Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 2, суурин 54 цэгт 111 багийн 640 эмч, ажилтан ажиллаж, 14425 иргэнийг дархлаажуулна
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 2, суурин 54 цэгт 111 багийн 640 эмч, ажилтан ажиллаж, 14425 иргэнийг дархлаажуулна
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Их Британийн ерөнхий сайд Б.Жонсон, түүний сүйт бүсгүй Кэрри Симондс нар өнгөрсөн бямба гаригт гэрлэлтээ батлуулжээ. Тэд гэрлэх ёслолоо Уэстминстерийн сүмд нууцаар үйлдсэн агаад дотны найз нар болон цөөн хүн оролцсон байна. Коронавируст цар тахлын улмаас Их Британид нэг дор 30-аас олон хүн цуглах хориотой багаа тул дээрх ёслолын арга хэмжээнд 30 зочин оролцсон юм байна. Өдгөө 56 настай Б.Жонсон, 33 настай К.Саймондс нар өнгөрсөн оны гуравдугаар сард сүй тавьснаа зарлаж байв. Харин дөрөвдүгээр сард хүүтэй болж, Уилфред Лоури нь Николас хэмээх нэр хайрлажээ. Уилфред, Лоури нь Жонсон болон сүйт бүсгүйн өвөөгийн нэр бол Николас нь коронавируст халдварын улмаас сэхээн амьдруулах тасагт хэвтэхэд нь Б.Жонсоныг эмчилж байсан эмчийн нэр аж. Б.Жонсоны хувьд энэ нь гурав дахь гэрлэлт агаад тэрээр нийт зургаан хүүхэдтэй юм байна.
Д.ЦЭРЭНДОЛГОР
Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд:
Шог зураач С.ЦОГТБАЯР
Зөвхөн МАН-ын гишүүдийн хүүхэд гадаадад давуу эрхтэй тэтгэлгээр суралцдаг тийм нийгэм бий болж байгааг шулуухан нотолъё. 2021-2022 оны хичээлийн жилд бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-д тэтгэлгээр суралцах хөтөлбөр зарлагджээ. Хамгийн гол нь энэ тэтгэлэгт хамрагдах иргэн заавал МАН-ын гишүүн, МАН-ын аль нэг байгууллагад ажилладаг, тус намын дүрэм, мөрийн хөтөлбөр, намын ажлын талаар мэдлэгтэй байх зэрэг шаардлагуудыг албан ёсоор тавьжээ. Мөн дээр нь намын ахмад гишүүн, эсвэл намаас төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан хүмүүсийн үр хүүхэд, ач зээ нар хамрагдахыг заасан байна. Аав ээж, эмээ өвөөгийнхөө МАН-д зүтгэж явсныг нотлох баримт, гавьяа шагналын хуулбарыг хавсаргах ёстой гэнэ. Нэг намын систем устаж үгүй болсон хэмээн 30 жил бодож явсны эцэст ийм юм сонсдог юм байж.
Гадаадад оюутан сургах тэтгэлэгт хөтөлбөрийг БШУЯ зарладаг ч эрх баригч МАН-ын төв аппаратын зүгээс Тэтгэлэгт хөтөлбөрийн үндсэн шаардлагуудыг өөрчилсөн байна. Яамны зүгээс басчиг журам боловсруулжээ. Түүндээ тэтгэлэгт хамрагдагчийн голч дүн, тухайн мэргэжлээр суралцсан байдал, хятад, англи хэлээр эссэ бичсэн байх гэхчлэн орж. Гэтэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан бүгдийг өөр дээрээ татан авч, тэтгэлгийн журмыг нам дээр боловсруулсан байна. Энэ байдлаа тайлбарласан нь үнэхээр нэг намын тогтолцоонд Монгол Улс эргээд шилжсэнийг илэрхийлнэ. Түүний тайлбар нь, “МАН-ын зүгээс ХКН-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Үүн дотор наад тэтгэлэгт хөтөлбөр чинь багтсан байгаа. Тийм болохоор БШУЯ үүнд ямарч хамаагүй, намын зүгээс МАН-ын бүх шатны төлөөлөл, намын дэргэдэх ахмадын байгууллагаар дамжуулан үр хүүхэд, ач зээ нарыг нь сургана. Мөн эмэгтэйчүүд, залуучууд, оюутны байгууллагын гишүүдийг сургахаар хоёр тал тохирсон. Тийм болохоор Хятадын талд тэтгэлгээр суралцах бүх хүмүүсийг зөвхөн МАН л мэднэ” гэжээ. Хуучин нийгмийн үед гадаадад сурдаг оюутнуудыг ямар шалгуураар явуулдаг байсныг түрүү үеийнхэн мэднэ. Тэгвэл тэр систем чинь эргээд ирждээ.
Гадаадад тэтгэлгээр суралцах асуудал ганц Хятадаар хязгаарлагдахгүй гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан бас онцолсон байна. Тэрээр “МАН-ын зүгээс Хятад, Герман, Австрали, Турк… зэрэг өндөр хөгжилтэй арав гаруй орны эрх баригч намтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Эдгээр орны Их, дээд сургуулиудад зөвхөн МАН-ын гишүүн болон гишүүдийн хүүхдүүд тэтгэлгээр суралцана. Энэ нь намын бүх шатны боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх, намын гишүүдийн мэдлэг боловсролыг барууны стандартад нийцүүлэх, намын залгамж чанараа хадгалах, намын зүгээс улс орны хөгжилд үнэ цэнэтэй залуусыг бэлтгэн гаргахад оршино” хэмээн тайлбарлажээ. Соц нийгмийн үеийн МАХН-ын Төв хороо, Улс төрийн товчооны илтгэлийг уншиж, сонсоод байгаа юм шиг та бүхэнд санагдахгүй байна уу.
2016 оны сонгуулийн дараагаас эхлээд Засаглалын бүх эрх мэдэл, шат бүхэндээ МАН-ын гарт төвлөрсөн. Нам төвтэй төрийн эрх мэдлийн төвлөрөл газар авсаар байгаагийн нэг жишээ нь энэхүү гадаадад оюутан суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг МАН-ын төв аппарат өөр дээрээ авснаар илэрч байна. Өөр төрийн бүтцийн ямар эрх мэдэл, төсөл хөтөлбөрүүдийг МАН-ын төв аппарат мэдэж шийддэг болж байгааг бид мэдэхгүй. Лав л сүүлд олж мэдсэн нь энэ байна. Одоо тэгэхээр сая нэр дурдагдсан 10 орны Их, дээд сургуулиудад Засгийн газрынх нь тэтгэлгээр суралцах оюутан залуус зөвхөн МАН-ын гишүүн байх, тус намын дэргэдэх эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагын гишүүд, эсвэл ээж аав, эмээ өвөө нь МАН-ын зүтгэлтнүүд байх шаардлагатай болж таарлаа. Үүнийгээ бүр албан ёсны болгож, дүрэм журамд оруулав.
Үүгээр ч зогсохгүй айхавтар зүйлсийг МАН-ын генсек Д.Амарбаясгалан яриад эхэлсэн. Тэрбээр “Цаашид бид МАН-ын гишүүддээ, шинээр элсэн орох хүмүүстээ зориулаад эдгээр Их, дээд сургуулиудын тэтгэлгээс гадна Олон улсын байгууллагуудын шугамаар ирж байгаа өөр олон боломж, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг санал болгоно” гэжээ. Монголд ирж байгаа Олон улсын хөтөлбөрүүд, тэтгэлэг, зээл тусламж бүхэн зөвхөн МАН-ын гишүүдэд зориулагдана гэж ойлголоо. Энэ одоо юу болоод байна. “Нам дагавал ам тосдоно” гэсэн МАН-ын үзэл суртал уу. Залуу үеийнхний дунд “Зөвхөн МАН-д гишүүнээр элсэж байж гадаад, дотоодын тэтгэлэгт хамрагдах юм байна” гэсэн ойлголт, үзэл бодлын тулгалт уу. “Насны минь эцэст нам засаг минь тэжээнэ” гэсэн хуучин нийгмийн үзэл суртлын машин ажиллаад эхэлсэн нь энэ үү. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн мэндчилгээндээ “Өнгөрсөн гучин жилийг цэглэж, цоо шинэ гучин жил эхлүүлэхийг хүсч байна” гэж хэлсэн нь биеллээ олж байгаа нь энэ үү.
Лав л МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн эдгээр үгс иргэдээ үзэл бодол, үнэт зүйлээр нь ялгаварлан гадуурхсан үйлдэл болон уншигдаж байна. МАН-ын батлахтай хүмүүст боломж олдоно, МАН-д элсээгүй хүнд юу ч олдохгүй гэсэн доромжлол үнэртэж байна. МАН-ын батлахгүй иргэн та эрдэм боловсролтой, ажил орлоготой болж чадахгүй, үр хүүхэд, ач зээ нар чинь бүр ч чадахгүй гэсэн МАН-ын дарангуйлал, доромжлолтой ард түмэн эвлэрмээргүй байна.
Бид нэг намтай нийгэмд 70 жил амьдарсан. Тэр нийгэмд сайхан юм юу байсан юм бэ. Англи, Америк, Япон гэдэг бол харь гариг мэт сонсогддог байсан нь 30-хан жилийн өмнө шүү дээ. Ардчиллын буянаар Америк, Японд үр хүүхэд, ач зээгээ сургаж боловсруулж, тэр орныхоо сайн сайхны үрээр насны бөгсөнд жаргаж суугаа өвгөн коммунистууд одоо мөрөөрөө суух цаг болсон. Дэмий чалчилгүй мөрөөрөө сууцгаах нь тэдний үр хүүхдэдээ үлдээх буян гэж хэлмээр цаг үе иржээ. Ийм л муу удам Монгол төрийн толгойд бугшсан хэвээр байгаа нь Монголын ирээдүйг хорлож байна. 1992 оноос эхлэн парламентад суусан МАН /хуучин МАХН/-ын бүх гишүүдийн үр хүүхдүүд, ач зээ нар гадаадын Их, дээд сургуульд улсын болоод гадаадын тэтгэлгээр сурсан байдаг юм. Ардын хүүхдүүдийн боломжийг насан туршдаа хулгайлж ирсэн энэ нам залгамж чанараа хадгалж, улам лавшруулж байгаа нь дотор муухайруулж байна. Ардчиллын 30 жилийн түүхэнд хамгийн их боломжийг хулгайлсан МАН-ын хулгайч нар нэг хэсэгтээ жаахан жолоогоо татах маягтай болж ирснээ эргээд сэргэж эхэлсэн нь гунигтай. Сэргэх сэргэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийг уландаа гишгэж, ардын хүүхдүүдийн боломжийг хулгайлдаг ажлаа сэргээсэн нь энэ цаг үеийн гутамшиг.
Монгол Улсын Үндсэн хуулийн 2.2-т …хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно… гэж тодорхой заасан. Гэтэл өнөөдөр МАН-ын зүгээс Монголын боловсролын системийг эвдэж, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зөвхөн МАН-ын гишүүдэд зориулан өөрчилсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийг шууд зөрчсөн үйлдэл боллоо. “Монголын хүүхэд залуусыг үзэл бодол, үнэт зүйлээр нь ялгаварлаж, ард түмнээ алагчилсан, намаар дамжуулан иргэдийн амь, амьдралыг барьцаалсан харгис үйлдэл боллоо” гэж судлаачид бичиж байна. Эрх баригч МАН-ын энэ их эрдсэн, бярдсан, дээрэнгүй үйлдлүүд ард түмнээ босгочих вий дээ! Холын хорт үр дагавар их шүү. АН засгийн эрхэнд гарлаа гэхэд АН-ын гишүүд л Америк, Англи, Японд тэтгэлгээр суралцах ёстой болох юм уу. Ийм тогтолцоог хүсээд байгаа юм уу.
Хятадын Засгийн газрын тэтгэлгээр урд хөршид 2021-2022 онд бакалавр, магистр, докторт суралцах 64 иргэний нэрсийг харахад бүгд МАН-ын гишүүд байна. Энэ шударга ёс уу. Бодит үнэн ийм л байна даа, МАН-ыг сонгосон олон түмэн минь ээ…
Б.НЯМАА
Шүүхийн ёс зүйн хорооноос шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, Д.Болдбаатар нарт сахилгын хэрэг нээж шалгахаар болсон билээ. Тэгвэл тавдугаар сарын 25-нд Шүүхийн ёс зүйн хороо хуралдаж Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хурааж, З.Болдбаатарын цалингийн 30 хувийг зургаан сараар хасах шийтгэл ногдуулсан юм. Энэ талаар Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, хуульч Л.Галбаатараас тодрууллаа.
-Өмгөөлөгч Б.Баасанцогт шүүгчдэд авлига өгсөн байж болзошгүй асуудлаар “Дэлхийн Монгол ногоон нэгдэл”, “Нэхүүл” хөдөлгөөн Шүүгчийн ёс зүйн хороонд өргөдөл гаргасан. Үүний дагуу Шүүхийн ёс зүйн хорооноос нэр бүхий шүүгчдэд сахилгын хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Асуудал хэлэлцэх хугацааг удаа дараа хойшлуулсаар байсан шалтгаан нь юу юм бэ?
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдуулан “Зохисгүй байдал гаргасан” гэсэн гомдлыг Шүүхийн ёс зүйн хороонд 2021 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр “Нэхүүл” Нам бус залуусын хөдөлгөөн ТББ, “Дархан Монгол ногоон нэгдэл” ирүүлсэн. Шүүхийн ёс зүйн хорооны дүрэмд зааснаар Ёс зүйн хорооны гишүүн гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шалгана. Энэ хугацаандаа багтаан шалгасан. Шалгалтын дараа Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн гомдол хянан хэлэлцэх хуралдаанаар дээр дурдсан нэр бүхий шүүгчдэд сахилгын хэрэг үүсгэсэн.
Сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолыг хуралдаан болсноос хойш долоо хоногийн дотор албажуулах, түүнийг гардан авсан этгээд эс зөвшөөрвөл арав хоногийн дотор Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанд гомдол гаргах эрхтэй байдаг. Түүнчлэн Засгийн газрын тогтоолоор 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн зургаан цагаас тавдугаар сарын 8-ны өдрийн зургаан цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнээс дараагийн долоон хоногт Шүүхийн ёс зүйн хорооны ажилтнуудыг шинжилгээнд хамруулах шаардлагатай болсон.
Ингээд Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааныг 2021 оны тавдугаар сарын 21-ний өдөр хийсэн бөгөөд шүүгчээс гаргасан хуралдаан хойшлуулах хүсэлтийн дагуу нэг удаа хуралдааныг хойшлуулах зохицуулалт ёсоор Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаан тавдугаар сарын 25-ны өдөр болж холбогдох шийдвэр гаргалаа. Тодруулбал, Шүүхийн ёс зүйн хорооноос хуралдааныг хууль, дүрэмд заасан хугацаанд хийж ирсэн.
-Шүүхийн ёс зүйн хорооны хурлаар Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг шүүгчийн албан тушаалаас нь огцруулах, З.Болдбаатарын цалинг зургаан сарын хугацаанд 30 хувиар бууруулах шийдвэр гаргасан байна. Олон нийтэд ил болсон бичлэгт гурван шүүгч хамт байсан. Ямар учраас ондоо шийтгэл өгч байгаа вэ?
-Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн хоёрт “Зөрчилд сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж байдал, шүүх болон шүүгчийн нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзнэ” гэж заасан. Шүүгч З.Болдбаатарын хувьд цахилгаан шатны болон үүдний хонгилд болсон үйл явдалд байгаагүй. Энэ нь нөгөө хоёр шүүгчид хүлээлгэх сахилгын шийтгэлээс өөр шийтгэл хүлээлгэх нөхцөл болсон.
-Энэ шийдвэрийг өмгөөлөгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар нар хүлээн зөвшөөрч байгаа юу. Хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ?
-Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаанаас гаргасан магадлалыг хуралдаан болсноос хойш долоо хоногийн дотор бичгээр албажуулна. Нэр бүхий шүүгчид тус магадлалыг эс зөвшөөрвөл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
-Шүүхийн ёс зүйн хорооноос эдгээр шүүгчдийг ёс зүйн ямар зөрчил гаргасан гэж үзэж байгаа вэ?
-Нэр бүхий гурван шүүгчийн хувьд Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн нэгт “Шүүгч нь … мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зарчмыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ”, 2.3 дугаар зүйлийн нэгт “Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ”, 3.1 дүгээр зүйлийн нэгт “…хувийн амьдрал нь мэргэжлийн үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал бий болгохоос зайлсхийнэ” гэснийг зөрчсөн байна гэж Шүүхийн ёс зүйн хорооноос дүгнэсэн.
-Эдгээр шүүгчид олны анхааралд байдаг том хэргүүд дээр ажиллаж байсан шүү дээ. Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар нар шүүх байгууллагад хэдэн жил ажилласан бэ?
-Шүүгч Д.Отгонбаатарын хувьд 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн тангараг өргөж, шүүгчээр ажиллаж байна. Шүүгч З.Болдбаатар, Х.Идэр нарын хувьд 2006 оноос хойш шүүгчээр ажиллаж байна. Дээрх гурван шүүгчийн хувьд шүүгч болохоос өмнө шүүхэд шүүгчийн туслах, шүүхийн захиргааны ажилтнаар ажиллаж байсан.
-“Шүүгч байхын урьд эхлээд хүн байх ёстой” гэж ахмад шүүгч, салбарын хүмүүс ярьдаг. Иргэд ч шүүгч болох босгыг чангатгах хэрэгтэй байна уу даа гэж шүүмжилж байна. Энэ тал дээр салбарын хүний хувьд та юу гэж харж байна вэ?
-Шүүгч зөвхөн мэдлэг, чадвартай байх хангалтгүй, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхүйцээр албандаа болон хувийн амьдралдаа хандах шаардлагатай байдаг. Хуульчдын дундаас шүүгчийг сонгох үйл явцын алдаа дутагдал нь хожим ёс зүйн зөрчил гаргах шүүгчийг бий болгох байдал ажиглагддаг. Тэгэхээр ёс зүйтэй шүүгч байх нь ёс зүйтэй эрх зүйч, хуульч болохоос эхлэлтэй, хуульчдаас шүүгчийг шилж сонгох зэрэг цогц үйл ажиллагаанаас хамаардаг болохыг онцгой анхаарах шаардлага бий.
Аргын тооллын тавдугаар сарын 31, Сумъяа гариг. Билгийн тооллын 20, Яруу эгшигт одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 4:58 цагт мандан, 20:42 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 7-12 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
Өдрийн сонины тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн,
Ардчилсан намын
дарга О.Цогтгэрэл “Өс зангидсан зарим ах
нарын тэмцлийн хөлд
намаа үрэгдүүлэхгүйн
тулд залуус бид
санаачилга гаргасан” хэмээснийг “Улс төр” нүүрээс уншаарай.
МУИС-ийн Улс төр
судлалын тэнхимийн багш
доктор, дэд профессор Д.Бумдарь “Бүрэн эрхийн хугацаанд
мөрийн хөтөлбөр нь хэрэгжих
боломжтой эсэхийг харах хэрэгтэй” гэв.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Хашир, болгоомжтой байхгүй бол
дахиад хөл хорио тогтоож болзошгүй” хэмээн өгүүллээ.
ХӨСҮТ-ийн тархвар
судлаач Э.Тэмүүлэн “Маск зүүсэн ч олноороо нэг дор
цугларч байгаа нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна” гэснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.
Түүхч, эдийн засагч Б.Наранбадрах “Адууны аяллыг
хөгжүүлж чадвал дор хаяж найман
их наяд төгрөг олох боломжтой” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.
Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ
Казахстан улсад бөхөнгийн тоо толгой 2019 онтой харьцуулахад хоёр дахин өсчээ.
Хамгийн сүүлд 2019 онд агаараас тооллого хийхэд 334 000 тоологдож байсан бол сая хийсэн тооллогоор 842 000 тоологдсон байна. Тус улсад 2015 онд нууцлаг шалтгаанаар олон тооны бөхөн үхэж, тоо толгой нь огцом буурч байсан. Тодруулбал, ойролцоогоор 200 мянган бөхөн үхсэн нь тухайн үед байсан нийт сүргийн талаас илүүг эзэлж байсан юм.
Түүнээс хойш улсаас бөхөнг хамгаалах талаар олон ажил хийж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүн гарлаа гэж Казахстаны Экологийн яамнаас гаргасан мэдээлэлд дурджээ.
Хотын ирээдүйн эзэд болсон хүүхэд, багачуудын мөрөөдлийн хотын төсөөлөл, тэдний үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхэд урам өгөх зорилгоор “МӨРӨӨДЛИЙН ХОТ” хүүхдийн гар зургийн уралдааныг 6-7, 8-9, 10-12 насны ангиллаар тавдугаар сарын 5-18-ны хооронд зохион байгуулсан. Уралдаанд Улаанбаатар, Эрдэнэт хот, Булган, Хэнтий, Увс аймгуудаас авьяаслаг хүүхэд, багачууд оролцож, бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдийг тавдугаар сарын 19-23-ны хооронд spatial planning podcast-ын фэйсбүүк пэйж хуудсанд байршуулан, олон нийтээс санал авсан юм.
Олон нийтийн санал болон уралдаан зохион байгуулж байгаа комиссын бүрэлдэхүүний үнэлгээгээр уралдааны нийлбэр дүнг гаргалаа. Улмаар тэргүүн байр, дэд байр, гутгаар байр эзэлсэн авьяаслаг хүүхэд, багачуудад өнөөдөр шагналыг нь гардуулсан юм.
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР