Categories
мэдээ нийгэм

АТҮТ: Шинийн 1 болон 2-ний өдрүүдэд 23 чиглэлд үйлчилгээ үзүүлнэ

“Цагаан сарын баяр”-ын өдрүүдэд “Хот хоорондын нийтийн тээвэр”-ийн үйлчилгээнд 39 чиглэлд Улаанбаатар хотоос 237 тээврийн хэрэгсэл, Орон нутаг талаас 149 тээврийн хэрэгсэл, нэмэлтээр 25 тээврийн хэрэгсэл тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөсөн.

Мөн хот хоорондын нийтийн тээвэрлэлт гүйцэтгэдэг ХХ01 дугаартай Архангай аймгийн Эрдэнэбулган сум, ХХ02 дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сум, ХХ03 дугаартай Баянхонгор аймгийн Баянхонгор сум, ХХ11 дугаартай Завхан аймгийн Улиастай сум, ХХ13 дугаартай Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, ХХ19 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд голлон эрэлт хэрэгцээ үүсэх өндөр магадлалтай байна.

Шинийн 1 болон 2-ний өдрүүдэд 23 чиглэлд үйлчилгээг үзүүлэх бөгөөд шинийн 3-наас эхлэн тээвэрлэлтийг 54 чиглэлд үзүүлж хэвийн үйл ажиллагаанд шилжинэ гэж Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Прокурорын байгууллага хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 29 хэргийг шүүхэд шилжүүлжээ

Шалгагдаж буй 6 шүүгчийг хэн томилсон бэ? | News.MN

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 274 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ.

Мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 656 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 19 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 6 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 2,644 хэрэгт хяналт тавьж, 261 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв.

Тухайлбал,

Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 148,

Өмчлөх эрхийн эсрэг 49,

Хүрээлэн байгаа орчны эсрэг 14,

Хүчиндэх 7,

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 29,

Авлигын 5,

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөж, хаалтаа хийлээ

УИХ-ын ирэх долоо хоногийн ээлжит бус чуулганы хуралдааны тов

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөж, хаалтаа хийлээ.

Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсөвт тодотгол хийж, тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болголоо. Хуралдаанаар,

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэн баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын сангийн орлого 2.7 их наяд төгрөг болов

Нийгмийн даатгалын сангийн орлого 2021 онд 2.7 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 827 (44 хувь) тэрбум, нийт зарлага 2.5 их наяд төгрөг болж, 81.2 (3.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.

Үүнд тэтгэврийн даатгалын шимтгэлийн орлого 626.2 (52.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого өнгөрсөн оны 12 дугаар сард 306.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 45.6 (17.5 хувь) тэрбум, нийт зарлага 225 тэрбум төгрөг болж, 5.9 (2.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2021 онд 1 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 525.5 (2.1 дахин) тэрбум, нийт зарлага 1.2 их наяд төгрөг болж, 774.5 (2.8 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. ЭМДС-гийн орлого 2021 оны 10 дугаар сард 80.4 тэрбум, 11 дүгээр сард 88.8 тэрбум, 12 дугаар сард 102.1 тэрбум төгрөг болж нэмэгдсэн аж.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ИТХ-ыг хуралдуулах “Паркаа аваръя” хөдөлгөөний шаардлагыг хүлээн авлаа

Маргаашнаас эхлэн Хүүхдийн парк хүүхэд, багачуудад үүдээ нээнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр “Паркаа аваръя хөдөлгөөн”-ий үүсгэн байгуулагч Д.Мөнх-Эрдэнийг хүлээн авч уулзлаа.

Тус хөдөлгөөнөөс хүүхдийн паркийн газрыг одоо эзэмшиж буй эзэмшигчдээс буцаан авч, нийслэлийн иргэдийн мэдэлд ирүүлэх асуудлаар Нийслэлийн ИТХ-ыг хуралдуулах шаардлагыг тавьж байгаа аж.

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдээс 2021 оны тавдугаар сарын 10-ны өдөр “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн эзэмшил газрыг зөвхөн хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх амралт, зугаалгын зориулалтаар ашиглуулах талаар судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар: Төрийн үйлчилгээний албан хаагчдад нэмэгдэл цалинг хэвийн олгох чиглэл өгсөн

Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулган ажлаа эхэллээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулж, дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Тэтгэвэр, тэтгэмж нэмэхийн тулд улсын төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн билээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын С.Бямбацогт төрийн үйлчилгээний албан хаагчдад нэмэгдэл цалин олгохгүй байгаа асуудлыг тодруулав.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Зарим аймгуудад төрийн үйлчилгээний албан хаагчдын тоотой холбоотойгоор мэдээлэл зөрсөн тул санхүүжилт дутуу олгогдсон тохиолдол гарсан байна. Одоо бол тухайн албан хаагчдад үндсэн цалин өгөөд нэмэгдэл олгохгүй байгаа. Энэ асуудлыг арилгах чиглэлийг төсвийн байнгын хорооноос өгсөн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн барилдааны нэгийн даваанд унасан улсын цолтой долоон бөх

Нэгдүгээр сард болох бөхийн барилдаанууд

Монгол түмэн бүтэн жил сэтгэл догдлон хүлээсэн Цагаан сарын барилдаан үргэлжилж байна. Хоёр өдөр үргэлжлэх барилдааны нэгийн даваанд улсын цолтой бөхчүүд.

