Categories
мэдээ цаг-үе

ТЕГ: НӨАТ-ын буцаан олголт ирэх сард иргэдийн дансанд орно DNN.mn

Монгол Улсын иргэд НӨАТ-ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн хоёр хувийг буцаан авдаг болоод зургаан жил болж байгаа юм.

Энэ удаад 2022 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг санууллаа.

2022 оны I улиралд 1,136,755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг буцаан олгосон юм.

Буцаан олголтоо авсан иргэдийн 39.9% нь 20,000 хүртэлх төгрөгийн, 0.3% буюу 3,268 иргэн нэг сая төгрөгөөс дээш дүнтэй урамшуулал авчээ.

НӨАТ-ын буцаалтыг олгох журмаас:

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

Харин сар болгон НӨАТ-ын сугалааны тохирол явуулдаг байсныг Засгийн газраас зогсоогоод хоёр сар болж байна. Гэхдээ энэ оны 12 дугаар сард сугалааны дараагийн хувилбарыг танилцуулж, явуулахаар төлөвлөөд байгааг Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал мэдэгдсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

DNN-СУРВАЛЖИЛГА: “Эрүү шүүлт, хууль бусаар ял шийтгэл оногдуулдаг байдлыг халах ёстой” гэв DNN.mn

Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас санаачлан Мөрдөн шалгах, мэдээлэл цуглуулах ажиллагаанд үр дүнтэй ярилцах “Мендезийн зарчим”-ыг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Тайлбар байхгүй.

ХЭҮК-ийн эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн: Бид эрүүдэн шүүх асуудлыг гаргуулахгүй байх энэ нөхцөл байдлыг аль аль салбартаа энэ байдлаас урьдчилан сэргийлэх шаардлагатай шүү гэдэг дээр нөлөөллийн арга хэмжээ эхэлсэн. Үндэсний хэмжээн дахь ажиллагаа бол тодорхой хугацааны төлөвлөгөөнд явна. Эрүү шүүлт гарж байгаа, эрүү шүүлтэд өртсөн талаар гомдол мэдээлэл гаргадаг, мэдээлэл өгдөг гомдлууд олон улсын нэлээдгүй орнуудад тасралтгүй гарч байна. Монгол улсын хувьд сүүлийн жилүүдэд олон нийтийн анхаарал татсан ийм асуудлууд ч байна.Тэр нь тогтолцооны асуудал гэж харагдаж байгаа. Нөгөө талаас байгууллагуудын засаж залруулах боломжтой дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлууд байна. Ялангуяа хууль сахиулах байгууллагуудын өөрсдийн ажлын үзүүлэлт гэх зүйлүүдэд асуудлууд байгаа. Үүн дээр нэмж хэлэхэд хэрэг илрүүлэх асуудал мэдээж чухал. Гэхдээ илрүүлэхдээ бид эрүү шүүлтээс ангид байх эрхийг хүн бүхэнд эдлүүлж явах ёстой.

Тайлбар байхгүй.

Эрүү шүүлтээс ангид байх эрх нь хүний жам ёсны эрх бөгөөд ямар ч үед үл хязгаарлагдах, онцгой эрх юм. Дэлхий нийтээрээ хэнийг ч эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг нь доромжлон харьцаж шийтгэхгүй байхын эсрэг нэгдэж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1997 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 52/149 дүгээр тогтоолоор жил бүрийн 06 дугаар сарын 26-ны өдрийг эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр болгосныг улс орнууд тэмдэглэн, эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх сайн дурын тусламжийн аян өрнүүлдэг байна.

Тайлбар байхгүй.

Ч.Жаргалбаатар (Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар): Монгол улсын Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт орох үед эрүү шүүлтээс ангид байх тэр тусмаа цаазаар авах ялыг Монгол Улсын хэмжээнд тавьж байгаа хэр нь өнөөдрийг хүртэл үндсэн хуулиасаа яагаад халаагүй байгаа юм. Энэ боломж бололцоогоо яагаад ашиглаагүй байгаа юм. Энэ мэтээр маш олон асуудлууд хөндөгдөж байгаа учраас энэ хурлаас тодорхой хэмжээнд үр дүнтэй шийдлүүд гарах байх гэж итгэж байна. Мөн Монгол Улсын хувьд хүний эрхийг хангах талаар тодорхой хэмжээнд үр дүн, амжилт гаргаж байгаа. Үүнийг дэлхийн улс орнууд ч хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хүн төрөлхтөн 14-р зуунаас эхлүүлээд шулмын ав буюу бусдыг эрүүдэн шүүх, цаазаар авах зүй бус үйлдлүүд гарж байсан. 300 жилийн дараа буюу 1986 онд тухайн хүмүүсийг цагаатгах ажиллагаа явагдаж эхэлсэн. Үүнтэй адилхан бид хууль бус үйлдэл хийж ирээдүйн үр хойчийнхоо өмнө зүй бус санал гаргаад түүхэнд үлдэх ёсгүй. Эрүүгийн хариуцлагыг зөв болгох хэрэгтэй. Гэмт хэргийн шинжийг оновчтой болгох шаардлагатай. Бусдыг эрүүдэн шүүдэг хууль бусаар ял шийтгэл оногдуулдаг энэ байдлыг халах ёстой.

Эрүүдэн шүүгдсэн этгээдэд хохирлоо арилгуулах, шударга, хангалттай нөхөн төлбөр авах, тэр тусмаа эрүүл мэндээ бүрэн сэргээхэд шаардлагатай төлбөр гаргуулах эрхийг хүлээн зөвшөөрөх нь төрийн үүрэг юм. Эрүүдэн шүүгдсэний улмаас хохирогч нас барвал асран халамжлагч нөхөн төлбөр авах эрхтэй.

М.САЙНЗАЯА

Г.ЧИМЭДЦОГЗОЛ

Т.ИЧИНХОРЛОО

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдийг ганцааранг нь машинд үлдээхгүй байхыг зөвлөв DNN.mn

Энэ оны эхний таван сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 1,087 хүн гэмтэж, 195 иргэний амь нас хохирсон харамсалтай мэдээлэл байна.

Сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Тодруулбал,

  • 12 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх
  • Хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс зүүлгэх
  • Бага насны хүүхдийг ганцааранг нь машинд үлдээхгүй байх
  • Хүүхдийг машины доор сүүдэрт тоглуулахгүй байх
  • Унадаг дугуй, скүүтэр унахдаа хамгаалалтын малгай өмсгөж хэвшүүлэхийг зөвлөж байна.
зураг

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 15-39 насны залуучууд дунд бэлгийн замын халдвар өндөр хувьтай байна DNN.mn

Монгол улсын хүн амын халдварт өвчний бүтэц 2020 оны байдлаар нийт халдварт өвчний 48.4 хувийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлж байна. БЗДХ-ын өвчлөлийн 31.8 хувийг заг хүйтэн, 40.6 хувийг тэмбүү, 27.5 хувийг трихомониаз, 0.1 хувийг ХДХВ-ийн халдвар тус тус эзэлж байна

Харни нийт тохиолдлын 78,7 хувь нь 15-39 насны залуучууд байна. Мэдлэг бол бидэнд байдаг цорын ганц вакцин гэдгийг ЭМЯ-наас анхааруулж байна. Тиймээс та өөртөө итгэлтэй байж бусдын шахалтад орохгүй байх нь аливаа эрсдэлтэй алхмаас өөрийгөө болон хайртай хүнээ хамгаалж чадна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​Долоон гаригийн давхцал өнөөдөр тохиолоо DNN.mn

Зургадугаар сарын турш Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир нар зүүн өмнөд тэнгэрт зүүнээс баруун тийш эгнэн, нарны тойрог замд байрласан байна.

Өнөөдөр Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир, Дэлхийван, Далайван гаригийн жагсаал гэх үзэгдэл харагдах хамгийн тохиромжтой буюу нар мандахаас 1 цагийн өмнө уг үзэгдэл нь тохиосон байна.Таван гаригийн давхцал нь тун ховор тохиох бөгөөд хамгийн сүүлд 2002 оны 12 сард давхцаж байсан бол дараагийн давхцал 2040 онд тохиох аж.

Мөн хүний нүдэнд харагдах нь Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир гаригууд бол харагдахгүй нь Дэлхийван, Далайван гэнэ. Угтаа бол 7 гариг нэгэн зэрэг тэнгэрт үзэгдэж, гаригуудын завсар хавирган сар мандсан байх аж.

Тайлбар байхгүй.

Харин BBC Science Focus-ийн мэдээлснээр, эдгээр таван гараг хамгийн сүүлд 2004 онд нийлсэн бөгөөд 2040 он хүртэл дахин давтагдахгүй тул энэ үйл явдлыг орхигдуулж болохгүй онцолсон байна.

