Categories
мэдээ нийгэм

Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлого хоёрдугаар улирлаас нийтэд ил болно

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар нийтийн албан тушаалтнууд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргах үүрэгтэй. Энэ онд мэдүүлгээ шинэчлэн гаргах 43.6 мянган албан тушаалтан байснаас хуулийн хугацаанд бүгд буюу 100 хувь мэдүүлгээ гаргажээ.

Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс мэдүүлгийг шинэчлэн гаргах үеийн эрсдэлийг тооцон яам, агентлаг болон төв, орон нутгийн салбар нэгжийн мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгуулж, тухай бүр мэргэжил, арга зүйгээр ханган ажилласан нь үр дүнтэй болов.

Нийтийн албан тушаалтнууд мэдүүлэг гаргах үүргээ чанд хэрэгжүүлэн ажиллаж буй нь хариуцлага, ёс зүй нэмэгдэж байгаагийн илэрхийлэл юм.

Хуульд заасны дагуу албан тушаалтнуудын гаргасан мэдүүлгийг хоёрдугаар улиралд багтаан нийтэд ил тод байдлаар http://xacxom.iaac.mn/ цахим хуудсанд байршуулна.

Categories
мэдээ нийгэм

Шинэ дарга томилогдох хүртэл НЭМГ-аас гаргасан менежментийн баг “Өргөө” амаржих газрыг удирдана

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалын дагуу “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томилогдсон менежментийн баг тус амаржих газарт ажиллаж байна. Менежментийн багт НЭМГ-ын удирдлага болон салбарын төлөөллүүд багтаж буй бөгөөд ажил хүлээлцэж, дараагийн дарга томилогдох хүртэл удирдлагын шинэ менежмент хийж ажиллах юм. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж иргэдийн эрүүл мэнд, эрх ашгийг нэн тэргүүнд тавих үүднээс эмнэлгийн ажилтнуудын харилцаа, хандлагыг засаж сайжруулах чиглэлд анхаарч, бусад улс орны үйлчилгээний соёлыг энэ салбарт нутагшуулахаар зорьж ажиллана гэдгээ тодотгосон юм.

Categories
мэдээ нийгэм

Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нийслэл хотод зөрчлийн хэргүүд 66 хувиар буурчээ

2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 2 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 13’746 зөрчлийн хэрэг бүртгэгдэж, өмнөх долоо хоногтой харьцуулахад 56.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Улсын онцгой комиссоос гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбоотойгоор нийт зөрчлийн гаралт Нийслэлд 66.5 хувиар, орон нутагт 35.7 хувиар тус тус буурсан дүнтэй байна.

Зөрчлийн хэргийг шалгасан субъектээр нь ангилж үзвэл Цагдаагийн байгууллага 97.95 хувийг, Мэргэжлийн хяналт 0.72 хувийг, Онцгой байдал 0.09 хувийг, бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 1.24 хувийг нь тус тус шалган шийдвэрлэжээ.

Тухайлбал: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 61.9 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 38.9 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 34.8 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 33.3 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 30.3 хувиар, Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 27.2 хувиар тус тус буурсан нь хамгийн өндөр хувьтай байна.Мөн Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 17.1 хувиар, Хүний биед халдах зөрчил 9.4 хувиар, Хулгайлах зөрчил 7.7 хувиар, Танхайрах зөрчил 4.9 хувиар тус тус буурчээ.

Харин өмнөх долоо хоногт үйлдэгдээгүй Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 8 удаа гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Шадар сайд зах, худалдааны төв болон автобусны буудлуудад ариутгалын төхөөрөмж суурилуулахыг даалгалаа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы байгуулсан Ажлын хэсэг ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн хүрээнд олон улсын жишигт нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой нийтлэг асуудлыг зохицуулах журам боловсруулсан байна.

Улсын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ажил, амьдрал хэвийн үргэлжлэх, орлого нь нэмэгдэх, төр, засаг, төрийн албан хаагчид нэгдмэл нэг ойлголттой ажиллах, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал бий болох зэрэг давуу талтай гэж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үзэж байна.

Тэрбээр иргэн, аж ахуйн нэгжүүдийн дагаж мөрдөх түр журмын төслийг дахин тодотгохыг Ажлын албанд үүрэг болгов. Ялангуяа зах, бөөний худалдааны төв, автобусны буудал зэрэг олон нийтийн газарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмж суурилуулахыг даалгалаа.

