Categories
мэдээ цаг-үе

Зах худалдааны төвөөс хүнсний татан авалт хийх хуваарь

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд СХД-ийн нутаг дэвсгэрт хүнсний нийлүүлэлтийг хангах бөөний төвүүдийн үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна. Эдгээр худалдааны төвүүд нь хоёрдугаар сарын 23-ны өдрийг дуустал жижиглэн худалдан авалт хийх иргэдэд үйлчлэхгүй. Зөвхөн түгээлт, бөөний үйлчилгээ эрхлэгчдэд үйлчлэх юм.

Сонгинохайрхан дүүрэгт хүнсний худалдаа эрхлэгчид бараа, бүтээгдэхүүний татан авалтыг энэ сарын 16, 18, 20, 22-ны өдрийн хооронд хийх боломжтой. Хүнсний татан авалт хийхэд дараах бичиг баримтыг биедээ авч явах шаардлагатай. Үүнд:
-Ажлын үнэмлэх
-PCR шинжилгээний хариу
-Цахим үнэмлэх
-Жолооны үнэмлэх
-Улсын бүртгэлийн гэрчилгээ
-Байгууллагын тодорхойлолт
Иргэн танд өөрт ойрхон хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж, зах худалдааны төвүүдийг зорихгүй байхыг анхааруулж байна.
Categories
гадаад мэдээ

Дэлхийн хотуудын хэрэгжүүлсэн хот төлөвлөлтийн бүтээлч санаанууд

1. Рейкьявик болон Голланд дахь явган хүний зам нь доороосоо халдаг тул бүтэн жилийн турш цэвэрхэн байдаг.

2. Лионы гудамжуудад зүлэг ногоог машинаас хамгаалахын тулд ийм төмөр хоолой суурилуулдаг. Том нүсэр хашаанаас хамаагүй илүү цэвэрхэн харагдаж байгаа биз.


3. Нью-Йоркийн нэгэн явган хүний гудамжинд ширээ, сандал байрлуулсан байдаг юм. Гэрээсээ авчирсан хоолоо энд суугаад идэж болно.

4. Финляндад цонхны шил нь бүгд адилхан байж болно. Эдгээр шилнүүдийг зун нь сугалж аваад өвөл нь буцаагаад суурилуулдаг.

5. Явган хүний суудалтай дугуйн зогсоол, Нью-Йорк

6.Орон гэргүй хүмүүс хүйтэн шөнийг өнгөрөөж болох капсул. Өглөө нь Ульма хотын нийгмийн ажилтан ирж тэдэнд нийтийн байранд амьдрах санал тавина гээч?

7.Якутск, -47 градус. Автобусыг гэрэл ойлгогч будгаар будсан тул холоос ч гэсэн сайн харагдах болжээ.


Эх сурвалж: www.news.xorom.com

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд ч вакцинд хамрагдах боломжтой

Коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой мэдээллийг ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өглөө.

“Манай улс хойд хөрштэйгөө олон удаагийн яриа хэлцэл хийсний үр дүнд “Cпутник V” вакциныг ДЭМБ зөвшөөрсний дараа шат дараатайгаар, сонголттойгоор хийнэ. Мөн БНХАУ-ын Сенефарм компанийн хөгжүүлсэн вакциныг авахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ мэтээр дэлхий дахинд үр дүн нь онол практикийн хувьд гараад явж байгаа вакцинуудыг иргэдэд өөрсдийнх нь сонголтоор хийх болно. Манай улс насанд хүрсэн 2 сая орчим иргэнээ бүгдийг нь вакцинжуулалтад хамруулна. Гадаадаас чартер нислэгээр ирж байгаа иргэдээ ч мөн коронавирусийн эсрэг вакцинд хамруулна. Монгол Улсын хүн амын 40 хувь нь хүүхэд учраас хүн амынхаа 60 хувийг буюу насанд хүрсэн иргэдээ вакцинжуулна” гэв. Дэлхий нийтэд одоогоор коронавирусийн эсрэг хүүхдэд тарьж болох вакциныг эцэслэн шийдээгүй байна мөн гэдгийг онцлов.

Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт болон монгол хэл, бичгийн шалгалтын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2021 оны хоёр дугаар сарын 25-ны 09.00 цагт эхэлж, 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны 18.00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдлээ.

Categories
мэдээ

Монгол хадран загас аврал эрж байна

Монгол гэдэг нэрээр овоглодог цөөн амьтдын нэг болох монгол хадран загас үржлийнхээ үед Ховд голоор дамжин, Баян-Өлгий аймгийн нутагт очдог нь батлагджээ. Тодруулбал, Монголын загас судлаачид монгол хадран загасанд уян тэмдэглэгээ тавьж, шилжилт хөдөлгөөн, үржлийн нүүдлийг нь судлах явцдаа сонирхолтой дүгнэлтэд хүрсэн байна. Ховд гол, Хар нуурын сав газарт анх удаа хийсэн тэдний судалгаагаар монгол хадран загас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижигтийн хавцлыг өгсөн үржлийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийдэг болох нь батлагдсан аж. 2019 оны дөрөвдүгээр сард Шижигтийн хавцал орчмоос барьж, уян тэмдэглэгээ зүүсэн загаснуудаас гурав нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутаг дахь Ховд голоос баригджээ.

