Categories
мэдээ цаг-үе

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай энэ долоо хоногт хэлэлцэнэ

УИХ-ын 2021 оны Хаврын ээлжит чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Дөрөвдүгээр сарын 01, 02-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан оролцоно.

Categories
мэдээ цаг-үе

​”Уур амьсгалын ногоон сан”-гаас 23.1 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно

“Уур амьсгалын ногоон сан” Монгол орны малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэхэд 23.1 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болжээ.

БОАЖЯ-наас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлэх уг төслийн баримт бичигт холбогдох албаныхан гарын үсэг зурсан байна. “Монгол орны орон нутгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төсөл Завхан, Ховд, Дорнод, Сүхбаатар аймгийн 68 сумыг хамран хэрэгжих ажээ.

Энэхүү төсөл нь тогтвортой эх үүсвэрээс бэлтгэгдсэн мал аж ахуйн бүтээгдэхүүн, тэдгээрийг мөшгих шинэлэг технологийг нэвтрүүлэх, доройтолд орсон газар болон усны сав газрыг нөхөн сэргээх зэрэг чиглэлээр ажиллах юм байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Ганибал: Эрүүл мэндийн ажилтнуудын илүү цагийн мөнгийг хуульд заасан хэмжээгээр бүрэн олгох ёстой

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибалтай ярилцлаа.


-УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Хаврын чуулганаар хэлэлцэх ямар хуулийн төслүүд дээр анхаарч ажиллаж байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Хаврын чуулганыг нээх үеэр УИХ-ын дарга зургаан асуудлыг тодотгож хэлсэн. Иргэний эрхийг хангасан, хүний эрхийг дээдэлсэнхаврын чуулган байна гэж зарласан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг манай улс дотоодоо алдсантай холбогдуулан Засгийн газрын шийдвэрүүдэд УИХ-ын гишүүд хяналт тавин ажиллах үүрэг даалгавар бий.Манай бүлгийн гишүүдээс хэрэгцээт, шаардлагатай хуулийг санаачилж оруулж байна. Харамсалтай нь, хэлэлцэх гэхээр МАН-ын бүлгийн гишүүд адилхан хууль санаачлаад,өргөн барьдаг жишгийг өнгөрсөн намраас хойш харлаа.

Одоогийн байдлаар, АН-ын бүлгээс Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Энэ хуулиар таван сая хүртэлх төгрөгийн гүйлгээг шилэн дансандаа байрлуулдаг байсан бол одоо сая төгрөгөөс дээшхи гүйлгээг тайлагна гэж байгаа юм. Төсвийн хөрөнгийн зарцуулалт дээр хяналт тавих боломжтой энэ хуулийг АН олонх байхдаа баталж байсан ч өнөөдөр эргээд харахад хэрэгжилт нь хангалтгүй, дээр нь хууль зөрчсөн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага тодорхойгүй байсан тул сайжруулах шаардлага үүссэн. Түүнчлэн УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт орсонтой уялдуулаад “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, С.Ганбаатар, Б.Энх-Амгалан нарын гишүүдийн хамт санаачлан боловсруулсан. Энэ төсөлд УИХ-ын гишүүний ямар үйлдлийг ёс зүйн зөрчил гэж үзэх вэ гэдгийг тодорхойлж, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд зөрчлийн шинж байдлыг харгалзан сануулга өгөх, хатуу сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалинг зургаан cap хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах зэрэг хариуцлага ногдуулахаар тусгасан. Мөн УИХ-ын гишүүн төрийн зардлаар гадаад оронд зорчихдоо мөрийтэй тоглоомын газар очихыг хориглоно гэдэг заалт оруулсан. Энэ тогтоолын төслийг АН-ын бүлэг дэмжсэн ч МАН-ын бүлэг дээр унаад байна.

