Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот “Өглөөний гудамж”-тай болно

2018 онд Сонгинохайрхан дүүрэгт анх “Өглөөний гудамж” байгуулж байсан. Иргэдийн талархлыг хүлээж байсан энэ ажлыг удахгүй нийслэлийн хэмжээнд үргэлжлүүлэх гэж байна. Улаанбаатар ийм гудамжуудтай болсноор иргэд өглөө 06:00-09:00 цагийн хооронд буюу ажил, сургуульдаа явах замдаа төрийн үйлчилгээ авах, худалдаа наймаа хийх, цаашлаад өглөөний гүйлт, амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалтад хамрагдах зэрэг боломжийг олгох юм.

Ингэснээр иргэд номын сан, сургалт дамжаа, төрийн үйлчилгээ авахаар заавал 09:00-10:00 цагийг хүлээх шаардлагагүй болно гэсэн үг. Цаашлаад иргэд өглөөний цагийг ашиглан өөрийгөө хөгжүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх боломж нэмэгдэх юм. “Өглөөний гудамж”-ийг Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн 2018 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус дүүрэгт хэд хэдэн газар байгуулж байсан нь үр дүнгээ өгч, иргэдийн талархлыг хүлээсэн ажлын нэг болж байсан юм. Энэ удаа уг ажлыг үргэлжлүүлж, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт бий болгохоор ажиллаж байна. Гаднын ихэнх хотод Morning street буюу “Өглөөний гудамж” байдаг. Энэ жишиг удахгүй ийн Монголд нэвтрэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн үнэт цаас гаргах ажлын хэсгийг Ж.Сандагсүрэн ахална

НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, нийслэлд үнэт цаас гаргах ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ахална. Нийслэлийн төсөв, санхүүгийн төлөвлөлт, шаардлагатай төслийн мэдээлэл, бонд гаргах боломжийн талаар судлан, судалгааны үр дүнг НИТХ-д энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулах юм. Хөрөнгийн зах зээл сэргэж байгаа энэ цагт нийслэл бонд гаргах нь эдийн засгаа дэмжсэн алхам болно гэж үзэж байгаа юм. Манай улс өмнө нь орон нутгийн бонд гаргаж байсан удаагүй. Тиймээс энэ ажил манай улсын хөрөнгийн зах зээлд шинэ жишиг болох юм.

Нийслэл үнэт цаас гаргах замаар улаанбаатарчуудын өмнө тулгамдаж байгаа орон сууцжуулах, дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх талаар 2020 оны Нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан. Энэ дагуу уг ажил хийгдэж байна. Нийслэл үнэт цаас гаргах ажилд НИТХ-ын тэргүүлэгчид хяналт тавин ажиллах юм.

НЗДТГ-ын ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Улаан буудайн урамшууллыг энэ сард багтаан аж ахуйн нэгж, иргэдийн дансанд шилжүүлнэ

2020 оны ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн хүнсний улаан буудайнд олгох мөнгөн урамшууллын иж бүрэн материалыг орон нутгаас цахимаар болон эх материалаар нь хүлээн авч, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 14 өдрийн 1/38 тоот тушаалаар 5 ажлын хэсэг байгуулагдаж хоёр сарын турш ажиллан мөнгөн урамшууллын нэгтгэлийг гарган хянаж баталгаажуулаад байна.

Энэхүү нэгтгэлээр Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 14.4. дэх хэсэг, Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2020 оны 15 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2019 оны 290/А-504 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2020 оны ургацаас стандартын шаардлага хангасан 254.3 мянган тонн хүнсний улаан буудай нийлүүлж, урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлсэн 13 аймгийн 767 иргэн, хуулийн этгээдэд 22.5 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргалаа.

Энэхүү шийдвэрээр гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайн тонн тутамд 55.0-100.0 мянган төгрөг олгохоор болсон. Мөнгөн урамшууллын санхүүжилтийг энэ сарын 28-ны дотор багтаан аж ахуйн нэгж, иргэдийн дансанд шилжүүлэх ажил явагдаж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Categories
мэдээ нийгэм

Аппрентис шоуны шилдэг оролцогч Д.Бат-Оюун Монгол телевизийн харьяа “Ори студиос” ХХК-ийн гүйцэтгэх захирал болжээ

Д.Бат-Оюун Монгол телевизийн харьяа “Ори Студиос” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллах урилга хүлээн авч, бүтээл үйлдвэрлэлийн салбарт өөрийн ур чадвар, хүчээ сорихоор томилогдсон байна.

“Ори студиос” ХХК-ийн тухайд кино, контент үйлдвэрлэлийн салбарт шинээр төрөн гарч буй шилдэг хамт олноос бүрдсэн компани юм. Тус компани соёлын өв, үндэсний зан заншлаа дэлхий нийтэд сурталчлах кино, контентуудыг бүтээх бөгөөд олон улсын кино багийн хамт олонтой хамтран ажиллах юм.

Д.Бат-оюун Их Британи улсын “WALE”-ийн их сургуульд Бизнесийн Удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Ахисан түвшний Англи хэлтэй.

Түүний ажлын туршлагаас танилцуулахад:

2007-07~2007-10 “Гоёо” ХХК-д Нягтлан

2007-10~2010-03 “Худалдаа хөгжлийн банк”-нд Данс хариуцсан ажилтан

2010-03~2010-08 “Мөнгөнжанцан” ХХК-д Төслийн менежер

2012-05~2013.03 – “Профэси коул корп, Рэдхилл Монголиа” ХХК-д Ахлах нягтлан бодогч

2013-3~2014-12 “Шарын гол” ХК-д Ахлах нягтлан бодогч

2015-12 сараас “Наран мандал” компанид Ахлах нягтлан бодогчоор тус тус ажиллаж байжээ.

Үндэсний өв, зан заншил, хэл соёлоо шингээсэн кино болон контент үйлдвэрлэлийн хөгжлийг шинэ шатанд хүргэх шинэ аялалд нь амжилт хүсье.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцууллаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалын төслийн танилцуулгыг хэлэлцлээ. Танилцуулгыг уг төслийн ажлын хэсгийн ахлагч Р.Дагва хийв. Долоон бүлэг, 48 заалттай уг хуулийн төслөөр нийслэл хот, түүний чиг үүрэг, нийслэл хотын эдийн засгийн харилцаа, удирдлагын бүрэн эрх, чиг үүрэг, хотын дагуул хот, хаяа тосгон болон бусад асуудлыг тодорхойлж байгаа юм.

Улаанбаатар хот нийслэлийн үүргийг гүйцэтгэхийн тулд бусад хотуудаас илүү ямар чиг үүрэг хэрэгжүүлэх онцлогтой болохыг төсөлд тусгажээ.

Мөн нийслэл хотын санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлж, хот татвартай байх, үнэт цаас гаргах, өөрийн хөрөнгийг барьцаалан зээл авах боломжтой байх нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг ажлын хэсгийн ахлагч танилцууллаа.

Эдийн засаг санхүүгийн хувьд нийслэл хот нь үнэт цаас гаргах, чөлөөт бүс, дагуу хот, хаяа тосгодыг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх, концесс, нийслэлийн сан бусад гэсэн эх үүсвэрээс бүрдэх аж.

Мөн нийслэл хотын удирдлагын тогтолцооны хувьд одоогийн тогтолцоог хэвээр хадгалах юм байна. Харин хотын ерөнхий менежерийн чиг үүрэг, ажлын хүрээ, хариуцах асуудал, бүрэн эрхийг нь тодорхой болгох аж.

Categories
мэдээ цаг-үе

Сүүлийн нэг хоногт гэр бүлийн хүчирхийллийн 141 дуудлага иржээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1391, хулгайтай холбоотой 17, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 141, гэмт хэргийн шинжтэй 67 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 71, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 120, хүний биед халдсан 62, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 152, эрүүлжүүлэх байранд хоносон 269, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 80 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Эрдэнэбатад оноосон ялыг өөрчлөхөөс татгалзжээ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баясгалан, Г.Оюунцэцэг нараас ирүүлсэн “Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлтийг шүүх хоёрдугаар сарын 26-ны өдөр хянаад, уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох хэргийг шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 43 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаартай тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан оролцогч нарын зүгээс Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах 30 хоногийн хуулийн хугацаа өнгөрөөгүй байгаа нь анхан шатны шүүх таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.

Өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 43 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “…Хэргийн прокурорт очтол шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Д.Ганбат, С.Мандахбат нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй…” гэх заалтыг анхан шатны шүүх үгүйсгэх, өөрчлөх, хүчингүй болгох хууль эрх зүйн боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид…” мэдэгдэнэ гэж тус тус заасны дагуу шүүх өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийг явуулсан болно.

Иймд шүүхээс өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баясгалан, Г.Оюунцэцэг нараас гаргасан шүүгдэгч Жаргалтулгын Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Уг захирамжийг эс зөвшөөрвөл тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Categories
мэдээ нийгэм

ГХЯ: Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй 9411 иргэн байна

Гадаад харилцааны яамнаас гадаадын оронд гацсан иргэдийг татан авах ажил, нислэгийн тийзийн үнийн хөнгөлөлт, вакцины татан авалт зэрэг цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.2.26/ мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хилийн чанадаас
нутаг буцах хүсэлтэй 9411 иргэн байна. Эх орондоо ирсэн иргэдийн тусгаарлах
хугацааг багасгах, нислэгийн тийзийн үнийг багасгах зэрэг саналыг УОК-т танилцуулж
тодорхой үр дүнд хүрсэн. Тухайлбал, тусгаарлах хугацааг багасгаснаар сард 8-13
нислэг үйлдэж, нэг сард 2000 гаруй иргэнийг эх оронд нь авчрах боломжтой
болсон. Одоогоор агаараар 22677, автозамаар 6710 иргэн эх
орондоо ирсэн байна. Улс орны хамтын ажиллагааны үр дүнд эх орондоо
ирж буй 943 иргэнд 3.4 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Эко констракшн” ХХК-иас 1000 ширхэг хамгаалалтын хувцас УОК-д хандивлажээ

“Эко констракшн” ХХК-иас 33.2 сая төгрөгийн үнэ бүхий 1000 ширхэг хамгаалалтын хувцсыг Улсын онцгой комисст өнөөдөр хүлээлгэн өглөө.

Барилга угсралтын чиглэлээр 18 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа тус компани нь 1300 орчим ажилчидтай бөгөөд ажилчид нь нэг өдрийнхөө цалинг ийнхүү хандивлаж байгааг энэ үеэр онцолсон юм.

Мөн коронавируст халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагааг цаг алдалгүй авч хэрэгжүүлж байгаа Засгийн газар, Онцгой комисс болон нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Усан спорт сургалтын төвүүд эрүүл мэндийн шинжилгээний хуудсыг лаборатори харгалзахгүй тооцно

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ:

Усан спорт сургалтын төвүүдэд лаборатори харгалзахгүй эрүүл мэндийн шинжилгээний хуудсыг хүчинтэйд тооцуулахаар шийдвэрлэсэн гэдгээ мэдэгдсэн юм. Мөн нийслэл, орон нутагт гарч буй асуудлуудыг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа онцлов.