Categories
мэдээ нийгэм

Эмч, сувилагч нар эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологид суралцлаа || DNN.mn

Хүүхдийг Ивээх Сан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол Улсад Ковид-19-ийн хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархвар зүйн хяналтыг дэмжих” (EpiC) төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслөөр Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, сумын эрүүл мэндийн төв дэх Ковид-19-ийн халдварын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа эмч, эмнэлгийн ажилтны чадавхыг сайжруулах мөн амьсгалын аппаратын хэрэглээ, хүчилтөрөгчийн экосистемийг бэхжүүлэх болон Ковид-19-ийн халдварын амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд эмнэлгийн ажилчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх зорилготой юм.

Төслийн хүрээнд нийслэлийн 9 дүүрэг, Төв аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн эмч, сувилагч нарт “Цар тахлын үеийн эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологи арга, аргачлал” сургалтыг 2 дугаар сарын 23-25-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Сургалтад оролцогчид цар тахлын үеийн эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын сүүлийн үеийн дэвшилтэт технологи арга, аргачлалд суралцаж, өөрсдийн мэдлэг, чадвараа нэмэгдүүлэв.

Сургалтын модулийг USAID-ийн болон EpiC” төслийг олон улсад хэрэгжүүлэгч АНУ-ын FHI 360 төрийн бус байгууллагын зөвлөсний дагуу АНУ-ын Калифорнийн Их сургууль, БНХАУ-ын Хонконгийн Их сургууль зэрэг олон улсын эрдэм, судалгааны байгууллагаас гаргасан зөвлөмж, материалууд дээр үндэслэн Эрүүл мэндийн яамны Яаралтай тусламж, Эрчимт эмчилгээ, Мэдээгүйжүүлэг судлалын мэргэжлийн зөвлөл, Монголын Амь тэнссэн төлөвийн анагаах ухааны нийгэмлэгтэй хамтран боловсруулжээ. Уг сургалтыг тус зөвлөлийн сургагч багш, зөвлөхүүд, эрчимт эмчилгээний тэргүүлэх мэргэжилтнүүд удирдан явууллаа хэмээн ЭМЯ мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тосны үнэ 104 ам.доллар давлаа || DNN.mn

Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг тавьснаар брент төрлийн газрын тосны үнэ $104 давлаа

Брент төрлийн газрын тосны үнэ зургаан хувиар өсөж, баррель нь 104 ам.доллар давлаа.

Барууны орнууд байгалийн хий, газрын тос, аж ахуйн түүхий эдүүдийн гол нийлүүлэгч ОХУ-ын эсрэг хориг тогтоож байгаа нь үүнд голчлон нөлөөлж байна. ОХУ Европын нийт эрчим хүчний дөрөвний нэг, байгалийн хийн гуравны нэгийг дангаар хангадаг.

Үүнээс гадна OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг энэ долоо хоногт уулзаж, дөрөвдүгээр сард олборлох газрын тосны гарцаа тогтоох товтой байна. OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг газрын тосны гарцыг өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэх төлөвтэй байгаа юм.

Сүүлийн саруудад газрын тосны үнэ эрчимтэй өсөөд байна. Үүнтэй холбоотойгоор АНУ зэрэг томоохон улсууд гарцаа нэмэгдүүлэхийг OPEC-ийн Өргөтгөсөн бүлгээс шаардаад байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хоёр хоногт зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, 4 хүн нас баржээ || DNN.mn

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 345 дуудлага мэдээлэл иржээ.

Хоёр хоногт зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирчээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 2 хүн гэмтсэн.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүний амь хохирсон.
  • Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 3 хүний амь хохирсон.

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нэг хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхаарууллаа.

Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг.

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлын бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 169 зөрчил бүртгэгдсэнээс нийслэлд 129, орон нутагт 40 байв.

Мөн эдгээр өдрүүдэд архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсоны улмаас 8 хүн гэмтэж бэртсэн байна.

Монгол Улсын ЗХД-ийн Хорин долоо. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг

27.2. б “Өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх”-аар үүрэгжүүлэн өгсөн байдаг. Иймд иргэд та бүхэн бие биедээ тавих хараа хяналтыг сайжруулах шаардлагатай.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчихоор заасан байдаг. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн улирлын дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Жак Ван Тондер “Оюу толгой”-н гүйцэтгэх захирлын үүргийг түр орлоно || DNN.mn

Жак Ван Тондер “Оюу толгой”-н гүйцэтгэх захирлын үүргийг түр орлоно

Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлох болжээ.

