Categories
мэдээ нийгэм

“Хот, хөдөөгийн сэргэлт” ерөнхий төлөвлөгөө боловсруулж танилцуулахыг сайд нарт үүрэг болгов

Хөвсгөл, Архангай, Завханд өвөлжилт хүндэрч болзошгүй | News.MN

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан долоо хоног тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийж буй.

Өнөөдрийн танилцуулгатай холбоотойгоор “Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж, хөгжлийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Ерөнхий сайдын 2022 оны нэгдүгээр албан даалгаварт тусгагдсан “Хот, хөдөөгийн сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө”, “Ногоон хөгжлийн сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө”-г хамтран боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Ерөнхий сайдын албан даалгаварт үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулах тайлан, мэдээг хугацаа алдалгүй цахим технологи ашиглан товч тодорхой, тоо баримтаар баталгаажуулан шуурхай ирүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг анхааруулсан байна.

Түүнчлэн дараах асуудал хэлэлцэгдлээ.

  • Монгол Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжиж, Монголын талын ноот бичгийг албажуулж Хятадын талтай солилцохыг Гадаад харилцааны сайдад зөвшөөрлөө.
  • БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Багануур Пауэр” ХХК-ийн хэрэгжүүлж буй 400 MВт-ийн хүчин чадалтай Багануурын цахилгаан станцын төслийн хэрэгжилтийн явцын талаар Эрчим хүчний сайд танилцуулж, танилцуулгатай холбоотойгоор концесс эзэмшигчдэд БНХАУ-ын холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас төслийн санхүүжилт болон холбогдох зөвшөөрлүүдийг авахад дипломат шугамаар дэмжлэг үзүүлж ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд даалгалаа.
  • Лондоны банкууд хоорондын ханш /ЛИБОР/-ыг дэлхий даяар хэрэгсэхгүй болсонтой холбоотойгоор хөвөгч хүүтэй, Монгол Улсын Засгийн газраас холбогдох байгууллагуудтай байгуулсан гадаад зээлийн гэрээнүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Жавхланд олголоо.
Categories
мэдээ нийгэм

Сар шинийн өдрүүдэд банкуудын ажиллах цагийн хуваарь

БАНК — Реальные истории из жизни

Улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг банкууд сар шинийн өдрүүдэд ямар хуваариар ажиллах талаар хүргэж байна.

  • ГОЛОМТ БАНКНЫ тухайд битүүний өдөр бүх салбарууд 09:00-16:00 цагийн хооронд хэвийн ажиллана. Харин сар шинийн баярын өдрүүд буюу 2022 оны хоёрдугаар сарын 2-6-ны өдрийг дуустал бүх салбар нэгжүүд ажиллахгүй амрах ажээ. Ажил хоёрдугаар сарын 7-ны өдрөөс хэвийн үргэлжилнэ.
  • ХАС БАНКНЫ тухайд өнөөдөр /2022.02.01/ цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд сар шинийн өдрүүдэд буюу 2-6-ны өдрийг хүртэл бүтэн амрах юм. Харин ирэх долоо хоногийн нэг дэх өдрөөс /2022.02.07/ энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах ажээ.
  • ХААН БАНКНЫ хувьд бусад банктай адил өнөөдөр /2022.02.01/ цагийн хуваарийн дагуу буюу 16:00 цаг хүртэл ажиллаад, сар шинийн өдрүүдэд бүтэн амрах юм. Энэ хугацаанд харилцагчид өөрт ойр ухаалаг банкаар үйлчлүүлэх боломжтой.
  • ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн сар шинийн өдрүүдэд буюу 2022 оны хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд бүтэн амрах бөгөөд хоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж. Түүнчлэн битүүний энэ өдөр хэвийн цагийн хуваариар ажиллаж байна.
  • КАПИТРОН БАНКНЫ төвийн салбар нэгжүүд өнөөдөр 09:00-16:00 цаг хүртэл, Их дэлгээр салбар 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Харин шинийн 1 болон 2-ны өдрүүдэд бүх салбар нэжүүд амрах бөгөөд баасан гарагт /2022.02.04/ Их дэлгүүр салбар 09:00-17:00 цаг хүртэл ажиллах юм байна.
Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсооно

САЙН МЭДЭЭ: Актлагдсан барилгыг хүүхдийн цэцэрлэг болгожээ

Цар тахлын шинэ хувилбар буюу омикроны халдвар болон томуу, томуу төст өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өмчийн хэлбэр үл харгалзан цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр хүртэл түр зогсоохоор болжээ.

