Categories
мэдээ нийгэм

Хөхний сүүнээс эхийн амьд эс илрүүлжээ

Их Британийн биологичид хөхний сүүнд эхийн амьд эсүүд агуулагддаг болохыг илрүүлжээ. Эдгээр эс нь нялх хүүхдийн дархлаа бүрэлдэн бий болоход чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Судалгааны үр дүнг шинжлэх ухааны “Nature Communications” сэтгүүл нийтэлжээ.

Эрдэмтэд эхийн сүүнд дохионы ямар молекулууд байж болох, тэдгээр нь нярай хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эсүүд болон бусад эрхтний үйл ажиллагаанд нөлөөлдөг эсэхийг судалсан байна. Огт санаандгүй байтал эдгээр молекулын судалгаа эхийн сүүнд гормон болон бусад молекулыг үүсгэдэг олон амьд эс байдгийг харуулжээ. Өмнө нь сүүнд зөвхөн хөхний булчирхайн үхсэн эсүүд л байдаг гэж үздэг байв.

Кембрижийн их сургуулийн эрдэмтэн Алесия-Жейн Твиггер болон түүний хамтран ажиллагсдын нээсэн амьд эсүүдийг хоёр том бүлэгт хувааж болох гэнэ. Тэдгээрийн нэг нь хөхний булчирхайн эстэй төстэй бол бусад нь дархлааны тогтолцооны янз бүрийн бүрэлдэхүүн хэсгүүд байжээ. Эдгээрийн аль аль нь хүүхдийн биед микрофлор буюу өвчих үүсгэдэггүй бичил биетэн үүсэхэд, мөн дархлаа бүрэлдэн бий болоход чухал үүрэг гүйцэтгэдэг гэж эрдэмтэд үзэж байна.

Гэхдээ үүнтэй зэрэгцэн ийм эсүүд нь хөхний хүнд хэлбэрийн хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг байж болзошгүй байна. Энэ нь эмэгтэй хүний бусад эрхтэнд үсэрхийлдэг хавдар аж.

Эдгээр эсийг үргэлжлүүлэн судалснаар хөхний хорт хавдрыг эмчлэх шинэ аргыг бий болгоход тусална гэж эрдэмтэд үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Нью-Йоркийн хоёр сувилагч вакцины хуурамч гэрчилгээнээс 1.5 саяыг олжээ

АНУ-ын Нью-Йорк мужийн Лонг айланд арлын хоёр сувилагч вакцины хуурамч гэрчилгээ гаргах хууль бус бизнес эрхэлж байсан нь илэрчээ.

49 настай Жюли ДеВуоно, 44 настай Марисса Урраро нарыг өнгөрсөн Пүрэв гарагт цагдаа нар баривчилсан байна. Тэд вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүст гэрчилгээг хууль бусаар гаргаж өгөхдөө насанд хүрсэн хүнээс $220, хүүхдээс $85 авч байсныг мөрдлөгийн явцад тогтоожээ.

ДеВуотогийн гэрт нэгжлэг явуулахад $900,000 бэлнээр гарсныг Нью-Йорк мужийн цагдаагийн газар мэдээлсэн байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш тэд нийтдээ $1.5 сая гаруйг хууль бус үйл ажиллагаанаасаа олжээ.

Мөрдөн байцаагчид одоо ДеВуотогийн нөхөр, цагдаагийн офицер Дерин ДеВуото уг хэрэгт холбоотой эсэхийг шалгаж байгаа гэнэ.

Сувилагч нарын хэргийг шүүх хурал хоёрдугаар сарын 8-ны өдөр Саффолк дүүргийн шүүх дээр товлогджээ.

Categories
мэдээ нийгэм

Эрх баригчдыг шүүмжилсэн хэмээн “Сонго-Уйл” киног гаргахыг хоригложээ

ТНГРИ энтертайнментаас “Сонго Уйл” УСК бүтээж, олон нийтийн хүртээл болгоход бэлэн болжээ.

Гэвч эрх баригчдыг шүүмжилсэн агуулга бүхий кино болсон гэх шалтгаанаар бүх кино театр болон iptv-гээр үзэгчдэд хүргэхийг хоригложээ.

