Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарь

УОК-ын 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн хурлаар агаарын хилийн боомтыг тавдугаар сарын 1-нээс нээх бэлтгэл хангах үүрэг өгсний дагуу бэлтгэл ханган ажиллаж буйгаа ИНЕГ-аас мэдээлсэн билээ.

УОК-оос тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн гаргасан тавдугаар сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн хуваарийг хүргэж байна. Тавдугаар сард гадаадаас 2978 иргэнээ авахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд вакцинд хамрагдана

Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэдийг “Covid-19”-ийн эсрэг дархлаажуулалтад сайн дурын үндсэн дээр хамруулж эхэлсэн байна.

Эхний ээлжид Улаанбаатарт байгаа гадаадын иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах цэгт гадаад паспорт болон оршин суух хаягийн тодорхойлолттой очиж вакцинд хамрагдах юм.

Гадаадын иргэн харьяатын газраас өгсөн мэдээллээр Монгол Улсад өнөөдрийн байдлаар 14500 орчим гадаадын иргэн байнга оршин сууж байгаа аж. Нийслэлийн хэмжээнд өнөөдөр /2021.05.01/ 110 цэгт 293 багийн 2643 эмч, ажилтан ажиллаж, 76811 иргэнийг дархлаажуулна.

Гадаадын улс орнууд дэлхий нийтийг хамарсан “Covid-19” цар тахалтай тэмцэх хүрээнд өөрийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахын зэрэгцээ тухайн улсад оршин суугаа гадаадын иргэдийг ялгаварлахгүйгээр адил тэгш нөхцөлөөр дархлаажуулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 76811 хүнийг вакцинжуулалтад хамруулна

Нийслэлд өнөөдөр нийт 110 цэгт 293 багийн 2318 эмч ажилтан ажиллаж, 76811 хүнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ.

Үүнээс өчигдрийн /2021.04.30/ байдлаар нийслэлийн хэмжээнд I тунд 27870, II тунд 29624, нийт 57494 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш I тунд 668707, II тунд 348091 иргэнийг дархлаажуулсан байна.

Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан хүмүүс вакцины гэрчилгээгээ https://vis.health.gov.mn/ survey сайт болон https://e-mongolia.mn/ сайтад нэвтрэн орж авах юм. Хэрэв таны мэдээлэл ямар нэгэн алдаатай шивэгдсэн болон вакцинд хамрагдсан мэдээлэл нь ороогүй тохиолдолд харьяа дүүргийн тандалтын албанд холбогдож мэдээллээ засуулах боломжтой юм байна.

Дүүргүүдийн тандалтын албаны лавлах утас:

  • Баянгол дүүрэг – 70120318
  • Баянзүрх дүүрэг – 70150056
  • Хан-Уул дүүрэг – 70043085, 70049200
  • Сүхбаатар дүүрэг – 70003910
  • Сонгинохайрхан дүүрэг – 79976000
  • Чингэлтэй дүүрэг – 70106677

179513719_307992824234469_7518433348275623211_n

179317983_2228187803984087_19904317623048108_n

180639999_793871424580109_7979385220872438738_n

180593499_2768441433417138_2916739600603473443_n

180550418_1134588300287571_4150853549390062483_n

180269488_1971236966366746_1864338741077428713_n

180100424_252043453036386_4986545796879263929_n

180037928_4402922363068398_3272704191488617771_n



Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Нэр дэвшигчээ зарлахын өмнөх улс төр

МАН-Н ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН УРАН НҮҮДЭЛ БУЮУ СААДЫГ АРИЛГАСАН НЬ

Энэ ням гаригт Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид тодорхой болно. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид эхнээсээ сонирхлоо илэрхийлээд эхэлчихсэн. МАНаас У.Хүрэлсүх, АНаас Р.Амаржаргал, мөн Л.Гүндалай, Н.Алтанхуяг нар өөрийн сошиал хаягуудаараа болон хэвлэлээр нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Яригдаж байгаа нэрс, далдхан санаархал бол хаа сайгүй л байна. УИХд суудалтай дөрвөн нам нэр дэвшүүлэх эрхтэй байсан бол МАНд МАХН нэгдсэнээр “Та бидний эвсэл” гурав боллоо. Н.Энхбаяртай удаан хугацаанд уулзалтууд хийж санасандаа хүрч авлаа. Харин Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой С.Ганбаатарын хувьд ИЗНН-аас болон ХҮН гээд намууд руу боломж хайн холбогджээ. ХҮН мэдээж хүлээж аваагүй. “Та бидний эвсэл”дбагтсан ИЗНН, МУННаас нэр дэвших боломж байсан ч ИЗНН мөн л АН шиг дотоод маргаанаа шийдэж чадаагүйгээс Дээд шүүх бүртгэсэнгүй. Гэтэл тэрээр өчигдөр МАХНаас гарч байгаагаа мэдэгдээд О.Цогтгэрэлийн АН-д элсчихлээ. Мөн МАН түүнд зүгээр л боломж олгохгүй нь тодорхой. С.Ганбаатарын ард Ерөнхийлөгчийг байгаа гэсэн хардлага үнэн байсныг энэ үйл явдал баталлаа. Ганцаарчилсан тоглолттой тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодлоо хаяагүй байна лээ. Ердөө хоёр л хоног үлдлээ дээ. Нам, намын хаалга татаж гүйсэн нь бол бодитой. Улс төрийн үйл явдал өрнөсөн энэ эгзэгтэй үед хамгийн уран нүүдэл хийж байгаа нь МАН. Тэр тусмаа МАНын генсек Д.Амарбаясгалан. Түүнийг С.Баярын дараа гарч ирж буй стратегич гэж ажиглагчид хэлэх болж. Ерөнхийлөгчид Х.Баттулга эрх баригчидтай байлдаж, тоо томшгүй гаргалгаа, алхмууд хийж байгаа ч нийтэд нэр хүндээ унатал нүдүүлсэн ч хариу үйлдэл хийж, хэрүүл хийхгүй чимээгүйхэн ажилласаар байж. Д.Амарбаясгалан сонгуулиар МАНын саналыг хамгийн их хуваадаг МАХН-ыг нэгтгэлээ. Өрсөлдвөл санал хуваах, эвгүйтвэл алаан дундуур гараад ирж мэдэх байсан С.Ганбаатарын боломжийг хаалаа. Вакцины гомдлыг дарж, бүрэн татаж авлаа. Намынх нь нэр дэвшигчтэй өрсөлдөөд гараад ирж ч мэдэх байсан одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэхгүй болголоо. Хэдийгээр эхэндээ оролцоогүй ч үйл явдлыг соргог мэдэрч тоглосон болов уу. Хамгийн том өрсөлдөгч гэж хэлж болох Ардчилсан нам өөрсдөө дотроо хуваагдсан ч үүн дээр мөн л МАН нарийн бодлого гүйлгэсэн нь тодорхой. Гэвч өрсөлдөгч намаа сонгуульд бүр оруулахгүй алхам хийхгүй байлгүй. Ямар ч байсан МАНаас нэр дэвших У.Хүрэлсүхийнхээ замын саадыг Д.Амарбаясгалан аятайхан засаж арилгаж байна. Тавдугаар сарын 2 гэхэд намуудын нэр дэвшигчид тодорчихно. Тэр хүртэл хэдхэн хоногт улс төрийн үйл явдал өрнөл ихтэй байх биз.

М.ТУЛГАТЫН УДИРДСАН АН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦОНО

Ардчилсан нам бол Монголд зайлшгүй байх ёстой, тэр тусмаа гол тоглогчийн нэг байх ёстой нам. Дотоодын зодоонтой АНыг Дээд шүүх бүртгэсэнгүй. Дээд шүүхийн шийдвэрээс харвал М.Тулгатын даргалдаг АН-д боломж илүү байх шиг. Одоо тэдэнд маш бага хугацаа үлдсэн. Өнгөрсөн пүрэв гаригт хоёр талцсан АНын удирдлагууд уулзалджээ. Гэвч тодорхой шийдвэрт хүрээгүй байна. О.Цогтгэрэлийн даргалсан АНынхан З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин нарыг өрсөлдүүлэх санал хэлсэн бол М.Тулгатын АНд одоогоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр саналаа өгсөн гурван хүн байгаа юм. Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Л.Гүндалай нар. Гэвч Ерөнхийлөгчид өрсөлдөх сонирхолтой нам дамжин гүйсэн С.Ганбаатар өчигдөр гэнэт О.Цогтгэрэлийн АН-д элслээ. Нөхцөл байдал цааш хэрхэн өрнөх бол. Ямар ч байсан хагаралдсан АН-ын хоёр тал эвлэрэх эсэхээ ярилцахаар уулзахдаа тодорхой үр дүнд хүрээгүй бөгөөд М.Тулгатын АН хууль зүйн хувьд илүү боломжтойгоороо Дээд шүүхийн шаардсан бичиг баримтыг бүрдүүлж өгөөд цааш явах болж байна. Өнөөдөр Дээд шүүхээр АН-тай холбоотой бас нэг хурал болох бөгөөд С.Эрдэнэ, Ц.Туваан хоёрын тамганы маргаан эцэслэгдэнэ. АН-ын хуваагдалд намын удирдлага, одоогийн Ерөнхийлөгчийн ч оролцоо байгаа. АНын хувьд бусдаас буруу хайхаас илүүтэй өөрсдөө л ухаалаг байж нэг талдаа гарахаас өөр гарц үлдсэнгүй. Ингээд Х.Баттулгынхаа асуудлыг хойш тавиад арай томоор харж, эвлэрэх зай үлдсэн бол эвлэрч, хаяхыг нь хаяад цааш явах л зам үлдлээ. Дээд шүүхэд бүртгүүлж, зөвхөн сонгуульдаа анхаарлаа хандуулж ажиллах л хэрэгтэй байна. Зөв хүнээ дэвшүүлж чадвал хэдийгээр эрх баригч намын нэр дэвшигч хүчтэй байлаа ч ухаалаг зөв тогловол ялалт ирж ч болно шүү дээ. Хүсвэл гарц үргэлж л байдаг. Дээд шүүхийн буцаасан шийдвэр аль алинд нь анхааруулга болсон. Тэрнээс хойш АН хаана хаанаа өдөр шөнөгүй л ажиллаж байгаа юм. М.Тулгатын АН хэрэв албан ёсны эрхээ Дээд шүүхээс авчихвал дээрх нэр дурдагдсан хүмүүсээс нэлээд нь хасагдаж таарах биз. М.Тулгатын удирдсан АН-ын генсек ч бас шаггүй хуульч Ч.Өнөрбаяр. Тэрээр Дээд шүүхэд бүртгүүлэх нарийн гаргалгаануудыг гаргасан юм билээ. Хоёр том намын сонгуулийн гол стратегид генсекүүдийн нүүдэл ихээхэн нөлөөлнө.

ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ ЭВСЭЛ ЗӨВ ХҮНЭЭ ДЭВШҮҮЛБЭЛ ЮУ БОЛОХ ВЭ

“Ерөнхийлөгчөө захиалъя” хэмээсэн “Зөв Хүн Электорат эвсэл” Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй. Олон нийтийн захиалга таван хүн дээр тогтоод байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Ц.Оюунгэрэл, Б.Болдсайхан, ДеФакто Д.Жаргалсайхан, Баабар, Д.Энхбат нар тунаад үлдсэн. Дандаа хүлээн зөвшөөрөгдсөн, нийгмийн зүтгэлтнүүд. Тус эвсэл Ерөнхийлөгчөө захиалсан нь үнэн бол олон нийтийн хүсэлтийг харгалзан энэ тавын нэг л Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. Дээрх тавтай эвслийн удирдлагууд тус бүртэй нь уулзалдаж ярилцаж байгаа юм билээ. Тэдний дунд өөртөө итгэлгүй эргэлзэж байгаа, туньж байгаа, хөрөнгө санхүүгийн хувьд асуудал үүснэ гэж болгоомжилж байгаа хүмүүс бий.

ХҮН, Социал демократ, Зүй ёсны намуудын нийлсэн Зөв Хүн Электорат эвсэл Төлөөлөх зөвлөлийн хурлаараа нэр дэвшигчээ тодруулж, батлах юм. Төлөөлөх зөвлөлийн есөн хүнтэй бөгөөд ХҮН-аас тав, нөгөө хоёр намын тус бүр хоёр төлөөлөлтэй аж. Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөөн хоёр том намын дунд өрнөнө. АН, МАН-ын орон даяар үүсгэсэн бүтэц, арга туршлага, гишүүдийн тоо гээд Зөв Хүн Электорат эвсэл зүйрлэх юм биш. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулиар нам биш хүний нүүр их чухал болдог тал бий. Тус эвслээс нийт иргэдэд таалалтай, таалагдааг хэн нэгнийг гаргаад ирвэл өрсөлдөөн их л ширүүхэн болж, сонгууль, хоёр дахь шат руу ч шилжих магадлал бий. Ингээд сонгууль эхэллээ дээ. Нэр дэвшигчид тодорчих л юм бол үйл явдал тасралтгүй өрнөнө. Албан бусаар сурталчилгаа ч явж эхлэх биз. Уг нь Тавдугаар сарын 24нөөс зургадугаар сарын 7ны өдрийг дуустал үргэлжилнэ. Одоо иргэд булчин, айхавтар эр зориг, шударга ёс ярьсан дүрээс залхсан. Гавьяа байгуулж сүйд болохгүй ч гай болохгүйхэн шиг Ерөнхийлөгчтэй болохыг хүсч байгаа даа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Бат-Үүл: АН-аас нэр дэвшихээр яригдаж байгаа хүмүүсийн хэн нь ч Ерөнхийлөгчийн албыг нэр төртэй хашиж чадна

Монгол Улсын баатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.БатҮүлтэй ярилцлаа.


Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулжээ. Таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлдөхөөр боллоо гэсэн мэдээлэл цацагдсан. Та дэвших үү?

-Үгүй. Хүн чаддаг ажлаа л хийх хэрэгтэй. Би нийслэл хотын даргадаа өрсөлдөх бодолтой байгаа. 2012-2016 оны хооронд Ардчилсан Намаас нийслэлд хийсэн олон ажлыг МАН “хорлон сүйтгэх”-ийг хараад сүүлийн хэдэн жил сэтгэл шимширч яваад тэсэлгүй дахин Хотын даргад өрсөлдөхөөр хатуу шийдсэн.

АНаас нэр дэвших бусад өрсөлдөгчийн тухайд та юу хэлэх вэ. Хэн намаасаа дэвших эрхээ олж авах магадлалтай вэ?

-Одоогоор нэр дэвшигдэхээр олны дунд зонхилж яригдаад байгаа Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин нар бүгдээрээ л гайхалтай манлайлагчид, ардчиллын төлөө үхэхэд ч бэлэн баатрууд. Хэн нь ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг нэр төртэй хашиж чадна.

АН даргыг Улсын дээд шүүх бүртгэсэнгүй. Улсын дээд шүүхэд МАН нөлөөлж байна гэх хардлагыг танай намынхан болон та өмнө нь хэлж байсан?

-Шүүхийн шийдвэрийн тухай мэдээллийг вэб хуудаснаас нь харсан.Тэр мэдээллээс харахад хоорондоо эвлэрч ирэхээр нь бүртгэх юм байна гэж ойлгогдсон. Шүүх хараат бус үйл ажиллагаа явуулж байгаа гэдэгт итгэж байна. Хэрэвзээ МАН-ын захиалгаар АН-ыг бүртгэхээс татгалзаж байгаа бол маш ноцтой эрүүгийн хэрэг бөгөөд хожмын хариуцлага хүндээр бууж таарна.Бас нийгмийг аюултай тогтворгүй байдал руу түлхэнэ. Ковидын “дарангуйлал”-аас болоод нийгэм нэлээд гүнзгий стресст ороод байгааг эрхбиш МАН-ыхан ойлгож байгаа байлгүй!

Одоо цаашид яах ёстой вэ. АН дотоод асуудлаа шийдэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд орж чадахгүй болох эрсдэлтэй харагдаж байна?

-Арай үгүй байлгүй. УИХ-д суудалтай, хууль ёсны намыг сонгуульд оруулахгүй гэвэл АН-ыг тарааж байгаагаас өөрцгүй зүйл бодно. АН гудамжинд гарч тэмцэхээс өөр аргагүй байдалд хүрнэ.Мэдээж, зүгээр сууж байгаад тараалгадаг нам гэж үгүй. Тэр тусмаа Ардчилсан нам!

Өчигдөр АНын даргаар сонгогдоод буй О.Цогтгэрэл, М.Тулгат нар уулзсан гэсэн юу болсон бол. Ер нь ямар гарц харагдаж байна вэ?

-Ерөнхийлөгчийн сунгааг цахимаар явуулахаас өөр аргагүй байгаа.Ковидын хөл хорионы дэглэмийг зөрчвөл, хууль зөрчиж нэр дэвшүүлсэн гэгдэх эрсдэлтэй.Хоёр тал сунгаагаа хуульд нийцүүлэн хэрхэн явуулах талаар санал солилцсон.Цахим сунгаа л ковидын үеийн өнөөгийн шаардлагад нийцэж байгааг М.Тулгат дарга О.Цогтгэрэлд ойлгуулахыг хичээж байгаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй боллоо. Цэцийн дүгнэлт болон энэ асуудлын эргэн тойронд та ямар байр суурьтай байна вэ?

-Саяхан З.Энхболд ярилцлагадаа У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй байхаар тохирсон байсан гэх тухайгаа ярьсан байна билээ. МАН-тай тохирно гэж яаж бодож чадсан юм бүү мэд! У.Хүрэлсүх “Ах дүү шиг явсан” Х.Баттулгыгаа “Хулхидна шүү!” гэж хоёр жилийн өмнөөс л би хэлээд, бичээд байсан. Ерөнхийлөгч зарчимтай нөхдийнхөө үгийг сонсох л ёстой байсан. З.Энхболд, Д.Лүндээжанцантай нийлээд нэр дэвших эрхгүй болгож байна шүү гэж миний бие хамгийн түрүүн анхааруулж байсан.

Үнэндээ З.Энхболд Ерөн-хийлөгчийг муухай араар нь тавьсан даа. Тийм үзэшгүй муухай юмыг хараад би аргаа барахдаа З.Энхболдыг “Төрийн тайган” гэж цоллож байв.

Ерөнхийлөгч Х.Баттулга МАНыг татан буулгах захирамж гаргаж, Улсын дээд шүүхэд хүргүүлсэн?

-Ерөнхийлөгч уурлахаараа аль нэг намыг тараадаг жишиг тогтвол Ардчилал устаж байгаа нь тэр. МАН-аар зогсохгүй сүүлийн үед Ерөнхийлөгчийг дэмжигч манай зарим нэг овилгогүй партизануудаас Ардчилсан намыг тараана гэж орилдог боллоо. Ёстой хуцав аа. Тараах гээд үзээрэй л дээ.

Хэрвээ Ардилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд орж чадахгүй болвол юу болох вэ?

-Ковидын стресстэй байгаа ядуурч туйлдсан олон түмэн юунд ч уруу татагдаж мэднэ гэдгийг шийдвэр гаргагчид онцгой анхаарах хэрэгтэй.Одоо үймээн самуун болвол түүнийг ашиглан дарангуйлал ч тогтож болзошгүй! Сүүлийн үед улс төр зэвсэгт хүчнийг тойрон яригдаад байна шүү дээ.

МАНын дарга У.Хүрэлсүх манай сонинд өгсөн ярилцлагадаа АНын асуудалд мөн байр сууриа илэрхийлсэн байна лээ?

-МАН дангаараа нийгмийнхээ дотоод түрэлтийг ч зогсоож дийлэхгүй, гадаад тал дахь геополитикийн дарамтыг ч дийлэхгүй. У.Хүрэлсүхийн үг энэ үнэнийг ухаарсан үг мөн бол их л сайнсан.Ер нь эрх баригчид ажлаа хийж чадахгүй бол дараа нь солиод АН-ыг сонгочих юм чинь гэдэг итгэл найдвар ард түмэнд нээлттэй байвал олон түмэн илүү аядуу байдаг. Хүчээр өөрчлөхөөс өөр аргагүй гэсэн байдал руу түлхчихвэл жинхэнэ аюул болно доо. Ардчилал бол нийгмийн хийг гаргаж чаддаг хамгийн шилдэг тогтолцоо юм шүү дээ. Ардчилсан намын тухайд ярьсан хэсэгт ингэж хариулах байна. Харин одоо Ардчиллын тухай ярьсан хэсгийг нь хариулъя.Үр хүүхдээ эрх чөлөөтэй, аюулгүй амьдруулах үндэс нь ардчилал гэсэн санаа нь гүн утгатай үг юм. Энэ гүн утгатай үгийг түүний ярилцлагын, коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга шиг ярьж байгаа сэтгэлгээний хэлбэр нь гутааж байна билээ.Мань эр сэтгэлгээгээ дагавал дарангуйлагч болохоор,үр хүүхдүүдээ бодвол ардчилагч болохоор салаа замын үзүүр дээр зогсож байна. Шударга ёс гэдэг үгийг коммунист контекстоорр хэлээд байгааг нь харахаар дарангуйлал руу хэлбиймээр харагдсан.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухайд бол хүнд үед фронтоо хаяад явсан генерал ямар нүүрээрээ эргэж ирэх гэж байгаа юм бол ам асуумаар. Улс төр хурцдахаас сэргиийлж Ерөнхий сайдаасаа огцорсон гэх атлаа одоо болохоор улс төрийг хурцдуулж сонгуульд орно гээд байгаа нь ямар ч логик алга. Ах дүүс шиг явсан МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч хоёрын хонзогносон “зодоон” Ерөнхийлөгчийн сонгуулийг үймээн самуун болгож мэдэхээр байгаа.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин тахиа өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 1, Санчир гариг. Билгийн тооллын 20, Суулга одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 05:34 цагт мандан, 20:04 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 градус дулаан, Увс нуурын хотгор, Алтай уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 25-30 градус, Хангайн нурууны өвөр бэлээр 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.