Categories
мэдээ нийгэм

Олон улсын жүдо бөхийн холбоо 2022-2024 онд мөрдөх шинэ дүрмээ танилцууллаа

“Парис-2024” олимпийн эрхийн төлөөх шинэ мөчлөг эхлэх гэж байгаа тул IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо барилдааны дүрэмд хөгжлийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөлт оруулжээ. Цар тахлын нөхцөл байдлын улмаас Парисын олимпийн мөчлөг гурван жил үргэлжлэх тул жүдо бөхийг хамгийн сайн хэлбэрээр үзүүлэхийн тулд шүүгчийн шүүлтэд өөрчлөлт оруулж, шинэ нөхцөл байдал, шинэ бэлтгэлжилт шаардлагатай болсныг илтгэлээ.

Олон улсын жүдо бөхийн холбооны спорт хариуцсан захирал Владимир Барта “Бид улс бүрээс дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, зөвлөмжийг хүлээн авлаа. Олон улсын жүдо бөхийн холбоо хайртай спортоо шинэчлэхийн тулд түншүүдийн саналыг авч шаргуу ажиллаж байна. Эдгээр шинэ дүрмүүд 2022 оноос эхлэн 2024 оныг дуустал хэрэгжиж эхэлнэ. Дүрмийн зарчим нь тамирчдыг болон спортыг бүхэлд нь хамгаалахын зэрэгцээ жүдо бөхийг илүү эрч хүчтэй, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудын сонирхлыг татахуйц болгоход чиглэгддэг” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Залуу уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар залуу уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэв.

Тодруулбал, Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Т.Найрсаг, Н.Саруул, Э.Энх-Ундрал нарт тус бүр 19 сая, хоёрдугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Б.Аялгуу, Ж.Танан, Б.Хатунгаа, А.Мандалноров нарт тус бүр 14 сая, гуравдугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Э.Есүй, Ө.Оюу, Э.Энхлүүн нарт тус бүр есөн сая төгрөг олгоно.

Мөн Бүгд Найрамдах Чех улсад зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Т.Есүйд есөн сая төгрөг олгохоор шийдвэрлэв.

Уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналыг Соёлын сайдын төсвийн багцаас гаргана.

Categories
гадаад мэдээ эдийн-засаг

2021 оны эцэст БНХАУ-ын гадаад худалдаа зургаан их наяд ам.долларт хүрнэ

2021 оны эцэс гэхэд БНХАУ дахь экспорт болон импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ зургаан их наяд ам.долларт хүрнэ гэж тус улсын Худалдааны Яам пүрэв гараг /2021.12.30/-т мэдэгдэв.

Энэ нь 2020 оны үзүүлэлтээс 20 гаруй хувиар их байгаа аж.

БНХАУ болон хөгжиж буй улс орнуудын худалдааны харилцаа улам нягт болж байна гэж Худалдааны дэд сайд Жэнь Хунбинь хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Түүний хэлснээр, 2021 оны I-XI сард тэдгээр улс руу экспортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ гадаад нийлүүлэлтийн нийт хэмжээний 49.5 хувийг эзэлж байна гэж “Шиньхуа” /Xinhua/ агентлаг мэдээлэв.

Олон улсын цахим худалдааг өргөжүүлэн нэмэгдүүлэх хүрээнд БНХАУ хилийн чанадад хоёр мянга гаруй агуулахыг шинээр бий болгосон хэмээн дэд сайд мөн онцлов. Тэдгээр агуулахын талбай 16 сая хавтгай дөрвөлжин метрээс давж байгаа аж.

(Эх сурвалж: Xinhua)

Categories
мэдээ цаг-үе

“Омикрон” хувилбараас сэргийлэхэд Засгийн газрын нөөц сангаас 5.6 тэрбум төгрөг гаргана

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцины гуравдугаар тунд насан хүрсэн иргэдийн 47.5 хувь нь хамрагдсан тухай Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өнөөдөр мэдээлэв.

Харин нийт хүн амьд харьцуулахад, вакцины нэгдүгээр тунд 69.7 хувь, хоёрдугаар тунд 66.5 хувь, гуравдугаар тунд 28 хувь хамрагдаад байна.

Коронавирусний омикрон хувилбар дэлхийн 122 оронд эрчимтэй тархаад байна. Харин Монгол Улсын хувьд хилийн тандалт, тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. 11 дүгээр сарын 28-наас хойш коронавирусний нийт 338 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээд байна. Иймд омикрон халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа тул коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцины гуравдугаар тундаа хамрагдахыг уриаллаа.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар коронавирусний омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, дотоодод тархахаас хамгаалах ажилд 5.6 тэрбум төгрөгийг гаргахаар болсон байна.

Мөн Монгол-Хятадын Замын-Үүд-Эрээн чиглэлийн автозамын боомтын хилийн шугам дахь чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүдийн гаалийн хяналтын талбай хүртэлх чингэлэг тээврийг зохион байгуулах ажилд гурван тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн тухай мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газар нийт 18 асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 31-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Айл өрхийн эрчим хүчний төлбөрийг 2022 оны зургадугаар сар хүртэл төрөөс хариуцна
Орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төрөөс хариуцна. Үүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн төслүүдээс санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.

Замын-Үүд дэх дундын бүсээс тээвэр логистикийн талбай хүртэл богино тээврийг нэгдсэн зохион байгуулалтад оруулна
Коронавируст халдварын хариу арга хэмжээг эрчимжүүлэх, “Омикрон” хувилбараас урьчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, Монгол Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн автозамын боомтын улсын хилийн шугам дахь чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүд дэх гаалийн хяналтын талбай хүртлэх чингэлэг тээвэрлэлтийн үйл ажиллагаа, үнийн өсөлтийг тогтворжуулах хүрээнд нөөцийн махны хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах нийт 8.6 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
Замын-Үүд дэх дундын бүсээс тээвэр логистикийн талбай хүртэл богино тээврийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, түүнд шаардагдах зарим санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.

Залуу уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно
Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Т.Найрсаг, Н.Саруул, Э.Энх-Ундрал нарт тус бүр 19 сая, хоёрдугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Б.Аялгуу, Ж.Танан, Б.Хатунгаа, А.Мандалноров нарт тус бүр 14 сая, гуравдугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Э.Есүй, Ө.Оюу, Э.Энхлүүн нарт тус бүр есөн сая төгрөг олгоно.
Мөн Бүгд Найрамдах Чех улсад зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Т.Есүйд есөн сая төгрөг олгохоор шийдвэрлэв.
Уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналыг Соёлын сайдын төсвийн багцаас гаргана.

Товч мэдээ
· Мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт шилжүүллээ.
· Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын цэгүүд 10:00-18:00 цаг хүртэл ажиллана

Улаанбаатар хотод 2021.12.31-н болон 2022.01.01, 2022.01.02-ны өдрүүдэд 9 суурин цэгт 9 багийн 36 эмч, ажилтан ажиллаж, иргэдийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгүүд 10:00-18:00 цаг хүртэл ажиллана

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ өршөөлөөр суллагджээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ төрийн тэргүүн Мүн Жэ Иний үзүүлсэн тусгай өршөөлөөр баасан гарагт суллагдсан талаар “Yonhap” агентлаг мэдээллээ.

Авлигын хэргээр 57 сарын турш хоригдсон Пак Гын Хэ Сөүл хотын эмнэлэгт хэвтэж байхдаа өршөөх бичгийг хүлээн авсан бөгөөд тэрбээр мөр, нурууны архаг өвчнөө эмчлүүлж байгаа юм.

Өдгөө 69 настай Ерөнхийлөгч асан 2019 онд мөрний мэс засалд орсон ба ирэх оны хоёрдугаар сарын 2 хүртэл эмнэлэгт хэвтэх төлөвлөгөөтэй байжээ.

БНСУ-ын Хууль зүйн яам шинэ жилийн баярыг тохиолдуулан өршөөл үзүүлэх хүмүүсийн жагсаалтад Пак Гын Хэ орсон талаар долоо хоногийн өмнө мэдээлсэн билээ.

Пак Гын Хэ авлигын хэрэгт холбогдсоны улмаас 2017 онд албан тушаалаасаа огцорч, хожим нь түүнд 22 жилийн хорих ял оноож, түүнээс хойш өөрт оноосон ялыг эдэлж байсан юм.

Хөх ордны мэдээлснээр, Пак Гын Хэгийн биеийн байдал муудаж байгааг харгалзан үзсэний дүнд өршөөл үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Тавдугаар сарын 31-нийг хүртэл цахилгааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр боллоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, ирэх оны тавдугаар сарын 30 хүртэл айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс хөнгөлөх шийдвэр гаргасан тухай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэв.

Тодруулбал, гэр хорооллын өрхийн цахилгааны хэрэглээний 350 кВт, орон сууцны айлын 250 кВт хүртэлх цахилгааны төлбөрийг сар бүр төрөөс хариуцаж төлөх юм. Түүнээс илүү гарсан төлбөрийг тухайн айл өрх өөрсдөө хариуна.

Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийг сааруулах зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 1-нээс энэ өнөөдрийг хүртэл айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүч, дулаан, хог, усны төлбөрийг бүрэн даасан. Энэ хугацаанд нийт 890 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.

Энэхүү шийдвэрийн хүрээнд эрчим хүчний салбарт ачаалал нэмэгдэж байгаа тул хөнгөлөлтөд дээд хязгаар тогтоосон байна. 250-350 кВт гэсэн хязгаарыг тогтоохдоо айл, өрхүүдийн цахилгаан хэрэглэж байгаа дунджыг баримталжээ. Тухайн хөнгөлөлтөөр нийт айл, өрхийн 73 хувь нь цахилгаанаа бүрэн төлүүлэх боломжтойг онцоллоо.

Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрөөс энэхүү хөнгөлөлтийн санхүүжилтийг гаргах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Мал хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн цагдаагийн алба бод мал хулгайлсан гэмт хэргийг илрүүлжээ. Тодруулбал, тус аймгийн харьяат П, Д, Б, Т нар бүлэглэн энэ оны 12 сард Түнэл, Төмөрбулаг, Арбулаг сумын нутаг дэвсгэрээс 22 тооны бод малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан байна. Тус гэмт этгээдүүдийг айлын өвөлжөөн дээр малыг нядалж байх үед нь баривчилжээ. Иймээс малчид, иргэдийг малаа хулгайд алдсан тохиолдолд яаралтай Цагдаагийн байгууллагад хандахыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цахим сургалтын санд 501 хичээл байршуулжээ

Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр Боловсрол мэдээллийн технологийн төвийн хэрэгжүүлж буй ЕБС-ийн 1-12 дугаар ангийн “Ээлжит хичээлийн цахим контентын сан” бүрдүүлэх үйл ажиллагааны хүрээнд багш нарын дунд цахим контент боловсруулах ажлыг зохион байгуулжээ. Тус үйл ажиллагааг долдугаар сараас эхлэн www.medle.mn сургалтын цахим платформд нээлттэй зохион байгуулж 2200 гаруй цахим контент ирүүлсэн байна. Үүнээс 501-ийг нь шалгаруулан, олон нийтэд нээлттэй байршуулжээ. Уг сайтад байрших цахим хичээлийг хүүхэд бүр орон зай, цаг хугацаа харгалзахгүй үзэж, суралцах боломжтой юм