Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ хичээлийн жилд сургалтын орчинд мөрдөгдөх зарим онцлох дүрэм журмыг хүргэж байна

Өнөөдөр 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байна.

Цар тахлын үед нээж буй 2021-2022 оны хичээлийн шинэ жилд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын орчинд мөрдөгдөх зарим онцлох дүрэм журмыг хүргэж байна.

ЦЭЦЭРЛЭГ БУЮУ СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛД МӨРДӨХ ЖУРАМ, ЗӨВЛӨМЖ

Нийслэлийн 60 сургуульд багш нар хоёр ээлжээр ажиллана

Нийслэлийн 60 цэцэрлэгт хоёр ээлжийн багш ажиллуулна. Ингэхдээ эхний ээлжид энэ хичээлийн жилд 6 дүүргийн 25 цэцэрлэгт 60 багш туршилтаар ажиллуулна. Ингэснээр цэцэрлэг 07.30-19.00 цаг хүртэл, өдөрт 12 цагаар ажиллана. Улаанбаатарын түгжрэлийн шалтгааны 25 хувь сургууль, цэцэрлэгийн хөдөлгөөнтэй холбоотой байдаг тул ийм шийдвэр гаргажээ.

Ямар тохиолдолд цэцэрлэгийн сургалтыг цахимд шилжүүлэх вэ?

Энэ жил улсын хэмжээнд 1,515 цэцэрлэгт дөрвөн настай 60,193 хүүхэд, таван настай 77,185 хүүхэд суралцах тооцоолол байна. 4 болон 5 настай хүүхдүүдийг эцэг эхийн хүсэлтэд үндэслэн цэцэрлэгийн танхимын сургалтад хамруулах бөгөөд анги танхимын зай талбайгаас хамаарч нэг бүлэгт 15-25 хүүхэд хичээллэнэ. Мөн сургалт танхимаар ороход өдөр бүр ирц болон шинж тэмдгийн тандалтыг хийх бөгөөд халдварын шинж тэмдэг илэрсэн бол гэрт нь буцаах эсвэл харьяа ЭМБ-д шилжүүлэх арга хэмжээг авна. СӨБ-ын үйл ажиллагааг 100 хувь танхимаар нээх ч цэцэрлэгийн сургалтыг дараах тохиолдолд зайн сургалт руу шилжүүлнэ.

  • Нэг ангид нэг хүүхэд өвчилбөл 14 хоногийн хугацаагаар зайн сургалт руу шилжинэ
  • Тухайн давхарт гурван бүлэгт өвчлөл гарсан тохиолдолд ангийн байрлалаас хамаарч корпус болон давхраар хэсэгчлэн хаана
  • Өөр хоорондоо хамааралгүй байршилтай гурав болон түүнээс дээш бүлэгт халдвар бүртгэгдвэл цэцэрлэгийг бүхлээр нь зайн сургалтад шилжүүлнэ

Цэцэрлэгт хамрагдах хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж

  • Гэр-цэцэрлэг-гэрийн хооронд амны хаалт тогтмол зүүх /ангид маск зүүхгүй/
  • Гар халдваргүйжүүлэгчийг бэлтгэх
  • Гэртээ ам хоолойг байнга зайлах, гарыг тогтмол угаалгах
  • Шүдийг өглөө оройд гэртээ сайтар угаах
  • Өвчний шинж тэмдэг илэрсэн нөхцөлд цэцэрлэгт явуулахгүй байх
  • Бага насны хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явахгүй байх
  • Зайн сургалтын үед хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр багштай хамтран ажиллах
  • Өглөөний цайг нь бэлдэж өгөх
  • Өглөө оройдоо ам, хоолойг нь зайлуулах
  • хэрэв ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй
  • Боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилд 47 хувь, 2020-2021 оны хичээлийн жилд 62-68 хувьд нь танхимын бус хэлбэрээр хичээллэсэн

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД МӨРДӨХ ЖУРАМ, ЗӨВЛӨМЖ

Ямар тохиолдолд сургуулийн сургалтыг цахимд шилжүүлэх вэ?

  • Вакцинд хамрагдаагүй буюу 12-оос доош насны хүүхэдтэй ангид нэг хүүхэд халдвар авсан тохиолдолд долоо хоногийн хугацаанд зайн сургалтад шилжүүлнэ. Ингэхдээ цэцэрлэгтэй адилаар зургаа дахь хоногт хүүхдүүдээс PCR шинжилгээ авч, сөрөг гарсан нь танхимын сургалтдаа сууна.
  • Вакцинд хамрагдсан 12-оос дээш насны хүүхэдтэй ангид гурван хүүхэд өвчилбөл долоо хоногийн хугацаанд зайн сургалтаар хичээллүүлнэ.
  • Өөр хоорондоо хамааралтай гурав болон түүнээс дээш бүлгийн дотор халдвар бүртгэгдвэл сургуулийг бүхлээр нь долоо хоногийн хугацаанд зайн сургалтад шилжүүлнэ.

Нэг өдрийн хичээлийн үргэлжлэх хугацаа, давтамж

  • 1-2-р ангийн нэг хичээлийн үргэлжлэх хугацаа 30 минут, нэг өдөрт дөрвөн хичээлээс хэтрэхгүй,
  • 3-12-р ангийн сурагчид өдөрт нэг хичээлийг 35 минут, таван хичээлээс хэтрэхгүй байхаар тогтжээ. Хичээл эхлэх, дуусах цагийн хуваарийг анги бүрд ялгаатай байлгана.

