Categories
гадаад мэдээ

Жо Байдены хүүг Украинтай холбогдуулан шалгаж байна || DNN.mn

Хантер Байден 2014-2015 оны хооронд Украины эрчим хүчний “Buring ma holdings” компанийн захирлуудын зөвлөлд ажиллаж байжээ. Ингэхдээ тус компанид 50 мянган доллароор зөвлөх, зуучлал, лобби үйлчилгээ үзүүлдэг байсан гэх.

Уг асуудалтай холбогдуулж Жо Байдены гэр бүл Украины нөхцөл байдал руу ихээхэн анхаарах болсон. Мөн одоогийн эрх баригчидтай нь холбоотой байсан хэмээн тэдний сөрөг хүчин үзсэн байна. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нотлох баримт үндэслэлтэй нь батлагдвал хуулийн дагуу шийдвэрлэж аж.

Categories
гадаад мэдээ

Европын дөрвөн улс Оросын 43 дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөв || DNN.mn

Мягмар гарагт Европын Холбооны гишүүн дөрвөн улс Оросын дипломатчидыг тагнуулын ажиллагаа явуулсанд буруутган нутаг дэвсгэрээсээ хөөжээ.

Ирланд, Бельги, Нидерланд, Чех улсын эрх баригчид тус тусын нутагт суугаа ОХУ-ын элчин сайдын яамны нийт 43 ажилтныг хөөх шийдвэр гаргасан байна.

Өнгөрсөн долоо хоногт Польш улсын засгийн газар үүнтэй ижил арга хэмжээ авсан юм.

Бельгийн гадаад хэргийн сайд Софи Уилмес өчигдөр тус улсын парламентад үг хэлэхдээ Брюссель дэх элчин сайдын яамны, Антверп дэх консулын газрын нийт 21 ажилтныг нутаг дэвсгэрээсээ хөөх шийдвэр гаргасныг мэдээлжээ.

Уг арга хэмжээгээ тэр “үндэсний аюулгүй байдалтай холбоотой” гэж тайлбарласан байна.

Нидерландын гадаад хэргийн яам бас тагнуулын нууц ажиллагаа явуулсанд сэжиглэгдэж буй Оросын 17 дипломатчийг хөөхөөр болжээ.

Тагнуулын байгууллагынхаа зөвлөмжийн дагуу Оросын элчингийн дөрвөн ажилтныг хөөх болсноо Ирландын ерөнхий сайд Майкл Мартин өчигдөр парламентдаа мэдэгдсэн байна.

Оросын дипломатчидын явуулж буй үйл ажиллагаа олон улсын дипломат ёсны стандартад нийцэхгүй байгаа тул ийм шийдвэр гаргаснаа тэр тайлбарлажээ.

Чех улсын засгийн газар Прага дахь ОХУ-ын элчин сайдын яамны дэд тэргүүнийг хөөж байгааг өчигдөр бас мэдээлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Польш улс Оросын элчин сайдын яамны 45 ажилтныг тагнуулын ажиллагаа явуулсанд буруутган хөөх шийдвэр гаргаж байв.

Энэ сарын эхээр Болгар, Литва, Латви, Эстони улсууд дипломат үйл ажиллагаанд нийцэхгүй үйлдэл гаргасан Оросын элчин сайдын яамны нийт 20 ажилтныг нутаг дэвсгэрээсээ хөөж байжээ.

Үүний хариуд ОХУ-ын засгийн газар тус улс дахь Эстони, Латви, Литвийн элчин сайдын яамдаас нийт 10 дипломатчийг хөөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Мицубиши UFJ сангийн тэтгэлгийг 12 оюутанд гардууллаа || DNN.mn

Өнөөдөр МУИС-ийн 1 дүгээр байранд Мицубиши UFJ сангийн тэтгэлгийг Япон улсын MUFG /Эм Юү Эф Жи/ банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Кикүчи Какзүёши тус сургуулийн 12 оюутанд гардуулах ёслол боллоо.

Энэхүү сургалтын тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд Японы талаас ноён Кикүчи Какзүёши, MUFG банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын менежер М.Мөнхзул, Монголын талаас МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал, доктор Б.Бадмаанямбуу, Оюутан төгсөгчийн хэлтсийн дарга, доктор М.Эрдэнэчимэг, мэргэжилтэн Н.Алтанзул болон 2021-2022 оны хичээлийн жилд тус сангийн тэтгэлгийг авах 12 суралцагчид оролцлоо.

Хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд суралцагчдын идэвх санаачилгыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой тэтгэлгийг Японы улсын Mitsubishi UFJ сан нь МУИС-тай анх 2014 онд санамж бичгийг байгуулсан юм.

Ийнхүү 2014 оноос эхлэн тасралтгүй тэтгэлэг олгож ирсэн бөгөөд жил бүр МУИС-ийн байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрийн суралцагчдыг дэмжин 6 суралцагч бусад салбарын 10 суралцагчид нийт 16 суралцагчдад тэтгэлэг олгож иржээ. Өнөөдрийн байдлаар тус сангийн тэтгэлэгт байгалийн ухааны 30 суралцагч, бусад салбарын 50 суралцагч нийт 80 суралцагч хамрагдаж 2020 оноос эхлэн бизнесийн сургуулийн хөтөлбөрөөс бусад салбарын 24 суралцагчид олгож эхэлсэн бөгөөд нийт 104 суралцагчид тэтгэлэг хүртээд байна.

Японы улсын Mitsubishi UFJ сангийн энэхүү тэтгэлгийг жил бүрийн 11 дүгээр сард тэтгэлгийг зарлан МУИС анхан шатны сонгон шалгаруулалтыг хийж, эцсийн шатны шалгаруулалтыг Mitsubishi UFJ сан хийж шалгарсан суралцагчдын нэрсийг МУИС-д албан ёсоор ирүүлж тэтгэлгийн санхүүжилт болох 6000 ам.доллар /$/-ыг сургуулийн данс руу шилжүүлэн МУИС-ийн захирлын тушаалаар тэтгэлгийг сиси суралтын төлбөрт олгогдож байна.

Энэхүү тэтгэлгийн шалгуурыг танилцуулбал, ШУС, ХЗС, ХШУИС, ОУХНУС-ийн идэвхтэй суралцаж буй бакалаврын түвшний суралцагчид хамрагдах бөгөөд суралцагчийн голч дүн 3,0 ба түүнээс дээш байх ёстой. Мөн суралцах чадвар, идэвх санаачлагаа илтгэн харуулсан 3,4,5 дугаар түвшний бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх юм. Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй юм.

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн 3 дугаар дамжааны оюутан Баттулгын Пүрэвмаа: “Японы улсын Mitsubishi UFJ сангийн энэхүү тэтгэлгийг жил бүр болзлыг зарлаж шалгарсан суралцагчдад олгогддог. Энэ жилийн хувьд салбар бүрээс 3-4 нийт 12 оюутанд олгож байна. Миний мэдэж байгаагаар байгалийн шинжлэх ухаан, бизнес, олон улсын харилцаа, хууль гэсэн салбаруудад суралцагч оюутнуудад тэтгэглгийг гардуулж байгаа. Тэтгэлгийн шалгуурын хувьд нийгэмд хэр оролцоотой байгаа болон нийгэмд хийж буй сайн үйлс, сурлага, хөдөлмөрийн амжилт, англи хэлээр эссэ бичлэг зэргийг харгалзан шалгаруулж хамруулдаг юм байна. Энэхүү өндөр түвшний шалгуурыг давж уг тэтгэлэгт хамрагдсандаа маш баяртай байгаа” гэлээ.

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Япон улс 140 жилийн дараа насанд хүрэгчдийн насны босгыг бууруулах гэж байна || DNN.mn

Япон улс Иргэний хуульдаа өөрчлөлт оруулснаар ирэх сараас эхлэн насанд хүрэгчдийн насны босгыг 20-оос 18 болгон бууруулах гэж байна.

Ингэснээр 18, 19 настнуудын нийгмийн оролцоо нэмэгдэж, хариуцлага нь дээшлэх юм.

Япон улсын засгийн газар анх 20 насанд хүрэгсдийг насанд хүрсэнд тооцох шийдвэрийг 1876 онд гаргаж, 1896 онд Иргэний шинэ хууль батлахдаа тусгаж байжээ.

Насны босго буурснаар 18 ба 19 настнууд гэмт хэрэг үйлдвэл хатуу шийтгэл хүлээдэг болох юм. Одоогийн эрүүгийн хуулиар насанд хүрээгүйчүүд зөвхөн хүн амины хэрэг үйлдвэл хуулийн хариуцлага хүлээдэг. Харин дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хулгай, дээрэм, хүчингийн зэрэг хэргүүдийг үйлдвэл хамгийн багадаа нэг жил шоронд хоригдох шийтгэлтэй болж байна.

Үүнийг дагаад 18, 19 настай гэмт хэрэгтнүүдийн нэр, зураг зэргийг хэвлэлд ил тод нийтлэх эрх нээгдэж байгаа юм.

Гэхдээ 20 нас хүрээгүй бол согтууруулах ундаа, тамхи, мөрийтэй тоглоомыг хориглох зохицуулалт өмнөх шигээ хэвээр үйлчлэх юм байна.

Энэ удаагийн Иргэний хуулийн шинэчлэлтээр эмэгтэйчүүдийн гэрлэх насны босгыг 18 болгон нэмэгдүүлжээ. Одоогийн хуулиар бол эрэгтэйчүүдийн гэрлэх насны босго 18, эмэгтэйчүүдийнх 16 байдаг. Гэхдээ 20 хүрээгүй тохиолдолд эцэг эхийн зөвшөөрлийг заавал шаарддаг юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Чингис хаан” хамтлаг орон нутгаар аялан тоглоно || DNN.mn


“Чингис хаан” хамтлаг орон нутгаар аялан тоглолт хийхээр болжээ.

Тодруулбал, Монгол орныг бүхэлд нь хамрах “XXI зуун” аялан тоглолт дөрөвдүгээр сарын 6-наас эхлэх аж. Хоёр сар үргэлжлэх энэхүү тоглолт Багануур дүүргээс эхэлнэ.

Улмаар цаашлан зүүн аймаг болох Хэнтийгээс эхэлж тойрсоор Сэлэнгэ аймагт тавдугаар сарын 28-нд тоглоод өндөрлөх юм байна.

“Чингис хаан” хамтлаг 1989 онд байгуулагдсан.1999 оны 12 дугаар сарын эхээр “ХХ зуун” концертоо Улаанбаатар хотод гурав хоног амжилттай зохион байгуулж, Монголын төвийн хэвлэл мэдээллийнхэн “20-р зууны домогт концерт” хэмээн дуу нэгтэйгээр онцлон тэмдэглэж бичиж байсан түүхтэй.

2002 оны тавдугаар сарын 31 нд Монголын рок хөгжмийн дээд шагнал гардуулах “Алтан микрофон” наадмаас “Монголын рокын Амьд домог″ дээд шагналыг хүртсэн билээ.

Categories
гадаад мэдээ

Польш улс ОХУ-ын эрчим хүчинд хориг тавьсан Европын анхны орон болов || DNN.mn

Польшийн Засгийн газар ОХУ-аас нүүрс импортлохыг хориглож байгаагаа мягмар гаригт зарласнаар Оросын эрчим хүчийг хориглосон Европын Холбооны анхны орон боллоо.

Орос, Украины мөргөлдөөн эхэлсний дараа Польш улс ОХУ-ын эсрэг эрчим хүчний хориг арга хэмжээ авч, тус улсаас авах нүүрс, газрын тос, байгалийн хийн импортыг зогсоохыг ЕХ-д уриалсаар ирсэн. Гэвч уг саналыг Герман, Унгар тэргүүтэй ЕХ-ны гишүүн орнууд дэмжээгүй юм.

Түүнчлэн Польш мягмар гарагт газрын тос, байгалийн хийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдал, бие даасан байдлаа бэхжүүлэх стратегийг хэрэгжүүлэх замаар 2040 он хүртэлх эрчим хүчний бодлогод өөрчлөлт оруулах арга хэмжээ авсан байна.

Тус улсын “Эрчим хүчний форум”-ын мэдээллээс үзэхэд, Польш улс нүүрсний хэрэглээнийхээ 20 орчим хувийг импортоор авах шаардлагатай байдаг ба импортын нүүрсний 75 орчим хувийг ОХУ-аас авдаг ажээ.

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Уилл Смитийн ээж хүүгийнхээ гаргасан үйлдлийн талаар сэтгэгдлээ хуваалцжээ || DNN.mn

Уилл Смитийн ээж Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Крис Рокыг алгадсан хүүгийнхээ явдлын талаар сэтгэгдлээ хуваалцжээ.

Өдгөө 85 настай Каролин Смит гэр бүлийнхэнтэйгээ Оскарын шагнал гардуулах ёслолыг үзэж байсан бөгөөд хүүгээ урьд өмнө нь ингэж авирлаж байхыг хэзээ ч харж байгаагүй гэжээ. Тэрээр хүүгээ Крис Рокыг тайзан дээр алгадаж байхыг хараад бусдын адил цочирдсон гэв.

Би хүүгээ өөрийнхөө үзэл бодолд үнэнч байдгаар нь бахархдаг

Тэрээр ABC Филадельфи дахь WPVI-д өгсөн ярилцлагадаа “Тэр бол маш энгийн, хүн төвтэй хүн. Би түүний ийм үйлдлийг анх удаагаа харлаа. Амьдралдаа анх удаагаа шүү. Би түүнийг ийм зүйл хийж байхыг өмнө нь хэзээ ч хараагүй” гэжээ.

Уилл Смит “Хаан Ричард” кинонд бүтээсэн дүрээрээ анх удаа шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг Крис Рокыг алгадсанаасаа хойш нэг цаг хүрэхгүй хугацааны дараа хүртсэн юм.

Каролин Смит WPVI-д “Би түүний хэрхэн ажилладаг, хэчнээн шаргуу хөдөлмөрлөдгийг мэднэ. Тиймээс би хүүгээ шагнал авахыг нь тэсэн ядан хүлээж байсан. Би нэрийг нь сонсоод “Тийм ээ” хэмээн өөрийн эрхгүй хашхирсан” гэжээ.

Хайр заримдаа чамайг солиотой зүйл хийхэд хүргэдэг

Смитийн гаргасан үйлдэлтэй холбоотой олон нийтийн маргаан үргэлжилсээр байгаа ба гэр бүл нь мэдээж түүний талд зогсож байна.

53 настай Уилл Смит академиас уучлалт гуйж, хүлээн авалтын үеэр хэлсэн үгэндээ “Хайр заримдаа чамайг солиотой зүйл хийхэд хүргэдэг” гэж хэлсэн. Дараа нь тэр даваа гаригт инстаграм хуудастаа нийтэлсэн мэдэгдэлдээ Рок болон олон нийтээс уучлалт гуйжээ.

Энэ жилийн Оскарын наадмын хөтлөгч, жүжигчин Крис Рок тайзан дээр байх үедээ үс халцрах өвчтэй Жада Пинкетт Смитийн халзан толгойг элэглэсэн нь түүний нөхөр Уилл Смитийн уурыг хүргэж, тэсэлгүй тайзан дээр гарч түүнийг алгадахад хүргэсэн юм.

Categories
мэдээ спорт

Б.Намбардагва Японы бүх ахлах сургуулийн чөлөөт бөхийн аваргаар хоёр жил дарааллан тодорчээ || DNN.mn

Японы “Кашива Ниттай” ахлах сургуульд сурдаг, 18 настай монгол хүү Батбаярын Намбардагва чөлөөт бөхийн Бүх Японы ахлах сургуулийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний 125 кг-ын жинд алтан медаль хүртлээ. Үндэсний бөхийн улсын начин Дугардоржийн Батбаярын хүү Б.Намбардагва нийт зургаан барилдаан хийж ганц ч оноо алдалгүй бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж, Бүх Японы ахлах сургуулийн аваргаар хоёр жил дараалан тодров. Тэрбээр өнгөрсөн жилийн долдугаар сард сонгомол бөхөөр хүнд жинд мөн ахлах сургуулийн аварга болж байсан юм.
Сонирхуулахад, Нигата мужад болсон 65 дахь удаагийн “Казама цом”-д түүний сурдаг “Кашива Ниттай” ахлах сургууль нь багийн тэмцээнд түрүүлж хос алтан медалийн эзэн болжээ.

3 хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

8 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Categories
гадаад мэдээ спорт

Оросын хөлбөмбөгч 18-аас доош насны хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн тоонд орлоо || DNN.mn

Оросын хөлбөмбөгчин Арсен Захарян 18 хүртэлх насны дэлхийн хамгийн үнэтэй арван хөлбөмбөгчдийн тоонд орлоо.

Арсен Захарян нь Москвагийн “Динамо” багийн хагас хамгаалагч. Түүний үнэлгээ нь 12 сая еврогоор үнэлэгдэж байгаа аж. Тиймээс энэ үнэлгээгээрээ жагсаалтын есдүгээрт оржээ.

Жагсаалтыг “Боруссии” болон Английн шигшээ багийн хагас хамгаалагч Жуд Беллингхэм 75 сая еврогийн үнэлгээгээр ийнхүү нэгдүгээрт бичигджээ. Хоёрдугаар байрт “Байер” болон Германы шигшээ багийн хагас хамгаалагч Флориан Вирц /70 сая евро/, гуравдугаарт “Барселона” болон Испанийн шигшээ багийн хагас хамгаалагч Гави /60 сая евро/ оржээ.
Харин гуравдугаар сарын 23-нд “Goal.com” сайтаас Арсен Захаряныг хамгийн авьяаслаг залуу хөлбөмбөгчдийн жагсаалтаас хассан нь Орос, Украины асуудалтай холбоотой.

Categories
гадаад мэдээ

Канад улс нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 40 хувиар бууруулна || DNN.mn

Канадын эрх баригчид 2030 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн (CO2) ялгарлыг 30 хувиар бус харин 40 хувиар бууруулахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо Ванкувер хотноо мягмар гарагт болсон уур амьсгалын асуудлаарх чуулга уулзалтад үг хэлэхдээ мэдэгджээ.

“Өнөө өглөө манай Засгийн газар Канадад нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах төлөвлөгөөгөө нийтэллээ. Энэ бол амбицтай, хэрэгжих боломжтой төлөвлөгөө юм. 2030 он гэхэд бид “CO2”-ын ялгарлыг 2005 оныхтой харьцуулахад 40 хувиар бууруулж, 2050 он гэхэд тэг үзүүлэлтэд хүрэх замдаа тууштай байх болно” гэж тэрбээр хэлсэн байна.

Урьд нь Канадын эрх баригчид 2030 он гэхэд “CO2”-ын ялгарлыг жилд 511 мегатонн болгон бууруулна мэдэгдэж байсан бөгөөд энэ нь 2005 оны үзүүлэлтээс 30 хувиар бага юм. Энэхүү зорилт нь 2030 он хүртэл уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх НҮБ-ын өмнө хүлээсэн Канадын үүрэг амлалттай нийцэж байгааг Ж.Трюдо онцлон тэмдэглэж байв.