Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Шинээр 32 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2383 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ” Өчигдөр 33219 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн зургаа нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс илэрсэн. Бусад нь ойрын хавьтлын батлагдсан тохиолдлууд юм.

Ингэснээр улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,283 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 1,711 хүн эдгэрсэн бол 655 хүн эмчлэгдэж байна

Categories
мэдээ нийгэм

Үйл ажиллагаа нь хэвийн явагдах салбарууд

Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс буюу 02 дугаар сарын 15-аас үйл ажиллагаа нь хэвийн явагдах салбарууд:

1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженерийн хангамж

2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх

3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /“УБТЗ” ХНН, “Чингис хаан”, ИНЕГ, түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК, ”Биокомбинат” ТӨҮГ, уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/

4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага

5. УИХ, төрийн захиргаа, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат, Сонгуулийн Ерөнхий хороо /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/

6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН

7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа

8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт

9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт

10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт

11. Банкны цахим болон автомат тооцооны машин

12. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж

13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага

14. Оршуулга

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь

Энэ сарын 15-19-ний теле хичээлийн хуваарийг хүргэж байна.

Үүнд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, тусгай хэрэгцээт боловсрол, насан туршийн боловсролын теле хичээлүүд багтсан байгаа билээ.

Теле хичээлийн хуваарийг econtent.edu.mnсайтын хичээлийн ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ хэсэгт байршуулдаг боллоо. Мөн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын интерактив хичээлийг ЭНД дарж хийх боломжтой.















Categories
гадаад мэдээ цаг-үе

СИ ЗИНЬПИН БНХАУ БОЛОН ТӨВ, ЗҮҮН ЕВРОПЫН ОРНУУД ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ХУУДСЫГ НЭЭХИЙГ УРИАЛАВ

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2021 оны 2 дугаар сарын 9-нд БНХАУ ба Төв, Зүүн Европын орнуудын цахим дээд хэмжээний уулзалтыг даргалж, үг хэлж буй нь. (Cиньхуа/Хуан Жинвэн)

БНХАУ-ын дарга Си Зиньпин хоёрдугаар сарын 9-ний өдөр Хятад болон Төв, Зүүн Европын орнуудын (ТЗЕО) хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, талуудад хамтын ажиллагааны эрч хүчээ хадгалж, хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээхийн төлөө хамтдаа илүү их хүчин чармайлт гарган ажиллахыг уриалсан юм. БНХАУ-ТЗЕО-ын цахим дээд хэмжээний уулзалтад Си Зиньпин үг хэлэхдээ “БНХАУ болон ТЗЕО-ын хамтын ажиллагаа нь БНХАУ-Европын Холбооны (ЕХ) харилцааны нэгэн чухал хэсэг билээ. БНХАУ-ЕХ-ны хамтын ажиллагаа ахиц дэвшилтэй байвал БНХАУ болон ТЗЕО-ын хамтын ажиллагаанд шинэ боломжууд гарч ирсээр байна гэсэн үг” гэж хэлсэн юм.

“17 ДЭЭР НЭМЭХ НЬ 1 НЬ 18-ААС Ч ИЛҮҮ БАЙЖ БОЛОХ ЮМ”

“17 дээр нэмэх нь 1 нь 18-аас ч илүү байж болох юм” гэж Төв, Зүүн Европын 17 орон болон Хятад улс хоорондын хамтын ажилллагааны талаар ярихдаа Си Зиньпин дарга хэлсэн юм. Цар тахлын улмаас олон сорилттой тулгарсан ч БНХАУ-ЕХ-ны харилцаа, хамтын ажиллагаа нь өнгөрсөн 2020 онд ахиц дэвшилтэй байсан. Талууд хөрөнгө оруулалтын цогц хэлэлцээрийн талаарх товлолт хэлэлцээнүүдийг хийж, газарзүйн заалтын тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан. Мөн талууд ногоон болон дижитал хамтын ажиллагааны түншлэлийг эхлүүлсэн юм. “Талууд олон талт үзлийн төлөө тууштай зогсож, дэлхий дахинд тулгамдаж буй со-рилтуудыг хамтдаа даван туулсаар байна. Өнөөдөр БНХАУ болон ТЗЕО хоорондын худалдааг есөн жилийн өмнөхтэй харьцуулахад бараг 85 хувиар өргөжин тэлээд байна” гэж Си Зиньпин хэлээд “БНХАУ-Европ чиглэлийн экспресс галт тэрэгнүүд нь ТЗЕО-ын дийлэнх хэсэгт хүрч, одоогоор талуудын хооронд явсан ачаа тээврийн чингэлэгт галт тэрэгний тоо 30 мянга даваад байна” гэв.БНХАУ-ТЗЕО-ын хамтын ажиллагааны механизмыг Европын өрийн хямралыг даван туулах зорилгоор 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Си Зиньпиний хэлснээр, өнгөрсөн хугацаанд Грекийн Пирей боомт, Сербийн Смедерево гангийн үйлдвэр, Хорватын Пелешацийн гүүр зэрэг талуудын хамтын ажиллагааны хэд хэдэн төсөлд гайхалтай ахиц дэвшил гарсан байна. БНХАУ-ТЗЕО-ын хамтын ажиллагаа нь улс төрийн ямар нэгэн ашиг сонирхол бус харилцан итгэлцэл, хүндлэл дээр тогтдог гэж Си Зиньпин онцлон тэмдэглээд, “Хамтын ажиллагааны энэхүү механизмд хамрагдсан бүх орон тэдгээрийн хэм жээнээс үл хамааран харил-цан зөвшилцөж, хамтын ажил-лагаанд хувь нэмрээ оруулж, харилцан ашиг хүртэх тэгш эрхт түншүүд юм” гэсэн юм.Мөн “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагаанд БНХАУ болон ТЗЕО-ын хамтран оруулсан хувь нэмрийг Си Зиньпин сайшаан магтсан юм.Түүний хэлсэнчлэн, БНХАУ болон ТЗЕО нь бүс нутаг хоо-рондын хамтын ажиллагааг “Бүс ба Зам” хамтын ажиллагаатай уялдуулах боломжуудыг эрэлхийлэх алхмуудыг эрт хийснээр ТЗЕО нь “Бүс ба Зам”-ын хамтын ажиллагааны хэлэлцээрүүдэд бүх улс нь гарын үсэг зурсан анхны бүс нутаг болсон.

БЭРХШЭЭЛИЙГ СӨРӨН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА БЭХЖҮҮЛЭХ НЬ

Хятад-Европын чиглэлийн чингэлэгт галт тэрэг 2020 оны 5 дугаар сарын 9-нд Хятадын төвийн нутгийн Хубэй мужийн Ухань хотын төмөр замын чингэлгийн төв буудал Узяшаниас Белград руу хөдлөхөөр зэхэж буй нь. (Синьхуа/Сяо Изю)

“Бид хатуу цаг үеийг даван туулахын тулд КОВИД-19 цар тахалтай нүүр тулан тэмцэж, хамтын ажиллагаа, харилцан итгэлцлээ улам бүр бэхжүүлэх хэрэгтэй. Хятад улс нь ТЗЕО-тай эв нэгдэл, харилцан зохицуулалт, хамтын ажиллагаагаар дам-жуулан цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах болно” гэж Си Зиньпин хэлсэн юм.КОВИД-19-ийг дарж авах хүчтэй зэвсэг бол вакцин. Дэлхийн хэд хэдэн орон коронавирусийн вакцин гарган авч, үйлдвэрлэж байгаа бөгөөд тэдгээрийн дотроос Хятад улсад боловсруулж үйлдвэрлэсэн вакциныг дэлхийн олон улс орон сонирхож, авч хэрэглэж байна. Тухайлбал, Серби улс одоогийн байдлаар Хятадын компаниас нэг сая тун вакцин аваад байгаа бол Унгар болон Хятадын вакцины компаниудын хамтын ажиллагаа ид дундаа явна. “Хэрвээ шаардлагатай гэж үзвэл манай улс Төв, Зүүн Европын бусад улс оронтой ч энэ чиглэлээр хамтран ажиллах болно” гэж Си Зиньпин хэлсэн юм.БНХАУ болон ТЗЕО нь харилцан уялдаа холбоотой хөгжлийн төлөө хамтын ажил-лагааны дардан замыг хөгжүүлэх шаардлагатай байгааг Си Зиньпин цохон тэмдэглээд, “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хамтын ажиллагааг илүү өндөр чанартайгаар үргэлжлүүлэхийг санал болголоо. Тодруулбал, талуудын хамтын ажиллагааны бүх л боломжийг нээж ашиглахын тулд чухал төслүүд, тухайлбал Будапешт-Белградын төмөр замын ажлыг түргэтгэх, Хятад-Европын төмөр замын экспресс үйлчилгээг үргэлжлүүлэн хөг-жүүлэхийг тэрбээр уриалав.Хятад улс 170 тэрбум гаруй ам.долларын бараа бүтээгдэхүүнийг ТЗЕО-аас им порт лохоор зорьж байгаа бө гөөд ТЗЕО-ын Хятадад экспор толж буй хөдөө аж ахуйн бүтээг дэхүүний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх, хоёр талын хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний худалдааг 50 хувиар өсгөх чиглэлээр ажиллах болно гэж Си Зиньпин хэлсэн юм. Ногоон хөгжлийн талаар тэрбээр ярихдаа уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхийг уриалсан.Түүнчлэн Парисын хэлэл-цээрийг хамтдаа хэрэгжүүлж, дижитал эдийн засаг, цахим худалдаа болон эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд шинээр гарч ирж буй бизнесийн хэлбэрүүдийг ашиглахыг уриалсан юм.“Си Зиньпин дарга ТЗЕО-тай хамтын ажиллагаагааг улам бүр бэхжүүлэх зорилгоор санал санаачилгууд гаргахдаа эдгээр улсын язгуур ашиг сонирхлыг хангалттай анхаарч үзсэн байна. Энэ нь Хятад улс дэлхийн улс орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллахыг ямагт эрмэлз дэг болохын бас нэгэн нотолгоо юм” гэж Хятадын Нийгмийн шинж лэх ухааны академийн судлаач Лю Зуокуй хэлэв.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЦАР ХҮРЭЭГ ӨРГӨТГӨХ ХЯТАДЫН НЭЭЛТТЭЙ БОДЛОГО

