Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр Улаанбаатар хотод 24 суурин цэгт 38 багийн 270 эмч, ажилтан ажиллаж, 13610 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хуульч Л.Галбаатар: “Цар тахлын үед хамгийн чадваргүй албан тушаалтнуудыг ажиллуулна” гэдэг хуультай болсон

Хуульч, судлаач Л.Галбаатартай ярилцлаа.


-Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар болон Чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Энэ хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгалаа. Тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөр ямар асуудлыг зохицуулсан бэ?

-Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд үндсэн гурван асуудлыг тусгасан. Нэгдүгээрт, Засгийн газраас Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулж, ажиллуулах; хоёрдугаарт Засгийн газар Коронавируст халдвар (КОВИД-19)-ыг илрүүлэх, оношлох, эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, үүнтэй холбоотой журам батлах, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээг зөвхөн Ковидын түр хуулиар зохицуулах; гуравдугаарт 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр дуусч буй энэ хуулийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах.

Хэлэлцүүлгийн явцад “Засгийн газраас Коронавируст халдвар /КОВИД-19/-ыг илрүүлэх, оношлох, эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, үүнтэй холбоотой журам батлах” болон цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээг зөвхөн Ковидын түр хуулиар зохицуулах заалтыг хасч, бусад хэсгийг нь хэвээр үлдээсэн.

-Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл батлагдсанаар цаашид эерэг өөрчлөлт гарах уу?

-Гарахгүй. Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, нийт 17 удаа хугацаа сунгасан бол бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт таван удаа шилжүүлж, хоёр удаа хугацаа сунгаж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагааг хязгаарлан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр 2020 оноос хойш Засгийн газраас 71 тогтоол, Улсын онцгой комиссоос 17 тогтоол, 99 тушаал, 10 албан даалгавар, 60 хурлын тэмдэглэл гарган холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Засгийн газраас иргэдийг 17 удаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт, таван удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байлгалаа. Иргэд ч Засгийн газрын шийдвэрийг хангалттай тэвчиж хөл хорионы дэглэмийг сайн мөрдсөн. Гэвч өнөөдрийн байдлаар 113232 хүн коронавируст халдвар авч, 548 хүн амь үрэгдээд байна. Ийм харамсалтай байдалд хүрэхэд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн зохицуулалт нөлөөлсөн. Энэ хууль цар тахлын үед хамгийн чадваргүй албан тушаалтнуудыг ажиллуулна гэдэг зохицуулалт болсон. Тодруулбал, тус хуулийн 3.2-т заасан зохицуулалт нь төрийн албан хаагчид тавигдах холбогдох шаардлагыг хангахгүй, төрийн байгууллагад ажиллаж үзээгүй хүмүүсийг цар тахалтай тэмцэх хариуцлагатай ажил, албан тушаалд томилох гарц болсон. Энэ байдалд Төрийн албаны зөвлөл зүгээр л чимээгүй өнгөрсөөр байна.

Засгийн газар, Улсын Онцгой комисс, түүний харьяа байгууллага, албан тушаалтнууд цар тахалтай тэмцэх нэрийн дор хүний эрхийг ихээр зөрчих нөхцөлийг дээрх хуулийн зохицуулалт хязгаарлаж чадаагүй. Энэ нь “Ковид-19” цар тахалтай холбоотой хүний эрх, эрх чөлөөний асуудлаар 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хооронд Хүний эрхийн Үндэсний Комиссын есөн удаагийн 60 зөвлөмж, зургаан удаагийн 33 санал, Комиссын гишүүний 13 зөвлөмж, Комиссын гишүүний 22 шаардлагыг холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байгаагаас тодорхой харагдах байх.

Цар тахлын үед Засгийн газраас хөл хорио тогтоох буюу хатуу арга хэмжээ авах нь хэр оновчтой шийдэл болж байна вэ?

– Оксфордын их сургуулиас гаргасан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Засгийн газраас авах хариу арга хэмжээг тодорхойлж, хэмждэг үзүүлэлтээр Монгол Улсын Засгийн газраас авсан хатуу арга хэмжээ, хөл хорио нь 433 хувиар өссөн бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийн улсуудаас 26-д буюу нэлээд дээгүүр орж байна.

Тэгэхээр манай улсад хөл хорио багадаагүй, харин ч хэтэрсэн. Гол нь цар тахалтай тэмцэх нэрээр хүний эрх, эрх чөлөөг зүй бусаар хязгаарлах, зөрчих явдал их болж байгаа нь санаа зовоосон асуудал юм. Үүний шалтгаан нь хууль тогтоомж боловсронгуй бус, албан тушаалтнуудын мэдлэг, чадвар хангалтгүй байгаагаас гадна зарим зөрчлийг зориудаар, санаатай гаргаж байна. Тухайлбал, Глоб Интернэшнл төвөөс Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр хийж байгаа 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээ болох гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь олон улсын хүний эрхийн хязгаарлалтын зарчимд нийцэж буй эсэхэд хяналт тавих, өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед мөрдөх дотоодын хууль тогтоомжийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэхэд нөлөөлөх зорилгоор иргэний болон улс төрийн эрхийн зөрчлийн мониторингийн дүнгээс харахад, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д баталгаажуулсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн 13 зөрчил, эвлэлдэн нэгдэх, тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулах эрхийн 25 зөрчил, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17-д баталгаажуулсан мэдэх эрх, мэдээлэл авах, түгээх, боловсруулах эрхийг зөрчсөн 44 зөрчил бүртгэгдсэн байна. Дээрх 82 зөрчлийн 95 хувийг төрийн албан тушаалтан үйлдсэн бол үлдсэн таван хувийг иргэн гаргасан байна.

Нийт зөрчлийн хохирогчдын 82 хувь нь энгийн иргэн байсан бол 15 хувь нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага байна. Зөрчлийн шалтгаан, сэдлийг авч үзвэл 31 хувь нь эрх зүйн зохицуулалт боловсронгуй бус, 34 хувь нь зориуд гаргасан зөрчил, үлдсэн 35 хувь нь хуулийг хэрэглэх мэдлэг, чадвар хангалтгүй байгаагаас үүдэн гарсан зөрчил байна. Дээрх зөрчлийн 82 хувь нь Улаанбаатар хотод гарсан бол үлдсэн 18 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Зөрчлийн хор уршгийг 1-3 оноогоор дүгнэхэд нэг оноотой буюу хөнгөн зөрчил дөрвөн хувь, хоёр оноотой буюу хүндэвтэр зөрчил 16 хувь, гурван оноотой буюу хүнд зөрчил 80 хувь гарсан нь цар тахалтай тэмцээд байна уу, хүний эрхийг хязгаарлахын төлөө тэмцээд байна уу гэж асуухад хүргэж байна.

-Цаашид яах ёстой вэ?

-Төрийн байгууллагын албан тушаалтнууд цар тахлын үед гаргах аливаа шийдвэр, үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт болон бусад холбогдох хууль тогтоомжоор баталгаажсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мэдээлэл хайх, олж авах, түгээх, эвлэлдэн нэгдэх, тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулах эрхийг зөвхөн хууль зүйн хангалттай үндэслэл, бодит шаардлага, тохирох арга хэмжээнээс бусад үед хязгаарлахгүй байх. Тийнхүү хязгаарлах тохиолдолд хамгийн бага хязгаарлахад онцгой анхаарах. Үүний тулд эдгээр эрхийг зөрчихөөс сэргийлэх боломжит бүхий л арга хэмжээ авах, тийнхүү арга хэмжээ авсан гэдгээ нотлох.

-Төрийн байгууллагын албан тушаалтнууд цар тахлын үед гаргах аливаа шийдвэр, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа урьдчилан хүний эрхийг зайлшгүй хязгаарлах шаардлагатай эсэх талаар хөндлөнгийн буюу мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж гаргуулж байх.

-Төрийн байгууллагын албан тушаалтнууд цар тахлын үед гаргах аливаа шийдвэр, хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа урьдчилан иргэд, олон нийтэд болон тэдгээр шийдвэрийг газар дээр хэрэгжүүлэх бусад албан хаагчдад боломжит хугацаанд танилцуулж, төрийн байгууллагын албан тушаалтнууд болон иргэдийн хооронд нэгдмэл ойлголт бий болгох.

-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мэдээлэл хайх, олж авах, түгээх, эвлэлдэн нэгдэх, тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулах эрхийг үндэслэлгүйгээр буюу бодит бус шаардлагаар хязгаарласан аливаа эрх зүйн акт, шийдвэрийг даруй хүчингүй болгох буюу өөрчлөх.

-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мэдээлэл хайх, олж авах, түгээх, эвлэлдэн нэгдэх, тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулах эрхийг хангалтгүй үндэслэлээр, бодит бус шаардлагаар, тохиромжгүй арга хэрэгслээр хязгаарлаж буй эсэхэд байнгын дотоод хяналт тавих, тэрхүү хяналтаар тогтоогдсон зөрчлийг даруй зогсоож хэвших хэрэгтэй.

П.БАТЗАЯА

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын чуулган: Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хаалттайгаар хэлэлцлээ

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.06.30) нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэнМонгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль зүйн байнгын хороо 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-тзаасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг үндэслэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцолсон.

No description available.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймдхуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Засгийн газраасирүүлсэн албан бичгийг танилцуулав. Уг албан бичигт 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг татан авснаа мэдэгдсэн байлаа. Мөн өнөөдөр Засгийн газраас “Монгол Улсын 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг шинэчлэн боловсруулаад өргөн барьсныг мэдэгдэв.

No description available.

Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголын төслийг хоёрдахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Хуралдаан Засгийн газраас2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, дэлхийн эдийн засагт “КОВИД-19” цар тахал хүндхэн нөхцөл байдал учруулж байна. Дэлхийн улс орнууд цар тахлаас ард иргэдээ хамгаалахын тулд вакцинжуулалтад хамруулах арга хэмжээг нэн яаралтай зохион байгуулж байгаатай нэгэн адил манай Засгийн газар энэ оны 02 дугаар сарын 23-ны өдөр дархлаажуулалтыг эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар 18-аас дээш насны хүн амынхаа 96.8 хувийг I тунд, 84.3 хувийг II тунд бүрэн хамруулсан бол 12-17 насны хүүхдүүдийн 23 хувийг вакцинжуулаад байгааг дурдахын зэрэгцээ цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаатай уялдуулан ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байгаа тул Засгийн газраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүлснийг онцоллоо.

Түүнчлэн төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай зардлыг цаг алдалгүй санхүүжүүлэх замаар иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, айл, өрхийн орлогыг ядууралд өртөхөөс сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болсныг дурдав.

No description available.

Коронавируст цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөснийт 735.1 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна. Коронавируст цар тахлын бүсэд ажиллаж байгаа албан хаагчдад улсын төсвөөс нийт 45.6 тэрбум төгрөгийн нэмэгдэл урамшууллыг олгох, “КОВИД-19” цар тахлын вирусээр өвчилсөн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэх замаар цар тахлын улаан бүсэд ажиллаж, эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийнажилчдын хөдөлмөрийн бодит гүйцэтгэл дээр үндэслэж цалин хөлсийг 50 хувиар нэмэгдүүлэн олгохоор тооцлоо. Цаашид цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан тус салбарын цалин хөлс, урамшууллын асуудлыг хангалттай нөөцлөх шаардлага бий болж байна. “КОВИД-19” цар тахлын тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн тоног төхөөрөмж, худалдан авалт болон өвчтөний хэвтэн эмчлүүлэх ор хүрэлцэхгүй байгаа учир нэмэлтээр 2000 ор дэлгэхэд зориулж нийт 110 тэрбум төгрөг, тусламж үйлчилгээ хүргэх хүний нөөцийн хомсдолд орж байгаа тул резидент эмч нарыг дайчлан ажиллуулах цалингийн зардалд 3.7 тэрбум төгрөг, вакцины үр нөлөө болон манай улсад тархсан вирусын хэлбэрийг судлах судалгаанд 2.4 тэрбум төгрөг, ард иргэдэд коронавируст халдварын талаарх мэдлэг мэдээлэл олгох, халдвараас урьдчилан сэргийлэх болон халдвар авсан тохиолдолд гэрийн нөхцөлд эмчлэх талаар заавар, зөвлөмжийг бүрдүүлэхэд 6.6 тэрбум төгрөг, эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулахад гурван тэрбум төгрөг, эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай төсөл арга хэмжээний техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад нэмэлтээр найман тэрбум төгрөг, PCR шинжилгээ болон эмийн нөөц бүрдүүлэхэд 61.9 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөсөн гэж байлаа.

No description available.

Мөн “КОВИД-19” халдварт цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан гарч болзошгүй эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээг цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын нөөц санг 60 тэрбум төгрөгөөр, аймгийн Засаг даргыннөөц санг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоод байна.

“КОВИД-19” халдварт цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хүүхдийн мөнгөн тэтгэмж болон нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэлбэрээр нь, түүнчлэн айл өрх, аж ахуйн нэгжийн төлөх хэрэглээний төлбөрийн чөлөөлөлтийг он дуустал тус тус үргэлжлүүнэ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны 07 дугаар сарын 01-н хүртэл 100 мянган төгрөгөөр, 07 дугаар сарын 01-нээс он дуустал20 мянган төгрөгөөр олгоход шаардагдах төсөв батлагдсан. Гэвч коронавируст цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа нь бага, дунд орлоготой өрхийн орлогод хүндээр тусахаар байна. Өмнөх онд хэрэгжүүлсэн цар тахлын үеийн нийгмийн хамгааллын мөнгөн дэмжлэгийн хэлбэр нь олон мянган өрхийн орлогыг ядуурлаас урьдчилан сэргийлж чадсан оновчтой арга хэмжээ болсныг Олон улсын байгууллагууд онцолсон. Иймд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг он дуустал сар бүр 100 мянган төгрөгөөр тооцож үргэлжлүүлэн олгоход 576 тэрбум төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхдүүдэд олгодог халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаарддаг 16 хүртлэх насны хүүхдэд олгодог амьжиргааг тэтгэх мөнгөн тэтгэмжийг он дуустал сар бүр 288 мянган төгрөгөөр тооцож олгоход 42,9 тэрбум төгрөг нэмж зарцуулна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.

Түүнчлэн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дулаан, цахилгаан, дулааны уур, ус, хогны төлбөрийг төрөөс хариуцан төлж байгаа нь өрхийн амьжиргаа болон бизнесийн үйл ажиллагаанд цагаа олсон дэмжлэг болсон. Иймд “КОВИД-19” халдварт цар тахлын нөхцөл байдал хүнд, цаашид хэрхэх нь тодорхойгүй байгаа энэ үед төрийн өмчит уул уурхайн аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн ашгаас айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан дулаан, дулааны уур, ус, хогны төлбөрийг хариуцан төлж байгааг он дуустал, сайжруулсан түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд сунгахад 700 орчим тэрбум төгрөг зарцуулна гэдгийг Б.Жавхлан сайд танилцуулгадаа онцлов.

Төрийн байгууллагууд төсөв хэмнэх горимд ажиллах, төлөвлөсөн арга хэмээг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлж хэрэгжилтийг нь хойшлуулах, цуцлах зэргээр төсвийн урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээл ашиглалтын зардлыг 60 тэрбум төгрөгөөр нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танахаар тооцолсон. Хэмнэгдсэн зардлыг “КОВИД-19” цар тахлын хариу арга хэмжээнд зарцуулна гэж байлаа.

No description available.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, О.Цогтгэрэл, Т.Доржханд, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Ё.Баатарбилэг, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ц.Туваан, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, Х.Булгантуяа, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Г.Тэмүүлэн, Х.Булгантуяа нар санал хэллээ. Гишүүдийн зүгээс төсвийн тодотголын хүрээнд эрүүл мэндийн салбарт үзүүлэх дэмжлэгийг шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж авахад хэрхэн зарцуулахаар төлөвлөсөн болон цар тахлын эрсдэлийг удирдахад Засгийн газар төлөвлөлт хийх эсэхийг илүүтэй тодруулав. Мөн халамжийн арга хэмжээнүүдийг 12 дугаар сар хүртэл сунгахдаа цаана нь тодорхой бодлого баримталж буйг лавлахын зэрэгцээ төсвийн хөрөнгө оруулалтад таналт хийсэн шалтгааныгтодруулж байлаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариултдаа, Эрүүл мэндийн даатгалын санд 1.2 их наяд төгрөг байгаа. Төсвийн тодотголоор 237 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт нэмсэн бөгөөд даатгалын сангийн үлдэгдэл нь 492 тэрбум төгрөг байна. Үүнийг эрүүл мэндийн байгууллагаас иргэддээ үзүүлэх цар тахлын үйлчилгээний гүйцэтгэлийг санхүүжүүлэхэд зарцуулна гэдгийг онцлов. Мөн тэрбээр, төсвийн тодотголоор орж ирэх хөрөнгөөр эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног, төхөөрөмж, цар тахлын эсрэг цаашдын бэлэн байдлыг хангахын тулд эм болон оношлуурын нөөц бүрдүүлэхэд зарцуулна гэв. Тухайлбал, уушги орлуулагч аппарат улсын хэмжээнд 3 байгаа бөгөөд нэмж нэг аппаратын захиалгыг өгөөд байна. Уг аппаратын дагалдах хэрэгсэл нь нэг хүнд хэрэглэх өртөг 35 сая төгрөг. Тодорхой хэмжээнд дагалдах хэрэгслийг нөөцөлсөн ч цар тахлын халдвар хүндэрсэн хүмүүстээ хэрэглэж дууссан. Төсвийн тодотголын хүрээнд энэ аппарат болон дагалдах хэрэгслийг нэмж захиалсан байгаа ч үйлдвэрлэхэд багагүй хугацаа шаарддаг гэж байлаа.

2020, 2021 оны ковидын үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг амжилттай дуусгах, дараагийнэдийн засгийн шинэ нөхцөл байдалд хэрхэн ажиллах, зөв шилжилт хийхэд макро бодлогуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд цаашид төлбөрийн тэнцэл, өрсөлдөх чадвараа сайжруулах, томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөөд байгааг Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа онцлоод эрсдэлийн төлөвлөгөө гаргаж, УИХ болон гишүүдтэйхамтарч ажиллахад бэлэн гэж байлаа. Мөн тэрбээр, хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох, цахилгаан, дулааны мөнгийг чөлөөлж байгаа нь халамжийн арга хэмжээ мэт боловч дотоодын эдийн засгийн эргэлт сул хэвээр байгаа тул үүнийг дэмжих давхар бодлого явуулж байна гэв. Харин төсөвт суусан хөрөнгө оруулалтуудад хасалт хийгээгүй, тэглээгүй гэдгийг хариултдаа онцолсон. 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тендер нь зарлагдаагүй, гэрээ нь хийгдээгүй болон дэд бүтэц, газар нь шийдэгдээгүй ийм төслүүдийн гүйцэтгэл жилийн эцэст 100 хувьд хүрэхгүй гэсэн эрсдэлийн үнэлгээ хийсэн. Иймд 22 төслийн нийт 90 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт дээр таналт хийж байна. Энэ жилийн хувьд 457 төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг явуулж, нийтдээ гүйцэтгэл нь 77 хувьтай байгаа бөгөөд Засгийн газраас төсвийн ерөнхийлөн захирагч нарт 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор хөрөнгө оруулалт, худалдан авалтаа зохион байгуулах чиглэл өгсөн гэсэн нэмэлт тайлбарыг хийлээ.

Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо болон бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлэв.

Дараа нь Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт уг хуулийн төслийг хаалттай хэлэлцэх горимын санал гаргав. Тэрбээр хэлсэн үгэндээ, Ардын хувьсгалын 100 жилийн ой болон коронавируст халдвар цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн болон бусад шийтгэлээс нэг удаа өршөөх, ял шийтгэлээс чөлөөлөх, ялын эдлэх хугацааг хасах зэрэг зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг өргөн барьсныг дурдаад Хууль зүйн байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх горимын саналыг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаан хаалттайгаар үргэлжлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цагаан нохой өдөр

Аргын тооллын долдугаар сарын 1, Бархасбадь гариг. Билгийн тооллын 22, Могойг хүлэгч одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 04:57 цагт мандан, 20:55 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 14-16 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Жүүдийн хичээл-III: Эх орон VS эх оронч” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Өдрийн сонины тэргүүн нүүрт “МИАТ-ийг шинэ нисэх буудал руу
нүүлгэж эхэллээ” хэмээн өгүүлснийг III нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн асан
Б.Гарамгайбаатар “Дээд шүүх АН-ыг
бүртгэхгүй гэвэл Монгол
Улсын Ерөнхийлөгчөөр
сонгогдсон У.Хүрэлсүхийн
ялалт байгуулсан сонгууль
хүчингүй болно” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Жүүдийн хичээл-III: Эх орон VS эх оронч” хэмээн өгүүллээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт “Худалдааны яамыг нэн даруй
байгуулж, хуультай болох
шаардлагатай байна гэв”.

“Нөхөн сэргээлтгүй хаягдсан Шийртийн гол
шавраар урсаж, Орхон гол ширгэхдээ тулж байна” гэснийг “Улс Төр” нүүрээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