ЕБС-иуд халдвар хамгааллын дэглэм мөрдөх зөвлөмж

  • Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө сургалтын байгууллагын удирдлагууд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг гаргаж, дотоод хяналтын үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах
  • Байгууллагынхаа ойролцоох нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх
  • Хичээл сургалтын болон дотуур байранд ариутгал халдваргүйтгэлээс гадна мэрэгч амьтан, шавжны устгал хийлгэх
  • Дархлаажуулалтын болон шинжилгээний цэгийн зориулалтаар ашиглагдсан сургууль, цэцэрлэгүүд ариутгал, халдваргүйтгэл хийлгэхдээ онцгой анхаарах
  • Хичээл сургалтын үйл ажиллагааны явцад багш ажилтан, суралцагч, дотуур байрны хүүхдээс сэжигтэй тохиолдол илэрсэн үед эмнэлгийн байгууллагад шилжүүлэх хүртэл хугацаанд тусгаарлах байрыг бэлтгэх
  • Цэвэрлэгээ үйлчилгээний бодис, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх
  • Анги танхим, дадлагын газар, хоолны газарт сандал хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байлгах
  • Нэг ангид 20-оос илүүгүй хүүхэд суралцуулах
  • Дотуур байранд нэг оронд ногдох талбайн хэмжээг 4 м.кв-аас багагүй, ор хоорондын зайг 1.5 метр байхаар зохион байгуулах
  • Боловсрол, сургалтын байгууллагад бөөгнөрөл үүсэхгүй байхаар орох, гарах урсгалыг зохион байгуулах
  • Анги танхимд дулааны улиралд цаг тутамд 15 минутын турш энгийн салхивчийг нээж агаар сэлгэх, өвлийн цагт механик агааржуулалтын системийг тогтмол ажиллуулах зэрэг зөвлөмжийг мэргэжлийн хяналтын байгууллагаас өгчээ.

Цэцэрлэг, сургуульд сэжигтэй тохиолдол илэрвэл авах арга хэмжээ

Танхимаар хичээллэх үед сургууль, цэцэрлэг дээр сэжигтэй тохиолдол илэрсэн эсвэл халдварын тохиолдол батлагдвал сургууль, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтнууд эрүүл мэндийн байгууллага хамтран батлагдсан заавар журмыг мөрдөж ажиллана.

Тухайлбал, хүүхдийн шинж тэмдэг хөнгөн байгаа үед эцэг эхэд нь мэдэгдэж гэр рүү нь буцаах, хүнд тохиолдолд эмчид мэдэгдэж, эрүүл мэндийн байгууллага руу шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа хэлсэн. Хэрэв багш, ажилтан, оюутан, сурагч, цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдээс сэжигтэй тохиолдол илэрсэн бол харьяа эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх хүртэлх хугацаанд түр тусгаарлах өрөөнд байлгах зөвлөмжийг хүргүүлснийг НМХГ-аас мэдээлсэн.

Харин эцэг, эхчүүд хүүхдэдээ амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн, халуурсан, хоолой өвдсөн, суулгаж гүйлгэх шинж тэмдэг илэрсэн үед ангийн багш болон сургуулийн холбогдох шатны хүмүүст мэдэгдэж, сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөсөн.

