Categories
мэдээ нийгэм

Он гарсаар улсын хэмжээнд 26 мянган иргэн ажил хайж бүртгүүлжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиргааны статистикийн мэдээллээр аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо энэ оны нэгдүгээр сарын эцсийн байдлаар 26 мянга болжээ. Үүнээс

  • 16.5 (63.3 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд
  • 9.5 (36.7 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын харьяа нэгжүүд хэвийн ажиллаж байна. Гэвч хөл хорионы дэглэмээс шалтгаалж аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа алдагдах, мөн ихэнх иргэд биечлэн очиж үйлчлүүлэх боломжгүй зэргээс ажил хайгч иргэдийн тоо буурсаар байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 4.1 (20.1 хувь) мянган хүн, өмнөх сараас 1.6 (9.0 хувь) мянган хүнээр буурчээ.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2021 оны нэгдүгээр сард ажилгүй 4.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 0.7 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 5.4 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Үүнээс Улаанбаатар хотод 2021 оны нэгдүгээр сард нийт 766 иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 129 иргэн ажилд зуучлагдсан байна.

Categories
мэдээ спорт

Монголоос Ташкентын Их дуулгад 18 жүдоч барилдана

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал тэмцээн Ташкентын Гранд Слам /Их дуулга/ ирэх гуравдугаар сарын 5-7-нд Узбекстан улсад зохион байгуулна.

Одоогоор Монгол, Испани, БНСУ, Бразил, Гүрж, Казахстан, Израил, Герман улс тэргүүтэй 60 орны 377 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

Ташкентын Их дуулга тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд, эрэгтэй тамирчдаас МУГТ Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд /60 кг/, ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү /66 кг/, Г.Одбаяр, Ц.Цогтбаатар /73 кг/, Саид Моллаей /81 кг/, Г.Алтанбагана /90 кг/, Л.Отгонбаатар /-100 кг/, Ө.Дүүрэнбаяр /+100 кг/, эмэгтэй жүдочдоос МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг /48 кг/, Л.Сосорбарам, Б.Хорлоодой /52 кг/, МУГТ Д.Сумъяа /57 кг/, Б.Ганхайч /63 кг/, О.Мөнхцэцэг /-78 кг/ нар багтжээ.

Монгол Улсын жүдогийн шигшээ баг өдгөө Найрамдал төвд бэлтгэл сургуулилтаа базааж байгаа бөгөөд ирэх саруудад IJF-гээс зохион байгуулах цуврал тэмцээнүүд олимпын эрхийн оноо олгох гэдгээрээ чухал ач холбогдолтой.

Categories
мэдээ нийгэм

“COVID-19”-ийн вакцины талаарх мэдээлэл

ДЭМБ-аас “КОВИД-19”-ийн эсрэг дархлаажуулалтын вакцины талаарх мэдээлэл, иргэдэд өгөх зөвлөмжийг гаргажээ.

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

"хичээе. тархалтыгхумья! ковид-19-ийн вакцины талаарх мэдээлэл дэлхий дахинд ковид-19-ийн эсрэг 232 вакцин хегжуулэх судалгаа хийж байна эдгээрээс дэмб-аас PFIZER/BIONTECH, астразенека оксфордын их сургуулийн хамтарсан/ вакциныг хэрэглээнд зевшеерсен PFIZER/BIONTECH вакцин нь- -70°C хэмд хадгалж тээвэрлэх, 2-8°C хэмд 5 хоног хуртэл хадгалах горимтой, 6 хун/тунгаар савлагдсан, 0.3 мл-ээр тарина. 18-AAC дээш насныханд 21 хоногиин зайтаи 0,3 мл хоёр тунг хийлгэнэ. астразенека вакцин нь ΓΥΗ хелдеегчид хийх шаардлагагуй 2-8°C хэмд хадгалдаг." гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно


Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнийг 85-86 хувьтай хязгаарласан байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Улаанбаатар хотын замын удирдлагын төв дээр ажиллалаа. Хатуу хөл хорио тогтоосон энэ үед Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал, хөдөлгөөн зохицуулалт хэрхэн хийж буйтай танилцаж, зарим үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм.

Уг төв Улаанбаатарын хотын автозамын гол уулзварууд болон бусад хэсгийг нийт 200 орчим камераар хянан, шаардлагатай зохицуулалтыг хийн ажиллаж байна. Нийслэлийг Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ өдрүүдэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс буурсан байсан. Сар шинийн өдрүүдэд өдөртөө 0.5 орчим хувь нь хөдөлгөөнд оролцож байсан бол энэ сарын 16-наас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэн байна. Энэ нь зайлшгүй ажиллах шаардлагатай 14 чиг үүргийн байгууллагын ажилтнууд, худалдаа, хүнсний салбарынхан ажилдаа ирж буцах оргил цагаар өссөн байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн автозамын хөдөлгөөнийг 85-86 хувь хязгаарласан гэдгийг Улаанбаатар хотын замын удирдлагын төвийн дарга Д.Одбаяр хэллээ.

Мөн замын хөдөлгөөний зохицуулалттай холбоотой иргэд болон цагдаагийн байгууллагын алба хаагчдын дунд үл ойлголцол гарах нь буурсан. Энэ нь иргэд болон алба хаагчдад шаардлагатай мэдээлэл хүрсэнтэй холбон тайлбарлаж байлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Одоо хөл хорио дуусахад долоо хоногийн хугацаа л байна. Энэ хугацаанд аль болох иргэдтэйгээ зохицож, хүндрэл учруулахгүйгээр ажлаа зохион байгуулаарай” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 23-наас өмнө бүх өрхөө шинжилгээнд хамруулахыг үүрэг болгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны “Нэг хаалга-Нэг шнжилгээ” авах байранд ажиллалаа.

Улаанбаатар хотод энэ сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож эхний ээлжинд дүүргүүдийн эрсдэл ихтэй бүсүүдийн айл өрхүүдээс шинжилгээ авсан. Харин энэ сарын 14, 15, 16-нд Сонгинохайрхан дүүргийн үлдсэн айл өрхүүдээс шинжилгээ авч дууссан бөгөөд өнөөдрөөс хуваарийн дагуу Баянгол дүүргийн бүх өрхүүд шинжилгээнд хамрагдаж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүргээс эхлээд бүх дүүргийн айл өрхөөс шинжилгээ авч шар бүс, цаашлаад ногоон бүс болгох зорилттой ажиллаж байна” гэдгээ хэлсэн.

Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Айл өрхүүддээ 2-3 удаа шинжилгээ авч байгаа тухай мэдээлэл өгч байна. Тухайн айл нь хаяган дээрээ байхгүй байх тохиолдол бий. Тиймээс мэдээлэл авч чадалгүй, шинжилгээнээс хоцорсон айл өрхүүдээ энэ сарын 23-наас өмнө бүгдийг нь хамруулах төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн хувьд иргэд шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж байна” гэлээ.

Харин Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх” хөтөлбөрөө Засгийн газар баталсан. Энэ дагуу эдийн засгаа сэргээх арга хэмжээгээ яаралтай авахгүй бол Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид хүнд нөхцөлд байна. Бүх өрхөө шинжилгээнд хамруулах энэ ажил эдийн засгаа сэргээх хөтөлбөрийн хамгийн чухал ажил байгаа юм. Тиймээс дүүргийн Засаг дарга нар энэ ажилд онцгой анхаарал хандуулж, дүүргийн үлдсэн айл өрхүүдээ хөл хорио дуусахаас өмнө бүгдийг нь шинжилгээнд хамруулаарай” гэлээ.

Мөн “Энэ сарын 23-наас иргэдийг вакцинжуулах ажил эхэлнэ. Төлөвлөгөөний дагуу явбал улс орон ч түргэн хугацаанд хэвийн хэмнэлдээ орно. Эдийн засаг хүндэрсэн байгаа энэ үед Хотын дарга болон дүүргийн Засаг дарга нар иргэд аж, ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжих нь чухал байна” гэдгийг тэрбээр онцоллоо. Түүнчлэн дүүргийн Засаг дарга болон холбогдох албаныхан, үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагч нарт хандаж иргэдтэйгээ харилцах харилцаандаа онцгой анхаарахыг сануулсан юм. Мөн эмч, ажилчдын ажил, амралтыг зохицуулж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан ажиллахыг зөвлөлөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Аpprentice Мongolia” шоуны ялагч Ц.Бархас: Энэ шоу миний амьдралын хамгийн гайхалтай аялал байсан

“Аpprentice Мongolia” шоуны анхны ялагч, Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ц.Бархастай ярилцлаа.