Тиймээс тус энтертайнментаас тун удахгүй боломжит олон нийтийн сүлжээгээр үнэгүй цацахаа мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Зэсийн үнэ унаж 8.915 ам.долларт хүрчээ

Уурхайн хаягдлыг улсын баялаг болгосон “Эрдмин” үйлдвэр

Лондоны Металлын биржид зэсийн фьючерс үнэ бага зэрэг өсөх хандлагатай байна. Хамгийн сүүлийн график мэдээгээр нэг тонн зэсийн үнэ 9,801 ам.долларын ханштай байсан. Гэвч сүүлийн өдрүүдэд зэсийн үнэ тогтмол унасаар 8,915 ам.доллар болсон байна.

Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсөлттэй байх нь Монгол Улсад ихээхэн ашигтай. Учир нь 2022 оны төсвийн төсөөлөлд зэсийн олборлолтоор ихээхэн төсөв бүрдүүлнэ хэмээсэн юм. Гэвч сүүлийн өдрүүдэд зэсийн үнэ унаж байгаа нь манай улсын төсвийн хөрөнгө бүрдүүлэлтийн төсөөллийг доош сэтэлж болзошгүй.

Categories
мэдээ нийгэм

Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэв

Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэв

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Сэмжидмаа XVII жарны сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн харьяат, улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн иргэдийн ар гэрийнхнийг хүлээн авч, Монгол төрийн нэрийн өмнөөс уучлалт эрэн, хүндэтгэл үзүүллээ.

Дүүргийн ИТХ-аас шүүхийн шийдвэрийг үндэслэн “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс”-т холбогдох материалыг уламжилж, 40-80 сая төгрөгийн нөхөн олговор олгох ажлыг зохион байгуулж буй юм.

Хэлмэгдэгсдийг ар гэр “Өнөөдөр манай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга анх удаа хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийг хүлээн авч уулзаж, сэтгэл санаанд нь хадгалагдаж үлдсэн хар толбыг сонсож, бидэнд хүндэтгэл үзүүлэн, төрийн нэрийн өмнөөс уучлалт эрж байгаад маш их баярлаж байна” гэдгийг онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Эгийн голын халианд автаад буй Эрдэнэбулган сумын хогийн цэгийг нүүлгэхээр болжээ

“Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо” яаралтай хуралдан Эгийн голын халианд автаад буй Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвийн хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх, үүнд шаардлагатай санхүүжилтийг олгохоор боллоо.

Эгийн гол 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн эргээ даван хальжээ. Улмаар халиа гүйж 2022 оны нэгдүгээр сарын 11-ний байдлаар Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн 30 өрхийн 159, 2 дугаар багийн 3 малчин өрхийн 9 иргэн, 461 толгой мал усанд автсаныг нүүлгэн шилжүүлжээ. Голын халиа томорсоор өдгөө тус сумын хогийн цэг автаад байгаа юм.

Тиймээс Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас БОАЖЯ-нд хүсэлт хүргүүлэн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, орчны бохирдлыг бууруулахын тулд шинээр хогийн цэг төлөвлөн, нүүлгэн шилжүүлэх, халианд автсан хэсгээс цооног гарган хяналт тавих зайлшгүй шаардлага үүссэн тул санхүүгийн эх үүсвэр хүсээд байв.

Хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах 197 сая төгрөг, цооног барихад хэрэгцээтэй 13.6 сая төгрөгийн хүсэлтийг “Орчны бохирдол бууруулах үндэсний хороо” хуралдан шийдвэрлэсэн нь энэ юм. Мөн цаашдаа голын ай савын дэргэд хогийн цэг байгуулахгүй байх, байгааг яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гаргалаа.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвийн хогийн цэг халианд автсанаар Эгийн гол бохирдох үндсэн нөхцөл үүссэн. Цаашдаа дулаан болж мөс гэсэх явцад хогийн цэгээр бохирдсон ус Эгийн голоор дамжин Сэлэнгэ мөрөнд бохирдол үүсгэх эрсдэлтэй байсан юм хэмээн БОАЖЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ХААН Банк сан 15 төсөл хөтөлбөрийг 2 тэрбум төгрөгөөр хэрэгжүүллээ

ХААН Банк сан 15 төсөл хөтөлбөрийг 2 тэрбум төгрөгөөр хэрэгжүүллээ

ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сан өнгөрсөн 2021 онд эрүүл мэнд, боловсрол, орон нутгийн хөгжил, хүүхэд залуучуудыг дэмжих нийт 15 төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Тодруулбал, 3х3 сагсан бөмбөгийн талбайн бүтээн байгуулалт, Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр, Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр, “ХААН Банкны ой” мод тарих хөтөлбөр зэрэг нийгмийн сайн сайханд бодит хувь нэмэр оруулах төслүүдэд нийтдээ хоёр тэрбум төгрөг зарцуулсан байна.

