Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Зарим үйлчилгээний байгууллагууд 07:00-00:00 цагийн хооронд ажиллана

Нийслэлийн засаг даргын захирамжаар ресторан, баар, биллиард, спорт баар, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-00:00 болгож өөрчиллөө.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх Дэлхийн өдөр тохиож байна

НҮБ-ийн 2013 оны Ерөнхий Ассамблейн Дээд хэмжээний уулзалтаар гишүүн орнууд A/RES/68/192 тогтоолыг баталж, 7-р сарын 30-нд Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх Дэлхийн өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн түүхтэй.

Энэхүү тогтоолоор “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын тухай олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, тэдний эрхийг хамгаалах, энэ тухай сурталчлах зайлшгүй шаардлагатай” гэж мэдэгджээ. Энэ жил “Хохирогчийг сонсох нь Хамгийн зөв зам” нэрийн дор тэмдэглэж байна.

Хохирогчийг сонсох нь яагаад чухал болох талаар Хүйсийн тэгш эрхийн төвийн Тэргүүн Г.Ганбаясгах, “Хохирогч нь энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд өгөхдөө юунд илүү анхаарах, хэргийг илчлэх, мэдүүлэхэд ямар саад бэрхшээлтэй нүүр тулдаг гэдгийг бодитоор мэдэрсэн тул бусад хохирогчдод туслалцаа үзүүлэх оновчтой арга замыг хэлж өгдөг.

Мөн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход тэдний оролцоо маш чухал юм. Иймээс өнөөдөр дэлхий даяар жирийн иргэн, төр засаг, шүүх цагдаа, төрийн болон төрийн бус байгууллагууд бүгд хохирогчийг сонсож, үйл ажиллагаагаа төлөвлөх нь хамгийн зөв арга зам гэдгийг онцолж байна” гэв.

Дэлхий даяар эмэгтэйчүүд хүн худалдаалах гэмт хэргийн гол бай болсоор байна. 2018 онд дэлхийн хэмжээнд илрүүлсэн гэмт хэргийн 10 хохирогч тутмын тав нь насанд хүрсэн эмэгтэйчүүд, хоёр нь бага, өсвөр насны охид байв.

Манай улсын хувьд охид, эмэгтэйчүүд бэлгийн мөлжлөгт өртөх байдлаар энэ гэмт хэргийн хохирогч болох нь нэмэгдэж байна. Тэдний дунд 18-24 насны эмэгтэйчүүд, 14-17 насны охид хохирогч болох нь өндөр байна. Нөгөө талаас амьдралын нөхцөл байдлаас үл хамааран хэн ч энэ гэмт хэргийн хохирогч болох магадлалтай гэдгийг анхаарах нь зүйтэй юм.

Мөн Монгол Улсад өмнөх онд нийт хүн худалдаалах 40 хохирогчтой 14 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүний найм хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

12-17 насны хүүхдүүдийг вакцинд идэвхтэй хамруулахыг уриалав

1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.


-Коронавирусийн халдвар авсан, ойрын хавьтал болсон иргэд хаана хандах вэ?

-Шинжилгээний хариу эерэг гарсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ Тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай дараахь утсаар холбогдож, мэдээлэл авах хэрэгтэй.

Сонгинохайрхан дүүрэг 79976000, 70172827, 70172313

Баянгол дүүрэг 89121177

Чингэлтэй дүүрэг 70007105

Сүхбаатар дүүрэг 70003910

Хан-Уул дүүрэг 70043085

Баянзүрх дүүрэг 19001063, 70150065

Налайх дүүрэг 70233464

Багануур дүүрэг 70212903

Багахангай дүүрэг 70249103

Мөн Ковидын нэгдсэн лавлах 119, Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандан Тандалт, хариу арга хэмжээг зохицуулах багтай холбогдож болно.

-Шинжилгээний цэгүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж, 09:00-12:00 цагийн хооронд дараах байршлуудад шинжилгээ авч байна. Үүнд:

  1. Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
  2. Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
  4. Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол
  5. Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах Номин агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.

Амралтын өдөр шинжилгээний гурван цэг ажиллана.

-Иргэдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Монгол Улсад коронавирусийн дельта хувилбар бүртгэгдсэн тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримталж, вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Мөн есдүгээр сарын 1-нээс хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан наймдугаар сарын 4-нөөс өмнө вакцины I тунд хамрагдсанаар хүүхдэд хичээл эхлэхээс өмнө дархлаа тогтох болохыг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа. Иймд эцэг, эхчүүдийг хүүхдүүдээ вакцинд идэвхтэй хамруулахыг уриалж байна. 12-17 насны хүүхдүүдийг Пфайзер/БиоНТех комернэти вакцины I тунд хамруулж байгаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2021 оны 07 дугаар сарын 30-ны 20 цагаас 07 дугаар сарын 31-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын ихэх нутгаар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.


2021 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8 дугаар сарын 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Б.Энххүслэн 27.29 секундэд барианд орлоо

Усан спортын эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрлийн эхний шатанд Б.Энххүслэн өрсөлдлөө.

Тэрээр тавдугаар гараанд Гана, Антигуа ба Барбуда, Камерун, Сент Льюс, Замби, Фижи, Пакистан улсын тамирчидтай уралдан 27.29 секундэд барианд орж улсынхаа дээд амжилтыг шинэчиллээ.

Тус гараанд Камерун, Сент Льюс, Фижигийн тамирчид тэргүүлсэн бол манай тамирчин тэдний араас дөрөвдүгээрт орлоо.

No description available.

Тус төрөлд нийт 83 тамирчин оролцсоноос шилдэг 16 нь хагас шигшээд шалгарах дүрэмтэй.

No description available.

Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Японд бүртгэгдэх ковидын халдварын тоо анх удаа 10 мянгыг давлаа

Олимпийн наадмын эргэн тойронд дахь мэдээллийг хүргэж байна.

Японд бүртгэгдэх Ковидын халдварын тоо анх удаа 10 мянгыг давлаа. Пүрэв гаригт улсын хэмжээнд халдварын 10.699 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Олимпийн наадам явагдаж буй Токио хотод 3865 тохиолдол илэрсэн нь мөн л сөрөг дээд амжилт болжээ. Олимпийн наадмын үеэр халдвар тархахаас сэргийлж Токио хотод онц байдал зарласан ч нөхцөл байдал улам дордсоор байна.

Энэ өдөр олимпийн наадамд оролцогч 27 хүнээс халдвар илэрсэн бөгөөд тэдний гурав нь тамирчин байв.

1 хүн, ус болон "AUS FOX J." гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Тамирчид тогтоосон дүрэм журмыг зөрчих явдал гарсаар байгааг Зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Маса Такая хэллээ. Үүнээс улбаалан хэд хэдэн тамирчны олимпод оролцох эрхийг түдгэлзүүлсэн гэсэн боловч аль улсын хэн гэдэг тамирчин болохыг тодорхой хэлсэнгүй. Ямартай ч Гүржийн нэгэн жүдоч тогтсон маршрутыг зөрчиж аялал жуулчлалын бүс болох Tokyo Tower-т очсон болохыг Такая хэвлэлийнхэнд ярьжээ.
ӨАБНУ Токиогийн олимпийн анхны алтаа усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 200 метрийн мэлхий сэлэлтийн төрлөөр хүртлээ. Татьяна Скунмакер эх орондоо анхны алтыг авчрахдаа дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож (2:18.95 минут) баяр дээрээ баяр нэмэв. Энэ төрөлд АНУ-ын Лили Кинг мөнгө (2:19.92), мөн тус улсын Энни Лазор хүрэл медаль (2:20.84) хүртлээ. Өмнөд Африк анхны алтаа авснаар 23-р байр руу дэвшжээ.

1 хүн, усан сан болон "Ω" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Оросын усанд сэлэгч Евгений Рылов энэ олимпийн наадмаас хоёр дахь алтан медалиа хүртлээ. Тэрбээр өмнө нь 100 метрийн араар даллах төрөлд түрүүлсэн бол өнөөдөр 200 метрийн араар даллах төрөлд мөн шаргал өнгөтэй медаль авав. Тэрбээр өөрийн зайг 1:53.27 минутад туулж, олимпийн рекордыг шинэчлэн тогтоожээ. Оросууд энэ зайд түүхэндээ анх удаа олимпийн аваргатай болж байна.
1 хүн гэх мэтийн зураг байж болно
Ямайкийн Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Кристофер Самуда энэ олимпийн үеэр хэд хэдэн улсын төлөөлөлтэй хамтран ажиллах санал солилцож, эдгээр яриа хэлэлцээг ойрын өдрүүдэд албажуулан баталгаажуулахаар болсон талаараа сэтгүүлчдэд ярив. “Бусад улс оронтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь бидний хувьд маш чухал. Харин олимпийн наадам бидэнд ийм яриа хэлэлцээ өрнүүлэх боломж олгодгоороо давуу талтай” хэмээн ноён Самуда өгүүлжээ.
Каноэ завины тамирчин Жесс Фокс олон жилийн уйгагүй оролдлогын эцэст олимпийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолын эзэн болж чадлаа. 27 настай австрали бүсгүй ДАШТ-ий 10 алтан медальтай ч олимпийн наадамд шагналын хамгийн дээд тавцанд гишгэж чадаагүй байв. Тэрбээр Лондоны олимпоос мөнгө, Риогоос хүрэл медаль хүртэж байжээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: М.Дэлгэрхүү 24.63 секундэд барианд орлоо

ОУХМ Мягмарын Дэлгэрхүү 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн тав дахь гараанд хурд сорьж, 24.63 секундын амжилт үзүүлэв.

Тэрбээр 2019 оны ДАШТ-д энэ зайг 23.93 секундэд туулж, улсын рекордыг шинэчлэн тогтоосон. М. Дэлгэрхүүгийн уралдсан зайд 73 тамирчин хурд сорьж байна.

Гэвч энэ удаа тэрхүү үзүүлэлтдээ хүрч чадсангүй. Тус гараанд Филиппин, Босни-Херцеговин, Арменийн тамирчид тэргүүлсэн бол манай тамирчин наймдугаарт орж тэмцээнээ дуусгалаа.

Энэ төрлийн урьдчилсан шатны уралдаан үргэлжилж байна.

Тун удахгүй Б.Энххүслэн эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрөлд хурд сорих болно.

No description available.

No description available.

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮЯ: 15 ААН-ын 240 мянган тоннын багтаамжтай агуулахыг итгэмжиллээ

Хөдөө аж ахуйн бирж нь салбарын бараа, түүхий эдийг чанар стандартын дагуу бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, биржээр арилжих цогц системийг бий болгох замаар малчид, тариаланчид, хоршоодын оролцоог сайжруулж жилийн турш тогтвортой орлоготой болох нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний үйлдвэрийг дэмжих, экспортын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар биржээр ноолуур, тосны ургамал, завод ноос, тэмээний ноос, хонины ноос, ямааны завод ноосыг арилжиж байна.

Энэ намраас эхлэн биржээр хүнсний улаанбуудай арилжихаар бэлтгэл ажлуудыг зохион байгуулж байгаагаас дурдвал,

  • Орон нутаг дахь тариаланч, гурилын үйлдвэрүүдийн төлөөлөлтэй уулзаж, харилцан санал солилцох
  • Хүнсний буудайн арилжаа болон төлбөр тооцооны шимтгэлийг 0 хувь болгон чөлөөлж, брокерын зуучлалын шимтгэлийг 0,1 хувь байлгахаар тохиролцов.
  • 15 ААН-ын 240 мянган тоннын багтаамжтай агуулахыг итгэмжиллээ.
  • Итгэмжлэгдсэн агуулахуудад биржийг төлөөлөн хүнсний буудай хүлээн авах боловсон хүчнийг бэлтгэх, чадавхижуулах ажлыг зохион байгуулж байна.

Итгэмжлэгдсэн агуулахад ажиллах хүний нөөц

  • Хүнсний буудайн зэрэглэл тогтоох
  • Дээж авч, стандарт шаардлагад тохирч буй эсэхийг шинжлэх
  • Хүнсний буудайг хүлээн авах үйл ажиллагаанд оролцох
  • Биржийн арилжаанд оролцогчдыг хүнсний буудайн чанар, тоо хэмжээн талаар үнэн зөв мэдээллээр хангах

Биржээр улаанбуудай арилжих хэрэгцээ, шаардлага

  • Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах
  • Хөдөө аж ахуйн салбарыг цахимжуулах “Цахим хөдөө аж ахуй” зорилтыг биелүүлэх
  • Тариаланч, үйлдвэрлэгчдийг холбосон нэгдсэн сүлжээ, мэдээллийн санг бий болгох.
  • Газар тариалангийн мөшгөх системийг бий болгох
  • Бодит гүйцэтгэл дээр суурилсан эдийн засгийн ил тод урамшууллын тогтолцоо руу шилжих

Улаанбуудайн биржийн арилжааны зураглал

Биржээр улаанбуудай арилжихын давуу тал

  • Тариаланч нь хүнсний буудайн ангилалдаа тохирох үнийг өөрөө тогтоох боломж бүрдэнэ.
  • Худалдан авагч тал гэрээний төлбөрөө буудайгаа хүлээн авахаас өмнө урьдчилан биржийн дансанд байршуулсан байдаг тул төлбөр, тооцоо найдвартай хийгдэх буюу учирч болох эрсдэл буурна.
  • Хүнсний буудайн урамшуулалд хамрагдана.
  • Борлуулалтын сувгийн тоо нэмэгдэж, эрэлт өснө.
  • Бүтээгдэхүүний чанар сайжирч стандарт /брэнд/-тай болно.
  • Үнийн эрсдэлийг удирдах боломж бүрдэнэ.

Үр дүн

  • МУ-ын хэмжээнд хүнсний буудайн чанар, стандарт, хэмжээ, борлуулалт, нийлүүлэлт зэрэг нэгдсэн мэдээллийн сантай болно.
  • Үнэн зөв бодит мэдээлэлд үндэслэн салбарын бодлого, төлөвлөлт, хяналт сайжирна.
  • Зах зээлийн чөлөөт өрсөлдөөн бий болно.
  • Зах зээлийн бодит үнэ тогтоно.
  • ХАА-н бүтээгдэхүүний үнэ цэнэ өсөж, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
  • Ложистик, агуулахын дэд бүтэц сайжирна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргааш ажиллах шинжилгээний цэгийн байршил

Маргааш буюу долдугаар сарын 31-нд ажиллах шинжилгээний цэгийн байршлыг танилцуулж байна.

Шинжилгээний цэгүүд 09:00- 12:00 цагийн хооронд ажиллана.

Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Усан сэлэлтийн төрөлд М.Дэлгэрхүү, Б.Энххүслэн нар өнөөдөр өрсөлдөнө

Усан сэлэлтийн эрэгтэй, эмэгтэй 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн тэмцээн өнөөдөр/2021.07.30/ 18:00 цагаас эхэлж байна.

Энэхүү төрөлд М.Дэлгэрхүү, Б.Энххүслэн нар Монгол Улсаа төлөөлөн оролцоно.

  • Эрэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах сэлэлт – М.Дэлгэрхүү 18:10 цагт
  • Эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах сэлэлт – Б.Энххүслэн 18:30 цагт

М.Дэлгэрхүү

  • Спортын төрөл: Усанд сэлэлт
  • Төрсөн огноо: 1996.09.21
  • Амжилт: УАШТ-ий 19 алт, 7 мөнгө, 2 хүрэл медалийн эзэн

Б.Энххүслэн

  • Спортын төрөл: Усанд сэлэлт
  • Төрсөн огноо: 2001.12.14
  • Амжилт: УАШТ-ний 30 алт, 4 мөнгөн медалийн эзэн