“COSCO SHIPPING PISCES” чингэлэг тээврийн хөлөг онгоц Грекийн Пирей боомт руу дөхөж буй нь. 2019 оны 2 дугаар сарын 15-нд авсан зураг. (Синьхуа/У Лу)

“Нээлттэй бодлого баримтлах нь шинэ боломжуудыг авчирдаг болохыг БНХАУ болон ТЗЕО-ын хамтын ажиллагаа харуулсаар байна. Энэ бол БНХАУ-ТЗЕО-ын хамтын ажиллагааны тогтвортой эрч хүчний гол түлхүүр юм” гэж Си Зиньпин хэлсэн.БНХАУ-ТЗЕО-ын хамтын ажиллагааны цар хүрээг өргө-жүү лэхийн тулд БНХАУ нь дүрэм журам, хууль тогтоомж, менежмент болоод стандарт бүхий нээлттэй бодлогоор дамжуулан үүд хаалгаа улам илүү өргөнөөр нээх болно гэж БНХАУ -ТЗЕО-ын дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлэхдээ Си Зиньпин амлажээ.”Бид зах зээлийн зарчимд суурилсан, хууль тогтоомжид захирагдсан, олон улсын жишигт нийцсэн бизнесийн орчныг хөгжүүлэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргана” гэж тэрбээр хэлсэн билээ.Энэ онд БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжлийн 14 дэх удаагийн таван жилийн төлөвлөгөө болоод орчин үеийн социалист улсыг бий болгох зорилго бүхий шинэ аялал эхэлж байна. Мөн БНХАУ нь эдийн засгийн дотоод эргэлтээ “гол тулгуур” болгохын зэрэгцээ дотоод болон олон улсын эдийн засгийн уялдаа холбоог бэхжүүлэх зорилго бүхий “хос эргэлттэй” эдийн засгийн шинэ бодлогыг хэрэгжүүлж байна. “Энэхүү бодлого нь 1.4 тэр-бум хүн ам, тэр дундаа дундаж давхаргын 400 сая гаруй хэрэг-лэгчтэй Хятадын асар том зах зээл болон дотоодын эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн нээж, ашиглах боломжийг олгоно. Түүнч лэн дэлхийн эрэлт хэрэгцээг хөхиүлэн дэмжиж, бусад улс оронд ч илүү их боломжийг нээж өгнө” гэж Си Зиньпин хэлээд, БНХАУ нь хамааралтай талуудын аль алинд нь илүү их үр өгөөж өгөхийн тулд хоёр тал, олон талын болон бүс нутгийн хамтын ажиллагаанд илүү их үүрэг гүйцэтгэхээ амласан юм.

“Харилцан ашиг хүртэхийн тулд бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй бусад улс орон болон олон улсын байгууллагуудыг бид хүлээн авахад хэзээд бэлэн” гэж тэрбээр мөн хэлсэн билээ.

БНХАУ БОЛОН ТӨВ, ЗҮҮН ЕВРОПЫН ОРНУУД ХООРОНДЫН ҮР ӨГӨӨЖТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛАМ БҮР ӨРГӨЖИН ТЭЛСЭЭР БАЙНА

Хятад-Европын чиглэлийн чингэлэгт галт тэрэг 2021 оны 1 дүгээр сарын 1-нд Хятадын Чунцин хотын Туаньзецунь буудлаас Германы Дуйсбург хот руу хөдлөхөөр зэхэж буй нь. (Синьхуа/Тан И)

Дай Минюй бол Хятадын зүүн нутгийн Аньхуй мужийн Фуян хотод гэр ахуйн тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанийн эзэн юм. Хятадын Хаврын баяр болж буйтай холбоотойгоор компанийн ажилтнууд нь захиалгын тавилгууд хийх гэж цаг наргүй ажиллаж байна. Түүний компани гадаад улс орнуудаас ч захиалга авдаг бөгөөд экспортын захиалгын дийлэнх нь Төв, Зүүн Европын орнуудаас (ТЗЕО) ирдэг байна. “Өмнө нь Герман улс манай бүтээгдэхүүний экспортын гол цэг байсан бол одоо Төв, Зүүн Европын Польш, Чех, Словак зэрэг орнууд манай экспортын тал хувийг эзэлж байна” гэж Дай Минюй хэлэв.Дай Минюй 2013 онд компаниа бай-гуулсан бөгөөд тансаг зэрэглэлийн модон тавилга үйлдвэрлэдэг энэ компанийн үйлдвэрлэл, борлуулалт тогтвортой өссөөр байгаа ажээ. Тус компанийн экспорт 2020 онд 20 сая ам.долларт хүрсэн бөгөөд экспортолсон бараа бүтээгдэхүүний тавны нэг хувийг нь Польш авсан байна. “Польшийн нэгэн харилцагчтай хийсэн анхны гэрээ хэлэлцээрт асуудал гарч байсан ч талуудын аль аль нь хүлээцтэй байж, бие биедээ харилцан итгэж, шударгаар асуудлыг шийдвэрлэж байсан” гэж Дай Минюй ярьсан юм.Үүний дараа Дай Миньюй польш харилцагчтайгаа сайн түншүүд болж чадсан байна. Ингэснээр түүний компанийн польш үйлчлүүлэгчдийн тоо 20 болж өссөн бөгөөд тэрбээр Польш улсад компанийнхаа салбарыг байгуулсан байна. Польш улс КОВИД-19-ийг хяналтдаа авмагц манай компанийн салбар тэнд үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ гэж Дай Минюй ярив.Аньхуй муж болон ТЗЕО хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлсээр байгаа бөгөөд хоёр талын зургаан хот найрсаг харилцаа тогтоогоод байгаа гэж тус мужийн захиргаанаас мэдэгдэв. Хятадын бусад муж ч Европын тус бүс нутагтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа аж.

Хятад-Европын чиглэлийн чингэлэгт галт тэрэг 2021 оны 1 дүгээр сарын 1-нд Хятадын Чунцин хотын Туаньзецунь буудлаас Германы Дуйсбург хот руу хөдөлж буй нь. (Синьхуа/Тан И)

БНХАУ-ын Худалдааны яамнаас гаргасан мэдээлэлд дурдсанаар, КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор дэлхийн улс орнуудын дийлэнх нь эдийн засгийн хямралтай байгаа боловч БНХАУ болон ТЗЕО хоорондын худалдаа 2020 онд 8.4 хувиар өсөн 103.45 тэрбум ам.долларт хүрч, хоёр талын худалдаа анх удаагаа 100 тэрбум ам.долларын босгыг давсан байна. Хоёр тал хамтын ажиллагааны механизмыг 2012 онд байгуулснаас хойш БНХАУ-аас Төв, Зүүн Европын 17 улс оронд оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2020 оны эцэс гэхэд 3.14 тэрбум ам.долларт хүрчээ. Хөрөнгө оруулалт нь эрчим хүч, дэд бүтэц, ложистик, автомашины сэлбэг үйлдвэрлэл болон бусад салбарыг хамарсан байна. Харин дурдсан хугацаанд тус бүс нутгийн 17 улс нь Хятадад 1.72 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.Мөн Худалдааны яамнаас гаргасан мэдээллээс үзвэл, Хятад-Европын хооронд 2020 онд 12400 орчим чингэлэгт галт тэрэг явсан бөгөөд гол чиглэл нь Польш, Унгар, Чех, Литва болон Словак зэрэг улсууд байсан байна. Ачаа тээврийн чингэлэгт галт тэрэгний үйлчилгээ нь энэ цар тахлын үед “Бүс ба Зам” дагуух хамтын ажиллагааны нийлүүлэлтийн гол шугам болсон бөгөөд БНХАУ болон ТЗЕО хоорондын түншлэл, хөгжил цэцэглэлтийн замыг засаж байна гэж зүүн хойд нутгийн Ляонин мужийн төв Шэньян хотод хоёрдугаар сарын 5-нд болсон БНХАУ-ТЗЕО-ын орон нутгийн удирдагчдын тав дахь удаагийн уулзалтад Хятадын Гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэгийн ерөнхийлөгч Линь Сунтянь цахимаар оролцохдоо хэлсэн юм. Энэхүү ачаа тээврийн чингэлэгт галт тэрэгний үйлчилгээний ачаар Болгарын тараг, Польшийн сүү, Унгарын дарс, Грекийн оливийн тос зэрэг нь Хятадын өнцөг булан бүрд хүрч, Хятадын ард түмний хоолны ширээг баяжуулж байна гэж Линь Сунтянь ярив.Түүний хэлснээр, БНХАУ болон ТЗЕО нь мужийн болон хотын түвшнй найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 212 хэлэлцээр байгуулаад байгаа бөгөөд эдгээр хэлэлцээр нь хоёр талын хамтын ажиллагааг олон салбарт ахиулахын зэрэгцээ хоёр талын иргэд хоорондын харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Хамтын ажиллагаанд гарч буй ололт амжилтууд нь талуудын цаашид хамтран ажиллах боломжуудыг улам бүр нэмэгдүүлж, харилцан биесээ нөхөх боломжийг бүрдүүлж байна гэж БНХАУ-ТЗЕО-ын хамтын ажиллагаа хариуцсан Хятадын тусгай төлөөлөгч Хуо Юйжэнь ярив.Уг уулзалтын үеэр Ляонин мужийн захирагч Лю Нин үг хэлэхдээ “Ляонин болон Европыг холбосон далайн төмөр замын ачаа тээврийн маршрутууд нь Төв, Зүүн Европын таван улсын 12 хотыг дамжин өнгөрч буй бөгөөд манай муж 2020 онд л гэхэд тус бүс нутгийн 17 улстай 2.89 тэрбум ам.долларын худалдаа хийсэн байна” гэв. Хорватын Задар хот болон Хятадын Хайнань муж 2019 оны 12 дугаар сард найрсаг харилцаа тогтоох хэлэлцээр байгуулсан. “Бүс ба Зам” санаачилгыг идэвхтэй дэмждгээ Задар хотын захирагч Божидар Лонгин саяхан нэгэн хуралдаанд цахимаар оролцохдоо хэлсэн байна. Түүний хэлснээр, БНХАУ болон ТЗЕО-ын хамтын ажиллагааны механизм нь хоёр талын орон нутгийн засаг захиргаануудад бүс нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах баталгаатай үндэс суурь болж, мэдлэг, туршлагаа харилцан солилцох замаар хоёр тал хамтын ажиллагааны тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж өгч байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Тавантолгой түлш” ХК-ийн Дундын бүсийн нөөцийг нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Таван толгой түлш” ХК-ийн захирал М.Ганбаатар нар Төв аймаг дахь Дундын бүсэд ажиллалаа. Одоогоор тус бүсэд 130 мянган тонн угаасан нүүрсний нөөц байгаа бөгөөд түүнийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар болов.

Тухайлбал, нөөцийг тогтмол нэмэгдүүлэх үүднээс энэ сарын 23-наас эхлэн Өмнөговь-Улаанбаатарын чиглэлд тээвэрлэлтийн ажлыг хуваарийн дагуу эхлүүлэхээр болсон. Ингэснээр “Таван толгой түлш” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, иргэдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж, тасралтгүй ажиллах боломж бүрдэх юм.

Цаашид сайжруулсан шахмал түлшийг чанартай, хүртээмжтэй болгох, ирэх өвөлд бүх талаар бэлэн байхад энэхүү Төв аймаг дахь дундын бүсийн ач холбогдол өндөр юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр СХД-ийн иргэдээс шинжилгээ авна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байгаа юм. Мөн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод сайн дурын болон зорилтот байдлаар иргэдийг шинжилгээнд хамруулж байгаа. Сонгинохайрхан дүүргийн иргэдээс өчигдөр шинжилгээ авсан. Өнөөдөр, маргааш үргэлжилнэ. Энэ сарын 17-нд Баянгол, 18-нд Хан-Уул дүүргээс шинжилгээ авна. Хан-Уул дүүрэг дээр 1-2 өдөр шинжилгээ авах байх. Дараа нь Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн иргэдээс шинжилгээ авах хуваарьтай байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хэсэг, хороодоор нарийвчлаад шинжилгээ аваад эхэлж байна. Нэг ёсондоо Сонгинохайрхан дүүргээс эхлээд шинжилгээ авч Улаанбаатар хотын иргэдийг бүрэн “самнаж” байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ дундаас халдвартай иргэдээ илрүүлнэ. Ингэхээр Сонгинохайрхан дүүрэг шар бүс болно. Дараа нь Баянгол дүүргийг энэ маягаар шинжилгээнд хамруулаад шар бүсэд шилжүүлнэ. Хотын хэмжээнд маш сайн “самналт” хийж аваад вакцинтай золгож, дараагийн арга хэмжээ эхэлнэ” гэлээ.

Сонгинохайрхан дүүрэгт өчигдрийн байдлаар шинжилгээний явуулын 50, суурин 10 цэг ажиллаж байгаа. Тиймээс иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байдлаар зохион байгуулж, иргэдэд мэдээллийг ойлгомжтой өгөхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Мөн эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөөний хамгийн чухал арга арга хэмжээ бол “Нэг хаалга-Нэг шинжилгээ” гэдгийг онцолсон юм.

Нийслэл бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар иргэдийн саналы хүсэлтийг сонсож, шийдвэрлэн ажиллаж байна. Иргэнд танд хатуу хөл хорионы дэглэм сахиулж буй нөхцөл байдалтай холбоотой санал хүсэлт, гомдол байвал Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын 1800-1200 дугаарын утсанд хандана уу.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

АУ-ны доктор Г.Батбаатар: Вакцин тариулснаар асуудал шийдэгдэхгүй. Халдвартай зэрэгцэн амьдрах, түүнээс сэргийлэх, үр дүнтэй эмчилгээний асуудал цаашдаа ч байсаар байна

АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор, дархлаа судлаач, гавьяат багш Г.Батбаатартай ярилцлаа.


-Цар тахал гарснаас хойш хүн төрөлхтөн коронавирусийн эсрэг вакцины хүлээлтэд байлаа шүү дээ. Вакцин бол тухайн өвчний эсрэг дархлааг сайжруулах биологийн бэлдмэл. Гэвч вакцин тариулснаар бүх асуудал шийдэгдчихгүй гэж судлаачид хэлсээр байна?

-Дэлхий дээр маш олон өвчин үүсгэдэг, өвчин үүсгэдэггүй бичил биет өргөн тархсан байдаг. Хүн төрсөн цагаас эхлэн эдгээр бичил биеттэй танилцаж, мэдээллийг дархлааны “Ой санамж”-нд хадгалах, шаардлагатай тохиолдолд эргэн санаж идэвхжих онцгой чадварын ачаар өвчлөхгүй, эрүүл саруул амьдрах боломжтой болдог. Энэ чанарыг танин мэдсэнээр өвчин үүсгэгчийн тодорхой бүтцийг биед оруулах замаар дархлааны “Ой санамж”-ийг зориудаар үүсгэн халдварт өвчнөөс сэргийлэх аргыг нээсэн нь гайхамшиг юм. Өвчин үүсгэгчийн тухай дархлааны “Ой санамж” зориудаар үүсгэхэд ашиглаж буй бүтцийг вакцин гэж нэрлэдэг. Энгийнээр тайлбарлавал, коронавирусийн дархлааны эсэд танигдах бүтцийн тодорхой, тогтмол бүтцийг гарган авч тарьснаар уг вирусийн “Санамжийн эсүүд” үүсдэг. Вирус хүний биед нэвтрэхэд дархлааны эсүүд түүнийг өвөрмөцөөр таньж, идэвхжин маш богино хугацаанд идэвхжин вирусийг устгана гэсэн санаа юм л даа. Өөрөөр хэлбэл, коронавирусийн өвөрмөц мэдээллийг зориудаар урьдчилаад дархлааны эсүүдэд таниулахыг дархлаажуулалт гэж нэрлээд байгаа юм. Тэгэхээс вакцин гарснаар вирус бүрмөсөн устах, эсвэл вирусийн халдварт өртөхөө болино гэсэн үг биш. Ер нь вакцин тариулснаар бүх асуудал шийдэгдэхгүй. Коронавирус устахгүй нь ойлгомжтой учир цаашдаа зохицон амьдрах, халдвараас сэргийлэх арга замаа тодорхойлох нь чухал.

-Монгол Улс БНЭУ-аас коронавирусийн эсрэг вакцин нийлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор энэ вакцин нь баталгаатай, аюулгүй эсэх, гаж нөлөө нь юу вэ гэх зэргээр иргэдийн дунд эргэлзээ, санаа зовнил бий болоод байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Вакцин нь олон хэлбэртэй буюу гарган авах аргаас шалтгаалан бүтэц нь ч өөр. Вакцин бүтээх ажил нь нарийн хяналтын дор олон түвшний туршилтаар шалгагдаж байж үйлдвэрлэх зөвшөөрлөө эрх бүхий байгууллагаас авдаг нарийн төвөгтэй процесс юм. Тийм учир вакцины чанарт эргэлзэх, санаа зовних шаардлагагүй байх. Тэгээд ч шинжлэх ухаан хөгжсөн цаг үед амьдарч байна. Энэ вакциныг дэлхийн өндөр хөгжсөн улс орнууд ч хэрэглэж байна. Вакцин нь удмын хувьд харь шинжтэй, өндөр молекулт нэгдэл учир тухайн хүний дархлаа чадамжаас хамааран харилцан адилгүй хариу урвал үзүүлдэг. Гэхдээ амь насанд аюултай хэмжээнд хариу урвал үзүүлэхгүй байх, баталгаатай тохиолдолд эрх бүхий байгууллагаас нийтээр хэрэглэх зөвшөөрлийг олгоно.

-Вакцины найрлагад ямар бодисууд багтдаг вэ?

-Дээр хэлсэн вакцин олон хэлбэртэй. Одоогоор “Pfizzer”, “Moderna компанийн вакцин бол РНХ технологид суурилсан шинэ төрлийн вакцин юм. Харин Спутник V, Astra Zeneca вектор вакцин юм. Эдгээр вакцин 90-ээс дээш хувийн үр дүнтэй болохыг олон судалгаагаар баталж дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч бүртгээд байна. Тийм учраас эдгээр вакцины үр дүн, аюулгүй байдалд эргэлзэх шаардлагагүй. Хамгийн гол нь вакцины “Хүйтэн хэлхээний журам”-ыг чанд мөрдөх нь нэн чухал. Энэ нь үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгчид хэрэглэх хүртэлх тээвэрлэлт, хадгалалт, хэрэглээнд тавих стандарт шаардлага юм. Манай орны хувьд -70С градусын нөхцөлд тээвэрлэх, хадгалах, эцсийн хэрэглэгчид хүргэх дэд бүтэц нь ямар юм бол доо. Үүнийг тооцож байж ямар төрлийн вакцин, хаанаас, хэзээ авахаа шийдэх нь чухал.

-“Коронавирусийн эсрэг маш сайн вакцин гарлаа гэхэд үүсгэж байгаа дархлал нь тийм удаан тогтохгүй. Яагаад гэхээр вирусийн эсрэг дархлаа дандаа богино хугацаатай байдаг” гэж та нэг ярилцлагадаа дурдсан байсан.

-Коронавирусийн эсрэг вакциныг маш богино хугацаанд гарган авч, яаралтай шугамаар бүртгэн хэрэглэж байгаа учраас вирусийн эсрэг дархлаа хэр тогтвортой, ямар хугацаагаар тогтдогийг одоо үнэлэхэд хэтэрхий эрт байна. Ер нь вакцин гарган авч хэрэглэснээр бүх асуудал шийдэгдэхгүй шүү. Халдвартай зэрэгцэн амьдрах, түүнээс сэргийлэх, үр дүнтэй эмчилгээний асуудал цаашдаа ч байсаар байх нь ойлгомжтой. Магадгүй энэ вакциныг 2-3 жил тутам хэрэглэх шаардлагатай болохыг ч үгүйсгэхгүй.

-Анти вирусийн талаар хүмүүст илүү шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлахгүй юу?

-Вирусийн эсрэг дархлаа нь эсийн болон шингэний гэсэн хоёр хэлбэртэй. Товчхондоо вирусийн эсрэг эсийн дархлааны гол эффектор механизм “Эс хордуулагч Т лимфоцитээр” дамжин илэрнэ. Өөрөөр хэлбэл, вирусээр халдварласан өөрийн эсийг устгах замаар вирусийн халдвартай тэмцэнэ. Харин шингэний дархлааны урвалд “Иммуноглобулин” буюу эсрэг бие гэх өвөрмөц уураг чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, вирус хүний биед нэвтрэн орж эсэд халдварлахаас урьтаж эсрэг биетүүд холбогдож саармагжуулан биеэс зайлуулна. Тэгэхээр вакцин нь вирусийн эсрэг өвөрмөцөөр үйлчлэх “Эс хордуулагч Т эс” болон эсрэг биеийн үүсэлтийг өдөөдөг гэж ойлгож болно.

-Аюулгүй байдлаас шалтгаалж вакцин хийлгэхийг эсэргүүцэж байгаа хүмүүс ч байна?

-Мэргэжлийн хүний хувьд дахин хэлье. Шинжлэх ухаанд итгэж чадахгүй юм бол лам, бөө, шашинд итгэх үү. Өнөөдөр миний хувьд итгэж болох хамгийн зөв зүйл нь шинжлэх ухаан юм. Шинжлэх ухаанаар нотлогдсон, мэдлэг боловсрол улс орныг хөгжүүлнэ гэдэгт би итгэдэг.

Д.ЖАРГАЛСАЙХАН: КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИН ТАРИУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Цахим сүлжээнд вакцин тариулахыг эсэргүүцэж буй Д.Жаргалсайханы байр суурийг сонслоо.


Тэрээр “Вакцин тарихыг эсэргүүцэж байна. Үүнд хэд хэдэн шалтгаан байна. Энэ үед Улаанбаатар хот бүү хэл улс даяараа маск зүүж байгаа. Гэтэл худалдааны төвөөр ч юмуу ямар нэг газраар халдвартай хүн явсан байна гэж тухайн газрыг цагдаагийн хүчээр бүсэлж, бүлэг хулгайч баривчилж байгаа юм шиг л сүр болно. Ер нь коронавирус чинь тэгээд хумхын тоос шиг бужигнаж байдаг юм уу, эсвэл гэрэл шиг тал бүр цацарч байдаг хэрэг үү. Тэгдэг юм бол хүнсний бүх бүтээгдэхүүн дээр бууж байгаа юм биш үү. Бүгд масктай байхад тархаад байгаа юм бол маскны хэрэг байна уу. Хорин мянган төгрөгний үнэтэй маск нь тийм найдвартай, өндөр шүүлттэй юм бол бүгд түүнийг чинь аваад зүүе л дээ. Үнэхээр тийм сайн маск байдаг бол хорь бүү хэл хоёр зуу, хоёр сая байсан ч аваад зүүх хүн Монголд хэдэн мянгаараа байгаа. Хэрэв маскны найдваргүйгээс болж алдаж байгаа юм бол хүн бүхэн амандаа даавуу нааж явах ямар хэрэгтэй юм. Анагаахын шинжлэх ухаан хэдэн зуун жил хөгжсөн мөртлөө ганцхан шинжилгээ аваад өвчнийг оношлоод ганцхан тариа хийгээд хамгаалдаг тийм эмчилгээ хаана ч байхгүй. Гэтэл коронавирусийг ганцхан шинжилгээгээр тогтоогоод, ганцхан тариа хийгээд хамгаална гэхэд хэн итгэх вэ. Жил гаруйн хугацаанд оношлох, эдгээх бүх аргыг нь олж байгаа юм бол бусад өвчнийг яагаад тэгж чадахгүй байна. Коронавирусийг оношлох, хамгаалах нь тийм амархан, тусгай өвчин юмуу, бусад өөр олон төрлийн ханиаднаас яаж ялгаж байгаа юм бэ (Өндөр халуурдаг, хоолой боогддог, хамар битүүрдэг) олон янзын ханиад байгаа шүү дээ.

Ер нь Монголд ковид орж ирсэн нь үнэн юм уу. Орж ирсэн нь үнэн юм бол ямар замаар орж ирсэн юм бэ. Түүнийгээ тогтоосон юм уу. Коронавирус туссан хоёр мянга шахуу хүн яаж яваад туссан юм. Яаж өвдсөн, яаж эмчилсэн энэ тухай яриаг сонсмоор байна. Яагаад корона туссан, тэр олон хүн өнөөдрийг хүртэл яагаад таг дуугуй байгаад байгаа юм. Хэлгүй болгодог, эсвэл сэтгэцэд нь өөрчлөлт оруулдаг өвчин юм уу. Энэ бүхэнд хэн хариулт өгөх вэ. Юу юуны духанд хүрэлгүй вакцин тарих гэж яагаад яараад байгаа юм. Тэр вакциныг тарилаа гээд бусад халдвараас хамгаалах хэрэг үү. Өөр төрлийн вирус гарвал яах вэ. Дахиад өөр вакцин тариулах уу. Төгсгөлд нь хэлэхэд, ямар нэг вакцин оруулж ирээд тарилаа гэхэд тэр вакцин хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй гэдгийг хэн батлах юм. Тэр сайн гээд байгаа вакцин пенициллин, дециллин шиг үр дагавартай байвал яана. Огт сөрөг нөлөөгүй, тэгээд халдвараас хамгаалдаг эм тариа байна гэдэгт тэнэг хүн ч итгэхгүй.

Өвчин яагаад тархаж байгаа нь тодорхойгүй, өвдсөн хүмүүс яасан нь бүр ч тодорхойгүй байна. Засаг төр, УОК яг юунд анхаарч байгаа нь ойлгомжгүй, төсвийн их мөнгө үрсэн, олон мянган хүн ажилласны үр дүн харагдахгүй байна. Бүр сүүлдээ өвчин байгаа үгүй нь ч тодорхойгүй боллоо. Ард иргэд чинь мухар сүсэгтэй мөргөлчид шиг боллоо шүү дээ. Америк, Австрали, Япон, Солонгос гэх мэт гадаадад байгаа хүмүүстэй байнга холбогдож байна. Тэдний дунд корона туссан, эдгэсэн хүмүүс ч байна. Тэр бүхнээс дүгнэхэд бие султай, хууч өвчтэй хүмүүст хүндээр нөлөөлж байна гэж ойлгогдож байгаа. Гэтэл манай өвдсөн хүмүүс яагаад үүнийг ярихгүй байгаа юм бэ. Туссан хүн бүхний яриа хэрэгтэй байна. Тэдний ярианаас хүн бүхэн өөр өөрийнхөө дүгнэлтийг хийх ёстой. “Хүн алах вирус бүтээж, тараасан” гэж УИХ-ын чуулган дээр ярьж байсан. Хүмүүс дараа нь аврах вакцин хийх нь зөвхөн эдийн засгийн хорлол гэж ойлгох аргагүй. Магад үндэстэнг мөхөөх хэт холын бодлого биш гэх газаргүй. Хүний эрүүл мэнд, цаашлаад удам генд нөлөөлөхгүй гэдгийг хэн нь хэзээ баталсан юм бэ. Найдвартай гэсэн харийнхны үгэнд итгэх ёстой юу” гэж бичсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс 21 чиглэлд 180 автобус иргэдэд үйлчилнэ

Өнөөдрөөс зөвшөөрөгдсөн салбарын албан байгууллагууд ажиллаж эхлэхтэй холбоотойгоор 21 чиглэлд 180 автобус

  • өглөө 07:00-09:00,
  • өдөр 12:00-15:00,
  • орой 17:00-22.30 гэсэн цагийн хуваариар иргэдэд үйлчилнэ. Нийт 30 мянга орчим иргэнд үйлчилнэ гэсэн тооцооллоор энэ төлөвлөлтийг гаргасан бөгөөд шаардлага үүсвэл нэмэлтээр 20 автобус явуулахаар зохицуулалт хийсэн гэж НЗДТГ-аас мэдээллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тэдгээр салбарын ажилтан, алба хаагчдыг нийтийн тээврээр тээвэрлэх зохицуулалт, зохион байгуулалтын ажил ямар байгаа талаар албаны хүмүүстэй уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Д.СУМЪЯАБАЗАР: НИЙТИЙН ТЭЭВЭР ДЭЭР ӨМНӨХ ШИГ АЛДАА, ДУТАГДАЛ ГАРГАЖ БОЛОХГҮЙ

Тэрээр, “Өнөөдөр нийтийн тээврийн чиглэл болон цагийн хуваарьтай холбоотой 63 дуудлага ирсэн. Өмнө нь гарч байсан алдаа дутагдал, хэт их бөөгнөрөл үүсгэх, автобус нь хүрэлцэхгүйгээс буудал дээр зогсолгүй зарим иргэнийг орхиж явсан зэрэг асуудал байсан. Ч.Сайханбаяр дарга нийтийн тээвэртэй холбоотой асуудал дээр сайн анхаараарай. Өмнөх шигээ алдаа, дутагдал битгий гаргаарай. Одоо нийт 16 чиглэлд өглөө, өдөр, орой гэсэн хуваарьтайгаар 140 автобус нийтийн тээвэрт явж байна.

Иргэдэд төлөвлөлтөө энгийн ойлгомжтой байдлаар хүргээрэй. Ингэж ажиллаагүйгээс болж үл ойлголцол үүсдэг. Чиглэлүүдээ иргэдэд ойлгомжтой тайлбарлаж өгөх шаардлагатай. Цагийн хуваарийн дагуу 5-10 минутын зайтай автобус явна гэж төлөвлөсөн байна, яг энэ цагаа барьж чадах уу. Автобуснуудаа хоёр хоёроор нь явуул. Ингэхдээ маскаа зүү, гараа ариутга, хүн хоорондын зайг барих шаардлагаа үйлчлүүлэгчдэдээ тавь. Үүнээс гадна бид өмнө нь хөдөлгөөний эрчмийг 15 хувьд барина гэж төлөвлөсөн. Өнөөдөр Шадар сайдаас чиглэл ирж, таван хувь болгоно гэсэн. Энэ хэмжээнд бид барьж чадах уу?” гэв.

С.ЖАВХЛАНБААТАР: БҮХ АЛБА ХААГЧДАД ЧИГЛЭЛ ӨГСӨН

ТЦА-ны Замын цагдаагийн газрын дэд бөгөөд Нийслэлийн замын хөдөлгөөн хариуцсан дэд дарга

-Нийт 14 чиг үүргийн байгууллага хөдөлгөөнд оролцох зөвшөөрөлтэй байгаа. Үүнээс Шадар сайдын өгсөн үүргийн дагуу нийслэл хотын хөдөлгөөнийг энэ сарын 23-ныг дуустал тав орчим хувьд барина.Энэ асуудал дээр бид худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй тохиролцолд хүрсэн. Хөдөлгөөнд оролцохдоо гэр-ажил-гэр гэсэн чиглэлийг баримтална. Мөн биедээ заавал ажлын үнэмлэх, иргэний үнэмлэх авч явна. Дээр нь голомтолсон бүсүүдээс өвчин гадагш тархаахгүйн тулд заавал PCR шинжилгээ өгсөн байхыг жолооч болон зорчигчоос шаардана. Бүх үүрэг гүйцэтгэгч энэ чиглэлийг барьж ажиллана.

Д.Сумъяабазар: Хариуцлага хүлээх гэж албан тушаал дээр очсон шүү, ажлаа сайн хийгээрэй

-Шуурхай хуралдаан дээр бид хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч 9000 гаруй иргэнийг шинжилгээнд оруулах шийдвэрийг өчигдөр 02:00 цаг өнгөрч байхад гаргасан. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 62-р сургууль дээр эдгээр иргэн бүгд нэг цэг дээр шинжилгээ өгнө гэсэн буруу ойлголт авч, бөөгнөрөл үүсгэсэн. Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт явуулын 50, суурин 10 шинжилгээний цэг байгаа.

Эдгээр цэгт иргэдээ тарааж, ачаалал үүсгэлгүй, шуурхай шинжилгээг нь авах байсан. Гэтэл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бүх хүн зөвхөн 62-р сургууль дээр шинжилгээ өгнө гэж асуудал үүсгэсэн. Ийм утгагүй байж болохгүй. Иргэдээ ингэж зохион байгуулалтын асуудлаас болж чирэгдүүлж болохгүй. Хийж байгаа ажлаа буруу тайлбарласнаас болж, өнөөдөр ирсэн нийт дуудлагын 50 гаруй хувь нь “Нэг өрх-Нэг шинжилгээ”-тэй холбоотой байсан. Үүнийгээ богино хугацаанд засаарай. Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн та энэ салбарыг хариуцсан орлогч дарга. Та гурав бол шийдвэр гаргах түвшний хүн. Өмнөх алдаа, гарч болох эрсдэлийг мэдэх хүмүүс. Үүнийгээ урьдчилан, зөв тооцоолоод дахиад бөөгнөрөл үүсгэж, буруу ойлголт үүсгэхгүй байх талд ажиллаарай. Үүнийг зөв зохицуулах нь та гурвын ажил шүү. Хариуцлага өндөртэй гүйцэтгээрэй. Хариуцлага хүлээх гэж албан тушаал дээр очсон шүү, ажлаа сайн хийгээрэй.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Жаргалсайхан: Нийгэм, эдийн засаг, улс төрийн эрс шинэчлэлийг Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар хийх хэрэгтэй, чадахгүй бол ажлаа өг

-МААЗАРЧ, ХӨТЛӨГЧ ЭМЭГТЭЙГ ЯВУУЛЖ, ЯРИАГААРАА ДАРЖ ӨГӨХ ГЭСЭН.

ГЭТЭЛ ТЭР ЯРИАНД П.АНУЖИН ӨРТЧИХСӨН-


Үйлдвэр, худалдааны сайд асан, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.


-У.Хүрэлсүхийн Засгийн газар өөрийн хүсэлтээр огцорлоо. Үүнийг та хэрхэн дүгнэж байна. Хөшигний ард ямар тоглолт болов. Эндээс яриагаа эхлэх үү?

-МАН-аас УИХ-д сууж байгаа гишүүд нь өөрсдөө сайд болох гээд У.Хүрэлсүхийнхээ эсрэг үзлээ шүү дээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг яаж унагах уу, яаж өөрсдөө сайд болох вэ гэж тэмцлээ. Тэгээд тавчикаа өмсөөгүй эмэгтэйгээр түрий барьж байгаад унагалаа. Иргэн хүн оймс, тавчикаа өмсөх үгүй нь иргэдийн өөрсдийнх нь эрх үүрэг. Тавчикаа Ерөнхий сайд, Засгийн газраар өмсүүлэх гээд байж болохгүй байх. Үүгээр улс төр хийж сэвж бүр ч болохгүй. Тэр эмэгтэй нь хоёр гурван хүүхэд гаргачихсан насанд хүрчихсэн л хүн байна лээ шүү дээ. Төрчихөөд дулаан хувцас өмсөхөө мэддэггүй юм уу. Хэн нэгэн хүн оймсоо өмсөөгүй ирчихлээр Засгийн газар хариуцах уу. “Та оймсоо өмсөөгүй байна. Бид огцоръё” гэх юм уу. Ийм тэнэг улс төр хийж болохгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар коронавирусийн үед иргэдийн амьдрал ахуй яаж байна, хоолтой байна уу, бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна уу, үгүй юү гэдгийг дүгнэж хариуцлага хүлээлгэж болно. Гадаад дотоодын зээл тусламжийн мөнгө хэр зөв зарцуулагдаж байна. Үнэхээр хүндээ хүрч байна уу, үгүй юү гэдгийг шалгаад дутагдал гаргасан бол огцруулж болно. Харин гутал, оймсоор улс төр хийж болохгүй. Сүүлдээ жудаггүй байдал, ёс зүйгүй тоглоом хэрээс хэтэрлээ шүү дээ.

-Засаг огцроход Ерөнхийлөгчийн оролцоо бай-даг гэлцдэг шүү дээ. Энэ удаагийнхад байсан болов уу?

-Энэ удаагийн Засаг огцроход Ерөнхийлөгчийн оролцоо харин ч нэг байгаагүй байх. Учир нь Ерөнхийлөгч сандарч орж ирээд “Би чамайг ингэж бодсонгүй. Чи яагаад сайдын суудлаа өгчихөв. Уг нь гар нийлж сайхан хамтарч ажиллана гээ биз дээ” гэж байна лээ. Тиймээс энэ асуудал Ерөнхийлөгчийн зүгээс бус МАН-ын бүлэглэл, хагарал нөлөөлсөн болов уу. МАН дахь олигархиуд У.Хүрэлсүхийг дарамтлахаар Засгийн газрын хоёр сайдыг нь огцруулах гэж гүйсэн.

-Гэтэл үүнд У.Хүрэлсүх яагаад ийм амархан буугаад өгчихөв?

-Бууж өгөх нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, хувь хүний араншин. У.Хүрэлсүх их шийдэмгий юм шиг байна лээ. Үгүй гэсэн бол үгүй, за гэсэн бол за гэсэн араншинтай хүн. Хоёрдугаарт, улс төрийн зорилго байгаа байх л даа. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн дэвших вэ гэдэг асуудал гарч ирэх байх. Бодвол намын дарга нь л дэвших байлгүй. Тиймээс “Нэгэнт ийм зүйл болоод байгаа юм бол яршиг, ажлаа өгчихье. Сонгуульдаа бэлдье” гэсэн байх. Ажлаа өгөхдөө чухал хоёр зүйл хэлсэн. “Та нар намайг мөнгөөрөө худалдаж авч дээрэлхэж, дарамтална гэж байгаа бол чадахгүй шүү” гэж УИХ-ын индэр дээрээс хэлсэн. Хэнд ингэж хэлээд байгаа юм бэ. Нам доторх л олигархиуддаа хэлээд байна шүү дээ. Нөгөөдүүл нь 2020 оны УИХ-ын сонгуулийн бүх зардлыг гаргасан. Үүгээрээ мань эрийг ногтолж, дарамтлах гэж оролдлоо.

Нөгөө талаар У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрыг санаатайгаар зориуд муудалцуулж байх шиг байна. Үүнийг нөгөө бүлэглэлүүд зориуд хийж байна шүү дээ. Энийг нь У.Хүрэлсүх ойлгохгүй огцомдсон. Тэр талбай дээрх жагсаал цуглааныг Х.Баттулга зохион байгуулсан гэж ойлголоо. Ингээд түүнд эмзэглэсэн. Нам дотроос нь ч, дээрээс нь ч шахаад байхаар “Ер нь энэ хулгайчдад дарамтлуулж байхаар ажлаа өгье. Би Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдье” гэсэн болов уу гэж харж байна.

-Манай улсын Засгийн газар яагаад ийм тогтворгүй байдаг юм бэ. Үүний шалтгааныг та юу гэж бодож байна?

-Ард түмний оюуны чадамж, ухамсар тогтворгүйтэй холбоотой. Тэр дундаа орон нутгийн иргэдэд улс төр, нийгэм, эдийн засгийн талаар ямар ч ойлголт алга. Хэн мөнгө өгсөнд нь сонгуулиар саналаа өгч байна. Сонголтыг хэн хийж байна гэхээр гэр хорооллын иргэд. Улаанбаатар хотын 70 хувь нь гэр хорооллын иргэд байна шүү дээ. Тэд таван төгрөг өгсөн явуулын хүнд саналаа өгч байна. Үүнээс болоод улс төр тогтворгүй байна. Үзэл баримтлал ч гэж алга. АНУ, Европын холбооны улсад ардчилал тогтчихсон байна шүү дээ. Тэд ардчилал гэдгийг хүний эрх, эрх чөлөө, өөрөө сонгуульдаа хариуцлагатай оролцож төр улсын үйл хэрэгт идэвхтэй оролцох ёстой юм байна гэдгийг ухамсарласан байхгүй юу. Манайд болохоор сонгуулийг үнэтэй болгочихсон. Хэдэн төгрөг өгөх юм бэ, хүнсний талон, газар цохож өгөх юм уу гээд хэрэглээ болгочихсон байгаа юм. Тиймээс улс орны нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байна. Дандаа тохиолдлын хүн гарчихсан юм чинь яаж ч тогтвортой байх юм бэ.

Германы канцлер Ангела Меркелийг хар. 16 жил канцлерийн албыг хашихдаа Германыг Европын хамгийн хөгжилтэй улс болголоо шүү дээ. Аж үйлдвэржсэн, ажилгүйдэлгүй, орлого цалин, нийгмийн халамж өндөр улс болголоо. Тэр хүн анх ямар байшинд байсан тэр байшиндаа л өдийг хүртэл амьдарч байгаа юм. Нөхөртэйгөө нийлээд хүнсээ цуглуулж, хувцсаа угаагаад индүүдээд өмсчихөж байна. Сая ажлаа хүлээлгэж өгөхөд түүний талаар нэг ч муу үг гарсангүй. Том албан тушаалтны хувьд ямар энгийн даруу байгаа билээ. Түүнээс сэтгүүлч “Та 10 жилийн өмнө энэ платийг өмсөж байсан шүү дээ. Та яагаад хувцсандаа анхаардаггүй юм бэ” гэхэд “Хувцас сольж өмсөх нь миний зорилго биш. Улс орныг өөрчилж өөд нь татах нь миний ажил. Би загвар өмсөгч биш. Миний өмсөж байгаа хувцас надад таалагддаг учраас би угааж цэвэрлээд индүүдээд өмсдөг” гэж хэлж байна. Гэтэл манайхан гаднаа гяланцаг дотроо паланцаг. Ер нь хүүхнүүдийг хараад байхад ихэнх тохиолдолд жишээ нь, нүүрэндээ их анхаарал тавих юм. Сормуус суулгуулж, хөмсгөө зурж, шивэх юм. Энэ бол орчин үеийн соёл учраас мэдээж байж болно. Хүн эхээс гарахдаа өөгүй төгс гардаггүй. Тиймээс өөгөө далдлах нь орчин үеийн соёл. Гэхдээ зөвхөн нүүрэндээ анхаарахаас гадна үр хүүхэд, нөхөртөө анхаарал халамж тавих хэрэгтэй. Анхаарал халамж тавина гэдэг нь гэр бүлийнхээ гишүүдийн ариун цэврийг маш сайн сахидаг, хувцсаа угааж, индүүдэж өмсөхийг хэлж байгаа юм. Энэ бол халамж. Дээр нь гэр бүлийнхэнтэйгээ зөв хооллох соёлыг сурмаар байна. Ер нь нийтээрээ маш их цагаан архи хэрэглэдэг. Монгол эмэгтэйчүүд зургаахан хоол хийдэг. Мах чанадаг. Бууз хийдэг. Буузаа налчийлгаж байгаад тосонд шараад хуушуур болгочихдог. Арай жижгээр чимхээд банш хийдэг. Эдгээрээс гадна лапша, цуйван. Ингээд л боллоо. Өөр ямар ч хоолны цэс байхгүй. Манайхан яагаад ингэж өвдөөд байгаа юм бэ. Хүн өвддөг дөрөвхөн л шалтгаан байна.

Нэгд, их даарсных. Хоёрд, буруу хооллосных. Гуравт, ариун цэвэр сахидаггүй. Дөрөвт, ёс зүйгүй. Түүнээсээ болоод стресстдэг. Стресс нь хүнд олон өвчин авч ирдэг. Түүнээс монгол хүн зуу насална шүү дээ. Гэтэл сайхан сайхан залуучууд ноцтой өвчнөөр өөд болж байна. Тиймээс үүнд эмэгтэйчүүд маш чухал үүрэгтэй. Учир нь эмэгтэй хүн тэр айлын эзэгтэй болдог гэдэг утгаар нь хэлж байгаа юм. Мэдээж эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг хайрлах ёстой.

Нэгд, их даарсных. Хоёрд, буруу хооллосных. Гуравт, ариун цэвэр сахидаггүй. Дөрөвт, ёс зүйгүй. Түүнээсээ болоод стресстдэг. Стресс нь хүнд олон өвчин авч ирдэг. Түүнээс монгол хүн зуу насална шүү дээ. Гэтэл сайхан сайхан залуучууд ноцтой өвчнөөр өөд болж байна. Тиймээс үүнд эмэгтэйчүүд маш чухал үүрэгтэй. Учир нь эмэгтэй хүн тэр айлын эзэгтэй болдог гэдэг утгаар нь хэлж байгаа юм. Мэдээж эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг хайрлах ёстой.

Сайн ажил хийж их мөнгө олж эхнэр, хүүхдээ сайхан нөхцөлд амьдруулахын төлөө зүтгэх хэрэгтэй. Үүнийг би үгүйсгээгүй. Гэтэл одоогийн эмэгтэйчүүд нэг л их гоёж, дэмий тэнэсэн улсууд болсон байна. Ажиллаж хөдөлмөрлөдөггүй, дээр нь архидалт хавтгайрч байна. Эмэгтэй хүн архи, хар тамхинд нэг орчихвол гарахгүй. Энэ бол биологийнх нь онцлог.

-Та ойрын үед эмэгтэйчүүдэд их шүүмжлэлтэй хандах боллоо. Учир юу вэ. Монгол эмэгтэйчүүдээс манлайлал гэдэг ч юмуу илүү их зүйл хүсээд байна уу?

-Эмэгтэйчүүдээс их юм шалтгаална. Ер нь хүний амьдрал гэр орноос эхэлнэ. Хувийн амьдралаа цэгцлээгүй хүмүүс төр улсын үйл хэргийг цэгцлэх үү. Түрүүн өөрөө ч асууж байсан. Төр яагаад ийм тогтворгүй юм бэ гэж. АНУ, Европ, Японд яагаад 50-иас дээш насныхан төрийн ажлыг хашиж байгаа юм бэ. Яагаад залуучууд нь хийхгүй байна гэхээр хүний амьдралын дадлага туршлага, соёл, ахуй, иргэншилтэй холбоотой. Сүүлийн үед их жендер ярьж эрэгтэйчүүдээ маш их доош нь хийж байна. Үүнийг олон эмэгтэй хүнээс харлаа. Саяхан нэг телевизийн нэвтрүүлэгт орсон чинь хөтлөгч нь “Эрэгтэйчүүд шалчгануур, ажил хийдэггүй” гэх зэргээр над руу дайрлаа. Тэгэхээр нь цаашлуулаад би хэдэн үг хэлснийг хулгайгаар бичиж аваад тавьчихдаг байна ш дээ.

-Та ярилцлага дундаа яриагүй юм уу?

-Үгүй. Хүн чөлөөт цагаар чөлөөтэй л ярина шүү дээ.

-Их хандалт авна лээ. Та УИХ-ын гишүүн П.Анужин руу яагаад тэгж дайрсан юм бэ. “Хүний хувийн амьдрал руу хэт орж, дайрч байна” хэмээн олон нийт шүүмжилж харагдсан?

-П.Анужингийн нэр хүндийг унагах зорилго надад байхгүй. Маазарч, хөтлөгч эмэгтэйг явуулж, яриагаараа дарж өгөх гэсэн. Гэтэл тэр ярианд П.Анужин өртчихсөн. Тэрнээс би эмэгтэй хүмүүсийг хүндэлж, харлалгүй яах вэ дээ. Дөрвөн хүүхэд гаргасан эмэгтэй хүнийг би нулимж дэвсэж болохгүй шүү дээ. Ингэж нулимж дэвсэж байна гэдгийг тэр телевизийнхэн санаатайгаар бөгөөд санамсаргүйгээр хийчихсэн. Түүнээс олон нийтэд хандаж П.Анужинг би хэзээ ч муу хэлж байгаагүй. Хэлэх ч үгүй. Харин иргэд сонгуулиар П.Анужинг янз бүрээр л муулаа биз дээ. Та нар интернэт рүү ороод үзээрэй. Гэтэл өөрийгөө хэлэлтгүй миний санамсаргүй хэлсэн зүйлийг шүүмжлээд П.Анужинд хайртай гэж жигтэйхэн. Би ойлгож байна. Яагаад тэгж их хайртай болов гэхээр сүүлийн хэдэн жилүүдэд гэр бүлийн салалт асар өндөр болсон. Нэгээс хоёр хүүхэдтэй ганц бие эхчүүд олон боллоо. Энэ бол эмэгтэйчүүдийн эмзэг сэдэв юм байна лээ л дээ.

-Манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хүнд байна. Цаашдын нөхцөл байдал, гарц гаргалгааг та хэрхэн харж байна?

-Төсөв цаашид хүндэрнэ. Ч.Хүрэлбаатар сая гайхуулаад л байсан, таван их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталлаа шүү дээ. Ирэх долоо, наймдугаар сард 7-8 их наяд төгрөгийн алдагдалд орох байх. Дээр нь дулаан, цахилгааны үнийг тэглэсэн. Үүний алдагдал нэмэгдэнэ. Тиймээс одоо төсвөө яаж бүрдүүлэх вэ, яаж алдагдлыг нөхөх вэ гэдэг асуудал үүснэ. Ер нь Монгол Улсад эргэлдэх нийт төсвийн хэмжээ 10-15 их наяд төгрөг байна. Гэхдээ энэ нь хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл, таны судсаар гүйж байгаа цусны 500 граммыг соруулбал таны даралт унаж толгой тань эргээд ухаан алдана биз дээ. Яг үүнтэй адил улс орон гэдэг судастай. Тэр судсаар нь мөнгө гэж зүйл гүйж байдаг. Тэгж байж аж ахуйн ажил, хүний амьдрал үргэлжилдэг. Тэр мөнгө хангалттай биш байна. Дөнгөж 15-хан их наяд. Энэ нь дөрвөн миллиард орчим ам.доллар. Дөрвөн миллиард нь бас хоёр миллиардын алдагдалтай. Үүнийгээ нөхөхийн тулд гаднаас хоёр миллиардын зээл тусламж авч бүрдүүлдэг. Гүйлгээнд мөнгө дутуу байна. Миний харж байгаагаар гүйлгээнд 50-60 их наяд төгрөг хэрэгтэй байна. Дунджаар монголчуудын цалин 2,5-3 сая, тэтгэвэр 1-1.5 сая төгрөг болох ёстой. Ингэж байж бид амьдарна. Ийм болбол бид БНСУ-ын дайны амьдралтай болно гэсэн үг.

-Гарц нь юу юм бэ. Үүнд хүрэхийн тулд яах ёстой вэ?

-Ийм цалин авахын тулд гүйлгээнд 60 их наяд төгрөг оруулах ёстой байна. Энэ мөнгийг яах вэ гэдэгт тогтъё. Нэгдүгээрт, санхүүгийн сахилга батыг чангатгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гүйлгээнд байгаа нийт мөнгөний 90 хувийг устгах хэрэгтэй. Цахим мөнгө рүү шилжих хэрэгтэй байна. Ингэвэл дарга нар хулгай хийх, хийснээ нуух боломжгүй болчихно. Хоёрдугаарт, бохир мөнгө угаагдахгүй. Мөнгө байхгүй биш байгаа. Тиймээс энэ мөнгийг оруулчихаж болно. Монголбанкны нэг үүрэг нь гүйлгээнд мөнгө оруулах хэрэгтэй. Ингэхийн тулд мэдээж тэр мөнгөө баталгаажуулах ёстой. Гэхдээ баталгааг юугаар хийх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй юм байна лээ. Баталгаа юунаас үүдэх вэ гэхээр валют, экспортын орлогоос. Мөн дээр нь үнэт цаас, алтны нөөц, том төслүүд байж мөнгө баталгаажина. 60 их наяд төгрөг гүйлгээнд оруулахын тулд өнөөдрийн долларын ханшаар бодвол 20 миллиард гүйлгээнд байлгана гэсэн үг.

Би нэг мянган долларын цалин авах тухай л ярьж байна шүү дээ. Нийт хүн амын орлогыг мянган долларт хүргэе гэвэл сая дурдсан баталгаа шаардлагатай байх нь. Тэгвэл энэ баталгааг одоо яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Доллар яагаад хуримтлагдахгүй байгаа тухай ярья. Доллар олох хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр доллар хуримтлуулах хэрэгтэй байна. Тэгвэл гадаад худалдаагаа харъя. Манай бусад оронтой хийж байгаа гадаад худалдаа нь 99 хувийн алдагдалтай юм байна лээ. АНУ-БНХАУ-ын худалдаа 25 хувийн алдагдалтай болж АНУ Хятадын эдийн засгийг хаалаа. Хятадаас наймаа хийхгүй, хөрөнгө оруулалтаа татаж авна гэсэн шүү дээ. Манайх 99 хувийн алдагдалтай байна. Үүнийг цэгцлэх ёстой. Л.Оюун-Эрдэнэ Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам байгуулах талаар ярьсан. Энэ яамыг байгуулах хэрэгтэй. Маш чухал асуудал. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам байхгүй яаж хөгжих гээд байгаа юм бэ. Гадаад яаманд худалдаа хариуцаж байгаа гээд хоёрхон мэргэжилтэн сууж байгаа байхгүй юу.

-Худалдааны алдагдлаа цэгцлэх нь өнөөдөр маш чухал асуудал болчихоод байна. Манай улс бусад орнуудтай хийж байгаа гадаад худалдаа 99 хувийн алдагдалтай гэж та хэллээ. Бусад гэлтгүй хөрш орнууд маань л гэхэд манайхаас маш өндөр татвар авдаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ, худалдааны алдагдлаа яаж цэгцлэх үү?

-Хөршүүдээсээ эхэлье. ОХУ-аас нэг миллиард 500 сая ам.долларын импорт хийж байна. 30 сая долларт эрчим хүч, үлдсэнд нь шатах тослох материал авч байна. Энэ байдал 30 жил үргэлжиллээ. Өөрөөр хэлбэл, бидэнд хаалт тавьчихсан байгаа юм. ОХУ руу бүтээгдэхүүн гаргахад 50, 60 хувийн татвар төлдөг. Тиймээс ОХУ-тай тусгайлсан гэрээ хийх хэрэгтэй. Монгол-ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг таван мянган миллиард долларт хүргэх хэрэгтэй. Манайх хоёр миллиард 500 сая долларын бараа гаргая, танайх манайх руу хоёр миллиард 500 сая долларын бараа авна. Манайд алс дорнод Сибирь, Уралын махны зах зээлийг нээгээд өгчих гэх хэрэгтэй. Дэлхийн хоёрдугаар дайныг оросууд монгол малын махыг идэж, өлсгөлөнд өртчихөлгүй дайныг ялсан. Одоо идчих гэхээр үхчих юм яриад байгаа юм. Ноос ноолуур, арьс ширээ боловсруулж бүтээгдэхүүн болгож гаргах хэрэгтэй. Ингэж таван миллиард ам.доллар буюу 15 их наяд төгрөг гүйлгээнд оруулах боломжтой. Нөгөө талд БНХАУ-тай мөн гэрээ хийх хэрэгтэй. Хятадууд Монголд орж ирээд олигтой үйлдвэр байгуулаагүй. Дээрээс нь ямар ч ариун цэвэр, тохижилт, стандартын технологигүй махны цехүүд барьж байгаа юм. Тэднийг бүгдийг нь хаах хэрэгтэй. Ер нь 3-4 аймгийн дунд европ стандартын нэг мах комбинат байгуулах хэрэгтэй.

Хоёрдугаарт, манайх хятадуудтай худалдааны ашигтай ажиллаж байгаа. Учир нь түүхий эдээ урагшаа гаргадаг. Хятадууд манайхаас бэлэн бүтээгдэхүүн авдаггүй. Яагаад Африк хөгжөөгүй юм бэ гэхээр дарга нарт нь авлига өгч, түүхий эдийг нь хамж авчихаад Африкийг хаячихсан. Тиймээс хятадуудтай хэлэлцээр хийж таван миллиардын эдийн засгийг бий болгох хэрэгтэй. Одоо хоёр миллиард хүрэх үү үгүй юү л хамтын ажиллагаатай байгаа. Зах зээлээ нээж өгөхийг хүсэх хэрэгтэй. Бид нэгэнтээ л нэг миллиард 300 сая хүнтэй муудалцаж асуудлыг шийдэж чадахгүйгээс хойш яаж харилцан ашигтай хамтын ажиллагаатай байх талаар хэлэлцээ хийх хэрэгтэй. Гэхдээ тэгж байна гээд Монголынхоо тусгаар тогтнол, өв соёл, газар, нутгаа тэд нарт өгч болохгүй. Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг 5-10 миллиард долларт хүргэх хэрэгтэй. Японтой эдийн засгийн хамтын ажиллагаагаа гурван миллиардад хүргэх хэрэгтэй. Япончууд бараагаа зарж болно, гэхдээ иргэдэд машиныг нь хүүгүй лизингээр өгүүлэх хэрэгтэй. Мөн Солонгостой хоёр миллиард ам.долларын хамтын ажиллагаатай болох хэрэгтэй. Ингэж Хятадад 5, ОХУ 5, Солонгос, Япон тус бүр хоёр миллиардын эдийн засгийн хамтын ажиллагаатай болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 42 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлттэй болж байна. Үүн дээр зэс, нүүрсний орлогыг нэмэхээр 60 тэрбум төгрөг рүү дөхнө. Эдийн засгийг өөрчлөхийн тулд нийгэм, эдийн засаг, улс төрд маш том реформ хийх хэрэгтэй болж байна. Манай улсын аж ахуйн бүх салбарт норматив байхгүй байна. Тогтоох хэрэгтэй.

-Таны ярьсан цогц реформыг хийж чадах юм болов уу даа?

-Залуу хүний хувьд Л.Оюун-Эрдэнэ нийгэм, эдийн засаг, улс төрийн шинэчлэлийг зоригтойгоор хийх хэрэгтэй. Спиртийн онцгой албан татварыг яаралтай гурав дахин нэм. Ингэж л залуучуудаа аваръя. Архинаас болж олон хүн эндэж, гэмт хэрэгт өртөж, эрүүл мэндээрээ хохирч байна шүү дээ. Мөн банк санхүүгийн реформыг яаралтай шинэчил. Арилжааны банкуудыг эрс шинэчлэх ажлыг яаралтай хий. Хадгаламжийн хүүг 0.5 хувь болго. Герман, АНУ, Япон улсын арилжааны банкуудын зээлийн хүүг судалж, тэр жишгээр арилжааны банкны зээлийн хүүг тогтоох хэрэгтэй байна. Нийгмийн аливаа асуудлыг төр нуруун дээрээ үүрдэг. Түүнээс хувийн болон арилжааны банкууд үүрдэггүй. Арилжааны банкны зээлийн хүү татварын орлогоос доогуур байна. Үүнээс гадна орон нутгийн төсвийн асуудлыг дээр дурдсанаар шийдэх хэрэгтэй. Орон нутгийн төсвийн 50 хувийг иргэд, малчдын ашиг орлогын татвараас, үлдсэн 50 хувийг улсын нэгдсэн төсвөөс бүрдүүл. Уул уурхай, ашигт малтмалаас орж ирж байгаа татварыг нэгтгэж Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүл.Үүнийгээ 18 аймагт эрх тэнцүү хуваа. Гэхдээ тэр мөнгийг нь зөвхөн орон нутгийн хөрөнгө оруулалт, хөгжилд зарцуулах шаардлагатай байна. Сангийн яаманд байгаа бүх өр зээл, зээлийг гадаадад гаргасан баталгаануудыг бүгдийг нь олон нийтэд ил гаргах хэрэгтэй. Монголбанкны тайланг ч мөн. Ингэхдээ хөндлөнгийн АУДИТ-ийн байгууллагаар шалгуул. Төрийн албан хаагчдыг 50 хувь цомхотго. Гэхдээ хуваариа аж ахуй эрхлэх мөнгийг өгч байж цомхотгох хэрэгтэй. Мөн Улаанбаатар, орон нутагт ажилгүй байгаа иргэдийг малжуулах хөтөлбөр хэрэгжүүлж орон нутагт ая тухтай амьдрах боломжийг яаралтай бүрдүүлж өг. Залуучууд I, II, III хорооллын м2-тыг 1.5 сая төгрөгөөс илүүгүй үнээр үнэлж жилийн гурван хувийн хүүтэйгээр ипотекийн зээлээр орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүл. Ингэхдээ хот хөдөө гэж ялгамааргүй байна.Улаанбаатар хотод бүх зүйлийг дэндүү их төвлөрүүлсэн байна. Үүний нэг нь их, дээд сургууль. 98 дээд сургуулийг цомхотгож, 16 дээд сургуультай болгон бусдыг нь хаах хэрэгтэй. Ингэхдээ ХААИС, СУИС, Батлан хамгаалахын их сургуулийг Дархан-Уул руу, Цэргийн дээд сургууль, МУБИС-ийг Багануур руу нүүлгэн шилжүүл. Бүх аймгийн ЕБС-ийн 10, 11, 12 дугаар ангид мэргэжил эзэмших хөдөлмөр кабинетын лабораториуд яаралтай байгуулах хэрэгтэй. Цэргийн албыг хоёр жил болгож, хүйс харгалзахгүйгээр цэрэгт татдаг тогтолцоо руу шилжих хэрэгтэй байна. Дэлхийн улс төрийн байдал тогтворгүй байгаа. Нөгөөтэйгүүр, хүүхэд залуучуудыг ёс зүйтэй, бие бялдар эрүүл, цэргийн мэдлэгтэй болно. Мөн Сүхбаатар, Дорнодын тал дахь өвсийг хурааж, хадлан хадах даалгаврыг орон нутгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын дарга нарт даалга. Зунжингаа найр наадам хэсчихээд өвөл нь зуд боллоо шүү гээд Засгийн газраас өвс, тэжээл нэхээд байж болохгүй. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануур хотоос 45 км зайд улсын хүнсний нөөцийн агуулахыг Шүүхийн шийдвэрийн дэргэд яаралтай үтэр түргэн барьж байгуулах шаардлагатай. Учир нь зуд турхан, дэлхийг донсолгосон халдварт өвчин, дайн дажинд бэлэн байх ёстой. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамыг нэн тэргүүнд байгуулах хэрэгтэй. Иргэдийн орлогыг эрс нэмэгдүүлэх өөрчлөн байгуулалтыг нэн яаралтай хий. Цалинг 1000, тэтгэврийг 500 ам.долларт хүргэх талаар би дээр дурдсан. Ипотекийн хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй болго. Цахим мөнгө санхүүгийн орчинг бий болго. Мөнгө хүүлэхийн эсрэг хууль гаргаж, ААН, иргэд мөнгө хүүлэхгүй байх эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай. Бусад орон руу бараа бүтээгдэхүүн экспортолж байгаа компаниудын санхүүгийн тооцоог ам.доллараар л хий. Эдгээр эрс шинэчлэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар маш яаралтай хийх хэрэгтэй. Хэрвээ хийж чадахгүй бол чадах хүнд нь албан тушаалаа өг. Тэд ямар Далай лам, бурхан биш. Тэдэнд бид мөргөх гэж сонгоогүй. Гурван сая хүний ажил, амьдралыг эрс шинэчлүүлэхийн төлөө л сонгосон. Өөрсдийнхөө төлөө хууль батлахаа боль. Сайн хууль батал.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөх морь өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 15. Сумъяа гариг. Билгийн тооллын 4, хөх морь өдөр. Өдрийн наран 07:58 цагт мандан 18:14 цагт жаргана. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гаригийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой.