Categories
амьдралын-өнгө мэдээ

Энэ сарын 4, 6-нд газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулж байна

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад анхааруулах мэдээ:

Есдүгээр сарын 3,4-нд ихэнх нутгаар бороо орно. Мөн есдүгээр сарын 5,6-нд нутгийн зүүн хагаст бороо орох ба уулархаг нутгаараа нойтон цас орж 4-нөөс 6-нд газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

Г.Оргил: Оюутан байх хугацаандаа биеэ дааж илүү ихийг суралцана

Шинэ хичээлийин жил эхэлж буйтай холбогдуулан МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны ангид шинээр элсэгч Г.Оргилтой ярилцлаа.


No description available.-Эхлээд мэргэжил сонголтынх талаар ярья гэж бодлоо. Хичээл сонголтоо хийж амжсан уу?

-Монгол Улсын Их Сургуульд орохоор бүртгүүлсэн. Нийгмийн шинжлэх ухааны ангид орсон. Ер нь хуульч болох мөрөөдөлтэй. Хоёрдугаар курсээсээ солиулна гэж бодож байгаа. Гэхдээ тэр үедээ шийдэх байх.

-Ер нь бол хуульч болох хүсэлтэй юм байна. Тийм үү?

-Багаасаа хуульч болохыг хүсдэг байсан болохоор илтгэх урлаг, мэтгэлцээний дугуйланд явдаг байсан. Түүнийгээ хуульчтай уялдуулж ойлгоод энэ надаа хэрэгтэй юм байна гэж бодсон.

-Оюутан болж буй анхны жил. Хэцүү гэж бодож байна уу. Ямар санагдаж байна вэ?

-Ер нь хэцүү байж магадгүй л юм. Дасах гэж мэдээж цаг орно. Гэхдээ миний хичээл сонголт хийхэд ах эгч нар маань тусалж байгаа учраас айх юм бага байна

Мөн манай гэрийнхэн сурахынхаа хажуугаар ажил хийж, хэл сур гэдэг. Энэ нь ч надад хэрэгтэй болов уу. Ер нь аливаа юманд тэвчээртэй хандах нь олон зүйлийг зэрэг хийх буюу “multitasking skill” нэмнэ.

-Ер нь хотод хаана байх вэ?

-Манай аав ээж хоёр хотод байдаг. Хаана амьдрахаа хараахан шийдээгүй. Оюутан байх цаг хугацааг биеэ дааж амьдарч сурвал ирээдүйд маань тустай гэж боддог.

-Хот, хөдөөгийн гэсэн ялгаа байдаг шүү дээ. Үүнийг юу гэж хардаг вэ?

-Хот, хөдөөгийн хүүхдүүдийн хүмүүжил, соёл ялгаатай байдаг байх л даа. Жишээлбэл, Хөдөө байдаг хүүхдүүд аав ээжийгээ дагаад отроор явдаг. Тэр үед мэдээлэллээс тасрах жишээний. Харин эсрэгээрээ зарим хотын хүүхэд отроор явна гэдгийг ч мэддэггүй юм шиг санагддаг.

Би ер нь хөдөөтэй холбож боддоггүй. Аймагт гудамжаар ганцаараа явж байхад хүүхдүүд өддөггүй. Харин хотод харанхуйд сууж байгаа хүүхдүүдээс нэг нь ирээд өддөг. Тэгээд магадгүй хотын соёлгүй хүнийг “орк” гэдэг байх.

-Чамтай адилхан олон хүүхдүүд орон нутгаас ирж байгаа. Чиний бусдаас ялгарах давуу тал юу вэ?

-Миний хувьд нийтэч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлчихдэг. Ер нь хаана ч явсан өөрийгөө илэрхийлэхэд бэрхшээлтэй санагддаггүй.

-Илтгэл тавих, мэтгэлцэх тал дээр сайн байх нь ээ…?

Мэтгэлцээнээр хоёр ч удаа багаараа аймгийн аварга болсон. Улсад яваад амжилт үзүүлээгүй л дээ. Гэсэн хэдий ч мэтгэлцэх урлагт дуртай.

-Аав ээж нь ихэвчлэн юу захиж байна?

-“Ер нь өөрөөрөө яв. Өөрийнхөө амьдралыг өөрөө мэд аав ээж хоёр нь тусална” гэж байнга дэмждэг. Надаас хүсдэг зүйл нь сайн эрдэм мэдлэгтэй хүн болоосой гэсэн дээ тал талын мэдлэг олгохыг хүсдэг.

No description available.-Чи хотыг хэр сайн мэдэх вэ?

-Би хотыг ер нь сайн мэднэ шүү. Автобусны чиглэлийг бага байхаасаа дугаараар нь цээжилдэг байсан. Чиглэл солигдсоны дараа орж ирэхэд их хэцүү санагдсан. Зуны амралтаараа хотод ирж амардаг.