-Ялагч болох үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

-Тэр мөчид баярлах, бахархах, талархах гээд олон сэтгэл хөдлөл давхацдаг юм билээ. Арван даалгаврын турш үргэлжилсэн ширүүн өрсөлдөөний дараахь ялсан мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй. Ямар ч байсан маш их догдолсон. Тэмцээний дүн тодорхой болсны дараагаар шууд л гэр лүүгээ яарсан.Хэлэхгүйгээр гэнэт очиж, намайг өчнөөн олон хоног хэл чимээгүй хүлээсэн эхнэр хүүхдүүддээ сюрприз барьж баярт мөчөө хуваалцахыг л их хүссэн дээ. Энэ бол миний амьдралын хамгийн гайхалтай аялал байсан.

-“Аpprentice мongolia” шоунд оролцох болсон шалтгаан юу вэ?

-Сурагч байхдаа үзсэн “Global CEO” реалити нэвтрүүлгийг би ерөөсөө мартдаггүй. Өөртөө итгэлтэй, чадварлаг ах эгч нар даалгавар биелүүлж, том сорил давахыг хараад ийм л болох юм сан гэж мөрөөдөж байлаа.

Тэр хүслээ их сургуулиа төгсөж, ажлын талбарт гарсан ч огт орхиогүй.Мэргэшсэн CEO болохыг зорьж яваагийн хувьд саяхныг болтол ийм нэвтрүүлэгт орж өөрийгөө сориод үзэх сэн гээд найзууддаа ярьж байлаа. Гэтэл сонин давхцал болж төд удалгүй “Аpprentice Мongolia” шоу зарлагдсан юм. Ингээд л багын мөрөөдлөө биелүүлж, багагүй зориг гарган дэлхийн хэмжээний шоуг зорьсон.

-Нэвтрүүлэгт оролцохоосоо өмнө ялагч болно гэдэгтээ итгэлтэй байсан уу?

-Мэдээж тэмцээнд орж байгаа учир ялна л гэж үзнэ. Гэхдээ анхнаасаа л 100 хувь өөртөө итгэлтэй байсан уу гэвэл үгүй гэж хэлнэ. Миний хувьд нэвтрүүлэгт орохоосоо өмнө 300 орчим хүнтэй томоохон компанийг хариуцан ажиллаж байсан тул менежмэнт, маркетинг, санхүү, хүний нөөц гээд байгууллагын бүхий л функцийг ойлгож, гадарладаг нь том давуу тал болно гэж тооцоолсон. Мөн тодорхой хэмжээний ажлын туршлагатай учраас аль ч талаас нь харсан өөрийгөө хүчтэй өрсөлдөгч нарын нэгд тооцож байсан.

-Өрсөлдөөнөө нэвтрүүлэг болсон хойно үзэхээр ямар мэдрэмж төрдөг юм байна?

-Тэр бүх үйл явдлын дунд өөрөө байсан хэрнээ нэвтрүүлэг болсон хойно нь хөндлөнгөөс харах сонин мэдрэмж юм билээ. Нэвтрүүлэг гарахаар тайван суугаад үзэж чаддаггүй, зурагтынхаа өмнө очоод зогсчихдог.“Одоо яах бол…” гээд л цаанаасаа сэтгэл догдолно, дахиад сандарна. Өөрсдийгөө хөндлөнгөөс харна гэдэг сонин өөр мэдрэмж байна лээ. Бас нэг сонирхолтой зүйл нь нөгөө багаа даалгавар дээр яаж ажилласныг бид сайн мэдэхгүй болохоор нэвтрүүлгээ хараад үзэгчидтэйгээ адилхан гайхах үе зөндөө л гардаг. Ажил амьдралд боломж гэдэг зүйл үргэлж байдаг гэдгийг сануулсан.

-Бусад оролцогч нараас харилцааны ур чадвараараа ялгарч байсан. Ер нь хэр нээлттэй хүн бэ?

-Яг үнэндээ би тийм ч нээлттэй хүн биш, интроверт талдаа зан төлөвтэй. Үүнийгээ даван туулахын тулд харилцааны болон илтгэх ур чадварын талаар сонирхож ирсэн. Гэхдээ бүр дурлаж шимтсэн хөгжилтэй түүх бий.Би багадаа өөрөөсөө илүү хүмүүсийг дуурайх гэж оролддог хүүхэд байлаа. Дунд сургуулийн онц сурдаг найз маань Дейл Карнеги гээд зохиогчтой янзын гоё ном зуны амралтаараа олж уншлаа гэдэг юм байна. Гэртээ харингуутаа нагац эгчдээ номоо захичихсан. Хэд хоногийн дараа эгч Дейл Карнегийн гурван боть ном аваад ирлээ, баахан шахуу тексттэй, бараг өвөлжин уншсан даа. Ингэж л харилцааны болон илтгэлийн талаар ойлголттой болсон. Бодит жишээ татсан учраас уншихад маш ойлгомжтой, сонирхолтой. АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч А.Линколинтой холбоотой түүхүүд сэтгэлд маш тод үлджээ. Номоо дуусгаад өнөө найздаа Дейл Карнегийн номыг уншчихлаа гэсэн чинь “Миний зөвлөсөн ном өөр зохиогчтой юм билээ, би чамд хэлэхээ мартаж” гэдэг юм даа. Бид хоёр баахан инээлдээд л өнгөрсөн.

Андуурч таарсан тэр номыг уншсан нь амьдралд хэрэг болно гэж яаж мэдэх билээ. Сохорсон биш завшив гэдэг л болсон. Дараа нь өөрийгөө сайн илэрхийлж сурахын тулд Монголын үндэсний телевизэд хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ч ажиллаж үзэж байлаа.

-“Аpprentice Mongolia” шоунаас сурсан хамгийн чухал зүйл гэвэл юуг онцлон хэлэх вэ?

-Өмнө нь хэлсэнчлэн өөрийгөө нэлээн хүчтэй өрсөлдөгч гэдэгтээ итгэлтэй байсан. Гэтэл даалгавар гүйцэтгээд эхлэхэд хамт оролцсон залуусыгаа ямар мундаг, ур чадвартай юм бэ гэдгийг олж харсан. Энэ 14 оролцогч бүгд өөр өөрийн гэсэн онцгой давуу бас сул талуудтай, өөрсдийгөө тал бүрээр хөгжүүлж, бэлдсэн тийм л залуус байсан.Шоунаас би амьдралынхаа чухал зүйлийг олж авсан. Энэ бол нөхөрлөл. Бас итгэл найдвар байлаа. Хүн хөдөлмөрлөж, хичээж зүтгэвэл заавал үр дүн гардаг, амьдралаа өөрчлөх маш том боломж хүн бүрт ирдэг юм байна гэдэгт улам их итгэх болсон.

-Шалгаруулалтын үеийн зарим хэсэг үзэхэд ч халгамаар. Ер нь Boardroom-д дэх өрнөх тэр мэдрэмж ямар байдаг бол?

-Нэвтрүүлэг үзэхэд бид хэд хоорондоо нэлээн тэмцэлдэж, өрсөлдөж харагдаж байгаа. Бид бизнесийн салбарт ажиллаж байгаа нас биед хүрсэн хүмүүс. Иймд өрсөлдөөн, даалгавар, бодит амьдралыг хооронд нь ялгаж салгана. Тэмцээний үеэр өгөгдсөн хугацаанд чадах бүхнээ хийх ч, даалгавар дуусахад бид найзууд хэвээрээ. Бид энэ нэвтрүүлгийн туршид нэгэндээ маш их дассан, амьдралын сайн найзууд, андууд болцгоосон.

-Борлуулалтаараа өрсөлдөөд байгаа юм шиг харагдавч цаанаа сэтгэл зүйн хүчтэй тулаан дундуур ороод гарлаа гэж та нарыг харж байлаа. Хэр хүнд даваа байсан бэ?

-Сэтгэл зүйн сорилтууд бол даалгаврын хажуугаар давхар шалгагдаж байгаа үнэхээр чанга даваа. Ялангуяа даатгалын бүтээгдэхүүн борлуулдаг есдүгээр даалгаврын “boardroom” дээр бид зэрэгцэж суугаад нэгнийхээ сул, давуу талыг хайр найргүй хэлцгээсэн. Тэр өрөөнд сэтгэл зүйн маш хүнд тулаан өрнөсөн гэхэд болно.Зурагтаар тэр хэсгийн халуухан мэдрэмж тийм ч сайн мэдрэгдээгүй байх. Гэхдээ л аль алинд нь амаргүй байсан. Би тэр дугаарын дараа нэг хэсэг жижиг “шок”-нд орсон. Одоо бид тэр тухайгаа яриад инээлдэцгээдэг. Бид зарим талаараа бие биенийхээ тухай бараг өөрсдөөс нь ч илүү мэддэг болсон доо.

-Тэр сэтгэл зүйн тулааныг туулахад хамгийн их дэм, тус болсон зүйлээ дурдвал?

-Тэмцээний туршид би хүүхдүүдийнхээ зургийг өөрөөсөө салгаагүй. Зургаа цүнхэндээ хийчихвэл доогуур шидэгдчих учраас энгэртээ хийчихээд л нандигнаад байсан. Даалгавартаа гарахаасаа өмнө хоёр хүүхдийнхээ зургийг заавал үнсдэг байлаа. Үнсэж, сайн харж аваад буцаагаад л халаасандаа хийчихнэ. Унтахаасаа өмнө дахин нэг харж, үнсдэг байсан. Тэд маань л хамгийн их эрч хүч, урам зориг өгч байсан даа.

-Ч.Ганхуяг захирлаас авсан хамгийн үнэтэй зөвлөгөөг онцолбол?

-Манай багийг ялагдахад Ч.Ганхуяг захирал “Зорилготой, зоригтой, зогсолтгүй бай” гэж хэлсэн нь шууд л санаанд буугаад үлдчихсэн. Бүр “Гурван гурвын зарчим” гэж нэр өгөөд цээжилчихсэн. Энэ үг залуусын дунд тренд болчихсон байна лээ. Бас утсан дээгүүр алхах буюу аливаад эрсдэл гаргаж зоригтой зүтгэх ёстой гэсэн зөвлөгөө хамгийн үнэ цэнэтэй санагдсан даа.

-Өөрөө Ч.Ганхуяг захирлын оронд байсан бол шоуны оролцогчдоос хэнийг нь сонгох байсан бэ?

-Би О.Амарболдыг л сонгох байсан. Сүүлийн дугаар дээр ч хамгийн түрүүнд түүний нэрийг дуудсан. Надад түүнийг сонгох олон шалтгаан бий. Бид хоёрын давуу, сул талууд өөр өөр. Зан төлөв нь ч тэс ондоо. Тэгсэн хэрнээ нэг баг болж нэгдэхээрээ нэгнээ нөхөж чаддаг, маш хурдан ойлголцдог. Бид хоёр нийлэхээр бодит үр дүнг гаргаж чаддаг. Одоо Ард санхүүгийн нэгдэлд хамтдаа хүчин зүтгэхээр болсондоо маш их баяртай байгаа.

-Та ялагч болж Ард санхүүгийн нэгдэлд 200 сая төгрөгийн цалин урамшуулалтай албыг хашиж эхэллээ. Өөрчлөлтийг хэр мэдэрч байна вэ?

-Албаа дөнгөж хүлээн аваад байна. Надад хүлээлгэсэн энэ их итгэлийг даахаас гадна авснаасаа илүү их зүйлийг хийж, бүтээж өгөх юм сан гэсэн чин хүсэл, эрмэлзэл надад бий. Түүнийхээ төлөө ч их хичээж ажиллана гэж бодож байгаа.Ард санхүүгийн нэгдэл нь санхүүгийн зах зээлд нөлөө бүхий байгууллага. Тиймдээ ч үндэстнээрээ хөрөнгө оруулагч болцгооё гэсэн улс, үндэстний хэмжээний амбицтай ажиллаж, түүндээ бусдыг уриалдаг. Энэ их үйлсэд өөрийнхөө хувь нэмрийг оруулна гэдэгтээ итгэлтэй байна.

-“Ард”-тай холбогдсоноор хөрөнгийн зах зээлтэй нэгэнт холбогдлоо. Энэ зах зээл дээр хэр туршлагатай вэ?

-Оюутан байхдаа хөрөнгийн зах зээлтэй анх танилцаж, арилжаанд тогтмол оролцдог байсан. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр ажиллаагүй ч мэдээллийг нь сонирхдог, цаана нь явагдаж байгаа зүйлсийг мэднэ. Энэ нь миний давуу тал болох байх. Үүн дээрээ суурилаад Ард санхүүгийн нэгдлийн ажлаа цаг алдалгүй бариад авчихна гэж бодож байна.

-Цаашид хөрөнгийн зах зээлийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Хөрөнгийн зах зээл хэт цөөхөн тоглогчтой, зарим хувьцаат компанийн маш бага хувь нь хөрөнгийн зах зээл дээр олон нийтийн гар дээр эргэлдэж байхад цаана нь үлдсэн дийлэнх хувь нь хэдхэн хүний гарт байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд нөхцөл байдал дээрдэж байна. Компаниуд IPO хийж нээлттэй болж байна, хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн мэдлэг ч нэмэгдсэн.

Нэмээд банкууд хувьцаа гаргаж, тэтгэврийн сан үүсч хөрөнгийн зах зээл рүү ороод ирвэл эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ өснө. Энэ бүх өөрчлөлт, шинэчлэлтийг хийхэд Ард Санхүүгийн Нэгдлийнхэн хүчтэй манлайлал үзүүлж уриалан оролцож байгаа. Хөрөнгө Оруулагч Үндэстэнг Цогцлооё гэдэг бол одоо болохгүй байгаа зүйлсийг шинэчилж үр дүнд нь хүн бүр хөрөнгө оруулагч болъё л гээд байгаа юм. Эхнээсээ үр дүн гараад эхэлчихлээ.

Хүмүүсийн санхүүгийн боловсрол ч илт нэмэгдэж байна. Ард санхүүгийн нэгдлийн хувьцааны арилжааны дүнгээс үүнийг харж болно. Цаашид иргэдийн ихэнх нь хувьцааг яаж зарах, авах арга замаа мэддэг болчихвол тоглогч олон болно, тэр хэрээрээ хөрөнгийн зах зээл тэлнэ гэж харж байна.

-Хувьцаа авахаар зэхэж байгаа хүмүүст юу захих вэ?

-Хүмүүс тэр компанийн хувьцааг авчихгүй яав даа, хэд дахин өсчихсөн байна гэж бүр сүүлд нь амаа барих тохиолдол зөндөө. Эсвэл бооцоотой тоглоом тоглож байгаа юм шиг их хэмжээний мөнгө хийж азаа үзээд богино хугацаанд гэнэт их ашиг хийх сонирхолтой нь ажиглагддаг. Хувьцаа бол покер биш, харин хөрөнгө оруулалт. Иймд богино биш урт хугацаагаар харах нь зүйтэй. Аваад дар гээд байгаа шүү дээ.

-Ажил хийж байхад алдаа дутагдал гардаг. Алдаанаас суралцах ёстой шалтгааныг та юу гэж хардаг вэ?

-Ажлын явцад том, жижиг алдааны аль нь ч гарч болно. Харин түүнийг шийдэлгүй орхих юм уу, бууж өгөх нь өөрөө хамгийн том алдаа. Асуудал хэзээ ч дуусахгүй, түүнийг шийдээд л урагшил гэж хуучин удирдлага маань хэлдэг байлаа. Үүнтэй санал нийлдэг, тойрч суугаад асуудлаа хэлэлцэхэд ямар ч асуудалд шийдэл заавал байдаг. Тэгээд л асуудлаа шийдээд урагшил, өөр яах билээ. Уйлж, дуулж, эморлоо гээд юу ч шийдэгдэхгүй. Ажил дээр энэ зарчмыг баримталдаг.

-Өнөөдөр бол та ялагч. Гэхдээ амьдрал дардан биш. Алдаа бүтэлгүйтлийн дундуур туучдаг. Өөртөө тохиолдсон бүтэлгүйтлээ хуваалцахгүй юу?

