Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө Халх гол орчмоор цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 градус, Увс нуур болон Дархадын хотгор Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж голын хөндийгөөр 24-29 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 7-12 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Завхан голын эх, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Ерөө, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 0-5 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Үхэр жилд тохиосон үйл явдлууд” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар найман нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Бизнесийн удирдлагын
доктор Б.Лхагважав “Монголын хөрсөн
дээр бий болж байгаа дэлхийн
сайн менежмэнтийг хувьсах
зардлыг хасах нэрийдлээр
дампууруулчих вий” хэмээн I-II нүүрт өгүүллээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Монголбанк
мөнгөний нийлүүлэлтийг
нэмэгдүүлэх бус эсрэгээрээ Засгийн
газар ачаагаа үүрэх хэрэгтэй” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Үхэр жилд тохиосон
үйл явдлууд” хэмээн өгүүллээ.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам “Сайн дурын үндсэн дээр эрсдэлт бүлгийн хүн амаа үе шаттайгаар вакцинжуулна” хэмээснийг I-IV нүүрнээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Найман жилийн турш оршуулгын газар цэвэрлэж буй 12 настай охин шагнал хүртжээ

Тж Климан гэх арванхоёр настай охин дөрвөн настайгаасаа эхлээд оршуулгын газар цэвэрлэж эхэлжээ. Учир нь түүнийг дөрвөн настай байхад нүүж орсон байшингийнх нь ойролцоо оршуулгын газар байжээ. Охин тухайн үед нас барсан хүмүүс, сүнснүүдийн тухай бодож айдаст автсан байна.

Гэхдээ түүний ээж Тж Климан охинд оршуулгын газраас айхгүй байхыг зөвлөж, айдсаа давж, сайн үйл үйлдэхийн тулд тэр газрыг хамтдаа цэвэрлэж эхэлжээ.

Айдсаа давахаар оршуулгын газрыг чин сэтгэлээсээ цэвэрлэж эхэлсэн охин өнөөдөр 12 нас хүрсэн ч өнөөх газрыг цэвэрлэсээр л байдаг аж. Найман жилийн турш сайн дураараа цэвэрлэгээ хийсэн охины хөдөлмөрийг үнэлж түүнийг “Австралийн үндэсний өдөр”-ийн нэрэмжит шагналыг олгожээ.

Охиноо энэхүү нэр хүндтэй шагналыг авахыг харсан ээж нь баярын нулимс унагаж, охиноороо маш их бахархсан байна.

Тж Климан “Уг шагнал надад урам зориг өгсөн. Хүн бүр долоо хоногт 1-2 цагийг зарцуулж нийгэмд тустай үйл хийж үзээсэй гэж хүсэж байна. Сайн дурын ажил хийснээр та бүхэн маш гайхалтай мэдрэмжийг авах болно” хэмээжээ.

Мөн тэрээр, Хэн нэгний хайртай гэр бүлийн гишүүнийг хүндэтгэлтэйгээр оршуулсан газрыг арчилж цэвэрлэхэд хүмүүс надад талархал илэрхийлдэг. Энэ бол үгээр ч илэрхийлэмгүй мэдрэмж гэжээ.

Одоо бол Тж Климан оршуулгын газар байхаас огтхон ч айхаа больсон ба харин ч сайн үйл хийж байгаадаа өөрөөрөө бахархдаг болсон байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөллөө

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тушаал гаргаж, “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлжээ.

Хоёрдугаар сарын 12-14-нд “Өргөө” амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж нярай энджээ.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Өргөө амаржих газарт удаа дараа эх хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой ноцтой алдаа гарч байна. Тиймээс эдгээр алдаа дутагдлыг цаашид гаргуулахгүйн тулд удирдлагын шинэ менежмент хийхээр болсон. Нэг ёсондоо “Өргөө” амаржих газрын захирал Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлж байна. Эхний ээлжинд амаржих газрын даргад хариуцлага тооцоод, дараагийн удирдлага томилогдох хүртэл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас менежментийн баг ажиллана” гэлээ.

Цаашид Нийслэлийн Эрүүл мэндийн газар иргэдийн эрүүл мэнд, эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллана. Мөн эмнэлгийн ажилтнуудын харилцаа, хандлагыг засаж сайжруулах чиглэлд анхаарч, бусад улс орны шилдэг туршлагыг энэ салбарт нутагшуулахаар зорьж ажиллана гэдгээ тодотгосон гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Уханьд 13 төрлийн коронавирус байсан гэж үзжээ

Ухань дахь 2019 оны арванхоёрдугаар сарын нөхцөл байдлын талаар гаргасан шинэ дүгнэлтээ ДЭМБ-ын шинжээчдийг ахалсан амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин, хүнсний аюулгүй байдал хариуцсан газрын мэргэжилтэн Питер Бен Эмбарек ярьжээ.

“Тухайн үед бүртгэгдсэн 174-хөн тохиолдлын талаарх мэдээллийг Хятад ДЭМБ-ын шинжээчдэд өгсөн. Гэтэл коронавирусний халдварт өвчнийг зөвхөн хүндээр туссан өвчтөнүүд эмчид хандсан учир энэ тоо илүү их байсан гэсэн үг” хэмээн тэрбээр цохон тэмдэглэв. Өнөөдрийн байдлаар өвчтөнүүдийн 15 хувьд нь л коронавирус хүнд хэлбэрээр илэрчээ. Энэ өвчин дийлэнх тохиолдолд хөнгөн хэлбэрээр илэрдэг аж.

“Коронавирусний халдварт өвчний анхны дэгдэлт бүртгэгдсэн Ухань хотод 2019 оны 12 дугаар сард коронавирусний 13 төрлөөр халдварласан хамгийн багадаа 1000 гаруй тохиолдол гарсан гэж үзэх үндэслэл бий” хэмээн Эмбарек “CNN”телевизэд ярилцлага өгөх үеэрээ мөн мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр тохиолоо

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр өнөөдөр тохиолоо. Дэлхийн 171 орон энэ өдрийг хүүхдийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт оношлох, хорт хавдрын эмчилгээг сайжруулах уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Манай улсад хавдартай хүүхдүүдийн 25 гаруй хувь нь хожуу шатанд оношлогдож байна.


Монгол Улс хүүхдийн хорт хавдрын нас баралтаар дэлхийд эхний 10-т багтаж байна. Жилд 20 мянган хүн хавдартай хэмээн оношлуулдагаас 11-17 хувь 18 хүртэлх насныхан байна. Үүний 25 хувь нь хожуу оношлогдсон гэсэн мэдээллийг ЭХЭМҮТ-өөс өгч байна.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хүн амын 2.2 хувь нь “Covid-19”-ийн эсрэг вакцин хийлгээд байна

Өнөөдрийн байдлаар дэлхий нийт хүн амын 2.2 хувийг “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулаад байна. 77 улсад вакцинжуулалт үргэлжилж байна.

Улс орны Засгийн газрууд, вакцин хөгжүүлэгчдийн дунд 130 орчим гэрээ хэлэлцээр хийгдээд байгаа аж. Энэ хүрээнд хамгийн багадаа есөн тэрбум тун вакцин нийлүүлэх хэлэлцээр баталгаажаад байна.Тухайлбал: АНУ 1.2 тэрбум тун вакцин авах гэрээ хийжээ. Цаашлаад энэ гэрээ хэлцлүүдээс үл хамааран олон тэрбум тун вакцин үйлдвэрлэгдэх магадлалтай байна.

БНЭУ гэхэд 2.2 тэрбум тун вакцин үйлдвэрлэх гэрээ хэлэлцээр байгуулжээ. Азийн бусад орнуудад вакцинаа нийлүүлэхээр төлөвлөж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Японоос монгол дайчны дуулга олджээ

XIII зууны үед Хубилай хаан Япон руу довтлох үед өмссөн монгол дайчны төмөр дуулга Киото дахь Китано Тэнмангугийн бунхнаас олджээ.

Японы “Китано Тэнмагу” хэмээх сүмийн бунхан байрлуулдаг хэсгээс 13-р зууны үеийн монгол дайчны төмөр дуулга олдсон талаар “Асахи Шинбүн” сонин мэдээлжээ.

