Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шинжилгээний явуулын багууд хоорондоо хүч нэмж ажиллахыг зөвлөлөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороон дээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авч буй явуулын цэг дээр ажиллаж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлын хэрэгжилтийг шалгалаа.

Нийслэлийн хэмжээнд өргөтгөсөн байдлаар зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авах ажил Сонгинохайрхан дүүргээс эхэлж буй бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Өнөөдөр тус дүүргийн 16 хорооны 20057 иргэнээс PCR шинжилгээ авахаар төлөвлөж, суурин 13 цэг, явуулын 50 баг ажиллаж байна.

Шинжилгээнд хамрагдах иргэдийн идэвх сайн байна. Нэг хүнээс шинжилгээ авах хугацаа 1-2 минут байгааг НМХГ-ын ажилтан хэллээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Шинжилгээ өгч буй иргэдийг удаан хүлээлгэхгүй, дараалал үүсгэхгүй байхад анхаарч ажиллаарай. Нэг баг шинжилгээгээ авч дууссан бол нөгөө цэг дээрээ нэмэлт хүч болон очиж, хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, зохион байгуулалт хийх нь чухал” хэмээн сануулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мөн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын хүртээмж ямар байгааг шалгаж, зөвшөөрөгдсөн салбарын ажилтан, албан хаагчид ажил-гэрийн хооронд чирэгдэлгүйгээр зорчих боломжоор хангахыг үүрэг болголоо.

Улмаар өглөө, оройны оргил ачааллын цагаар нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ, зөвшөөрөгдсөн салбарын байгууллагууд дотоод зохион байгуулалтаа хийж ажилтнуудынхаа тав хүртэл хувийг нь биечлэн ажиллуулах шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болгосон юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

“0001 УАР” улсын дугаар 427 сая 450 мянган төгрөгөөр зарагджээ

Авто тээврийн үндэсний төвөөс “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарласан.

Дуудлага худалдаа өнөөдөр буюу хоёрдугаар дугаар сарын 15-ны өдрөөс гуравдугаар сарын 26-ны өдрийн хооронд auction.transdep.mn сайтаар үргэлжилж байна.

Дуудлага худалдаанд оролцогчид барьцаа 50,000 төгрөг төлөн оролцсон бөгөөд дуудлага худалдааны үеэр 0001 УАР дугаар 427 сая төгрөгт хүрч зарагдсан байна.

Одоогоор дуудлага худалдаагаар

  • 1771 УАР
  • 0011 УАР
  • 0101 УАР
  • 4141 УАР
  • 0041 УАР
  • 1001 УАР
  • 0071 УАР
  • 7171 УАР
  • 1441 УАР
  • 0001 УАР дугаарууд олгогдоод байна.

Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана.

Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажих юм.

Дуудлага худалдааны зар:

