Categories
мэдээ нийгэм

Байгууллагуудын ойр орчмын талбайн цас, хог хаягдлын цэвэрлэгээнд тавих хяналтыг эрчимжүүлнэ DNN.mn

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оын 10 дугаар сарын 31-ний өдөр боллоо. Тус зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч дараах үүрэг даалгаврыг өглөө.

Дугуй цагаан, АСЕМ, Богдын музей, Төв цэнгэлдэх хүрээлэн гэх мэт байршлын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх.

  • Өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал болон бодис, давсны нөөцийг сайтар бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх, борлуулах, нөөцлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай” А/1349 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах, үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
  • Улаанбаатар хотод инновацын эко системийг бүрдүүлэх, шинэ санаа, инновацад суурилсан гарааны бизнес эрхэлж байгаа компаниуд болон залуучуудаа дэмжих ажлаа эрчимжүүлэх.
  • “Digital city” төслийн хүрээнд хийж байгаа хэсгийн ахлагч, онлайн бизнес төв, E-school, хүүхдийн автобусны техникийн шийдлүүдийг нэвтрүүлэх төлөвлөгөө боловсруулж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
  • Авто тээврийн шалгах нэвтрүүлэх товчоодын үйл ажиллагаа цахимжсантай холбоотойгоор арваннэгдүгээр сарын 5-наас эхлэн татвар төлөөгүй, техникийн үзлэгт ороогүй, зөрчилтэй тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллах.
  • Замын хөдөлгөөний нэгдсэн төслийн ажил болох /RFID/ системийн угсралт, суурилуулалтын ажилд дэмжлэг үзүүлж, ажлаа эрчимжүүлж ажиллах.
  • Нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, орон сууц, гэр хорооллын дундах авто зам, аж ахуйн нэгж байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртэлх талбайн цас, хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг эрчимжүүлэхийг тус тус үүрэг болгов.
Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Долоон иргэний 3.794.000 төгрөгийн мөнгөн хохирол барагдууллаа DNN.mn

“Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д нийт 101 иргэн хандсанаас 115 утсанд 93, чатботод 3, и-баримт аппликейшнд 2, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 3 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд 49 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 39 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 1 иргэний гомдлыг өргөдлөөр оруулан, 2 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, хариуцсан албан тушаалтанд мэдэгдэн, 17 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэлээ.

Categories
гадаад мэдээ

Иранд сэтгүүлчид хамтран зүтгэгчдээ суллахыг уриалжээ DNN.mn

Иранд олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчлагдсан хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг суллахыг тус улсын 300 гаруй сэтгүүлч ням гарагт уриалжээ.

Тэд Ираны “Etemad” тэргүүтэй сонинуудад хэвлүүлсэн мэдэгдэлдээ эрх баригчдыг хэвлэл мэдээллийн салбарынхныг баривчилж, иргэний эрхийг нь зөрчиж байна хэмээн буруутгасан байна.

Өнгөрсөн сард Иранд 22 настай бүсгүй Махса Амини толгойн алчуураа зохисгүй байдлаар зүүсэн гэх шалтгаанаар цагдаа нарт баривлагдсаныхаа дараа нас барснаас үүдэн жагсаал цуглаан өрнөж эхэлсэн нь улмаар эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал болон хувирчээ.

Аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэсний улмаас олон арван хүн амиа алдсан талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Хүний эрхийг хамгаалах байгууллагуудын мэдээлснээр, жагсаалын үеэр 40 гаруй сэтгүүлч баривчлагджээ.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн төлбөрийг товчоодоор нэвтрэхэд нь төлүүлнэ DNN.mn

Эмээлт, Баруун турууны шалган бүртгэх товчооны орох чиглэлийг 3 эгнээгээр  24 цаг ажиллуулна

Маргаашаас эхлэн зам ашигласны төлбөр татвараа төлөөгүй, техникийн үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг нийслэл рүү нэвтрүүлэхдээ авто тээврийн товчоодод төлбөрийг нь төлүүлнэ.

Харин замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийн тухайд шинэ журам боловсруулж гарах хүртэл товчоодоор нэвтрэх боломжтойг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлэв.

Нийслэлээс орон нутаг руу гарч буй тээврийн хэрэгсэл товчоогоор гарахдаа бэлэн мөнгөөр төлбөр төлөх шаардлагагүй, шууд нэвтрэх бөгөөд тусгай камер, RFID технологи ашиглан бүртгэж, нэхэмжлэхийг араас нь илгээнэ. Улаанбаатарт зорчиж буй машины 18 хувь нь хөдөө орон нутгийн машин байдаг судалгаа байдаг.

Тээврийн хэрэгслийн моторын багтаамжаас хамааран замын төлбөр бага оврын машины хувьд 20 мянга, том машин 40 мянган төгрөгийг жилдээ төлдөг байсан бол зам тээврийн удирдлагын ухаалаг систем RFID ашиглалтад орсноор нийслэлийн замын төлбөр хураамжийг км тутамд 15 төгрөгөөр тооцож авах юм.