-АН бүлгийн хуралдаанаараа эрүүл мэнд, эдийн засгаа дэмжих 10 их наядын хөтөлбөр хэрэгжиж эхэлж буйтай холбоотойгоор холбогдох сайдуудаас мэдээлэл авсан байсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө өнгөрсөн жил хэрэгжүүлсэн 5.1 их наядын хөтөлбөрийн үр дүн, тайланг хэлэлцэх ёстой гэж АН-ын бүлгийн гишүүд үзэж байгаа юм билээ. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн онд гурван зорилготойгоор 5.1 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Нэгдүгээрт, цар тахлыг дотооддоо алдахгүй гэсэн. Гэтэл цар тахлыг дотооддоо алдаж, тархалт нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хоёрдугаарт, эдийн засгийг сэргээнэ гэсэн. Гэтэл өсөлттэй байсан эдийн засаг 5.3 хувь хүртэл агшсан байна. Гуравдугаарт, аж ахуйн нэгжээ дэмжиж, ажлын байраа хадгална гэсэн ч 100 гаруй мянган ажлын байр алдагдаж, 400 гаруй мянган хүнорлогогүй болжээ. Энэ бүгдээс харахад 5.1 их наядын төлөвлөгөө огт биелээгүй, гурван зорилголдоо хүрсэнгүй гэсэн үг. Мөн энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг УИХ-д ч тавиагүй. Ард түмэнд ч үүнийгээ тайлагнах ёстой.

-Цогц хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг тавьсан байсан. Энэ хэрэгжиж байна уу?

-Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр хийх ажлууд нь одоог хүртэл тодорхойгүй байна. Өнөөдрийн байдлаар үндэсний үйлдвэрлэгчдээс зээл авсан компани алга. Өнгөрсөн жилийн урамшууллын мөнгөө чавч чадаагүй газар тариалангийн компаниуд байна. Малчдын зээлийг ямар журмаар, яаж олгох нь тодорхойгүй. Өндөр шалгуур тавьчихаар бодит амьдрал дээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүддээ очиж чадахгүй байна. Хөөсөрсөн 10 их наяд төгрөг яриад байгаа болохоос очих ёстой ААН, иргэддээ хүрч байгаа эсэх нь эргэлзээтэй. Энд малчдын зээлийг хөндөхөөс өөр аргагүй. Засгийн газар Монголбанк, Арилжааны банкуудтай хэлцэл хийж байгаа л гэдэг. Малчдад хэрхэн зээл олгохоо эцсийн байдлаар шийдээгүй байна шүү дээ. Түүнчлэн зээлийг зориулалтын дагуу жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд өгч байгаа эсэх дээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдөө хяналт тавих боломж олгох ёстой. Угтаа жижиг, дунд үйлдвэрлэгчид ихэнх нь банкны зээлтэй байгаа. Тиймээс шинээр зээл олгох бус банкуудаас авсан зээлийнх нь жилийн хүүг нь багасгаж өгвөл тун зөв шийдвэр байх байлаа. Зээл өгснөөр бүх зүйлийг шийдчихэж байгаа юм биш. Түүнийг зохион байгуулахад хэрэглэгдэх, дагалдах бүхий л арга хэмжээг нарийн төлөвлөсөн байх ёстой.

-Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ. Таны хувьд өнгөрсөн чуулганы хуралдааны үеэр эмч, сувилагч, резидент эмч нарын урамшуулал, илүү цагийн мөнгө хангалтгүй очиж байгаа талаар хөндөж байсан…

-Өнгөрсөн жил хэрэгжүүлсэн 5.1 их наядын хөтөлбөрөөс эрүүл мэндийн салбарт 600 орчим тэрбумыг зарцуулсан гэдэг. Гэтэл эмч, сувилагч, асрагч, резидент эмч нарын урамшуулал, илүү цагийн мөнгө цаг хугацаандаа, хангалттай хэмжээгээр очихгүй байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 30.1 дээр олон улсын хэмжээний цар тахал гарсан тохиолдолд тэнд илүү цагаар ажилласан бол нэг цагийн мөнгийг нь гурав дахин нэмэгдүүлж олгоно гэсэн заалт бий. Гэтэл одоо цар тахалтай нүүр тулан ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдад илүү цагийн мөнгө нь очихгүй байна. Очсон ч дээрх хуулийн дагуу гурав дахин нэмэгдүүлсэн дүнгээр биш, багаар бодогдож байна.

Саяхан цахим орчинд өдрийн хоол гэж эмч нарт өгч байгаа зүйлийн зургийг харсан байх. Үүний дагуу УОК арга хэмжээ авсан. Сувилагчийн сарын сүүлийн цалин гэж 250 мянган төгрөг л дансанд нь орж байх жишээтэй. Энх цагийн дайнд тулалдаж байгаа эрүүл мэнд цалин дэндүү бага байна. Үр хүүхэд, гэр бүлээ орхиод ажиллаж байгаа эдгээр хүмүүст ажилласан илүү цагийнх нь мөнгийг цаг тухайд нь өгч байх хэрэгтэй. Засгийн газар, Эрүүл мэндийн яам ажлаа хариуцлагатай хийх хэрэгтэй байна.

Хөдөө орон нутгаас тав, таван эмч татаад авсан. Ирсэн хойно нь хоолны мөнгөгүй гээд хоосон байлгадаг. Тухайн орон нутгийн Эрүүл мэндийн газраас нь хойноос нь мөнгийг нь явуулна гээд зохисгүй үйл ажиллагаа их байна шүү. Зохион байгуулалт дэндүү муу байна. Засгийн газар, УОК, Эрүүл мэндийн яамнаас үл хамааран иргэд маань өөрсдөө эрүүл мэндээ хамгаалах шаардлага тулгарч байна. Эрүүл мэндийн салбарын 50 гаруй ажилчид ажил үүргээ гүйцэтгэж байхдаа коронавирусээр өвдсөн. Засгийн газар өвчлөлтэй тэмцэх тэргүүн эгнээнд явж байгаа эмнэлгийн салбарын ажилчдыг эдийн засгийнх нь хувьд дэмжих ёстой.

-уоК дөрөвдүгээр сарын 3-наас 18-ны хооронд хөл хорио тогтоох ЭмЯ-ны саналыг дэмжсэн. өнөөдөр Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ. дахиад хөл хорио тогтоох нь зөв гэж та харж байна уу?

-Манай улс дотооддоо коронавирусын халдварыг алдаагүй атлаа хэтэрхий эрт сүржигнэн хөл хорио тогтоосон. Иргэд бүтэн жил гэртээ хоригдчихоор мэдээж залхаж эхэлж эхэлнэ шүү дээ. Хатуу хөл хорио тогтоовол компаниуд бүр сүйрнэ. Ийм нөхцөлд вакцинаа хурдан татаж авах хэрэгтэй. Эдийн засгийн хямрал нь эргээд улс төрийг хямраана. Улс орон хүнд нөхцөл байдал руу орох гээд байна. Хатуу хөл хорио тогтоосон бол Ерөнхийлөгчийн санаачилсан өрх бүрт олгох сая төгрөгийг өгөх ёстой байсан юм. Хөл хорио тогтоосон ч үр дүнгээ өгсөнгүй. Харин ч иргэдийг улам эрсдэлд оруулчихлаа. Хөл хориотойгоо уялдуулаад арга хэмжээнүүд нь заавал цуг байх ёстой. Хатуу хөл хорио тогтоож, тархалтын хурдыг сааруулахаар төлөвлөж байгаа байх. 14 хоног гэдэг урт хугацаа. Цаана нь гарах эдийн засгийн хохирол нь маш өндөр. Монгол Улсын хувьд хавар ирнэ гэдэг нь эдийн засаг идэвхжинэ гэсэн үг. Зам харилцаа, газар тариалан, мал аж ахуй гээд бүхий л салбарын ажил эхэлж, эдийн засаг нь сэргэдэг. Хөл хорио тогтоож л байгаа бол вакцинжуулалтаа зэрэгцүүлээд хурдацтай хийх ёстой.

-Ардчилсан нам хоёр талд сонгууль зохион байгууллаа. аль дарга нь хүчин төгөлдөр вэ гэдэг дээр эргэлзээ олон нийт дунд байна. намынхаа дотоод хагарлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-АН-ын үндсэн дүрэм гэж бий. Дүрмийнхээ хүрээнд эрх бүхий байгууллага гэж байна. Намын Их хурлаар томилогдсон эрх бүхий хоёр байгууллага өнөөдөр хүчин төгөлдөр яваад байна. Дотоод сонгуулийн хороо, Үндсэн дүрмийн хороо гэж бий. Дотоод сонгуулийн хорооныгишүүдийн олонх намын даргын сунгааг явуулах эрх үүрэгтэй. Үүний дагуу л намын даргын сонгуулиа явуулсан.

И.Мөнхжаргал даргатай Дотоод сонгуулийн хорооноос зарласан сонгуулийг хүчинтэй. Цахим сонгууль гэж яваад байгаа. Гэхдээ тухайн сонгууль баталгаатай болохын гол үндэс нь хэн саналаа өгч байна вэ, бодит санал болж чадаж байна уу гэдэг нь чухал. Цахим сонгуулийн үр дүнг харахад нээлттэй бус хаалттай байсан.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Хөнгөлөлттэй зээлийн шалгуур хангасан компанийг зарах дундаж ханш 40-45 сая төгрөг байна

Засгийн газраас эдийн засгийг сэргээх, эрүүл мэндийг хамгаалах 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлж, энэ хүрээнд жилийн гурван хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудаар олгож эхэлсэн. Үндсэн зээлээ нэг жилийн дараагаас төлж эхэлнэ. Маш бага хүүтэй зэрэг өмнө нь байгаагүй нэн хөнгөлөлттэй нөхцөлийг санал болгож байгаа нь худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид, хувь иргэдийг хошууруулж байна. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал таагүй, бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд эрсдэл өндөртэй энэ цаг үед хүмүүс бага хүүтэй зээл авч, арилжааны банкуудад хадгалуулах замаар хүүгийн зөрүүнээс ашиг хүртэх боломжтой хэмээн эдийн засагчид хардаж байгаа.

Тодруулбал, өнөөгийн байдлаар төв банкны бодлогын хүү зургаан хувь, арилжааны банкуудын хадгаламжийн хүү 9-10 хувьд хэлбэлзэж байна. Үүн дээр хүүнээс хүү тооцох аргачлалаар тооцвол жилд дунджаар 10-11 хувийн хүү тооцогдох боломжтой аж. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй зээлээ арилжааны банкуудын хадгаламж болгож хувиргаснаар гурван жилийн хугацаанд дунджаар 20 орчим хувийн ашиг хүртэх боломжтой. Үүнийг 500 сая төгрөгөөр тооцвол 100 гаруй сая төгрөг болж байна. Хэрэв нэгээс дээш буюу 2-3 компаниар зээл авбал ямар ч эрсдэл хүлээхгүйгээр зөвхөн хүүний зөрүүнээс 200-300 гаруй сая төгрөгийн ашиг хүртэх боломжтой байна.

Тэгвэл уг зээлийн хүүгийн татааст улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн халааснаас жил бүр 60-70 тэрбум төгрөгийг гаргахаар тооцоод байгаа билээ. Нэгэнт ийм ашиг хүртэх боломж бүрэлдсэн учир иргэд, аж ахуйн нэгж банкны шаардлага хангасан аль болох олон компаниар зээл авахаар хөөцөлдөж байгаа аж. Энэ хандлагыг сошиалд компани авна, зарна гэсэн нууцлалтай хэд хэдэн групп, мөн зарын томоохон сайтуудаас харж болохоор байв. Хүмүүсийн хамгийн их сурагласан компаниудын гол шалгуур НӨАТ төлөгч, сүүлийн 2-3 жилд үйл ажиллагаа явуулж байсан, ямар нэг өр төлбөргүй гэсэн байв. Өөрөөр хэлбэл, гурван хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах шалгууртай нийцүүлж байгааг харж болно. Уг шалгуурыг хангасан хүмүүс компаниа 40 сая төгрөгөөс дээш, дунджаар 45 сая төгрөгөөр үнэлж байгаа бол компани худалдаж авах хүсэлтэй иргэд аль болох хямдруулах сонирхолтой байна. Тусгай зөвшөөрөлтэй, Х тайлантай компани зарах зарын доор сайндаа л 1-2 сэтгэгдэл байгаа бол НӨАТ төлөгч компанийн зарын доор 20-оос дээш сэтгэгдэл хөврөнө.