Д/Д

АНХНЫ ҮНЭ

ЭХЛЭХ

ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ УЛСЫН ДУГААР

ОГНОО

ЦАГ

1

0₮

2021-02-15

09:00

0001УАР, 0011УАР, 0041УАР, 0071УАР, 0101УАР, 4141УАР, 7171УАР, 1001УАР, 1441УАР, 1771УАР,

14:00

2211УАР, 5511УАР,8811УАР, 1111УАР, 0021УАР, 0051УАР, 0081УАР, 2121УАР, 5151УАР, 8181УАР

2

0₮

2021-02-16

09:00

2222УАР, 0012УАР, 0052УАР, 0082УАР, 1212УАР, 5252УАР, 8282УАР, 2112УАР, 2552УАР, 2882УАР

14:00

3322УАР, 6622УАР, 9922УАР, 0222УАР,0032УАР, 0062УАР, 0092УАР, 3232УАР, 6262УАР, 9292УАР

3

0₮

2021-02-17

09:00

3333УАР, 0013УАР, 0053 УАР, 0083УАР, 1313УАР, 5353УАР, 8383УАР, 3113УАР, 3553УАР, 3883УАР,

14:00

2233УАР, 6633УАР, 9933УАР, 0003УАР, 0033УАР, 0043УАР, 0073УАР, 0303УАР, 4343УАР, 7373УАР

4

0₮

2021-02-18

09:00

0444УАР, 0024УАР, 0064УАР, 0094УАР, 2424УАР, 6464УАР, 9494УАР, 4224УАР, 4664УАР, 4994УАР,

14:00

3344УАР, 7744УАР, 4444УАР, 0014УАР, 0054УАР, 0084УАР, 1414УАР, 5454УАР, 8484УАР, 4114УАР

5

0₮

2021-02-19

09:00

0005УАР, 0055УАР, 0035УАР, 0075УАР, 0505УАР, 3535УАР, 7575УАР, 5005УАР, 5335УАР, 5775УАР

14:00

1155УАР, 4455УАР, 8855УАР, 0555УАР, 0025УАР, 0065УАР, 0095УАР, 2525УАР, 6565УАР, 9595УАР

6

0₮

2021-02-22

09:00

6666УАР, 0016УАР, 0046УАР, 0086УАР, 1616УАР, 4646УАР, 8686УАР, 6116УАР, 6446УАР, 6886УАР,

14:00

2266УАР, 5566УАР, 9966УАР, 0006УАР, 0066УАР, 0036УАР, 0076УАР, 0606УАР, 3636УАР, 7676УАР

7

0₮

2021-02-23

09:00

0777УАР, 0027УАР, 0057УАР, 0097УАР, 2727УАР, 5757УАР, 9797УАР, 7227УАР, 7557УАР, 7997УАР,

14:00

3377УАР, 6677УАР, 7777УАР, 0017УАР, 0047УАР, 0087УАР, 1717УАР, 4747УАР, 8787УАР, 7117УАР

8

0₮

2021-02-24

09:00

0008УАР, 0088УАР, 0038УАР, 0068УАР, 0808УАР, 3838УАР, 6868УАР, 8008УАР, 8338УАР, 8668УАР

14:00

1188УАР, 4488УАР, 7788УАР, 0888УАР, 0028УАР, 0058УАР, 0098УАР, 2828УАР, 5858УАР, 9898УАР

9

0₮

2021-02-25

09:00

9999УАР, 0019УАР, 0049УАР, 0079УАР, 1919УАР, 4949УАР, 7979УАР, 9119УАР, 9449УАР, 9779УАР

14:00

2299УАР, 5599УАР, 8899УАР, 0009УАР, 0099УАР, 0039УАР, 0069УАР, 0909УАР, 3939УАР, 6969УАР

10

0₮

2021-02-26

09:00

3000УАР, 6000УАР, 9000УАР, 0030УАР, 0060УАР, 0090УАР, 3030УАР, 6060УАР, 9090УАР, 0330УАР

14:00

0660УАР, 0990УАР, 3300УАР, 6600УАР, 9900УАР, 1000УАР, 4000УАР, 7000УАР, 0010УАР, 0040УАР

11

0₮

2021-03-01

09:00

0111УАР, 0031УАР, 0061УАР, 0091УАР, 3131УАР, 6161УАР, 9191УАР, 1331УАР, 1661УАР, 1991УАР

14:00

4411УАР, 7711УАР,1221УАР, 1551УАР, 1881УАР, 3311УАР, 6611УАР, 9911УАР, 2000УАР, 5000УАР

12

0₮

2021-03-02

09:00

0002УАР, 0022УАР, 0042УАР, 0072УАР, 0202УАР, 4242УАР, 7272УАР, 2002УАР, 2442УАР, 2772УАР

14:00

1122УАР, 5522УАР, 8822УАР, 2332УАР, 2662УАР, 2992УАР, 4422УАР, 7722УАР, 8000УАР, 0020УАР

13

0₮

2021-03-03

09:00

0333УАР, 0023УАР, 0063УАР, 0093УАР, 2323УАР, 6363УАР, 9393УАР, 3223УАР, 3663УАР, 3993УАР

14:00

4433УАР, 7733УАР, 3003УАР, 3443УАР, 3773УАР, 1133УАР, 5533УАР, 8833УАР, 0050УАР, 0080УАР, 7070УАР

14

0₮

2021-03-04

09:00

0004УАР, 0044УАР, 0034УАР, 0074УАР, 0404УАР, 3434УАР, 7474УАР, 4004УАР, 4334УАР, 4774УАР

14:00

1144УАР, 5544УАР, 8844УАР, 4554УАР, 4884УАР, 2244УАР, 6644УАР, 9944УАР, 2020УАР, 5050УАР, 0110УАР

15

0₮

2021-03-05

09:00

5555УАР, 0015УАР, 0045УАР, 0085УАР, 1515УАР, 4545УАР, 8585УАР, 5115УАР, 5445УАР, 5885УАР

14:00

2255УАР, 6655УАР, 9955УАР, 5225УАР, 5665УАР, 5995УАР, 3355УАР, 7755УАР, 8080УАР, 0220УАР, 0440УАР

16

0₮

2021-03-08

09:00

0666УАР, 0026УАР, 0056УАР, 0096УАР, 2626УАР, 5656УАР, 9696УАР, 6226УАР, 6556УАР, 6996УАР

14:00

3366УАР, 7766УАР, 6006УАР, 6336УАР, 6776УАР, 1166УАР, 4466УАР, 8866УАР, 0550УАР, 0880УАР, 0770УАР

17

0₮

2021-03-09

09:00

0007УАР, 0077УАР, 0037УАР, 0067УАР, 0707УАР, 3737УАР, 6767УАР, 7007УАР, 7337УАР, 7667УАР

14:00

1177УАР, 4477УАР, 8877УАР, 7447УАР, 7887УАР, 2277УАР, 5577УАР, 9977УАР, 2200УАР, 5500УАР, 1100УАР

18

0₮

2021-03-10

09:00

8888УАР, 0018УАР, 0048УАР, 0078УАР, 1818УАР, 4848УАР, 7878УАР, 8118УАР, 8448УАР, 8778УАР

14:00

2288УАР, 5588УАР, 9988УАР, 8228УАР, 8558УАР, 8998УАР, 3388УАР, 6688УАР, 8800УАР, 0070УАР, 4400УАР

19

0₮

2021-03-11

09:00

0999УАР, 0029УАР, 0059УАР, 0089УАР, 2929УАР, 5959УАР, 8989УАР, 9229УАР, 9559УАР, 9889УАР

14:00

3399УАР, 6699УАР, 9009УАР, 9339УАР, 9669УАР, 1199УАР, 4499УАР, 7799УАР, 1010УАР, 4040УАР, 7700УАР

Categories
мэдээ нийгэм

Манай улсын хүн амын дундаж наслалт 70 байна

Монгол Улсын нийт хүн амын тоо 2019 оны байдлаар 3,296,866 байна.

Үүний 1,619,573 нь эрэгтэй, 1 677,293 нь эмэгтэй байгааг Үндэсний Статистикийн хорооны мэдээлэл харуулж байна.

Монгол Улсын хүн ам гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга (183 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар) оршин суугаа Монгол Улсын харьяат иргэд болон гадаадад амьдарч байгаа МУ-ын харьяат иргэдийг хэлнэ.

Хүснэгт. Хүн амын тоо

Түүнчлэн Монгол Улс анх 1992 оноос эхлэн дундаж наслалтыг тооцож эхэлсэн байдаг.

Тэгвэл манай улсын хүн амын дундаж наслалтыг 1992 онд анх тооцоход 62.77 байсан бол 2018 он хүртэлх 26 жилийн хугацаанд 7.4 жилээр нэмэгдсэн болохыг Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2020 оны суурь судалгааны тайланд онцолжээ.

Дундаж наслалтыг хүйсээр авч үзвэл Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 1992 онд 4.19 жилийн зөрүүтэй буюу эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 4.19 жилээр урт насалж байсан бол 2018 онд уг зөрүү 9.67 болж өссөн байна.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдлыг аймгуудын хувьд харахад Орхон аймаг хамгийн их зөрүүтэй буюу 11.7 байгаа ба Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Сүхбаатар аймгууд зөрүү 10 буюу улсын дунджаас их байжээ. Харин Говь-сүмбэр аймаг зөрүү хамгийн бага буюу 3.7 байсныг тайланд дурджээ.

Categories
мэдээ нийгэм

С.Энхболд: Энэ сарын 23-наас вакцинжуулалтыг эхлүүлнэ гэж төлөвлөсөн

вакцин-н зурган илэрц

Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцины талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Хөл хорио 23-наас дуусаж байна. 23-наас вакцин хийж эхэлнэ. ДЭМБ-аас одоогийн байдлаар Pfizer-ийн вакциныг яаралтай горимоор хийх зөвшөөрөл олгочихсон байгаа. Энэ долоо хоногт AstraZeneca вакцин бүх шатны туршилт шинжилгээгээ даваад зөвшөөрөл олгогдоно.

