Categories
мэдээ нийгэм

Нийт малын 0.6 хувь нь зүй бусаар хорогджээ

Энэ сарын 12-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 402.3 мянган толгой мал хорогджээ. Малын төрлөөр авч үзвэл тэмээ 2.1 мянга, адуу 17.2 мянга, үхэр 36.6 мянга, хонь 123.3 мянга, ямаа 222.9 мянган толгой хорогдсон нь оны эхний нийт малын 0.6 хувийг эзэлж байна.

Малын зүй бус хорогдол хамгийн их болох Архангай /26.2/, Баянхонгор /196.2/, Говь-Алтай /30.5/, Өвөрхангай /31.4/, Төв /35.6/, зэрэг аймагт нийт 320.0 мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 79.5 хувийг эзэлж байна.

Улсын хэмжээнд 3.7 мянган хээлтүүлэгч, 10.2 мянган баталгаажсан үүлдэр, омгийн мал хорогдсон. Үүнээс хамгийн өндөр хорогдолтой байгаа Баянхонгор аймагт Ламын гэгээний улаан үржлийн хэсгийн тэмээ 168, Байдраг үүлдрийн болон Баянбулаг омгийн хонь 227, Залаа жинст эдрэнгийн цагаан болон Бөмбөгөрийн улаан омгийн ямаа 6489, нийт 6884 толгой үүлдэр, омгийн мал хорогдоод байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр худалдаанд 1 сая 300 мянган ширхэг өндөг нийлүүлэгдэж байна

Өнөөдөр худалдаанд 1.300.000 ширхэг өндөг нийлүүлэгдэж байна. Монголчууд жилдээ 300.000.000- 350.000.000 ширхэг өндөг иддэг. Дотооддоо 40-45 хувь хангадаг.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар өндөг нийлүүлэгч Түмэн шувуут, НБЦ компанийн удирдлагуудтай уулзалт хийжээ.

Өндөг ховордсон шалтгааныг тодруулахад:

-Шинжилгээний бичиг гэсэн асуудлаар өндөг нийлүүлэлт компаниуд хөдөлгөөнд бүрэн оролцож чадаагүй гэсэн тайлбарыг өглөө. Бүх шинжилгээг эцэслэсэн учраас өнөөдрөөс өндөг нийлүүлэлт явагдана

-Төлөвлөгөөт сүрэг сэлбэлт хийгдэж чадаагүй байгаа

-Импортыг чадлаараа хийж байгаа боловч хилийн хязгаарлалт нөлөөлсөн хэвээр байна

-Дэлхий даяар тээвэрлэлтийн үнэ өсөж байгаа нь хүнсний бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна

-ОХУ-д өндөгний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан импортын өндөг үнэ өссөн

-ОХУ-аас автомашинаар тээвэрлэгдэж орж ирэх хязгаарлалттай холбоотойгоор галт тэргээр тээвэрлэж байгаа бөгөөд тээвэрлэлтийн үнэ дөрөв дахин өндөр байна

-Өндөг компаниуд нийлүүлэлтийн үнээ ил тод зарлана.

Categories
мэдээ цаг-үе

Хоол шингээх шалгарсан аргууд

Хөл хорио, баяр, ёслол давхацсан эдгээр өдрүүдэд хэтрүүлэн идсэнээс үүдэлтэйгээр хоолны шингэц муудаж, ходоод гэдэс хямрах зэрэг асуудлууд үүсдэг. Тэгвэл тэрхүү таагүй мэдрэмжээс хэрхэн түргэн хугацаанд салж, ходоод гэдсээ цэвэрлэх талаар зөвлөгөө хүргэе.

1. Бохь зажлах

Хүнд хоол идсэний дараа бохь зажилснаар ходоодны ажиллагааг түргэсгэн, хоолыг хурдан шингээдэг. Тиймээс та хүнд хоолны дараа, идсэн хоолоо хэрхэн шингээхээ мэдэхгүй байвал, юун түрүүнд бохь зажлахыг зөвлөж байна.

