Categories
мэдээ нийгэм

Шинээр оруулж ирсэн 91 автобус удахгүй үйлчилгээнд явж эхэлнэ DNN.mn

Нийслэлийн нийтийн тээвэрт сүүлийн 10 жил томоохон парк шинэчлэл хийгээгүй. Иймээс Засгийн газар нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар хэлэлцэж, 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болсон. Үүний эхлэл болгож 91 автобус оруулж ирсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй холбогдох албаныхан нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийлүүлсэн автобуснуудыг газар дээр нь очиж үзэн танилцлаа.

Парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн автобуснуудын 61 нь энгийн, 10 нь цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус, 20 нь хүүхдийн сургуулийн автобус юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хөрөнгө оруулалт жилд 40 тэрбум орчим төгрөгөөр хязгаарлагдаж байсан. Засгийн газраас Улаанбаатар хотод дэмжлэг үзүүлэх үүднээс энэхүү хөрөнгө оруулалтыг үндсэндээ 10 дахин нэмсэн. Жил бүр 420 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зарцуулна. 2024 он хүртэл нийтийн тээврийг хоёр үе шаттайгаар бүрэн шинэчлэх зорилт тавьж байгаа юм. Энэ бодлогын хүрээнд эхний хүүхдийн болон нийтийн тээврийн автобус орж ирээд байна. Есдүгээр сарын 1-ний өмнө дахин шинэ автобуснууд орж ирнэ. Дээр нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байгаа бөгөөд сурагчдын автобусыг нэмэгдүүлэхийн сацуу нийтийн тээврийн богино эргэлтийг бий болгоно. Хөдөө орон нутагт шилжин суурьших хөдөлгөөнийг дэмжиж, Улаанбаатар хотын хэт төвлөрөлд анхаарч ажиллахгүй бол улам хүнд түвшинд хүрэхээр байгаа. Эх, үрсийн баярын энэ өдөр хүүхдийн автобуснууд ирсэнд бэлгэшээж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй нийтийн унаатай боллоо. Нийтийн тээвэр бол хамгийн аюулгүй, хамгийн тохилог, хамгийн хурдан унаа байх ёстой” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Нийслэл Улаанбаатар хот бол хүн амын 50-иас илүү хувь нь аж төрдөг, нийгэм, эдийн засгийн гол цогцолбор төв юм. Тийм учраас Улаанбаатар хотод өнгөрсөн 30 жилийн алдаагаа засах, хууль эрх зүйн зохицуулалтаа зөв болгох, эдийн засгийн боломжоо тэлэх, хүний нөөц дээр суурилсан реформ хийх зэрэг ажлуудыг хийж байна. Энэ бүхний үр дүнд Улаанбаатар хотын төсвийн хөрөнгө оруулалт 840 тэрбум орчим төгрөгөөр нэмэгдсэн байх жишээтэй. Энэ нь Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс бодлогын зоригтой шийдэл гаргаж өгсөнтэй холбоотой. Улаанбаатар хотод 2022-2024 онд нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийнэ. Нийтдээ 1500 орчим шинэ автобус оруулж ирэх юм. Эхний автобуснууд орж ирээд, нийтийн тээврийн үйлчилгээнд гарахад бэлэн болж байна. Энэ зундаа багтаагаад наймдугаар сарын 25-ны дотор 300 орчим автобус оруулж ирэх юм. Маршрутын зөв төлөвлөлт, дахин инженерчлэл хийнэ. Улаанбаатар хотод замын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, тээврийн хэрэгсэлд хөдөлгөөний мэдрэгчүүдийг байршуулах зэргээр хийх ажил олон бий. Ингэснээр нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус болон хүүхдийн автобус зорчих юм. Нийтийн тээврийн хувьд маршрутын давхцалгүй богинын тээвэр бий болгоно. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэх хөрөнгө санхүүг босгоно. Бидэнд гарц шийдэл байгаа. Цогц шийдлээр алсдаа Улаанбаатар хотын замын түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулна гэсэн юм.