-МУИС-д бүртгүүлсэн гэсэн шүү дээ. Сургууль дээрээ очсон уу. Оюутны ангийнхантайгаа уулзав уу?

-Сургуулиа гаднаас нь л энэ тэддүгээр байр гэдгийг мэддэг болохоос одоогоор орж үзээгүй.

-Хүмүүс 10 жил гоё гэж ярьдаг. Чиний хувьд ямар байсан бэ?

-Миний хувьд ч Ерөнхий боловсролын сургуулийн анги маань маш нандин. Учир нь 12 жил хамт сурсан. Ангийнхаа хүүхдүүдийн занг багаас нь мэддэг болохоор харьцахад ч амар байдаг. Олон сайхан дурсамж байдаг болохоор ангийнхандаа маш хайртай

-Оюутан болчихлоо арван жилийн ангийнхнаа санах уу?

-Арван жилийн ангийнхнаа байнга санах байх аа. Төгсөөд явж байхад дахиж уулзахгүй бол яана аа гэж их бодоод дотор сонин болж байсан шүү.

-Хотод хаагуур явах дуртай вэ?

-Сэлбэ голын хажуугаар дугуй юмуу ролик скейт унаж явах дуртай.

Телевизийн нэвтрүүлэгт орсон санагдаж байна?

-Ер нь нэвтрүүлэгт ороход жаахан сандарсан. Яриад эхэлбэл боломжийн санагдсан. Миний тухай ярьж байгаа болохоор надад амар байсан гэх юм уу.

-Гадаад руу суралцах бодол бий юү?

Хүн ер нь боломжтой үе дээрээ юмыг амжуулж байсан нь дээр гэж эмээ маань захидаг. Герман руу явах сонирхолтой. Бага байхаасаа л Европын хөлбөмбөг үзсэн болохоор Европ тивд их дуртай.

Д.ОТГОНТУЯА

Categories
мэдээ нийгэм

Халдвараас хүүхдээ хамгаалахын тулд эцэг эхчүүдийн хүлээх үүрэг

Өнөөдрөөс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэллээ. Халдварын тархалт нэмэгдэж байгаа ч хоёр жил орчим хугацаанд зайнаас хичээллэсэн учир ийнхүү танхимын сургалтыг эхлүүлээд буй юм. Тиймээс эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдээ коронавирусийн халдвараас сэргийлэх шаардлага тулгарч байна. Үүний тулд ямар үүрэг хүлээж буйг ГБХЗХГ-аас санууллаа.

  • Амны хаалт /өдөр бүр 3ш/, хуурай нойтон сальфетка, хүүхдийн биеийн онцлогт тохирсон гар ариутгагчийг өдөр бүр бэлтгэж явуулах
  • Амны хаалтны гадуур нүүрний халхавч хэрэглэж хэвшүүлэх
  • Хичээлд ирэхийн өмнө хүүхдэдээ шим тэжээлтэй, халуун хоол цай идүүлэх
  • Хүүхдийнхээ биеийн байдлыг тогтмол ажиглаж өвдсөн шинж тэмдэг илэрвэл, эсвэл гэр бүлийн хэн нэгэн гишүүн өвдсөн, ойрын болон дам хавьтал болсон бол сургууль руу явуулахгүйгээр ДУБ-д мэдэгдэж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах.
  • Хичээлийн хэрэглэгдэхүүн болон бусад эд зүйлсийг нь бэлдэн өгч, ариутгах, бусдад дамжуулахгүй байх
  • Сургууль дээр маск авч хоол хүнс идэх хориотой тул хүүхдэдээ сайтар сануулан хэлэх.
  • Эцэг эх, асран хамгаалагч нь хичээл орох, тарах үед сургууль руу нэвтрэхгүй байж хүүхдээ сургуулийн хашааны хаалганаас явуулах, хүлээж авах
  • Танхимын хичээлийн хуваарьтай танилцаж, “ГЭР – СУРГУУЛЬ – ГЭР” маршрутыг мөрдүүлж, олон хүн цугласан газраар явуулахгүй байх үүрэгтэй.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Монгол бичгийн авиа зүйн загварын “Юникод” нэвтрүүлэхийг үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хэлээ бүрэн сурч, эзэмшихэд бүх шатанд анхаарч ажиллах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Зөвлөлийн дарга С.Дулам болон Ажлын албаны дарга, гишүүд Зөвлөл, Улсын нэр томьёоны комисс, Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь, угсаатны бүлгийн хэл, аман аялгууны судалгаа, хээрийн шинжилгээ, нэр томьёо, бичгийн чулуун соёлын өвийг хамгаалах, монгол бичгийн олон улсын стандартын кодчилол, Монгол хэлний үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажил зэргийнхээ талаар товч танилцуулав.

Хүүхдүүдийн монгол хэлний сургалтад онцгой анхаарах, монгол хэл сурах хүсэлтэй гадаад оюутнууд, монгол судлаачид болон Монголд ажиллах гадаадын дипломат ажилтнуудын монгол хэлний сургалтыг дэмжих шаардлага байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв.

Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, чадварыг сайжруулах, тухайлбал Соёлын яаманд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг бусад яаманд хэрэгжүүлэх, цахим хөрвүүлгийн программ, алдаа шалгуур бүтээх, монгол бичгийн авиа зүйн загварын ЮНИКОД нэвтрүүлэхэд анхаарахыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлд үүрэг болголоо. Мөн бүх нийтээр үндэсний бичгээ сурах тухай Монгол Улсын Ерөнхийлөгч уриалга гаргаж, бүх шатны байгууллагад эрх бүхий байгууллагаар дамжуулан чиглэл өгөх боломжтойг хэлэв.

Цаашид Монгол орны газар зүйн мартагдсан, өөрчлөгдсөн нэрийг сэргээх, хамгаалах тухай зарлиг гаргаж, үндэсний хэмжээний дата сан хөмрөг үүсгэх нь үр дүнтэй гэж үзэж байгаагаа дурдав. Ерөнхийлөгч мөн нэр, хаягаа кирилл болон үндэсний бичигтэй хослуулан бичиж хэвшсэн аж ахуйн нэгж, байгууллагад татварын тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг байх шийдэл байгааг ч тэмдэглэлээ.

Хос хэлээр боловсрол эзэмшихийг хуульчлах, МУБИС-д монгол-казах, монгол-тува хэлний бага ангийн багш бэлтгэх анги нээх, гадаадад байгаа монгол хүүхдүүдийн монгол хэлний боловсролд анхаарах, Монгол хэлний их тайлбар толь, Монгол хэлний соёлын их тайлбар толь бүтээхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх нь зүйтэй гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл есөн зүйл, 74 зорилт бүхий Төрөөс хэлний талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж дууссан байна.

Өнөөдрийн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Бум-Очир, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг нар оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Энэ жил улсын хэмжээнд цэцэрлэгт 232 мянган хүүхэд хамрагдана

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу нийт 1515 цэцэрлэгт 232 мянган хүүхэд явна.

Мөн ерөнхий боловсролын 854 сургуульд 718,817 сурагч сурах бол 35163 багш ажиллана. Харин 88 их дээд сургуульд 150,100 оюутан суралцана.


Categories
мэдээ нийгэм

НОБГ гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дуут цамхагтай боллоо

Нийслэлийн ИТХ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс нийслэлийн Онцгой байдлын газарт шаардлагатай зарим техник тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Тодруулбал, гамшгийн аюулыг иргэдэд зарлан мэдээлэх дуут цамхаг, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, үүссэн хор уршгийг арилгах зориулалт бүхий ус соруулах зөөврийн насос, тусгай зориулалтын авто чиргүүл бүхий хөдөлгөөнт явуулын байр зэрэг нийт 180 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга хүлээлгэн өгсөн юм.

Зарлан мэдээллийн дуут цамхгийн хувьд иргэдийг болзошгүй гамшиг ослын аюулаас амжиж анхааруулах, зөвлөмж, сэрэмжлүүлгийг нэвтрүүлэх зорилготой бөгөөд 1,600 вт хүчин чадалтай. Уг цамхгийг зайнаас унтрааж асаах, цахилгаан тасарсан үед ажиллах тэжээлийн үүсгүүр, нийслэлд суурилсан 60 ширхэг цамхагтай шууд холбон ажиллуулах тохиргоотой.

Харин ус соруулах насос нь их хэмжээний усыг соруулах, гал унтраах автомашиныг усаар дүүргэх зориулалттай. Цагт 300м/куб усыг 12 метр хүртэл гүнээс соруулах хүчин чадалтай юм

Түүнээс гадна цахилгаан үүсгүүр, дуут болон гэрлэн дохио, гадна дотно хяналтын камер, хяналтын дэлгэц суурин станц, био ариун цэврийн суултуур зэрэг шаардлагатай тоноглол бүхий явуулын байрыг дөрвөн улирлын турш ашиглаж болно.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Коронавируст цар тахлын нөхцөл байдал амаргүй хүнд байгаа ч нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ард иргэдээ гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа.

Мөн нийслэлийн хэмжээнд гарсан гамшиг осол гал түймрийн нийт дуудлага, мэдээллийн тоо буурч байгаа нь гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нийслэлийн төрийн захиргааны бүх шатны байгууллага, төрийн бус болон аж ахуйн нэгж байгууллага, иргэд, олон нийтийн оролцоог хангаж ажилласны үр дүн гэж үзэж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байна

2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Хэдий цар тахалтай үе ч гэлээ хүүхэд багачууд маань танхим, цахим сургалт хосолсон байдлаар хичээллэхээр болсон. Энэ хичээлийн жилд нийслэлд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 286 сургууль үйл ажиллагаагаа явуулах юм. Улаанбаатар хотын хэмжээнд 341.500 сурагч сургуульд хамрагдах тооцоо гарснаас 38.842 сурагч нэгдүгээр ангид элсэж байна.

“Ковид 19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс сандал хоорондын зай 1.5 метр байхаар тооцож, нэг ангид 20-иос илүүгүй суралцагч хичээллүүлэх юм. Сурагчид та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа зүүж, гараа тогтмол ариутган халдваргүйжүүлж, өөрийгөө болоод найзуудыгаа халдварын эрсдэлээс хамгаалаарай.







Categories
мэдээ улс-төр

“Үндэсний бодлогын хороо” хуралдаж нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодрууллаа

Өнөөдөр АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал хуралдаж Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд Ардчилсан намаас Эрдэнэ овогтой Бат-үүлийг нэр дэвшигчээр, Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд Ардчилсан намаас Батхүү овогтой Гарамгайбаатар нарыг тус тус нэр дэвшигчээр баталлаа.

Categories
мэдээ нийгэм

“Залуу үедээ монгол бичгээ өвлүүлэн уламжлуулах нь бидний үүрэг боллоо” гэв


“Эх хэлний өдөр”-т зориулсан “Хос бичигтэн яам” арга хэмжээний нээлт өнөөдөр Соёлын яаманд боллоо.

Соёлын сайд Ч.Номин “Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу нийт иргэд, айл өрх, ААН, бүх шатны албан байгууллагууд эх хэлний өдрийг жил бүрийн энэ өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон.

2025 он гэхэд төрийн байгууллагууд хос бичгээр албан бичгээ хөтлөн явуулахаар болсон. Энэхүү ойрын зорилт нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай салшгүй нэг хэсэг юм. Монголчууд бид эртний үеэс монгол бичгээр төрийн үйл хэрэг, шинжлэх ухааны бүтээлүүдээ туурвиж ирсэн. Иймээс Монгол бичгээ сурч эзэмшиж түгээн дэлгэрүүлэх ажлыг манай яамнаас түүчээлэн эхлүүлж байна.

Хэдийгээр манай улс кирилл үсгийг 1946 оноос хэвшүүлэн хэрэглэж эхэлсэн ч бидний хувьд олон жилийн түүх үндэсний бичгээр бичигдсэн.

Залуу үедээ Монгол бичгээ өвлүүлэн уламжлуулах нь бидний үүрэг болоод байгаа. Манай улсын хувьд хүн төрөлхтний түүхэнд оруулсан томоохон хувь нэмэр нь Монгол бичиг юм. Ирээдүйд аль аль бичгээрээ өөрийгөө бүрэн хэмжээнд илэрхийлдэг болох зорилтыг хэрэгжүүлэх нь Соёлын яамны гол ажил” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг 25 байршилд зохион байгуулж байна

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, нөөцлөх, нөөшлөх боломжийг бүрдүүлэх зорилгоор Хотын дарга “Алтан намар” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулах 24 байршлыг баталсан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 25 байршилд долоон аймгийн 191 ногоочин үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Дээрх томоохон 25 байршлаас гадна хүсэлт гаргасан ногоочдод дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс нэмэлт цэг гарган, ногоо худалдаалах боломжийг олгон ажиллаж байгаа юм. Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын талбайд байрлах “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд л гэхэд Ховд, Сэлэнгэ аймгаас ирсэн 15 ногоочин 21 төрлийн шинэ ургацын төмс, хүнсний ногоо болоод таримал жимс, даршилсан ногоо худалдаалж байв.


Ногоочид: Үйлчлүүлэгчид ам сайтай, заавал дахин ирж ногоо авч байна

Ховд аймгаас үзэсгэлэнд худалдаанд оролцож буй ногоочин Г.Отгонсүрэн “Нийслэл олон хүний хөлийн газар болохоор орон нутагт ногоогоо борлуулахаас хамаагүй дээр байгаа. Орой ажил тарах цагаар үйлчлүүлэгч нэмэгддэг. Ногооны үнийн хувьд тээвэрлэж байгаа зардлаа нэмээд л боломжоороо худалдаалж байна. Баянзүрх дүүргийн зохион байгуулагч нар байнгын эргэх холбоотой ажиллаж, түрээслэгч бидэнд маш их анхаарал тавьж байгаа. “Хог цэвэрлэгээ болоод ариун цэврийн асуудал ямархуу байна” гэх мэтээр байнга ирж санал асуун, олон талаар дэмжиж байгаад нь баярлаж байна” хэмээн ярьж байлаа.