Тухайлбал, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг хүүхэд залууст олгох, их спортын ертөнцөд эх орноо төлөөлөх тамирчдын мөрөөдөл, тэмүүлэлд хүч нэмэх орон зайг бий болгохоор Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг байгууллаа. 2022 онд ч энэ төсөл үргэлжилж, Улаанбаатар болон орон нутагт нэмж сагсан бөмбөгийн 9 талбайг бүтээн байгуулахаар төлөвлөж буй.

ХААН Банк сан эрүүл мэнд, соёл урлаг, боловсрол, байгаль орчны салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдгийн хувьд төслийн үр шимийг иргэд, олон нийт бодитоор хүртэхэд онцгойлон анхаарч ажилладаг билээ.

Бид нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар…

Categories
мэдээ спорт

Монголын тамирчид АНУ-ын шигшээ багийн тамирчидтай халз барилдана

АНУ-ын Техас мужийн Арлингтон хотноо 2022 оны 2 дугаар сарын 12-нд чөлөөт бөхийн АНУ-Ираны эрэгтэйчүүдийн шигшээ багийн супер халз барилдаан болно.

Мөн энэ үеэр АНУ-ын бөхийн холбооноос эмэгтэйчүүдийн олимпын зургаан жинд АНУ-Монголын шигшээ багийн халз барилдааныг зохион байгуулахаар болжээ.

Эзэн орноос олимп, дэлхийн аварга Хелен Марулис, дэлхийн аварга Жакарра Винчестер тэргүүтэй бөхчүүд өрсөлдөх бол тэдний эсрэг Монгол Улсаас нэгдүгээр сарын дундуур болсон сорил тэмцээний олимпын жингийн аваргууд барилдах юм байна.

Монголын шигшээ багт: 50 кг-д Цогт-Очирын Намуунцэцэг, 53 кг-д Батхуягийн Хулан, 57 кг-д Хүрэлхүүгийн Болортуяа, 62 кг-д Болдсайханы Хонгорзул, 68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа, 76 кг-д Ганбатын Ариунжаргал

АНУ-ын шигшээ багт: 50 кг-д Викториа Энтони, 53 кг-д Жакарра Винчестер, 57 кг-д Хелен Марулис, 62 кг-д Кайл Миракл, 68 кг-д Кеннеди Бладес, 76 кг-д Викториа Францис

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн Банкнаас зээл авсан бүх зээлдэгчийн жагсаалт

Хөгжлийн банк зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллажээ

Монгол Улсын Хөгжлийн Банкны 25 найдваргүй зээлдэгчийн мэдээллийг өмнө танилцуулсан. Өнөөдөр тус банк нийт зээлийн багцын мэдээллээ танилцуулж байна.

Хөгжлийн Банкны нийт актив нь 3.2 их наяд төгрөг. Харин үүнээс 55.4% буюу 1.6 их наяд нь найдваргүй зээлдэгчдийн гарт орсон байгаа юм. Тэдгээрээс 841 тэрбум төгрөгийн зээлтэй 25 аж ахуйн нэгж, компанийг шүүхэд өгсөн талаар тус банкнаас нэгдүгээр сарын 20-нд мэдээлсэн бол бусад бүх зээлийг ийнхүү өнөөдөр танилцуулж байна.

ХЭВИЙН ЗЭЭЛДЭГЧ НАРЫН ЖАГСААЛТ

Зээлдэгчийн нэр Олгосон огноо Валют Олгосон дүн
(тухайн валютаар)
Зээлийн үлдэгдэл
(тухайн валютаар)
Нийт үлдэгдэл
(тухайн валютаар)
Нийт үлдэгдэл
(төгрөгөөр)
1 МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ТӨХХК 4.26.2018 MNT 158,744,844,711 158,744,844,711 203,782,866,176 203,782,866,176
2 ЦЭЦЭНС МАЙНИНГ ЭНД ЭНЕРЖИ ХХК 6.21.2018 EUR 30,000,000 28,250,000 28,805,171 91,380,082,731
ЦЭЦЭНС МАЙНИНГ ЭНД ЭНЕРЖИ ХХК 6.21.2018 JPY 2,199,656,183 2,007,006,177 2,039,420,701 50,251,326,081
3 ВЕСТЕРН ХОЛД ХХК 9.23.2019 USD 28,025,380 28,025,380 28,302,670 80,648,458,137
4 ГОВЬ ХК 6.14.2019 MNT 82,900,000,000 76,233,333,333 76,571,404,566 76,571,404,566
5 ДОРНОД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ ТӨХК 10.28.2021 CNY 44,216,836 44,216,836 44,244,565 19,812,716,386
6 МИАТ ТӨХК 6.30.2017 JPY 1,275,730,695 647,673,782 648,339,201 15,975,077,906
7 СОД МОНГОЛ ГРУПП ХХК 8.24.2017 JPY 669,856,459 143,533,000 144,504,306 3,560,586,088
8 ДИ БИ ЭМ ЛИЗИНГ ХХК 7.28.2017 USD 10,000,000 1,236,739 1,237,105 3,525,129,643
9 ДОРНЫН ЦАС ХХК 5.31.2018 MNT 3,500,000,000 2,562,091,503 2,619,344,587 2,619,344,587
10 ЭЙЧ ЭНД ЭЙЧ РЕМИКОН ХХК 9.14.2018 MNT 5,000,000,000 2,058,823,529 2,088,849,637 2,088,849,637
11 ДАРХАН МИНЖ ХХК 9.13.2018 JPY 94,817,370 53,334,771 53,759,302 1,324,629,202
12 ХААН БАНК 1.21.2021 MNT 11,005,000,000 154,322,008 154,552,857 154,552,857
13 ГОЛОМТ БАНК 2.10.2021 MNT 2,000,000,000
14 ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК 2.4.2021 MNT 6,000,000,000
551,695,023,996
ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН ТӨЛБӨРИЙН ЗӨРЧИЛ ҮҮССЭН ЗЭЭЛДЭГЧИЙН ЖАГСААЛТ
Зээлдэгчийн нэр Олгосон огноо Валют Олгосон дүн
(тухайн валютаар)
Зээлийн үлдэгдэл
(тухайн валютаар)
Нийт үлдэгдэл
(тухайн валютаар)
Нийт үлдэгдэл
(төгрөгөөр)
1 ДЦС-4 ТӨХК 7.20.2018 EUR 76,641,251 75,056,996 77,067,380 244,484,704,307
2 МАК ЦЕМЕНТ ХХК 10.1.2014 USD 70,871,252 53,715,664 57,604,703 164,144,601,968
3 ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК 2.12.2014 MNT 177,845,787,591 141,367,533,470 151,276,992,912 151,276,992,912
4 МОННИС МАЙНИНГ ХХК 8.7.2019 MNT 107,355,000,000 106,855,000,000 124,916,272,565 124,916,272,565
5 ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ 1.30.2014 USD 14,816,251 14,816,251 16,096,828 45,867,910,816
6 ВЕРТЕКС МАЙНИНГ ПАРТНЕР ХХК 1.3.2020 MNT 33,000,000,000 33,000,000,000 33,137,836,931 33,137,836,931
7 ИЗИНИС-ЭЙР ВЭЙЗ ХХК 10.29.2019 MNT 22,915,000,000 22,915,000,000 28,850,740,880 28,850,740,880
8 ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ ОНӨААТҮГ 12.22.2020 MNT 21,000,000,000 21,000,000,000 21,296,249,604 21,296,249,604
9 МАКСРӨҮД ХХК 10.2.2020 MNT 71,812,000,000 17,953,000,000 19,000,038,634 19,000,038,634
10 ВОЯЖЕР МИНЕРАЛ РЕСУРСЕС ХХК 1.29.2018 JPY 414,131,273 145,202,405 146,562,931 3,611,310,629
836,586,659,247
ЧАНАРГҮЙ АКТИВ /ЗЭЭЛДЭГЧЭЭР/
Шүүхэд нэхэмжлэл гаргасан зээлийн жагсаалт
2022.01.31
Зээлдэгчийн нэр Олгосон огноо Валют Олгосон дүн (тухайн валютаар) Зээлийн үлдэгдэл (тухайн валютаар) Нийт үлдэгдэл (тухайн валютаар) Нийт үлдэгдэл (төгрөгөөр)
1 КЬЮ ЭС СИ ХХК 12.3.2014 USD 71,300,000 53,206,368 74,967,579 213,620,116,133
2 ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ 5.28.2015 USD 50,000,000 29,134,792 41,601,529 118,543,557,769
ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ 2.5.2016 MNT 19,254,778,631 19,254,778,631 25,649,932,438 25,649,932,438
3 ЭРЭЛ ХХК 8.20.2013 USD 23,000,000 23,000,000 37,398,260 106,566,343,266
ЭРЭЛ ХХК 7.17.2014 EUR 12,145,000 13,047,124 17,633,738 55,940,388,903
4 КАПИТАЛ БАНК 9.8.2014 MNT 59,593,000,000 51,967,319,255 54,427,828,862 54,427,828,862
5 МОНГОЛ ДРАЙ МИЛК ХХК 5.16.2017 USD 14,964,970 14,470,057 17,350,073 49,439,032,529
6 БЭРЭН ГРУПП ХХК 10.30.2017 USD 11,652,226 11,482,595 15,462,430 44,060,193,430
7 МОНГОЛ МАХ ЭКСПО ХХК 12.13.2017 MNT 31,896,957,843 28,574,358,068 38,965,849,491 38,965,849,491
8 ЭНСАДА-ИСТЕРН ХХК 12.30.2019 MNT 26,856,932,250 26,856,932,250 34,587,000,409 34,587,000,409
