Categories
мэдээ нийгэм

Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв “Молекул биологийн шинэ лаборатори”-ийн нээлтээ хийлээ DNN.mn

Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 29-нд Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв “Молекул биологийн шинэ лаборатори”-ийн нээлтээ хийлээ.

Энэ үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн захиргааны удирлагын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, НҮБ-ын ХАС-н НҮЭМ хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Шинэтөгс, НҮБ-ын ХАС-н Ковид хөтөлбөрийн зохицуулагч Б.Цэдмаа, ДЭМБ-ын Лаборатори хариуцсан зөвлөх А.Баярзаяа, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Ерөнхий захирал А.Эрдэнэтуяа болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү лаборатори нь жилд дунджаар 3000-5000 орчим хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай, орчин үеийн өртөг өртөгтэй технологид суурилсан лавлагаа түвшний лаборатори болох юм. Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв нь ийнхүү олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан молекул биологийн оношилгооны технологийг эмнэлзүйн практикт нэвтрүүлснээр халдварт, халдварт бус өвчний эрт илрүүлэлт, оношилгоо, ялган оношилгоо, эмчилгээний аргыг сонгох, эмчилгээний үр дүнг хянахад ахиц гаргах бөгөөд үүгээр дамжуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, хяналтыг тогтмолжуулж, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна.

НҮБ-ын ХАС-ын зүгээс Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах, нэн ялангуяа өсвөр насны охид, залуучууд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалж, тэдний нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал 2020 оны 1 дүгээр сараас эхлэн цар тахлын үед эх, нярайн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, жирэмсэн эх, нярайд чанартай тусламж үзүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх мэргэжил арга зүйн болон санхүүгийн дэмжлэгийг үзүүлж ажилласан.

Тухайлбал, НҮБ-ын ХАС-аас цар тахлын хариу арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор олон улсын бусад доноруудад хандаж санхүүжилт бий болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж, 2020 онд 2 сая гаруй ам долларын санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож ЭМЯ-ны харьяа ЭХЭМҮТ, нийслэл дэх амаржих газрууд болон Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат, хувийн хамгаалах хэрэгслийг нийлүүлсэн билээ. Дээр дурдсан амьсгалын аппарат, хувийн хамгаалах хэрэгслийг Люксенбургийн Их Гүнт Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэй “Эхийн ба нөхөн үржирүйн эрүүл мэндийн тусламжийн COVID-19 цар тахлын эсрэг бэлэн байдал, цар тахлын үед охид эмэгтэйчүүд, эрүүл мэндийн ажилтны эрүүл, аюулгүй байдлыг хангах, төслөөс санхүүжүүлсэн болохыг мөн дурдах нь зүйтэй.
Түүнчлэн 2021 онд НҮБ-ын ХАС-аас “Рио Тинто” группын буцалтгүй тусламжаар “Оюу Толгой” ХХК-тай хамтран “Оношилгоо, зайн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төслийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, УХТЭ, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн БОЭТ-д бодит хугацааны Полимеразийн гинжин урвалын /ПГУ/ шинжилгээ хийх хүчин чадавх бүхий цогц лабораторийг тус тус байгуулж өгсөн.

Энэхүү ажлын үргэлжлэл болгож 2022 онд Люксенбургийн Их Гүнт Улсын Олон улсын засгийн газрын санхүүжилтийн хүрээнд “Цар тахлын үед эхийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хамгаалах” төслийг хэрэгжүүлж, ЭМЯ-ны харьяа ЭНЭҮТ-2 болон “Өргөө”, “Амгалан” амаржих газруудад мөн молекул биологийн шинжилгээ хийх иж бүрэн лабораторийг байгуулж өгч байна. Дээрх лабораториуд нь зөвхөн коронавирүсийн шинжилгээ төдийгүй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дундах бэлгийн замын халдварууд, тэрчлэн умайн хүзүүний хавдрын үүсгэгчийг илрүүлэх зэрэг бусад олон төрлийн молекул биологийн оношилгоог хийх боломжийг бүрдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.
Төслийн хүрээнд 109.726.76 USD үнэ бүхий 22 нэр төрлийн молекул биологийн оношлогооны тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдийг лабораторийн стандарт тавилгын хамт иж бүрэн Молекул биологийн лабораторийг хүлээлгэн өгч байна.

Энэ удаагийн нээгдэж буй лаборатори нь Ковид халдвараас гадна нөхөн үржихүйн замын халдварууд, умайн хүзүүний хавдрын үүсгэгчийг илрүүлэх урвалж бодис, технологийн хамт нийлүүлэгдэж байгаагаараа онцлог юм. Нийлүүлэгч компани суурилуултын сургалтыг тоног төхөөрөмж болгоноор хийж, эмнэл зүйн сургалтыг ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж эхлээд байна.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ыг таниулах Өмнөд Монголын соёлын өдрүүд эхэллээ DNN.mn

БНХАУ-ыг таниулах Өвөр Монголын соёлын өдрүүд өнөөдрөөс эхлэн ирэх аравдугаар сарыг дуустал үргэлжилнэ.

Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан БНХАУ-ын талаас мэдээлэл өгөв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй “Өвөр Монголын соёлын өдрүүдэд 2009 оноос эхлэн зохиогдож байна. Хятад, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаа иргэдэд бодитой үр дүнгээ өгсөөр ирсэн. Өдөрлөгт оролцогчид Хятад, Монголын нөхөрсөг, уламжлалт найрамдлыг өргөжүүлэхэд оюун ухаан хүч чадлаа нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.” гэв.

Энэ удаагийн “Өвөр Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг цахимаар зохион байгуулах ажээ.

Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд цахим тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэн, кино, олон ангид уран сайхны кино, ном хэвлэлийн танилцуулга, дууны уралдаан, анагаах ухааны эрдэм шинжилгээний хурал тэргүүтэй 6 төрлийн арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Тухайлбал “Өвөр монгол дөрвөн улиралд бүгд үзэсгэлэнтэй” цахим гэрэл зургийн үзэсгэлэн болох юм. Үзэсгэлэнгээр ӨМӨЗО-ны үзэсгэлэнт байгаль, ардын зан заншил, эдийн засаг нийгмийн хөгжлийг харуулна.

Мөн “Ангалын ирмэг дээр”, “Гэрэл дунд одогсод”, “Бяцхан улаан цэцэг”, “Эгч”, “Цаг хугацааны төгсгөлд би хүлээж байна”, “Надтай гэрлээч”, “Цагаан могойн үлгэр” зэрэг уран сайхны киног цахимаар үзүүлэх юм байна.

Цахим соёлын өдрүүдийн арга хэмжээний агуулгыг хэрэглэгчдэд ойлгуулах зорилгоор, cri.cn, Солонго сайт, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн сайтуудад тусгай булан нээж, Facebookээр дамжуулах аж.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 42 өргөдөл, гомдол хүлээн авав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 9 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 42 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 60 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тендер худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 224 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Шударга байдлын үнэлгээ”, “Улс төр, шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”, “Авлигатай тэмцэх газраас зохион байгуулах соён гэгээрүүлэх үйл ажиллагааны стратеги боловсруулах” зэрэг судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын ачаа тээврийн “SF AIRLINES” компани Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулахаар болов DNN.mn

SF Airlines launches first route China – Europe - Österreichische  Verkehrszeitung

БНХАУ-ын ачаа тээврийн томоохон төлөөлөл болох “SF AIRLINES” компанид Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээг өнөөдөр олгожээ.

Тус компани нь 2022 оны наймдугаар сарын 24-нд Иргэний Нисэхийн Ерөнхий Газарт хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийн дагуу есдүгээр сарын 13-16-ны өдрүүдэд үзлэг шалгалтад орж, манай улсад төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаа явуулах эрхтэй боллоо.

“SF AIRLINES” компани нь дэлхийн алдарт DHL, TNT зэрэг ачаа тээврийн компаниудтай өрсөлдөхүйц хүчин чадалтай бөгөөд өөрсдийн бүрэн эзэмшлийн 70, түрээсийн 86 гээд нийт 156 ачаа тээврийн хөлгөөр Ази, Европыг холбосон тээвэрлэлт хийдэг.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан тус компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал Чин Ганд Иргэний нисэхийн дүрэм болон Монгол Улсад мөрдөгдөж буй бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, урт хугацаанд тогтвортой, ажиллахыг хүсэв.

Манай улс ИНД-129 дүрмийн шаардлагын хүрээнд Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг олгосноор “SF AIRLINES” компани ачаа тээвэрлэлт гүйцэтгэхээр болж байна.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг баталлаа DNN.mn

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ 0.2 хувиар буурчээ  – updown.mn

НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан болж байна. Хурлаар Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав.

Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг зургаан бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээтэй байхаар төлөвлөжээ. Эхний бүлэг болох Хүний хөгжлийн бодлогын хүрээнд нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, чанартай боловсролыг хүртээмжтэй хүргэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх зэрэг 114 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Эдийн засгийн бодлогын хүрээнд цар тахлын дараа Улаанбаатар хотод тулгарч буй эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, төсвийн сахилга батыг сайжруулах, санхүүгийн шинэ эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвартай үйлдвэр, үйлчилгээг дэмжих зэрэг 95 төсөл арга хэмжээ төлөвлөжээ.

Харин Засаглалын бодлогын хүрээнд нийслэлээс үзүүлж байгаа үйлчилгээнээс хүнд суртал, авлигад хамгийн их өртөж буй үйлчилгээг үе шаттай цахимжуулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийн ажлын хариуцлага, хяналтыг сайжруулах зэргээр 40 төсөл, арга хэмжээг төсөвлөсөн байна. Мөн Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд байгалийн нөөц баялаг, эко системийг хадгалж хамгаалах, нөхөн сэргээх, усны нөөц, урсац бүрэлдэх эхийг хамгаалалтад авах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрэлдүүлэх зорилгоор 75 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорьжээ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд авто зам, замын өргөтгөл, шинэтгэл, зогсоол, гүүр, гүүрэн байгууламж барих, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэргээр 31 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг хэрэгжүүлснээр цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн байгууллагын хүртээмж нэмэгдэнэ гэдгийг албаныхан онцолж байлаа. Намын бүлгүүд болон хороодын санал, дүгнэлтийг танилцуулсны дараа төлөөлөгчид хөгжлийн төлөвлөгөөг чухал гэдгийг онцлоод, холбогдох албаны хүмүүсээс асуулт асуусан юм. Тодруулбал, нийслэлийн цахилгаанд холбогдоогүй айлууд, ажлын байрны нөхцөл байдал, өрхийн эмнэлэг, спорт цогцолборын барилгын явц, төрийн албан хаагчдын цалинг нэмэх эсэх, “Тэрбум мод” хөдөлгөөний талаарх мэдээллийг асууж, төсөлд тусгах саналаа хэлж байлаа.

Ийнхүү НИТХ-ын төлөөлөгчид, ажлын хороод, намын бүлгүүдээс гарсан нийт 14 саналыг Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд тусган, хавсралтаар баталлаа.

Categories
мэдээ нийгэм

МУАЖ Ш.Чимэдцэеэд 2 өрөө байр бэлэглэв DNN.mn


Шинэсэгэ Интернэйшнл группийн хамт олны төлөөлөл Монгол улсын ардын жүжигчин Ш.Чимэдцэеэд 2 өрөө байрны эрхийн бичиг гардууллаа.

Энэ тухай Шинэсэгэ Интернэйшнл группийн гүйцэтгэх захирал Ц.Жадамбаа: “Билэгт сайн өдөр Ардын Жүжигчин Ш.Чимэдцэеэ эгчийнхээ гайхамшигтай уран бүтээл болох “Хүмүүний нэгэн урсгал” дууг өндрөөр үнэлж өөрсдийн бүтээн байгуулж буй “F.I-One” төслөөс 2 өрөө байр хүлээн авах эрхийн бичгийг гардууллаа.

Эгч минь урт насалж биднийгээ уран бүтээлээрээ үргэлж баярлуулж яваарай” хэмээн цахим хуудастаа хуваалцжээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа DNN.mn

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон  бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг өнөөдөр /2022.09.29/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд дараах бодлогын арга хэмжээг ирж буй төсвийн жилд хэрэгжүүлэхээр тусгасан байна.

  • Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих төсвийн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд хүргэх боломж бүрдэнэ.
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хөшөө дурсгал, угтах хаалга, дэд, орлогч, зөвлөх албан тушаалтнуудыг бууруулсан, автомашины хэрэглээг хязгаарласан зэрэгтэй холбогдуулан нийт НЭГ ИХ НАЯД төгрөг хэмнэнэ.
  • 2023 онд шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй, эхлүүлсэн төслүүдээ ашиглалтад оруулна. Ингэснээр он дамжсан төсвийн хөрөнгө оруулалт бүхий төслүүдийн 86% ДУУСНА.
  • Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн дагуул хот болох “Шинэ Зуунмод” хотын газар доорх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.
  • 2023 онд гадаадын зээл, тусламжаар Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Төв цэвэрлэх байгууламж, Мянганы сорилтын сангийн Улаанбаатар хотын ундны цэвэр усны үйлдвэр, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр зэрэг томоохон ТӨСЛҮҮД ХЭРЭГЖИНЭ.
  • Нээлттэй компанийн хувьцааны ногдол ашгийн татварыг БУУРУУЛНА. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ.
  • ГАРААНЫ КОМПАНИУДЫН орлогод ногдох албан татварыг байгуулагдсанаас хойш 5 ЖИЛИЙН ХУГАЦААНД БҮРЭН ХӨНГӨЛНӨ
  • УБ хотын түгжрэлийг сааруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобусыг 2024 он хүртэл импортын ГААЛЬ, НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛНӨ.
  • Төрийн албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, хотоос орон нутагт шилжин суурьших явдлыг дэмжих зорилгоор ОРОН НУТГИЙН НЭМЭГДЛИЙГ 2 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖ үүний 20 хүртэл хувийн нэмэгдэлд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс, үлдэх 80 хүртэл хувийн нэмэгдлийг орон нутаг шийдвэрлэх эрхийг олгоно.
  • УУЛ УУРХАЙН КОМПАНИУДААС ӨГДӨГ ХАНДИВ, ТУСЛАМЖИЙГ ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ЭХ ҮҮСВЭР БОЛГОНО.
  • Орон нутагт ипотекийн хөнгөлөлттэй нөхцөл үйлчилнэ.
  • Ковид-19 цар тахлын хүнд үед Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт олгож ирсэн 100 мянган төгрөгийг бууруулахгүйгээр үргэлжлүүлэх, ингэхдээ өрхийн амьжиргааг харгалзан НИЙТ ХҮҮХДИЙН 91 ХУВЬД хүүхдийн мөнгө олгоно.
  • Эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, хүрэх үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, уг шинэчлэлийг бусад салбарт нэвтрүүлэхээр 2023 оны төсвийн төсөлд тусгалаа.
Categories
мэдээ нийгэм

Таван монгол эмэгтэйг хил дамнуулан худалдаалсан байж болзошгүй Сингапур улсын иргэнийг баривчилжээ DNN.mn

Эрүүгийн цагдаагийн алба“-ны 85 жилийн ой тохиож байна · Dorgio.mn

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Монгол Улсын охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын иргэнийг Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудлаас өнөөдөр дайчлан баривчилсан байна.

Тодруулбал, 64 настай Сингапур Улсын иргэн нь 2013 оноос эхлэн Монгол Улс, Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог байсан ба Монгол Улсад байх хугацаандаа эмэгтэйчүүдийг зуучлуулж танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авч, хувь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож бэлгийн харьцаанд орсон охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Одоогийн байдлаар тухайн этгээд нь 130 гаруй охид, эмэгтэйчүүдтэй фэйсбүүк болон инстаграм сүлжээгээр харилцаж, гадаад улс руу зохион байгуулалттайгаар хил дамнуулан таван эмэгтэйг худалдаалсан байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Иймд хилээр гарч байгаа иргэд ажлын гэрээ заавал байгуулах, өөрийн паспорт бичиг баримтаа хэнд ч өгөхгүй өөртөө хадгалах, Монгол Улсаас тухайн оронд суугаа Элчин сайдын яам, Консулын газарт бүртгүүлэх, Монголд байгаа гэр бүл, хамаатан садан, найз нөхдөдөө очсоноо мэдэгдэж, холбоотой байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

5-11 насны 3000 орчим хүүхэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ DNN.mn

Хятадын дөрвөн вакцин туршилтын сүүлийн шатанд орж 60 гаруй мянган хүнд  тариад байна

Ковид19 халдварын эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээний урьдчилсан тайланг өнөөдөр танилцууллаа. Мөн үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Манай улс 2021 оны хоёрдугаар сараас эхлэн иргэдээ коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Нийт найман сая гаруй хүн тун вакцин оруулж, иргэдийг дархлаажуулсан. Зорилтот бүлгийн хүн амын 87 хувь нь коронавируст халдварын бүрэн тунд хамрагдсан байна. Энэ оны наймдугаар сараас иргэдийг гуравдугаар тун буюу нэмэлт тунгаар дархлаажуулж эхэлсэн. Одоо гурав, дөрөв дэх нэмэлт тунг хийж байгаа. Мөн ирэх наймдугаар сараас эхлэн 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулалтын бүх цэгээр дархлаажуулж байна. Одоогийн байдлаар 3,000 орчим хүүхэд коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан. Зарим нь хоёрдугаар тунгийн дархлаажуулалтад хамрагдаж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 99 жолооч согтуугаар жолоо барьж, 157 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1536, хулгайтай холбоотой 18, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 86, гэмт хэргийн шинжтэй 88 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 99, хүний биед халдсан 85, эрүүлжүүлэх байранд хоносон 157 тохиолдол гарчэ