Конус хэлбэртэй, 22 сантиметр өндөр, 23 см орчим диаметртэй, хоёр килограмм орчим жинтэй уг дуулгыг Юань гүрэн Японыг эзлэн түрэмгийлэх үеийнх буюу 1271-1368 онд хамаарах дурсгал гэж судлаачид үзсэн байна. Энэхүү дуулга нь сүмийн эрдэнэсийн танхимд гуравдугаар сарын 14 хүртэл үзмэрт тавигдах юм байна.

Камүбүрагийн үед (1185-1333) Юань гүрний Хубилай хаан Япон руу хоёр удаа довтолж байсан хэмээн түүхэн сурвалж бичгүүдэд дурдсан байдаг. Эхний удаа 1274 онд довтолсон довтолгоо нь Бунейн тулаан хэмээн түүхэнд бичигдсэн бол 1281 онд Кюушүгийн хойд хэсэг рүү довтолсныг Коаны тулаан гэж нэрлэдэг. Япон улсыг эзлэх эдгээр оролдлогууд нь хүчтэй далайн шуурганаас болж бүтэлгүйтсэнийг түүхэнд тэмдэглэсэн байдаг. Харин дээрх дуулга нь яг хэдий үед нь хамаарахыг одоогоор тогтоогоогүй байна.

“Китано Тэнмагу” сүмд хүчирхэг салхи үүсгэж харийн дайчдаас эх орноо хамгаалсан гэгддэг Сугавара но Мичизанэг (845-903) бунхалсан гэдэг. Түүнийг япончууд “дайны бурхан” хэмээн үзэж хүндэтгэдэг байна. Тухайн үеийн Японы удирдагчид “Китано Тэнмагу” зэрэг 22 сүм, бунханд монголчуудын довтолгооноос хамгаалж өгөхийг, дайнд ялалт авчрахыг гуйн залбирал үйлддэг байсан тухай түүхэнд бичсэн байдаг аж.

Эх сурвалж: http://www.asahi.com/ajw/articles/14056149?fbclid=…

Categories
мэдээ спорт

Саид Моллаи Тель Авивын их дуулгад оролцохоор Израилд газардлаа

Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цуврал тэмцээн, Израилийн Тель Авивын их дуулга энэ сарын 18-наас 20-ны хооронд болно. Тус тэмцээнд Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Иран гаралтай Саид Моллаи оролцох юм.

Иран улсын тамирчдадаа тавих дарамт шахалтын улмаас Монгол иргэншилтэй болсон тэрээр Израилийн алдарт бөх Саги Мукитай ижил -81 кг-ийн жинд барилддаг. Иран нь Израилтай улс төрийн хувьд таарамжгүй харилцаатай бөгөөд Саидыг ДАШТ-ий үеэр Сагитай барилдуулахгүйн тулд өмнөх шатанд нь албаар ялагдахыг шаардаж байсан удаатай.

Улмаар амь насанд нь заналхийлсэн тул Германаар дамжин Монголд ирсэн Саидыг Ираны тал барилдах эрхгүй гэж маргалдаад амжилт олоогүй юм. Саид өнөөдөр Израилд газардсан бөгөөд “тус улсад анх удаа ирэх сайхан байна” гэж хэлсэн талаар Израилийн хэвлэлүүд мэдээллээ.

Тель Авивын их дуулгад 63 орны 433 тамирчин барилдахаас 253 нь эрэгтэй 180 нь эмэгтэй байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Т.Саранцэцэг: Стресс мэдрэмжээ нээж ярилцах хэрэгтэй

СЭМҮТ-ийн төвийн сэтгэцийн эмч Т.Саранцэцэгийн “Коронавируст халдвар /COVID-19/-ын үед өдрийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх” талаарх зөвлөгөөг хүргэж байна.


“Би өдрийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж байна вэ” гэсэн асуултад хариулахын тулд та өөрөөсөө дараах асуултыг асуугаад үзээрэй.

  • Би цоо эрүүл байж чадаж байна уу?
  • Би аз жаргалтай байна уу?
  • Би хангалттай сурч мэдэж чадсан уу?
  • Би өөрөө дүрэм гаргаж, дүрмээ баримталж чадаж байна уу?
  • Би стрессгүй, тайван амгалан байж чадаж байна уу?

Хүн болгонд зорилго гэж байх ёстой. Үүнд:

  1. Эрүүл байх
  2. Гэр бүл үр хүүхэд, хайртай хүмүүстээ цаг гаргах
  3. Сурч мэдэх боловсрох гэсэн нийтлэг зорилгууд байж болох юм.

Зорилгынхоо хүрээнд төлөвлөгөө гаргаж ажиллах хэрэгтэй.

Хүн болгонд зорилго гэж байх ёстой. Үүнд:
  1. Эрүүл байх
  2. Гэр бүл үр хүүхэд, хайртай хүмүүстээ цаг гаргах
  3. Сурч мэдэх боловсрох гэсэн нийтлэг зорилгууд байж болох юм.
Зорилгынхоо хүрээнд төлөвлөгөө гаргаж ажиллах хэрэгтэй.
• Хоногийн 24-н цагийг хуваах
• Өглөөг яаж эхлүүлж байна. Өглөө эрт босохыг хичээ. Дасгал хийх.
• Өдөрт хийх ажлын жагсаалт гаргаад тухайн өдөртөө багтааж хийх нь чухал. Тухайлбал, Ковидын үед ажлыг гэрээс хийхэд хүндрэлүүд их байдаг. Жишээ нь хүүхдүүд нь уйлах, гэрийн ажил гэх мэт олон хүчин зүйлүүд гарч ирнэ. Тиймээс төлөвлөгөө гаргаснаар богино хугацаанд ажлаа бүрэн дуусгах боломжтой юм. Харин ажлыг ажлын цагтаа хийчхээр бусад цагаа гэр бүлдээ болон өөртөө зарцуулах боломж гарна.
• Залхуурлыг даван туулах /маргааш гэж байхгүй мэт амьдрах/ Бид аливаа нэг ажлыг маргааш, нөгөөдөр хийнэ гэх маягаар хойшлуулсаар байгаад хуримталсан олон ажил стерссийг бий болгодог. Тиймээс хувийн маш зөв зохион байгуулалтад суралцах нь чухал.
• Бид биеийн эрүүл мэндэд анхаараад сэтгэцийн эрүүл мэндийн тэр болгон анхаараад байдаггүй. Тиймээс сэтгэцийн эрүүл мэнд гэдэг чухал гэдгийг бодох хэрэгтэй. Яагаад вэ гэвэл хүн сэтгэл санаагаар тайван байж бие эрүүл байна.
• Сүүлийн үед сошиал орчинд цагийг их зарцуулдаг болсон. Хэчнээн үр хүүхдүүдтэйгээ хамт байгаа хэдий ч тэдэнд цагаа зарцуулж чаддаггүй. Тиймээс ковидын үед гэртээ байхдаа цагийг үр бүтээлтэй, аз жаргалтай өнгөрүүлэхэд зориулах хэрэгтэй.
• Оройд тогтмол цагт эрт унтаж, нойроо сайн авч амрах маш чухал.
Стрессээс гарах энгийн олон аргууд байдаг. Энэ аргуудаас өөрт тохирох аргуудыг хэрэглэж болно.
· Бид мэддэг хэрнээ хийдэггүй арга бол инээж, баярлах, баярлуулах чухал юм.
· Стресс мэдрэмжээ нээж ярилцах
· Өөрийгөө ямагт сайхнаар төсөөлөн бод
· Төлөвлөгөөнд ороогүй бөгөөд шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд хүнд үгүй гэж хэлж сур. Өөрийгөө бүү зовоо.
· Өглөө бүр инээмсэглэн угтаарай, инээмсэглэл нь сэтгэл сэргээгч эм юм.
· Сөрөг бодлоос өөрийгөө чөлөөлөөрэй.
· Өөртөө амрах цаг гаргаарай.
· Идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийх.
· Амьсгалын дасгал хийх. /3 секунд/
Мөн гэр бүлийн гишүүн бүр цахим хэрэглээндээ хязгаарлалт тавьж, гэр бүлдээ цаг гаргах нь чухал. Өөрөөр хэлбэл амьд харилцааг бий болгох, хамтдаа сонирхолтой тоглоом тоглох. Жишээ нь: Оюун ухаан хөгжүүлэх тоглоомууд тоглож болно.

Эх сурвалж: ЭМЯ