Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Албан тасалгааг ардчилал гэж эндүүртлээ доош орох гэж дээ, АН-ынхаан” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хуульч Ө.Эрдэнэ-Очир “Усан парк барих
зөвшөөрөлтэй газрыг орон сууцных
болгож өөрчилсөн нь ноцтой баримт” V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Дэд Ерөнхийлөгч,
Улсын Бага Хурал, Улсын
Их хурлын дарга асан,
академич Р.Гончигдорж “Ардчилсан
Монгол Улсад Үндсэн
хуультай нь нийцээгүй бол
аливаа харилцаан дахь
аргыг буруу гэж үзэж үр
дүнг нь зөвшөөрдөггүй л
байх учиртай” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Албан тасалгааг ардчилал гэж эндүүртлээ доош орох гэж дээ, АН-ынхаан” хэмээн өгүүллээ.

Рио Тинто “TRQ”-ийн 49 хувийг
худалдаж авах тохиролцоонд хүрчээ.

“Зэвүүн яриа” нэвтрүүлгийн хөтлөгч Т.Оргилмөнх “Doctor” бол эмчтэй
хэрнээ экшин, адал явдалт кино” хэмээн ярилаа.

Ардчилсан
Залуучуудын холбооны
Удирдах зөвлөлийн
гишүүн, Физикийн
ухааны доктор Н.Тэгшбаяр “
Батлан хамгаалах
яам нь дайн хийж буй улстай
хамтраад цэргийн сургуулилт
хийж байгаа нь буруу” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Энэ жил хүүхдээ асран гэртээ сууж буй 1,000 ээжийг цэцэрлэгийн туслах багшийн курст суулгажээ DNN.mn

БШУЯ: Хувийн цэцэрлэгүүдэд сүлжээ, салбар цэцэрлэг байгуулахыг уриалж байна

Энэ оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим цэцэрлэгт очиж, бодит байдалтай танилцлаа.

2022-2023 оны хичээлийн жилд нийслэлд хүүхэд нэг бүрийг цэцэрлэгт хамруулах томоохон зорилт дэвшүүлсэн билээ. Зорилт биелж байгаа бөгөөд хүндхэн зорилтын гүйцэлдүүлэхэд тулгарсан асуудал, цаашдын гарц шийдлийн талаар ярилцсан юм. Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Нарлаг”, 267 дугаар цэцэрлэг болон 148 дугаар сургуулийнхан ч өөр өөрсдийн тулгамдсан асуудлаа танилцууллаа.

Албаныхан зорьж очсон эхний газар нь “Нарлаг” цэцэрлэг байв. Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн төлөөлөл болгон зорин очсоны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэ жил 101 дэх хичээлийн жил. Шинэ зууны эхний хичээлийн жил гэж хэлж ч болно. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн хүүхдүүдийг сугалаагаар сонгодог тогтолцооны гажуудлыг шийдэх алхам хийсэн анхны жил болж байгаагаараа онцлог.

Асуудлыг бүхэлд нь шийдэхийн тулд Засгийн газраас 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөг санхүүжүүлж дөрвөн сарын хугацаанд холбогдох бүх албаныхан гар нийлж ажиллалаа. Энэхүү чухал шийдэлд хувийн хэвшлийн оролцоо чухал байсныг хэлмээр байна. Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг хоёр дахин олгож байгаа тул иргэдэд цэцэрлэгийн төлбөр урьд өмнөхөөс хамаагүй багасаж байгаа. Цаашид цэцэрлэгийн хүртээмж, чанараа дээшлүүлэх учиртайг харууллаа.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаас хойш дөрөвхөн сарын дотор шийдвэрлэж чадсан энэхүү жишээ нь манай улсын хувьд улсын төсвийг хуваарилахдаа нэг асуудлыг цогц шийдэх бус тэгшитгэн хуваарилах зарчмыг баримталж ирсэн нь алдаа байсныг баталж байна. Тиймээс цаашид асуудлыг эрэмбэлж, цогц шийдэх нь чухал байгааг харлаа. Бидний дараагийн зорилго бол хот хөдөөгийн сургалтын чанар, стандарт нэгэн адил байх ёстой. Ойролцоох аймаг сумаас хүүхдээ сургах гэж нийслэл хот руу орж ирэх ёсгүй гэсэн үг. Ирэх жилээс бид багш нарын нийгмийн асуудлыг шийднэ. Хөдөө орон нутгийг зорих боломжийг олгож, ипотекийн дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх болно” хэмээн хэллээ.

“Энэ зун хоёр ээлжээр 1,000 туслах багшийг 45 хоногийн сургалтад хамруулж, бэлтгэсэн”зураг

Цэцэрлэгийн зориулалтаар нэгдүгээр давхрын байруудыг түрээслэхийн дээр 85-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 17 барилгыг худалдан авч цэцэрлэг болгож буй аж. Мөн “Өргөө” цомцог гэр цэцэрлэгийг байгуулж, байгууллагын цэцэрлэгт 2,600 хүүхдийг авахаар болсныг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн элсэлтийг гурван үе шаттайгаар цахимаар зохион байгуулсан юм. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 115 мянган хүүхэд цэцэрлэгт орохоор болсон байна.

Энэ жилийн хувьд 34,000 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжоор хангаж буй. Тэгвэл хүүхдийн тоо нэмэгдэхийн хэрээр хэрэгцээ шаардлага өсөж буй цэцэрлэгийн багшийн хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд энэ жил хүүхдээ асран гэртээ сууж буй 1,000 ээжийг туслах багшийн курст суулгажээ. МУБИС тэргүүтэй сургуулиудын консерциум энэ зун хоёр ээлжээр 1,000 туслах багшийг 45 хоногийн сургалтад хамруулж, бэлтгэсэн.

Сургалтад хамрагдсан багш нар 18 кредитийн 11 төрлийн хичээл судалсан аж. Уг 45 хоногийн сургалтаар үзсэн хичээлүүд дараа дараагийн сургалтын кредитэд тооцогдож, туслах багшаас багш, багшаас эрхлэгч болж дэвшин суралцах боломжтойг БШУ-ны сайд хэллээ. Ийнхүү мянган ээж ажилтай, орлоготой болсон байна. Энэ бол “Халамжаас хөдөлмөрт” хөтөлбөрийн хүрээнд хийж буй бодитой, үр дүнтэй ажлын нэг аж.

Энэ хичээлийн жилээс эхлэн цэцэрлэгийн зориулалтаар барилга түрээслэх, худалдан авах зарчмаар нийслэлийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хамран сургах тойргийн цэцэрлэгт бүрэн хамруулахаар ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 267 дугаар цэцэрлэг нь орон сууцны нэг давхрыг түрээслэн, гурван бүлэг ажиллуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: 3-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, эрс сэрүүсэж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2022 оны 09-р сарын 01-ний 20 цагаас 09-р сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 26-31 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.


2022 оны 09 дүгээр сарын 03-наас 09 дүгээр сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 5-наас ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ нийгэм

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгууллаа DNN.mn

НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Засаг дарга, ЗДТГ, ИТХ-ын Ажлын алба, Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын хөвөөнд зохион байгууллаа.

Энэ үеэр алба хаагчид усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, анхааруулах самбаруудыг байрлуулж, Аврах ангийн алба хаагчид усанд осолдсон иргэдийг аврах дууриалган үзүүлэх дадлага хийлээ.

Мөн дүүргийн Улаан загалмайн хорооноос эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт, дадлагыг хамтран зохион байгууллаа гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн 148 дугаар сургуульд 11 дүгээр сургуулийн багш нар хичээл заана DNN.mn

БЗД-ийн 148 дугаар сургуульд 11 дүгээр сургуулийн багш нар хичээл заана

Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хүн ам ихээр шилжин ирж, Хан-Уул дүүрэгт барилга орон сууц олноороо баригдаж байгаагаас шалтгаалан сургуулийн ачаалал өндөр байдаг.

Түүнчлэн хүүхэд олон байхын хэрээр сургалтын чанар хөндөгддөг. Тиймээс хотын төв болоод захын сургуулийн сургалтын чанарыг нэг түвшинд байлгах, сурагчдын чадварыг хөгжүүлэх чиглэлд шинэ алхам хийж эхлээд байна.

Нийслэлийн 148 дугаар сургуульд энэ жилээс эхлэн 11 дүгээр сургуулийн багш нар хичээл заах шинэ зохицуулалтыг эхлүүлжээ. Тус сургуулийн нөхцөл байдалтай Ерөнхий сайд, салбарын сайд, Хотын дарга нар танилцлаа.

зураг

Тус сургуулийн математикийн багш Д.Хасбаяр “Хотын төвийн сургууль болон хөдөөгийн, захын гэр хорооллын сургуулийн сургалтын түвшин харилцан адилгүй байна. Боловсролыг адил тэгш, хүртээмжтэй хүргэх тал дээр анхааралтай ажиллах шаардлага тулгараад байна. Энэ бүхэн ЭЕШ, зарим уралдаан тэмцээн, олимпиадын дүнгээс харагдаж байгаа. Миний бие захын хорооллын хүүхдүүдэд туслахын тулд энэ сургуульд багшлахаар ирсэн” гэв.

Физикийн багш Б.Амаржаргал “Миний даасан ангид 11 дүгээр сургуулиас болон 148 дугаар сургуулиас сонгогдсон хүүхдүүд нэг бүлэг болон хичээллэж байгаа. Сонгон суралцах анги гэсэн үг. Одоогоор манай анги 17 сурагчтай хичээллэж байна. Багш нар бид болон сурагчид маань 11 дүгээр сургуулийн чадварлаг багш нараасаа суралцах болсондоо маш их баяртай байна. Боловсролын чанар сайтай сургуулийн багш нарыг захын дүүргүүдийн сургууль руу хуваарилах шийдвэрийг зөв гэж бодож байна. Манай сургууль энэ тал дээр анхдагч болж байгаад баяртай байна” гэсэн юм.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Цаашдаа бид боловсролын хүртээмж төдийгүй чанарт анхаарах хэрэгтэйг олон жишээ харуулж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод математикийн сургалтаар тэргүүлэгч 11 дүгээр сургуулийн сургалтын технологийг Баянзүрх дүүргийн хүүхдүүдэд хүргэх шинэ зохицуулалт хийсэн. Өөрөөр хэлбэл 148 дугаар сургуульд 11 дүгээр сургуулийн салбар бүлгийг нээж, 11 дүгээр сургуулийн багш нар ирж хичээл заахаар болсон.

Баянзүрх дүүрэг бол хүн ам, газар нутгийн хувьд хамгийн том дүүрэг. Тус дүүрэгт математикийн сайн сургалтыг хүргэх зохицуулалт сайн үр дүн авчирна гэж итгэж байна. Энэ зохицуулалт төвлөрлийг сааруулах зорилгод ч ахиц авчирна. Цаашид судалгаа, тооцоонд үндэслэн чанартай сургалтыг захын бүсэд хүргэх ажлыг үе шаттай хийнэ” гэлээ.

зураг

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм

Багахангай дүүргийн Засаг даргаар А.Сүхболдыг томилов DNN.mn

Багахангай дүүргийн Засаг дарга Д.Эрдэнэбаяр өөрийн хүсэлтээр өөр ажилд шилжин ажиллах болсонтой холбогдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 15 дугаар хуралдааныг зохион байгуулж, шинээр Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ. Улмаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Сүхболдыг дүүргийн Засаг даргаар томилон ажиллуулахаар төлөөлөгчид 100 хувийн саналтай дэмжин хэлэлцсэн байна.

Дүүргийн хурлын 2022 оны наймдугаар сарын 26-ны өдрийн А/26 дугаар тогтоолыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар захирамжилж, дүүргийн хурлын төлөөлөгч, Багахангай дүүргийн МАН-ын дэд дарга А.Сүхболдыг Багахангай дүүргийн Засаг даргаар томилсон байна.

Засаг дарга А.Сүхболд нь математик-физикийн багш мэргэжилтэй бөгөөд

  • 2003-2010 онд Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургуульд Математик-Физикийн багш
  • 2010-2012 онд тус сургуульд Сургалтын менежер
  • 2012-2020 онд тус сургуульд Захирал
  • 2020-2022 онд Дүүргийн ИТХ-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.

Мөн 2008, 2020 онд Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2022 оноос дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, 2015-2021 онд Монголын залуу багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Дүүргийн Залуу багш нарын холбооны тэргүүнээр ажиллаж байсан аж.

Categories
мэдээ цаг-үе

Есдүгээр сарын 3-наас эрс сэрүүсэж, салхи шуургатай байна DNN.mn

Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна – updown.mn

Есдүгээр сарын 3-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, эрс сэрүүсэж, салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Есдүгээр сарын 1-ний 20:00 цагаас есдүгээр сарын 2-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Есдүгээр сарын 5-наас ихэнх нутгаар дулаарна

Есдүгээр сарын 3-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна. 5-наас ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ оны эхний долоон сард 3 тэрбум ам.долларын чулуун нүүрс экспортолжээ DNN.mn

Нүүрсний үнийн өсөлтийг хязгаарлах Хятадын бодлого | News.MN

Нийт экспорт 2022 оны эхний долдугаар сарын байдлаар 6.4 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.7 тэрбум ам.доллароор буюу 36.3 хувиар өссөн байна.

Үүнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт 6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1.8 тэрбум ам.доллар буюу 42.2 хувиар өсжээ.

Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 94 хувийг эзэлж байна.

Чулуун нүүрсний экспорт энэ оны эхний долоон сарын байдлаар 3 тэрбум ам.долларын 11,052.6 мянган тонн чулуун нүүрс экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 1.9 тэрбум ам.доллар буюу 2.8 дахин, биет хэмжээгээр 1,116.3 мянган тонн буюу 11.2 хувиар тус тус өссөн аж.

Нэг тонн чулуун нүүрсний экспортын дундаж үнэ 280.1 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 169.4 ам.доллар буюу 2.5 дахин өссөн болохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Нэмж мэдээлэхэд, чулуун нүүрсний 89.3 хувийг БНХАУ, 8.1 хувийг Сингапур Улс, 2.6 хувийг бусад улс руу тус тус экспортолжээ.

Categories
мэдээ цаг-үе

Ажилд зуучлагдсан иргэний тоо өмнөх оноос 16 хувиар өсчээ DNN.mn

Хөдөлмөр эрхлэлтийн 2022 оны долдугаар сарын байдлаарх үзүүлэлтийг салбарын яамнаас нь өчигдөр танилцуулав.

Дурдсан хугацаанд бүртгэлтэй ажил хайгч иргэний тоо 22,010 байсан нь өмнөх оны мөн үеэс 2.5 хувь буурсныг илтгэжээ. Ажил хайгч иргэдийн 51 хувь нь эмэгтэй, 2.6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.

Харин ажлын байрны захиалга 26,406 иржээ. Эдгээрт 14,966 иргэн зуучлагдсан орсноор эрэлт хангасан хувь 56.7 хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас танилцуулсан юм.

Тухайлбал, боловсролын салбарт 1,531 ажлын байрны захиалга ирснээс 976 иргэн ажилд орсон бол уул уурхай, олборлолттой холбоотой ажлын байрны 3,526 захиалга байснаас 2,024 нь эзэнтэй болжээ. 2022 оны долдугаар сарын байдлаар хамгийн ажлын байрны захиалга өгсөн нь үйлчилгээний бусад үйл ажиллагааных бөгөөд эрэлт хангасан хувь нь 54 байна.

Categories
мэдээ нийгэм

Лаос улсын Гадаад хэргийн сайд Монголд айлчилна DNN.mn

Лаос улсын гадаад хэргийн сайд С.Гуммасит монгол улсад албан ёсны айлчлал  хийнэ | News.MN

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит 2022 оны 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайдын түвшинд 2002 оноос хойш 20 жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй айлчлал бөгөөд Монгол Улс АСЕАН-ы Яриа хэлэлцээний түнш болох, АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход лаосын талын дэмжлэгийг авахад чухал ач холбогдолтой юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-тай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийг хүлээн авч уулзахаар төлөвлөж байна.

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол, Лаосын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, худалдаа, эдийн засаг, соёл болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.