Тодруулбал, Засгийн газар, Улсын онцгой комиссын өгсөн чиг үүргийн дагуу хувийн, улсын үл харгалзан цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагааг хоёрдугаар сарын 7-11-ний өдрийг дуустал түр хугацаанд зогсоох шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд баталжээ.

Өнөөдрийн байдлаар зорилтод бүлгийн буюу танхимаар хичээллүүлэх хүсэлтээ өгсөн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж байна. Тэдгээр хүүхдүүдийн танхимын сургалт мөн адил дээрх заасан хугацаанд түр зогсоно гэсэн үг юм. Улсын хэмжээнд нийт 1453 цэцэрлэг байгаагаас нийслэлд 677 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Харин цэцэрлэгийн насны буюу 0-5 настай нийт 463 мянга орчим хүүхэд байна.

273141761_1142370663169667_3073289703358550674_n
273017479_1142370666503000_7094281642778192519_n

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сар шинийн МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээнд:

“Эрхэм хүндэт ард иргэд ээ!
Элэг нэгт монгол ахан дүүс ээ!
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Буянт буурлууд, ахмад настнууд маань энх тунх, амар түвшин, идэр залуус нь ухаан хурц, ажил үйлс арвин, хүүхэд багачууд минь эрүүл саруул, эрдэм билигтэй байж сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Монголын Цагаан сар бол монголын ард түмний шинэ жилийн баяр, хүн бүр нас нэмсний баяр, хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж, урган төлжихийн эх, урин хавартай золгож буйн баяр юм.

Монголын Цагаан сар бол Хүннү гүрнээс уламжлан, хүндэтгэн
ёсолж ирсэн монгол угсаатны олон зүйлийн зан үйл, ёс заншил, уламжлалт өв
соёлыг шингээсэн монгол үндэстний нэн ихэд дээдэлдэг баяр ёслол юм.

Монголчууд бид сар шинээр эцэг тэнгэр, эх дэлхийгээ дээдлэн шүтэж, газар нутаг, уул усандаа сүслэн мөргөж, өтгөс буурлуудынхаа алтан сургаал, амин захиасыг дээдлэн сонсож, үгийн сайныг хэлэлцэж, үйлийн сайныг урлаж, өвөг дээдэс, өндөр настнаа хүндлэн золгодог сайхан уламжлалтай ард түмэн билээ.

Монголын Цагаан сар бол Хүннү гүрнээс уламжлан, хүндэтгэн ёсолж ирсэн монгол угсаатны олон зүйлийн зан үйл, ёс заншил, уламжлалт өв соёлыг шингээсэн монгол үндэстний нэн ихэд дээдэлдэг баяр ёслол юм.

Их Монгол Улсын үед Эзэн богд Чингис хаан шинийн нэгний өглөө мөнх тэнгэрт мөргөн, эжийдээ золгож, Хубилай хааны үед хотол олноороо цагаан дээл өмсөж, цайвар зүсмийн морь унаж, цагаан сэтгэлийн бэлгэдэл болгон цагаан хадаг барин золгодог байсан түүхтэй. Монголчууд сардаа сайн явсан нь мэндлэхэд мэдэгдэнэ, жилдээ сайн явсан нь шинэлэхэд мэдэгдэнэ гэлцдэг.

Тиймээс ураг төрлөөрөө учран золгож, удам судраа хэлэлцэж, аливаа саар бүхнээ хуучин жилдээ орхиж, айлчлан ирж буй шинэ ондоо сэтгэл ариун, итгэл дүүрэн, энх амгалан, элбэг дэлбэг, буян заяа тэгш дүүрэн байхыг бэлгэдэн ерөөж, хотол олноороо сайныг бэлгэшээж, сайхныг ерөөдөг учиртай.

Өвөг дээдсээс уламжлан ирсэн энэ ёс төр нь монгол хүний оюун санааны өвөрмөц өв соёл билээ. Цагаан сар, Улсын их баяр наадам зэрэг уламжлалт баяр ёслол, зан заншил нь монголчууд бидний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл, өв соёл, оюун санааны дархлаа юм.

Монгол хүн, монгол үндэстэн, Монголын түүх соёл бол нүүдлийн соёл иргэншлийн давтагдашгүй үнэт зүйлс, дэлхий ертөнцөд ялгарах бидний ондоошил, Монголоороо омогшин бахархах эх сурвалж, дундаршгүй баялаг юм.

Морилон ирж буй “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилд Их Монгол Улсыг үүсгэн байгуулагч Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойг орон даяараа тэмдэглэж, мянганы суут Чингис хааны аугаа үйл хэрэг, суу алдар, билиг сургаалыг ард түмэн, үр хүүхэд, хойч үедээ өвлүүлэн түгээж, дэлхий ертөнцөд мөнхжүүлэн алдаршуулах учиртай.

Монголчууд бид Цагаан сарын баяраа зуд турхан, хүнд хэцүү цаг үед ч зохих ёсоор тэмдэглэн, цагаалах ёс төр, шинэлэх зан заншлаа үйлдэж ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн. Өнөөдөр хэдийгээр амаргүй цаг үе байгаа хэдий ч ард түмнийхээ уламжлалт ёс заншил, Цагаан сарын баяраа гэр бүлийнхээ хүрээнд халуун ам бүлээрээ ёслон тэмдэглэж, зан үйлийн уламжлалт өв соёлын дархлаагаа хадгалан бэхжүүлэх нь зүйтэй юм.

Миний Монголын ард иргэд ээ,
Даян дэлхийд тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Улиран одож байгаа “Цөөвөр” хэмээгч Төмөр үхэр жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 74 мянган үр хүүхдээр ам бүл нэмж, монголчууд бид 3 сая 400 мянгуулаа боллоо.

Тэнгэр шигээ тэнүүн сэтгэлтэй түмэн олон минь айл хотлоороо амар амгалан, аливаа үйлс нь бүтэмж төгс, аз хийморь нь өөдрөг бадрангуй, алс ирээдүй нь гэгээн саруул байж сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Хэдийгээр дэлхий нийт цар тахалтай тэмцсэн хүнд бэрх цаг үеийг туулж байгаа ч монголчууд бидний хувьд дэлгэр зун, өнтэй өвөл тохиож, мал сүргийн тоо 68 саяар тоологдож, сүүлийн 30 жилд байгаагүй арвин ургац авч, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахын төлөө ард түмэн, төр, засаг хамтдаа хичээн зүтгэсэн нэгэн жилийг үдэж байна.

Ирж буй жилдээ монголчууд бид эв эеэ эрхэмлэн дээдэлж, бие эрүүл, сэтгэл өөдрөг, итгэл төгс, эрч хүч дүүрэн байж, хамтын зүтгэлээр хэвийн амьдралдаа эргэн орж, улс орон, ард түмний маань ажил амьдрал дэвжин дээшилсэн сайхан жил болно гэдэгт итгэл дүүрэн байна.

Мянга мянган жилийн түүхтэй нүүдлийн соёл иргэншлийн үнэт өвийг тээж яваа малчин түмэндээ өвлийг өнтэй давж, урин хавартай урамтай золгосны баярын мэндийг мэдэж, тарган тавтай хаваржиж, дэлгэр зунтай золгохын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сар шинийн баяраар дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчид, энхийг сахиулах үйлсэд зүтгэж буй эрэлхэг дайчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, улс орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж, тусгайлан гүн талархал илэрхийлье.

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилдээ морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шигээ өөдөө байж, төр түвшин, түмэн олноороо энх амгалан, элбэг хангалуун, тэгш дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Тэнгэр шигээ тэнүүн сэтгэлтэй түмэн олон минь айл хотлоороо амар амгалан, аливаа үйлс нь бүтэмж төгс, аз хийморь нь өөдрөг бадрангуй, алс ирээдүй нь гэгээн саруул байж сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мөнхөд мандан бадрах болтугай!” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Чимидийн нэрэмжит найм дахь удаагийн шагналыг Ч.Энхбаатар тэргүүтэй эрдэмтдийн баг хүртлээ

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагналыг Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар тэргүүтэй эрдэмтдийн баг хүртлээ.

Уг шагналд өрсөлдөхөөр дөрвөн бүтээлийг ирүүлжээ. Ийнхүү тус шагналын эзнээр анх удаа эрдэмтэн судлаачдын баг тодров.

Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар “Манай багийн туурвисан 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн судалгааны бүтээлд шагнал олгосонд чин сэтгэлээсээ баярлаж байна. Үндсэн хууль бол аливаа төрийн улс төрийн болон хууль зүйн гол баримт бичиг байдаг. Уг хуулийг тунхаглан батлах нь нэг асуудал. Заалт бүрийг тус бүрээр хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Энэ үүргийг хэрэгжүүлэхэд манай баг чадан ядан оролцсоныг үнэллээ гэж бодож байна.

Үе үеийн хуульчид Б.Чимэд багшийг гүнээ хүндэтгэдэг. Монгол Улсын төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй мянган мянган хуульчид Б.Чимэд багшийн шавь нар.

Багшийнхаа нэр хүндтэй шагналыг өнөөдөр гардан авсан нь манай багийнхны хувьд үргэлж санаж явах үйл явдал боллоо. Багшийнхаа нэр хүндийг үргэлж өргөж явах, Үндсэн хуульд хувь нэмрээ оруулах үүрэг нэмэгдлээ гэж үзэж байна. Үндсэн хууль тохиосны тэгш ой тохиож буй энэ жил багшийн нэрэмжит шагналыг манай багт олгож буйд бүх хүмүүст дахин чин сэтгэлийн талархал илэрхийлж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Шагналын эзэнд УИХ-ын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн дүрс бүхий медаль, 5,000,000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгодог байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн холч байдал гэдэг хамгийн чухал

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт албан ёсоор хүчин  төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэ үеэр хуульч Б.Чимидийн нэрэмжит анхны шагналтан, гавьяат хуульч, доктор, профессор УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан сэтгэгдлээ хуваалцав.

Тэрбээр “Өнөөдөр их сайхан үйл явдал тохиолоо. 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн шинжилгээний ном нь бид бүхний ширээний ном болж байна. Өөрөөр хэлбэл аль нэг тийшээ туйлшраагүй, үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны онол арга зүйн үүднээс хандаж уг судалгааг хийсэн. Олон жилийн туршлагатай профессор Ч.Энхбаатар энэ ажлыг удирдсан. Мөн тэрбээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрдэмтдийн багийг ахалсан юм.

Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хувь заяа Ч.Энхбаатар профессортой салшгүй холбоотой гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. 1990 оны аравдугаар сард бид ерөнхийлөгч П.Очирбатад Монгол Улсын тулгар цааз нэртэй бичиг өргөн барьж, их цааз нэртэйгээр дараа нь хэлэлцэгдэж, шүүмжлэл дагуулж, дараа нь Үндсэн хууль нэртэй гарахад мэтгэлцээний үндсийг тавьж байлаа.

М.Батчимэг агсныг мөн дурдахыг хүсэж байна. Энэ хүн бол төрийн эрх мэдлийн хяналт тэнцлийн талаар олон жил судалж, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг тогтворжуулах чиглэлийн судалгааг сайн хийсэн, Б.Чимид багшийн шавь байлаа. Үндсэн хуулийн холч байдал гэдэг бол хамгийн чухал. 1992 оны Үндсэн хууль 30 жилийн ойтойгоо золголоо. Цаашид 30, 60, 100 жилээр үргэлжлэх нь судалгаагаар нотлогдсон” гэлээ.

Хуульч Б.Чимидийн нэрэмжит найм дахь удаагийн шагналыг Ч.Энхбаатар тэргүүтэй эрдэмтдийн баг хүртсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбуудайн урамшуулал олгож эхэллээ

2021 оны ургацаас стандартын шаардлага хангасан 269 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлж, урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлсэн 12 аймгийн 613 иргэн, хуулийн этгээдэд мөнгөн урамшуулал олгох ажил эхэллээ.

Эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүд Хөдөө аж ахуйг дэмжих сан, Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газар болон дотоодын гурилын үйлдвэрүүдэд шаардлага хангасан буудай нийлүүлсэн бөгөөд тонн тутмыг нь 80 мянган төгрөгөөр тооцож, нийт 21.5 тэрбум төгрөгийг олгож байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Уул овоонд олноороо гарахгүй байхыг санууллаа

Уул овоо руу гарахгүй байхыг анхааруулж байна

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Нийслэлийн урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хурандаа Л.Амармөрөн Цагаан сараар цагдаагийн албан хаагчид хэв журам сахиулах чиглэлээр хэрхэн ажиллах талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Цагаан сарын баярыг элдэв эрсдэл, осол хэрэггүй, амгалан тайван тэмдэглэн өнгөрүүлэхэд цагдаагийн байгууллагаас анхааран ажиллаж байна.

Иргэд Богдхан уулын ам, энгэрүүд, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан ууланд гарч шинийн 1-ний нар харах гэж олноороо зорин очдог. Тиймээс цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг барьж олон хүн нэг дор бөөгнөрүүлэхгүйн тулд хотын ойролцоох уул овоо орчимд эргүүл гарч байгаа.

Энэ жилийн хувьд Цагаан сарыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ. Ингэхдээ хүүхдийн дэргэд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг мөн сануулахад илүүдэхгүй. Энэ нь хүүхдийн эсрэг зөрчилд тооцогддог бөгөөд 300 мянган төгрөгөөр торгох заалттай байдаг.

Аль болох архи хэрэглэхгүйгээр баярлаж сурах, цаашид зуршил болгохыг уриалж байна.

Олон хоног амарч байгаатай холбоотойгоор иргэд хөдөө, орон нутаг руу явцгаадаг. Ингэхдээ гэр орныхоо аюулгүй байдал, хаалга, цоожныхоо бэхэлгээг сайтар шалгаагүйгээс болж орон байрны хулгайд эд зүйлсээ алдаж, хохирох тохиолдол урьд өмнө нь олон гарч байсан.

Мөн аж ахуйн нэгж байгууллагууд эзэнгүйддэг. Харуул, хамгаалалтын ажилтнууд ажлын байраа орхиж, айл хэсэх, архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж аж ахуйн нэгжийн өмч хөрөнгө алдагдах нь бий.

Гэрээс гарахдаа зул асааж, арц хүж уугиулж орхидог эрсдэл мэр сэр гарч байсан. Энэ бүхэнд онцгойлон анхаарч, айл хөрш, зэргэлдээ айлдаа захих, цоож цуургаа бөхлөх, байгууллагууд эргүүл жижүүр ажиллуулахад анхаараарай.

Баярын үеэр эрс нэмэгддэг нэгэн зөрчил бол архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих юм. Багахан балгасан, айраг л уусан гэдэг жолооч олон байдаг. Архи, согтууруулах ундааг зайлшгүй байдлаар хэрэглэсэн бол, багахан амссан байлаа ч дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлж занших нь зөв юм.

Хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хурдаа тохируулан зорчихыг онцгойлон сануулъя. Хүүхдийг зориулалтын суудалд суулган, хамгаалах бүс хэрэглэн зорчих, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг сонсож, алсын замд гарч байгаарай.

Битүүний өдөр болон Сар шинийн өдрүүдэд хүмүүс хурал ном даган баясах, засал хийлгэх зорилгоор гандан хийдийг зорьдог. Олон хүн бужигнасан тийм л үед халаасны хулгайн гэмт хэрэг өсдөг.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зах, худалдааны төвд халаасны хулгайн дуудлага нэмэгдэж, өдөрт 18 хэрэг бүртгэгдсэн. Тиймээс иргэд хулгайн гэмт хэргээс сэргийлж, аль болох гэрээсээ цахим хэлбэрээр хурал номоо хуруулж, заслаа хийлгэх нь зөв юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн эгчийн компанийн зээл эргэн төлөлтийн зөрчилтэй ангилалд байна

“Вертекс Майнинг Партнер” компанид эзэмшиж байсан хувиа зарсан талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням мэдээллэл өглөө. Тиймээс уг зээлтэй хамааралгүй гэдгээ тайлбарлав.

12:30 2022/02/01

Монгол Улсын Хөгжлийн Банк өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-нд нийт зээлийн багцаа танилцуулсан.

Уг мэдээллээр нийт чанаргүй зээлээс гадна эргэн төлөлтөд зөрчил үүссэн 836.6 тэрбум төгрөгийн дүн бүхий 10 зээлийн мэдээлэл ил болсон юм.

Эдгээр 10 зээлдэгч дунд УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хамаарал бүхий “Вертекс Майнинг Партнер” компани бичигджээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням 2020 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгдээ тус компанийн нэрийг ВМП хэмээн товчилж мэдүүлжээ.

Тус компанийг мэдээллийг Улсын Бүртгэлийн ерөнхий газрын burtgel.mn сайтаас хайж үзвэл 2017 оны есдүгээр сарын 28-нд байгуулагдсан ба Гүйцэтгэх захирлаар нь Хассуурийн Хашчимэг 2019 оны арванхоёрдугаар сарын 27-нд бүртгэгдсэн байна.

“Вертекс Майнинг Партнер” компани Хөгжлийн Банкнаас 2020 оны эхээр 33 тэрбум төгрөгийн зээл авсан нь өнөөдрийн байдлаар зээлийн өрийн нийт үлдэгдэл 33.14 тэрбум төгрөг болжээ.
Categories
мэдээ нийгэм

Монгол тамирчдын шинжилгээний хариу сөрөг гарч бэлтгэлдээ оржээ

Бээжингийн олимпыг зорьсон Монголын тамирчид тосгондоо төвхнөж, өнөөдрөөс бэлтгэлдээ оржээ.

Бэлтгэлийн талбай нь тэмцээн явагдах газрын хажууд байрлаж байна. ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар дасгалжуулагч Б.Энх-Амгалангийн удирдлага дор бэлтгэлээ базааж буй бөгөөд энэ сарын 8-наас тэмцээндээ оролцож эхэлнэ.

Багийн гишүүдийг Бээжинд газардсан даруйд PCR шинжилгээнд хамруулсан бөгөөд хариу бүгд сөрөг гарснаар олимпын тосгондоо нэвтэрчээ.

Гэхдээ урьдчилан сэргийлэх үүднээс олимпын наадмын бүх оролцогчоос өдөр бүр шинжилгээ авч байна.

Наадмын эргэн тойрны мэдээллээс хүргэвэл, Ням гарагт олимпын наадмын оролцогч 37 хүний шинжилгээний хариу эерэг гарлаа. Капитал нисэх буудалд газардсан 1,252 хүнд шинжилгээ хийхэд 28-аас нь КОВИД-19 илэрсэн байна. Коронавируст халдварын улмаас хэд хэдэн улс эцсийн мөчид багийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулжээ.