Categories
мэдээ цаг-үе

Ахмад настны нээлттэй өдөрлөг маргааш болно DNN.mn

Олон улсын болон Монголын ахмадын өдөрт зориулсан Ахмад настны нээлттэй өдөрлөг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр буюу бямба гарагт 9.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд болно.

Энэхүү арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо, харьяа агентлаг, ахмадын хороо зөвлөлүүд, Геронтологийн /насжилт судлалын/ үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулахаар бэлтгэл хангагдаж байна. Өдөрлөгт ахмад настнуудыг идэвхтэй оролцохыг урьж байна гэж Монголын ахмадын холбооноос мэдээллээ.


Categories
мэдээ цаг-үе

II улирлын төлбөрийн баримтаа ирэх сарын 8-наас өмнө бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө авна DNN.mn

НӨАТ-ын хуурамч баримтаар татвараас зайлсхийсэн компаниудыг шалгаж дуусжээ

“2022 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж ebarimt системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна” хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ.

НӨАТ-ын буцаалтыг олгох хугацаа:

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

Манай улсын хувьд НӨАТ-ын 2%-ийн буцаан олголтод жилдээ 200 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг байна. НӨАТ-ын баримт бүртгүүлж байгаа өрхүүдийн 70 орчим хувь нь сард 14-17 мянган төгрөгийг буцаан авдаг аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

МОНГОЛБАНК: Гүйлгээнд 30, 40, 50 мянгатын мөнгөн дэвсгэрт гаргах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал DNN.mn

-БОДЛОГЫН ХҮҮ 12 БОЛСНООР ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ НЭМЭГДСЭН-


Монгол төгрөгийн ханш өдөр ирэх тусам суларсаар байна. Ам.долларын эрэлт ихэсч, нийлүүлэлт багассаны улмаас ханшийн өсөлт эрчимтэй нэмэгдэж байгаа нь эдийн засгийн зарим үзүүлэлт, иргэдийн худалдан авалтад сөргөөр нөлөөлж буй. Монгол Улс сардаа 300 сая ам.долларыг үрдэг гэсэн судалгаа бий. Энэхүү валютын урсгалыг дотооддоо барих, цаашлаад ам.долларын эрэлтийг хангах шинэ эх үүсвэрийг бий болгох нь чухал гэдгийг эдийн засагчид ярьж байна. Намрын чуулган удахгүй эхэлнэ. Үүгээр ирэх оны Монгол Улсын төсвийг хэлэлцэн батлах билээ. Ирэх жилийн төсөвд шинэ том төслүүдэд ямар нэгэн хөрөнгө оруулалт хийхгүй гэдгээ Сангийн яам мэдэгдсэн. Мөн гадаад өрийг бууруулах чиглэлд илүү анхаарна гэдгээ хэлсэн.

Ам.долларын ханш нэмэгдэх, төгрөгийн ханш улам унасаар байгаа энэ үед үүнийг зохицуулах үүрэгтэй Монголбанк ямар бодлого барьж ажиллаж байгааг тодрууллаа. Тэд төгрөгт итгэх, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч байна гэв. Өөрөөр хэлбэл, бодлогын хүүг нэмэгдүүлснээр төгрөгийн ханшийн уналтыг тогтвортой барих боломжтой гэсэн үг. Нөгөөтэйгүүр эдийн засагчид болон олон нийтийн дунд Монголбанкнаас шинэ буюу том мөнгөн дэвсгэрт гаргах асуудал идэвхтэй яригдаж байна. Төгрөгийн хамгийн том дэвсгэрт нь 20 мянга. Үүнээс дээш 30, 40, 50 мянган төгрөгийн дэвсгэрт гаргах уу гэдэг асуудлаар болон хадгаламжийн хүүгийн асуудлаар албаны эх сурвалжаас дараахь тодруулгыг авлаа.


-Ам.долларын өсөлтөөс шалтгаалж төгрөгийн худалдан авах чадвар суларч байна. Үүнээс болоод иргэд банкуудад бэлэн мөнгө хадгалуулах нь багассан гэх мэдээлэл байна. Ер нь Монголбанкнаас хадгаламжийн хүүг өсгөх үү. Энэ асуудал дээр ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?

