Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлд газар хөдлөлтийн улмаас хөрсний ус түрж, 11 айл усанд автжээ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төвийн айлууд руу гурван удаа их хэмжээний хөрсний ус түрэн орж ирсэн байна. Тус сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, энэ сарын 13-ны өдөр гурав дахь удаагаа хаалт хийжээ.

Сумын төвд их хэмжээний ус түрэн орсны улмаас 11 айл усанд автсан байна. Усанд автсан найман өрхийг нүүлгэн шилжүүлсэн бол гурван айлыг хамгаалалтад авчээ.

Хөвсгөлд газар хөдлөлтийн улмаас хөрсний ус түрж, 11 айл усанд автжээ

Рэнчинлхүмбэ сумын Онцгой комисс шуурхай арга хэмжээ аваагүй бол сумын нийт айл өрх усанд автах эрсдэлтэй тулгарсан байна. Өнөөдрийн байдлаар 1 метр орчим далан босгож, аймгийнхаа Онцгой байдлын газраас мэдээлэл зөвлөмж аван ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шинжилгээний хариу, иргэний үнэмлэхийг үндэслэн замын хөдөлгөөнд саадгүй зорчих эрхийг нээв

Нийслэлийн Онцгой Комиссоос энэ сарын 8-ны өдрөөс хойш шинжилгээ өгсөн болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд гэр бүлийн хэн нэг гишүүн нь хамрагдсан хязгаарлалтанд ороогүй 14 чиг үүргийн байгууллагын ажилтан албан хаагчдыг шинжилгээний хариу, ажлын үнэмлэхийг үндэслэн замын хөдөлгөөнд саадгүй оролцуулах чиглэлийг НОК-ын гишүүн, Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Чингис ТЦА-нд чиглэл өглөө.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Хангалттай нойр авах нь дархлааг дэмждэг

Хөл хорионы нөхцөл байдалтай холбогдуулан сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалахад туслах ээлжит зөвлөмжийг хүргэж байна.
Зөвлөмж 1. Өдөр тутмын эрүүл амьдралын хэв маягаа үргэлжлүүлээрэй

Хэвийн унтах цаг

Бага насны хүүхэд: 15-16 цаг

Өсвөр насны хүүхэд: 8-10 цаг

Насанд хүрэгчид: 7-8 цаг

Ахмад настан: 5-7 цаг унтах хэрэгтэй юм. Мөн орой 22 цагт унтаж амрах нь хамгийн тохиромжтой аж.

Categories
мэдээ нийгэм

14 салбарын ажилтан, алба хаагчдын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалт

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ажиллах 14 салбарын ажилтан, алба хаагчдын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалтын мэдээллийг хүргэж байна.












Categories
мэдээ нийгэм

ГХЯ: Япон улсад болсон газар хөдлөлтийн улмаас 120-130 хүн бэртсэн

Өнгөрсөн бямба гаригийн орой Япон улсын зүүн хойд бүс нутагт 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 50 гаруй хүн бэртэж, олон зуун мянган айл өрхийн цахилгаан хангамж тасалдсан талаар мэдээлсэн.

Тус улсад өнөөдрийн байдлаар манай улсын 12,949 иргэн амьдарч байна. Иймд газар хөдлөлтийн улмаас Монгол Улсын иргэн бэртэж гэмтсэн эсэхийг Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Японд болсон газар хөдлөлтийн улмаас хүний амь нас эрсдээгүй. Харин 120-130 хүн бэртэж гэмтсэн байна. Эдгээр хүмүүсийн дотор монгол хүн одоогоор байхгүй гэдгийг Элчин сайдын яамнаас мэдээлсэн” хэмээв.

Японы цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр энэ удаа 2011 оны гамшгаас хойших хугацаанд зүүн хойд нутагт тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлт байжээ. Уг газар хөдлөлтийн улмаас далайд цунами үүсээгүй, цөмийн цахилгаан станцуудад гэмтэл гараагүй байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн боловсрол олгоно

Монголбанк, Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас хамтран хэрэгжүүлж байгаа “Бичил жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн боловсрол олгох” сургагч багш бэлтгэх сургалтыг цахимаар зохион байгуулжээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн 3.3-т “иргэд, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлнэ” гэж заасныг үндэслэн Монголбанкнаас бусад байгууллагуудтай хамтран дэд хөтөлбөр боловсруулан батлуулахаар ажиллаж байгаа аж.

Энэ хүрээнд Монголбанк, ХХААХҮЯ, СЗХ, Жижиг дунд үйлдвэрийн газар, Зээлийн батлан даалтын сан, БШУЯ-ны харья Насан туршийн боловсролын үндэсний төв, Нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төв, МҮХАҮТ, Монголын эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагуудын нийт 32 ажилтнууд сургагч багш бэлтгэх сургалтанд хамрагджээ.