-СЭЗДС-ийн оюутан байхдаа хоёр найзтайгаа консалтинг зөвлөх үйлчилгээ, сургалтын төв байгуулах гэж оролдоод бүтэлгүйтсэн түүх бий. Хөрөнгө оруулалт шаардахгүй, толгой ажиллуулах ажил учраас энэ чиглэлийг сонгосон юм. Нэг биш нэлээн хэдэн удаа шүү. Нэг жишээг ярьж өгье. Тухайн үед үзсэн менежерийн эдийн засаг гэдэг хичээл их таалагдаад, амьдрал дээр ашиглаж үзэхээр шийдсэн юм. Эхлээд найзуудтайгаа оффисоо олчихлоо, өрөөгөө тохижуулах ширээ сандал авахдаа аль болох хямдыг нь бодоод Эрээн хот руу явдаг юм байна. Мөнгө хэрэг болохоор нь нөүтбүүкээ зарчихлаа, аав ээжээсээ ч бас багахан мөнгө авсан. Хоёр найз маань ч бас мөнгө гаргацгаалаа. Бид хэд Эрээн явахдаа мөнгөө хэмнэх гээд вагоны билет авахгүй, “туулайчилсан” гээч. Залууст ярьж болох сайхан жишээ биш л дээ /инээв/. Урдаас билет шалгагч ирэхээр хойшоо яваад, хойноос ирэхээр нь урагшаа гүйгээд л. Ингэж Эрээний хил даваад очингуутаа амьдралдаа анх удаа харсан наймаачинд гурвуулаа бүх мөнгөө өгөөд тавилгаа захиалчихлаа. Араас тавилга ирнэ гээд хүлээгээд байдаг, ирдэггүй ээ, бөөн юм болж байж иртэл дутуу эвдрэлтэй тавилгаа явуулчихсан байж билээ. Бид хэд аргалаад янзалсан. Сургалт, консалтингийн бизнес маань удаагүй ээ, тэгсхийгээд дампуурсан. Үндсэндээ туршлагагүй хэдэн хүүхдүүд компани болж тоглосон хэрэг. Гэхдээ их зүйл сурсан.

-Та залууст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Нэг гоё үг байдаг даа “Их ч битгий хий, бага ч битгий хий. Өдөр бүр хий” гэж. Ямар нэг ур чадварыг хөгжүүлнэ гэдэг нь урт хугацааны уйгагүй, тасралтгүй хөдөлмөр байдаг. Би хэдийгээр 10 даалгавар биелүүлээд л Аппрентист түрүүлсэн юм шиг харагдаж болох ч нэвтрүүлгийн туршид шаардагдах ур чадварууд дээр олон жилийн туршид ажиллаж, өнгөлж байж хөгжүүлсэн гэж боддог. Иймд өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, тасралтгүй сайжрах хэрэгтэй шүү гэж захья.

Г.БАТ

Ц.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботоор иргэдэд 24 цагийн турш мэдээлэл өгч байна

Хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд чатбот үүсгэн ажиллаж байна. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа юм. Тухайлбал “Нийслэлийн мэдээ” албан ёсны фэйсбүүк хуудасны чатботод энэ сарын 11-нээс иргэд шаардлагатай мэдээ мэдээллээ автомат хариулагч болон мэдээллийн ажилтантай холбогдох хэлбэрээр авч эхэлсэн.

2021 оны хоёрдугаар сарын 11-16-ны өдрийн байдлаар чатботод нийт 473 иргэн хандаж, мэдээлэл авсан байна. Үүний 285 нь автомат хариулагчаас мэдээллээ авсан бол 188 иргэн мэдээллийн ажилтантай холбогдсон байна.

Иргэдийн дийлэнх нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хуваарь, байршил, гэрээр ирж шинжилгээ авах эсэх тухай, зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь, хязгаарлалт тогтоогоогүй 14 чиглэлийн байгууллагын ажилтан, албан хаагчид хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож болох эсэх, нийтийн тээврийн үйлчилгээний маршрут, цагийн хуваарийн тухай, тухайн байршилд нийтийн тээврийн чиглэл явахгүй байгаа тухай, эмнэлгийн тусламж үйлчилгээний болон төрийн үйлчилгээний талаарх санал, гомдол зэрэг асуудлаар холбогдож байгаа бөгөөд хүсэлтийг шуурхай хүлээн авч, оператор ажилтан зохих хариулт өгч ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн хадгаламж 2.8 их наяд, валютынх 1 их наядаар өссөн байна

төгрөгийн хадгаламж-н зурган илэрц

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2021 оны нэгдүгээр сарын эцэст 24.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.6 (17.7 хувь) их наяд төгрөгөөр өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн мэдээллийг хүргэхдээ онцлов. Ийнхүү өсөхөд,

  • Валютын хадгаламж нэг (28.9 хувь) их наяд төгрөгөөр,
  • Төгрөгийн хадгаламж 2.8 (25.6хувь) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Харин бага мөнгө (M1) 2021 оны нэгдүгээр сарын эцэст 3.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 322.4 (7.7хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 216.5 (5.9хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна. Бага мөнгөний задаргааг харвал,

  • 3.1 (80.8хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах,
  • 0.7 (19.2хувь) их наяд төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байгаа аж.

