Categories
мэдээ нийгэм

БНСУ маргаашнаас PCR шинжилгээ шаардахгүй DNN.mn

БНСУ маргаашнаас /2022.09.03/ эхлэн тус улсын хилээр нэвтрэн орж ирж буй гадаад, дотоодын зорчигчдоос Ковид 19-ын шинжилгээний хариу нэхэхгүй. Учир нь гадаадын зарим орнуудад шинжилгээний хариуг хуурамчаар гаргаж өгөх, хариу нь буруу гарах зэрэг тохиолдол нийтлэг байгаа аж.

Тиймээс ‘үл мэдэгдэх’ шинжилгээний хариу нэхэж аялагчдад хүндрэл учруулахаас татгалзаж, харин тус улсын хилээр орж ирснээс хойш өдрийн дотор PCR шинжилгээ өгөх шаардлагатайг мэдээллээ.

Ингэхдээ онгоцны буудалд буугаад тэндээ шинжилгээ өгөх нь илүү хялбар гэж сануулжээ. БНСУ-ын нисэх буудлууд дээр PCR шинжилгээ 60,000-80,000 вон буюу 140-190 мянган төгрөгийн үнэтэй байна. Иргэдийг PСR шинжилгээний хариу гартал гадуур гарахгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ахуйн гал түймрийн 2216 удаагийн дуудлага бүртгэгдэж, 26 иргэн амь насаа алджээ DNN.mn

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 2216 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдэж, 26 иргэн амь насаа алдан, 17 иргэн түлэгдэж, гэмтэн, 13 иргэн угаартсан байна.

Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж:


ЯНДАНГИЙН ЦОНОЛТ, ХАЛАЛТААС ХАМГААЛАХ

Пийшин, зуухны яндангийн хамгаалалтыг галд тэсвэртэй материалаар хийж яндангийнцонолт халалтаас хамгаалах. Яндангийн ил гарсан хэсгийн урт нь гэр, байшингийндээврээс 60-80см-ээс дээш байх.


ҮНС НУРМАА ИЛ ЗАДГАЙ АСГАХГҮЙ БАЙХ

Гал түймрийн шалтгааны 36.5 хувь нь ил задгай асгасан цогтой үнс нурамнаас үүдэн гарч буй учир халуун үнс, нурмаа тагтай үнсний саванд хийх хэвших.


ГЭМТЭЛТЭЙ ЦАХИЛГААН ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАХГҮЙ БАЙХ

Бүрэн бүтэн байдал нь алдагдсан, шалбарсан, зарим хэсгээрээ халалт үүсэж хайлсан, залгуур унтраалга нь эвдэрсэн болон бусад гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх,


ГЭР ОРОНДОО БЕНЗИН БОЛОН БУСАД ШАТАХ, ТОСЛОХ МАТЕРИАЛ ХАДГАЛАХГҮЙ БАЙХ

Хялбар гал гаргах асаагуур, чүдэнзийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт нууж тавих,


ХИЙН ЗУУХНЫ АЮУЛГҮЙ ХЭРЭГЛЭЭГ ХАНГАХ

Хийн зуухны буруу хэрэглээний улмаас гал түймэр гарах тохиолдол ихсэж байгаа учир хийн зуух ашиглах заавар, зөвлөмжийг дагах,


ГЭР ОРОНДОО УТАА МЭДРЭГЧ СУУРИЛУУЛЖ, ГАЛ УНТРААГУУР БАЙРЛУУЛАХ

Утаа мэдрэгчийн хэвийн ажиллагаа болон гал унтраагуурын хадгалах хугацааг тогтмол шалгаж, гэр бүлийн гишүүдээ гал унтраагуурыг хэрхэн ашиглах талаар зааж сургах.


ДУУДЛАГА ӨГӨХ, БУСДАД МЭДЭГДЭХ

Гал гарсан тохиолдолд 101 утсанд яаралтай дуудлага өгөх. Өөрөө дуудлага өгөх боломжгүй бол хөрш айлуудаасаа тусламж хүс, чанга дуугаар хашхирч бусдад мэдэгдэх,


ГАЛЫН МАШИНЫ ЗАМЫГ ЧӨЛӨӨЛӨХ, МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ

Галын машин ирэх замыг чөлөөлж, гал гарсан газарт очих замыг зааж өгөх. Галын голомт хаана байгааг тодорхой хэлж, гэр байшингийн дотор хүн үлдсэн эсэхийг яаралтай мэдэгдэх зэрэг арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Ковидын 110 тохиолдол батлагдав DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 110 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Эдгээр тохиолдлын

  • 49 нь нийслэлд
  • 61 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Орон нутагт батлагдаад буй 61 тохиолдлоос 42 нь Өмнөговь, зургаа нь Дорноговь аймагт бүртгэгдсэн бөгөөд Төв, Архангай, Дархан-Уул, Дорнод аймагт ч мөн КОВИД-19-ийн шинэ халдварууд батлагдлаа.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн КОВИД-19-ийн нийт тохиолдлын тоо 979,644-т хүрэв. Одоогоор нийт тохиолдлын 538,869 буюу 55% нь нийслэлд бүртгэгдсэн юм.

зураг

Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн тоглогч О.Оюунболд Хонконг улсын лигт тоглоно DNN.mn

Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг болон “СП Фалконс” клубийн тоглогч Оюунтуяагийн Оюунболд Хонконг улсын дээд лигийн “Sham Shui Po FC” клубт энэ жил тоглохоор болж тус улсыг зорьжээ.

О.Оюунболд МХБХ-ны “Футзалын дээд лиг”-ийн “Монголын тэмүүлэл” клубээс тамирчны гараагаа эхэлж, 2020 онд 73 гоол оруулж Футзалын дээд лигийн мэргэн бууч, МХБХ-ны “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн билээ.

Мөн 2019 онд 19 хүртэлх насны шигшээ багт Гуам улсын эсрэг 2 гоол, 2021 онд 23 хүртэлх насны шигшээ багт Лаос улсын эсрэг 1 гоол оруулж, 2022 онд АХБХ-ны Азийн цомын эрхийн төлөө тоглолтод Үндэсний шигшээ багтаа дуудагдаж тоглосон.

Categories
мэдээ нийгэм

Шүүгчийг доромжлон, сүрдүүлсэн иргэнийг нэг сая төгрөгөөр торгов DNN.mn

Нэр бүхий шүүгчдээс иргэн Н.Э гэгч нь шүүх хуралдааны үеэр шүүх бүрэлдэхүүнд хандан зүй бус үг хэллэг хэрэглэн доромжлох, сүрдүүлэх зэргээр зохисгүй байдал гарган нөлөөлөхийг оролдсон үйлдэлд нөлөөллийн мэдүүлэг хөтлөн Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлснийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн холбогдох хууль, журамд заасны дагуу нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэн баталгаажуулсан үйлдлийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалган шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг.

Иргэн Н.Э-ийн үйлдэлд цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

Иргэн Н.Э нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүхэд давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгийн хорих ангиас оргосон этгээдийг баривчилжээ DNN.mn

Сэлэнгэ аймаг дахь хорих ангиас 2022 оны наймдугаар сарын 29-нд оргосон этгээдийг эрэн сурвалжилж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлж байв.

Уг этгээдийг өнөөдөр 09:20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 20 орчим километрийн зайд Нурамт гэх газраас баривчилжээ.

Тэрбээр Мандал сум дахь хорих 413 дугаар ангиас оргосон байна.

зураг

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Рио Тинто “TRQ”-ийн 49 хувийг худалдаж авах тохиролцоонд хүрчээ DNN.mn

“Рио Тинто” компани нь одоогийн байдлаар “Туркойс Хилл Ресурс” компанийн 51 хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн 49 хувийн хувьцааг худалдаж авах замаар тус компанийг бүрэн эзэмших санал гаргасан байсан нь дэмжигдэж, зарчмын тохиролцоонд хүрчээ. Ингэснээр Рио Тинто Оюу толгойн 66 хувийг дангаараа эзэмших аж.
“Рио Тинто” компани эцсийн саналдаа “Туркойс Хилл Ресурс” компанийн нэгж хувьцааг 43 канад доллараар буюу компанийн 49 хувийг нийт 3.3 тэрбум ам.доллараар үнэлсэн байна. Тус саналыг “Туркойс Хилл Ресурс” компанийн ТУЗ-өөс байгуулсан хөндлөнгийн Тусгай хороо бүрэн дэмжсэнээр хувьцаа эзэмшигчдийнхээ дунд санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн аж. Уг хэлцэл санал хураалт энэ оны IV улиралд зохион байгуулагдан эцэслэгдэх төлөвтэй байгаа бөгөөд саналыг баталгаажуулахад жижиг хувьцаа эзэмшигчдийн олонхын санал шаардлагатай байна. Зөвшөөрсөн тохиолдолд энэхүү хэлцэл амжилттай эцэслэгдэх юм.
“Рио Тинто” компани “Туркойс Хилл Ресурс” компанийг худалдаж авах эсэх нь “Оюу толгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжид нөлөөлөхгүй. Аль ч тохиолдолд компаниуд Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж тогтвортой үйлдвэрлэлийг эхлүүлнэ гэдгийг “Рио Тинто Монгол” мэдэгдэж байна хэмээн тус компанийн албан мэдээлэлд онцолжээ.
Categories
мэдээ спорт

Х.Цолмонгоо пауэрлифтингийн ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртжээ DNN.mn

Туркийн Станбул хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 4-нд болж байна.

Тэмцээнд 44 орны 174 тамирчин өрсөлдөж буй бол манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор 10 тамирчин хүч үзэж байна. Өнөөдөр тэмцээний өсвөр үеийнхний охидын 57 кг-ын жингийн суултын төрөлд Монгол Улсын тамирчин Х.Цолмонгоо 127.5 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртлээ.

Мөн газраас таталтын төрөлд 150 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртсэн бөгөөд тэрбээр өдгөө 17 настай юм. Х.Цолмонгоо энэ тэмцээнд нийлбэр дүнгээр 337.5 кг-ыг өргөсөн амжилтаар мөнгөн медалийн тавцанд гарсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автомашины дугаарын хязгаарлалт ням гаригт үйлчлэхгүй DNN.mn

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж буй.

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Харин тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд маргааш Бямба гарагт хөдөлгөөнд оролцох юм. Энэхүү зохицуулалт есдүгээр сарын 4-нөөс эхлэн цуцлагдана. Ингэснээр Ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Ирэх долоо хоногоос хуучин горимдоо буюу тээврийн хэрэгслийн улсын дугаарын төгсгөлийн оронгоор хөдөлгөөнд оролцуулдаг зохицуулалт үйлчилнэ.

“Бүртгэлээс харахад энэ жилийн улсын дугаарын тэгш, сондгойг хязгаарлалтын үед хөдөлгөөний эрчим өмнөх жилээс 16 хувиар буурч, энэ ажил үр дүнтэй үргэлжилж байна. Иргэд, жолооч нар үүрэг хариуцлагаа ухамсарлан хөдөлгөөнд оролцож байна.

Тэгш, сондгойгоор хязгаарлаж буй зохицуулалт есдүгээр сарын 3-ны Бямба гарагийг дуустал үргэлжилнэ” хэмээн Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу хэлж байв.

ХОТЫН ДАРГЫН ЗАХИРАЖ:

зураг

Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд хандсан иргэдийн 70 хувь нь тэгш, сондгой хязгаарлалтыг дэмжжээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар дөрвөн тонн орчим самар түүлгэж, дамлан зарах гэж байсныг таслан зогсоожээ DNN.mn

Богдхан уулсын түргэний аманд хууль бусаар 3.8-4 тонн орчим самар түүлгэж, түүнийгээ дамлан зарах үйл ажиллагаа явуулах гэж байсныг таслан зогсоожээ.

Тодруулбал, есдүгээр сарын 1-ний өдрийн хяналт шалгалтаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд өмнө ажиллаж байгаад халагдсан албан хаагч самрын наймаачидтай хуйвалдан, удаа дараагийн үйлдлээр хууль бус үйл ажиллагаа явуулж байсныг нь тогтоож, холбогдох газарт нь шилжүүлсэн байна.

Хамгаалалтын захиргааны даргын 2022.08.03-ны өдрийн 01 тоот удирдамжийн хүрээнд Байгаль орчны Хяналтын улсын байцаагч нар байнгын хяналт шалгалт хийж буй болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.