Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм хүйтэн байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 32-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 11-16 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Монгол орон ядарсан орон биш ээ” ​хэмээн өгүүллээ​​​ ​ ​​

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт “Цахим золголттой
Цагаан сарын сурвалжлага” бэлтгэлээ сурвалжлагыг I- XV нүүрнээс уншаарай.

Монгол Улсын Төрийн шагналт
эмч С.Эрдэнэ “Манай хамт олон нэгэн
зорилгын төлөө зангидсан
гар шиг нэгдэж чадаж байна” гэв.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Оюу толгойн
үр өгөөжийн 53 хувь
бол хэзээ ч, аль ч
Засгийн газрын үед,
гэрээг ямар ч байдлаар
шинэчлэн хийсэн хатуу
баримтлах зарчим” хэмээв.

“Өдрийнсонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Монгол орон ядарсан орон биш ээ” хэмээн өгүүллээ.

Баримт, үйл явдлын VII нүүрт ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн “Сар шинийн өдрүүдэд
согтуугаар тээврийн хэрэгсэл
жолоодсон 136 зөрчил илрүүлсэн” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу

https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 247 мянган өрхийг PCR шинжилгээнд хамруулна

Нийслэлд өнөөдрөөс “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээ эхэлж байгаа талаар УОК-ын гишүүн, Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш буюу энэ сарын 11-13-нд халдвар голомтлон тархсан эрсдэл бүхий нутаг дэвсгэрт өргөтгөсөн тандалтын шинжилгээ явуулж 109 068 хүнийг хамруулжээ. Эдгээр иргэдээс зургаан хүн болон ойрын хавьтлын 5 хүнд халдвар илэрчээ.

Харин хөл хорионы үлдсэн ес хоногт “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг явуулах бөгөөд өнөөдрөөс Сонгинохайрхан дүүргийн өрх бүрээс шинжилгээ авч эхлээд байна. Тус дүүрэгт энэ сарын 16-ныг дуустал 54 261 өрхөөс шинжилгээ авах юм. Харин Баянгол дүүрэгт хоёрдугаар сарын 17-нд, Хан-Уул дүүрэгт хоёрдугаар сарын 18-нд, Чингэлтэй дүүрэгт хоёрдугаар сарын 19-нд, Сүхбаатар дүүрэгт хоёрдугаар сарын 20-нд, Баянзүрх дүүрэгт хоёрдугаар сарын 21, 22-нд, Багахангай дүүрэгт хоёрдугаар сарын 17, 18, 19-нд, Багануур дүүрэгт хоёрдугаар сарын 17, 18, 19-нд, Налайх дүүрэгт хоёрдугаар сарын 17, 18, 19-нд “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г зохион байгуулна. Ингэснээр нийслэлд нийт 247 674 иргэн шинжилгээнд хамрагдана.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт 2017 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад байна

Хөвсгөл аймагт сүүлийн 14 хоногийн хугацаанд голомтот бүс нутаг болох Улаанбаатар хотоос 2283 иргэн ирж, өнөөдрийн байдлаар 2017 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад байна.

Улаанбаатар хотоос ирж буй иргэдийг сүүлийн 72 цагийн дотор PCR шинжилгээнд хамрагдсан эсэхийг үндэслэн түргэвчилсэн шинжилгээнд хамруулан аймаг орон нутагт нэвтрүүлж байна. Гэвч эдгээр шинжилгээ нь иргэн таныг халдваргүй гэдгийг бүрэн дүүрэн батлахгүй. Учир нь өвчний нууц үеийн хугацаа 1-14 хоног ба дундаж нууц үеийн хугацаа 5-7 хоног юм. Шинжилгээ өгөх цаг хугацаанд та халдваргүй гэж гарсан ч шинжилгээнд хамрагдсаны дараа болон өмнөх мөч 1-2 хоногт халдвар авсан байхыг үгүйсгэх аргагүй юм. Орон нутагт ирсэн иргэдийг 14 хоногийн хугацаанд гэрийн ажиглалт тусгаарлалтын хяналтад байлгах ба 6 болон 13 дахь хоногт түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулж байна.

Өнөөдрийн байдлаар 6 дахь хоногийн шинжилгээнд хамрагдсан 778 хүн байна. Эдгээр иргэдийн шинжилгээнд коронавирусний халдвар илрээгүй хэдий ч вирус эрсдэл өндөр байгаа цаг үед хэрэгжүүлж хэвшсэн халдвар хамгааллын дэглэмээс гадна хорио цээрийн дэглэмээ сулруулалгүй үргэлжлүүлэн мөрдөх нь туйлын чухал байна гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Улаанбаатар чиглэлд иргэдийг хулгайн замаар тээвэрлэдэг байсныг илрүүллээ