9 ПИРАМИД-ОРД ХХК 6.19.2018 MNT 15,000,000,000 15,000,000,000 23,245,972,231 23,245,972,231
10 СОНГОУЛД ХХК 12.28.2017 JPY 699,626,863 699,626,863 797,476,850 19,649,829,591
11 МОНДУЛААН ТРЕЙД ХХК 10.22.2018 MNT 15,000,000,000 13,744,500,000 17,847,436,202 17,847,436,202
12 БАРМОН ХХК 12.23.2019 MNT 13,837,520,380 13,837,520,380 17,064,787,299 17,064,787,299
13 МБҮ ТРЕЙД ХХК 2.13.2018 MNT 11,500,000,000 11,500,000,000 16,806,794,847 16,806,794,847
14 МОНГЕМА ХХК 10.31.2017 JPY 419,347,060 419,347,060 512,115,457 12,618,524,859
15 ЗЭСТ-ӨНДӨР ХХК 8.10.2018 JPY 439,371,650 438,766,875 475,173,932 11,708,285,681
16 ИНЖИР ХХК 1.9.2018 USD 1,959,600 1,959,600 2,680,324 7,637,584,207
17 МОН ЛАА ХХК 8.11.2014 MNT 5,642,970,000 5,155,091,636 7,565,145,894 7,565,145,894
18 ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ ХХК 6.4.2018 MNT 5,200,000,000 5,149,805,479 6,758,398,404 6,758,398,404
ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ ХХК 9.12.2017 JPY 138,850,299 57,854,291 69,301,357 1,707,585,440
19 ГАН ХҮДЭР ОРД ХХК 7.6.2017 MNT 5,899,521,512 4,687,229,692 5,507,776,630 5,507,776,630
20 СЭЛЭНГИЙН ГЕРЕФОРД ХХК 11.1.2018 MNT 4,100,000,000 4,100,000,000 5,416,406,606 5,416,406,606
21 МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН ХХК 3.9.2018 MNT 7,270,588,526 2,567,785,729 4,611,789,456 4,611,789,456
22 ДЭД БҮТЭЦ ИНЖЕНЕРИНГ ХХК 9.17.2018 MNT 2,102,031,830 2,102,031,830 2,805,877,807 2,805,877,807
23 БОЛОР ШҮР ХХК 8.30.2017 MNT 2,306,135,046 2,305,285,046 2,377,570,949 2,377,570,949
24 ЧИНГИС ХААН БАНК 8.26.2014 MNT 13,009,106,953 1,028,148,967 1,153,239,192 1,153,239,192
25 ЭРД ХУЛ ХХК 8.30.2017 MNT 700,000,000 517,390,047 598,052,000 598,052,000
906,881,300,523
Газар дээрх дотоод шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдвэрлэх зээлийн жагсаалт
2022.01.31
Зээлдэгчийн нэр Олгосон огноо Валют Олгосон дүн
(тухайн валютаар)
Зээлийн үлдэгдэл
(тухайн валютаар)
Нийт үлдэгдэл
(тухайн валютаар)
Нийт үлдэгдэл
(төгрөгөөр)
1 ХӨТӨЛ ХХК 10.19.2012 USD 61,265,000 61,212,461 103,773,397 295,702,295,236
БЭРЭН ГРУПП ХХК 4.16.2014 USD 27,199,550 27,199,550 40,577,399 115,625,298,166
ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ 5.28.2015 MNT 83,587,839,898 73,587,839,898 96,651,553,645 96,651,553,645
ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ 10.2.2013 MNT 84,700,000,000 69,105,793,577 74,887,806,099 74,887,806,099
2 МОНПОЛИМЕТ ХХК 10.28.2014 USD 65,000,000 31,642,296 39,853,939 113,563,799,978
3 НВЦ ХХК 9.15.2017 USD 21,000,000 21,000,000 26,010,117 74,115,828,990
4 АЧЛАЛ ТРЕЙД ХХК 10.13.2017 USD 15,000,000 15,000,000 18,429,890 52,515,972,495
5 ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ 9.26.2017 USD 10,599,014 10,599,014 15,209,441 43,339,302,130
6 ТҮГЭЭМЭЛТҮМЭН ХИШИГ ХХК 7.31.2020 MNT 18,517,342,863 18,517,342,863 23,999,756,195 23,999,756,195
7 КРЕДОС ХХК 1.17.2020 JPY 794,339,761 794,339,761 927,206,967 22,846,379,660
КРЕДОС ХХК 1.17.2020 MNT 2,000,000,000 2,000,000,000 2,286,230,196 2,286,230,196
8 ИМПЕРИАЛ ГОУЛД МАЙНИНГ ХХК 4.2.2019 MNT 16,000,000,000 15,914,665,753 16,532,141,155 16,532,141,155
9 МОНГОЛ МИКРОН КАШМЕР ХХК 1.24.2018 JPY 454,804,428 423,220,787 495,723,695 12,214,631,849
МОНГОЛ МИКРОН КАШМЕР ХХК 6.13.2018 MNT 5,000,000,000 2,500,000,000 3,277,730,912 3,277,730,912
10 ПЕТРОЛЕУМ ПРОДАКШН ХХК 6.29.2017 MNT 11,493,520,000 8,859,588,333 12,039,691,808 12,039,691,808
11 ШАНХ МАЙНИНГ ХХК 9.7.2019 MNT 5,600,000,000 5,600,000,000 7,265,195,577 7,265,195,577
12 ГАЗ-ИМПОРТ ХХК 1.4.2018 JPY 223,606,438 223,606,438 290,663,074 7,161,938,149
13 МОДУН ХХК 10.23.2018 MNT 5,800,000,000 5,308,429,474 6,052,452,707 6,052,452,707
14 ПИ СИ ВАЙ ХХК 6.13.2018 MNT 4,000,000,000 3,460,282,286 4,559,347,917 4,559,347,917
15 КОМПЛАНТ ХХК 4.9.2018 MNT 2,820,000,000 2,720,000,000 3,858,857,682 3,858,857,682
16 МОНПЕЛЛЕТС ХХК 9.18.2017 EUR 650,000 604,650 727,073 2,306,530,381
17 СТРОЙ-ИНВЕСТ ХХК 9.21.2017 USD 1,221,111 795,411 807,614 2,301,294,925
993,104,035,851
Categories
мэдээ нийгэм

Автотээврийн үзлэг хяналтын долоон төвийн үйл ажиллагааг зогсоолоо

Автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлт, шалгалтын ажлын хэсгээс гаргасан санал, Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсгийн шийдвэрийг үндэслэн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ.

Ингэхдээ хуулийн дагуу аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

Иргэн Та доорх нэр бүхий автотээврийн үзлэг хяналтын төвөөс бусад төвийг түр хугацаанд сонгон үйлчлүүлнэ үү.

д/д

Хуулийн этгээдийн нэр

Хаяг байршил

1

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын харьяа “Сонгинохайрхан төв”-ийн техникийн хяналтын үзлэгийн төв

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 хороо, “Хераэкупмент” группийн баруун хойно

2

Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын харьяа “Баянзүрх” салбарын техникийн хяналтын үзлэгийн төв

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо

3

Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын харьяа “Баянзүрх төвийн Да- хүрээ салбар”-ын техникийн хяналтын үзлэгийн төв

Улаанбаатар хот, Баянзүр дүүрэг, 17-р хороо, “Да хүрээ трейд” ХХК-ийн байр

4

Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын харьяа “Баянгол” салбарын техникийн хяналтын үзлэгийн төв

Баянгол дүүргийн 20-р хороо “Хөсөг трэйд” ХХК-ийн байр

5

Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын харьяа “Төв аймгийн автотээврийн төв”-ийн техникийн хяналтын үзлэгийн төв

Төв аймаг Зуунмод сум Номт 1 дүгээр баг

6

“Нива трейд” ХХК

Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Архустай 2-268

7

“Ти Эс Ти тасган” ХХК

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо