Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 22-27 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Дарьгангын талаар 34-39 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Мөнхийн үсэг оршвой” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Т.Доржханд “Нэг намын
тогтолцоотой
болчихсон нь
үнэн” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Өдрийн сурвалжилга: Ирээдүйн инженерүүд “Зохион бүтээгч”
дугуйланд бэлтгэгдэж байна.

БҮТ-ийн захирал
Л.Ганбат “Өмнө нь
шалгалтад орсон
хүүхдүүдийн
хэрэгслийг дахиж
ашиглахаар зохион
байгуулснаар
баллуур дутагдсан
асуудал Увсад л
гарсан” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Мөнхийн үсэг оршвой” нийтлэл хэвлэгдлээ.

Замын цагдаагийн
газрын замын хөдөлгөөний
удирдлагын хэлтсийн
дарга цагдаагийн дэд
хурандаа Б.Гомбосүрэн “Урьдчилан сэргийлэх аянг зохион байгуулахгүй бол
энэ зун зам тээврийн ослоор 250-300 хүн нас барах магадлалтай” хэмээн ярьсныг I, III нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Болзошгүй аюулаас урьдчилан сэргийллээ DNN.mn

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Интернейшнл трейвл сервис ХХК-ийн захиалгатай 230 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэгч Шандаст хонгор ХХК нь Эрчим хүчний хамгаалалтын зурваст шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр барилгын үйл ажиллагаа явуулж байгаа зөрчлийг таслан зогсоож барилгын гадна талбайн түр цахилгааныг хязгаарлан, авто краныг зогсоож хүний эрүүл мэнд, амь нас хохирохоос урьдчилан сэргийллээ.

Өргөх байгууламж ашиглагч, эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, иргэд холбогдох хууль, дүрэм журам, стандартыг чанд мөрдөж, хэрэгжилтийг хангуулан өргөх байгууламжийн угсралт, ашиглалтын явцад үүсэх аюул ослоос урьдчилан сэргийлэх, дотоод хяналт шалгалтыг тогтмол хийж ажиллахыг анхааруулж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Импортолсон жимс, жимсгэнэд лабораторийн шинжилгээтэй хяналт шалгалт хийв DNN.mn

Жимсийг түүхийгээр нь импортлон, хор шахдаг гэсэн мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ сарын 8-ны өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар БГД-ийн зургаадугаар хороонд байрлах “Алтан халбага” ХХК-ийн түр агуулах, СХД-ийн 32 дугаар хороонд байрлах үндсэн агуулахад байсан хоёр сортын алим, 7 нэрийн хатаасан жимс, “Цэнхэр жимс” ХХК-ийн БГД-ийн дөрөвдүгээр хороонд байрлах агуулахад байсан 10 нэрийн жимснээс тус тус дээж авч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа Лабораторид ургамлын хорио цээртэй хортон, пестицид, нитрат, токсин, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох, эмгэг төрөгч нян илрүүлэх шинжилгээг хийлгүүлсэн.

Лабораторийн шинжилгээгээр эдгээр дээжнээс хорио цээртэй хортон шавж, салмонелла, афлатоксин В1В2, нитрат, эмгэг төрөгч нян илрээгүй, хүнд металлын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа нь ургамлын хорио цээр, хими, нян судлалын аюулгүйн үзүүлэлтээр стандарт, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангаж байна.

Баримт бичгийн хяналтаар “Алтан халбага” ХХК нь Бельги, Өмнөд Африк, Шинэ Зеланд, Итали, Польш, Чили, Тайланд, ОХУ-аас 30 гаруй нэр төрлийн шинэ жимс, хатаасан жимсийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор, “Цэнхэр жимс” ХХК нь БНХАУ-аас 51 нэрийн жимс, ногоо, ОХУ-аас 22 нэрийн шинэ жимс, хатаасан жимсийг импортлохоор тус тус Гаалийн ерөнхий газраас импортын мэдэгдэл авч, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор хорио цээрийн хяналтад хамруулан импортолсон байна.

Агуулахад хийсэн хяналт шалгалтаар цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, дотоод хяналт шалгалт сул байгаа зөрчилд хугацаатай албан шаардлага хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна гэж МХЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар үйлчилгээ эрхлэх хүсэлтийг маргаашаас эхлэн цахимаар хүлээн авна DNN.mn

Үндэсний их баяр наадам дөхсөн энэ цаг үед Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг орчимд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж олширдог. Баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ жил цахимаар хүлээн авах бөгөөд хүсэлтийг маргаашаас буюу 2022 оны зургадугаар сарын 29-ний 08:00 цагаас авч эхэлнэ. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас тодрууллаа.

-Наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг цахимаар хүлээн авч байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Өмнөх жилүүдийн нэгэн адил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбай болон Хүй долоон худгийн хоёр тойрогт худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр хүсэлт авна. Төв цэнгэлдэх орчимд үйлчилгээ эрхлэгчид асарт, Хүй долоон худагт гэрт үйлчилгээ үзүүлэх юм. Энэ жилийн хувьд хүсэлтийг биетээр бус цахимаар авч байгаагаараа онцлог. Www.ulaanbaatar.mn сайтын Үйлчилгээ эрхлэх бүртгэл цэс рүү нэвтэрч аж ахуйн нэгжүүд хүсэлтээ өгөх боломжтой. Хүсэлтийг маргааш өглөөний 08:00 цагаас эхлүүлж, долдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл хүлээн авна.

-Баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх хүсэлт өгч буй худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд ямар шалгуур, шаардлага тавих вэ?

-Баяр наадмын үйлчилгээг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгодог онцлогтой. Үйлчилгээ эрхлэхийн цаана хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй яригддаг учраас тэр. Үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд www.ulaanbaatar.mn сайтад тавигдах шаардлагын дагуу материалаа бэлдээд, бүртгүүлэхэд болох юм. Бүртгэл баталгаажих үед QR код олгоно.

-Шалгуур, шаардлага урьд жилүүдтэй адил байх уу. Нийт хэдэн аж ахуйн нэгжид үйлчилгээ эрхлэх боломж олгох вэ?

-Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйлчилгээ эрхлэхэд мэргэжлийн тогоочтой байхыг шаарддаг байсан нь хэвээр үйлчилнэ. Дээр нь энэ жилээс бүтээгдэхүүний гарал үүслийн бичгийг нэмж шаардаж байгаа. Нийт 374 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулах боломжтой.

-Баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Аж ахуйн нэгжүүд цахимаар хүсэлтээ өгч, тэрхүү хүсэлт нь баталгаажиж QR код авсны дараа УБЗАА-ны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтэс болон Нийслэлийн Мэргэжлийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар зэрэг байгууллага хамтран сургалт явуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.

-Наадмын өдрүүдэд хяналт шалгалтыг хэрхэн зохион байгуулах вэ?

-Мэргэжлийн байгууллагууд баяр наадмын өдрүүдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Хяналтыг чиг үүргийн дагуу тогтмол зохион байгуулна. Хог тээвэрлэлтийг ТҮК-ууд хариуцна. Хатуу болон шингэн хог хаягдлыг байршуулах цэгүүд бий. Аж ахуйн нэгжүүд тухайн цэгт хог хаягдлаа байршуулах учиртай гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Шарын гол-Дархан чиглэлд зорчигчийн галт тэрэг дараах хуваарийн дагуу аялна DNN.mn

Дархан-Шарын гол-Дархан чиглэлд 602/603, 604/601-р зорчигчийн галт тэрэг доорх цагийн хуваариар аялна.

Улаанбаатар хотоос 263-р галт тэргэнд холбогдон явж Дархан өртөөнөөс 602-р галт тэрэг Шарын гол өртөө рүү явна.

Шарын гол өртөөнөөс 601-р галт тэргээр Дархан өртөөнд ирж 264-р галт тэргэнд холбогдон Улаанбаатарт ирнэ.

Эх сурвалж: УБТЗ


Categories
мэдээ нийгэм

Завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна DNN.mn

2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Аврах ангийн завьт эргүүл БЗД-ийн 20-р хороо Хар усан тохойгоос Маршалын гүүр, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, СБД-ийн ОБХ-ийн алба хаагчид Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр, Налайх дүүргийн ОБХ-ийн алба хаагчид Тэрэлж, Туул голын ай саваар, ХУД-ийн ОБХ-ийн алба хаагчид Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр, ЧД-ийн ОБХ-ийн алба хаагчид БЗД-ийн 1-р хороо Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл завьт хөдөлгөөнт эргүүлээр тус тус үүрэг гүйцэтгэж байна.

НОБГ-ын алба хаагчидтай НЦУГ болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн алба хаагч хамтран ажиллаж байна гэж НОБГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын тээврээр 10.6 сая тонн ачаа тээв DNN.mn

Төмөр замын тээврээр энэ оны эхний 5 сард 10.6 сая тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2.8 (20.8 хувь) сая тонноор багаслаа.

Экспортын ачаа 2.2 сая тонноор багассан нь нийт бууралтын 78.6 хувийг эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Төмөр замын тээврээр тээсэн ачаа энэ оны 5 дугаар сард 2.2 сая тонн болж, өмнөх сарынхаас 23.2 (1.1 хувь) мянган тонноор нэмэгджээ. Энэ өсөлтөд төмрийн хүдэр 60.4 (16.9 хувь) мянга, барилгын материал 41.3 (16.1 хувь) мянга, жонш, жоншны баяжмал 4.8 (12.7 хувь) мянган тонноор нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Төмөр замаар энэ оны эхний 5 сард тээсэн ачааг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал уул уурхайн бүтээгдэхүүн 2.1 (24.9 хувь) сая, барилгын материал 259.3 (21.9 хувь) мянга, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 70.9 (65.6 хувь) мянга, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 42.6 (38.2 хувь) мянган тонноор багасаж, харин хар төмөр 23.4 (25.9 хувь) мянган тонноор нэмэгджээ.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас өмнөх оны мөн үед төмөр замын зорчигч тээврийн үйл ажиллагааг хязгаарласан бол төмөр замын тээврээр зорчигчид энэ оны эхний 5 сарын байдлаар 774.5 (давхардсан тоо) мянга болжээ. Төмөр замын тээврээр зорчигч нэмэгдэхэд орон нутгийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээсэн нь нөлөөлсөн аж. Төмөр замын тээврээр орон нутагт зорчигч энэ оны 5 дугаар сард 229.9 (давхардсан тоо) мянга болж, өмнөх сарынхаас 29.3 (14.6 хувь) мянган хүнээр нэмэгджээ.

Төмөр замын тээврийн орлого энэ оны эхний 5 сард 266.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 59.1 (18.1 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. Үүнд төмрийн хүдэр, барилгын материал, жонш, жоншны баяжмал, ХАА-н гаралтай бүтээгдэхүүний тээвэрлэлт багассан нь нөлөөлөв. Төмөр замын тээврийн орлого энэ оны 5 дугаар сард 62.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 3.4 (5.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

ТБХ:Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.28) хуралдаан 10 цаг 47 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийн зөвшилцөх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцээрийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай 2021-2024 онуудад хамтран ажиллах стратегийг тохирч, 2022-2023 онд Монгол Улсад 655.0 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсныг тодотгоод энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны энгийн эх үүсвэрийн сангийн энгийн болон хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс нь ашиглах хэмжээ 2022-2023 онд 655.0 сая ам.доллароос тус тус хэтрэхгүй байхаар урьдчилан тохиролцоод байна гэв.

Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээлийн нөхцөлтэй байдаг. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа нь 20 жил хүртэл байдаг ба Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцлоод Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулснаар Азийн хөгжлийн банкнаас хуваарлисан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг заавал авч ашиглах үүрэг хүлээхгүй бөгөөд хэлэлцээрийн төслийг УИХ-аар соёрхон батлуулж, тус Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг тухай бүр Засгийн газрын түвшинд хэлэлцэн зээлийн гэрээ, хэлэлцээрийг байгуулж ажиллахаар төлөвлөж байна гэж байлаа.


Азийн хөгжлийн банкны 2022-2023 оны Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт багтаж буй төслүүдийг Азийн хөгжлийн банкнаас хамтран санхүүжүүлэх боломжтой талаар мэдэгдсэн бөгөөд “Шинэ сэргэлт”-ийн бодлоготой уялдаж буйн дээр уг Ерөнхий хэлэлцээрт багтаж буй аюулгүй шуурхай худалдааг дэмжих, уян хатан нэгдсэн хилийн үйлчилгээ төсөл, “Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай” эрчим хүчний дамжуулах шугам зэрэг төслүүд нь боомтын сэргэлт болон эрчим хүчний сэргэлтийн чиглэлтэй уялдаа холбоотой байна. Түүнчлэн энэхүү Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр батлагдсанаар 2022-2023 онуудад төсвийн дэмжлэгийн зориулалтаар 200 хүртлэх сая ам.долларын хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг авч ашиглах боломжтой хэмээн Сангийн сайд танилцуулгадаа дурдсан.

Зээлийн хэлэлцээртэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ц.Анандбазар, Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн төслийн танилцуулгад зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэчнээн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хүрэх үр дүн ямар байх талаар тодорхой бус байгааг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Азийн хөгжлийн банкны 655.0 сая ам.доллар гэдэг бол нэн хөнгөлөлттэй зээлийн эрхийг л нээж байгаа гэдгийг тодотгоод урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай монголчуудад алсдаа үр өгөөжтэй, хөгжлийг тэтгэх төсөл, хөтөлбөрүүддээ чиглүүлэхийг анхааруулж байлаа. Мөн Улсын Их Хурлын Ц.Сандаг-Очир хэлэлцээрийн төслийг тэр дундаа төсвийн алдагдлыг нөхөх гэж зээл авахыг дэмжихгүй гэдгээ мэдэгдэхийн зэрэгцээ нүүрсний экспортоо нэмэгдүүлэх, далд эдийн засгаа ил болгох, татварын бааз суурийг нэмэгдүүлэх зэрэг асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллавал төсвийн алдагдлаа зээл авахгүйгээр төлөх боломжтойг анхааруулж байлаа.

Гишүүдийн зүгээс өнгөрсөн хугацаанд Засгийн газраас Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг хэдэн зээлдэгчээс авсан нийт зээлийн дүн, чиглэл, өр төлбөр, үр ашигт нь дүн шинжилгээ хийдэг эсэхийг илүүтэй тодруулж байв.

Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир хариултдаа, Засгийн газрын гадаад өр 8,7 тэрбум ам.доллар байгаагаас 2.8 тэрбум ам.доллар нь бондууд үлдсэн хөнгөлөлттэй зээлийн хэмжээ нь 5.7 тэрбум ам.доллар байна. 5.7 тэрбум ам.доллароос сүүлийн 30 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкны хүрээнд 97 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлснээс, өрийн үлдэгдэл 1.8 тэрбум ам.доллар байна. Дэлхийн банкнаас 53 төсөл хэрэгжүүлж байгаагаас өрийн үлдэгдэл нь 800 сая ам.доллар, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 2 төсөл 110 сая ам.доллар, Олон улсын валютын сан зэрэг олон талт харилцаануудаас нийт 2.9 тэрбум ам.доллар байна. Хоёр талт харилцааны хүрээнд 1990 оноос хойш хамгийн ихзээлийг Япон улс 24 төслийн хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд үүний өрийн үлдэгдэл 1.3 тэрбум ам.доллар, БНХАУ 23 төсөл хэрэгжүүлж өрийн үлдэгдэл нь 1 тэрбум ам.доллар гэх зэрэг нийтдээ 15 зээлдэгч улсуудаас төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байдаг гэв.Мөн тэрбээр, өнгөрсөн хугацаанд 1990-2000 онд авсан зээл нь шилжилтийн хүндрэлийг давах барааны зээлүүд байсан бол 2000-2010 онуудад дэд бүтцийн салбарт илүүтэй зээл авснаас гадна мөн нийгмийн шинж чанартай зээлүүдийг авсан байдгийг тодотгоод Үндэсний аудитын газраас төсөл, хөтөлбөрийн үр ашигт жил бүр хяналт, шалгалт хийдэг хэмээн хариулж байлаа.

Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон 63,6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар болов.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, мөндөр орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

бүс нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжилнэ. Харин Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Зургаадугаар сарын 28-ны 20:00 цагаас зургаадугаар сарын 29-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 22-27 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Дарьгангын талаар 34-39 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

Багануур орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.