Манай улс 4 төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийгээд эхнээсээ тээвэрлэлтийн асуудлыг төлөвлөөд явж байна. Эхний ээлжид AstraZeneca, Pfizer-ийн вакцинууд орж ирнэ. ХӨСҮТ-д Үндэсний агуулах байдаг. Тоног төхөөрөмжүүдийг хангасан. Pfizer-ийн вакциныг -70 градусын нөхцөлд хадгалах ёстой. Агуулах тоног төхөөрөмжийг суурилуулсан, тээвэрлэлт хадгалах бэлтгэлийг хангасан.

2020 оны долоодугаар сараас эхлэн COVAX хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ тавиад хамрагдаад явж байна. COVAX хөтөлбөрөөр хүн амын 20 хувийг хамруулна. Үлдсэн 40 хувийг өөрсдийн санхүүжилтээр хийнэ. Санхүү төсөв, худалдан авалтын журмаар худалдан авалт хийх асуудал Сангийн яаманд асуудал шийдэгдсэн. Нийт хүн амын 60 хувийг буюу 2 сая орчим хүнд вакцинд хамруулна. 0-18 насны 1.2 сая хүн, 18-аас дээш насны 2 сая орчим хүн байгаа. Зарим вакцин 16-аас дээш насныханд хийдэг. Дийлэнх нь 18-аас дээш насныханд хийнэ гэсэн зөвлөмжтэй явж байгаа учраас бид нийт хүн амын 60 хувийг вакцинжуулна. Зардал, төсөв бүгд шийдэгдсэн. Худалдан авалт, тээвэрлэлт яригдаж байна.” гэлээ.

Хүн амыг коронавирусийн вакцинжуулалтад хамруулах дараалал:

Зорилтот хүн ам Хамрагдах хүн амын тоо Нийт хүн амд эзлэх хувь
1 Эрүүл мэндийн салбарын нийт ажилчид 56.047 1.7%
2 Хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарынхан (онцгой байдал, цагдаа гэх мэт) 52.750 1.6%
3 50-аас дээш насны хүн ам 583.545 17.7%
4 Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 230.781 7%
5 Суурь өвчтэй хүмүүс (зүрх судас. чихрийн чижин, хорт хавдар гэх мэт) 276.937 8.4%
6 Дайчлах боломжтой ажиллагсад (вакцинжуулалт хариу арга хэмжээний багт ажиллана) 65.937 2%
7 Стратегийн ач холбогдолтой салбарын ажилчид (хил, гааль, нүүр тээврийн жолооч гэм мэт) 329.687

10%

8 Бүх шатны боловсролын байгууллагын ажилчид 69.234 2.1%
9 Вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай бусад хүн ам 313.202 9.5%
1.978.120 60%
Categories
мэдээ нийгэм

Хувьсах зардлаа тануулсан сургуулиуд мэдэгдэл гаргажээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбар дахь тэгш бус байдлыг тэгшитгэх, хувьсах зардал нэрээр сургуулиудад хавтгайд нь мөнгө олгодог байдлыг зогсооно хэмээсэн билээ.

“Төрийн сургуульд явдаг 170.000 хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон. Нийслэл хотод 30.000 гаруй хүүхэд тог цахилгаангүй, зурагтгүй, кабельгүй, утасгүй, компьютергүй орчинд байна. Хувийн сургуулиудаас хэмнэсэн хувьсах зардлыг амьдралын боломжгүй, цахимаар болон теле хичээл авах боломжгүй хүүхдүүдэд зориулна” хэмээн тэрбээр эрс мэдэгдээд байгаа.

Үүнтэй холбогдуулж өчигдөр Хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоо хуралдаж, шийдвэрээ гаргажээ. Тус холбоо хуралдаад “Хэдийгээр сайд таны гаргасан мэдэгдэл нь талуудын оролцоог хангаж, харилцан ойлголцох боломж олгоогүй ч хуралд оролцсон 10 саяас дээш төлбөртэй холбооны гишүүн сургуулиуд таны саналыг дэмжин ажиллахаа үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Улаанбаатар хотод хувийн хэвшлийн 5 сая хүртэлх төлбөртэй 106, 5-10 сая төгрөгийн төлбөртэй 12 сургууль, 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй найман хувийн сургууль байдаг байна. Дээрх найман сургууль нь цахимаар хичээллэж, цахилгаан, дулаанаа улсаар даалгаж байгаа ч 10-аас дээш сая төгрөгийн төлбөрийг авч байгаа нь “шударга бус” гэж салбарын сайд үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэхийг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахимаар боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй дуудлага буурсан байна. Мөн орон гэргүй иргэдийг бүртгэлжүүлж, коронавирусийн шинжилгээнд хамруулан, Нийгмийн хамгааллын төв, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагуудад хүлээлгэж өгсөн байна. Өнгөрсөн хугацаанд тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байгаа зочид буудлуудын теле камеруудын үзлэг шалгалтыг хийсэн байна. 17 зочид буудалд шалгалт хийснээс есөн зочид буудлаас зөрчил илэрч, зөрчлийг арилгуулах албан шаардлагыг хүргүүлсэн байна. Мөн сайжруулсан түлшний хэрэглээний талаар иргэдээс ирсэн гомдлын дагуу итгэмжлэгдсэн лабораторид шалгуулах ажлыг зохион байгуулжээ. Шалгалтаар Монгол Улсын стандарт шаардлагад бүрэн нийцсэн, байгаль орчин болон иргэдэд хор хөнөөлтэй химийн элемент илрээгүй гэсэн дүн шинжилгээ гарсан байна.

Үүний дараа Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж танилцуулга хийлээ.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын голомтыг хумих, тархалтыг зогсоох, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд эхний ээлжинд төр, захиргааны байгууллагын 62,646 ажилтан, албан хаагчдыг 2021 оны 02 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд, хоёрдугаар ээлжинд халдварын голомтын бүсийн айл, өрхийн шинжилгээг 137 явуулын баг, 73 түр шинжилгээний цэгээр нийт 109,068 иргэнээс шинжилгээ авсан. Гуравдугаар ээлжинд 247,674 шинжилгээг 02 дугаар сарын 14-22-ны өдрүүдэд есөн дүүрэгт зохион байгуулах хуваарийг гарган ажиллаж байна.

2021 оны 02 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 54,261 иргэн, 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 30,676 иргэн, 02 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 32,801 иргэн, 02 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 23,765 иргэн, 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 22,861 иргэн, 02 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 69,264 иргэн, 02 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Багахангай дүүргийн 945 иргэн, Багануур дүүргийн 6,893 иргэн, Налайх дүүргийн 6,208 иргэнийг тус тус шинжилгээнд хамруулах юм.

2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18:00 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 15,000 иргэн шинжилгээнд хамрагдахаас 13,026 иргэн хамрагдсан байна.

Шинжилгээнд 3,796 эмч, эмнэлгийн ажилтан, 2,437 бусад төрийн байгууллагын, эргүүл хамгаалалтад 9,389 алба хаагч, нийт 15,622 ажилтан, албан хаагч ажиллаж байна.

02 дугаар сарын 16-ны өдрөөс зах, бөөний худалдааны төвийн үйл ажиллагааг шат дараатай нээхээр төлөвлөж, 02-р сарын 14-15-ны өдрүүдэд төвийн зургаан дүүргийн 18 цэгт дээрх аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудыг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Баярын өдрүүдээр яаралтай түргэн тусламжийн 46 автомашин ажилласан. Ачаалал ихэссэн үед таван автомашин нэмж ажиллуулсан” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ үеэр яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг иргэдэд шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хүнсний томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийн зохицуулалт, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх чиглэлээр зохион байгуулах ажлын талаар танилцуулга өгсөн юм. Энэ сарын 16-наас томоохон зах, худалдааны төвүүд үйл ажиллагаагаа эхлүүлэхтэй холбогдуулан ажиллах цагийн хуваарийн талаар зах, худалдааны төвийн удирдлагуудтай цахимаар холбогдсон байна. Сар шинийн баярын өдрүүдээр 30 байршилд хэрэглээний ус багассан гэх дуудлага ирсэн байна. Иргэдээс ирсэн гомдлыг тухай бүрд нь шийдсэн байна. Мөн замын халтиргаа гулгааг тухай бүрд нь арилгаж, хог хаягдлыг хуваарийн дагуу ачиж, тээвэрлэсэн байна.

Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний гүйцэтгэх захирал Р.Дагдан, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ТӨХК-ний гүйцэтгэх Г.Баярсайхан нарт хотын дарга Д.Сумъяабазар үүрэг, чиглэл өгсөн. Тэрбээр “Улаанбаатар хотыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь нөхцөлөө одооноос хангах хэрэгтэй. Олон мянган айлын орон сууцны дулааныг даах уу, үгүй юу гэдэг судалгааг хийх ёстой юм” гэлээ.

Нийтийн Тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр Нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тусгай чиглэлд шилжүүлж, зөвхөн хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үүрэг гүйцэтгэх ажилтан, албан хаагч нарыг зорчуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж байгаа эсэх талаар танилцуулга өгсөн.

02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах чиглэлийг барьж ажиллана. Өнөөдрөөс 21 чиглэлд 180 автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд гарч байгаа бөгөөд нэмэлтээр автобус явуулахыг Хотын дарга үүрэг болголоо. Тухайлбал, Баянхошуу, Зүүн салаа, Баруун салаа, Тахилт зэрэг чиглэлд ачаалал нэмэгдэж, хүмүүсийн бөөгнөрөл үүсч байна. Үүнд анхаарч, автобусны тоог нэмэгдүүлж, иргэдэд чирэгдэл учруулахгүй зохион байгуулахыг анхааруулсан юм.

Мөн холбогдох албаны дарга нарт иргэдтэй харилцах харилцаандаа онцгой анхаарч, харилцааны соёлыг баримтлан ёс зүйтэй ажиллаж, мэдээллийг ойлгомжтой байдлаар түргэн шуурхай хүргэхийг сануулсан юм. Үүний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас үүрэг даалгавар өгсөн.

Тухайлбал, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулж, хууль санаачлагчид өргөн барих бэлтгэлийг сайтар хангаж, дагалдах хуулийн төслүүдийн танилцуулгыг бэлтгэж танилцуулах.

-Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг хуулийн дагуу олон нийтэд ил тод, шуурхай зохион байгуулах.

-Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 27 дугаар тогтоол, Шадар сайдын 2021 оны 12 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/85, А/86, А/87 дугаар захирамж, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах.

-2021 оны 02 дугаар сарын 11-нээс 23-ны хооронд хийгдэх “Нэг хаалга – Нэг шинжилгээ”-ний батлагдсан хуваарийн дагуу иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг дүүргийн Засаг дарга нар сайтар зохион байгуулах, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нэгдсэн удирдлага, арга, зүйгээр хангаж ажилахыг үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Categories
мэдээ нийгэм

А.Амбасэлмаа: Амгалан амаржих газарт нярай халдвар авсан

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Амгалан амаржих газарт нэг нярай халдвар авсан талаар мэдээллээ.

Тэрбээр “Амгалан амаржих газар хоёрдугаар сарын 4-нөөс эхлээд халдвар илэрсэн. Уг амаржих газрын ажилтнууд, ээжүүд гээд нийт 69 тохиолдол илрээд байна. Тэдгээрээс нэг нярай өвчилсөн. Ээжүүд хүүхдэдээ халдвар халдаахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Халдварт өртсөн нярай болон ээжүүдийн бие сайн байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 170 гаруй мянган өрхийг хамруулаад байна