Сургалтыг Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч, мастер сургагч багш Маркус Лох, тус сангийн ажилтнууд болон Монгол Улсын эксперт багш нар хамтран оржээ.

Энэхүү сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар нь цаашид БЖДҮ эрхлэгч нарт санхүүгийн боловсрол олгох сургалтуудыг хийхээс гадна дараагийн сургагч багш нарыг бэлтгэх юм байна.

Эх сурвалж: Монгол банк, Олон нийтийн боловсрол, мэдээллийн
төв

Categories
мэдээ эдийн-засаг

39.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг бүртгэхээр болжээ

Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар 15 асуудал хэлэлцэж, шийдвэрлэжээ. Энэ удаад “Сүү” ХК-ийн нэмж гаргасан хувьцааг олон нийтэд танилцуулж, анхдагч зах зээлийн арилжааг зохион байгуулах хугацааг дахин сунгахын зэрэгцээ “Юнити ассет менежмент ҮЦК” ХХК-ийн хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэхээр болсон байна.

Коронавируст халдварын цар тахлаас шалтгаалж улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүндэрч байгаа цаг үед төрөөс “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-аар дамжуулан цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны зээлд хамруулах ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэ дагуу хуралдаанаар “НОСК хоёр ТЗК” ХХК-ийн 447 түрээслэгчийн 39.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэжээ.

Хуралдаанаар мөн нэр бүхий нэг аж ахуйн нэгжид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, хоёр аж ахуйн нэгжид банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх болон банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нэмж олгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн хоёр хуулийн этгээдэд урт хугацааны болон ердийн даатгалын актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх, 6 хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар, хоёр аж ахуйн нэгжийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэсэн гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар: PCR шинжилгээний хариу 72 цагт хүчинтэй гэсэн зүйл байхгүй

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар НОК-ийн гишүүдтэй уулзаж, заавар чиглэл өглөө.

Тэрээр, “Нэг хаалга- Нэг
шинжилгээ” аяны хүрээнд нэг өрхөөс нэг хүн хамрагдсан бол бусад гэр бүлийн
гишүүн шинжилгээнд хамрагдсан гэх бичгийг аваад эмийн сан, эмнэлгээр үйлчлүүлэх
боломжтой. Гэтэл хүн бүрээс PCR шинжилгээ авна гээд хэн гээч ухаантай хүн нь
хэлчих вэ. Хоёрдугаар сарын 8-наас хойш хийсэн PCR шинжилгээ хүчин төгөлдөр
байна. PCR 72 цагийн хугацаанд хүчинтэй гэсэн зүйл байхгүй. Би тэгж хэлээгүй.
Хэн ярьсныг тодруул” хэмээн холбогдох албаны удирдлагуудад үүрэг болголоо.

Categories
гадаад мэдээ

Афганистан, Ираны хил дээр шатахуун тээвэрлэгч 500 машин дэлбэрчээ

Афганистан, Ираны хилийн пост дээр өчигдөр/2021.2.14/ шатахуун тээвэрлэж явсан 500 орчим машин дэлбэрч наймаачдад хэдэн сая паундын хохирол учруулжээ. Шатахуун ачсан машинуудын цуваанд удаа дараа хүчтэй дэлбэрэлт болж, улмаар машины сэгүүд хэдэн зуун метр өндөрт шидэгдэн замаас 500 метр хол зайд шидэгджээ.

Дэлбэрэлт болон түүнээс үүссэн гал сансараас ч харагдаж байсныг НАСА агентлагийн хиймэл дагуулын ажилтнууд мэдээлжээ. Дэлбэрэлт болсон газрыг нөхөн сэргээх, цэвэрлэх зэрэг үйлсэд Афганистаны эрх баригчид туслахаа Иранд амласан байна. Машинууд Афганистаны баруун хэсгийн хилийн ойролцоо, Ираны талд байхдаа дэлбэрсэн бөгөөд нийт 50 сая орчим ам.долларын үнэ бүхий шатахуун, техник сүйдсэн хэмээн эх сурвалжууд мэдэгдэж байгаа аж.

Афганистан, Ираны хил дээр шатахуун тээвэрлэгч 500 машин дэлбэрчээ

Дэлбэрэлт болсон газрын ойролцоох Херат хотын эрүүл мэндийн ажилтнуудын мэдээлж байгаагаар болсон явдлаас шалтгаалан 17 хүн шархадсан аж. Дэлбэрэлтээс болж хилийн пост үнс болсон тул нэг ч хүний амь эрсдээгүй гэдэг нь эргэлзээтэй. ослын газрыг цэвэрлэх, нөхөн сэргээх явцад хэчнээн ч хүний цогцос олдож магадгүй гэж эх сурвалжууд үзэж байна. Мөн одоогийн байдлаар дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байгаа юм.

Дэлбэрэлтээс болж эргэн тойрны хотууд тоггүй болсноос гадна шидэгдсэн машины сэгүүдээс болж ойролцоох хурдны замууд хаагджээ. Болсон явдлын дараахан нутгийнхан ослын газарт үлдсэн зарим зүйлсийг тоноцгоосон гэх ба цэргүүд дэг журам сахиулахын тулд хэд хэдэн удаа гал нээсэн аж.

Засгийн газрын зүгээс ослын газарт хэд хэдэн нисдэг тэрэг, 11 гал унтраах машин, 21 түргэний машин илгээсэн аж. Мөн хилийн харуулын цэргүүд болон цагдаа нар аврах ажиллагаанд дайчлагджээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-Тодруулга: Иргэд “Бүрэн судлагдаагүй вакцин хийлгэх нь халдвар авснаас аюултай” гэв

Коронавирусийн эсрэг вакцин орж ирэхтэй холбогдуулан энэ талаарх иргэдийн байр суурийг тодрууллаа.

Баянгол дүүргийн X хорооны иргэн М.Анужин:

-Хийлгэхгүй. Коронавирусаар өвчилсөн ч гэсэн буцаад эдгэх боломжтой нэг төрлийн ханиад гэж оношлоод байгаа шүү дээ. Хувийн ариун цэврээ сахиад, эрсдэлтэй бүсээр явахгүй бол тусахгүй, эрүүл байх боломжтой. Мэдээж вакциныг гарын үсгээ зурж байж хийлгэнэ. Тиймээс ирээдүйд гарч болох эрсдэл, эрүүл мэндээ бодоод судлагдаагүй вакциныг бие дээрээ туршихгүй.

СХД-ийн II хорооны иргэн Ч.Очирренчин:

-Хэрвээ вакцин хийлгэхээр болчихвол миний хувьд аль улсаас, ямар шат, дамжлагаар орж ирсэн зэрэг гарал үүслийг нь маш сайн судалж байгаад хийлгэнэ. ОХУ-ын “Спутник” уу, АНУ-ын вакцин уу гэдгийг сайтар судална. Хичнээн хүн хамрагдсан, дараа нь ямар үр дагавар гарсан зэргийг харж байгаад заавал хийлгэнэ. Яагаад гэвэл миний хувьд гадуур явах шаардлагатай ажил эрхэлдэг. Өөрийнхөө судалсан вакциныг хийлгэснээр өөрийгөө 70-80 хувь вирусээс хамгаалж, гэр бүлээ ч бас хамгаална.

Дархан-Уул аймгийн IV багийн иргэн Б.Ундаръяа:

-Хэрвээ вакцин Монголд орж ирвэл миний хувьд хийлгэхгүй. Яагаад гэвэл нэг вакцин бүрэн судлагдах гэж хэдэн жил болдог билээ. Гэтэл энэ өвчин гараад нэг жилийн л хугацаа өнгөрч байна. Тэгэхээр бүрэн судлагдсан гэдэгт эргэлзэж байна. Өдөр бүр вакцины сөрөг үр дагавартай холбоотой мэдээллүүд гарах боллоо. Өөрийгөө эрсдэлд оруулан байж заавал хийлгэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Тухайн тунг хийлгэлээ гэхэд үр дагавар нь өнөөдөр мэдэгдэхгүй ч хэдэн арван жилийн дараа ямар үр дүнд хүргэхийг таашгүй шүү дээ.

СБД дүүргийн VII хорооны иргэн А.Гэрэлтуяа:

-Вакцины талаар тодорхой зүйл мэдэхгүй байгаа ч гадаадын эх сурвалжийн мэдээллээр бол хийлгэсэн хүмүүс олноороо нас барж, зарим хэлбэрийн харшил, эмгэгтэй болж байна гэж сонссон. Тиймээс хийлгэхгүй гэж бодож байна. Коронавирусээс урьдчилан сэргийлэхээр вакцин хийлгэсэн биш түүнээсээ болоод өвчтэй болчихвол хэцүү.

Хан-Уул дүүргийн X хорооны иргэн Г.Хулан:

-Миний хувьд дархлаа султай ханиад, томуу амархан хүрчих гээд байдаг. Тиймээс коронавирусээр өвчлөхгүйн тулд вакцин хийлгэнэ. Гэхдээ мэдээж гарал үүслийг нь сайн судалсны үндсэн дээр хийлгэнэ. Манай гэр таван гишүүнтэй. Нэг өрх, нэг шинжилгээ гэдэг шиг манайхаас нэг хүн заавал вакцинд хамрагдана. Нөгөө талаас харвал вакцин орж ирэх сургаар их хэмжээний мөнгө идэх луйврын чанартай асуудал мэдээж хажуугаар нь гарах л болов уу гэж харж байна .

Ч.Биндэръяа