Categories
мэдээ цаг-үе

НДШ-ийн буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ DNN.mn

Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох журмыг Засгийн газраас баталсан.

Энэ журмын дагуу нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос шимтгэлээ төлсөн даатгуулагч өөрийн хариуцан төлсөн 2022 оны 5-12 дугаар сарын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан авна.

Даатгуулагчийн тавдугаар сарын шимтгэлийн буцаан олголтыг энэ сарын 25-наас буюу өнөөдрөөс иргэдийн дансанд нь шилжүүлнэ.

Categories
мэдээ спорт

Монголын сагсан бөмбөгчид ДАШТ-ий хасагдах шатанд шалгарлаа DNN.mn

Сагсан бөмбөгийн 3×3 төрлийн ДАШТ Бельги улсад үргэлжилсээр. Тэмцээнд оролцож буй Монголын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Чилийн сагсан бөмбөгчидтэй хийлээ. Эл тоглолтод манай баг өрсөлдөгчөө 20:12-оор хожив. Монголын багаас Д.Дэлгэрням долоо, А.Ананд зургаа, Э.Дөлгөөн тав, Э.Энхбаатар хоёр оноо авлаа.

Ингэснээр манай баг хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарлаа. Тэд хасагдах шатанд Польшийн багтай өрсөлдөнө. Монголын багийн тоглолт өнөөдөр 18.30 минутад болно.

Categories
энтертаймент-ертөнц

Лаврын навчны итгэмээргүй ач тус DNN.mn

Газар Дундын Тэнгисээс гаралтай энэхүү халуун ногоог шөл, рагу хийх, мах жигнэх, шарах, ногоо дарах, даршлах, соус, сүмс хийх гээд бүх л төрлийн хоолонд хэрэглэдэг. Лаврын навчыг уламжлалт анагаах ухаанд түгээмэл хэрэглэдэг. Мөн эфирийн тос, агаар дахь бактерийг устгадаг тусгай дэгдэмхий бодис болох фитонцид, таннин, түүнчлэн цууны болон валерианы органик хүчлүүд агуулдаг байна. Лаврын навч нь үрэвслийн эсрэг нөлөө бүхий байгалийн хүчтэй антибиотик юм!

Нарны маш их илч энерги шингээсэн дулаан орны уур амьсгалын бүсэд ургадаг учир гайхамшигтай нөлөө нь ч үүнтэй нь холбоотой байх.

Лаврын навчны бүтэц

Лаврын навч нь А, С, В витаминаар баялаг төдийгүй селен, манган, магни, фосфор, кали, кальци, зэс, бусад олон төрлийн эрдэс бодисыг өөртөө агуулдаг байна. Үүнээс гадна лаврын навч нь эслэг, органик хүчил, эфирийн тосоор баялаг гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

Лаврын навчны ашиг тус:

-Бие махбодыг төгс ариутган цэвэрлэх хүчтэй нэгэн төрлийн ариутгагч бодис юм.

-Цэр ховхлох тустай тус навч нь ханиад томуунаас түргэн салгана.

-Мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй тул арьсыг хамгаална.

-Дархлааны системийг сайжруулна.

-Витамины дутагдалд орохоос сэргийлнэ.

-Үе мөч, булчинд мэдрэгдэх өвдөлтийн хам шинжийг арилгана.

-Бие махбодыг цэвэршүүлж, биеэс давсыг гадагшлуулна.

-Цусны эргэлтийг сайжруулна.

-Шарх сорвийг эдгээнэ.

-Шээс хөөж, хаван үүсэхээс сэргийлнэ.

-Хоол боловсруулалтыг сайжруулна.

-Сэтгэл санааг тайвшруулна.

-Нойргүйдлийг эмчилнэ.

-Хорт хавдраас сэргийлнэ.

Лаврын навчны сөрөг тал

Өтгөн хаталт, ходоодны өвчнийг зогсоох үр дүнтэй 7 арга | Zaag.MN

Бид та бүхэндээ лаврын навч нь биед хэчнээн тустай болохыг дээр дурдсан. Гэхдээ үүнийг хэтрүүлэн хэрэглэх нь танд харшилж, эсрэгээрээ эрүүл мэндэд тань аюул учруулж мэдэх юм.

-Ходоод гэдэсний замын өвчин

-Элэг гэмтэх, бөөрний дутагдалд орох

-Нойр булчирхайн үрэвсэл

-Архаг өтгөн хатах

Лаврын навчны эмчилгээний ид шид


Одоо харин хамтдаа лаврын навч нь ямар өвчинд хэрхэн нөлөөлдөг болохыг мэдэж авцгаая.

1. Стресс бухимдлыг арилгана

Дотор тань давчдаж, тайвширч чадахгүй байвал, хэдэн ширхэг лаврын навчийг шатаан, гүнзгий амьсгаа авч, 15-20 минут суугаарай. Лаврын навчнаас гарах үнэр таныг тайвшруулж, сэтгэл санааг дэмжих аж.

2. Цэрийг гадагшлуулна

Хүнд хэлбэрийн ханиад хүрсэн үед, уушгин дахь цэрээ гадагшлуулах гэж бид үнэтэй эм тариа хэрэглэх болдог. Харин та одооноос лаврын навчны тусламжтайгаар, цэрээ амархан гадагшлуулж чадна. Ингэхийн тулд мөн л лаврын навч шатааж, үнэртэхэд хангалттай.

3. Хоол боловсруулах системийг сайжруулна

Хоол боловсруулах систем муутай буюу идсэн хоол нь шингэдэггүй, үргэлж дотор нь муухайрч явдаг хүмүүс лаврын навчийг хэрэглээд үзээрэй. Та хоолондоо багахан лаврын навч хийн, амт оруулж идэж байгаарай. Ингэснээр таны хоол боловсруулах систем сайжирч, хоолыг амархан шингээх болно.

4. Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ

Лаврын навч нь судасны ханыг цэвэрлэж, цусны эргэлтийг сайжруулах аж. Үүнээс гадна зүрхний үйл ажиллагааг дэмжиж, төрөл бүрийн зүрх судасны өвчнөөс сэргийлэх тустай. Та ердөө л бэлтгэж байгаа хоолоо багахан лаврын навчаар амталж идсэнээр, зүрхээ хамгаалж чадна.

5. Үе мөчний өвчнөөс сэргийлнэ

Голландын судлаачдын үзэж байгаагаар, лаврын навч нь үрэвслийн эсрэг шинж чанартай тул, үе мөчний өвчнийг эдгээж чадах аж. Хэрвээ таны үе мөчөөр өвддөг бол, лаврын навчны тосыг тухайн хэсэгтээ түрхэх хэрэгтэй. 15-20 минутын дараа гэхэд өвчин нь намдах болно.

6. Шээсний замын өвчинг эмчилнэ

Шээсний замын өвчнийг анагаах хялбар аргуудын нэг бол лаврын навчийг ашиглах юм. Та нэг стакан сүүнд 1 цайны халбага нухсан лаврын навч хийж, үүнээсээ өдөрт 1 халбагыг уугаарай. Хэдэн өдөр ингэж ууснаар, шээсний замын үрэвсэл эдгэрэх аж.

7. Бөөрний дутагдлыг эмчилнэ

Бөөрний дутагдлын үед кофе бутлагчид лаврын навчийг хийж бэлтгэнэ. Үүнээсээ 1 цайны халбагыг буцалсан 2 аяга усанд дээр хийж, ахин 10 минут буцалгах хэрэгтэй. Шүүсээ сэрүүн газар тавьж, 2 цагийн дараа ууна. Ингэхдээ та өдөрт 1 цайны халбагыг л уухад хангалттай юм.

8. Хайрст үлдийг эмчилнэ

Та хайрст үлдийг эмчлэхийн тулд 10 ширхэг лаврын навчийг, 500 мл усанд хийж буцалгаарай. Үүнийгээ 2 цаг сэрүүн газар байлгасны дараа, хоол идэхээс өмнө өдрийн гурваар, тал аягийг уух хэрэгтэй.

9. Батга, нөсөө толбыг арилгана

Батга, нөсөө толбо арилгахыг хүсвэл 25 ширхэг лаврын навчийг хагас аяга усанд хийгээд буцалгаад 4 цаг хандлана. Уусмалаар өдөр болгон нүүрээ арчиарай.

10. Чихрийн шижинтэй тэмцэнэ

Эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаанаас харахад, лаврын навч нь цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлж чадах аж. Та 10 ширхэг лаврын навчийг 3 стакан бүлээн усанд хийж буцалгаарай. Дараа нь 3-4 цаг сэрүүн газар тавьж хөргөнө. Үүнийгээ долоо хоногийн турш өдрийн гурваар, 100 мл-ийг ууна.

11. Гайморитийг эмчилнэ

Хамрын дайвар хөндийн идээт үрэвсэл болох гайморитийг лаврын навчны тусламжтайгаар эмчилж болно. 10 ширхэг лаврын навчийг 1 литр усанд хийж, 5 минут буцалгаарай. Дараа нь үүндээ нүүрээ ойртуулж, хамраа утах хэрэгтэй. Ингэхдээ толгой дээгүүрээ алчуур тавихаа мартуузай. Өдөрт 2 удаа тус аргыг хэрэглэнэ.

12. Шүдний өвдөлтийг намдаана

Шүд тань өвдөөд зовоож байна уу? Тийм бол лаврын навчийг хэрэглээд үзээрэй. Кофе бутлагчид лаврын навч хийж бутлаад, үүнээсээ 2 халбагыг нэг стакан усанд хийх хэрэгтэй. Усаа буцалгаад, 5 минут хөргөнө. Үүгээрээ 15 минут тутамд амаа зайлж, өвдөлтөө намдаагаарай.

13. Шавжид хазуулсан шарх эмчилнэ

Зөгий, шумуул, соно зэрэг шавжид хазуулсан тохиолдолд, лаврын навчны тусламжтайгаар өвчнөө анагааж болно. Та лаврын навчийг зажилж, хазуулсан хэсэгтээ тавиарай. Ердөө ганцхан цагийн дараа гэхэд өвдөлт, загатнах нь намдаж эдгэнэ.

14. Стоматит буюу амны шархыг эмчилнэ

Хэрвээ таны ам гэмтэж, шархлаа үүссэн бол өглөө, оройдоо нэг ширхэг лаврын навчийг зажлаарай.

15. Хагийг арилгана

Хагийг арилгахын тулд лаврын навчны тосыг, жожоба тостой хольж хэрэглэнэ. Үүнийгээ хуйхандаа түрхэж, 40-60 минут байлгаарай.

Мөн та өөрийн хэрэглэдэг шампуньдаа багахан лаврын навчны тос хийн үсээ угааж болно.

Үүнээс гадна 10 ширхэг лаврын навчийг 1 литр усанд хийж буцалгаад, үүндээ үсээ угааж, хагнаас салах боломжтой.

16. Чихний үрэвслийг эмчилнэ

Чихэнд үрэвсэл үүсэх нь маш аюултай тул үргэлж эмчийн хяналтад байх шаардлагатай. Хэрэв эмч зөвшөөрвөл, та лаврын навчийг ашиглаж, чихээ эмчилж болох юм. 10 ширхэг лаврын навчийг 200 мл халуун усанд хийж, 5 цаг байлгаарай. Дараа нь үүнээсээ 2-3 дуслыг чихэнд дусаах эсвэл шүүснээс хөвөнд шингээж, чихэн дээрээ жин тавьж болно.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Ижил үнэртэй хүмүүс хоорондоо найзалж, нөхөрлөдөг байж болзошгүйг судлаачид тогтоожээ DNN.mn

Биеийн үнэр нь ижил төстэй хүмүүс хоорондоо найзлах магадлал өндөр байдгийг Израилын судлаачид туршилтаар батлан харуулжээ.

Тэдний судалгааны тайлан өчигдөр “Science Advances” сэтгүүлд нийтлэгдсэн юм.

“Хүнээс бусад хуурай газрын бүх хөхтөн амьтад бие биеэ үнэрлэх замаар найз нөхөр эсвэл дайсан бололцохоо шийддэг” гэж Израилын Вэйцманы Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн судлаачдын ахлагч Инбал Равреби бичжээ.

Хүмүүсийн хувьд ч байгалиас заяасан энэхүү төрөлх чанар хадгалагддаг байж болзошгүй гэж судлаачид үзсэн байна.

Үүнийг батлахын тулд тэд анхны харцаар найзлах хүсэл төрснөө хэлсэн ижил хүйсний, романтик бус харилцаатай хосуудыг судалгаандаа ашиглажээ.

Ингээд тал нь эрэгтэй, тал нь эмэгтэй, 22-39 насны 20 хосыг элдэв үнэрийн эх үүсвэрээс тусгаарласан орчинд хэсэг хугацаанд байлгаж, тэдгээрт тусгайлан өмсүүлсэн цамцанд шингэсэн биеийн үнэрийг нь “цахим хамар” гэх төхөөрөмжөөр хэмжсэн байна.

Эцэст нь найзуудын үнэр хоорондоо төстэй байсан бол найз биш хүмүүсийнх өөр өөр байсныг энэ туршилт баталжээ.

Төхөөрөмжийн найдвартай байдлыг шалгахын тулд өөр хүмүүсээр туршилтад оролцогсдын цамцыг үнэрлүүлэн давхар шалгасан байна.

Ингэхэд үр дүн нь мөн ижил гарчээ.

Бас хоорондоо удаан найзалсан хүмүүсийн амьдралын хэв маяг, хоол хүнс төстэй байдгаас үнэр нь ижил болсон байж болзошгүй гэж үзээд бас нэг туршилтыг явуулсан байна.

Ингэхдээ судлаачид бие биеэ таньдаггүй хосууд харилцан нэгэндээ таалагдах эсэхийг үнэрээр нь урьдчилж таахыг оролджээ. Ингэхэд хоорондоо таарах хосуудыг 77 хувь, таарахгүй хосуудыг 68 хувийн магадлалтай таасан байна.

“Туршилтын үр дүнгээс харвал бид хуурай газрын бусад хөхтөн амьтдын нэгэн адил арга замаар бусдыг үнэлдэг байж болзошгүй юм” гэж Израилын судлаачид тайландаа бичжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Хиагтаас Гулз хүртэл аялсан минь” DNN.mn

Монгол уншигчдад “Санниковын газар”, “Дэлхийн гүн рүү аялсан нь” зэрэг уран зөгнөлт зохиолоороо хэзээний танил болсон зохиолч, эрдэмтэн судлаач В.А.Обручевын зуу гаруй жилийн өмнө “Хиагтаас Гулз хүртэл аялсан минь” аяллын тэмдэглэлийг “Эрдэм гэгээрэл” паблишингаас монгол хэлнээ орчуулан уншигчдын хүртээл болгоод тун удаагүй байна. Монгол, Хятад, Түвдийн баруун хязгаарт судалгаа хийснээрээ алдаршсан угсаатан судлаач Г.Н.Потанины аяллын багт багтаж 1892-1894 онд Төв Ази, Хятадын нутгаар аялсан В.А.Обручевын энэ тэмдэглэлд тухайн үеийн Монгол, Өвөр Монгол, Хөхнуур, Цайдам, Хойд Хятадын ахуй байдал, ард түмний зан заншил, байгаль орчны тухай тун сонирхолтойгоор өгүүлжээ. Нийт 17 бүлэгтэй, тавь гаруй зурагтай энэ тэмдэглэл анх 1940 онд хэвлэгдэн гарч байж.

Геологичийн хувьд ажиглалт судалгаа хийж 13 000 км газрыг туулан, Төв Азид суурьшсан олон үндэстэн ястантай танилцаж, элсэн цөл, тал хээр, баянбүрд, бэлчээр нуга, тэгш өндөрлөг, өндөр, нам уулын бүс, Монголын дов толгодоос Наньшаний мөнх цаст мөсөн оргилуудыг нүдээрээ ажигласан Обручев Монгол нутгаас гэхэд говийн чулуулгийн насыг дорвитойхон баримжаалж болох хирсний чулуужмал яс олсон нь маш сонирхолтой нээлт болсон байдаг. Ингэснээр говь нутгийн нас залуу чулуулаг нь угтаа урьд өмнө үзэж байсанчлан далай тэнгисийн тунадас биш, харин эх газрын чулуулаг бөгөөд гуравдагчийн үед говь нутаг далай тэнгис биш, хуурай газар байсныг баталсан байна.

Мөн эрт цагийн Эзэн хотын тууриас холгүйхэн явж өнгөрснөө Обручев “Торгуудуудын өгүүлснээр Хөндлөн голын цаана цагтаа түүгээр урсаж байсан Эзэн голоор тэтгэгдэж асан том хотын балгас буй аж. Би археологи судалдаггүй, аялж явахдаа хот тосгоны олон балгасаар дайрч өнгөрсөн болохоор торгуудуудын хэлснийг төдий л анхаарч үзсэнгүй. Хожмоо аялагч Козлов тэр хотын балгасыг олж очоод түүхэн үнэ цэнэтэй хөшөө баримал, ханын зураг, гар бичмэл, зоос, бөс даавуу зэргийг илрүүлсэн юм. Тэр нь XIII зуунд сүндэрлэж асан, Италийн аялагч Марко Пологийн Эзэн хот хэмээн дүрсэлсэн Хар хотын туурь байсан сан. Балгас Эзэн голын салаанаас 20 верст орчмын зайд усгүй цөлд байрлана. Учир иймээс би эрдэм шинжилгээний өндөр ач холбогдолтой эд өлөг тэнд байгааг олж мэдсэн ч аяллын баг, тоног төхөөрөмж маань (хөгшин лам, өвчтэй Цоктоев бид гурав) малтлага хийх ямар ч боломжгүй байлаа” гэж тэмдэглэн үлдээжээ.

Эрдэмтэн, зохиолч аялагч Обручев ная гаруй наслахдаа 3800 гаруй бүтээл бичиж, энэ насаа эрдэм мэдлэг, шинжлэх ухааны төлөө бүрэн зориулжээ. Владимир хүү багаасаа байгалийн ухаанд сонирхолтой, тиймдээ ч “үхмэл” гэж үзсэн грек, латин хэл сурахыг ерөөс хүссэнгүй, их сургуулийн физик-математикийн факультетэд элсэхийг хүссэн ч эцэг нь хүндээр өвдөж, зорьсон сургуульдаа орохын тулд бүтэн жил бэлтгэх боломжгүй болсон тул аргагүйн эрхэнд Уул уурхайн дээд сургуульд элсжээ. Хоёрдугаар курстээ дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдсан ч мэргэжилдээ дур сонирхолгүй болохоо улам бүр мэдэрсэн Обручев мөр холбож шүлэг бичихэд илүүтэй татагдах болсон гэдэг. Гэвч уран зохиолд бүрмөсөн урвахын даваан дээр хувь заяа нь эргэж, Иван Васильевич Мушкетов хэмээх ачит багштайгаа учирснаар тухайн үедээ хоёрдогч гэгдэж байсан геологийн ухаанд эргэлт буцалтгүй сэтгэл татагдсан байдаг.

1888 онд Обручев Эрхүүгийн уул уурхайн захиргааны геологичийн албанд томилогдож, Витима, Олекма голын алтны ордуудыг судалж байтал Оросын Газарзүйн нийгэмлэгээс Хятад, Түвдийн өмнөд нутгаар аялах Г.Н.Потанины аяллын багт багтан геологийн судалгаа хийх санал тавьжээ.

Ингээд 1892 онд Хиагтаас алсын аянд мордсон Обручев хоёр жилийн дараа 1894 оны арван сард Гулзад хүрэхдээ өөрийнх нь тооцоолсноор 13 625 км зам туулсны 12 705 км-т геологийн зураг авалт хийжээ. Цагтаа Хиагтаас замд гарсан мужийн даруухан геологич өгүүлэл, тэмдэглэл нь олон сонин сэтгүүлд нийтлэгддэг нэртэй эрдэмтэн судлаач болсоор эргэж ирээд Парисын ШУА-ийн П.А.Чихачёвын нэрэмжит мөнгөн шагнал, Н.М.Пржевальскийн нэрэмжит шагнал, түүнчлэн Оросын Газарзүйн нийгэмлэгийн дээд шагнал Константины одонгоор шагнагдсан байна. “Хиагтаас Гулз хүртэл аялсан минь” хэмээх энэ ном 45 жилийн дараа олны хүртээл болсон түүхтэй. Энэхүү бүтээл монгол судлалын тунчиг сонирхолтой номын нэг гарцаагүй мөн ажээ.

Categories
гадаад мэдээ

Украины эрх баригчид Северодонецк хотыг орхин гарах тушаалыг цэргүүддээ өгчээ DNN.mn

Олон хоногийн турш Донбассын фронтын хамгийн халуун цэг болж байсан Северодонецк хотоос ухрах тушаалыг Киевийн засаг захиргаа цэргүүддээ өгчээ.

Луганск мужийн аж үйлдвэрийн төв болсон уг хотыг эзлэхийн төлөө тулаанд Оросын тал асар их хүч хаяж байгаа

Хэрвээ Северодонецк хотыг Украины цэргүүд орхин гарвал Луганск муж бараг бүхэлдээ Оросын цэргийн хяналтад шилжих юм.

Одоо Северодонецкийн дагуул хот Лисичанск л зөвхөн Украины мэдэлд үлдэж байна.

Луганск бол орос хэлтэн хүн ам олонх болдог, Донбассын бүс нутгийн бүрэлдэхүүнд багтдаг хоёр мужийн нэг юм.

Северодонецк хот олон хоногийн турш Оросын их бууны цохилтын бай болж байсан тул дэд бүтэц нь бүхэлдээ устаж, байшин барилгын 80 гаруй хувь балгас болжээ.

“Хэдэн сарын турш тасралтгүй бөмбөгдүүлсэн байрлалыг хамгаалах нь одоо утгагүй болсон. Украины цэргүүд шинэ байрлалд шилжиж, тулаанаа тэндээс үргэлжлүүлэх тушаал авлаа” гэж Луганск мужийн захирагч Сергей Хайдай телевизээр мэдээлсэн байна.

Дайны өмнө Северодонецк хот 100,000 оршин суугчтай байсан юм. Одоо хэдэн зуун энгийн иргэн тус хотод үлдсэн гэсэн баримжаа тоо байна.

Өчигдөр ирсэн өөр нэг мэдээллээр Украины өмнөд хязгаарын Херсон хотын захирагчаар Оросын талаас томилогдсон хүн автомашинд тавьсан бөмбөг дэлбэрэхэд амиа алджээ.

Эзлэгдсэн Херсон мужид Кремлиэс томилсон хэд хэдэн албан тушаалтан сүүлийн өдрүүдэд халдлагын бай болоод байна. Үүнийг орон нутгийн партизанууд үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа.

Херсон муж нь 2014 онд ОХУ-д эзлэгдсэн Крымийн хойгийг Оросын газар нутагтай хуурай газраар холбоход чухал ач холбогдолтой бүс нутаг юм.

Categories
мэдээ цаг-үе

Нүүрс тээвэр 10 сая тонноор нэмэгдэх боломж бүрдлээ DNN.mn

Нүүрс тээвэр 10 сая тонноор нэмэгдэх боломж бүрдлээ

Монгол Улсын нүүрс тээврийн хамгийн том гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлж байгаа билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр тус боомтод ажиллаж, AGV-ийн маршрутыг тодорхойлсон байна. Автомат удирдлагатай тээврийг хилийн зурвасаас 150 м-ийн зайд хоёр гарцаар явуулахаар тогтсон. Энэ хүрээнд БНХАУ-ын инженерүүд соронзон замыг ирэх амралтын өдрүүдэд тавьж дуусгана. Ирэх даваа гарагт автомат удирдлагатай 9 тээвэрлэгч дээрх замаар нүүрс тээвэрлэж эхлэх бөгөөд туршилтын хугацааны дараа нэгэн зэрэг 40 зам байгуулахаар ажлын хэсгийнхэн хэлэлцээ хийж байгаа аж. Ажлын хэсгийнхний өгч буй мэдээллээр нэг AGV нэг удаагийн тээвэрлэлтээрээ 64 тонн нүүрс тээвэрлэх чадалтай. Тиймээс уг технологийг нэвтрүүлснээр зөвхөн Гашуунсухайт боомтын экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг ирэх долоо хоногт тус технологийг Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтод нэвтрүүлэх хэлэлцээг Хятадын талтай хийх аж.

Categories
мэдээ цаг-үе

Японы нэг хотын бүх оршин суугчийн мэдээллийг хадгалсан USB диск алга болжээ DNN.mn

Японы Осака хотоос баруун хойд зүгт оршдог Амагасаки хотын хагас сая орчим оршин суугчийн хувийн мэдээллийг хадгалсан USB диск гээгджээ.

Дискийг тус хотын нийгмийн халамж үйлчилгээг хариуцдаг нэг компанийн 40 гаруй настай ажилтан эрэгтэй гадуур наргиж явахдаа гээсэн юм байна.

Тэрбээр Мягмар гарагийн орой ажлаа тараад хамт ажиллагсадтайгаа шөнө дунд хүртэл ууж наргисан гэнэ. Ингэж явахдаа тэр нэлээд согтож, цүнхээ гээсэн байна. Цүнхэнд нь бүхэл бүтэн хотын иргэдийн дэлгэрэнгүй мэдээлэл бүхий USB диск байжээ.

Дискэнд хотын бүх оршин суугчийн нэр, төрсөн өдөр, хаяг, татвар төлөлт, банкны данс зэрэг нууц мэдээлэл байсан гэнэ.

Азаар уг мэдээллийг нууц үгээр хамгаалсан байжээ.

Одоогоор хэн нэгэн мэдээлэлд нэвтэрсэн гэх шинж тэмдэг илрээгүй байгааг хотын захиргаа мэдээлжээ.

Амагасаки хотын захирагч болон бусад удирдлагууд хэвлэлийн хурлын үеэр оршин суугчдаасаа уучлал гуйж, дахин ийм алдаа гаргахгүйгээ амласан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Цогтсугар: Өнөөгийн нийгэм өөрөө архины хүчирхийлэлд өртсөн байна DNN.mn

Монголын эрэгтэйчүүд гэр бүл хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Аюулгүй байдлын ухааны доктор (Ph.D) Ж.Цогтсугартай архины хор хөнөөлийн талаар ярилцлаа.


-Архины хор хөнөөлөөс болоод нэг нь шоронд, нөгөө нь шороонд орсон харамсалтай хэрэг гарч нийгмийг цочроолоо. Н.Түвшинбаяр саяхан 16 жилийн ял аваад аавын хаалга татлаа. Энэхүү хэргийг архинаас болж үүдсэн гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Энэ тал дээр та үзэл бодлоо хуваалцаач?

-Би хорин жилийн өмнө яг ингэж хэлж байсан. Яагаад нийгмийг цочроосон гэж байгаа юм бэ. Би энэ үйл явдлыг нийгмийг цочроосон хэрэг гэж огтхон ч үзэхгүй байна. Яагаад гэвэл жилд яг ийм тохиолдлоор 4000 хүн амь насаараа хохирч, алдаж эндэж байдаг. Бид аргаа бараад архины эмчилгээ хийгээд явж байна. Энэ хорвоо дээр ганцхан агуу хүн энэ залуу биш шүү дээ. Агуу болох гэж зүтгэж явсан залуус алдаж гишгээд жилд 4000 хүн амь насаараа хохирч байхад нийгэм яагаад цочрохгүй байгаа юм. Алдар цуутай ганц хүн алдаж эндсэний төлөө бид яагаад нийгмээрээ цочрох ёстой гэж. Нэг хүний алдаа 4000 хүнийхтэй тэнцээд байгаа хэрэг үү? Харин миний бие 4000 монгол хүн архинаас болоод амь насаа алдаж байгаад гүнээ эмгэнэн гашуудаж байна. Би цочирдоогүй ч харамсахын дээдээр харамссан. Бусдын л адил хэн байсан ч тэр залуугийн ард бас нэг ижий шаналаад, бэтгэрч яваа. Бид илүү цаг завтайдаа архины эсрэг тэмцээд яваа юм огтхон ч биш ээ. Энэ залуусыг соён гэгээрүүлэх, оюун ухаан, сэтгэхүйг нь өөрчлөх гэх мэт төр нийгмийн олж хараагүй асар их ажил байна. Эдгээр ажлыг хийж гүйцэтгэх ТББ-ууд ч байна. Алдар цуутай хүмүүс, төр нийгмийнхэн, амьдралын зовлон үзсэн олон олон шавь нар минь бүгд гайхамшигтай. Эдгээр хүмүүсийг архинд орж алдахаас нь өмнө урьдчилан сэргийлэх төвийг үүсгэн байгуулъя гээд гучин жилийн турш төрөөс бид гуйж байна. Жил бүхэн нас барж байгаа 4000 хүндээ эхлээд эмгэнэ гэж хэлмээр байна. Үрээ архинд оруулчихаад ээж нь сэтгэлээр унаад бурхны оронд заларч байгаа маш олон тохиолдол бидний дунд байдаг шүү дээ. Яагаад нийгмээрээ аливаа зүйлийг жижигхэнээр эргүүлж тойруулж хараад том асуудлаа олж харахаа больчихсон юм бэ. Энэ дээр миний хувьд маш их эмгэнэж байна.