Хүүхдийн автобусны хувьд БНХАУ-д үйлдвэрлэсэн, 53 хүний суудалтай, цонхнууд цантахгүй давхар шилтэй. Халаалтын систем, агааржуулагчтай, чанга яригч системээр тоноглогджээ. Харин их багтаамжийн автобусны хувьд 87 хүний багтаамжтай, цонхнууд мөн үл цантах давхар шилтэй. Нийт есөн халаах төхөөрөмжтэй, агааржуулагчтай, камерын системээр тоноглогдсон. Зорчигчдыг галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчаар тоноглогдсон бөгөөд тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шат, тэргэнцрийн бэхэлгээтэй. Зогсож үйлчлүүлэх зорчигчдод зориулан халтирдаггүй кварцан шалыг хийжээ.

Цахилгаан хөдөлгүүртэй, хоёр давхар автобус нь 70 суудалтай бөгөөд тусгай тэргэнцрийн хэсэгтэй, зорчигчийн сандал хоорондын зайд бариултай, автомат гал унтраагчтай, хяналтын дэлгэцтэй. Мөн хяналтын системээр тоноглогдсон.

Жолооч нар нийтийн тээвэрт томоохон парк шинэчлэлийн ажлыг эхлүүлж буйд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.

Categories
гадаад мэдээ

АНУ: Украинд 700 сая ам.долларын зэвсгийн багц тусламж үзүүлнэ DNN.mn

Украин улсын зүүн хэсэгт өрнөж буй байлдааны ажиллагаатай холбоотойгоор АНУ-аас тус улсад үзүүлж буй зэвсэг техникийн тусламжийн хүрээнд “HIMARS” пуужингийн систем нийлүүлнэ гэж Америкийн нэрээ нууцлахыг хүссэн албаны эх сурвалж мягмар гарагт мэдээлжээ.

“АНУ-ын Засаг захиргаа 700 сая ам.долларын зэвсгийн багц тусламжийг Украин улсад үзүүлэх шийдвэр гаргасан бөгөөд уг багцад “HIMARS” пуужингийн систем болон бусад зэвсэг, техник багтсан. Украины албаны хүмүүс АНУ-аас нийлүүлж буй пуужингийн системийг ОХУ-ын нутаг дэвсгэр дэх аливаа байршилд цохилт өгөх зорилгоор ашиглахгүй гэсэн баталгааг өгсөн” гэж уг эх сурвалж мэдээлсэн байна.

Мөн мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден “Нью Йорк Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа “Украинчуудад байлдааны талбар дах гол байршилд өндөр нарийвчлалтай цохилт өгөх боломжийг олгох илүү дэвшилтэт пуужингийн систем нийлүүлсээр байх болно” гэж мэдэгдсэн юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн хадгаламж 8.4 хувиар багасчээ DNN.mn

Төгрөгийн хадгаламж энэ оны 4 дүгээр сарын эцэст 13.7 их наяд төгрөг болов.

Энэ нь өмнөх сарынхаас 7.9 (0.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (8.4 хувь) их наяд төгрөгөөр багасжээ.

Төгрөгийн хадгаламжийн 89.2 хувь (12.2 их наяд төгрөг) нь иргэдийнх, 10.8 хувь (1.5 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагынхаж.

Харин валютын хадгаламж 4.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 81.4 (1.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, харин өмнөх оны мөн үеийнхээс 208.2 (4.6 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Энэ сараас иргэд цахилгааны төлбөрөө өөрсдөө төлнө DNN.mn

Хэрэглэгчид зургаадугаар сарын 1-ний өдрөөс цахилгаан эрчим хүчний төлбөрөө өөрөө хариуцаж төлнө.

Засгийн газрын 410 дугаар тогтоолын дагуу 2022.01.01-2022.05.31-ний өдрийг хүртэл

  • орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250кВт.ц хүртэл
  • гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350кВт.ц хүртэл төлбөрийг төрөөс хариуцаж байсан билээ.
Categories
мэдээ нийгэм

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол болно DNN.mn

Чанар стандартын шаардлага хангаагүй барилгын материалаас ялгарч буй химийн нэгдэл нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд цаашлаад багтраа, амьсгал, зүрх, судасны өвчнөөр өвчлөх, хавдар үүсгэх эрсдэлтэй. Ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд гадаад болон дотоод орчны агаарын чанар шууд нөлөөтэй байдагтай холбогдуулан Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2022 оны зургаадугаар сарын 06-ны өдрийн 13.00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна. Сонсголд төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон шинжээч, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцож болно.

Бүртгэл маргааш өдрийн 10.00 цаг хүртэл явагдах тул хяналтын сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэд бүртгэлийн хуудсыг бөглөн бичгээр болон цахим шууданд захидал илгээн бүртгүүлэх боломжтой аж. Түүнчлэн оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороонд албан бичгээр ирүүлэх юм байна.

  • Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-468, Нийгмийн бодлогын байнгын хороо. /Лавлах утас: 51-265010/
  • Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn
Categories
мэдээ нийгэм

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг энэ сарын 4-нд төв талбайд болно DNN.mn

НЗДТГ, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөгийг 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Энэ жил Монгол Улсад өмгөөллийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 94 жилийн ойг тохиож буй. Үүнийг тохиолдуулан “Өмгөөлөгч-Танд тусалъя 2022” өдөрлөгийг зургаадугаар сарын 4-ний 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Иргэд энэ үеэр өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Өдөрлөгт:

  • Монголын өмгөөлөгчдийн холбооны 21 аймаг дахь 23 салбар зөвлөл
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл
  • Хүний эрхийн үндэсний комисс
  • Монголын олон улсын арбитр
  • Цагдаагийн ерөнхий газар
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Хууль зүйн туслалцааны төв
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
  • Архивын ерөнхий газар
  • Монголын нотариатчдын танхим
  • Монголын хуульчдын холбоо
  • Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг хуулийн байгууллагууд оролцож, иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлнэ.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗА

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хот хоорондын зорчигч тээврийн үнэ нэмэгджээ DNN.mn

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ тарифыг 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн тухай Авто Тээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.

Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 374 дугаар тушаалаар 1 хүн км өртгийг 60-75 төг байхаар тогтоосон байдаг.

Уг жишиг тарифыг тогтоохдоо тухайн үеийн нэг литр түлш 2,430 төгрөг байхад тогтоож байсан. Өнөөдрөөс мөрдөх үнэ тариф нь тухайн жишиг тарифын хүрээнд дээд хязгаарт хүргэж байгаа аж.

1
2
3

5

6

Categories
мэдээ цаг-үе

Эрээн хотод хатуу хөл хорионы дэглэм тогтоожээ DNN.mn

Гадаад Харилцааны Яамнаас БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан тус хотын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас 2022/01 тоот мэдэгдэл гаргаж 2022 оны зургаадугаар сарын 2-ны өдөр PCR шинжилгээгээр COVID-19-ийн дөрвөн тохиолдол илэрсэн тул хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргажээ.

Үүнд, сургууль, цэцэрлэг болон бусад нийтийн газрын үйл ажиллагаа, авто, төмөр, агаарын замын нийтийн тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоож, иргэдийг гэрээс гарахгүй, үйлчилгээг хаалганаасаа авах, цар тахлын дэглэмийг нягт баримтлах, шаардлагатай тохиолдолд шуурхай штабаас зөвшөөрөл авч хотоос гарах зэрэг дэглэм баримтлахаар болсон байна.

Мөн тус өдрийн өглөөний 07:00 цагаас эхлэн хотын нийт иргэдээс PCR шинжилгээ авч эхэлсэн бөгөөд орон сууцны хорооллуудад пост гаргаж, хяналт тавих, бүртгэл хийх ажил явагдаж байна. Зарим иргэн хүнсээ бэлдэж эхэлсэн байдалтай байна.

Одоогоор Эрээн- Замын-Үүд боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

DNN-СУРВАЛЖИЛГА: Төсвийн ил тод байдлаар Монгол Улс 120 орноос 38-д эрэмбэлэгджээ DNN.mn

Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас хоёр жил тутамд эрхлэн гаргадаг “Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа”-ны 2021 оны дүнг 2022 оны тавдугаар сарын 31-нд дэлхий даяар танилцуулсан. Манай улс энэхүү судалгаанд 8 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд 2006 оноос эхлэн нэгдэж, улсын төсвийн ил тод байдал, төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг олгож буй байдал, төсвийн хяналтын тогтолцооны түвшнээ дэлхийн 100 гаруй оронтой харьцуулах боломжтой болсон юм.

Судалгаанаас харахад Монгол Улсын Засгийн газрын төсвийн ил тод байдал дээшилсэн боловч төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг олгож буй байдал хангалтгүй хэвээр байна. Тухайлбал, нийт авбал зохих 100 онооноос төсвийн нээлттэй байдлаар 60 оноо авсан бол, олон нийтийн оролцоогоор дөнгөж 13 оноо авсан байна. Төсвийн хяналтын тогтолцооны үзүүлэлтээр 76 оноогоор үнэлэгджээ.

Тайлбар байхгүй.

Д.Оюунбадам ( Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежир): Иргэдийн оролцооны төсвийн төсөлд нь санал авах аппликэйшн бий болгоод иргэддээ мэдээлэл өгөх ёстой. Ийм юмыг улсын төсөвт санал болгоод, ийм боломжуудыг бий болгосон шүү гэх мэтээр иргэддээ мэдээлэл өгөх хэрэгтэй.Эхэлж боломжоо бий болгоод дараа нь мэдээллээ өгч байж иргэдийн оролцуулах ажлыг төр засгийн зүгээс хийх хэрэгтэй байна.Мөн Монгол Улсын хувьд өөр нэг анхаарах асуудал нь төсвийн мэдээллээ excel программаар гаргах. Тэгвэл судлаачид маань хурдан хугацаанд дүн шинжилгээ хийх боломжтой.

Төсвийн ил тод байдлаар Монгол Улс 2017 онд 46 оноо, 2019 онд 56 оноо тус тус авч байсан бол 2021 оны үнэлгээгээр 60 оноо авчээ. Мөн 120 орноос 38-д эрэмбэлэгджээ.

Тайлбар байхгүй.

Төсвийн ил тод байдлын 61 болон түүнээс дээш оноо нь тухайн улсын иргэд төсвийн хэлэлцүүлэг, мэтгэлцээнд мэдээлэлтэйгээр оролцоход хангалттай мэдээллийг Засгийн газрын зүгээс нийтэлж буйг илтгэдэг бөгөөд Монгол улс 13 оноо авсан нь Засгийн газар олон нийтийн төсвийн үйл явцад оролцох боломж олгохдоо маш хангалтгүй байгааг харуулж байна.

Тайлбар байхгүй.

Харин хууль тогтоох хийгээд аудитын дээд байгууллагууд улсын төсвийг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавихад чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол улсын хувьд эдгээр байгууллагын зүгээс төсөвт тавих хяналтын тогтолцоо хангалттай байгаа бөгөөд Улсын Их Хурал 72 оноо, Төрийн аудитын байгууллага 83 оноо тус тус авчээ.

Тайлбар байхгүй.

Төсвийн нээлттэй байдлын 2021 оны судалгааг зөвхөн 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал олон нийтэд зориулан нийтэлсэн баримт бичиг, болж өнгөрсөн үйл явдал, өрнөсөн үйл ажиллагаа болон гарсан өөрчлөлтүүдэд суурилан хийжээ.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм

З.Мэндсайхан: Зөрчил гаргасан ААН махаа экспортод гаргах зөвшөөрөлгүй DNN.mn

Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан “Одоогоор 15 аж ахуйн нэгж дулааны аргаар мах боловсруулах эрхтэй. Бид энэ эрхийг өгдөг асуудалд ойлголтоо цэгцлэх ёстой.

Тодруулбал, мах боловсруулж экспортод гаргах эрхийг Монгол Улсын ХХААХҮЯ болон Мэргэжлийн хяналтын байгууллага ч өгдөггүй.Махыг экспортод гаргах хүсэлтээ илэрхийлсэн ААН-үүдийн ажлын байрны дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллага гаргаж, тухайн дүгнэлтийг ХХААХҮ-ийн сайд Хятадын гаалийн байгууллагад уламжилдаг.

Өөрөөр хэлбэл, хоёр улсын экспорт, импортын мах махан бүтээгдэхүүн дээр тохирсон протоколоор импортлогч орон өөрийн улсад хийх импортын зөвшөөрлийг олгодог юм.

БНХАУ-ын Гаалийн байгууллага өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор Монгол Улсын 60 ААН-д импортын зөвшөөрөл олгосон байна. Үүнээс адууны мах төхөөрөх, экспортлох эрхтэй найм, дулааны аргаа үхэр, хонь, ямаа төхөөрөх 10 ААН, экспортлох 15 ААН байгаа.

Тэдгээр ААН-үүдэд мал эмнэлгийн гарал үүсэл дээр үндэслэж, олон улсад экспортлох гэрчилгээг өгдөг. Харин одоо зөрчил илэрсэн байгаа ААН-үүдэд ямар нэг байдлаар экспортод гаргах болон мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ авахаар хандсан зүйлгүй. Тэд бүтээгдэхүүнээ экспортод гаргах зөвшөөрөлгүй ААН-үүд.

Мөн Мал эмнэлгийн мөшгөх системийг бид гаргаж, аль цэгээс бэлтгэгдээд Улаанбаатар хотод орж ирж байгаа талаар мөшгөх системээр Мал эмнэлэгт хяналт тавьдаг.

Тухайлбал, өчигдөр Улаанбаатар хотод 65.9 тонн мах, 157,000 литр сүү орж ирсэн. Энэ бүгдээрээ мал эмнэлгийн гарал үүсэлтэй бүтээгдэхүүнүүд.

Манай хүнсний үйлдвэрүүд нойтон махыг амталж, боловсруулж хэрэглэдэг. Гэтэл дулааны аргаар боловсруулсан мах гэдэг нь 70-80 градуст бүрэн болгочихсон мах. Ийм махыг оруулж ирж, хүн амын хэрэглээнд хэрэглэх нь үйлдвэрлэлийн технологийн хувьд боломжгүй.

Мал эмнэлэг Улаанбаатар хотод орж ирж байгаа бүх маханд хяналт тавьж чадаж байгаа тул иргэд итгэлтэй байхыг хүсэж байна.

Мөн Эмээлт орчмын боловсруулах үйлдвэрээс махыг экспортод гаргах асуудал дээр ААН-үүд гаалийн байгууллагад малаа Мал эмнэлгийн олон улсын сертификат буюу шинжилгээнд хамруулсны дараа экспортод гаргах эрхтэй байдаг.

Мал махны эрүүл ахуйг зөрчсөн асуудал бол хэдхэн ААН-ийн асуудал мэт боловч Монгол Улсын мал, махны экспортыг бүрэн утгаар нь саад учруулах байдлыг үүсгэж байгаа. Тиймээс салбар яам энэ асуудалд онцгой анхаарал хандуулж байна” гэв.