Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хятад улсын сансарт хөөргөсөн пуужингийн үлдэгдэл далайд унав DNN.mn

Хятад улсын өнгөрсөн ням гаригт сансарт хөөргөсөн пуужингийн ашиглалтаас гарсан эх бие энэ амралтын өдрүүдэд дэлхийн гадарга дээр унахаар байгааг мэргэжилтнүүд хэдэн өдрийн өмнөөс анхааруулж байсан юм.

Таамаг ёсоор Long March 5B пуужингийн үлдэгдэл өнгөрсөн шөнийн 00:45 цагт Энэтхэгийн далайн харалдаа дэлхийн агаар мандалд орж ирснийг АНУ-ын сансрын зэвсэгт хүчин мэдээлжээ.

Үүнээс цааш дэлгэрэнгүй мэдээллийг Хятадын талаас авахыг тус байгууллага хүмүүст зөвлөсөн байна. Удалгүй Хятадын сансар судлалын агентлаг пуужингийн үлдэгдэл агаар мандалд орж ирсэн координатын цэгийг Зүүн уртрагийн 119 градус, Хойд өргөргийн 9.1 градус гэж мэдээлжээ.

Пуужингийн эх биеийн ихэнх хэсэг агаар мандалд шатаж, үлдсэн хэсэг нь Филиппиний Палаван арлын зүүн талын Сулу тэнгисийн усанд унасан байна.

Хятадын мэргэжилтнүүдийн бүтээсэн хамгийн том пуужин болох Long March 5B өнгөрсөн Ням гарагт гурав дахь удаагаа сансарт хөөрөхдөө тус улсын дэлхийн тойрог замд байгуулж буй Тянлонь станцын гурван модулийн хоёр дахийг тээвэрлэж хүргэсэн юм.

Хятад улс 2021 оны дөрөвдүгээр сараас тойрог замын станцаа байгуулж эхэлсэн ба 2022 оны сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөж буй.

Long March 5B пуужингийн өмнөх хоёр хөөргөлтийн дараа мөн үлдэгдэл бие нь дэлхийн гадарга дээр унаж байжээ.

Эхний пуужингийн үлдэгдэл нь 2020 оны тавдугаар сард Африкийн Кот Дивуар улсын нутагт унахдаа зарим барилга байшинг гэмтээсэн ч хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулаагүй юм. Хоёр дахь удаагаа Энэтхэгийн далайд унаж байжээ.

Хэдийгээр сансраас дэлхийд унаж буй пуужингийн үлдэгдэл, хаягдал ихэнхдээ агаар мандалд шатаж, хүн амын суурьшлын бүсэд унах магадлал маш бага гэдэг ч 23 тонн жинтэй Long March 5B пуужингийн хувьд эрсдэл арай өндөр юм.

Сүүлийн жилүүдэд сансрын хаягдлыг жолоодлого, хяналтгүйгээр дэлхийд унагах явдлыг олон улсын хэмжээнд шүүмжлэх болсон.

АНУ-ын сансар судлалын байгууллага NASA пуужинг олон жижиг хэсэгт задардаг бүтэцтэй байхаар зохион бүтээхийг Хятад болон дэлхийн бусад улс орнуудад уриалж, өөрөө ч энэ чиглэлд нэлээд хөрөнгө оруулж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Андройд утас ашигладаг бол дараах 32 аппликэйшныг яаралтай устгаарай DNN.mn

Андройд үйлдлийн системтэй утаснуудад маш хортой, батарейг хурдан дуусгадаг, ашиглаагүй үед ч зар харуулдаг, олон нийтийн сүлжээний нэвтрэх мэдээллийг хулгайлдаг шинэ төрлийн вирустэй 32 аппликэйшныг Dr Web зарлалаа.

Хэдийгээр Play Store байршуулж буй аппликэйшнуудынхаа кодыг шалгаж, төрөл бүрийн вирус агуулсан эсэхийг хянадаг ч энэхүү шинэ төрлийн вирус одоогоор 10 сая гаруй таталттай 30 гаруй аппликэйшнд агуулагдаж байгаа аж.

Аппуудын ихэнх нь зураг янзлах, дэлгэцийн зураг өөрчлөх, гарыг (keyboard) хувиргах зэрэг төрлийнх бөгөөд эдгээр аппликэйшнууд анх суулгах үед “run in background” буюу ашиглаагүй үед ч гэсэн ажиллаж байх зөвшөөрлийг авдаг. Ингэснээр байнга ажиллаж, наад зах нь утасны батарейг хурдан дуусгах, хэт халах зэрэг асуудлуудыг дагуулдаг байна.

Түүнчлэн эдгээр аппуудын зарим нь “SIM Toolkit” зэргээр нэр, нүүр зургаа солих, цаашлаад олон нийтийн сүлжээний хаягуудын нэвтрэх мэдээллийг аваад дамлаж зарах боломжтой хортой кодуудыг агуулж байгаа аж.

Одоогийн байдлаар уг вирусийг агуулж буй 32 аппликэйшны жагсаалт:

  • Photo Editor: Beauty Filter
  • Photo Editor: Retouch & Cutout
  • Photo Editor: Art Filters
  • Photo Editor – Design Maker
  • Photo Editor & Background Eraser
  • Photo & Exif Editor
  • Photo Editor – Filters Effects
  • Photo Filters & Effects
  • Photo Editor : Blur Image
  • Photo Editor : Cut, Paste
  • Emoji Keyboard: Stickers & GIF
  • Neon Theme Keyboard
  • Neon Theme – Android Keyboard
  • Cashe Cleaner
  • FastCleaner: Cashe Cleaner
  • Call Skins – Caller Themes
  • Funny Caller
  • CallMe Phone Themes
  • InCall: Contact Background
  • MyCall – Call Personalization
  • Caller Theme
  • Funny Wallpapers – Live Screen
  • 4K Wallpapers Auto Changer
  • NewScrean: 4D Wallpapers
  • Stock Wallpapers & Backgrounds
  • Notes – reminders and lists

Д.Түшигт-Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨМЖ: Омикроны ВА.4, ВА.5 хувилбарын үед илрэх шинж тэмдэг DNN.mn

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс коронавируст халдварын омикроны BA.4, BA.5 хувилбарын үед илрэх шинж тэмдгийн талаар мэдээллээ. Омикроны ВА.4, ВА.5 хувилбар нь ханиадтай төстэй шинж тэмдгээр илэрч байна.

Үүнд:

  • Хоолой өвдөх
  • Нус гоожих
  • Толгой өвдөх
  • Найтаах
  • Үнэрлэх мэдрэхүй алдагдах
  • Халуурах
  • Ханиалгах зэрэг шинж тэмдгүүд илэрч байна. Мөн хэвлийгээр өвдөх, бөөлжих, гүйлгэх, шинж тэмдэг илэрч байна.

Иймд иргэд та бүхэн коронавируст халдвараас сэргийлж дархлаагаа дэмжин, амин дэмтэй хоол хүнс хэрэглэж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан амны хаалт тогтмол зүүхийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Он гарснаас хойш 3841 иргэнд ипотекийн зээл олгожээ DNN.mn

2022 он гарснаас хойш 3841 иргэнд 337.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Өнгөрсөн онд 13 мянга 292 зээлдэгчид ипотекийн зээл олгосон байна. Энэ нь “10 их наядын цогц төлөвлөгөө” хөтөлбөрийн үр дүн юм. Харин энэ жилээс ийнхүү ипотекийн зээл олголт дахин саарч эхэллээ.

2017 оноос хойш хэчнээн иргэнд хэдэн төгрөгийн ипотекийн зээл олгосныг дараах графикаас харна уу.

Тайлбар байхгүй.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Алт, чулуун нүүрс, зэсийн экспорт өсчээ DNN.mn

2022 оны эхний 6 сарын байдлаар 2,350.0 сая ам.долларын 8,081.4 мян.тн чулуун нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 1,332.9 сая ам.доллар буюу 2.3 дахин өссөн бол биет хэмжээгээр 1,206.2 мян.тн буюу 13.0 хувиар буурчээ.

Мөн 1,590.7 сая ам.долларын 747.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 277.8 сая ам.доллар буюу 21.2 хувиар, биет хэмжээгээр 133.0 мян.тн буюу 21.6 хувиар тус тус өссөн байна.

Оны эхний хагаст 173.9 сая ам.долларын 1,749.9 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 377.0 сая ам.доллар буюу 68.4 хувиар, биет хэмжээгээр 2,278.6 мян.тн буюу 56.6 хувиар буурсан байна.

Түүнчлэн 46.9 сая ам.долларын 167.4 мян.тн хайлуур жоншны хүдэр, баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 223.6 мян.тн буюу 57.2 хувиар, үнийн дүнгээр 37.9 сая ам.доллар буюу 44.7 хувиар буурав. Мөн 155.2 сая ам.долларын 73.4 мян.тн цайрын баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 6.7 мян.тн буюу 10.1 хувиар, үнийн дүнгээр 54.1 сая ам.доллар буюу 53.5 хувиар тус тус өсжээ.

Эхний 6 сард 40.3 сая ам.долларын 2,823.6 тн молибдены баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 12.5 сая ам.доллар буюу 44.7 хувиар өссөн, биет хэмжээгээр 554.9 тн буюу 16.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Дээрх хугацаанд 514.1 сая ам.долларын 8,575.3 кг алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 296.0 сая ам.доллар буюу 2.4 дахин, биет хэмжээгээр 4,918.7 кг буюу 2.3 дахин тус тус өсөв.

Categories
гадаад мэдээ

Украин дайнаас хойш анхны үр тариагаа тээвэрлэнэ DNN.mn

Украин улс дайнаас хойш анхны үр тарианы хөлөг онгоц боомтоос хөдлөхөд бэлэн болжээ. Ерөнхийлөгч Зеленский экспортыг сэргээх НҮБ-ын хэлэлцээрээс долоо хоногийн дараа Чорноморск боомтод айлчлах үеэрээ ингэж хэлсэн байна. Украины боомтуудыг бүсэлсэн нь хүнсний хомсдол үүсгэж, үнэ өсөхөд хүргэсэн.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар өчигдөр /2022.07.29/ хэлэлцээ хийх үеэр үр тарианы асуудал хурцаар хөндөгдсөн. Блинкен хэлэхдээ, “Орос улс Украинаас үр тариа экспортлохыг зөвшөөрөх амлалтаа илэн далангүй ярилцаж биелүүлэх ёстой. Мөн Украины нутаг дэвсгэрийг Орост нэгтгэхийг дэлхий нийт хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Албаныхны мэдээлснээр одоо 17 хөлөг онгоц 600 мянган тонн ачаатай хүлээж буй. “Хар тэнгисээр дамжин өнгөрөх замыг эцэслэн шийдсэн үед л экспортыг аюулгүйгээр үргэлжлүүлэх боломжтой” гэж НҮБ-ын тусламжийн албаны дарга Мартин Гриффитс хэлэв

Оросууд түрэмгийлэхээс өмнө тус хоёр улс дэлхийн улаан буудай, арвайн экспортын гуравны нэгийг эзэлж байсан.

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар алдсан бол тав дахин нөхөн төлбөр олгоно DNN.mn

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх талаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан байдаг.

Тус хуулий

125.1.үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно;

125.1.1.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар алдсан бол тав дахин, 30-50 хүртэл хувиар алдсан бол долоо дахин, 50-70 хүртэл хувиар алдсан бол ес дахин, 70 ба түүнээс дээш хувиар алдсан бол 18 дахин

125.1.2.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол 36 дахин

125.2.Энэ хуулийн 125.1-д заасан нөхөн төлбөрийг хоёр болон түүнээс дээш удаа олгохоор хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд.

Categories
мэдээ нийгэм

Энэ жил 500 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдана DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудлуудтай газар дээр нь танилцаж, гарц шийдлүүдийг зөвлөлдлөө. Тэрбээр “Зорчигч тээврийн нэгтгэл” болон “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-аар очсон юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэлэхдээ:

-Хотын өнгө төрх болсон чухал үйлчилгээнүүдийн нэг бол нийтийн тээвэр. Нийтийн тээврийн үйлчилгээ ямар байгаагаас хотын иргэдийн тухтай байдал, нийслэлийн өнгө төрх шалтгаална. Гэтэл өнөөдөр нийслэлийн нийтийн тээвэр туйлын хангалтгүй түвшинд байна. Төр үргэлж залгамж халаатай байдаг тул урьдын дарга нарын алдааг хаяж болохгүй, залруулах ёстой. Уг үндсээр нь шийдэх ёстой асуудал олон байна. Тухайлбал, төлбөр болон маршрутын асуудал байна. Энэ жил 500 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдана. Гэтэл нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Мөн орж ирсэн автобусыг ашигладаг төрийн үйлчилгээний компаниуд үйлчилгээгээ сайжруулахад анхаарах хэрэгтэй. Нэг жишээ татахад иргэдийн халааснаас гарч байгаа төлбөр хэвээрээ байгаа ч нийтийн тээврийн орлого нэн багассан. Үүнийг шийдэхийн тулд төлбөрийн хэлбэрийг шийдэх, алдагдаж буй орлогыг нөхөх учиртай. Нэгдүгээрт автобусны төлбөрийг бүрэн хураах хэрэгтэй байна. Мөн уян хатан байх хэрэгтэй. Нийтийн тээвэрт 150-160 тэрбум төгрөг зарцуулж байна. Гэтэл үүнтэй дүйцсэн үйлчилгээг иргэд авч чадахгүй байгаа учраас дорвитой өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай. Актлах автобуснуудыг ангилж байгаа. Стандартын газарт холбогдох бичиг баримтыг хүлээлгэж өгсөн. Тодорхой тооны автобус арванхоёрдугаар сарын 31 хүртэл акталж дуусна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд олон чухал ажил үргэлжилж байна. Наймдугаар сарын 25-аас хойш үе шаттайгаар шинэ автобуснууд орж ирнэ. Автобуснууд товлосон хугацаанаас тодорхой хэмжээнд хоцорч ирэх магадлалтай байна. Гэхдээ автобус актлахаас өмнө парк шинэчлэлийг дуусгах дүр зураг харагдаж байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Электрон тамхи сурталчилсан самбаруудыг буулгуулж, албан шаардлага хүргүүлэв DNN.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн гомдлыг үндэслэн нийтийн болон хувийн эзэмшлийн барилга, байгууламж, зам, талбайд гадна зар сурталчилгаа байршуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Зар сурталчилгааны тухай хууль бусад холбогдох хууль тогтоомж, журам, стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтын хүрээнд Хан-Уул дүүрэгт байрлах “Оргил” худалдааны төвийн урд автозамын уулзварт болон “Шинэ өглөө” хотхоны орон сууцны хананд, Баянзүрх дүүрэг дэх “Баялаг ундраа” төвийн урд автозамын дэргэд нийтийн эзэмшлийн талбайд, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40 мянгатын 35-р байрны хананд тус тус байршуулсан электрон буюу цахилгаан тамхины талаарх зар сурталчилгааны самбаруудыг буулгуулав.

Электрон буюу цахилгаан тамхины хэрэглээг сурталчилсан зурагт болон үгэн мэдээлэл бүхий гадна зар сурталчилгааны самбарыг нийслэлийн гудамж талбайд олон нийтэд ил харагдах байдлаар байршуулсан мөн цахим орчноор цахилгаан тамхины хэрэглээг сурталчилсан зар сурталчилгаа явуулж байгаа зэрэг зөрчил илэрсэн байна.

Энэ үйлдэл нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Хууль бус зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхийг хориглоно” гэж заасныг зөрчиж буй тул зөрчлийг арилгуулахаар “Тамхигүй маргаашийн төлөө” ТББ, “Электрон гаджет”, “Танко трейд”, “Грийн сөркл”, “Новака интернэйшнл”, “Фоор сийсон” ХХК болон цахим орчноор сурталчилгаа хийж буй бусад аж ахуй эрхлэгч, иргэнд улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Байшин шатсаны улмаас 1-5 насны гурван хүүхэд нас баржээ DNN.mn

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн Шинэ нисэхийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 28-ны өдрийн 11:00 цагт аймгийн Онцгой байдалд иржээ. Дуудлага мэдээллийн дагуу сумын Засаг даргаар ахлуулсан 100 хүн, 20 автомашинтай иргэний 9х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг бүрэн унтраасан байна.

Гал түймэрт 1-5 насны гурван хүүхэд өртөж, нас барсан. Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн алба хаагчид, Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч мөн өдрийн 19:10 цагт очиж гал түймэр гарсан газарт үзлэг шалгалтыг зохион байгуулж ажиллажээ.