Түр журмыг Засгийн газрын хуралдаанаар батлуулж энэ сарын 23-ны өдрөөс дагаж мөрдөхөөр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын ажлын алба

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 22 гэхэд есөн дүүргийн 247 мянган иргэдийг шинжилгээнд хамруулж дуусна

Улаанбаатар хотын хэмжээнд хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 12 хоногийн хугацаанд хатуу хөл хорионы дэглэмд шилжээд байгаа билээ. Энэ хугацаанд зорчигчдын хөдөлгөөнийг 90 хүртэл хувь хязгаарлаж, цар тахлын тархалтын голомтыг хумих, халдвар тээгчийн ойрын болон дам хавьтлыг олж тусгаарлан эмчлэх зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлыг зохион байгуулж байна. Шинжилгээг 50 явуулын баг 10 суурин цэгээс авах юм.

ШИНЖИЛГЭЭ АВАХ ХУВААРЬ:

  • Хоёрдугаар сарын 14-нөөс 16-нд Сонгинохайрхан дүүрэг, 54261 өрх
  • Хоёрдугаар сарын 17-нд Баянгол дүүрэг, 30676 өрх
  • Хоёрдугаар сарын 18-нд Хан-Уул дүүрэг, 32800 өрхөөс
  • Хоёдугаар сарын 19-нд Чингэлтэй дүүрэг, 23765 өрх
  • Хоёрдугаар сарын 20-нд Сүхбаатар дүүрэг, 22861 өрх
  • Хоёрдугаар сарын 21-нд Баянзүрх дүүрэг, 69264 өрх
  • Хоёрдугаар сарын 17-ноос 19-нд Багахангай дүүрэг, 945 өрх
  • Хоёрдугаар сарын 17-ноос 19-нд Багануур дүүрэг, 6893 өрхийг тус тус шинжилгээнд хамруулахаар дараах хуваарийг гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

766 сая гаруй төгрөгийн сүүний урамшууллыг мал, аж ахуй эрхлэгчдэд олгожээ

Сүү боловсруулах найман үйлдвэр, цехэд арванхоёрдугаар сард 1.533.489 литр түүхий сүүг мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээтэй, татварын цахим төлбөрийн баримт (и-баримт) үүсгэн баталгаажуулсан нийт 1643 малчин, 16 эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгжид 766.744.500 төгрөгийн мөнгөн урамшууллыг Төрийн сангийн дансаар дамжуулан шилжүүлжээ. Засгийн газрын 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2020 оны арванхоёрдугаар сарын сүүний урамшууллыг олгоод байгаа юм.

Сүү бэлтгэн нийлүүлж буй малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид нь Засгийн газраас баталсан журамд заасан дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:

1. Нийлүүлж буй сүү нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэнийг нотлох мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг заавал авсан байна.

2. Сүүний үйлдвэрт сүү нийлүүлэх тухай бүр малчны иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулж, татварын цахим төлбөрийн баримт буюу и-баримт үүсгэх, худалдан авсан тал (үйлдвэр), борлуулсан тал (малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч) тал баримтыг ажлын гурав хоногийн дотор баталгаажуулсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Зах, худалдааны төвүүдэд хяналт, шалгалт хийгдэж байна

Зах худалдааны төвүүд ажиллаж эхлэхтэй холбогдуулан ариутгал хийгдэж, бараа татан авалтууд хийгдэж байна.

-Чингэлтэй дүүрэгт байрлах Эмэралд эрхэс, Жаргалант, Эрхэл, Чандмань, Алтай болон Давхар зэрэг хүнсний дэлгүүрүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан хүнсний дэлгүүрүүдэд өндөг дууссан байна.

Баянгол дүүрэгт байрлах Гэгээ, Орхон, Хороолол, Барс-1, Барс-2 зэрэг захууд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Барс-2 захад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9000, хонины цул мах 10500, үхрийн ястай мах 10000-10500, үхрийн цул мах 12500-13000, Алтан тариан дээдийн дээд гурил 2100, дээд гурил 1500, 1-р зэргийн гурил 1250, 2-р зэргийн гурил 900, цагаан будаа 2200, элсэн чихэр 2200, Монгол төмс 700, Монгол лууван 1000, Монгол сонгино 2800, Хятад сонгино 1500 төгрөгийн үнэтэй байна.