Хөнгөлөлттэй зээлийн шалгуур хангасан компаниа 100 сая төгрөгөөсярина

Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани зарна гэсэн зарын дагуу иргэн Бтэй холбогдож тодруулсан юм. Тэрбээр зээл авах барьцаа хөрөнгөгүй, эргэлтийн хөрөнгө дутагдалтай тул гурван хувийн хүүтэй зээл авах шалгуур хангасан компаниа зарахаар шийдсэн гэв.


Компани зарна гэсэн зарын дагуу холбогдож байна. Хэдэн онд байгуулагдсан бэ. авсан тохиолдолд гурван хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой юу?

-Боломжтой. Бид арилжааны банкнаас зээл авах боломжтой эсэхийг судлуулж үзсэн. Та бүхэн барьцаа хөрөнгө гаргачихвал зээл авах шаардлага бүрэн хангасан байгаа. Байгуулагдаад гурван жил болж байна. Хэвийн үйл ажиллагаа явуулж ирсэн компани юм. Бүтээгдэхүүнээ нийлүүлдэг гэрээт дэлгүүрүүдтэй. Татвар, нийгмийн даатгалын тайлангаа цаг тухайд нь гаргаж ирсэн, ямар нэг асуудалгүй.

Ямар төрлийн үйлдвэрлэл явуулдаг вэ?

-Манайх хүнсний чиглэлээр ажилладаг. Ерөнхийдөө өөрсдийн брэнд бүтээгдэхүүнтэй гэж ойлгож болно. Худалдаж авбал сар гаруй хэрэглэх бүтээгдэхүүний түүхий эд, шошго, сав баглаа боодол, бүхээгт амьжиргаа цагаан автомашиныг дагалдуулж өгнө. Сүлжээ дэлгүүрүүдтэй байгуулсан гэрээ, компанийн утасны дугаар, цахим хаяг бүгд дагалдана.

Үйлдвэрийн байр орох уу?

-Үгүй. Компанийн эрх болон үргэлжлүүлээд ажиллуулах боломжтой дээр дурдсан зүйлс байгаа. Жижиг тоног төхөөрөмжүүд бий. Түүн дээр үнэ тохирч болно. Мөн шаардлагатай гэвэл үйлдвэрлэлийн үйл явц, түгээлт, дэлгүүрүүдтэй харилцах зэрэгт бид туслаад өгч болно.

Танай компани ямар үнэтэй вэ. яагаад үйл ажиллагаа эрхлэхээ больж байгаа юм бэ?

-100 сая төгрөг. Үйл ажиллагаа эрхлэхээ больж байгаа нь хувийн шалтгаантай. Бас барьцаа хөрөнгөгүй учир банкнаас зээл авч, үйл ажиллагаагаа санхүүжүүлэх боломжгүй байна. Тиймээс заръя гэж шийдсэн. Бид Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авахаар бэлэн төсөл бичсэн байгаа. Хэрэв авах бол энэ төслөө бас үнэгүй дагалдуулж өгнө.

-100 сая төгрөгөөс хямдруулах уу?

-Уулзаж байж л болно доо. Хямдруулах боломжтой.Гол нь бид ганц компанийн гэрчилгээ бус бүхэл бүтэн бизнесээ борлуулж байгаа юм. Тэгэхээр энэ үнэлгээг гаргаж ирсэн.

Танай компанийг нэр дээрээ шилжүүлж авлаа гэхэд хөнгөлөлттэй зээл авах банкны шаардлагыг хангах уу?

-Банкны шаардлага дээрээ эзэмшлийн хөдөлгөөнтэй холбоотой шаардлага тавиагүй байсан. Тэгэхээр болох байх гэж ойлгож байгаа. Хэрэв болохгүй гэвэл дотроо гэрээ байгуулаад одоогийн эзэмшигчийн нэр дээр зээл аваад дараа нь шилжүүлэх боломжтой.

“2019 онд бага дҮнтэй ч ХамаагҮй тайлан илгээсэн байхёстой

Бид компани авна гэсэн зарын дагуу иргэн Жтэй холбогдож, тодруулсан юм. Тэрбээр энэ сард багтаж компани авахтэй холбоотой 20 шахам зар тавьжээ.

Ямар компани худалдаж авах вэ?

-2019 оноос хойш ажиллаж байгаа, татварын өр ширгүй, НӨАТ төлөгч компани бол авна. Ядаж 2018, 2019 онд бага дүнтэй ч хамаагүй тайлан илгээсэн байх ёстой.

Үйл ажиллагааны чиглэл хамаарах уу. 2020 онд үйл ажиллагаа эрхлээгүй бол яах вэ?

-Гадаад худалдааны чиглэлийн компани байвал сайн. 2019 онд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх шаардлагатай. 2020 оноос үйл ажиллагаа нь ковидын улмаас зогссон байж болно. 2019 онд 80 болон 180 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой байсан гэсэн шалгууруудаар үнэ нь хэлбэлзэнэ.

Та гурван хувийн хөнгөлөлттэй зээл авах зорилгоор компани худалдан авч байна уу?

-Таньтай компани худалдан авах эсэх асуудлаар л ярина. Бид шилжүүлж авсан компаниа ямар зорилгоор ашиглах нь тусдаа, таньд хамааралгүй асуудал. Хуулийн хүрээнд худалдан авах ажиллагаа явагдах учир та санаа зовох шаардлагагүй.

нөат төлөгч, 2019 онд тайлангаа гаргаж байсан, татварын өр ширгүй компани ямар үнэтэй авах вэ?

-Бидний тавьсан шалгуурыг хангаж байвал 20 сая төгрөгөөс эхэлнэ. Борлуулалтын орлого зэргээс хамаарч дээд тал нь 40 сая төгрөг болно.

Г.БАТ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин туулай өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 1. Бархасбадь гариг. Билгийн тооллын 19, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 06:31 цагт мандан 19:22 цагт жаргана. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн нөхөртэй учирна.
Categories
мэдээ нийгэм

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хуйвалдагсад ба дагалдагсад” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт гадаад харилцааны
сайд Б.Батцэцэг “Хятадын зах зээлд
2323 нэр төрлийн
бүтээгдэхүүн гаргаж,
10-100 хувийн тарифын
хөнгөлөлт эдлэх
боломжтой” хэмээснийг I,IV, V нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн
Ж.Сүхбаатараас “Микрофон асаагүй байхад
намайг гутааж доромжилсныг нь би тэвчээгүй” гэв.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж-ийн өдрийн
тэмдэглэл хэвлэгдлээ.

“Голомт капитал ҮЦК”
ХХК-ийн гүйцэтгэх
захирал О.Мөнхжаргал “Эрдэнэс Таван толгой”-н бонд
хадгаламжийн хүүгээс ч өндөр өгөөж өгнө” хэмээн “Эдийн засаг” буланд ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хуйвалдагсад ба дагалдагсад” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн “Миний мэргэшсэн ажил байсан ч
бохир улс төрийн бай болохыг хүссэнгүй,
өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн дөө” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 2-4 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Их нуурууд болон Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Говь-Алтайн нуруу, Хүрэнбэлчир орчим Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.