-Үүнээс улбаалаад төр засаг архины эсрэг ямар арга хэмжээ авах ёстой юм бэ. Мэргэжлийн хүний хувьд таны бодлыг сонсъё?

-Би энэ асуудлаар төрөөс маш олон жил гуйсан. Сүүлдээ бүр аргаа бараад энэ нийгэм бол угаасаа сэргэхгүй нийгэм юм байна. Их зовлон үзэж алдсаны эцэст ойлгож ухаарах юм байна гэж ойлгосон. Гэхдээ хэлэх ёстой зүйлээ хэлээд зогсохгүй үргэлжлүүлэх нь миний ажил. Монгол Улсын Ерөнхийлөгч архидалтын асуудлаар анхаарч эхэлсэн. Бид ард нь зөвлөөд явж л байна. Эрчүүдийнхээ асуудал дээр анхаарч байна. Үүнд нийгмийг сэрээх, соён гэгээрүүлэх асар хүчтэй ажил хэрэгтэй. Өнөөгийн нийгэм өөрөө архины хүчирхийлэлд өртсөн байна. Залуучууд хий хоосон бардамнал болон биеэ тоолтод автчихсан. Энэ бол ноцтой өвчин. Манайхан хүний аюулгүй байдлын асуудлыг үл хайхарч байна. Хамгийн гол нь хүн аюулгүй байдлаа хамгаалах чадвартай байх хэрэгтэй гэж би боддог. Эдийн засаг, оюун санааны, бие организм болон зан чанарын аюулгүй байдлаа хамгаалах хэрэгтэй. Архидалт бол зан үйлийн эмгэг.

-Тэгэхээр тамирчин, эсвэл цэргийн хүмүүс зан үйлийн эмгэг нь архи уусны дараа илэрвэл ямар хор уршигтай вэ?

-Архины хязгааргүй их хэрэглээн дээр зан үйлийн эмгэг нэмэгдэхээрээ спортын болон цэргийн хүнийг хэтэрхий итгэл үнэмшил, омог бардамналтай болгодог аюултай. Би дайсандаа ялагдана гэж байлддаггүйтэй адил спортын хүн ч мөн адил би энэ хүнийг ялна гэж бэлтгэл хийдэг. Иймэрхүү бардам омогтой хүн дээр зан үйлийн эмгэг давхардахаар асуудал буруу тийшээ уруудаж эхэлдэг. Алдахаас нь өмнө мэргэжлийн байгууллага болон мэргэжилтнээр дамжуулан оюун санаанд нь заавар зөвлөгөөг хүргэх хэрэгтэй. Хүн бол өөрөөрөө бахархаж, бардаж хөөрдөг амьтан. Энэ хөөрлийг зөв газраа дарах ухаан дутсанаас уурын мунхаг үүсч алдахад хүргэдэг. Алдсаных нь дараа харамсах биш, алдахаас нь өмнө сануулдаг хүн хомс байна. Хүчтэй тэнхээтэй явахад нь дэргэд нь байчихаад хүч алдахад нь ичээд зугтдаг тохиолдол бидний дунд зөндөө бий. Тиймээс эмх замбараагүй бие биесээ хөөрөгддөг байдал болон уухыг хүсээгүй үед нь хүчилдэгээ зогсоох хэрэгтэй.

-Ер нь энэ архидалт яг юунаас үүсээд байна вэ. Ажилгүйдэл гэдэг үгээр хаацайлдаг шүү дээ.

-Энэ бол маш энгий хүчинд Зохиомол ёс заншлаас, монгол хүн гурав тогтоох ёстой, даргын, хурандаагийн, докторын, гавьяатын, хүүхдийн үсний найрны хундага гэх мэт маш олон зохиомол ёс заншил байдаг. Монголоос өөр хаана ч ийм ёс байхгүй. Тиймээс ёс суртахуунаар нь дамжуулан хүнийг хүмүүжүүлэх хэрэгтэй. “Тархин дотор чинь гэмт бодол орж ирвэл үтэр түргэн хөөж гарга” гээд бурхан багшийн сургаал байдаг. Гэрт чинь могой ирвэл амар тайван байж чаддаг үгүйтэй адил, толгой дотор чинь архи ууя гэсэн гэмт бодол орж ирвэл хөөж гарга гэсэн санааг хүмүүсийн тархинд суулгаж соён гэгээрүүлэх хэрэгтэй. Толгой руугаа мэдлэг ухаан заалгаж байж хүн ухаардаг болохоос толгой руугаа баринтагтай номоор цохиулж ухаардаггүй юм аа. Тиймээс шашнаараа дамжуулж ард иргэдээ гэгээрүүлж номхотгох боломж ч бидэнд бий. Болохгүй шүү гэсэн мэдээллийг ухамсарласан цагтаа хүн өөрийгөө татаж авч чаддаг.

Эцэст нь залуус дүү нартаа хэлэхэд, архинаас гарах чин үнэн хүсэлтэй манай байгууллагын үүд хаалга засрахыг завдсан хэн бүхэнд нээлттэй. Архидалтыг өвчин гэж манайхан ярьдаг. Гэхдээ ажил таслахад өвчин гэж үздэггүй шүү дээ. Гэмт хэрэг үйлдэхэд ч мөн адил үүнийг сэтгэцийн өвчин гэж томьёолдоггүй. Тиймээс архидалт бол өвчин биш. Архидалт бол зан үйлийн эмгэг. Архинаас гаръя гэсэн ганцхан хүслээ тээгээд хүрээд ир. Бид мөнгө төгрөг төлбөр суутгал гэхгүй та бүхнийг эмчлээд өгнө. Бид 20 жилийн судалгаа, 40 жилийн туршлагаараа энэ ажлыг хийгээд яваа юм шүү. Хэрвээ архинаас гарах чин хүсэлтэй бол 98989993 утас руу холбогдоорой. Чин сэтгэл, хүсэл зорилготой хүмүүст туслахад бид хэзээд бэлхэн байна.

Categories
мэдээ цаг-үе

“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр” арга хэмжээ үргэлжилж байна DNN.mn

Дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, дэмжих зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн зургаадугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэхүү өдрийг тохиолдуулан Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газар хамтран “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2022” арга хэмжээг зохион байгуулж байна.

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ /ЖДҮҮ/ эрхлэгчдээ дэмжих, тэдний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг олон нийтэд таниулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой энэхүү арга хэмжээ нь Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 24-27-ны хооронд дөрвөн өдрийн турш үргэлжилнэ.

Энэ өдрүүдэд Монгол Улсын 21 аймаг болон нийслэлийн есөн дүүргийн 300 гаруй аж ахуйн нэгжийн 3*000 орчим бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд дэлгэн танилцуулах юм. Түүнчлэн тус өдрийн хүрээнд уул уурхайн салбар, олон улсын байгууллагууд болон төрийн худалдан авах үйл ажиллагаанд ЖДҮҮ эрхлэгчид, хоршоологчид хэрхэн оролцох талаарх сургалт болно.

Дэлхийн банкны судалгаагаар ЖДҮҮ-ний салбар нь хөгжиж буй улсуудын ажил эрхлэлтийн 40 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 60 хүртэлх хувийг бүрдүүлдэг жишиг байдаг. Манай улсын хувьд тус салбар нь нийт ажил эрхлэлтийн 67.2 хувийг бүрдүүлдэг ч ДНБ-ий 18.3 хувийг эзэлж байгаа нь гурав дахин бага үзүүлэлт юм. Харин нийслэлийн хэмжээнд ЖДҮҮ эрхлэгч 43,236 аж ахуйн нэгж байгаа бөгөөд энэ нь улсын нийт дүнгийн 70 орчим хувийг эзэлж байна гэсэн үг.

Иймээс нийслэлийн зүгээс тэднийг дэмжихэд чиглэсэн хөнгөлөлттэй зээл олгох, тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж үзүүлэх зэрэг ажлыг олон улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй. Түүнээс гадна гадаадын зах зээлд гаргахын тулд цахим орон зайд бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг нь нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм. Тухайлбал, БНХАУ, АНУ, Япон Улсын зах зээлд манай улсын 170 гаруй аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ цахим хэлбэрээр борлуулж байна.

Цар тахлын үеийн ЖДҮҮ эрхлэгчдийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаагаар тэдний 95 хувь нь хүнд нөхцөл байдалд орсон гэсэн үр дүн гарчээ. Иймд цар тахлын дараагаар уг салбарынхан ажлын байраа хадгалж үлдэхэд дэмжлэг үзүүлэх, салбарын үйл ажиллагааг сэргээх шаардлага бий болоод буй юм.

Энэ тухайд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Цар тахлын дараа ч мөн хүний нөөц, тоног төхөөрөмжийн дутагдал, түүхий эдийн хомсдол, банк санхүүгийн эрсдэл гэх мэт олон бэрхшээл тулгарч байна. Гэвч бид асуудал, бэрхшээл тоочих бус, дараа дараагийн хүндрэл, гэнэтийн нөхцөл байдал тулгарахад бэлэн байж, бэрхшээлээс сэргийлэх, даван туулахын тулд энэхүү арга хэмжээ, сургалт зэргийг зохион байгуулж байна” хэмээн онцоллоо.