2. Ширхэг ихтэй хоол идэх

Бүх төрлийн будаа, овьёос, хүнсний хивэг зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд нь өтгөн хаталтаас сэргийлэх, биед хуримтлагдсан муу зүйлсийг гадагшлуулахад тустай байдаг. Тиймээс тэдгээрийг хүнсэндээ өргөн хэрэглэхийг зөвлөж байна.

3. Хоолох үедээ даруулга зүүхгүй байх

Хоол идэхээсээ өмнө гэдэсний даруулга зүүдэг. Учир нь ингэснээр бага идэж, түргэн цаддаг хэмээн эндүүрдэг. Энэ нь харин ч эсрэгээрээ ходоод гэдсийг хямрааж, хоолыг удаан шингээх, зовиурыг ихэсгэдэг.

4. Удаан, зажилж идэх

Ямар ч төрлийн хоолыг сайтар зажилж, аль болох удаан идэх хэрэгтэй. Хоол аманд орох үед ходоод руу дохио илгээгдсэнээр ходоод хоолыг боловсруулахад бэлтгэгдэнэ. Гэтэл зажлахгүйгээр хэт их хоолыг залгих нь ходоод хямрахад хүргэдэг байна.

5. Илчлэг багатай, амин дэм ихтэй хоол идэх

Элдэв химийн бодис, муутгахаас сэргийлсэн бодис, илчлэг өөх тос ихтэй хоолноос татгалзаж, аль болох биед түргэн шингэх, хөнгөн хэрнээ өлсгөхгүй, амин дэмээр баялаг хоолыг сонгох хэрэгтэй. Махан бүтээгдэхүүнээс гахай, хонь, тарвага, адуу зэрэг хурц, өөх ихтэй махаас татгалзаарай. Харин бүхий л төрлийн шувууны мах, загас, далайн бүтээгдэхүүнүүд нь түргэн шингэдэг. Хоолны ширээний ард суухдаа “Цадахгүй, өлсөхгүй босох” дүрмийг баримтлаарай.

6. Тослог багатай тараг уух

Тараг нь эслэгээр баялаг тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Чихэргүй тарагнаас нэг аягыг уугаад хэсэг хугацааны дараа хэрхэн үйлчилж байгааг мэдрэх болно.

7. Нимбэгтэй ус, халуун ус

Гэдэс хямраад, өтгөн хатаад, гэдэс дүүрээд дотор муухай оргиод байвал үүнд хамгийн сайн эмч бол халуун буцалсан ус байдаг гэдгийг мэдэх үү? Нэг аяга цэвэр усыг буцалгаад халуунаар нь уух хэрэгтэй. Ингэснээр таны гэдэсний асуудлыг шийдэж, шулуун гэдэсний түгжрэлээс сэргийлдэг хамгийн сайн эмчилгээ болдог. Нимбэг нь таны ходоодонд хүчиллэг, шүлтийг үүсгэж өдрийн турш идсэн хоолыг тань хялбархан задалж шингээдэг байна.

8. Ургамлын цай

Хэрвээ хоол шингэхгүй байвал төрөл бүрийн үйлчилгээтэй ургамлын цайг уухыг зөвлөж байна. Жишээ нь, багваахай цэцгийн цай нь шээсийг хөөдөг бөгөөд бөөрний цусны хангамжинд сайнаар нөлөөлдөг. Зөгийн бал нь мөн ходоодонд сайн учир цайндаа бага зэрэг хийгээд ууж болно.

Categories
мэдээ нийгэм

Зайлшгүй шаардлагаар орон нутаг зорих иргэд дараах цэгт шинжилгээ өгнө

Зайлшгүй шаардлагаар орон нутгийг зорих болсон иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд таван дүүрэгт PCR шинжилгээ өгөх боломжтойгоор тусгай цэг гарган, ажиллуулж эхэлжээ.