Categories
мэдээ цаг-үе

Улаан буудайн үнэ өсчээ DNN.mn

Сэлэнгэ аймаг дотоодын улаан буудайн эрэлтийн 50 хувийг хангана | Peak News

ОХУ Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгад оролцохоо зогсоож буйгаа өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэнээс хойш дэлхийн зах зээлд улаан буудайн үнэ өсөж эхлээд байна.

Тодруулбал, Чикагогийн биржийн мэдээллээр бушель улаан буудайн үнэ 5.8 хувиар өсөж, 8.77 ам.долларт хүрчээ. Үүний зэрэгцээ эрдэнэ шиш, шар буурцгийн үнэ ч мөн өссөн байна.

Украины хэд хэдэн боомтоос хөдөө аж ахуйн амин чухал бүтээгдэхүүнүүдийг экспортлохыг зөвшөөрсөн санаачилгад оролцохоо зогсоож байгаагаа ОХУ бямба гарагт мэдэгдсэнээс хойш үнэ ийнхүү өсжээ.

Орос улс Украиныг Хар тэнгисийн флот руугаа нисгэгчгүй онгоцоор халдсан хэмээн буруутгасныхаа дараа тус гэрээнээс тодорхойгүй хугацаагаар гарч байгаагаа зарласан байна.

Categories
мэдээ нийгэм

“Дүүргүүдэд цас хайлуулах давс, бодис хангалттай байгаа” гэв DNN.mn

Б.Мөнжаргал: Цас, мөс хайлуулах 3375 тонн давс бэлэн байгаа

Өчигдөр орсон цастай холбоотойгоор нөхцөл байдал болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын талаар дүүргийн Засаг дарга нар мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд “Өнгөрсөн ням гарагт Улаанбаатар хотод 04:30 цагаас цас орж эхэлсэн. Дүүргийн ЗДТГ, ТҮК бэлтгэлтэй байж, 06:00 цагаас цэвэрлэгээг эхлүүллээ. 1,099 хүн тусгай зориулалтын 103 машин, техниктэй ажиллаж, 344.9 тонн давс, 111.2 тонн бодис цацсан. Одоо ч давс, бодис цацах ажил үргэлжилж байна. Давсны 4874.1 тонн, бодисын 3,000 тонн орчим нөөцтэй” гэв.

Дүүргүүдийн хувьд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх Шуурхай штаб байгуулан ажиллаж байгаа аж.

Багахангай дүүргийн ЗДТГ-ын дарга Л.Санжийжамц “Цас их хэмжээгээр орсонтой холбоотой халтиргаа, гулгаа нэмэгдсэн. Иргэдийн аюулгүй байдлыг хангахаар Онцгой байдлын хэлтэс болон Хот тохижилтын алба ажиллаж байгаа. Өчигдрийн байдлаар 28 албан хаагч 253 иргэн, аж ахуйн нэгж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Нийт 300 кг давс, 1.5 тонн бодис цацсан” хэмээв.

Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Хоёр өдөр дараалан цас орсны улмаас нөхцөл байдал хүнд байлаа. 10 тонн бодис нөөцөөс гаргаж ажилласан. Онцгой байдлын хэлтсээс 43 дуудлагаар 58 автомашин 251 хүнд аврах ажиллагааг зохион байгууллаа.

Улаанбаатар-Хэнтий, Хэнтий-Улаанбаатар, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн гурван том оврын автобусаар зорчсон 120 иргэнийг Багануур дүүрэгт түр байрлуулсан. Өнөөдөр оройноос мөн цас орох магадлалтай. Өвөлжилтийн бэлтгэл 93.8 хувьтай байна” гэлээ.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Манай дүүрэг энэ жилээс шахмал түлш түлж эхэлж байгаа. 7,691 иргэн 235 аж ахуйн нэгжид нийт 41 мянган тонн шахмал түлш шаардлагатай гэсэн судалгаа гарсан. 59 байгууллагын 1,400 гаруй албан хаагч хяналт тавьж, иргэдэд мэдээлэл өгч байна. Борлуулалтын 31 цэг ажиллаж байгаа. Цас орох үед Тэрэлж орчмын хоёр даваанд 250 гаруй машин 500 орчим иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Зам, харгуйн цэвэрлэгээнд гурван чиглэлд хүмүүсээ хуваарилж, ажилласан. Зургаан тонн бодис, 30 тонн давсны үлдэгдэлтэй байна” хэмээн ярилаа.

Сонгинохайрхан дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил 93.2 хувьтай байна. Өчигдрийн цаснаар 10 тонн бодис, 24 тонн давс цацаж, авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хэвийн болгожээ.

Харин Баянзүрх дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 115 цэг ажиллаж байна. Арваннэгдүгээр сард нэмж 45 цэг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд төв зам дагуу гэхээс илүү алслагдсан газруудад түлшний цэг байгуулах шаардлагатай байгааг тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлж байлаа.

Сүхбаатар дүүргийн хувьд 356 тонн давс, 176 тонн бодисын нөөцтэй бол Чингэлтэй дүүрэгт тохижилт, үйлчилгээний ажлыг хувийн аж ахуйн нэгж хийдэг. Давс, бодисын нөөц хангалттай байгаа аж.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Гэр хорооллын 8,900 өрхөд 29 цэгт түлшний борлуулж байна. 300 өрх тутамд нэг цэг гэж тооцсон. Өнгөрсөн цаснаар гурван бригад, 93 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 40 тонн давс, 10 тонн орчим бодис цацлаа” хэмээсэн бол Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 95 хувьтай байна. Сайжруулсан түлшний борлуулалтын 42 цэг ажиллаж байгаа. Цас орсонтой холбоотойгоор дүүргийн хэмжээнд дөрвөн байгууллага ажиллаж, 65.5 тонн давс цацсан” гэдгийг хэллээ.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн айл, өрхийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлнэ DNN.mn

Ирэх сарын 1-нээс айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлнө  – updown.mn

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, ирэх оны төсвийн төсөлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна. Мөн үеэр хүүхдийн мөнгө болон гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифийн хөнгөлөлтийн талаар мэдээллээ. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хурал дээр хүүхдийн мөнгөний талаар хэлэлцсэн. Улмаар Засгийн газраас орж ирсэн төслөөр нь байлгана гэдэг дээр тогтсон. Мөн нийслэлийн гэр хорооллын шөнийн тарифтай холбоотой асуудал төсөвт орж ирээгүй. Энэ чиглэлээр маш олон гишүүд санал тавьсан. Тиймээс ирэх оны төсөвт нийслэлийн гэр хорооллын шөнийн тарифын асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзэж, тодорхой хөрөнгийг суулгахаар тогтсон. Улсын хэмжээнд гэвэл 30 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Харин нийслэлийн хэмжээнд 18 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа” гэсэн юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон 57 хэргийн талаар танилцууллаа DNN.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргүүдийн талаарх мэдээллийг өнгөрөгч баасан гаригт танилцууллаа.

Шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг-“Япон улсын иргэн “Тakahama Кenichi” нь их хэмжээний мөнгө залилуулсан” гэх хэрэг. Хэргийн товч утга нь Монгол Улсын иргэн О.Болд нь Япон Улсын иргэн Takahama Kenichi-тэй Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллага байгуулж, хамтран ажиллахаар тохиролцон, “Ориентал Капитал” ХХК, “Ориентал Инвест” ХХК зэрэг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компаниудыг үүсгэн байгуулж зохиомол байдлыг бий болгон хуурамч дансны хуулга, санхүүгийн тайлан гаргаж, Япон Улсын иргэнээс 4.2 тэрбум төгрөг залилсан. Хэрэгт холбогдогч нь Монгол Улсын иргэн О.Болд. Хэргийг 2018 онд нээсэн. Эрүүгийн хэргийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2; 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шүүхээс 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр шийтгэх тогтоол гарч О.Болдод зургаан жилийн хорих ял оногдуулсан. Яллагдагч О.Болдоос анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасныг хяналтын шатны шүүхээс хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

-Монгол Улсын иргэн Т.Гочоосүрэнд холбогдох хэрэг. “Т.Гочоосүрэн нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, 2012 оны хоёрдугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Палас” зочид буудлын 609 тоот өрөөнд байрлаж байсан Япон Улсын иргэн “Суруга” корпорацийн гүйцэтгэх захирал Хара Цунэакегийн орны матраас доор мансууруулах бодисыг байрлуулж, бусдыг зохион байгуулалтайгаар гэмт хэрэгт гүтгэсэн. Хэрэгт Т.Гочоосүрэн, И.Тэргэл гэсэн хүмүүс холбогдсон. Уг хэрэг 2012 онд бүртгэгдсэн. Т.Гочоосүрэн, И.Тэргэл нарыг цагаатгаж шийдвэрлэсэн. Хэргийг давж заалдах шатны шүүх 2012 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 975 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл, энэ хэрэг илэрхий үйлдэгдсэн хэрэг байгаа юм. Энэ хэрэг үйлдэгдсэний дараа хэрэгт холбогдсон эдгээр хүмүүс бизнес эрхэлдэг болчихсон. Энэ асуудлыг Цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа. “Суруга” корпорацийн эзэн далан хэдэн настай хөгшин нас барьсан гэсэн мэдээллийг би авсан. Хууль сахиулах байгууллагынхан хүүхдийг нь хохирогчоор татахаар ажил зохион байгуулж байгаа гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэв.

-БНХАУ-ын иргэн “Ли Шао Минг”-д холбогдох хэрэг. “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн 53 хувийн хувьцааг эзэмшдэг байсан энэ хүний хөрөнгийг нярав Г.Оюунсүрэн гэх эмэгтэй 317 сая ам.долларын зээлийг авахад дэмжлэг үзүүлж хамтран оролцож, хувьдаа 612 сая төгрөгийг завшсан байгаа юм. Анхан шатны шүүхээс Г.Оюунсүрэнг 40 сая төгрөгөөр торгож, долоон сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан. 2022 онд энэ хэрэг дууссан байгаа. Өөрийн гарын үсэг зурж данснаас мөнгө гүйлгэх тэр эрхээ ашиглаж 612 сая төгрөгийг хувьдаа завшсан гэдэг нь тогтоогдож шүүхээр шийдвэрлэгдсэн. Дараагийнх нь Монгол Улсын иргэн “Ц.Цэнд” нарт холбогдох хэрэг. “Б.Баяраа, С.Дэлгэрдалай, Ц.Цэдэн нар нь BB&T компаниас 22.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг авах утга бүхий АНУ-ын Элчин сайдын яамны эдийн засгийн санхүү хариуцсан дарга Дэвид Ваш гэгчийн гарын үсэгтэй гэрээг үзүүлэн 430 м.кв2 талбайтай оффисын зориулалттай 1.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй объектыг Б.Баяраагийн нэр дээр шилжүүлэн авч бусдад барьцаалан шилжүүлж, гадаадын иргэнд их хэмжээний хохирол учруулсан. 2015 онд хэрэг нээгдсэн. Холбогдогч нь Цагаанбилэгийн Цэдэн. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны зургадугаар сарын 21-ний өдрийн №237 тоот шийтгэх тогтоолоор Ц.Цэдэнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгэсэн. Давж заалдах шатны шүүх 2017 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 692 дугаар магадалгаагаар 13 жилийн хорих ялыг есөн жил болгон өөрчилсөн. Улсын дээд шүүх 2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн №29 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцон шийдвэрлэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, хоёр шатны шүүхэд залилсан үйлдэл нь байсаар атал Улсын дээд шүүх цагаатгаад шийдчихсэн.

Шүүхийн шатанд байгаа хэргүүд: -“Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны удирдах албан тушаалтнууд нь ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан “М”-ийн хамаарал бүхий этгээдэд Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож бусдад давуу байдал олгосон. “М” нь “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч Ливан Улсын иргэн “МИ”-ийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас “С” гэдэг ХХК-д их хэмжээний хохирол учруулсан. ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан “М” гэж хүн өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсээр дамжуулж Ливан Улсын иргэнийг хохироож, өөрийнх оруулсан барилга байшин, газар гээд бүхэлд нь хувьдаа ашигласан хэрэг одоо шүүх дээр байгаа. Энэ хэрэг нэг хэсэг олон нийтийн сүлжээгээр явсан. Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэгдэхийг олон нийт анхааралтай ажиглаж байгаа. Ливан Улсын иргэн нь Монгол Улсын хууль сахиулах мөрдөн шалгах албанд өөрөө мэдүүлгээ өгье гээд хохирогчоор асуугдаж, иргэний нэхэмжлэгчээр тооцогдож энэ хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх шатанд явж байна.

ŸМонгол Улсын иргэн “Б”, “К” гэж нэртэй хүмүүс БНХАУ-ын иргэн “В”-ээс “Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах, хөрөнгө оруулалт нэрээр 5.3 тэрбум төгрөг, мөн “Ц”, “К” нар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт, БНХАУ-ын Ганц модны хилийн боомт хооронд газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуургын ажилд хамтран ажиллах, хөрөнгө оруулалт гэж 22 тэрбум төгрөг, нийт 27.3 тэрбум төгрөгийг залилсан. Тус хэрэг одоо анхан шатны шүүх дээр шийдэгдээгүй байгаа. Тус хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш “Ковид-19” цар тахлын улмаас нэг удаа, өмгөөлөгч хүсэлт гаргаснаар дөрвөн удаа, шаардлагатай гэрч шүүх хуралд ирээгүй гэх шалтгаанаар нэг удаа, нийтдээ зургаан удаа шүүх хурал хойшлогдчихоод байгаа.

ŸБНХАУ-ын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “С” нарт холбогдох хэрэг. Гадаадын хөрөнгө оруулалттай “Х” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч С, мөн компанийн 5 хувийн хувьцааг эзэмшигч Г нар нь бүлэглэн “Х” ХХК-ийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн W-ээс баталгаат гарын үсэг зурах эрх, тамганы загварыг залилан авч дансны гүйлгээ хийх эрх нээлгэсэн. Улмаар компанийн данснаас 2015-2016 онд С нь 111.5 мянган ам.доллар, 238.3 сая төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч хувьдаа завшсан. Мөн 2017 онд 325.000 ам.долларыг “Х” ХХК-иас “ноогдол ашиг хуваарилав” гэсэн утгатайгаар нөхөр Г-ийн дансанд шилжүүлж мөнгө угаасан. Хэрэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хянагдаж өнөөдрийг хүртэлх хугацаанд байна.

Х.Нямбаатар: Ерөнхий прокурорбайсан хүний төрсөн дүүгийн дансаарнь дөрвөн саяам.долларороод гарчихсан хэргийг хэрэгсэхгүй болгосон