Түүнчлэн гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө нэгдүгээр сарын эцэст нэг их наяд төгрөг болж, өмнөх сараас 15.2 (1.5хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 168.9 (20.2хувь) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарчээ.

Төгрөгийн хадгаламж энэ оны нэгдүгээр сарын эцэст 13.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 218.1 (1.6хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.8 (25.6хувь) их наяд төгрөгөөр өсчээ.

Төгрөгийн хадгаламжийг ангилан харвал:

  • 89.4 хувь (12.2 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж,
  • 10.6 хувь (1.4 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж эзэлж байна.

Харин валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 58.2 (1.3хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс нэг (28.9хувь) их наяд төгрөгөөр өсчээ.

Бага мөнгө /М1/: Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө болон төгрөгийн харилцах дансан дахь мөнгөний нийлбэрээр тодорхойлно.

Мөнгөний нийлүүлэлт /М2/: Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, төгрөгийн болон валютын харилцах, хадгаламж, цэвэршүүлсэн алтны харилцах, хадгаламжийн сертификатын нийлбэрээр тодорхойлно. Өөрөөр хэлбэл, бага мөнгө болон бараг мөнгөний нийлбэрээр тодорхойлно. Зөвхөн цэвэршүүлсэн алтны харилцах дансны үлдэгдлийг хамруулах бөгөөд бусад үнэт металлын харилцах дансны үлдэгдлийг хамруулахгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улс COVAX хөтөлбөрийн хүрээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцин хүлээн авна

COVAX хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс болон бусад улсуудад “КОВИД-19”-ийн эсрэг вакцин үнэгүй олгох урьдчилсан хуваарь гаргасан талаар Гави Вакцины Холбоо танилцууллаа.

Их Британи улс нь COVAX хөтөлбөрийн хамгийн том донор улсуудын нэг бөгөөд нийт 548 сая фунт стерлинг хандивласан. Британи улс 2020 оны зургадугаар сард ‘’Дэлхийн Вакцины Чуулганыг’’ зохион байгуулсан бөгөөд тус чуулганы үеэр вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх чухал амлалтуудыг дэлхийн удирдагчид өгсөн юм. Монгол Улсын хувьд Pfizer болон AstraZeneca вакцинуудыг хүлээн авна. Вакцин олгох талаар Их Британи улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малон хэлэхдээ‘’ Хүн төрөлхтөн энэхүү гамшигт цар тахалтай тэмцэхэд нэн чухал үйл явдал боллоо. Британи улс нь COVAX хөтөлбөрийг улс төрийн хүрээнд болон санхүүжилтийн хувьд дэмжсээр ирсэн бөгөөд бага болон дундаж орлоготой улсуудад вакциныг нэн яаралтай олгоход анхаарч ажиллаж байна.

Дархлааг илүү сайн тогтоохын тулд эхний тунг хийлгэснээс хойш 8-12 долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийлгэхийг зөвлөж байна.

Их Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн AstraZeneca вакциныг насанд хүрсэн хүнд хийх зөвшөөрлийг ДЭМБ олгосон бөгөөд дархлааг илүү сайн тогтоохын тулд эхний тунг хийлгэснээс хойш 8-12 долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийлгэхийг зөвлөж байгаа юм.

Мөн тус вакцин нь “КОВИД-19” вирусын шинэ төрлүүдээс ч хамгаагалах чадвартай аж.

Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар: Кинотеатр, фитнесс, үсчин, гоо сайхан зэрэг байгууллагуудын ажиллах журмыг баталлаа

Сумъяабазар-н зурган илэрц

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 47 дугаар сургууль буюу Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны шинжилгээ авах байранд ажиллалаа.

Энэ үеэр хотын Захирагч Д.Сумъяабазар Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатартай уулзахдаа “Кинотеатр, фитнесс, үсчин, гоо сайхан зэрэг байгууллагууд хэрхэн ажиллах талаарх журам Засгийн газрын хуралдаанаар ороод сая батлагдлаа. Дараа нь бид дүүрэг, хороо, ААН-үүд рүү гарын авлага явуулна. Мөн цахим, видео, контент хэлбэрээр явуулъя гэж тохирлоо” гэв.