Тухайлбал, өнөөдөр Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 50 дугаар сургууль,

Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 7-р сургууль,

Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 3-р сургууль,

Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 69, 84 дүгээр сургууль,

Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуульд тус, тус очиж шинжилгээ өгөх боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд 1.2 тэрбум төгрөг баталжээ

Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх гол үндсэн чиг үүргийг гардан хэрэгжүүлдэг хамтарсан багуудын санхүүжилтыг шийдвэрлэнэ гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн цахим хурал өчигдөр болсон юм. Энэ үеэр тэрбээр “Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх гол үндсэн чиг үүргийг гардан хэрэгжүүлдэг багуудыг тодорхой хэмжээний санхүүжилттэй болгоё. Энэ хүмүүс гудамж, эрсдэл бүхий айлуудаар орж уулзалт хийдэг, ярилцдаг. Үйлдлийг нь газар дээр нь таслан зогсоодог. Шаардлагатай тохиолдолд эрсдэл бүхий гэр бүлд хууль эрх зүйн туслалцаа үзүүлдэг. Магадгүй эцэг эх байхыг хасах хязгаарлах түвшинд эрхийн хязгаарлалт хийдэг энэ ажлыг газар дээр нь эхлүүлмээр байна.

Энэ жил ХЗДХ-ийн сайдын багцад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийтдээ 1.2 тэрбум төгрөг батлагдсан. Одоо улсын хэмжээнд 700 гаруй хамтарсан баг үйл ажиллагаа явуулж байна. Би эхний ээлжинд 350 гаруй сая төгрөгийг бүх хамтарсан багуудад санхүүжилт хэлбэрээр тус бүр 500 мянган төгрөгийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн” гэж хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа асгаж байсныг зогсоов

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голд шугам хоолойгоор бохир ус хаяж байна гэсэн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу өнөөдөр Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав газрын захиргаа хамтран газар дээр нь очиж хяналт шалгалтыг хийв.

Шалгалтаар “ДЦС-III” ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа асгаж байсныг газар дээр нь таслан зогсоож, малын сэг зэмийг халдваргүйжүүлж устгалын арга хэмжээг авлаа.

Туул голын далан давуулан хаяж буй үнс зайлуулсан ус болон хөрснөөс дээж авч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид дээжүүдийг өгөөд байна. Шинжилгээний хариу гарсны дараа Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авна.

Үүссэн учир шалтгааныг “ДЦС-III” ТӨХК-ийн инженерүүдээс тодруулахад зууханд үүссэн үнсийг шүүн усаар тээвэрлэн үнсэн санд хүргэж, саарал усыг тунгаан хуримтлуулж станц руу шахаж дахин ашигладаг байна. Эдгээр шаталсан сангуудын ажиллагаа доголдсоноос болж станцын үнсний шугамд бөглөрөл үүсч, үнсэн сангийн түвшин өндөр гарч далан сэтрэх аюулд хүрснээс үүдэн аваарийн шугам хоолойгоор тунгаагдсан үнс зайлуулсан усыг хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд хаяжээ.

“ДЦС-III” ТӨХК-ийн инженер техникийн ажилтнуудад дахин Туул голын далан давуулан үнс зайлуулсан ус хаяхгүй байх талаар нь шаардлага тавьж анхааруулга өгчээ.

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар

Categories
гадаад их-уншсан мэдээ туслах-ангилал

ФОТО: Орост их хэмжээний цас оржээ

Хоёрдугаар сарын 12-ны шөнөөс хойш Москвад гурван өдрийн турш цас орж, цасан шуурга шуурсан байна.

Энэ үзэгдэл нь 1973 оноос хойш тохиолдоогүй бөгөөд цасны хэмжээ 59 см хүртэл (23 инч) хүрчээ.

No description available.

Зарим газарт цас цэвэрлэсний ердөө таван минутын дараа явган хүний зам цасанд хучигдсан байсан аж. Энгийн үед хүүхдүүдийн дүүжин, карусель зэргийг харж байсан бол тэр үед зөвхөн оройг нь харах боломжтой болсон байна.

No description available.

Хүмүүс замын түгжрэлээс зайлсхийж машинаа орхин явганаар явах шаардлагатай болжээ.

No description available.

Москвагийн нисэх онгоцны буудлууд мөн адил удаашралтай байсан бөгөөд төлөвлөсөн нислэг цуцлагдаж, зарим нь хойшлогдсон байна.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Москва хотын захирагчийн орлогч Петр Бирюков цас цэвэрлэх ажлыг 60 мянга орчим замын ажилчид, жижүүрүүд, дээврийн ажилчид 13.500 нэгж техник хэрэгслийн гаргасан гэж мэдэгдэв.


Эх сурвалж: Washingtonpost, TASS, rbth.com

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүрэгт “Нэг хаалга–Нэг шинжилгээ” 60 хувьтай үргэлжилж байна

УОК-ын шийдвэрийн дагуу өнөөдөр /2021-02-17/ Баянгол дүүрэгт “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлыг зохион байгуулж байна. Дүүргийн нутаг дэвсгэрийн 25 хороонд 40,000 иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөж, 12:40 минутын байдлаар 22,570 иргэнийг шинжилгээнд хамруулсан, ажил 60 хувьтай үргэлжилж байна.

БГД-ийн Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдээс 69 баг, Төмөр замын эмнэлгээс 10 баг, Нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдээс тус бүр 10 баг, Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүргээс тус бүр 15 баг, хүч нэмэгдүүлэн нийт 139 баг, суурин 21, явуулын 97 цэгт шинжилгээ авч байгаа юм.Явуулын цэгт шилжин байршиж шинжилгээ авах автобусууд өглөө 08:00 цагт цэгүүд рүү хуваарилагдсан бөгөөд Баянгол дүүргийн иргэд шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж байна.



Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн амаржих газарт өнөөдөр гурван ихэр хүүхэд мэндэлжээ

Өнөө өглөө Ховд аймгийн амаржих газарт гурван ихэр хүүхэд мэндэлжээ.

Тодруулбал, Ховд аймгийн Алтай сумын харьяат, Жаргалант сумын Бугат багийн тоотод амьдардаг Б.Оюунгэрэл 2 хүү 1 охин төрүүлсэн байна.

2012 онд ихэр охин, 2017 онд хүү төрүүлж байсан бол 3 дахь төрөлтөөрөө 3 ихэр төрүүлж ийнхүү 6 хүүхдийн ээж болж байна.

Эх хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна. Ихрүүдийг Эх барихын ерөнхий мэргэжилтэн Ц.Нарангэрэл, Төрөх тасгийн эрхлэгч Б.Нансалмаа, тэргүүлэх зэргийн эх баригч Д.Наранхүү, Нярайн эмч Ц.Солонго нараар ахлуулсан баг эх барьж төрүүллээ гэж тус сумын Амаржих газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж тогтвортой байна

Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж, хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ахалсан Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабыг байгуулж, улсын хэмжээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд холбогдох төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран идэвхтэй ажиллаж байна.

Нийслэл, аймгуудаас 2021 оны 02 дугаар сарын 16-нд авсан тодотгосон судалгаагаар улсын хэмжээнд 20.0 мянган тонн малын мах, 154.6 мянган тонн гурил, 1.6 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, 13.8 мянган тонн төрөл бүрийн будаа, 1.3 мянган тонн хуурай сүү, 1.4 сая ширхэг өндөг, 4.0 мянган тонн ургамлын тос, 81.8 мянган тонн төмс, 37.2 мянган тонн хүнсний ногоо, 3.0 мянган тонн элсэн чихэр, 0.9 мянган тонн давсны нөөцтэй байна.

Импортын хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хувьд, томоохон импортлогчдоос авсан судалгаагаар 2021 оны 2-3 дугаар сард 4.0 мянган тонн цагаан будаа, 6.3 мянган тонн элсэн чихэр, 175 тонн ургамлын тос импортоор орж ирэх захиалгатай байна. Импортоор 3.3 мянган тонн цагаан будаа, 1.1 мянган тонн ургамлын тос ачигджээ. Гол нэрийн бүтээгдэхүүний одоо байгаа нөөц, мөн хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, зохицуулалтын арга хэмжээний дүнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байхаар байна гэж ХХААХҮЯамнаас мэдээллээ.