-Улсын харцага Н.Батзаяа аймгийн начин Д.Пүрэвдоржид

-Улсын харцага Ж.Амартүвшин аймгийн харцага Х.Танирбергенд

-Улсын начин Ж.Чулуунбат аймгийн харцага Ж.Хатанзоригтод

-Улсын начин Ш.Шинэбаяр аймгийн харцага П.Жаргалсайханд

-Улсын начин Г.Баасандорж аймгийн харцага Б.Энхсайханд

-Улсын начин Б.Ганхуяг аймгийн харцага Б.Сосорбарамд

-Улсын начин Б.Дэлгэрсайхан аймгийн харцага Н.Дашдаваад

-Улсын начин Т.Дүгэрдорж аймгийн заан Э.Мөнхжаргалд.

Categories
мэдээ нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Өвлийн олимпийн тамирчдаа дэмжиж би өөрийн биеэр очно

Бээжин-2022 өвлийн олимпын наадамд ажиллахаар 870 мянган сайн дурынхан  бүртгүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчидтай цахим уулзалт хийлээ.

Тэрбээр “Улс үндэстнийхээ нэр төр, ард түмнийхээ бахархал, хүсэл тэмүүлэл, хүч хөдөлмөрийн үлгэр жишээ болсон Та бүхэн “Бээжин-2022” өвлийн олимп, XIII паралимпийн наадамд өндөр хариуцлагатай оролцож, зорьсон амжилт, тэмүүлсэн зорилгодоо хүрнэ гэдэгт гүнээ итгэж байна. Та бүхнийгээ дэмжиж, би өөрийн биеэр очно. Монгол Улс өвлийн олимпод амжилт гаргах бүрэн боломжтой. Өмнө нь гаргаж байсан амжилтаа ахиулж, ард түмнээ баярлуулахын ерөөлийг дэвшүүлье. Монгол Улсын Засгийн газраас өвлийн спортыг бодлогоор дэмжиж, материаллаг бааз, орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд багагүй ажил хийхээр төлөвлөөд байна” гэлээ.

Энэ үеэр Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц өвлийн олимпод оролцох багийнхантай уулзаж буй Ерөнхий сайдад талархал илэрхийлээд нэгдүгээр сарын 31-ний өдөр баг, тамирчид Бээжин хотыг зорихоор болсныг хэллээ.

Олимпын эрх авсан зарим тамирчин дасгалжуулагчтайгаа Швед улсад бэлтгэл сургуулилалтаа базааж байгаа юм.
Манай улсын баг тамирчид анх “Инсбрук-1964” өвлийн олимпод оролцож эхэлснээс хойш энэ удаа 15 дахь өвлийн олимпийн наадамдаа оролцох гэж байна. Үндэсний шигшээ багийн тамирчид өвлийн олимп, паралимпийн наадамд оролцох 3 эрх авсны 2 нь гүйлтийн цана, 1 нь пара цанын төрөл юм. Эдгээр тамирчдад тус бүрд нь 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан билээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Батбаатарыг томилно

Тавантолгой түлш” ХХК-ийн хувьцааны 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК  эзэмшинэ | News.MN

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ яг одоо хуралдаж байна. Хурлаар ЗГХЭГ-ын дэд дарга Д.Батбаатар тус компанийн ТУЗ-ийн даргаар томилогдохоор болжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ажиллаж байсан ба ийнхүү дээрх албан тушаалыг Д.Батбаатар хашихаар болов.

Мөн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод буй Ж.Ганбатыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр элсүүлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Монголын Дауны холбооны дэргэдэх Хөдөлмөр сургалтын төвийн хүүхэд залууст дэмжлэг үзүүллээ

Монголын Дауны холбоо нь Монгол Улсын даунтай иргэн бүрийг татвар төлөгч болгох зорилготой. Татвар төлнө гэдэг тодорхой орлоготой, хөдөлмөр эрхлэгч болно гэсэн үг. Ажил хийхийн тулд сурч боловсрох ёстой. Иймээс Монголын дауны холбоо нь дэргэдээ Хөдөлмөр сургалтын төв байгуулжээ. Уг төв нь эцэг эх, хүүхдүүд хамтарч ажиллах, тэдний ур чадварыг сайжруулан ажлын байранд шаардлагатай суурь чадваруудыг эзэмшүүлэх, улмаар бие дааж амьдрахад нь бэлтгэх зорилготой ажээ. Инэгснээр даунтай хүүхдүүд нь ажиллаж суралцсаны үр дүнд ажлын байранд зуучлуулж ажиллах боломжтой болно.

Өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Кшиштоф Бойко (Krzysztof Bojko), Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга Р.Дагва нар тус төвийн хүүхэд залуус болон Монголын Дауны холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж, дэмжиж ажиллах боломжийн талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга Р.Дагва хэлэхдээ “Дауны хам шинжтэй хүүхэд залуус, тэдний асран хамгаалагч нарын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцооны тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулах нь нэн чухал асуудал тул дэмжиж ажиллахад нээлттэй“ гэлээ.

Монголын Дауны Холбоо нь Монгол Улс дахь Польшийн Элчин сайдын яам болон Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Кшиштоф Бойкод Монголын даунтай хүүхэд залууст хичээлийн хэрэгсэл болон үнэ бүхий зүйлс бэлэглэж, цаашид хамтран ажиллах болсонд талархаж буйгаа илэрхийлэв.