-Одоогийн байдлаар жилийн хугацаатай төгрөгийн хадгаламжийн хүү 10 орчим хувь байна. Сая манайхаас бодлогын хүүгээ өсгөснөөс хойш зарим арилжааны банкууд хүүгээ бага зэрэг өсгөөд эхэлж байгаа. Банк бүрийн хүү харилцан адилгүй, гэхдээ дунджийг нь тооцоод үзэхэд 10 хувь болж байгаа юм. Хадгаламжийн хүү хугацаанаасаа хамаараад мөн адил өөр байдаг шүү дээ.

-Бодлогын хүү өссөнтэй холбоотойгоор бусад банкууд хүүгээ нэмсэн гэж ойлгох уу?

-Бодлогын хүү гэдэг бол төгрөгийн суурь өгөөж. Энэ хүүгээс зах зээл дээр байгаа бүх хүү шалтгаалж байдаг. Ойр үеийн зах зээлийг харахад валютын ханшийн өсөлт эрчимжиж байна, инфляци явж байна. Ийм үед төгрөгийн суурь өгөөж буюу бодлогын хүүг нэмэгдүүлчихээр төгрөгт итгэх итгэл нэмэгднэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүмүүс төгрөгийн хадгаламжаа барих сонирхол нь өснө гэсэн үг л дээ. Бодлогын хүүг 12 болгоод өсгөчихөөр дагаад хадгаламжийн хүү өснө гэж ойлгож болно.

-Нийгмийн дунд шинэ мөнгөн дэвсгэрт гарах эсэх талаар сонирхож байна. Өөрөөр хэлбэл 30, 40, 50 мянгатын дэвсгэрт гарах уу. Энэ чиглэлээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Манайхаас аравдугаар сарын 1-нээс өмнө ирэх оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг батлах төслийг УИХ-д өргөн барьдаг шүү дээ. Энэхүү төсөлд мөнгөн дэвсгэртийн зохистой бүтэцтэй холбоотой заалтууд орчихсон явж байгаа. Гэхдээ мөнгөн дэвсгэртийг батлах асуудал бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Шинэ мөнгөн дэвсгэрт гаргах эрх Монголбанкинд байдаггүй.

-Танайхаас шинэ мөнгөн дэвсгэрт гаргах төслөө УИХ-д танилцуулах юм байна гэж ойлгож болох уу?

-Бидний хувьд энэ асуудлаар судалгаа хийж байж танилцуулна. Одоогоор 11 төрлийн дэвсгэрт байна. Үүний үр ашиг нь ямар байна, дэвсгэрт болгоны насжилт ямар байна, хэрэглээ ямар байна гэх мэт зохистой бүтцэд нь анализ, шинжилгээ хийгээд улмаар УИХ-д танилцуулна гэсэн үг.

Categories
мэдээ цаг-үе

Хилийн цэрэгт алба хааж байсан 19 настай цэрэг боомилсон байдалтай олджээ DNN.mn

Хилийн цэргийн алба хаагч амиа хорлосон хэрэг дахиад гарав

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас 2022 оны I ээлжээр хилийн цэргийн 0245 дугаар ангид татагдаж, малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан 19 настай байлдагч С нь 2022 оны есдүгээр сарын 29-ний 13.00 цагийн орчимд модноос боомилсон байдалтай нас барсан байжээ.

Байлдагч нь 2022 оны есдүгээр сарын 28-ны 16.00 цагийн орчимд үхрээ хайх зорилгоор малын сууриас морин уналгатай хөдөлсөн бөгөөд 17.30 цагийн үед малаа хайж байгаа талаар мэдээллээд дахин холбоо бариагүй тул 20.00 цагаас хилийн салбараас бүлэг гаран эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Есдүгээр сарын 29-ний 13.00 цагийн үед хилийн салбараас 8 км, малын сууриас 12 км-т орших “Боомын гаталга” нэртэй газар модноос боомилсон байдалтай олсон байна. Тус малын суурьт 2022 оны нэгдүгээр ээлжээр татагдсан хугацаат цэргийн алба хаагчид хамт үүрэг гүйцэтгэж байсан. Хэргийг Увс аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.

ХХЕГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 123 жолооч согтуугаар жолоо барьж, 96 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Young driver who crashed car caught drink driving by cops - Daily Record

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1119, хулгайтай холбоотой 24, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 64, гэмт хэргийн шинжтэй 88 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 123, хүний биед халдсан 38, эрүүлжүүлэх байранд хоносон 96 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Яриасаг сайдууд амаа мэдэх нь улс төрд үлдэх дархлаа юм даа DNN.mn

Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэдэг. Сүүлийн үед амаа мэдэхгүй ярьдаг сайдууд олон болсон. Ард түмний гэдэнг хөдөлгөсөн юу хамаагүй ярьж хэлдэг. Үүний нэг нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаасаа буусан Д.Сарангэрэл. Тэрээр “Манай яамныхан “улны айл” гэж нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, үнэхээр ядуу байгаа айл өрх гэсэн үг. “Ядуу” гэдэг үгийг хэрэглэхээ больчихсон, эмзэг бүлэг, зорилтот бүлэг гээд байгаа юм. Ямар миний найз зорилтот бүлгийн хүн гэлтэй нь биш дээ, “ядуу” гэдгээрээ явах нь зөв байх. Ямар ч байсан эхний ээлжинд манай яамныхны хэлдгээр “улны” буюу ядуурлын түвшингээс доогуур 1500 өрхийг ядуурлаас гаргах энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж хэлсэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн. Үүнээсээ ч болж огцорлоо. Ам алдвал барьж болдоггүй гэдэг ямар үнэн үг вэ гэдгийг бүгд харлаа. Хамаа намаагүй үг амнаасаа унагах нь тухайн улсууддаа ч ямар халгаатайг харлаа.

Угтаа Үндсэн хуулиндаа бид “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байдаг. Ер нь ганц сайд, дарга гэлтгүй иргэдийн төлөө ажиллах ёстой төрийн алба хаагчид “улны айл” хэмээн иргэдээ дорд үздэг байх юм.ХНХ-ынхан иргэдийнхээ амьдралыг хамгийн сайн мэдэх ёстой атал ард иргэдийг элдвээр нэрийдэж суудаг байх нь. Ард түмнийг ул шалаар нь дуудаад байгаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд шалгалт оруулж, үнэн мөнийг ард түмэнд дэлгэх хэрэгтэй. Өөр хаана, аль яам, аль төрийн газар иргэдийг дуудаж ярьж байна бүгдийг илрүүлэх хэрэгтэй байна.

Иргэдийнхээ ядуу зүдүү байдлыг үл ойшоодог, бараг доог тохуу хийдэг сайд үүгээр дуусахгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Самранд явсан иргэдийн 80 гаруй хувь нь газар дээрээ нас бардаг. Хөнгөн бэртвэл бараг аз гэж тооцож болно. Хүнд бэртэл нь өндөр, нас баралт нь бүр өндөр” гээд хээв нэг хэлээд сууж байсан.Түүнчлэн Улаанбаатар хотын түгжрэлийг хариуцахаар томилогдсон Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар “Буяны цуваа түгжрэлд нөлөөлдөг.Ламаас асуусан цагаар ихэвчлэн явдаг. Тэр нь түгжрэлийн оргил цагтай давхацдаг” гэж хэлж байх жишээтэй.Бас болоогүй Сангийн яам НӨАТ-ын сугалааг дахин эхлүүлж буйгаа сурталчилсан контентыг цахим хуудастаа байршуулсан. Энэхүү контент нь НӨАТ-ын баримт уншуулдаг хүн өлөн гэсэн утга илэрхийлж байв.

Энэ мэтээр эрх баригчид ард түмэндээ яаж дээрэнгүй ханддаг болсон нь үг, үйлдлээс нь харагдаж байна. Сав л хийвэл ард түмнээ дорд үздэг, амьдралаас тасарсан, хариуцсан ажлынхаа тооцоо судалгааг мэдэхгүй, мэдрэмжгүй сайд нар олонтой болжээ.Хариуцлага хүлээх сайдууд олон бий. Бас дутуу л байна. Уг нь гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа төрийн сайд хүн УИХ-ын гишүүдээс ч илүү иргэдийнхээ амьдрал ахуйг мэддэг байх учиртай. УИХ-ын гишүүн хүн ёс зүйн шаардлагыг хангасан байх ёстой байдаг. Гэтэл сайдуудад ёс зүйн дүрэм гэж алга. УИХ-ын гишүүн болсон хүн нэмээд сайд болно гэвэл шаардлага нь улам өндөр болох хэрэгтэй байна. МАН-ын эрх баригчид, Засгийн газар өөрсдөө энэ нийгмийг ядууруулж хоосруулах, түүнийхээ дараа кастын систем тогтоох зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн эрх барьж байгаа МАН ард иргэдээ янз бүрээр доромжилдог жишиг тогтчихлоо ч гэж үзэх хэсэг байна. Арга ч үгүй юм. Сайдаасаа эхлээд ард түмнээ алаг үзэж янз бүрээр нэрийдээд байхаар ард иргэдийн гэдэн хөдлөхгүй гээд ч яахав.

Сүүлд гэхэд л Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд албан хаагчдаа “даргын зарц” хэмээн дуудав. Тэрбээр, “Чи ямар олон зарцтай байна. Би чамаас олон зарцтай мөртлөө бүгдийг ойлгоод, өөр дээрээ хариуцлагаа аваад эрхээ ч эдэлж байна, үүргээ ч биелүүлээд явж байна. Чи дарга хийвэл хийсэн шиг хий” гэж хэлэв. Аймгийн Засаг дарга нь ажилчдыг зарц гэж дуудаж, сайд дарга нар нь иргэдээ ул, өлөн гэж доромжилж суугаа нь эмгэнэл.

Ер нь улстөрчид цахим хэрэглээнд найр тавихын тулд төрийн нууц гэж байхаа ч больсон.Өөрсдийн гэсэн хэвлэлтэй,телевиз, цахим хэрэглээг бүр эзэгнэчихсэн. Хэн дуртай нь хэвлэл дуудаад ярьдаг. Ярих тусмаа алдаа гаргаад байгаагаа мэддэггүй. Хийж байгаа ажлаа тайлагнах нь зүйн хэрэг. Гэсэн хэдий ч яах гэж хажуудаа хэвлэлтэй байдаг юм. Тэднийхээ зөвлөгөөг ав.Албан ёсны хэвлэлийн албараа дамжуулж мэдээ мэдээллээ нийтэд жигд ойлгомжтой хүргэ л дээ.

Монголчууд ам бөх бол амь бөх ч гэж ярьдаг.Нэгэнт амнаас гарчихсан үгийг мянга зөвтгөх гэж оролдоод нэмэргүй. Яг тэр чигээрээ ард түмэнд буучихсан байдаг. Амаа мэдэж явсан нь л улс төрд үлдэх гол дархлаа чинь болох нь байна шүү, улстөрчид өө.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Монгол охидыг зарсан Сингапур иргэний талаар мэдээлэл хийнэ DNN.mn

ЦЕГ: Хүүхдүүдийн бүлэглэж нэгнээ зодсон хэргийг шалгаж байна

Өнөөдөр буюу 2022.09.30-нд 12.00 цагаас Эрүүгийн цагдаагийн албаны байранд Цагдаагийн ерөнхий газраас Улсын хэмжээнд зохион байгуулж буй “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний талаар хэв­­­­лэ­­лийн хурал зохион байгуулна.

Энэ үеэр өчигдөр зочид буудлаас дайчлан баривчилсан Сингапур иргэний талаар мэдээлэл өгөх аж. Тус иргэн нь Монголын 130 гаруй охидтой фэйсбүүкээр танилцаж, дотносоод, нүцгэн зургийг нь авч сүрдүүлж, таван охиныг хил дамнуулан зарсан нь тогтоогдоод байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Замгүй газраар машинтай явнаас 56 га газар өвс шатаасан иргэнд ял оноов DNN.mn

Манай улсад нийт 122.6 га талбай түймэрт өртжээ

Өвс ихтэй газраас автомашинтайгаа явснаас болж яндан нь халж, гал авалцаж, ойн түймэр гарсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 60 настай иргэн Э нь 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 15.00 цагийн үед Дорнод аймгийн Чойбалсан сумын дөрөвдүгээр багийн нутаг “Хярт” гэх газарт “Тоёота пробокс” маркийн **** ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон байгалийн өвс ихтэй замгүй газраар хөдөлгөөнд оролцжээ.

Энэ үед тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэхгүй явснаас яндан халж улмаар хуримтлагдсан өвснөөс гал гарч хээрийн түймэр гарч бэлчээрийн зориулалттай 25,301 га, хилийн хориотой зурвас 30,724 га, нийт 56,025 га талбай шатаж байгаль экологид 155,398,742 (нэг зуун тавин таван сая гурван зуун ерэн найман мянга долоон зуун дөчин хоёр) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирчээ.

Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноожээ. Улмаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн байна.

Мөн байгаль экологид учирсан гэм хорын хохиролд нийт 1553.987 /нэг сая таван зуун тавин гурван мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэжээ.

Categories
гадаад мэдээ

Финланд улс өнөөдрөөс эхлэн Оросын жуулчдад хилээ хаалаа DNN.mn

ОХУ-тай хиллэдэг Европын орнууд Оросын жуулчдыг нэвтрүүлэхгүй

Европын Холбооны гишүүн орнуудаас Финланд улс ганцаараа Оросын жуулчны визтэй иргэдэд нээлттэй байсан юм.

Тэгвэл Баасан гарагийн шөнө дундаас эхлэн тус улс Оросын жуулчдад хилээ хаах шийдвэр гаргажээ.

Ингэснээр Польш, Эстони, Латви, Литва улсуудтай адил Финланд улс мөн хөршийнхөө жуулчны визтэй иргэдийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй болж байна.

Гэхдээ Финландад амьдардаг төрөл төрөгсдөдөө зочлох, ажиллах, суралцах зорилгоор виз авсан Оросын иргэдийг хилээрээ нэвтрүүлсэн хэвээр байх ажээ.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-д цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа хөрш орнуудын хилээр нэвтрэх гэсэн иргэдийн урт цуваа үүссэн юм.

Үүний улмаас ОХУ-тай 1,300 км зурвасаар хил залгадаг Финландын боомтуудын ачаалал эрс өссөн байна.

Оросын иргэдийн урсгал Финланд улсын олон улсын харилцаанд аюул учруулж буй тул ийм шийдвэр гаргасныг тус улсын гадаад хэргийн сайд Пекка Хаависто өчигдөр тайлбарлажээ.

Одоо Финландад нэвтрэх зорилготой Оросын иргэд урилга дээр үндэслэн урьдчилан виз хүсэх ёстой болж байна.

Эх сурвалж: BBC

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Бямбацогт: Дарханы замын ажлыг шахаж чадвал нэг урсгал хоёр эгнээний хөдөлгөөнийг аравдугаар сард нээх боломжтой DNN.mn


УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Дорноговь аймагт вагон замаасаа унасан осол гарлаа. Ослын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн шөнө Дорноговь аймагт галт тэрэгний осол болсон. Зүүнбаян өртөөнөөс Ханги Мандалын чиглэлд барьж буй төмөр замд ачаа ачсан “Монголиан транс ложистик” компанийн вагон замаас гарч унасан. Дээрх өртөөнөөс 75 километрийн зайд буюу Хулангийн шанд хэмээх зөрлөг дээр энэхүү осол гарсан. Энэхүү галт тэрэгний цуваанд нийт 17 вагон явж байсан.

-Монголчууд өөрсдөө барьсан төмөр зам чанаргүй, аюулгүй байдал хангаагүй зам барилаа гэх шүүмжлэл олон нийтийн дунд байна. Салбарын сайдын хувьд та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Төмөр зам чанаргүй баригдсан гэж үзэхгүй байна. Мөн уг осол замын чанараас болж гарсан гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар ирээгүй. Уг ослын урьдчилсан дүгнэлт гарсан. Осол гарсан вагонд гурван хүн явж байсан гэж хэллээ. Эдгээр гурван хүний хоёроос нь согтолтын зэрэг өндөр гарсан байна лээ. Нөгөөтэйгүүр хурд хэтрүүлсэн байж болзошгүй байгаа. Зүүнбаянгаас Ханги Мандал руу барьсан төмөр зам бол монголчууд өөрсдөө богино хугацаанд хямд өртгөөр барьсан зам. Уг замыг энэ ондоо багтаагаад Улсын комисс хүлээж авахаар ажиллаж байна. Одоо энэхүү төмөр зам дээр туршилтын тээврүүд хийгдэж байна.