“Оюу толгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны арван хоёрдугаар сарын нэгэнд Жакийг Гүний уурхайн төслийн захирлаар томилсон. Жак компанийн гүйцэтгэх удирдлагын багт орж, Төлөөлөн удирдах зөвлөлд ажлаа шууд тайлагнаж байжээ.

Тэрээр 20 гаруй жилийн өмнө Рио Тинто компанид ажлын гараагаа эхэлснээс хойш Палабора, Рөүб Валли, Кэйп Ламбэрт, Хөүп Даунс 4, Аргайль уурхайд гүйцэтгэх удирдлагын алба хашсан туршлагатай. Рио Тинто группийн Аюулгүй ажиллагаа, техникийн болон төслийн багийн техникийн хэсэгт ахлах удирдлагын албан тушаалыг 2017 оноос хашжээ.

Хөрөнгө удирдлагын төвийн удирдлагын хувиар бизнес шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн байна.

Жак Вон Тондер хөрөнгийн удирдлага, засвар үйлчилгээний менежментийн чиглэлээр магистрын зэрэгтэй, төслийн менежментээр бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Австралийн Байгууллагын удирдлагын институтийн төгсөгч, Уул уурхай, металлын олон улсын зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн юм.

Армандо Торрес захирлын хувьд 2017 оны тавдугаар сараас өнөөг хүртэл “Оюу толгой” компанийн захирлаар ажилласан юм.

Categories
мэдээ соёл-урлаг

А.Энхжин: Яг үнэндээ урлаг дотроо бид чинь бэлтгэл бүлгийн хүүхдүүд шүү дээ

“Этик” продакшны захирал, жүжигчин МУСТА А.Энхжинтэй ярилцлаа.


-Хэдхэн хоногийн өмнө трейлер нь цацагдсан шинэхэн уран бүтээлийнх нь талаар ярилцлагаа эхэлье?

-Юун түрүүнд “Өдрийн сонин”-ы олон мянган уншигчдад энэ сайхан өдрийн мэнд хүргэе. “Этик” продакшны өргөн дэлгэцийн тав дахь уран бүтээл “Мардай” УСК-гоо ирэх сарын 4-нд нээх гэж байна. Манай продакшн 2018 онд дөрвөн гишүүнтэй үүсгэн байгуулагдаж, нийт долоон уран бүтээл хийсэн. Тэдний тав нь өргөн дэлгэцийн буюу театрт, хоёр нь IPTV-д зориулагдсан. 1984 онд Дорнод аймгийн орхигдсон, нууцлаг хот “Эрдэс”-ийн дэргэдэх “Мардай” хэмээх ураны уурхайд цаазын ялтай хоригдлууд ажилладаг байсан түүхээс сэдэвлэсэн уран сайхны кино.

-Түүхэн сэдэвтэй болохоор удаан хугацаанд судалгаа хийв үү?

-Тэгэлгүй яахав, 2019 онд ийм кино хийе гэж ярилцаад продакшны зохиолч, найруулагч Г.Даваазул маань зохиолдоо орсон. Тэр хугацаанд бид Дорнод аймгийг зорьж тухайн үед нутаглаж байсан малчид, Дорнод аймгийн архив, цэргийн болон энгийн иргэдтэй уулзаж материал цуглуулсан. Түүхээс гадна тухайн үеийн цэргүүд, хуяг ямархуу байсан гэдгийг судалж, зохиолтойгоо уялдуулаад 2020 оны сүүлээс зураг авалтаа эхэлсэн. Зураг авалт жил гаруй үргэлжиллээ.

-Ураны уурхай дээр зураг авалтаа хийсэн юм уу?

-Нэгдүгээрт уран бол маш хортой бодис, хоёрдугаарт хол учир Мардай руу очих боломжгүй. Тиймээс хоттой ойр Гордокын дэргэд 337-р цэргийн ангийн байгууламжид Мардайн уурхайг орлох гурван том павилон барьсан. Ингээд 800-900 хүний бүрэлдэхүүнтэй зураг авалтаа хийж дуусгалаа.

-Трейлерд хүнд сценууд харагдсан. Таны хувьд хамгийн хүнд нь ямар сцени байв?

-Хамгийн хүнд нь киноны эхлэл дээр гардаг хүн шатаах сцени мөн зодооны хэсэгт нэгнийгээ санамсаргүй цохих, буутай хэсгүүд, машинд мөргүүлэх зэрэг олон хүнд сцени бий. Бидний хувьд сценүүдээс гадна хамгийн шандас сорьсон үе бол 36 цаг тасралтгүй зураг авах байсан. Олон хүний чармайлт, сэтгэл, хөдөлмөр шингэсэн учир зураг авалтаа сайхан дуусгасан.

-Жишээлбэл, хүн шатааж байгаа сценийг хэдэн удаа давтсан бэ?

-Бид хамгаалалтын хувцсаа өмсөөд галаа асаахгүйгээр маш олон удаа бэлдэж, галаа асаагаад нэг удаа л авсан. Бараг 40 секунд хүн шатаадаг, хэчнээн хамгаалалтын хувцастай ч бүгдээрээ айдастай байсан. Эрүүл ахуй, гал командын хүмүүсээ бүгдийг нь дуудаж байгаад зургаа авсан даа.

-Орос жүжигчин харагдсан…

-Түүхэндээ Мардайд дийлэнх нь Орос хоригдол, 20 гаруй монгол хоригдол байсан гэсэн ам дамжсан яриа байдаг. Гэхдээ бодит түүхээс сэдэвлэж, уран сайханжуулсан кино гэдэг утгаараа бид монгол тал руугаа татаж ихэнх нь монгол, арваад орос жүжигчин тоглосон.

-Шинэхэн уран бүтээлээ олон улсын кино наадамд сойх уу?

-Бид байгуулагдаад гурван жил суралцаад л явж байна. Хэтийн зорилго бол мэдээж олон улсын кино наадамд зориулсан кино хийх. Яг одоогоор фестивальд оролцох бодолгүй, Европын улсууд цаашлаад Австрали, Солонгос руу киногоо гаргахаар ажиллаж байна.

-Танай продакшн ихэвчлэн бодит түүхээс сэдэвлэж уран бүтээл хийж ажиглагдах юм. Энэ үндсэн зарчмуудын нэг үү?

-Амьдралаас жаахан хол, инээдмийн кино ч бий. Гэхдээ бид амьдралд ойр, хүмүүсийн мэдэхгүй түүхүүдийг уран сайханжуулж толилуулах зорилготой.

-Хүмүүс яагаад “Мардай” УСК-г үзэх ёстой вэ?

-Энэ ертөнцөд хүмүүс зовлон, жаргалыг тэнцүүлэх гэж л ирдэг байх. Энэ киноноос андын сайхан нөхөрлөл, үнэнч сэтгэл, хүн хүнээ хайрлах, хүн хүний төлөө л амьдрах ёстой юм биш үү гэдгийг ойлгох болов уу.

-Танай хамтлагт тайзны уран бүтээл хийх зорилго, төлөвлөгөө байдаг уу?

-2023, 2024 оны төлөвлөгөөнд тайзны уран бүтээл хийх тухай орсон. Яг үнэндээ урлаг дотроо бол бид чинь бэлтгэл бүлгийн хүүхдүүд шүү дээ (инээв).

-Өөрөө “Шинэ үе” продакшнд ажиллаж байсан. Одоо харьяалалтай юу?

-Харьяалалгүй, 2011 онд МУГЖ Н.Ариунболд ах Монголын хошин урлагийн томоохон продакшнуудын нэг Шинэ үед маш элгэмсэгээр хүлээж авсан. Ах, эгч нараасаа их зүйл сурсан. Одоогоор тусаа гарч, ах нараасаа сурсан зүйлээ үргэлжлүүлээд явж байна.

-Тайзнаас дэлгэцийн уран бүтээл рүү ороход ямар байв?

-2018 онд хамтлагийнхан маань амжилт хүсч, зөвлөгөө өгөөд өрх тусгаарласан. Анх зусланд амарч байгаад явахдаа дахиад хэдхэн хонох юм сан гэж санагалздаг шиг тайзаа, хамт олноо их санадаг байсан.

-Өөр продакшны кинонд тоглох санал ирж байна уу?

-Манай хамтлаг байгуулагдах үедээ зөвхөн өөрсдийн кинонд тоглоно гэдэг зарчимтай байсан. Одоо бүгдэд нь л уран бүтээлд тоглох санал ирдэг. Энэ жилээс кино болон уран бүтээл давхцахгүй бол тоглох сонирхолтой байгаа.

-Дараагийн уран бүтээлийнхээ тухай…

-Эхлээд “Мардай” киногоо хот, орон нутаг, олон улсад нээнэ. Дараагийн орчин үеийн сэдэвтэй киноны зохиол гарсан, тавдугаар сарын дундаас уран бүтээлдээ орно.

-Хөл хорионы үеэр уран бүтээлийн нөөц үүсгэв үү?

-Хатуу хөл хорионоос өмнө киноныхоо шоронгийн гаднах павильоныг барьчихсан байсан. Мэдээж багагүй хөрөнгөөр барьсан, яг маргааш нь зургаа авах гэж байтал хатуу хөл хорионд орсон. Бид 21 хоног карентилагдаад иртэл павильон нурчихсан, дахиад босготол дахиж карентилаад нийт хоёроос гурван удаа нурж дахин барьсан. Хатуу хөл хорионы үед хамтдаа карентилагдаж “Үнэн хайр” гэдэг аав, охин хоёрын тухай IPTV-д зориулсан контент хийсэн.

-Та цалин буух бүртээ сургууль дээрээ очдог гэсэн. Одоо хэзээ очих гэж байна?

-2011 онд анхны цалингаа аваад дээж 10 мянган төгрөг түрүүвчиндээ хадгалж, аавдаа 50 мянган төгрөг шилжүүлсэн. Цалингийн ихэнх хувь нь миний багшийн хөдөлмөр гэдэг утгаараа багшдаа очсон. Тэр үеэс хойш цалин буух бүртээ багш, доод үеийн дүү нар дээрээ очдог байсан. Сүүлдээ тэр хэд маань миний цалин хэзээ буухыг мэддэг болсон (инээв).

-Танай гэр бүлд урлагийн хүн бий юу?

-Манай аав Москвагийн их сургуульд инженерээр төгссөн, оюутан байхдаа брейк бүжиг бүжиглэдэг зураач хүн. Ээж минь 1992 оны “Монголын сайхан бүсгүй”, загвар өмсөгч эмэгтэй байлаа.

-Сүүлийн үед фото моделиор ажиллаад байна уу?

-Үгүй, найз нөхдөдөө л тусалдаг. Над шиг бүдүүн хацар, том толгойтой хүн загвар өмсөнө гэж юу байхав (инээв).

-Залуу уран бүтээлчийн хувьд Монголын кино урлагт юу үгүйлэгдэж байна гэж боддог вэ?

-Надад энэ асуултад хариулах туршлага, нас болоогүй байхгүй гэж бодож байна. Өмнөх ажлаа хамгийн сайнаараа хийж байхад ах нар шигээ туршлагажна, сайжирна.

-Та хэнээс үлгэр авдаг вэ?

-Шинэ үе продакшны Бооёо ахаасаа ахуй амьдрал, ажил, менежмент, бизнесийн хувьд гээд олон зүйл дээр үлгэр жишээ авдаг.

-Хувийн бизнестэй юу, та?

-Жижиг юм бий.

Categories
мэдээ нийгэм

СБД-ийн нөөцийн махны худалдааг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ || DNN.mn

Хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлэгдэх махны хэмжээг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний 42 дэлгүүрээр нөөцийн мах худалдан борлуулах бэлтгэлийг хангаж байна.

Өнөөдөр дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын газартай хамтран эдгээр аж ахуй нэгж байгууллагуудад махны чанар аюулгүй байдал, хүрэлцээ хангамж, татварын баримт олгох, эрүүл ахуй халдвар хамгаалалд анхаарах асуудлаар сургалт зохион байгуулж мэдээлэл өглөө.

Мөн энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагад тулгарч буй асуудал, цаашид авах арга хэмжээний санал солилцов. Дүүргийн хэмжээнд нөөцийн махны худалдааг ирэх гуравдугаар сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн ИТХ дахь ХҮН-ын бүлгийн даргаар Д.Гантулгыг сонгожээ || DNN.mn

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаан өнөөдөр үргэлжиллээ. Хуралдаанаар Нийслэлийн ИТХ дахь Хөдөлмөрийн Үндэсний Намын бүлэг байгуулагдсаныг зарласан бөгөөд бүлгийн даргаар Төлөөлөгч Д.Гантулгыг сонгожээ.

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүнгээр Хуралд 3-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулах юм.

Хөдөлмөрийн Үндэсний Намын бүлэгт Төлөөлөгч Д.Гантулга, П.Наранбаяр, П.Ганзориг нар ажиллах юм байна.

Categories
гадаад мэдээ

2000 гаруй жагсагч баривчлагджээ || DNN.mn

273587010_244662844545870_3325893450901087812_n

Орос улс даяар дайныг эсэргүүцсэн 2000 гаруй жагсагчийг баривчилсан гэж Ням гаригт мэдээллээ. Жагсаал цуглааны үеэр баривчилгааг хянадаг “OVD-Info” байгууллагаас энэ мэдээллийг өгсөн бөгөөд өчигдрийн байдлаар Оросын 45 хотод жагсаал болжээ.
Ийнхүү Пүрэв гаригийн үүрээр халдлага үйлдэж эхэлснээс хойш баривчлагдсан эсэргүүцэгчдийн тоо 5250-д хүрсэн гэж ажиглагчид мэдэгдэв. Санкт-Петербургт 400 орчим жагсагч цугларснаас 200-г нь баривчилсан байна. Москва хотын Пушкины талбай дээр жагссан 50 орчим хүнийг саатуулж байгааг Франс Пресс мэдээлэв.
Categories
мэдээ эдийн-засаг

ББСБ-ын зээлдэгчдийн тоо 2.1 дахин өсөж, нийт зээлийн үлдэгдэл 2 их наядад хүрчээ || DNN.mn

Банк бус санхүүгийн байгууллагуудын 2021 оны жилийн эцсийн тайланг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргажээ.

Өнгөрсөн онд нийт 534 ББСБ тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулсан бөгөөд нийт харилцагчдын давхардсан тоогоор өмнөх он мөн үеэс 69.5% өсөж 4.8 саяд хүрчээ. Харин зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өсөж 1.7 сая болсон байна. Энэхүү огцом өсөлтийг аппликэйшн ашиглан бага дүнтэй богино хугацаатай зээл олгодог ББСБ-уудын тоо өссөнтэй холбон тайлбарласан байна.

ББСБ-уудын нийт активын хэмжээ өмнөх оны мөн үеэс 703.1 тэрбум төгрөгөөр буюу 35% өсөж 2.7 их наяд төгрөгт хүрсэн нь банкны салбарын 6.6%-тай тэнцжээ. Активын өсөлтийн

  • 97.5 хувийг нийт зээлийн өсөлт бүрдүүлж байгаа бол
  • пассивын өсөлтийн 49.6 хувийг өөрийн хөрөнгийн өсөлт, 50.4 хувийг өр төлбөрийн өсөлт бүрдүүлжээ.

Сүүлийн 5 жилийн активын үзүүлэлтийг харвал салбарын нийт актив 2017 оны мөн үед 969.2 тэрбум төгрөг байсан бол 2021 оны жилийн эцсийн байдлаар 2.8 дахин өсөж 2.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь цэвэр зээлийн үлдэгдэл 2.3 дахин өссөнтэй холбоотой.

Нийт зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 51.6% буюу 685.1 тэрбум төгрөгөөр өсөж 2021 оны жилийн эцсийн байдлаар ₮2 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүнд 114.7 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулж, 1.9 их наяд төгрөгийн цэвэр зээлийн үлдэгдэлтэй гарсан байна.

Тайлант улиралд ББСБ-ууд ₮3 их наяд төгрөгийн зээлийг 2.7 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр олгож, 2.3 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдөж, 2021 оны жилийн эцсийн байдлаар 1,678,139 зээлдэгчийн ₮2 их наядын зээлийн үлдэгдэлтэй гарчээ.
ББСБ-ын хүүгийн бус орлого 40% буюу 24.9 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийт зээлийн үлдэгдлийн

  • 90.5 хувийг буюу 1,821.9 тэрбум төгрөгийг хэвийн зээл,
  • 2.5 хувийг буюу 50.0 тэрбум төгрөгийг анхаарал хандуулах зээл,
  • 7 хувийг буюу 140.2 тэрбум төгрөгийг чанаргүй зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна.

Олгосон зээлийн 91.5% буюу 2.8 их наяд төгрөгийн зээлийг иргэдэд, 8.5% буюу 257.5 тэрбум төгрөгийн зээлийг хуулийн этгээдэд олгосон байгаа бол 91.3% буюу 2.1 их наяд төгрөг нь иргэдээс, 8.7% нь буюу 202.8 тэрбум төгрөг нь хуулийн этгээдээс эргэн төлөгдсөн байна

Нийт зээлийн ангиллаас харахад иргэнд олгосон зээлийн 66.6 хувийг хэрэглээнд, үүний 16.9 хувийг автомашинд зориулсан зээл бүрдүүлэв. Хуулийн этгээдэд олгосон зээлийн 7.4 хувийг бизнесийн зээл бүрдүүлж байна.

Хуримтлагдсан ашиг өмнөх оны мөн үеэс 41.5% буюу 165.2 тэрбум төгрөгөөр өсөж 563.3 тэрбум төгрөгт хүрчээ.

2021 оны жилийн эцсийн байдлаар 440 ББСБ 213.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 10 ББСБ үйл ажиллагаа эрхлээгүй, 84 ББСБ 3.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.

Өмнөх оны мөн үеэс хамгийн их өөрчлөлт орсон үзүүлэлтийг харвал орлогын хувьд хүүгийн бус орлого 40% буюу 24.9 тэрбум төгрөгөөр өсжээ. Энэхүү өсөлтийн 54.5 хувийг санхүүгийн үйлчилгээний орлогын бусад орлогын өсөлт, 62.4 хувийг үйлчилгээний хураамж шимтгэлийн орлогын өсөлт бүрдүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Мөсөн өргөө Азийн шилдэг байгууламжаар шалгарлаа || DNN.mn

Степпе Арена буюу бидний нэрлэж заншсанаар Мөрөөдлийн Мөсөн өргөө нь 2019 оны 4-р сард шаваа тавьж, цар тахлын хөл хориотой зэрэгцэн баригдаж, 2021 оны 9-р сард нээлтээ хийсэн билээ. Мөсөн өргөө нь монголчуудын, тэр дундаа мөсөн спортынхны 100 жилийн мөрөөдлийг биелүүлсэн түүхэн бүтээн байгуулалт бөгөөд маш богино хугацаанд баригдаж нээлтээ хийснээс хойш гадаад дотоодын олон шагнал авч, олны талархлыг хүлээгээд байна. Монгол Улсын 2021 оны шилдэг бүтээн байгуулалт, 2021 оны онцлох үйл явдлын нэг, Монголын Үндэсний олимпын хорооны спортын шилдэг бүтээн байгуулалт, Бөртэ чоно цомын эзэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөгжлийн бэршээлтэй хүмүүст ээлтэй барилга байгууламж зэрэг шагналыг дотооддоо хүртсэн юм. Цаашилбал, Олон улсын үл хөдлөх хөрөнгийн байгууллагаас 2021 онд Монгол Улсын Олон нийтэд зориулсан шилдэг бүтээн байгуулалт шагнал хүртэж байсан бол 2022.02.25-нд Ази, Номхон далайн бүсийн 2021 оны Олон нийтэд зориулсан шилдэг бүтээн байгуулалт шагнал хүртлээ. Шагналыг Монгол Улсаас Их Британийн Лондон хотноо суугаа Онц бөгөөд Бүрхэн эрхт Элчин сайд Баттөмөрийн Энхсүх Монгол Улсаа төлөөлөн гардан авсан юм. Элчин сайд Б.Энхсүх “Манай үндэсний компани “Степпе Арена” ХХК-ийн бүтээн байгуулсан Мөсөн өргөө соёл, спортын ордон Их Британийн “The International Property Awards” байгууллагын “Ази тивийн 2021 оны Олон нийтэд зориулсан үйлчилгээний шилдэг байгууламж” шагналыг хүртэж байгаад маш их талархаж, бахархаж байна” хэмээн шагнал гардах үед хэлсэн байна.
“Степпе Арена” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Булганбаяр шагналаа хүлээж аваад ”Ази тивийн 2021 оны Олон нийтэд зориулсан үйлчилгээний шилдэг байгууламж шагналын эзэн “Мөсөн өргөө” ордны хамт олон 2022 ондоо багтаж үйлчилгээний ухаалаг систем, чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангасан хамгийн сайн үйлчилгээтэй, үлгэр жишээ урлаг спорт, олон нийтийн байгууллага байхыг зорьж байна” гэж онцолсон юм.
Цаашилбал, Мөсөн өргөө ордныг Олон улсын Олон нийтэд зориулсан шилдэг бүтээн байгуулалт номинацид нэр дэвшүүлсэн байна. Шалгаруулалт удахгүй болох юм.