Categories
мэдээ нийгэм

Европын холбоо нүүрсний хэрэглээг сэргээхийн эсрэг байна DNN.mn

Европын холбоо нүүрсний хэрэглээгээ сэргээхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Учир нь Хүлэмжийн хий ялгаруулалтаа тэг түвшинд хүргэх зорилго тавьж, нүүрснээс татгалзах бодлого барьж байгаа Европын холбооны хувьд энэ бол ухралт гэж Европын комиссын Ерөнхийлөгч мэдэгдлээ.

Европын холбооны Герман, Франц зэрэг хэд хэдэн орон Оросын эрчим хүчний хязгаарлалтын улмаас нүүрсийг эрчим хүч үйлдвэрлэхэд дахин ашиглах гэж байгаад Европын холбоо, байгаль хамгааллын байгууллагууд санаа зовниж байна. Иймээс Европын комиссын Ерөнхийлөгч “Бид урагш алхахдаа энэ хямралыг ашиглах ёстой, чулуужсан нүүрсний тал дээр бид ухрах ёсгүй” гэж тууштай байр суурь илэрхийлжээ. Эрчим хүчний асар их хэрэгцээтэй Европын холбооны улс орнууд 2050 он гэхэд хүлэмжийн хийгээ тэглэхийн төлөө нүүрсийг эрчим хүчний эх үүсвэрээс хасахаар чармайж байгаа. Гэвч ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ хязгаарлаж байгаагаас Европын зарим орон нүүрснээс гаргаж авдаг эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд хүрчээ. ОХУ-ын төрийн өмчит, байгалийн хийн хамгийн том компани Газпром Герман руу хий дамжуулдаг гол хоолойгоор байгалийн хий нийлүүлэлтийг 60 хувиар бууруулна гэдгээ энэ сарын 15-ны өдөр мэдэгдсэн юм. Газпромын энэ мэдэгдэл тус хийн хоолойноос хий авдаг улс орнуудад түгшүүр төрүүлээд байна. Германы Засгийн газар өвлийн улиралд байгалийн хийгээ тодорхой хэмжээгээр хэмнэж, нүүрсээр галладаг дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийг түр хугацаагаар нэмэгдүүлнэ гэдгээ өнгөрсөн ням гарагт зарласан. Германы Эдийн засаг, цаг уурын сайд байгалийн хийн хэрэглээг бууруулах нь харамсмаар зүйл боловч зайлшгүй шаардлагатай гэж мэдэгджээ. Мөн уржигдар Нидерландын Засгийн газар нүүрсээр галладаг цахилгаан станцуудад тавьсан хязгаарлалтыг цуцалж, бүрэн ашиглалтад оруулах болсноо зарлалаа.

Түүнчлэн Австрийн Засгийн газар хэрэв шаардлагатай бол нүүрсний дулааны цахилгаан станцаа дахин ажиллуулна гэж мэдэгджээ. Мөн Францын Засгийн газар энэ оны эцэс гэхэд хаагдах ёстой нүүрсээр галладаг хоёр цахилгаан станцын ашиглалтын хугацааг сунгаж магадгүй гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэдийн анхааралд:


2022 оны 06 сарын 23-ны 20 цагаас 06 сарын 24-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө халж Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 35-40 хэм, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.


2022 оны 06 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 29-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 32-37 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 27-ноос ихэнх нутгаар хална.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын цэргийн жазз хөгжмийн хамтлаг Монголд тоглоно DNN.mn

Монгол Улс болон Америкийн Нэгдсэн улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээний цуврал арга хэмжээний нэг хэсэг болох АНУ-ын цэргийн жазз хөгжмийн хамтлаг Монголд энэ сарын 26-наас долдугаар сарын 2-ны хооронд Улаанбаатар, Дархан хотод тоглоно.

Уг жазз хамтлаг 11 хүний бүрэлдэхүүнтэй аялах бөгөөд Япон улсад байрладагаар нь Япон дахь АНУ-ын цэргийн жазз хөгжмийн хамтлаг гэдэг бөгөөд эдний хувьд Монгол Улсад анх удаа зочилж байгаа юм. Өмнө нь Элчин сайдын яамны шугамаар 2009 онд АНУ-ын Цэргийн Үлээвэр хөгжмийн хамтлаг ирж байв.

Тоглолтыг Ц.Намсрайжамын нэрэмжит Монгол Улсын Филармонид “Баян Монгол” чуулгын Big Band, дуучин H. Наранбаатар (Наагий), Ц. Хулан нарын хамтаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Бүх тоглолтууд олон нийтэд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй явагдах аж.


Аялан тоглолтын хуваарийг танилцуулж байна.

Хэзээ: Зургадугаар сарын 26-ны Ням гаригийн 18:00 цагаас Монгол Улсын Филармонид (Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/qSqv5XN2PPMRPtZy7)

Хэзээ: Зургадугаар сарын 28-ны Мягмар гаригийн 18:00 цагаас Дархан хотын “Залуучууд театр”-т

Хэзээ: Зургадугаар сарын 30-ны Пүрэв гаригийн 18:00 цагаас Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэнд

Хэзээ: Долдугаар сарын 02-ны Бямба гаригийн 18:00 цагаас Мишээл цэцэрлэгт хүрээлэнд тоглогдоно.

Categories
мэдээ нийгэм

Таван сарын хугацаанд нүүрсний экспортоос улсын төсөвт 130 тэрбум төгрөг төвлөрүүлжээ DNN.mn

Монголын нүүрсний экспорт шинэ дээд амжилт тогтоолоо

Уул уурхай, олборлох салбараас 2022 оны эхний 5 сарын байдлаар улсын төсөвт 1.4 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн тухай салбарын яамнаас мэдээлэв. Үүнийг задлаад үзвэл

  • Зэс 745.2 тэрбум төгрөг,
  • Нүүрс 503.9 тэрбум төгрөг,
  • Алт 84.8 тэрбум төгрөг,
  • Цайр 43.3 тэрбум төгрөг,
  • Төмөр 20.7 тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш 8.4 тэрбум төгрөг,
  • Бусад ашигт малтмал 26.1 тэрбум төгрөгийн татвар, хураамж төлжээ.

Улсын төсөвт уул уурхай, олборлох салбараас төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 608.2 тэрбум төгрөг буюу 29.8 хувиар буурсан байна.

Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ.

  • Нүүрс 130.5 (35%) тэрбум төгрөг,
  • Алт 11.8 (16.2%) тэрбум төгрөг,
  • Цайр 4.3 (11%) тэрбум төгрөг,
  • Бусад 10.3 (64.9%) тэрбум төгрөг.

Улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан ашигт малтмалууд:

  • Зэс 696.8 (48.3%) тэрбум төгрөг,
  • Төмөр 36.7 (64%) тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш 31.6 (79%) тэрбум төгрөг.
Categories
мэдээ нийгэм

Маргааш ихэнх нутгаар хурц нартай, аагим халуун байна DNN.mn

Маргааш өдөр ихэнх нутгаар, нэн ялангуяа говийн аймгуудаар хурц нартай аагим халуун өдөр болох тул хэт халалт, наршихаас сэрэмжтэй байхыг хүүхэд багачууд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүддээ Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн анхааруулж байна.

Зургаадугаар 23-ны 20:00 цагаас 24-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр

Улаанбаатар хот орчмоор үүлших бөгөөд бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө халж Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 35-40 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Зургаадугаар сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 25-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо,
  • 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 32-37 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Харин зургаадугаар сарын 27-ноос ихэнх нутгаар халах аж.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар Туул, Онон, Балж, Хэрлэн, Халх, Улз, Ховд зэрэг голууд үерийн түвшнийг 5-50 см даван тус тус хүчтэй үерлэжээ.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсээс “Ойрын өдрүүдэд зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялж, амарч зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байна” гэдгийг нэмж анхааруулав.

Categories
мэдээ нийгэм

Алтай таван богд руу явах зөвшөөрлийг “e-mongolia”-аас авах боломжтой боллоо DNN.mn

“И-Монгол” академийн баг Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тус аймгийн нутгийн захиргааны 13 байгууллагын 52 үйлчилгээг цахимжуулав. Үүний дотор, Баян-өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0165-р ангиас олгодог Алтай таван богд руу явах зөвшөөрлийг цахимжуулаад байна.

Categories
мэдээ нийгэм

Манай улс АИ-92 шатахууны 37, дизель түлшний 39 хоногийн нөөцтэй байна DNN.mn

Улсын хэмжээнд зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 139,555 тонн шатахууны нөөцтэй байгааг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам(УУХҮЯ)-наас мэдээлэв.

Тодруулбал,

  • А-80 шатахуун 12,090 тонн,
  • АИ-92 шатахуун 48,998 тонн,
  • АИ-95 шатахуун 4,950 тонн,
  • Дизель түлш 70,621 тонн байна.
Эдгээрийг хоногийн хэрэглээгээр шилжүүлэн тооцвол, АИ-92 шатахууны 37, АИ-95 шатахууны 37 хоногийн, А-80 шатахууны 73, Дизель түлшний 26 хоногийн, 39 хоногийн онгоцны түлшний нөөцтэй байна.

Харин Улаанбаатар хотод АИ-92 шатахууны 25, АИ-95 шатахууны 43, Дизель түлшний 25 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа юм.

Манай улс он гарсаар нийт 813.2 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд

  • А-80 шатахуун 18.2 мянган тонн,
  • АИ-92 шатахуун 273.7 мянган тонн,
  • АИ-95/98 шатахуун 13.8 мянган тонн,
  • Дизель түлш 405.3 мянган тонн,
  • онгоцны түлш 25.2 мянган тонн,
  • бусад 77.1 мянган тонн байна.
Categories
мэдээ нийгэм

Эрдэнэцагаан сумын нутагт гарсан хээрийн түймрийг унтраажээ DNN.mn

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг аймгийн төвөөс зүүн зүгт 350 км, сумын төвөөс зүүн зүгт 150 км-т орших Хадын булаг багийн Лаг хэмээх газарт хээрийн түймэр гарчээ.

Түймрийн тухай дуудлагыг Онцгой байдлын газар зургаадугаар сарын 20-ны 18:00 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газар, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, 22-ны 02:13 цагт цурамд оруулсан мөн өдрийн 05:20 цагт түймрийг бүрэн унтраасан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ DNN.mn

Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва /2022.06.29/ гарагт хийхээр товлоод байна.

Энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан нэр бүхий иргэдийн мэдээллүүдийн хэлэлцэнэ. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Засмал замын дугуйн УАШТ маргааш эхэлнэ DNN.mn

Засмал замын дугуйн насанд хүрэгчдийн УАШТ маргааш эхэлнэ. Улаанбаатар-Чингис хаан ОУНБ, Улаанбаатар-Төв аймгийн Алтанбулаг сум чиглэлийн зам дээр гурван өдөр үргэлжлэх тус тэмцээний зөвхөн тамирчдад олгох мөнгөн шагналын хэмжээ 7.5 сая төгрөг бөгөөд Монголын бүх л шилдэг тамирчид хурд хүчээ сорьсон сайхан тэмцээн болох нь. Манай дугуйчид энэ онд засмал замын дугуйн Азийн АШТ-д өндөр амжилт гаргасан билээ.

Энэ жилийн Улсын аваргын Ерөнхий ивээн тэтгэгчээр “ДөДэЦэ” ХХК буюу Монголын дугуйнм холбооны Удирдах зөвлөлийн гишүүн ОУХМ Ж.Даваасамбуу ажиллаж, шагналын сан болон холбогдох бусад зардлыг дааж байгаа аж.