Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан DNN.mn

Малчид, тариаланчид, хандланчдын анхааралд: Өнөө маргаашдаа баруун аймгуудын ихэнх нутгаар, 10 дугаар сарын 01-нд нутгийн зарим газраар, 2-нд говь, талын нутгаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, 30-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2022 оны 09-р сарын 29-ний 20 цагаас 09-р сарын 30-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор 1-6 хэм, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 хэм хүйтэн, бусад хэсгээр 0-2 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.


2022 оны 10 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зарим газраар, 3-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 01-нд нутгийн зарим газраар, 02-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний дэд сайд олон улсын хуралд ерөнхий илтгэгчээр оролцлоо DNN.mn

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Бангкок хотноо үргэлжилж буй“Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчлалын асуудлаарх сайд нарын бага хурал”-д Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.

Энэ үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн комисс /АНДЭЗНК/-ын гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанатай уулзав. Монгол Улс энэ удаагийн бага хуралд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, идэвхтэй байр суурь илэрхийлж байгааг хатагтай Армида Алисжабана тэмдэглээд, бага хурлын үеэр “Саадгүй, тогтвортой холболтыг хангах замаар бүс нутгийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх нь” асуудлыг хэлэлцэхэд ерөнхий илтгэгчээр ЭХ- ний дэд сайд М.Баярмагнай оролцож буйд талархал илэрхийлэв.

“Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн тогтвортой эрчим хүчний талаарх 7 дугаар зорилтыг хэрэгжүүлэхэд гишүүн улс орнуудад бодлогын зөвлөгөө өгч, эрчим хүчний хүртээмж, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх талаар судалгаа хийж, сургалт зохион байгуулж ирсэнд дэд сайд М.Баярмагнай талархал илэрхийлжээ.

Тус комиссын эрчим хүчний хэлтсээс “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн тогтвортой эрчим хүчний талаарх 7 дугаар зорилтыг гишүүн улс орнууд хэрэгжүүлэх үүднээс “Үндэсний замын зураглал” төслийг Монголд хэрэгжүүлэхээр болсныг сайшаав. Энэ төслийн дүнд эрчим хүчний салбарын хэтийн төлөв, эдийн засаг, нийгэм, санхүүгийн үр дагаварын хамт тооцоолж, хэрэгжүүлэхэд манай Засгийн газар илүү үндэслэлтэй шийдвэр гаргахыг дэмжинэ гэж найдаж буйгаа дэд сайд М.Баярмагнай онцолжээ.

Categories
гадаад мэдээ эдийн-засаг

Германд инфляцын түвшин 10 хувьд хүрчээ DNN.mn

Германы инфляц энэ сард 8.5 хувьд хүрчээ

Германд эрчим хүч, хүнсний үнийн өсөлтөөс шалтгаалан есдүгээр сард инфляцын түвшин 10 хувьд хүрч өсжээ.

Наймдугаар сард энэ үзүүлэлт 7.9 хувьтай байсан юм. Эрчим хүчний үнэ Орос Украин руу довтолсноос хойш эрс өссөн нь инфляцын түвшинд ийнхүү нөлөөлж байна.

Германы Статистикийн газрын /Destatis/ мэдээлснээр, энэ оны есдүгээр сард эрчим хүчний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 43.9 хувиар өсжээ.

Канцлер Олаф Шольц пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ, эрчим хүчний үнийг бууруулахын тулд 150-200 тэрбум еврогийн өртөг бүхий багц арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Мөн пүрэв гарагт “RWI” судалгааны байгууллагаас Германы эдийн засгийн хэтийн төлөвийн талаар төсөөллийг танилцуулжээ. Үүнд хийн зах зээлийн хямрал, эрчим хүчний үнийн өсөлт зэрэг нь Германы эдийн засгийг уналтад оруулж магадгүйг тэмдэглэсэн байна.

“Эрчим хүчний эх үүсвэрийн өндөр үнэ нь Германы эдийн засгийг уналтад хүргэх хамгийн том хүчин зүйл болоод байна” гэж “RWI” байгууллагын эдийн засгийн ахлах судлаач Торстен Шмидт мэдээлсэн байна. Мюнхений “ifo” хүрээлэнгийн тооцоолж буйгаар, инфляц ирэх онд дунджаар 8.8 хувьтай байх төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн 150 орны Соёлын сайд нар чуулж байна DNN.mn

Мексикийн Нэгдсэн Улсын Мехико хотноо энэ сарын 28-30-нд болж буй ЮНЕСКО-гийн “Соёлын бодлого, тогтвортой хөгжлийн асуудлаарх Дэлхийн соёлын сайд нарын бага хурал МОНДИАКУЛЬТ 2022”-д Соёлын сайд Ч.Номин оролцож байна.

Тус бага хурлыг 1982 онд Мехико хотод болсон Соёлын бодлогын дэлхийн бага хурлаас хойш 40, 1998 онд Шведийн нийслэл Стокгольм хотноо болсон ЮНЕСКО-гийн “Хөгжлийн төлөөх соёлын бодлого” сэдэвт дэлхийн ерөнхий бага хурлаас хойш 24 жилийн дараа зохион байгуулж буйгаараа онцлогтой. Хуралд гишүүн 160 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаагийн 150 орчим нь соёлын сайд нар байна.

Бага хурлыг нээж Мексикийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч ноён Андрес Мануэль Лопес Обрадор, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Ерөнхий захирал Одри Азулей нар үг хэлэв. Энэхүү бага хурал нь соёлын салбарын бодлого, чиглэл, үйл ажиллагаа, хоёр болон олон талт хамтын ажиллагааг уялдуулах зорилготой бөгөөд соёлын олон төрөл, тэдгээрийн дотор соёлын өв, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааны суурь нөхцөлүүдийг тодорхойлох, үндэсний соёлын бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хэрэгжүүлэлтэд анхаарч, хамтын ажиллагааны боломж, нөхцөлөөр гишүүн орнуудаа хангахад чиглэж байна.

Бага хуралдааны хүрээнд Соёлын сайд Ч.Номин ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулейтэй хоёр талын уулзалт хийж өнгөрсөн долоодугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүн, хэлэлцсэн асуудлуудын талаар санал солилцлоо.

Цаашид Монгол Улсын Засгийн газар болон ЮНЕСКО-гийн хооронд шинэчлэн байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт туссан үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд ЮНЕСКО-гийн Соёлын салбарын олон улсын хурлыг 2023 онд Улаанбаатар хотноо хамтран зохион байгуулах, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулахад бодит хувь нэмэр оруулна хэмээн үзэж Монгол Улсын соёл, урлагийн салбарын томоохон төлөөлөл болсон уран бүтээлчдийг ЮНЕСКО-гийн Сайн үйлсийн Элч (UNESCO Goodwill Ambassador)-ээр томилох хүрээнд хамтран ажиллахаар тус тус тохиролцлоо гэж Соёлын яам мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Автотээврийн Үндэсний Төвийн зарим салбарын ажиллах хуваарьт өөрчлөлт оржээ DNN.mn

Автомашин шилжүүлэн авч буй иргэдийн анхааралд - Сошиал Мэдээ

Автотээврийн Үндэсний Төвийн/АТҮТ/ зарим салбарын ажлын өдрийн хуваарьт өөрчлөлт орсон байна.

Тодруулбал Хан-Уул дүүргийн Зайсан дах салбар аравдугаар сарын 1-нээс эхлэн амралтын өдөр буюу Бямба, Ням гарагт ажиллахаар болжээ.

Харин Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Авто худалдааны цогцолборт байрлах салбар нь Даваа гарагт амардаг байсан бол ажиллах юм байна. Ингэснээр долоо хоногийн 6 өдөрт ажилладаг болно.

Тус төв нь улсын хэмжээнд 29 салбартай. Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэлээс хөтлөх, улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн бүртгэх, бүртгэлээс хасах, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон улсын дугаар нөхөн олгох зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг билээ

Categories
гадаад мэдээ

Иранд болж буй жагсаалын улмаас 83 хүн амь үрэгджээ DNN.mn

Иранд болж буй эсэргүүцлийн жагсаал 11 дэх хоногтоо үргэлжилж байна

Иранд Махса Амини нэртэй эмэгтэйг ёс зүйн цагдаа нарт баривчлагдсаны дараа учир битүүлэг шалтгааны улмаас нас барсанд олон Иранчууд дургүйцэн жагсаал хийх болсон билээ. Түүнийг ёс зүйн цагдаа нар зохисгүй хувцасласан гэх хэргээр баривчилсан.

Тус жагсаал одоо хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж буй. Хүний эрхийн төлөөх “Iran Human Rights” нэртэй байгууллага албан ёсны твиттер хуудас дээрээ “Жагсаалын улмаас 83 хүн алагджээ. Нас барсан хүмүүсийн дунд бага насны хүүхдүүд багтаж байна” хэмээн бичжээ. Ираны төрийн өмчит телевиз жагсаалын тал дээр цагдаа нар олон тооны бослого гаргагчдыг баривчилсан гэж тодорхой тоо өгөлгүй мэдээлэл хийсэн байна. “Iran Human Right” байгууллагын олж авсан мэдээллээр бол цагдаа нар дор хаяж 28 сэтгүүлч баривчилжээ. Ираны Ерөнхийлөгч тус жагсаалыг барууны орнуудын явуулж буй дайсагнасан үйлдэл хэмээсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

БНСУ-ын хилээр нэвтэрснээс хойш 1 хоногийн дотор PCR шинжилгээ өгөх журмыг цуцаллаа DNN.mn

Гадаадаас БНСУ-д ирж буй иргэдээс PCR, RAT шинжилгээний хариу шаардахгүй...“2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс буюу маргаашаас эхлэн БНСУ-д нэвтэрч буй бүхий л дотоод болон гадаадын иргэд хил нэвтэрснээс хойш нэг хоногийн дотор коронавируст халдварын PCR шинжилгээ өгөх журам цуцлагдлаа.

Эрсдэл өндөртэй коронавирусийн шинэ хувилбар үүсэх зэргээр хилийн хорио цээрийн журмыг дахин чангатгах шаардлага үүссэн тохиолдолд уг журмыг сэргээж болзошгүй”-г Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ-наас мэдээллээ.

Тус улсын хилээр нэвтэрснээс хойш гурав хоногийн дотор дотоодын болон тус улсад урт хугацаанд оршин сууж буй гадаадын иргэд харьяа Эрүүл мэндийн төвд коронавирусийн шинжилгээг сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй өгөх боломжтой.

Түүнчлэн хилээр нэвтэрч буй гадаад болон дотоодын иргэд Q code олгох системд хилээр нэвтрэхээс өмнө холбогдох хувийн мэдээлэл болон эрүүл мэндийн талаарх мэдээллээ оруулахыг зөвлөлөө.

Categories
мэдээ цаг-үе

ЦУОШГ: Аравдугаар сарын 2-ноос ихэнх нутгаар хүйтэрнэ DNN.mn

Ихэнх нутгаар хүйтэрнэ

Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, 10 дугаар сарын 1-нд нутгийн зарим газраар, 2-нд говь, талын нутгаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж, ихэнх нутгаар хүйтрэхийг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.

Есдүгээр сарын 30-ны 20 :00 цагаас 10 дугаар сарын 1-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, Дорнод-Монголын тал нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгороор 1 градус хүйтнээс 4 градус дулаан , Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө сэрүүсэж 7-9 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө сэрүүсэж 6-8 градус дулаан байна.

10 дугаар сарын 2-6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2-нд нутгийн зарим газраар, 3-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 02-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Арьс шир боловсруулах цогцолборыг Эмээлтэд байгуулах асуудлаар ярилцав DNN.mn

Арьс шир, ангийн үслэг боловсруулах 28 үйлдвэрийн үйл ажиллагааг түр  зогсоолоо

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн байдлаар зохион байгуулах “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн удирдлагуудтай уулзлаа.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос гаргах, малын түүхий эд, арьс шир боловсруулах цогцолборыг Эмээлтэд байгуулах уг төсөлд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийжээ. Хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, бизнес инкубатор төв, агуулахтай аж үйлдвэрийн парк хэлбэрээр 517 га талбайд үйл ажиллагаа эрхлэхээр төлөвлөж байна. Тус паркийн удирдлагууд хууль эрх зүйн орчноо тодорхой болгох, Засгийн газраас тогтоол гаргах зэрэг шаардлага үүсэж буй талаараа ЗГХЭГ-ын даргад танилцууллаа. Нийслэлд байрлах арьс ширний үйлдвэрүүдээс шалтгаалж Туул голд сөрөг нөлөө үзүүлж, оршин суугчдын эрүүл орчинд тав тухтай амьдрах эрх нь зөрчигдөж эхэлсэн. Тиймээс арьс ширний үйлдвэрүүдийг яаралтай хотоос гаргах, цогцолборын ажлыг эхлүүлэх шаардлага тулгараад байна.

Арьс шир боловсруулах цогцолборыг Дархан-Уул аймагт барьж байгуулахтай уялдуулан судалгаа явуулахад үйлдвэрүүдийн 63 хувь нь зөвшөөрөхгүй, тээвэр, ашиглалтын зардал нэмэгдэх учраас зам, дэд бүтэцтэй газар руу нүүх саналаа илэрхийлжээ. Тиймээс Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь хамгийн боломжит хувилбар гэж төслийн удирдлагууд үзэж байна.

ЗГХЭГ-ын даргын зүгээс төрийн уялдаагүй, ойлгомжгүй, давхардуулсан шийдвэрүүд улс оронд нэн шаардлагатай асуудлуудад чөдөр тушаа болдог учраас нэгдсэн бодлогоор арьс ширний цогцолборыг нэг л газар барьж байгуулахаар ажиллах нь чухал байгааг онцож, төслийг эрх зүйн орчноор хангахад анхаарахаа илэрхийллээ. Мөн паркийн бүтээн байгуулалтын ажлуудыг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийх нь зүйтэй гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас 60 хүн гэмтэж, 3 хүн амиа алджээ DNN.mn

Зам тээврийн ослын улмаас 31 хүн гэмтэж бэртжээ – NewsWall

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 1436 дуудлага мэдээлэл иржээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 60 хүн гэмтэж бэртсэний 37 нийслэлд, 23 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт гурван хүний амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл,

Нийслэлд:

-Явган зорчигч мөргөх хэлбэрээр 25 осол бүртгэгдэж, 26 хүн гэмтсэн,

-Мөргөлдөх хэлбэрээр найман осол бүртгэгдэж, 10 хүн гэмтсэн,

-Ундаг дугуйтай орчигч мөргөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж , нэг хүн гэмтсэн,

Орон нутагт: долоон осол бүртгэгдэж, зургаан хүн гэмтэж, гурван хүний амь хохирсон.

-Мөргөлдөх хэлбэрээр есөн осол бүртгэгдэж, 16 хүн гэмтсэн,

-Явган зорчигч мөргөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтсэн.

Хүүхэд өртсөн 15 осол бүртгэгдэж, 15 хүүхэд гэмтсэн байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 13 явган зорчигч, хоёр зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. Насны байдлаар нь авч үзвэл 10-16 насны 12 хүүхэд байгаа нь бие даан хөдөлгөөнд оролцож буй хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй, замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцож байгаа нь өөрийгөө болон бусдад аюул осолтой байдлыг бий болгож байна.

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлын бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.