Хэрэгсэхгүй болгож хаасан хэргүүд

ŸБНХАУ-ын иргэн “ХГ” захиралтай “Ж” ХХК нь 2008-2012 оны хооронд үйл ажиллагаа явуулж олсон орлогыг аж ахуйн нэгжийн орлогын татварын тайландаа тусгалгүй их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн. БНХАУ-ын иргэн “ХГ”-ийн үүсгэн байгуулсан “С” ХХК-ийн 75 хувийг “Т” ХХК–ийн нэр дээр шилжүүлэхдээ Монгол Улсын иргэн “Я”, “Б” нар нь “ХГ”-ын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн. Албан тушаалтан “Д” нь “Ж” ХХК-ийн их хэмжээний татвар төлөхөөс зайлхийсэн гэмт хэрэгт нөлөөлнө гэж амлан албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгох замаар ашигласан. Хэргийн холбогдогч нь холбогдогч БНХАУ-ын иргэн “ХГ”, “ХШ”, Монгол Улсын иргэн “Б”, “Я”, “Д” нар. “Ж” ХХК-ийн нягтлан бодогч “ХШ”-т их хэмжээний татвар төлхөөс санаатай зайлсхийсэн үндэслэлээр шүүхийн 2013 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 56.1 сая төгрөгийн торгох ялаар шийтгэсэн. Бусад холбогдогчдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн асуудлыг тогтоох боломжгүй, албан тушаалтан “Д” нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан.

Ÿ“А” ХХК-ийн захирал асан ОХУ-ын иргэн “П” залилуулсан гэх хэрэг. Манайхан бараг бүгд мэдэж байгаа Паушокийн хэрэг. Монгол Улсын иргэн “Г” нь ОХУ-ын иргэн “П”-ээс “А” ХХК-ийг худалдан авах зорилгоор хэлцэл хийх үед албан тушаалтан байсан “Д” нь хувьдаа болон бусдад давуу байдал бий болгож ашиг олох зорилгоор “Г”-д холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт нөлөөлж, иргэн “Б”-ээр дамжуулан “Г”-ээс хахууль шаардсан. Улмаар 2011 онд нийт гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын авлигыг өөрийн төрсөн дүү “Б”-ын эзэмшдэг компанийн дансаар авсан. Энэ хэрэг мөн л хаагдсан. Үүнийг Д, Б гэлгүй манайхан бараг мэдэж л байгаа. Дөрвөн сая ам.долларыг Голомт банкаар шилжүүлээд авчихсан хэрэг. Мөрдөн шалгах ажиллагаагаар авлига авсан үйлдэл нь тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ерөнхий прокурор байсан хүний төрсөн дүүгийн дансаар нь дөрвөн сая ам.доллар ороод гарчихсан.

ŸОХУ-ын иргэн мөн “Паушокт”-д холбогдох хэрэг. ОХУ-ын иргэн Паушок нь “А” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсад үндсэн хөрөнгө худалдан авч, уул уурхайн ашиглалт олборлолт явуулах нэрийдлээр 30 сая ам.долларын санхүүгийн баримт материалуудыг бүрдүүлж их хэмжээний мөнгийг угааж, хувьдаа завшсан. Хэрэгт холбогдсон хүн нь П өөрөө. Мөн хэргийг хэрэгсэхгүй болгоод шийдчихсэн.

Үүний дараа Монгол Улсаас хүчээр албадан гаргасан хөрөнгө оруулагч ангилал бүхий гадаадын иргэдийн мэдээллийг танилцуулав. 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс өдрөөс 2022 оны аравдугаар сарын 27-ны өдрийн хооронд нийт 15 орны Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагын 143 хөрөнгө оруулагч гадаадын иргэнийг хуульд дурдсан үндэслэлээр Монгол Улсаас албадан гаргажээ. Нийт албадан гаргасан иргэдийн 55 буюу 46.22 хувь нь оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн. 30 буюу 25.21 хувь нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн. 27 буюу 22.69 хувь нь Шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдлэж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн. Гурав буюу 2.5 хувь нь түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн. Нэг иргэн нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж албадан гаргасан хэмээн мэдээлэв. Түүнчлэн тэрбээр “Үүн дээр бид албаны шалгалт оруулах гэж байгаа. Энэ үндэслэлүүдийн аль нэгийг дурдах ёстой гээд үндсэндээ дурдсан байгаа. Улсаар нь дурдвал, Австралийн иргэн нэг, Бангладеш хоёр, Вьетнам ес, Их Британи нэг, Орос долоо, Өмнөд Солонгос 28, Турк дөрөв, Унгар нэг, Хойд Солонгос гурав, Хонконг нэг, Хятад 57, Энэтхэг нэг, Япон хоёр нийт 119 болсон. Эдгээр улсын иргэдийн нэрсийг бид эргээд мэдээлье” гэв.

Ажиллагаанд байгаахэргүүд

Ÿ“С” компанийн газрыг хууль бусаар авсан хэрэг. Энэ мөн л Суругатай холбоотой хэрэг. Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүний хамаарал бүхий компани руу хувьцаа үндсэндээ шилжсэн байгаа юм. Үүнээс хойш шилжээд явсан. Би дараагийн шилжүүлж авсан хүмүүсийг энд буруутгаж ярихгүй. Учир нь төлбөрөө төлөөд газар эзэмших эрхээ шилжүүлж аваад барилга байшин барьж байгаа нь Иргэний хуульд заасан шударга өмчлөх тэр агуулга байгаа юм. Т.Гочоосүрэн нарт холбогдох үйлдлийн дараа “Г” гэдэг хүний хамааралтай компани руу үндсэндээ шилжчихсэн. Газар дээр орон сууцнууд барьчихсан. Япон улсын иргэний Суруга гэдэг компанийг би сонирхож судалж үзсэн. Япон улсдаа нэр хүндтэй, Токиогийн нэлээн нэр хүндтэй барилгын компани байсан. Монгол Улсад маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Энэ газрыг зүгээр аваагүй байгаа юм. С-1, С-2, С-3 блок босч байхад манайхан булаагаад авчихсан. Ийм хууль шүүхийн тогтолцоотой байвал бид яаж байх юм бэ. Сүүлд сонсох нь ээ нөгөө компани нь Япондоо очоод дампуурсан. Хохирсон иргэн болох хөгшин нас барсан гэж байгаа юм” хэмээв.

ŸДараагийнх нь Макс Жонсонтой холбоотой хэрэг. Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой би сарын дотор хоёр ч удаа уулзаж байна. Тэрбээр “Миний хохирсон асуудлыг шийдээд өгөөч ээ. Би цаашид Монгол Улсад шударгаар хөрөнгө оруулалт хийж Монголын эдийн засагт хувь нэмэр оруулмаар байна. Би 19 сая ам.доллар Буянтогтох гэж хүнд бэлнээр өгсөн. Дорнод аймгийн Дэлгэрэх сумын нутагт байдаг орд дээр хамтарч ажиллая гээд өгсөн мөнгө маань байхгүй болчихсон. Энэ хүнийг шалгуулж байсан шүүхийн шүүгч нь энэ хүний хэргийг тавиулаад АНУ руу гаргаад явчихсан” гэсэн. Буянтогтох нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын үеэл гэдэг билүү, нагац гэдэг билүү ойрын хүн нь. “Х” гэх шүүгч Буянтогтохын хилийг хоригийг авсны маргааш нь нөгөөх нь Koreаn air-аар АНУ руу явчихсан. Нөгөөдөр нь буцаагаад хилийн хоригийг нь тавьчихаж байгаа юм. Нөгөө шүүгч нь одоо ажлаа хийж байгаа. Бид АНУ-ын Элчин сайдын яаманд удаа дараа хүсэлт тавьсан. Би өөрөө ч биечилж уулзсан. Бид дэлхий дахинд нэр хүндээ бармааргүй байна. Бид энэ хүнийг шударга шүүхэд дуудаж шалгуулмаар байна гэдэг хүсэлтээ тавьсан. Одоогоор асуудал шийдэгдээгүй байна. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Эрдэнэ, Батхаан болон нягтлан Батчимэгтэй холбогдох хэрэг нь шүүхэд шилжүүлэгдсэн. Макс Жонсон танай процессыг ойлгохгүй байна. Миний юмыг авсан нь үнэн. Энэ хүмүүс залилсан нь бас үнэн. Энэ асуудлыг шийдэж өг. Эсвэл бидэнд лицензийг нь шилжүүлээд өгчих гэсэн. Буянтогтохтой холбоотой үүнээс гадна өөр Арилжааны банктай холбоотой өр авлагын асуудал яригддаг. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний охин хүртэл Буянтогтохоос мөнгөний авлагатай гэж ярьдаг. Гэсэн хэрнээ мөрдөн шалгах ажиллагаанд өөрсдөө гомдол гаргаж хохирогчоор асуугдсан зүйл гарч ирдэггүй нь бас сонирхолтой. Бид ийм зүйл дээр асуудлаа шийдэж чадахгүйгээр цаашид явахгүй. Ирэх жилийн гуравдугаар сард олон улсын санхүүгийн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг ФАТФ-ын өмнө дараагийн тайлангаа тавина. Их Британи улс манай улсад ямар үнэлгээ тавих вэ гэдэг нь эндээс харагдана. Зарим зүйлийг тухайн цаг үед нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлж болдоггүй зүйл байдаг. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх үндэсний зөвлөлийг би ахалдаг. 2020 оны аравдугаар сард бид саарал жагсаалтаас гарсан. Холбогдох улсуудын элчин сайдын яамнуудаас бараг бөхийж зогсож байгаад гуйсан. Манай улсыг энэ удаа саарал жагсаалтаас гаргаж өгөөч ээ. Бид энэ мэт танай иргэдийг хохироосон асуудлыг хууль шүүхийн байгууллагууд хурдан шийдэж хохирлыг нь барагдуулна гээд.

ŸБ аймгийн засаг дарга М гэж хүн Э гэдэг гадны хөрөнгө оруулалттай компаниас 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилт аваад гэрээ байгуулаад ажиллачихсан. Өнөөдөр шүүх дээр байгаа. Гэтэл саявтархан Э гэдэг компанийх нь лицензийг нь цуцалъя гээд тэр нутагт нь нэр дэвших гэж байгаа улстөрч өөрийнхөө туслахыг явуулсан. Ийм байхаар гадны хөрөнгө оруулалт юу үлдэх юм бэ. Засаг дарга нь дуудаж мөнгө авч юм хийнэ. Үйл ажиллагаа нь эхлээгүй байгаа шүү дээ. Гэтэл 2024 онд нөгөө нутагт нь нэр дэвшихийн тулд акц хийгээд явдаг байхаар Монгол Улсад хэн итгэж хөрөнгө оруулалт хийх юм бэ. Гадны хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн нэг ч улс дэлхий дээр байхгүй. Хөрөнгө оруулалт гэдэг бол тухайн улс хөгжихийн үндэс суурь гэж би хувьдаа ойлгодог. Өнөөдөр бид улсын төсөв хэлэлцэх гэж өөр хоорондоо хэрэлдээд сууж байгаа. БНХАУ-ын дундаж хотын төсвөөс бага төсвийг улс орон даяар захиран зарцуулах тухай яриад сууж байгаа. Хятадад тийм хот хэдэн мянгаараа бий. Бид эдийн засгаа тэлж өргөжүүлж байж, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, нийгмийн бүх асуудлуудаа шийднэ. Байгаа жижигхэн эдийн засгаа яаж тэлэх вэ гэдэг нь хөрөнгө оруулалтаас хамаарна гэдгийг энэ үеэр хэлж байв.

ŸМонгол Улсын иргэн С нь А компаниас гүйцэтгэх захирал БНХАУ-ын М”-ээс 2009-2017 оны хооронд зургийн компанийн эрх авч өгнө. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авч өгнө гэх нэрийдлээр 4.4 тэрбум төгрөгийг авч залилсан. Монгол Улсын иргэн нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нүүрсний уурхайн чиглэлээр …. дугаартай ашигт малтмал, хайгуулын лиценз, …. дугаартай ашиглалтын лицензийн зөвшөөрлийг авах явцдаа А компанийн гүйцэтгэх захирал М”-ээс нийт 6.3 тэрбум төгрөгийг авч, түүнээс 4.1 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон. Одоо хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

ŸМонгол Улсын иргэн “А”-д холбогдох хэрэг. Шүүх шинжилгээний эрх бүхий байгууллагын албан тушаалтнууд зориуд хуурамч дүгнэлт гаргасны улмаас гадаадын хөрөнгө оруулалттай “Б” ХХК-д 8.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Энэ хэрэг мөн л шийдэгдэхгүй байгаа.

ŸБНХАУ-ын иргэн “Б”-д холбогдох хэрэг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн Монгол Улс дахь үйл ажиллагаа хариуцаж ажиллаж байсан БНХАУ-ын иргэн “Б” нь итгэл эвдэж хуурах замаар тус компанид их хэмжээний хохирол учруулсан. Хэрэг нь “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал “W” 2020 онд хятадын иргэн “Б”-тэй Монгол Улсад нүүрс экспортод гаргахаар хамтарч ажиллахаар тохиролцоод 2020 оны есдүгээр сард “Ж” ХХК-иас нүүрс боруулсны төлбөрийг шилжүүлэн авч залилсан болох нь тогтоогдсон. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж шүүхэд шилжих гэж байна.

ŸХятадын иргэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 51 хувийн хувьцааны эрхийг шилжүүлэн авч залилсан. БНХАУ-ын иргэн “У” нь иргэн “С”-ээс Дашинчилэн Орхоны гүүр чиглэлийн Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн тариалангийн чиглэлийн замын төгсгөлийн замыг холбох 120 км-ийн концессын замын санхүүжилтийг хийлгэхийн тулд Хятад улсын хөгжлийн банкны шаардлагыг хангах үүднээс Монгол Улс дахь “С” компани нь “Ш” компанийн 51 хувийн хувьцааны эрхийг түр шилжүүлэн нөхөн олговор авах боломжтой хэмээн зохиомол байдлыг зориудаа бий болгосон. Шилжүүлэх явцдаа хувьцааны эрхийг өөрийн “С” компанийн нэр дээр шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулж завшсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдож байна. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Энэ хэрэг дээр нэг ноцтой зүйл ажиглагддаг. Нэгнийхээ эрхийг шилжүүлэхийн тулд хотын төвөөс машинд нь суулгаж авч хотоос гаргаж байгаад нөгөө нөхрөө зодож байгаад хоёр хятад иргэн монгол иргэнийг зодож байгаад гарын үсэг зуруулсан. Тэгээд концессын эрхээсээ татгалзаж байна гэсэн бичигт гарын үсэг зуруулаад Төрийн ордны концессын асуудал хариуцсан алба руу шуудангаар хийсэн үйлдэл гарсан. Энэ дээр холбогдох ажил явагдаж байна.

ŸМонгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай махны үйлдвэрийн менежер ажилтай БНХАУ-ын иргэн “С” нь Монгол Улсын иргэнээс мах худалдан авч хамтран ажиллахаар нийт найман удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгийг шилжүүлж залилсан.

ŸБНСУ-ын хөрөнгө оруулалттай “Ю” ХХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан БНСУ-ын иргэн К нь 2014 оны арваннэгдүгээр сард тус компанийн хөрөнгө оруулалтын мөнгийг ерөнхий захирал “Ж”-ийн зөвшөөрөлгүй байгууллагын өрийг тэглэх нэрийдлээр хувьдаа завшсан.

ŸБНХАУ-ын иргэн нь Төв аймгийн Борнуур суманд байрлах төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийхээр бусдад 2.1 тэрбум төгргөө залилуулсан.

ŸБНХАУ-ын иргэн Ш нь 2011 оны арваннэгдүгээр сараас 2017 оны дөрөвдүгээр сарын хооронд хөрөнгө оруулалт хайгуулын ажлын зардал гэж БНХАУ-ын иргэн “Ц”-д их хэмжээний гадаад валют өгч залилуулсан.

Ÿ“Ж”, “Х” компанийн захирал М нь Эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ийн захирал ӨМӨЗО-ны иргэн Т-д 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж их хэмжээний мөнгө залилсан.

ŸБЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах ангийн эзэмшил газарт 390 айлын орон сууц барилга барих ажилд ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан БНХАУ-ын хөрөнгө оруулагчтай Ш ХХК-тай туслан гүйцэтгэгчээр хамтран ажилласан И ХХК-ийн захирал М нь урьдчилгаа ажлын хөлс нэрээр БНХАУ-ын иргэн Л-ээс их хэмжээний мөнгийг залилсан.

ŸХБНГУ-ын иргэн татвар төлөхөөс зайлсхийсэн бусдаас их хэмжээний мөнгө залилж Монгол Улсад орж ирэн ор сураггүй алга болсон улсын хилээр их хэмжээний валют хууль бусаар нэвтрүүлсэн. Энэ хэрэг их эрт гарсан. Энэ хүн нь яасан мэдэгдэхгүй алга болчихсон хэмээн ХЗДХ-ийн сайд танилцууллаа.

Тэрбэээр энэ үеэр “Хэвлэлийн хурлын дараа хэд хэдэн үр дүн гарна гэж бодож байна. Ажиллагаанд байгаа хэргүүдийг хурдавчлах ажил яввагдах байх. Хоёрдугаарт, хаагдаж хэрэгсэхгүй болсон хэргүүдийг дахин сэргээж шалгаж өгөөч гэх албан бичгийг би ажлын хэсгийн ахлагчийн хувьд прокурорын байгууллагад хүргүүлнэ. Үүний дараа дотоодын хөрөнгө оруулагчдаа манай аваргууд хэрхэн дээрэмдсэн талаарх жагсаалтыг тодорхой хугацааны дараа мэдээлнэ. Над руу нэр дугааргүй утаснаас ярьсан, заналхийлсэн, дарамталсан асуудлууд байгаа. Би үүн дээр янз бүрийн юм яриад яах вэ. Олон нийтийн анхаарлын төвд эдгээр хэргийг оруулж олон нийтийн хяналтын дор энэ асуудал илүү хурдан шуурхай явах байх гэж бодож байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

С.Бямбацогт: Дарханы замыг олон жил гацааж, иргэдэд хүндрэл учруулж байсанд уучлалт хүсье DNN.mn

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км замыг хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-ны Ням гарагт нээсэн.

Энэ талаар өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийж, иргэд, аж ахуйн нэгжүүдээс уучлалт гуйв.

Тэрбээр “Монгол Улсын нийгэм, эдийн засаг, зорчигч болон ачаа тээврийн гол судас болсон, Монгол Улс ОХУ-ыг холбосон, импортын ачааны дийлэнх хэсгийг тээвэрлэдэг Дарханы зам олон жилийн хугацаанд баригдаж, энэ хугацаанд ард иргэд, ААН байгууллагуудад хүндрэл учруулж байсанд уучлалт хүсье.

Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу холбогдох яамд, байгууллагууд анхаарал тавьж ажилласны дүнд Дархан-Улаанбаатар чиглэлийн нэг урсгал, хоёр эгнээ зам хөдөлгөөнөө нээж байна” гээд өнгөрсөн хугацаанд хатуу боловч үнэн үгээр шүүмжилж, ажиллах боломж олгож байсан иргэд, мөн энэ замыг чанартай богино хугацаанд хийхээр хичээж ирсэн нийт замчдадаа баярлалаа гэдгийг хэллээ.

Ирэх жил хоёр урсгал, дөрвөн эгнээ зам бүрэн нээгдэнэ. Энэ хүртэл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, дүрмээ баримталж, тэмдэг тэмдэглэгээг дагаж, осолгүй зорчихыг иргэд тээвэрчдэдээ уриалж байгаагаа С.Бямбацогт хэлэв.

ВИДЕО:

Categories
мэдээ нийгэм

“Цагаан хад” чиглэлд зорчиж явсан 2 ачааны автомашин мөргөлдөж, жолооч нар нь амиа алджээ DNN.mn

Он гарсаар 2388 хүн нас баржээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас “Цагаан хад” чиглэлд зорчиж явсан хоёр автомашин мөргөлдсөний улмаас гал гарч, жолооч нар нь нас баржээ.

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Зайрмагт гэдэг тус сумаас “Цагаан хад” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан “Шаанкси” загварын ачааны автомашинууд хоорондоо мөргөлдсөний улмаас хоёр автомашины бүхээг, урд дугуй нь шатжээ.

Аврагчид галыг 24 минут ажиллаж унтраасан боловч харамсалтай нь гал түймэрт хоёр автомашины жолооч өртөж нас барсан байна.