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод иргэдийн дундах халдварын нөхцөл байдлыг тодруулах зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалтыг хийж буй билээ.
Энэ хүрээнд энэ сарын 11-нээс 14-нийг хүртэлх дөрөв хоногт нийт 109.068 өрхөөс шинжилгээ авч 11 хүнээс халдвар илрүүлээд байна. Үүний 6 нь эхний гурван өдөрт илэрсэн бол дөрөв дэх өдөр тэдгээрийн ойрын хавьтал бүхий гэр бүлийн 5 хүнээс халдвар нэмж илэрлээ.
Харин төрийн 808 байгууллагын 62 мянга 646 иргэнийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй. Иймд давхардсан тоогоор нийт 171 мянган өрхөд шинжилгээ хийгээд байна. Одоо үлдсэн 240 мянган өрхөөс 9 хоногт багтаан “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г авахаар ажиллаж байна. Шинжилгээг доорх хуваарийн дагуу хийж гүйцэтгэнэ/хавсралт зургаас харна уу/.
Мөн иргэдийн хүнсний хангамжийг тасалдуулахгүй, хүнсний дэлгүүрүүдийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулвал Засгийн газрын тогтоолын дагуу Улаанбаатар хотын дарга захирамж гаргаж 2021 оны 2-р сарын 16-наас хүнсний бөөний төвүүд болон хүнсний үйлдвэрлэл, түгээлтийн салбарын үйл ажиллагааг тусгай горимын дагуу, хуваариар шат дараатай нээж байна. Ингэхдээ тус салбарын нийт ажиллагсдын 15 хувийг ПСР шинжилгээнд хамруулснаар үйл ажиллагааг нь нээх юм. Тэдгээр ажиллагсдыг шинжилгээнд хамрагдах нөхцлөөр хангаж, тусгай байршлуудад дараах хуваарийн дагуу хамруулахаар бэлтгэл хангаад байна/шинжилгээ өгөх цэгүүдийн байршил цагийн хуваарийг хавсаргав/. Дүүрэг бүрт байгаа шинжилгээний цэгүүд таны гэрээс хол бол хүнсний салбарт ажилладаг гэдэг ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ үзүүлээд хувийн унаагаар шинжилгээний цэгт очиж өгч болно.
Үйл ажиллагаа нь нээгдсэн хүнсний захуудаар жижиглэнгийн хүнсний дэлгүүр, супермаркетийн худалдаа эрхлэгчид үйлчлүүлж, бараа татан авалтаа хийх юм.
Харин иргэд та бүхэн гэрийн ойролцоох дэлгүүр, хүнсний бөөний төвөөр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ дагаж мөрдөхийг уриалж байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болнобичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

map, тэнгэр болон

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.


Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийн 157 дуудлага ирж, 234 хүн эрүүлжүүлэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр нийт 1206 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1145 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 157 байжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг хоёр, гэмт хэргийн шинжтэй 37 үйлдэл бүртгэгдсэн аж.

Согтуугаар автомашин жолоодсон 54, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 80, хүний биед халдсан 48, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 65 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 234 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 84 тохиолдол гарчээ.

Тэгвэл хоёрдугаар сарын 13-н буюу шинийн хоёрны өдөр цагдаагийн байгууллагад нийтдээ 1115 гомдол мэдээлэл ирснээс 162 нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага байснаас гадна 208 хүн эрүүлжүүлэгдэж, 51 хүн согтуугаар автомашин жолооджээ. Харин шинийн нэгний өдөр буюу хоёрдугаар сарын 12-ны өдөр нийт 1110 гомдол мэдээлэл ирснээс гэр бүл хүчирхийллийн 200 дуудлага ирж, согтуугаар автомашин жолоодсон 43 тохиолдол, эрүүлжүүлэгдсэн 242 хүн байжээ.

Categories
мэдээ нийгэм

Шинжилгээ авах дүүргүүдийн хуваарь

Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд өнөөдрөөс эхлэн хоёр хоногийн хугацаанд нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэдийг хамруулна.

Шинжилгээг 10 суурин цэг, 50 явуулын баг авах юм.

ШИНЖИЛГЭЭ АВАХ ХУВААРЬ

  • Хоёрдугаар сарын 14-16-нд СХД-54261 өрх
  • Хоёрдугаар сарын 17-нд БГД-30676 өрх
  • Хоёрдугаар сарын 18-нд Хан-Уул дүүрэг-32800 өрхөөс
  • Хоёдугаар сарын 19-нд Чингэлтэй дүүрэг-23765 өрх
  • Хоёрдугаар сарын 20-нд Сүхбаатар дүүрэг-22861 өрх
  • Хоёрдугаар сарын 21-нд Баянзүрх дүүрэг-69264 өрх
  • Хоёрдугаар сарын 17-19 нд Багахангай дүүрэг-945 өрх
  • Хоёрдугаар сарын 17-19 нд Багануур дүүрэг-6893 өрхийг тус тус шинжилгээнд хамруулахаар дараах хуваарийг гаргажээ.