-Нийгэмд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний талаарх мэдээллийг сонирхох боллоо. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-RFID гэх системийг бид нэвтрүүлэхээр ажиллаж байна. Уг системийг нэвтрүүлснээр зам тээврийн зарим асуудлыг шийдчихэж байгаа юм. Тухайлбал, замын пост, товчоогоор нэвтрэхдээ иргэд, жолооч нар төлбөр төлдөг. Зарим томоохон баяр наадмын үед төлбөр авах цэгүүдэд түгжрэл гацаа үүсдэг. Үүнийг шийднэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, галын хайч сунгаж, гараар төлбөр авдгийг болиулна. Ингэснээр төлбөр авах цэг дээр үүсдэг түгжрэл арилна. Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээтэй болно. Тээврийн хэрэгслийн бүртгэлийг бүрэн цахимжуулна. Ингэснээр бүх тээврийн хэрэгслийг үзлэг оношилгоонд хамруулах боломж бүрдэнэ. Мөн жолоочийн хариуцлагын даатгал төгөлдөржиж, зам тээврийн ослын хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулдаг болох юм. Тиймээс энэхүү асуудлаар саяхан Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхантай уулзаж RFID системийг түргэн шуурхай нэвтрүүлэх чиглэлээр санал солилцож ойрын үед ажил хэрэг болгохоор тохирсон байгаа. Ер нь бол цахим цаг үед үйлчилгээний шийдэл” үхэр тэрэг” шиг байж таарахгүй.

-Дарханы замын ажил яг одоогоор ямар байдалтай явагдаж байна. Ирэх сард уг замыг бүрэн нээнэ гэж мэдээлсэн. Одоо яг хаана, ямар ажил хийгдэж байна вэ?

-Дарханы замын ажил маш сайн хурдацтай явагдаж байгаа. Саяхан бид газар дээр нь очиж, ажлын явцтай танилцсан. Очно, танилцана, шалгана гэж хэнд ч хэлсэнгүй хэл чимээгүй очоод газар дээр нь яваад үзэж харлаа. Ямар ч байсан дотоодын цементийн үйлдвэрүүдтэй шуурхай хамтран ажилласны үр дүн гарч цементийн нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудал хэвийн болсон. Энэ ажилд том дэм болж буй цемент үйлдвэрлэгч үндэсний компаниуд болох Монцемент ХХК, Налгар түшиг ХХК-ийнхандаа баярлалаа гэж хэлье.

Гүйцэтгэгч компаниудад уртасгасан цагаар ажиллах үүрэг чиглэл өгсний дагуу ажил овоо эрчимжиж байна. Өнгөрсөн сарын сүүлээс хойш шинээр 45 км замын хөдөлгөөн нээгээд байна. Одоо Аглагийн хийд салдгаас Урьхан хүртэл 20 км, Баруунхараагийн сэтэрхий хөтөлөөс Хустайн давааны ар хүртэл 21 км асфальт хучилтын ажил үлдээд байна. Гэхдээ гүйцэтгэгч компаниуд өөрсдөө санхүүжилт, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан ажлаа урьдчилан харж төлөвлөж, зөв зохион байгуулах хэрэгтэй байгааг хэлж санууллаа. Хүн хүч, машин техникээ зөв хуваарилж ажлаа цаг хугацаанд нь, чанартай шахаж хийж чадвал нэг урсгал хоёр эгнээний хөдөлгөөнийг аравдугаар сард нээх бодит боломж байна. Бид төлөвлөгөө, гүйцэтгэл, чанар, үр дүн гэсэн тулгуур дөрвөн зарчмыг баримтлаад, мөрдөөд, хэрэгжүүлээд энэ эрчээ дахиад жаахан нэмээд зүтгэхэд болно гэж харагдаж байна.