Энэ судалгааны үр дүн монгол хадран загасны хамгаалалд их ач холбогдолтой. Учир нь, Монгол Улсын Засгийн газар Шижигтийн хавцалд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр усан цахилгаан станц барихаар төлөвлөөд буй юм. Тус газарт монгол хадран загас хавар түрсээ шахдаг бөгөөд усан цахилгаан станцын бүтээн байгуулалт үржилд нь сөргөөр нөлөөлөх магадлалтайг эрдэмтэн судлаачид сэтгэл зовнин анхааруулж байна.

Албаны хүмүүс “Усан цахилгаан станц барихаар сонгосон газар нь монгол хадран загасны үржлийн цэгээс дээш байгаа учир ямар ч асуудалгүй” хэмээн тайлбарладаг. Өмнө нь тодорхой судалгаа байгаагүй бөгөөд судлаачид ч энэ загас Шижигтийн хавцалд ирж, түрсээ шахчихаад буцдаг гэсэн таамаглал байсан билээ. Тэгвэл монгол хадран загас үржлийнхээ үед Шижигтийн хавцлаас дээш, тодруулбал усан цахилгаан станц барихаар сонгосон газрыг дамжин өнгөрдөг нь ийнхүү тодорхой болсон учир тэнд загас дамжин өнгөрүүлэх суваг байгуулах шаардлагатай болж байна. Байгуулахдаа монгол хадран загасны үржлийн үеийн нүүдлийг хэрхэн таслахгүй байх вэ гэдгийг одооноос бодох, шийдлийг хайх шаардлага тулгарч буй юм. Учир нь, өмнө нь Дөргөний усан цахилгаан станцыг байгуулахдаа загас дамжин өнгөрүүлэх байгууламж хийсэн боловч тэр нь яг л төөрдөг байшин шиг хэлбэртэй, стандартын шаардлага хангаагүйгээс ямар ч загас дамжин гарч чадаагүй юм. Харин ч эсрэгээрээ монгол хадран загасны генетикийн нэгдмэл популяцийг баруун, зүүн хэсэгт хуваасан хэмээн судлаачид харамсангуй ярьдаг. Хэрвээ энэ алдааг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцад давтах юм бол Монгол орны унаган загас болох хадран устах эрсдэл нүүрлээд байна.

Хэрэв загас дамжин өнгөрүүлэх суваг байгуулах байгуулах шаардлагагүй гэвэл өөр ямар гарц, гаргалгаа байж болох талаар одооноос бодох хэрэгтэйг мэргэжилтүүд сануулж байна.Тиймээс байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийхдээ үүнд онцгой анхаарал хандуулж ирээдүйд гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй болжээ. Ялангуяа үнэлгээ хийж байгаа багийнхан энэ асуудлыг тооцож, ганцхан Монголд байдаг нутгийн унаган зүйл болох монгол хадран загасаа хамгаалахад хувь нэмрээ оруулахад болохгүй гэх зүйлгүй.

Манай орны нуур, голуудад таван зүйлийн хадран загас байдаг. Үүнээс Алтайн өндөрлөг, Их нууруудын хотгорын нуур, голуудад тархсан монгол хадран загас нь нутгийн унаган зүйлюм. Өөрөөр хэлбэл, тухайн амьдардаг нуур, голоос өөр хаана ч байхгүй. Хадран загас цэнгэг усны индикатор бөгөөд энэ загасны тоо толгой олон байвал амьдарч байгаа орчин нь байгалийн унаган төрхөө алдаагүй байна гэж үздэг. Монгол хадран загас бусад дөрвөн зүйлээ бодоход биеэр том бөгөөд урт нь дунджаар 70 см, жин нь гурван кг хүрнэ. Мөн 5-6 насандаа үржилд орж, 16 жил насалдаг. Голчлон ёроолын амьтан, загасаар хооллодог холимог идэштэй загас юм.

Г.Батбаяр

Categories
гадаад мэдээ

Жо Байден TikTok, WeChat аппликейшнд тавьсан хоригийг түр зогсоожээ

АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснөөсөө хойш Дональд Трампын сүүлийн дөрвөн жилд тогтоосон олон бодлогыг өөрчилж эхэлсэн. Тодруулвал ажлаа хүлээж авсан эхний өдрөө тэрээр Парисын цаг уурын хэлэлцээрт нэгдэж, ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалах асуудлыг сэргээж, ДЭМБ-аас гарах шийдвэрийг цуцалсан юм.

Өмнө нь Дональд Трамп уг аппликейшнууд нь хувийн нууцлал, аюулгүй байдалд аюул учруулж байна гэж мэдэгдсний дараа ТикТок компани АНУ-ын Засгийн газрыг шүүхэд өгч байжээ. Одоогоор шинэ ерөнхийлөгчийн засаг Трампын дэвшүүлсэн ТикТокийн хоригийг түдгэлзүүлэх саналтай байгаа аж. Ингэснээр TikTok болон WeChat програмууд хоёулаа АНУ-д үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болно гэсэн үг юм. WeChat мессежийн аппликейшн нь дэлхий даяар 1 тэрбум гаруй хэрэглэгчтэй боловч АНУ орлогынхоо 2 хувийг л эзэлдэг бол TikTok аппликейшн нь дэлхий даяар 800 орчим сая хэрэглэгчтэй бөгөөд үүний 100 сая нь АНУ-д байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

Ц.Ганзориг: Танхимаар хичээллэх шийдвэр эцсийн байдлаар гараагүй

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хамтарсан өнөөдрийн /2021.02.16/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өгөх үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Энэ долоо хоногийн сүүлчээр вакцины эхний ээлжийн таталтыг хийнэ. Ерөнхий сайд одоогоор вакцин нийлүүлэх дөрвөн улсын Элчин сайд нартай ээлж дараалан уулзаж байна. Харин гуравдугаар сарын 01-нээс танхимаар хичээллүүлэх саналыг салбар яамнаас нь гаргаж байгаа. Гэхдээ энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцэж, Засгийн газар батлах ёстой. Тиймээс эцсийн хариу гараагүй байна. Гэсэн ч энэ асуудлыг удахгүй шийдвэрлэх байх. Тухай бүрд нь мэдээллээ хүргээд явах болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Гвиней улсад Эбола вирусийн халдвар тархаж эхэлснийг олон нийтэд зарлалаа

Баруун Африкийн Гвиней улс Эболагийн халдвар шинээр тархаж эхлээд байгааг албан ёсоор зарласан байна. Тус улсад 7 хүн Эбола вирусээр өвчилснөөс 3 нь нас барлаа.

Гвиней улсын зүүн өмнөд зүгт орших Гуеке гэх хотод Эболагийн халдвар шинээр голомтлон тархаад байна. Энэ хотод болсон нэгэн оршуулгын ёслолд оролцсон 7 хүн бие нь гэнэт муудаж, тусгаарлалтад оруулсан талаар тус улсын Эрүүл Мэндийн Яам ням гарагт мэдээлжээ.

2013-аас 2016 оны хооронд Эбола Баруун Африкийн орнуудад хурдацтай тархаж, тахлын хэмжээнд хүрч, 11’300 гаруй хүн нас барсан юм.

Эболагийн эсрэг үр дүнтэй вакцин гарснаар энэ вирусний 2013 онд эхэлсэн тархалтын зогсоох боломж бүрдсэн юм. Гэвч Африкийн орнуудад Эболагийн халдвар үе үеийнхээ дахин бүртгэгдсээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Нийт төрийн албан хаагчдын 99.8 хувь нь хөрөнгө орлогоо хугацаанд нь тайлагнажээ

Улсын хэмжээнд 43 мянга гаруй нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогоо мэдүүлэх үүрэгтэй. Тодруулвал төрийн албан хаагч, албан тушаалтнууд хуульд зааснаар жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд хөрөнгө орлогоо Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх үүрэг хүлээдэг. Өчигдөр (2021.02.15)-ийн байдлаар 99.8 хувь нь, хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Үлдсэн албан тушаалтнууд хугацаандаа мэдүүлгээ гаргаагүй бол хуулийн хариуцлага хүлээх юм.

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын албанаас мэдээлснээр, хэрэв мэдүүлгээ хуулийн хугацаанд өгөөгүй бол сануулахаас эхлээд ажлаас халах хүртэл хариуцлага оногдуулах юм.

АТГ хөрөнгө орлогын мэдүүлгийг хураангуй байдлаар цахим сүлжээнд байршуулсны дараа иргэд, олон нийт төрийн албанд ажиллагсдын хөрөнгө орлогын мэдүүлэг хэрхэн өөрчлөгдөж буйг мэдэж хянах боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Халдвар авсан иргэдээс биеийн байдал маш хүнд хоёр хүн байна

Сүүлийн 24 цагт 37’530 хүнд шинжилгээ хийхэд 33 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 2416 болсон бол эдгээрээс биеийн байдал маш хүнд хоёр, хөнгөн 564 хүн байгаа аж. Улсын хэмжээнд кластер голомтод 1904 хүн коронавирусийн халдвараар өвчилснөөс 1578 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 48 хүн эдгэрч, эмнэлэгээс гарчээ. Нийт 2416 тохиолдол батлагдснаас 1760 тохиолдол нь буюу 72.8 хувь эдгэрсэн байна.