Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Д.Ганбат Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж, бүртгүүллээ

УИХ-ын гишүүн Д.Ганбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших хүсэлтээ илэрхийлэн, АН-ын дотоод сонгуулийн хороонд бүртгүүллээ.

Тэрбээр энэ үеэр “Нэг намын болон нэг хүний дарангуйлалд орчих гээд байгаа ийм үед АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа хүн нэлээд сэтгэл санаа зовж, өөрийн байр суурьтаа байж чадна гэж дүгнэж байгаа. Манай намаас нэр дэвшиж буй хэн нь ч Ерөнхийлөгчийн ажлыг хийж чадна.

Ардчилсан Нам хоёр хуваагдаад байгаа зүйл байхгүй. Намын дүрмийн маргаан, үйл ойлголцол бий ч шийдэгдчихнэ.

Улсын дээд шүүх хэд хоногийн өмнө энэ асуудлыг намын дотоод асуудал гэсэн шийдвэр гаргасан. Дотоод асуудлаа нам дотроо шийдчихэж болох байх гэж бодож байна” хэмээн ярилаа.

Өнөөдрийн байдлаар О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас:

  1. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
  2. УИХ-ын гишүүн Д.Ганбат
  3. УИХ-ын гишүүн С.Ганбаатар
  4. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин

М.Тулгат тэргүүтэй АН-аас:

  1. Ерөнхий сайд асан Р.Амаржаргал
  2. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл
  3. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ
  4. Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалай
  5. УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын хүмүүс АН-ын дотоод сонгуулийн хороонд Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр бүртгүүлээд байна.

Нам, эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 2-ныг дуустал үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Угаар мэдрэгчийн зайг салгаснаас үүдэн долоон хүн угаартжээ

Дулааны улирал эхэлж, айл өрхийн галлагаа багассан хэдий ч иргэд угаарын хийн хордлогод хордох тохиолдол цөөнгүй байгаа тухай Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Өчигдөр гэхэд Сонгинохайрхан дүүргийн 11, 36 дугаар хороонд угаар мэдрэгчийн зайг салгаснаас үүдэн долоон хүн угаартсан дуудлага бүртгэгджээ.

Иймд иргэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэн,

  • Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгах,
  • Насанд хүрээгүй хүүхдүүдийг энгийн галлагаатай байшинд хараа хяналтгүй орхихгүй байх,
  • Түлээ нүүрсийг зуухныхаа хүчин чадалд тааруулах,
  • Нэг дор хэт ихээр түлэхгүй байх,
  • Орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгах,
  • Угаар мэдрэгчийг унтраахгүй байхыг сануулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр маргааш буюу тавдугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгаар, 2-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нийт нутгаар, 4-нд говь, зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж, салхины хурд 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Түүнчлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хот хоорондын болон орон нутгийн замд хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан иргэд баталгаагүй замаар зорчиж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарч байгаа юм.

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Баталгаагүй замаар болон гөл мөрний мөсөн дээгүүр зорчихгүй, тээвэр хийхгүй байх,

Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй, хараа хяналтгүй үлдээхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Үерийн хамгаалалтын далан, суваг цэвэрлэж байна

Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн цэвэрлэгээний ажлын хүрээнд Баянгол дүүргийн 9, 21-р хороонд байршилтай 3, 4-р хорооллын үерийн хамгаалалтын далан, сувгийн лаг хагшаас цэвэрлэж байна.

Геодези, усны барилга, байгууламжийн газар 2021 онд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн 25 байршилд 28616 тонн лаг хагшаас цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэхээр төлөвлөн, график, төлөвлөгөөний дагуу цэвэрлэгээний ажлыг эхлүүллээ.

Их хотын иргэн та үерийн хамгаалалтын далан, сувагт хогоо битгий хаяарай. Үерийн далан бидний амь нас, эд хөрөнгийг болзошгүй байгалийн гамшиг, үерийн аюулаас хамгаалдаг.

ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” арга хэмжээ цахимаар болно

“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын хэмжээний арга хэмжээ 2021 оны ирэх сарын 03-наас 07-ныг дуустал цахим хэлбэрээр болно.

Тус төслийн зорилго нь ТХБ-ыг хэрэгжүүлсэн ололт, амжилт, сургамж, туршлагаа хуваалцан бүх түвшний байгууллага хоорондын хамтын санаачилгыг нэгтгэн дүгнэж, оролцогч талуудын түншлэлд тулгуурлан цаашдын хүчин чармайлтыг үр өгөөжтэй болгох хамтын ажиллагааны төлөвлөгөө-зураглал боловсруулахад оршино.

Энэ удаагийн Үндэсний нэгдсэн арга хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Швейцарын хөгжлийн агентлаг, “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн үндэсний түшиц байгууллага-Боловсролын Хүрээлэн, орон нутгийн хэрэгжүүлэгч-Байгаль орчны мэдээлэл сургалтын төв, Техникийн Зөвлөн Зохицуулах Баг (ТЗЗҮБ)-ийн гишүүн байгууллагууд болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний зөвлөл “ТХБ 2030”-ын тэргүүлэх таван чиглэл болон тэдгээрийг хэрэгжүүлэх арга менежментийн зургаан чиглэлийн хүрээнд зохион байгуулна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн цахимаар хэлбэрээр вертуал орчинд зохион байгуулж буй тус нэгдсэн арга хэмжээнд 10.000 хүртэлх хүн бүртгүүлэн оролцох боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой.

Энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд дараах долоон салбар үйл ажиллагаа нь зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, форум зэрэг хэлбэрээр зохион байгуулагдах юм байна.

  1. “Тогтвортой хөгжлийн боловсрол ба Алсын Хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, цаашдын санаачилга”-ын суурь болох нь” нэгдсэн зөвлөгөөн;
  2. “Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” хэлэлцүүлэг (багш нар болон бусад оролцогчдын хүрээнд);
  3. “Тогтвортой хөгжлийн төлөөх түншлэл-Орон нутгийн манлайлал” сэдвээр хэлэлцүүлэг;
  4. “Хүүхдийн эрх-Эрүүл, аюулгүй, ногоон сургалтын орчин” форум (хяналтын болон боловсролын байгууллагуудын төлөөллийн хүрээнд);
  5. “Бүх түвшний тогтвортой хөгжлийн боловсролд тулгарч буй онол, практикийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал;
  6. “Өсвөр үеийнхний дуу хоолой- Байгаль орчны залуу сурвалжлагч” хүүхэд залуусын форум;
  7. “Тогтвортой хөгжлийн төлөөх загвар сургууль –жижиг төсөл санаачлага” хамтарсан хэлэлцүүлэг

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягуудаар авах боломжтой юм.

Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Шинэцэцэг 88111893, Оюунтунгалаг 99054031, Тансагмаа 99109723

ESD Mongolia- Тогтвортой хөгжлийн боловсрол фэйсбүүк хуудаснаас авна уу.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хэнтий аймагт ойн түймэр гарч, 10 га талбай шатжээ

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Бэрхийн давааны-Ар” гэдэг газар ойн түймэр гарчээ. Дуудлагыг дөрөвдүгээр сарын 29-ний 17:20 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Улмаар аймгийн Онцгой байдлын газар, Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 21:00 цагт цурамд оруулж, 23:00 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 10 га талбай шатсан.

Categories
гадаад мэдээ

UFC холбоо олон нийтэд нээлттэй хувьцаат компани боллоо

Холимог тулааны UFC холбоо олон нийтэд нээлттэй хувьцаат компани болжээ.

Холбооны ерөнхийлөгч Дана Уайт инстаграм хуудастаа энэ талаар мэдээлсэн байна.

Мөн пүрэв гаригт арилжааны хувьцаагаа 12 хувиар өсгөжээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр UFC-ийг 100 хувь эзэмшүүлэхийн тулд Үнэт цаас, биржийн комисст өргөдөл гаргаж байсан аж.

Categories
мэдээ улс-төр

Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр материалаа өглөө

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж, намынхаа Дотоод сонгуулийн хороонд нэр дэвшигчийн материалаа өнөөдөр өглөө.

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд долоон гишүүн нэр дэвшихээр бүртгүүлээд байгаа бөгөөд тавдугаар сарын 2-ны өдөр болох АН-ын Их хурлаар гишүүдийнхээ дунд дотоод явуулж, сөрөг хүчнээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэг дэвшигч тодрох юм.

АН-аас нэрээ дэвшүүлсэн гишүүд:

  • Р.Амаржаргал
  • Ц.Оюунгэрэл
  • Н.Алтанхуяг
  • Д.Ганбат /УИХ-ын гишүүн/
  • С.Ганбаатар /УИХ-ын гишүүн/
  • Х.Тэмүүжин
  • Л.Гүндалай
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ өглөө

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр АН-ын дотоод сонгуулийн хороонд бүртгүүлж, мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тэрбээр “МАН УИХ-д 62 суудалтай байгаа. Үүнийгээ ашиглаад намын даргаа Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр бусад улс төрийн хүчнээс өрсөлдөж болох бүх хүнийг зайлуулж байна. У.Хүрэлсүх ганцаараа яваад 62 гишүүнтэйгээ нийлээд манай улс нэг намын улс болох юм уу. Ийм шударга бус байж болохгүй. Ингээд өчигдөр орой өөрөө нэр дэвших шийдвэр гаргалаа.

Би даргаар нь ажиллаж байсан Ардчилсан намаасаа гараагүй. Харин намайг хассан. 2020 оны сонгуулиар би намаасаа нэр дэвших гээд С.Эрдэнэ рүү бичиг явуулахад “Намаас хассан тул боломжгүй” гэсэн хариу өгсөн. Ингээд бие дааж нэр дэвшсэн.

Дараа нь манай Сонгинохайрхан дүүргийнхэн эргээд холбогдож намайг намаас хассан нь хууль бус байсныг тогтоосноо хэллээ. Би намаасаа гараагүй. 1990 оноос хойш Ардчилсан намын гишүүн хэвээрээ л байгаа. Би таван удаагийн сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан намын гишүүн хүн.

С.Ганбаатар бид хоёр байгалийн баялгийг ард түмэнд хүртээх ёстой гэдэг дээр адилхан байр суурьтай байдаг. Энэ тал дээр бол С.Ганбаатар намд хүч нэмээд орж ирж байгаад баярлаж байна” хэмээн хэллээ.

АН-ын дотоод сонгуулийн хорооноос бүртгэж авсан нэр дэвшигчдэдээ 15:00 цагаас албан ёсоор хариу өгөх юм байна.

112 цэгт иргэдийг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ.

Эдгээр цэгт 294 багийн нийт 2,658 эмч, ажилтан ажиллаж 75,851 иргэнийг дархлаажуулахаар тооцоолсон байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр нийт 53,148 иргэн дархлаажуулалтад хамрагдсанаас

26,581 нь вакцины эхний тунгаа,

26,567 нь давтан тунгаа хийлгэсэн байна.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд:

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк: Нийт 619 тэрбум төгрөгийн зээлийг 1368 аж ахуйн нэгжид олгов

Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг банкуудын эх үүсвэрээр 2021 оны гуравдугаар сараас эхлэн олгож эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар нийт 5.5 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг 48442 иргэн аж ахуйн нэгжээс ирүүлсэн бөгөөд 619 тэрбум төгрөгийн зээлийг 1368 аж ахуйн нэгж, 7662 иргэнд олгоод байна.

“Covid-19” цар тахлын тархалтаас шалтгаалан бүх нийтийн хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор уг зээлийн олголт удаашралтай байгаа хэдий ч энэ хугацаанд банкууд өмнө хуримтлагдсан зээлийн хүсэлтүүдийг судалж, эцэслэх ажлыг зогсолтгүй хийж байгаа бөгөөд хөл хорио цуцлагдсаны дараа судалж дууссан зээлүүдийг иргэдэд олгохоор ажиллаж байгаа болно. Олон нийтийн мэдээллийн зарим хэрэгслээр санхүүжилтгүйн улмаас “Ажлын байрыг дэмжих зээл” зогсоод байгаа гэсэн мэдээлэл үндэслэлгүй бөгөөд уг хөнгөлөлттэй зээл нь тухайн банкны өөрийн эх үүсвэрээр санхүүжигдэж байгаа, банкнаас олгох эх үүсвэрийн хэмжээнд хүрээгүй тохиолдолд 2021 оны аравхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал олгогдох боломжтой юм.