ЗААВАЛ МӨРДӨХ БУСАД НИЙТЛЭГ ШААРДЛАГА

  • Сургууль бүрд тандалт судалгаа хийх, хавьтал тодорхойлох баг ажиллана
  • Хувцас солих өрөөнд эцэг эх, асран хамгаалагчдыг олноор нь бөөгнөрүүлэхгүй байхаар зохицуулна
  • Угааж цэвэрлэхэд хялбар цөөн тооны тоглоом хэрэглэх
  • Хүүхдийн тоглоом хичээлийн хэрэгслийг оройд угааж цэвэрлэх
  • Хүүхдүүдэд коронавирусийн халдвараас сэргийлэх мэдээлэл, сурталчилгааг сайн хийх
  • Эцэг эх, багш, сурагчдыг хамруулсан олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй бөгөөд эцэг эхийн хурлыг зөвхөн цахимаар хийнэ
  • Үйл ажиллагаа эхлэх болон тарах цагийг 10-15 минутын зөрүүтэйгээр зохион байгуулах
  • Цэцэрлэгийн хүүхдийг унтуулахдаа “хөл- толгой” зарчим баримтална
  • Сурагчдын шинээ хоорондын зай 1-1.5 метр байхаар зохицуулна
  • Хамтдаа хэрэглэдэг хичээлийн хэрэгслийг заавал орой угааж, цэвэрлүүлэх
  • Сурагчдаар ангийн цэвэрлэгээг хийлгэхгүй байх бөгөөд сургууль дээр байх цагийн аль болох бага түвшинд байлгана
  • Ариун цэврийн өрөөг ашиглах хуваарь гаргах
  • Дулааны улиралд цонх, салхивчийг байнга онгорхой байлгах бөгөөд хичээл эхлэхээс өмнө бүх сургууль, цэцэрлэгт өвөл ажиллуулах механик системийг нь шалгаж тохируулна
  • Хүүхдийг гэр сургууль гэсэн маршрутаас өөр газраар дагуулж явахгүй байх
  • Цэцэрлэг дээр тусгай дугаарын утас ажиллуулах
  • ЕБС-ийн сурагчид болон цэцэрлэг, сургуулийн багш, ажилчид масктай байх бол цэцэрлэгийн хүүхэд маскгүй байна. Гэхдээ энэ асуудлыг халдварын тархалтын нөхцөл байдалтай уялдуулж өөрчилж болно.Өнөөдөр 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байна.Цар тахлын үед нээж буй 2021-2022 оны хичээлийн шинэ жилд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын орчинд мөрдөгдөх зарим онцлох дүрэм журмыг хүргэж байна.ЦЭЦЭРЛЭГ БУЮУ СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛД МӨРДӨХ ЖУРАМ, ЗӨВЛӨМЖНийслэлийн 60 сургуульд багш нар хоёр ээлжээр ажилланаНийслэлийн 60 цэцэрлэгт хоёр ээлжийн багш ажиллуулна. Ингэхдээ эхний ээлжид энэ хичээлийн жилд 6 дүүргийн 25 цэцэрлэгт 60 багш туршилтаар ажиллуулна. Ингэснээр цэцэрлэг 07.30-19.00 цаг хүртэл, өдөрт 12 цагаар ажиллана. Улаанбаатарын түгжрэлийн шалтгааны 25 хувь сургууль, цэцэрлэгийн хөдөлгөөнтэй холбоотой байдаг тул ийм шийдвэр гаргажээ.Ямар тохиолдолд цэцэрлэгийн сургалтыг цахимд шилжүүлэх вэ?Энэ жил улсын хэмжээнд 1,515 цэцэрлэгт дөрвөн настай 60,193 хүүхэд, таван настай 77,185 хүүхэд суралцах тооцоолол байна. 4 болон 5 настай хүүхдүүдийг эцэг эхийн хүсэлтэд үндэслэн цэцэрлэгийн танхимын сургалтад хамруулах бөгөөд анги танхимын зай талбайгаас хамаарч нэг бүлэгт 15-25 хүүхэд хичээллэнэ. Мөн сургалт танхимаар ороход өдөр бүр ирц болон шинж тэмдгийн тандалтыг хийх бөгөөд халдварын шинж тэмдэг илэрсэн бол гэрт нь буцаах эсвэл харьяа ЭМБ-д шилжүүлэх арга хэмжээг авна. СӨБ-ын үйл ажиллагааг 100 хувь танхимаар нээх ч цэцэрлэгийн сургалтыг дараах тохиолдолд зайн сургалт руу шилжүүлнэ.
    • Нэг ангид нэг хүүхэд өвчилбөл 14 хоногийн хугацаагаар зайн сургалт руу шилжинэ
    • Тухайн давхарт гурван бүлэгт өвчлөл гарсан тохиолдолд ангийн байрлалаас хамаарч корпус болон давхраар хэсэгчлэн хаана
    • Өөр хоорондоо хамааралгүй байршилтай гурав болон түүнээс дээш бүлэгт халдвар бүртгэгдвэл цэцэрлэгийг бүхлээр нь зайн сургалтад шилжүүлнэ

    Цэцэрлэгт хамрагдах хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж

    • Гэр-цэцэрлэг-гэрийн хооронд амны хаалт тогтмол зүүх /ангид маск зүүхгүй/
    • Гар халдваргүйжүүлэгчийг бэлтгэх
    • Гэртээ ам хоолойг байнга зайлах, гарыг тогтмол угаалгах
    • Шүдийг өглөө оройд гэртээ сайтар угаах
    • Өвчний шинж тэмдэг илэрсэн нөхцөлд цэцэрлэгт явуулахгүй байх
    • Бага насны хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явахгүй байх
    • Зайн сургалтын үед хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр багштай хамтран ажиллах
    • Өглөөний цайг нь бэлдэж өгөх
    • Өглөө оройдоо ам, хоолойг нь зайлуулах
    • хэрэв ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй
    • Боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилд 47 хувь, 2020-2021 оны хичээлийн жилд 62-68 хувьд нь танхимын бус хэлбэрээр хичээллэсэн

    ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД МӨРДӨХ ЖУРАМ, ЗӨВЛӨМЖЯмар тохиолдолд сургуулийн сургалтыг цахимд шилжүүлэх вэ?

    • Вакцинд хамрагдаагүй буюу 12-оос доош насны хүүхэдтэй ангид нэг хүүхэд халдвар авсан тохиолдолд долоо хоногийн хугацаанд зайн сургалтад шилжүүлнэ. Ингэхдээ цэцэрлэгтэй адилаар зургаа дахь хоногт хүүхдүүдээс PCR шинжилгээ авч, сөрөг гарсан нь танхимын сургалтдаа сууна.
    • Вакцинд хамрагдсан 12-оос дээш насны хүүхэдтэй ангид гурван хүүхэд өвчилбөл долоо хоногийн хугацаанд зайн сургалтаар хичээллүүлнэ.
    • Өөр хоорондоо хамааралтай гурав болон түүнээс дээш бүлгийн дотор халдвар бүртгэгдвэл сургуулийг бүхлээр нь долоо хоногийн хугацаанд зайн сургалтад шилжүүлнэ.

    Нэг өдрийн хичээлийн үргэлжлэх хугацаа, давтамж

    • 1-2-р ангийн нэг хичээлийн үргэлжлэх хугацаа 30 минут, нэг өдөрт дөрвөн хичээлээс хэтрэхгүй,
    • 3-12-р ангийн сурагчид өдөрт нэг хичээлийг 35 минут, таван хичээлээс хэтрэхгүй байхаар тогтжээ. Хичээл эхлэх, дуусах цагийн хуваарийг анги бүрд ялгаатай байлгана.

    ЕБС-иуд халдвар хамгааллын дэглэм мөрдөх зөвлөмж

    • Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө сургалтын байгууллагын удирдлагууд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг гаргаж, дотоод хяналтын үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах
    • Байгууллагынхаа ойролцоох нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх
    • Хичээл сургалтын болон дотуур байранд ариутгал халдваргүйтгэлээс гадна мэрэгч амьтан, шавжны устгал хийлгэх
    • Дархлаажуулалтын болон шинжилгээний цэгийн зориулалтаар ашиглагдсан сургууль, цэцэрлэгүүд ариутгал, халдваргүйтгэл хийлгэхдээ онцгой анхаарах
    • Хичээл сургалтын үйл ажиллагааны явцад багш ажилтан, суралцагч, дотуур байрны хүүхдээс сэжигтэй тохиолдол илэрсэн үед эмнэлгийн байгууллагад шилжүүлэх хүртэл хугацаанд тусгаарлах байрыг бэлтгэх
    • Цэвэрлэгээ үйлчилгээний бодис, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх
    • Анги танхим, дадлагын газар, хоолны газарт сандал хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байлгах
    • Нэг ангид 20-оос илүүгүй хүүхэд суралцуулах
    • Дотуур байранд нэг оронд ногдох талбайн хэмжээг 4 м.кв-аас багагүй, ор хоорондын зайг 1.5 метр байхаар зохион байгуулах
    • Боловсрол, сургалтын байгууллагад бөөгнөрөл үүсэхгүй байхаар орох, гарах урсгалыг зохион байгуулах
    • Анги танхимд дулааны улиралд цаг тутамд 15 минутын турш энгийн салхивчийг нээж агаар сэлгэх, өвлийн цагт механик агааржуулалтын системийг тогтмол ажиллуулах зэрэг зөвлөмжийг мэргэжлийн хяналтын байгууллагаас өгчээ.

    Цэцэрлэг, сургуульд сэжигтэй тохиолдол илэрвэл авах арга хэмжээТанхимаар хичээллэх үед сургууль, цэцэрлэг дээр сэжигтэй тохиолдол илэрсэн эсвэл халдварын тохиолдол батлагдвал сургууль, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтнууд эрүүл мэндийн байгууллага хамтран батлагдсан заавар журмыг мөрдөж ажиллана.Тухайлбал, хүүхдийн шинж тэмдэг хөнгөн байгаа үед эцэг эхэд нь мэдэгдэж гэр рүү нь буцаах, хүнд тохиолдолд эмчид мэдэгдэж, эрүүл мэндийн байгууллага руу шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа хэлсэн. Хэрэв багш, ажилтан, оюутан, сурагч, цэцэрлэгийн болон дотуур байрны хүүхдээс сэжигтэй тохиолдол илэрсэн бол харьяа эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх хүртэлх хугацаанд түр тусгаарлах өрөөнд байлгах зөвлөмжийг хүргүүлснийг НМХГ-аас мэдээлсэн.Харин эцэг, эхчүүд хүүхдэдээ амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн, халуурсан, хоолой өвдсөн, суулгаж гүйлгэх шинж тэмдэг илэрсэн үед ангийн багш болон сургуулийн холбогдох шатны хүмүүст мэдэгдэж, сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөсөн.ЗААВАЛ МӨРДӨХ БУСАД НИЙТЛЭГ ШААРДЛАГА

    • Сургууль бүрд тандалт судалгаа хийх, хавьтал тодорхойлох баг ажиллана
    • Хувцас солих өрөөнд эцэг эх, асран хамгаалагчдыг олноор нь бөөгнөрүүлэхгүй байхаар зохицуулна
    • Угааж цэвэрлэхэд хялбар цөөн тооны тоглоом хэрэглэх
    • Хүүхдийн тоглоом хичээлийн хэрэгслийг оройд угааж цэвэрлэх
    • Хүүхдүүдэд коронавирусийн халдвараас сэргийлэх мэдээлэл, сурталчилгааг сайн хийх
    • Эцэг эх, багш, сурагчдыг хамруулсан олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй бөгөөд эцэг эхийн хурлыг зөвхөн цахимаар хийнэ
    • Үйл ажиллагаа эхлэх болон тарах цагийг 10-15 минутын зөрүүтэйгээр зохион байгуулах
    • Цэцэрлэгийн хүүхдийг унтуулахдаа “хөл- толгой” зарчим баримтална
    • Сурагчдын шинээ хоорондын зай 1-1.5 метр байхаар зохицуулна
    • Хамтдаа хэрэглэдэг хичээлийн хэрэгслийг заавал орой угааж, цэвэрлүүлэх
    • Сурагчдаар ангийн цэвэрлэгээг хийлгэхгүй байх бөгөөд сургууль дээр байх цагийн аль болох бага түвшинд байлгана
    • Ариун цэврийн өрөөг ашиглах хуваарь гаргах
    • Дулааны улиралд цонх, салхивчийг байнга онгорхой байлгах бөгөөд хичээл эхлэхээс өмнө бүх сургууль, цэцэрлэгт өвөл ажиллуулах механик системийг нь шалгаж тохируулна
    • Хүүхдийг гэр сургууль гэсэн маршрутаас өөр газраар дагуулж явахгүй байх
    • Цэцэрлэг дээр тусгай дугаарын утас ажиллуулах
    • ЕБС-ийн сурагчид болон цэцэрлэг, сургуулийн багш, ажилчид масктай байх бол цэцэрлэгийн хүүхэд маскгүй байна. Гэхдээ энэ асуудлыг халдварын тархалтын нөхцөл байдалтай уялдуулж өөрчилж болно.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

ОХУ-тай худалдаа эдийн засгийн хоригтой явж ирэв

Монгол, Орос хоёр дипломат харилцаа тогтоогоод зуун жил болж байна. Зуун жил гэдэг урт хугацаа. Гэвч монголчуудад оросууд дээрэнгүй хандаж ирлээ. Бид ер нь оросуудад муу юм хийж явсан удаагүй. Түүхэндээ ч тийм зүйл үгүй. Тиймээс оросууд биднийг үзэн ядах шалтгаан байхгүй. Тэгсэн атлаа манай эдийн засагт хориг тавьсаар ирлээ. Эсрэгээрээ бид гомдол яривал их юм бий.

“Монгол-Оросын бизнесийг дэмжих болон ОХУ-аас хөрөнгө оруулалт татах боломж” сэдвээр хоёр талын төр, хувийн хэвшлийн уулзалт боллоо. Манай Ерөнхий сайд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тааруу байгааг уулзалтын үеэр хэлж, “1992 онд манай экспортын бүтцэд ОХУ58.5 хувийг эзэлж байсан бол 2019 онд 0.9 хувьд хүрсэн байна. Харин урд хөршийнх энэ хугацаанд 71.1 хувиар өссөн гэв. ОХУ-ын элчин сайд “Монгол Улс ОХУ-аас жилд нэг тэрбум долларын бүтээгдэхүүн импортолдог. Гэвч гарч буй экспорт маш бага буйг анхаарах хэрэгтэй” гэв. Даажинтай юм. Бидний байгаа ч царай энэ. Тэдний хандаж байгаа байдал ийм. Гаалийн татвараа жаахан буулгачих гэхээр Орос, Казахстан, Беларусь зэргийг нэгтгэсэн Евразийн холбоонд нэгдчихвэл асуудалгүй гэх маягийн юм ярина. Цаашлаад өөрсдийн хүссэн эвсэл холбоодод орохыг шахсаар ирлээ. Монгол Улс хүн ам цөөн, хоёр том гүрний дунд, далайд гарцгүйг далимдуулан байсхийгээд л шахаанд оруулах гэж оролддог. Монгол Улс элдэв эвсэлд орохгүй байх бодлого барьж ирсэн. Энэ нь ч зөв. Улсаа бодоод элдэв эвсэлд нь орохгүй бол эдийн засгаар нь хориг тавиад сууна.

Монгол Орос хоорондоо визгүй зорчдог болсон. Монголчууд бөөн баяр болж байсан нь саяхан. Гэтэл татварын бодлогоор дарамталж худалдааны хоригоо тавьсаар. Хил гааль дээр монголчуудад яаж хандаж байна. Оросын хил гаалийн ажилтнууд төрөөсөө үүрэг авсан аятай монголчуудад дээрэлхүү, ээлгүй ханддаг. Бараа таваарыг нь зоргоороо нааш цааш шидэлж, хашгичиж байгаа дүр төрхийг зөндөө л харсан биз. Манайд ирсэн ОХУ-ын албаны хүмүүс, элчин сайд нар байсхийгээд л тохуурхсан үг хэлдэг.

Манай дотоод хэргийг шүүн хэлэлцээд байгаа юм уу, зааж зааварлаад байна уу. Хэзээ байтлаа дипломат ёсонд тийм байлаа. Хичнээн дургүй хүрч чулуу шиг хатуу үг хэлэх байсан ч “хөвөнд ороож” байгаад шиддэг биз дээ.

Монгол иргэд энэ дээрэнгүй хандлагыг мэддэг, ойлгодог болсон. “Тусгаар улсын иргэн байж ингэж бөөрөлхүүлэх гэж дээ хэмээн халаглах, унтууцах нь их болж. Ах дүү гэдэг хуучирсан ойлголтыг үзэн яддаг, эсэргүүцдэг залуус бий болж. Социалист нийгмийн үед Оросыг шүтэх бодлогоор тархиа угаалгасан хүмүүс, тэнд боловсрол эзэмшсэн голдуу хүмүүс орос ах гэх мэт нялуун үг хэлж байгаа харагддаг. Гэвч Орост сурах хүмүүсийн тоо ч одоо буурсан. Голцуу цагдаа цэргийнхэн л суралцаж байгаа харагдах юм. Төгсөж ирээд яг тэдний школоор ардчилсан Монголын иргэнд хандах гээд байдаг. Хойд хөрш магадгүй үүнийг бодлогоор таслахгүй явуулдаг биз.

Оростой худалдааны баланс арай л дэндүү байгаа. Оросоос манайх руу орж ирж буй бүтээгдэхүүн, Монголоос ОХУ руу гаргаж буй бүтээгдэхүүний харьцаа тэнгэр, газар шиг. Монголчуудыг бусад улс оронтой харилцахад их, бага хэмжээгээр байнга саад хийж ирлээ.

Төмөр зам, усан цахилгаан станц гэсэн томоохон төслүүдийг хөдөлгүүлэхгүй тал дээр байдгаараа хичээнэ. Эрчим хүчийг хараат байлгахыг зорино. Шатахуунаар шантаажилна. Хийн хоолойг тойруулна. Ганц усан цахилгаан станц барих гэхээр хүн итгэмгүй тайлбар хэлээд хөндлөн суучихдаг. Манайд зориуд ингэж эдийн засгийн хориг тавиад стратеги нь Монголыг Хятад ойртуулах, тэдэнд хамаатуулж, тавьж өгөх бодлого барьдаг юм шиг. Манай эдийн засаг Хятадаас бараг л 90 хувь хамааралтай болоод байна. Аль эртний Куликовын тулаанд татварыг хэн хурааж авах вэ гэдэг зодоон болсон маргаан болохоос монголчууд нэг их буруутай биш шүү дээ. Дэлхийн үнэнийг ярьдаг түүхчид энэ түүхийн бодит байдлыг өөрөөр хэлэх болсон. Харин ч энэ тулааны үр дүн Орост ашигтай болсон гэх юм билээ. Одоо бид та бүхэнтэй ах, дүү гэж нялганамааргүй байна. Нэгэн ертөнцөд зэрэгцэн оршиж байгаа, тусгаар улсуудын хувьд харилцан ашигтай байцгаая.

М.НАРАН

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эх хэлний өдрийг тохиолдуулан Өглөөний гудамжинд Монгол соёлын үйл ажиллагааг зохион байгууллаа

Өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний өдрийн Эх хэлний өдрийг тохиолдуулан “Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлье” урайн дор Монгол соёлын үйл ажиллагааны хөтөлбөрийг “гутлын 24” буюу Өглөөний гудамжинд зохион байгууллаа.

Монгол соёлын үйл ажиллагааны хөтөлбөр:

  • 07:30-07:40 Нээлт: Морин хуур, Хөөмий, Каллиграфи үзүүлбэр
  • 07:40-07:50 “Монгол бичиг мину“ Шүлэг
  • 07:50-08:00 Л.Пүрэвдорж МУСГЗ зохиолч, Эх хэлээ аваръя! хөдөлгөөний тэргүүн үг хэлнэ
  • 08:00-08:10 Академич Доктор (Ph.D) А.Алимаа ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын эрхлэгч үг хэлнэ
  • 08:10-08:20 Б.Элбэгзаяа- Хүмүүн бичиг сонины эрхлэгч үг хэлнэ
  • 08:20-08:30 “Огторгуйн биелгээ” үзүүлбэр
  • 08:30-08:50 Загварын үзүүлбэрүүд \Үндэсний бренд\
  • 08:50-09:00 Хаалт: Зураг авахуулах, Хаалтын үзүүлбэр, Open mic

Мөн 12:20 цагаас Соёлын яамны нэгдүгээр давхарт “Хос бичигтэн” хөтөлбөр эхэлнэ. Энэ нь 2025 онд Хос бичигт шилжихтэй холбоотой монгол бичгийн жишиг хичээл бөгөөд Соёлын яамны удирдлагууд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУИС, ШУА, МУБИС, аймгийн соёлын хэлтсийн төлөөллүүд оролцоно. Мөн энэ үеэр калиграфи, бичиг соёлтой холбоотой үзэсгэлэн гарна.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс, гадаа болон мод гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

2 хүн болон ном гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: Нөхөн сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт ХҮН-аас Б.Найдалааг нэр дэвшүүлэхээр болсон

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-Танай намаас нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулсан гэж сонссон. Хэн хэнийг нэр дэвшүүлэхээр намаас дэмжээд байна?

-Зөв ХҮН электорат эвсэл энэ удаагийн сонгуульд мөн эвслээрээ орж байна. Нөхөн сонгуульд нийт есөн нам, нэг эвсэл орж байгаа. Сонгуульд оролцох улс төрийн бусад хүчнүүдтэй харьцуулахад бид үнэт зүйл, зарчимдаа нэгдэж эв нэгдлээ хангаж яваа ийм эвсэл. Эвслийн Төлөөлөх зөвлөлийн хуралдаан өчигдөр боллоо. Уг хуралдаанаар бид нөхөн сонгуульд орж ялалт байгуулна гэсэн итгэл үнэмшилтэйгээр шийдвэрээ гаргалаа. Энэ шийдвэрийг гаргахаас өмнө нөхөн сонгуульд орно гэсэн намуудын хүрээнд уулзалт хийсэн. Монгол Улсад өнөөдөр эрх барьж байгаа нам 64 суудалтай байна. Хоёр ч удаа 60 гаруй суудал авлаа. Гэвч иргэдийн хүлээлтэд хүрэхгүй байна. Өнөөдөр парламентад эрх барьж байгаа намд суудал хангалттай байна. Гагцхүү ажлаа л хийх хэрэгтэй байгаа юм. Нөгөө талд, хүчтэй цөөнх, сөрөг хүчний орон зай маш их үгүйлэгдэж байна. Чуулганы хуралдаанд тухайн асуудалд гишүүн хоёрхон минут үг хэлэх нь хангалтгүй байна. Тэр дундаа манай эвсэл, намын хувьд. Тиймээс цөөнхийн суудлынхаа тоог нэмэх, Засгийн газрын үйл ажиллагаанд илүү хяналт тавих тэнцвэртэй парламент чухал байгаа. Илүү их үр дүн гарах чиглэлд парламент ажиллах хэрэгтэй байна. Гэвч ковидын үед парламентын үйл ажиллагаа суларчихлаа. Ковидын урт нэртэй хуулиар Засгийн газар хөрөнгө хуваарилах эрх мэдлийг өөртөө авчихлаа. Ийм тохиолдолд бид нэгэнт парламентын засаглалыг бэхжүүлнэ, парламентын ардчиллыг цаашид хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа бол парламент нь илүү бодитой ажил хэрэгч байдлаар ажилладаг, намууд нь ч үзэл бодолдоо үнэнч, бодлого боловсруулах чадвартай төлөөллөө парламентад оруулах нь зүйтэй байна. Энэ агуулгаараа Улаанбаатар хотын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Бадрахын Найдалааг нэр дэвшүүлж байна. Бид уг тойрогт судалгаа хийхэд Засгийн газрын өнөөдрийн үйл ажиллагаа, ковидын үеийн ажил зохион байгуулалт нь иргэдийн өндөр хүлээлтэд нийцэхгүй байна. Эрх баригч нам биш, харин сөрөг хүчнийг дэмжих хандлага илүү их байна гэж дүгнэсэн. Тиймээс энэ хариуцлагатай сонгуульд хамгийн сайн гэсэн хүнээ дэвшүүлж байна.

-18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт хэнийг нэр дэвшүүлж байгаа вэ?

-Хэнтий аймагт нэр дэвшүүлэхдээ бусад намуудын төлөөллүүдтэй уулзаж, тэдний байр суурийг анхаарч шийдвэрээ гаргалаа. МАН болон бусад гэсэн ийм цаг үе улстөрийн орчинд бодитой бий болсон.Өөрөөр хэлбэл, нэг том нам гэсэн 1990 оны өмнөх нөхцөл байдал руу бид орчихлоо. Нэг нам дангаараа олон суудалтай, мөн олонхын суудалтай намаас Ерөнхийлөгч гарчихлаа. Орон нутагт мөн л олон суудалтай байна. Хоёр парламентын хугацаа дамнаж үнэмлэхүй олон суудалтайгаар эрх барьж байгаа нь бидний хүсээд байгаа ардчилсан нийгэм яавч биш. Ялангуяа парламентын ардчилал бүр биш байна. Парламентын ардчилал гэдэг бол намуудын мэтгэлцээний талбар байх ёстой. Олон намууд олон талаас тэнцвэртэйгээр үгээ хэлж, бодлогоо ярьж хэрэгжүүлж байх учиртай. Гэтэл үгүй болчихлоо.

Ийм тохиолдолд бид бусад намууд, бие даагчдад боломж өгөх нь зүйтэй гэсэн бодлогын шийдвэр гаргасан. Энэ агуулгаар Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Зөв ХҮН электрат эвслийн бодлого чиглэлтэй нийцсэн тэр нам, эвслийг эсвэл үнэт зүйл, зарчмаа өндөрт авч явж чаддаг бие дааж дэвших зөв хүнийг манай эвслийн зүгээс дэмжиж ажиллана гэсэн шийдвэр гаргалаа.

-Тэгвэл 18 дугаар тойрогт танай намын зарчимтай аль нам илүү нийцэж байна вэ?

-Хэнтий аймгийн нөхөн сонгуульд өрсөлдөх намууд ямар хүнийг дэвшүүлэх вэ гэдгийг анхааралтай ажиглаж байгаад хэнийг нь дэмжиж ажиллахаа шийднэ. Харин танай сониноор дамжуулж бусад намууддаа уриалж байна. Засгийн газар, эрх баригчдад сайн хяналт тавьдаг байх ёстой. Зөв залуурддаг байх ёстой. Энэ агуулгаар цөөнхийн боломж бололцоог парламентад нээх чиглэлээр ажиллах хэрэгтэй. Тиймээс 28 дугаар тойрогт ХҮН-аас нэр дэвшигч Б.Найдалааг дэмжиж ажиллаач ээ гэж бусад намууддаа уриалмаар байна. Ямартаа ч 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийнхээ шийдвэрийг гаргалаа. Ялна гэж бодож байна. Иргэдийнхээ хүлээлтэд нийцсэн, Сонгинохайрхан дүүргийн сонгогчдыг төлөөлж чадах, цаашлаад парламентад хяналт тавих, хүчний балансыг бий болгох сайн мэргэжилтэн, зөв хүнийг нэр дэвшүүлэх болсондоо манай эвслийн хувьд баяртай байна. 2024, 2028 он гээд цаашид ХҮН-ыг олон сонгууль хүлээж байна. Манай нам, эвслийн онцлог нь өөрийн үнэт зүйлтэй, итгэл үнэмшилтэй, ур чадвартай хүнийг дэвшүүлдэг. Эрдэм мэдлэг, туршлага нь Монгол Улсад илүү их хувь нэмэр оруулах боловсон хүчний нөөц манай эвсэлд хангалттай байдаг. Монголын социал демократ нам бол багш, эмч гээд Монголын анхны сэхээтнүүдийг төлөөлдөг нам. Маш олон академич, эрдэмтэд байна. Зүй ёс намд Японд төгссөн инженерүүд олон байна. ХҮН-ын хувьд анхнаасаа л мэдлэг боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн асуудлыг түлхүү ярьдаг, энэ чиглэлээр мэргэшсэн олон сайн мэргэжилтнүүдтэй нам учраас улсынхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулж чадна гэсэн итгэлтэй байна.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахаар АН-ын болоод хэд хэдэн гишүүн гарын үсэг зурсан тухай мэдээ гарсан. Таны нэр ч тэр дунд байсан. Энэ тухайд тодруулахгүй юу?

-Хэн нэгэн гишүүн надад Засгийн газрыг огцруулъя гэж санал, бичиг танилцуулаагүй. Ямар үндэслэлтэйг нь сайн мэдэхгүй байна. Ээлжит бус чуулган хуралдах эсэх талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Тиймээс аравдугаар сарын 1-нээс энэ асуудал тодорхой болох болов уу. Одоогоор надад энэ талаар ямар ч мэдээлэл алга. Танилцаагүй учраас би яаж гарын үсэг зурсан байх вэ.

-Засгийн газрын 200 хоног саяхан боллоо. Өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байна?

-Хийх ёстой ажлаа хангалттай сайн хийж чадахгүй байна. Тухайлбал, өнөөдөр нүүрсний үнэ урьд өмнө байгаагүй хамгийн өндөр байна. Ийм өндөр үнэтэй байхад нүүрсээ зарж чадахгүй байна. Өдөрт 50-100-хан машиныг л гаргаж байна. Үүний учир шалтгааныг “Монгол Улс ковидтой болохоор Хятадын талаас нүүрсэнд хязгаарлалт хийж байна” гэдэг. Хилийн бүсийг ногоон бүс болгож, онцгой ач холбогдол өгч ажиллах ёстой байтал тэр зохион байгуулалтаа хийж чадахгүй байна гэж дүгнэж байгаа. Энэ том боломжийг алдаж байгаа нь буруу гэж бодож байна. Хоёрдугаарт, мэдээж ковидын хүндрэл дэлхий даяар байлгүй л яахав. Гэхдээ үүнтэй тэмцэхдээ эрс шийдэмгий байдлаар тэмцмээр байна. Гарсан шийдвэрийнхээ үр дүнг хармаар байгаа юм. Гэтэл олон нийтэд таалагдах байдлаар шийдвэрээ гаргаад байна уу гэсэн хөндлөнгийн дүгнэлт байна. Тухайлбал, хичээл, сонгууль танхимаар орох эсэх асуудал. Дельта хувилбарын тархалт өндөр, дараагийн давлагаа эхлэх гэж байхад хүүхдээ яаж сургуульд нь явуулах вэ. Цахимаар яаж хичээллэх вэ. Танхимаар хичээллэх нь тодорхой юу. Мөн л шийдвэрээсээ эргэж буцаад, тодорхой биш байх вий дээ гэж иргэд эргэлзэж байна. Тиймээс шийдвэрээ тухайн салбарын судлаачдын дүгнэлтэд үндэслэж гаргадаг баймаар байна. Энэ чиглэлд Засгийн газар анхаарч ажиллах хэрэгтэй байна. Эдийн засаг богино хугацаанд өснө гээд байсан. Бодит байдал дээр тийм дүр зураг алга. Дэлхий нийтээр цар тахалтай байгаа үед яаж ЖДҮ-ээ бодитоор дэмжих вэ. Хөнгөлөлттэй зээл өгөхөөс өөрөөр ямар хувилбар байна гээд судалж байгаад арга хэмжээ авахгүй бол энэ хүндрэл ужгирах гээд байна. Иргэдийг хичнээн ч жил халамжаар торгоох вэ дээ. Татвар төлөгчдийн мөнгийг халамж болгож тараагаад байвал эдийн засгаа хөлдөө чирнэ. Төсвийн хоёр төгрөг тутмын нэг нь халамж болж байна. Үлдсэн нь үр ашиггүй баахан цемент, хөшөө дурсгал, соёлын төв гэх мэт. Замын-Үүдээр гарч байгаа ачааны урсгал нарийссантай холбоотойгоор барилгын материал, бүх юмны үнэ өслөө. Үр дүнд нь юмны үнэ өсөх нь тодорхой болчихлоо. Үнэ өссөн тохиолдолд ямар юмных нь бүтээн байгуулалт байх вэ дээ. Энэ жил тавигдсан төсвийн хөрөнгө оруулалтын объектууд бүгд гацна шүү дээ. Хагас дутуу юм барьчихдаг заримыг нь нураах юм уу, эсвэл төсвийг нь нэмэх юм уу гэх мэт олон асуудал байна. Үүнийг шийдэхийн тулд тогтолцооны өөрчлөлтийг шуурхай хийх хэрэгтэй.

-УИХ-ын дарга том мөнгөн дэвсгэрт хэвлэх санаачилга гаргаад байсан. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ам.доллартай харьцуулбал төгрөгийн ханш уначихсан. Үүнтэй холбоотойгоор цаасан мөнгө хэвлэх зардлыг бууруулах агуулгаар том мөнгө байж болно гэж бодож байна. Гэхдээ цаг хугацаа нь өнөөдөр биш. Өндөр инфляцитай байгаа үед буруу шийдвэр. Иргэдийн төгрөгийн худалдан авах чадварт итгэх итгэл суларна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хар хулгана өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 1, Буд гариг. Билгийн тооллын 25, Хэрцгий охин одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 6:10 цагт мандан, 19:34 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 24-26 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар “Вакцины л буян шүү дээ​” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Ардын намын
бага хурлын гишүүн,
хууль зүйн ухааны доктор,
профессор Л.Батжав “Надад боломж олдвол
хэрэгт холбогдсон УИХ-ын
гишүүнийг эгүүлэн татах зэрэг
хуулийн төслийг санаачилна”
нүүрээс VI үргэлжлүүлэн уншаарай.

Хууль зүй дотоод
хэргийн сайд Х.Нямбаатар “Рио тинто”-гийн зүгээс
манай улсад татварын орлогоос гадна
нэг их наяд төгрөгийн нэмэлт орлого
оруулах саналаа ирүүлсэн” гэв.

ШУТИС-ийн
Үйлдвэрлэлийн тех нологийн сургуулийн багш,
доктор Д.Энхтуяа “Байгалийн
өнгө гэдэг монгол
ноос, ноолуурын
давуу тал болж байна” хэмээн “Эдийн засаг” нүүрт ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлт Баабар “Вакцины л буян шүү дээ” хэмээн өгүүллээ

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Төр хэзээ ч
ААН-үүдийн өрсөлдөгч байж болохгүй.
Тиймээс өрсөлдөөний тухай хуулинд
Төрийн байгууллагаас өрсөлдөөнийг
хязгаарлахыг хориглодог” гэснийг “Өөрөөс нь” нүүрээс уншаарай

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Хуульч Т.Хонгор “Залилан мэхлэх гэмт хэргийн золиос
болсон иргэд өөрсдийн буруугаас үүдэн хохирч байна” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