Хөл хорио тогтоож иргэн бүр бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дүрэм, журмыг сайтар сахиж байгаа эдгээр өдөр зарим иргэд хууль, дүрэм журмыг зөрчиж байгаа үйлдлийг алба хаагчид илрүүлэн таслан зогсоожээ.
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Драгон худалдааны төвөөс хувиараа такси үйлчилгээ хийж орон нутаг руу явдаг жолооч нар зохион байгуулалтайгаар Улаанбаатараас Дархан, Дарханаас Улаанбаатар чиглэлд нэг иргэнээс төлбөр авч хулгайн гэх тодотголтой замаар тээвэр хийж нэвтрүүлж байсан үйлдлийг илрүүллээ.
Жолоочид болох Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 49 настай эрэгтэй “П”, 40 настай “А” нар Улаанбаатараас Дархан хүртэлх иргэдийг хулгайн замаар тээвэрлэж харин Дархан уул аймгийн харьяат 43 настай “Э”, 37 настай “Ж” нар Дарханаас Улаанбаатар хүртэлх хулгайн замаар иргэдийг тээврийн хэрэгсэлдээ солилцон өртөөчилсөн байдлаар тээвэрлэдэг гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
Хулгайн замаар хулгайн тээвэрт суусан иргэдийн шинжилгээний хариуны хүчинтэй хугацаа дууссан мөн тэдгээр дундаас нэг иргэн сүүлийн 21 хоног огт шинжилгээнд хамрагдаагүй гэх эрсдэлтэй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Уг зөрчлийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн таслан зогсоож нийт уг хулгайн тээврээр хичнээн иргэд нэвтэрсэн үйлдийг тогтоохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Иймд иргэд та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээр дэнчин тавихгүй байж, Улсын онцгой комиссоос гаргасан дүрэм журмыг хэрэгжүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

АНУ-д 50 сая гаруй хүн вакцин хийлгэжээ

ВАШИНГТОН. /АР/. АНУ-д коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хэрэглэсэн вакцины тун 50 саяыг давсан гэж АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.

Тус төвөөс мэдээлснээр, АНУ-д 37 сая орчим хүн вакцины эхний тунг хийлгэсэн бол, 13 сая хүн хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн байна. Энэхүү статистикт BioNTech/Pfizer, “Moderna” компаниудын вакцин хийлгэсэн хүмүүсийн аль алиных нь мэдээллийг оруулсан гэдгийг тодотгожээ.

Америкт цар тахал дэгдсэнээс хойш 27.5 сая хүн халдвар авснаас 481 мянга гаруй хүн нас барсан байна.

Дэлхийн улс орнууд хүн амаа вакцинжуулж эхлээд байгаа хэдий ч энэ сарын 11-ний байдлаар 130 орчим орон одоог хүртэл “COVID-19”-ийн вакцинжуулалтыг эхлүүлээгүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарын 40 зочид буудлын 1900 өрөөг тусгаарлан ажиглах байр болгожээ

Нийслэлд 40 зочид буудлын 1900 өрөөг тусгаарлан ажиглах байрны зориулалтаар ашиглаж байна. Мөн ойрын хавьтал, гадаадаас ирэх иргэдийг тусгаарлах 20 зочид буудлын 1,012 өрөөний бэлэн нөөцтэй байгаа юм.

Цаашид ашиглах боломжтой гэж үзэн 11 буудлын 446 өрөөг нөөцөд бүртгэж авчээ.

Өнөөдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 13-ны байдлаар 1.9 сая хүн түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгөөд байна.

Түүнчлэн хоёрдугаар сарын 06-ны байдлаар 9,143 иргэн нутаг буцах хүсэлтээ илэрхийлсний 2,773 нь яаралтай нутаг буцна хэмээн мэдэгджээ. Өнөөг хүртэл тусгай үүргийн нислэг болон газраар 28,862 иргэнийг татаж авсан гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Чандмань суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Говь-Алтай аймгийн Чандмань суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөв.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Алагийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 216 км, сумын төвөөс баруун зүгт 27 км-т, Ө-45°22’ У-97°39’00″/ хоёрдугаар сарын 12-ны өдрийн 00.06 цагт 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай холбогдох албанаас мэдээлэв.

Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Дорнод аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон, хохирол учраагүй

Онцгой байдлын ерөнхий газраас Дорнод аймагт болсон газар хөдлөлтийн талаар мэдээллээ. Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Ёнгор” гэдэг газар хоёрдугаар сарын 14-ний 04:09 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Газар хөдлөлтийн улмаас иргэдэд ямар нэг хохирол учраагүй бөгөөд шаардлагатай арга хэмжээг авч, мэдээллийг шуурхай солилцож байгаа гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ. Түүнчлэн Хөвсгөл аймагт олон удаагийн газар хөдлөлт болсон бөгөөд, хүнд мэдрэгдэхүйц 300 орчим удаа газар хөдөлсөн байна. Сүүлийн үеийн судалгаагаар газар хөдлөлт болох магадлал буурсах аж. Мөн иргэд айж сандралгүй, өгч буй заавар зөвлөмжийг дагах хэрэгтэйг анхааруулав.

Categories
мэдээ цаг-үе

Вакцин хадгалах, тээвэрлэх тоног төхөөрөмж бэлэн болжээ

КОВИД-19-ийн эсрэг эхний ээлжийн вакциныг хадгалах, тээвэрлэх зориулалтын тоног төхөөрөмж бэлэн болсон гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн болон төрийн тусгай алба хаагчид, архаг суурь өвчтэй, өндөр настнуудыг эхэлж вакцинд хамруулах юм.