Тайлбар байхгүй.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хурааж эхэллээ DNN.mn

Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсаны дагуу нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хураан, төвлөрүүлж эхэллээ. Тодруулбал, тус хуулийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын А/789 дүгээр захирамж гарч, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын хамтарсан Ажлын хэсэг байгуулсан юм. Ийнхүү нийслэлийн нутгийн захиргааны болон өмчит, төсөвт аж ахуйн тооцоот байгууллага, тэдгээрийн харьяа орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын суудлын автомашинуудыг төвлөрүүлж байна.

Энэ талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Б.Батбаяр “Нийслэлийн хэмжээнд нийт 178 автомашиныг хурааж төвлөрүүлнэ гэсэн судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар 28 машиныг татан төвлөрүүлээд байна. Ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас засвар, үйлчилгээ шаардлагатай байгаа 15 машиныг хурааж аваагүй байгаа” хэмээв.

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар эмнэлэг, онцгой байдал, цагдаа, байгаль орчны хамгаалал, хот тохижилт, нийтийн аж ахуй, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллага болоод үндсэн үйл ажиллагаа нь тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл ашиглах шаардлага бүхий байгууллагуудын автомашины хэрэглээг хязгаарлахгүй байхаар тусгажээ.

Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын дарга Э.Болор-Эрдэнэ “Манай баазын харьяанд 33 байгууллагын 78 автомашин хамаардаг. Эдгээр нь зөвхөн дарга нарын машин гэсэн ташаа ойлголт иргэдийн дунд бий. Тус автомашинуудыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг. Татан төвлөрүүлсэн автомашинуудыг дуудлагын зарчмаар ашиглах, үйлчилгээнд явуулах чиглэл ирсэн. Өмнө нь ч мөн аль нэг байгууллага манайд машин захиалж, албан хэрэгцээндээ ашигладаг байсан. Харин одоо технологийн хувьд шинэчилж, машин захиалах, дуудах үйлчилгээг илүү боловсронгуй болгохоор зорьж байна” гэсэн юм.

Нийслэлийн Төр захиргааны авто баазад парк шинэчлэл хийгээгүй удсан тул машинууд нь хуучирч муудсан бөгөөд 33 машиныг нэн яаралтай ашиглалтаас хасах шаардлагатай болсон талаар албаныхан онцолж байв. Мөн автомашины хэрэглээг хязгаарлан, татан төвлөрүүлж буйтай холбогдуулан жолооч нарыг үргэлжлүүлэн ажиллуулах, тэдний орлого болоод нийгмийн баталгааг одоогийн түвшнээс бууруулахгүй байх чиглэлийг Хотын дарга холбогдох албаныханд өгсөн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Төр захиргааны авто баазын батлагдсан орон тоог хасаж, цомхотгохгүй аж.

Categories
мэдээ үндэсний-бөx

​Үндэсний их баяр наадмаар 1024 бөх зодоглоно DNN.mn

Ардын хувьсгалын түүхт ой, Үндэсний их баяр наадамд 1024 бөх зодоглох бөгөөд улсын баяр наадамд зодоглох бөхчүүдийн урьдчилсан тоог бөхийн гал, дэвжээдийн удирдлага, дасгалжуулагч нар зургаадугаар сарын 26-ны дотор бичгээр болон МҮБХ-ны албан ёсны хаягаар ирүүлнэ үү.
Жич: МҮБХ-ны Тэргүүлэгчдийн тавдугаар сарын хурлаар барилдсан бөхөө санаатай цохиж, зохисгүй үйлдэл гаргасан аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрхийг 6 сараар хасах шийдвэр гаргасан. Аймгийн арслан Б.Батсайханаас өөрийн алдаа дутагдалд уучлал хүсэж, дахин ямар нэгэн зөрчил гаргахгүйгээ илэрхийлж өргөдөл хүсэлт ирүүлсэнг харгалзан АХ-ын түүхт ойн баяр наадамд Б.Батсайханы барилдах эрхийг 2022.06.25-ны өдрөөр сэргээх шийдвэрийг Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Таалагдлаа

Сэтгэгдэл
Хуваалцах
Categories
мэдээ нийгэм

Нүүрс тээврийн жолооч нар нэгнийхээ аминд хүрчээ DNN.mn

Өмнөговь аймгийн Ханбогд сум буюу Цагаанхаданд байрлах Монфорд ХХК-ний байранд тусгаарлалтад байсан тээврийн жолооч нар нэгнийхээ аминд хүрчээ.

Тодруулбал, 37 настай Б нь архидан согтуурч, 44 настай эрэгтэй М-ийг нүүрэн тус газар нь хүчтэй цохисны улмаас плитан дээр дагзаараа унаж нас барсан байна. Ийнхүү тусгаарлалт буюу бөмбөлөгт орсон жолооч нар архи согтууруулах ундаа хэрэглэж нэгнийхээ аминд хүрлээ.

Тухайн хэргийг Ханбогд сумын цагдаагийн газраас шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Бяцхан хүү Д.Заяабаатарт амьдрал бэлэглэе DNN.mn

Дамбийсүрэнгийн Заяабаатар хүү удахгүй 4 нас хүрнэ. Үеийн хүүхдүүдийн адил алхаж, тоглож, ярьж чаддаггүй, гэр бүлийн гишүүдийн бүрэн асаргаанд байдаг. Түүний ээж нь Д.Батцэцэг нь 7 сартай жирэмсэн байхдаа айлын нохойд уруулсны улмаас хүү нь дутуу төрж, улмаар тархины хүчилтөрөгчийн дутагдалд орж ДЦП буюу тархины хүнд хэлбэрийн саажилтаар оношлогдсон ба 4 мөчний чангаралтай, хөдөлгөөн болон хэл ярианы хоцрогдолд оржээ.

Түүний гэр бүл Энэтхэг улсын “Аакаш Хэлфкэа” хэмээх эмнэлгийн мэдрэлийн мэс засалчид хүүг үзүүлж, оношлуулахад “Изотоми” буюу мэдрэлийн ёзоор таслах, булчин суллах мэс засал яаралтай хийх шаардлагатай, хугацаа алдвал хүүгийн булчин хатангиршиж, үхжих магадлалтай гэсэн хариу авчээ. Тиймээс Дамбийсүрэнгийн гэр бүл 7-р сарын 3-нд Энэтхэг улсыг зорьж хүүд мэс засал хийлгэх нэн шаардлагатай бөгөөд хагалгааны зардалд нийт 200 гаруй сая төгрөг шаардлагатай аж. Нийт зардлын 30-40 хувь нь тэдний гэр бүл, найз нөхөд, хамаатан садан, ажлын хамт олноос цугласан ч одоогоор эмчилгээний зардалд 100 гаруй сая төгрөг дутуу байгаа учирмонголынхоо элэг сэтгэлт ахан дүүсээсээ сэтгэлийн дэм хүсэн хандаж буй нь энэ юм.

Д.Заяабаатар хүүг найман сартайд нь анх эмнэлэгт оношлуулахад тархины хүнд хэлбэрийн саажилттай гэсэн оношийг мэдсэнээс хойш хүүгийн ээж Төв Цээл сумын нийгмийн ажилтан Д. Батцэцэг нь ажлаасаа гарч хүүгээ гэртээ асрах болжээ.

Хүүхдийн биеийн байдлын хувьдганцаараа сууж, мөлхөж, хөдөлгөөнөө хянаж , ярьж чаддаггүй байнгын асаргаанд байдаг. Хүүхдээ эрүүл болгохын тулд яваагүй газар, очоогүй эмнэлэг гэж тэдэнд үгүй.Тогтмол бариа засал, булчин суллах эмчилгээ хийлгэхгүй л бол булчин нь чангарч хөдөлгөөн нь хязгаарлагддаг байна. Монголд Заяабаатар хүү шиг өвчтэй маш олон хүүхэд байдаг ч тэдэнд зориулсан эмчилгээ үйлчилгээ тун хомс. Маш хүнд хэлбэрийн тархины саажилттай хүүхдүүдийн дунд хүчтэй уналт таталт өгч, үүнийхээ улмаас нас барах тохиолдол ч олон байдгийг хүүгийн ээж дурдсан юм.

Д.Заяабаатар хүүд амьдрал бэлэглэж, сэтгэлийн дэм өргөе.

Данс: Хаан банк 5705945185

Дамбийсүрэнгийн Заяабаатар

Утас: 94112188

Categories
мэдээ нийгэм

​Эрдэмтэд өвөг монгол уламжлалт боловсролын талаар ярилцав DNN.mn

“Хөх нүүдэл” Тогтвортой хөгжлийн боловсролын хүрээлэнгээс санаачлан эрдэмтэд, судлаачдыг урьж “Монголын боловсролын системд үндэсний агуулга, амин чанар оршихуйн утга учир” сэдэвт эрдэмтэд, судлаачдын анхдугаар зөвлөгөөнийг хийлээ.

Зөвлөгөөнд оролцогчид Монголын өвөг уламжлалт боловсролын арга ухааны талаар санал солилцон ярилцав. Уулзалтад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУ (хуучнаар ЗХУ)-ын гавьяат тамирчин, XX зууны манлай бөх, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Х.Баянмөнх, түүний гэргий Монгол Улсын гавьяат багш Н.Дэжинбээ, МУБИС-ийн багш, Монгол Улсын ардын багш Б.Жадамба, АШУИС-ийн хүндэт профессор, тархи судлаач С.Даваахүү, Монгол-Зөвлөлтийн хамтарсан сансрын нислэгийн багийн гишүүн, хурандаа С.Сайнцог, Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт С.Соронзонболд, “Алтан дээд үнэний аялгуу” судалгааны төв ТББ-ийн тэргүүн Г.Долгорсүрэн нарын зэрэг олон хүн оролцон санал бодлоо илэрхийлсэн юм.

“Хөх нүүдэл” Тогтвортой хөгжлийн боловсролын хүрээлэнгийн тэргүүн, доктор П.Энхцэцэг “Монгол үндэсний сурган хүмүүжүүлэх соёл хэдэн зуу бүү хэл, хэдэн мянган жилийн нарийн нандин өвтэй юм. Үүн дээрээ тулгуурлаж Монгол Улсын боловсролын системийг үндэсний мөн чанартай болгох бүрэн боломжтой юм байна гэж үзсэн. Боловсролын шинэчлэл хийхэд боловсролыг тойрч судалдаг есөн салбар шинжлэх ухаан байдаг. Эдгээрийг иж бүрнээр нь хэрэглэж байж боловсрол бүрэн шинэчлэгдэнэ. Боловсролын түүх, боловсролыг хөгжүүлэх философи буюу гүн ухаан, социологид тулгуурлан боловсролын хөгжлийг хэрэгжүүлэх үзэл санааг гаргана. Үргэлжлээд боловсролын эдийн засаг, соёл судлал,боловсролын хоол хүнс гэдэг гурван шинжлэх ухаан бий. Дараа нь боловсролын заах арга, сэтгэл судлал, менежмент гурвыг судлаад боловсролын жинхэнэ үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх учиртай юм байна. Энэ есөн шинжлэх ухаан дээр үндэслээд есөн “зүй”-г боловсруулсан.

Монголчууд хүүхдэдээ бие бялдрын хат буюу эр суулгаад дараа нь оюун ухааныг хөгжүүлэн боловсруулж иртэй болгож байсан. Түүн дээр аливааг хийж үйлдэх ур суулгана. Энэ бүгдэд суурилан хүүхдийн авьяасыг хөгжүүлж, хүнээр хүн хийж байсан” хэмээн уулзалтын нээлт дээр хэллээ. Тархи судлаач С.Даваахүү “Монголчууд эрт цагаас хүний ген, тархи судлалаар давамгай мэдлэгтэй байсан. Монгол одон орончид дэлхийгээс одон гарагс хүртэлх зайг хэмжихдээ 64 оронтой тоог ашиглаж байв. Чингис хаан одоогийн төсөөлж буй шиг зүгээр л дайнч, эрдэм номгүй хүн биш, Монголын 1000 жилийн замыг заасан, асар өндөр боловсролтой хүн байсан талаар судлаж Чингис хааны боловсролын түүхийг бичсэн” хэмээлээ.

Өнөө цагт хүүхдэд эр, ир, урыг суулгалгүй шуудхан хичээл сургуулиар “бөмбөгдөхөд” өрөөсгөл болж буйг оролцогчид хэлж байсан юм. Боловсрол, мэдлэг бол аливаа хүний амьдрах, амжиргаагаа авч явах, авьяас билгээ хөгжүүлэх амин хүч, амин ухаан юм гэдгийг тэд онцолж байлаа. Монгол Улсын боловсролын системийг цаашид хөгжүүлэхэд өвөг монгол сурган хүмүүжүүлэх ухаан ихээхэн ач холбогдолтой болохыг эрдэмтэд судлаачид гүнзгийрүүлэн ярилцсан юм.

Д.ОЮУН