“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 8, И-баримт аппликейшнээр 1 иргэн тус тус хандсан байна.

Categories
мэдээ нийгэм

Гадаадаас ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацааг арав хоногоос хэтрүүлэхгүй байх чиглэл өгчээ

Шадар сайд, Улсын онцгой комисс (УОК)-ын дарга С.Амарсайхан гадаад улсаас тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацааг арав хоногоос хэтрүүлэхгүй байх чиглэл өгчээ. Тусгаарлалтын хугацааг ийнхүү багасгаснаар байрны хүрэлцээ нэмэгдэж, тусгай нислэгийн тоог нэмэх боломжтой болно гэж үзэж байгаа аж.

УОК-оос хоёрдугаар сард нэмэлтээр хоёр тусгай нислэг хийхээр төлөвлөж байгаа бол ирэх сард нислэгийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. Тодруулбал, өмнөх саруудад явуулсан тусгай нислэгийн тоог гурав дахин нэмэгдүүлж, гуравдугаар сард 12 орчим тусгай нислэг хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр Баянхошуу бүсийн иргэд дараах байршлуудад шинжилгээнд хамрагдана

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд өчигдрийн байдлаар 70000 иргэн шинжилгээнд хамрагдлаа. Өнөөдөр коронавирусийн шинжилгээний байнгын 18, явуулын 50 цэг Баянхошуу бүсийн 16 хорооны 24000 өрхийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж буй юм. Шинжилгээний сорьцыг 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд цуглуулна.

ӨНӨӨДӨР PCR ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХОРООД БОЛОН ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮДИЙН СУУРИН БАЙРШИЛ:
  • 4-р хороо – 226-р цэцэрлэг
  • 5-р хороо – 269-р цэцэрлэг
  • 6-р хороо – 9-р сургууль
  • 7-р хороо – 227-р цэцэрлэг
  • 8-р хороо – 67-р сургууль
  • 9-р хороо – 76-р сургууль
  • 10-р хороо – 38-р цэцэрлэг
  • 11-р хороо – 105-р сургууль
  • 24-р хороо – 134-р сургууль
  • 25-р хороо – 104-р сургууль
  • 26-р хороо – 253-р цэцэрлэг
  • 28-р хороо – 264-р цэцэрлэг
  • 36-р хороо – 263-р цэцэрлэг
  • 40-р хороо – 117-р цэцэрлэг
  • 41-р хороо – 124-р сургууль
  • 42-р хороо – 170-р цэцэрлэг
Шинжилгээний баг 13.00-14.00 цагийн хооронд цайндаа орох тул иргэд та бүхэн цагаа зөв тооцоолон ирэхийг хүсье.
Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал энтертаймент-ертөнц

Энэ хаврын загварын чиг хандлага

Энэ хаврын загварын ертөнцийн чиг хандлагыг илэрхийлсэн дараах загваруудыг танилцуулж байна.

Сүүлийн үед Fashion долоо хоногуудад том хэмжээтэй, цэнэглэгчтэй пиджак, тод цэнхэр цүнх, нүүрний маск зонхилж байна. 

London , New York-ын хувьд 80, 90-ээд оны өнгө аяс ихээхэн тусгажээ. Мөн материалын шинэлэг шийдэл, хослуулалт зэрэг нь хүмүүсийг сонирхлыг ихээхэн татах болов уу. Түүхэн өнгө аяс, амьтны сэдэвтэй материал, пуритан зах, панчо хэлбэрийн хувцас, платформ гутал зэргээр өвөрмөц загварыг сонгосон байна.

Загварын ертөнцөд хүмүүсийн сонирхлыг татаж буй загварууд:

1. Томдсон, мөртэй, “найз залуугийн” хүрэм

2. Хар маск

3. Толгойн алчуур

4. Пастел өнгө

5. Шар цүнх

6. Фолк сэдэвтэй загварууд

7. Цагаан урт түрийтэй гутал

8. Шар болон бор өнгийн хослол

9. “Поп” цэнхэр гоёл зүүсгэл

10. Урт цацагтай цүнх

ЦАМЦ ЗАГВАРЫН ДААШИНЗ

Энгийн биш харин үдэшлэг дээр ч өмсөж болох хээнцэр загвар, хийцтэй цамц хэлбэрийн даашинзуудыг дизайнерууд онцолж байна. Жишээлбэл, Proenza Schouler бүхэлдээ гялалзсан даашинз, Simone Rocha сувдан чимэглэлтэй даашинз, харин Attico өндөрлөсөн мөртэй торгон даашинз байгаа юм.

Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 1)
Emilio Pucci
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 2)
Attico
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 3)
Proenza Schouler
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 4)
Simone Rocha

Цахилгаантай спорт цамц ба легинс

Карантины улмаас сүүлийн хэдэн сарын турш өглөөнөөс орой хүртэл өмссөн бэлтгэлийн өмднүүд аз болж шинэ цуглуулгуудад тийм ч олон үзэгдээгүй хэдий ч спорт хэв маяг анхаарлын төвд байсан хэвээр. Миучча Прадагийн онцолсноор спорт болон үдшийн хувцаслалтыг нэгтгэх бүрэн боломжтой ба тэрээр шинэ цуглуулгадаа спорт сэдэвтэй юбка болон цамцны хослолуудыг танилцуулсан байна. Түүнчлэн Coperni брэнд үдэшлэг дээр ч өмсөж болох бие барьсан спорт хослол гаргаж, харин Альбер Эльбаз Az Factory брэндийнхээ хүрээнд легинсийг маш хээнцэр атлас топтой хослуулахыг санал болгожээ.

Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 5)
Coperni
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 6)
Miu Miu
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 7)
AZ Factory
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 8)
Givenchy

Цээж хэсгийг тодотгосон хайчилбар, детальтай даашинз

Bevza-гийн даашинзын цээж хэсэг сүлжилдсэн атлас материалаар чимэглэгдсэн бол Victoria Beckham-ийн даашинз дотроос нь цээживч цухуйж буй мэт харагддаг загвартай. Харин Dion Lee-гийн даашинз цээж хэсэгтээ цоолбор, хайчилбартай болжээ.

Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 9)
Dion Lee
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 10)
Bevza
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 11)
Alyx
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 12)
Victoria Beckham


Корсет

Шинэ улиралд корсетууд өдөр тутмын хувцаслалтаас эхлээд үдшийн гоёлд ч хүртэл чухал үүрэг гүйцэтгэхийг Bevza, David Koma зэрэг брэндүүд онцолсон. Хамгийн гол нь тэдгээр корсетууд нь биед эвтэйхэн материалаар хийгдсэн, эсвэл бэлхүүс хэсгээрээ хайчилбартай байх учиртай бөгөөд хөдөлгөөн хорих ёсгүй юм.

Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 13)
Y/Project
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 14)
David Koma
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 15)
Bevza
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 16)
Dion Lee

Нэхмэл даашинз

Өнгөрсөн жилийн энэхүү тренд нь энэ онд ч эрчээ алдаагүй байна. Гэхдээ шинэ улиралд ердийнхөөс илүү урт, нэхээс нь илүү том загварууд ноёрхох болно. Түүнчлэн Paco Rabanne болон Loewe брэндүүдийн шинэ цуглуулгад үдшийн гаралтад зориулагдсан хээнцэр ноосон даашинзууд давамгайлсан байгаа.

Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 17)
Proenza Schouler
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 18)
Bottega Veneta
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 19)
Olenich
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 20)








НАМ СУУДАЛТАЙ ӨРГӨН БРЮК

2000-аад оноос эргэж ирсэн энэ загвар нь хайхрамжгүй атлаа загварлаг харагддагаас гадна өмсөхөд маш эвтэйхэн тул дизайнерууд шинэ цуглуулгууддаа онцолжээ. Тэдний зөвлөснөөр ийм эсгүүртэй өмдийг бие барьсан боди эсвэл хэт сул бас урт биш топтой хослуулбал илүү зохимжтой байх болно.

Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 21)

Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 22)
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 23)
Хавар-зун 2021 улирлын 6 хит загвар (фото 24)


Эх сурвалж: Vogue.com