Categories
мэдээ нийгэм

Орон сууцны үнийн ерөнхий индекс нэгдүгээр сард 1.01 хувиар буурсан

Орон сууцны үнийн ерөнхий индекс энэ оны нэгдүгээр сарын байдлаар 1.167 нэгж хүрч, өмнөх сараас 1.01 хувиар буурсан талаар “Тэнхлэг зууч” компаниас мэдээллээ.

Харин өмнөх жилтэй харьцуулбал 5.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ерөнхий индексийг харвал шинэ орон сууцны үнийн индекс нэгдүгээр сарын байдлаар 1.317 нэгж хүрч, өмнөх сараас 2.1 хувиар өсжээ. Ингэснээр өнгөрсөн оны аравдугаар сараас хойших өсөлтөө хадгалсаар байна. Харин хуучин орон сууцны үнийн индекс 1.015 нэгж хүрч, өмнөх сараас бага зэрэг буурчээ.

Нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод захиалга авч буй шинэ орон сууцны төслүүдийн дундаж үнэ 2.5 сая төгрөг хүрсэн байна. Энэ нь өмнөх сараас бараг хоёр хувиар , өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Шинэ орон сууцны дундаж үнийг дүүргээр нь харвал Чингэлтэй болон Сүхбаатар дүүрэгт нэг метр квадратын дундаж үнэ 3.3-3.4 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Хэдий тийм боловч Чингэлтэй дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар буурсан нь хамгийн өндөр бууралтыг харуулж байна. Үүнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй төсөл нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлснийг “Тэнхлэг зууч”-аас мэдээллээ.



Эх сурвалж: Bloomberg

Categories
их-уншсан мэдээ спорт туслах-ангилал цаг-үе

Солонгосын ихэр волейболчид багаасаа хөөгджээ

Өмнөд Солонгосын волейболын үндэсний шигшээ багийн ихэр тамирчид дунд сургуульд байхдаа үеийнхээ хүүхдүүдийг дээрэлхдэг байсан нь илчлэгдэж, шигшээ багаасаа хөөгджээ. Өдгөө 24 настай ихэр волейболын тамирчид гаргасан үйлдэлдээ хүлцэл өчсөн бөгөөд өсвөр насны хүүхдүүдийн гаргадаг зан авир, үйлдэл гэжээ.

Ихэр тамирчдын нэг болох Да Ён инстаграм хуудаснаа “Хохирогч болсон хүмүүсийн сэтгэлзүйд зовлон учруулсандаа харамсаж байна. Багаасаа л хамтдаа хөлсөө урсгаж, тоглож байсан багынхаа найзуудад муухай дурсамж, сэтгэлийн шарх өгч, жоохон хүүхэд шиг аашилсандаа хүлцэл өчье” хэмэээсэн бол нөгөө ихэр нь болох Жэ Ён мөн инстаграм хуудаснаа “Өсвөр насандаа гаргаж байсан үг, үйлдлээс минь болж гомдож, зовсон хүмүүсээс хүлцэл өчье. Би хэлсэн муухай үг, хийсэн буруу үйлдлээ хэзээ ч мартахгүй, цаашдаа илүү төлөвшинө” гэв.

Ихрүүд дунд сургуулийнхаа найзуудтай уулзаж, биечлэн уучлалт гуйхыг хүсч байгаа гэнэ.

Өмнөд Солонгосын волейболын холбооноос мэдэгдэл гаргаж, ихэр тамирчдыг ирэх Токиогийн олимп болон 2021 оны үндэстнүүдийн лигт оролцох бүрэлдэхүүнд багтаахгүй гэдгээ мэдэгджээ.

Солонгосын ихэр волейболчдын булхай дэлгэгдэж, багаасаа хөөгджээ

Ихрүүдэд дээрэлхүүлж байсан нэгэн хохирогч цахим сүлжээнд “Одоогийн байдлаар тэдэнд дээрэлхүүлж байсан дөрвөн хохирогч байна. Гэхдээ илүү олон хохирогч байгаа. Бид насаа хэлэхгүй. Мөн өөрсдийгөө илчлэх зүйл хэзээ ч хийхгүй. Бид 10 жилийн өмнөх хар бараан дурсамжаа санахгүй байхыг хичээсэн. Гэвч тэдний цахим сүлжээнд оруулсан бичлэгийг хараад мартахгүй байж чадсангүй. Уг нь тэднийг одоо илүү төлөвшсөн байх гэж бодсон юм” хэмээн бичжээ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: 51 жолооч согтуугаар жолоо барьж, 227 хүн эрүүлжүүлэгджээ

Энэ сарын 18-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1207 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 966, хулгайтай холбоотой 7, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 141, гэмт хэргийн шинжтэй 52 мэдээлэл ирсэн байна.

Түүнчлэн автомашин согтуугаар жолоодсон 51, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 74, хүний биед халдсан 54, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 74, эрүүлжүүлэх байранд хоносон 227, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 56 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү шүүхэд ханджээ

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү өчигдөр Сүхбаатар дүүргийн иргэний анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Түүнийг 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн сайд асан С.Мөнхсайханы тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр өөрийг нь үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байгаа тул ажилд нь эргүүлэн томилуулах талаар шүүхэд хандсан байна.

Шүүхээр хэлэлцэх эсвэл татгалзах эсэх шийдвэр одоогоор гараагүй байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал энтертаймент-ертөнц

“Х-ТҮЦ” продакшны жүжигчид дэлгүүрээс зээл авсан иргэдийн өрийг тэглэжээ

“Х-ТҮЦ” продакшны жүжигчид нэгэн хүнсний дэлгүүрээс зээл авсан бүх иргэдийн өрийг тэглэжээ.

Тодруулбал тус продакшны жүжигчин С.Батзориг, Н.Баясаа нар “Өрийн дэвтэр” влог хөтлөн явуулдаг. Тэд хоёрдугаар сарын 10-ний ээлжит дугаараар Чингэлтэй дүүргийн гэр хороололд байрлах “Гурван-Эрдэнэ” гэх дэлгүүрийн өрийн дэвтрийг худалдан авч улмаар тухайн дэвтэрт бичигдсэн бүх айлын өрийг тэглэж өгсөн байна.

Нийт 2 сая 800 орчим мянган төгрөгийн зээл өрийн дэвтэрт бичигдсэн. Зарим иргэний зээл 500 мянган төгрөг хүрсэн байсныг жүжигчид сонирхуулав. Зээл нь төлөгдсөнийг дэлгүүрт ирээд мэдсэн зарим иргэн талархсан сэтгэгдлээ цахим хуудсаар илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 1819 эдгэрч, эмнэлгээс гарчээ

Өчигдөр 58 хүнээс халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн. Эдгээрийн 48 нь өмнөх батлагдсан тохиолдлуудаас илэрсэн бол 10 нь масс дундаас юм.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 17 хүн эдгэрэн эмнэлгээс гарсан.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 2,551 боллоо. Үүнээс 1,819 хүн эдгэрээд байгаа бол 717 хүн эмчлэгдэж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
  • Маш хүнд-1
  • Хүнд-7
  • Хүндэвтэр-84
  • Хөнгөн-625 хүн байгаа юм.
Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Ханталст” худалдааны төв болон “Сэлэнгэ” захыг нээнэ

Хүнсний дэлгүүрүүдийн татан авалтыг хангах зорилгоор хүнс үйлдвэрлэл, бөөний худалдааны төвүүдийг хоёрдугаар сарын 16-наас үе шаттай нээж байгаа билээ. Тэгвэл энэ дагуу өнөөдөр “Ханталст” худалдааны төв, “Сэлэнгэ” зах үйл ажиллагаагаа нээнэ.

Энэ сарын 16-наас эхлэн өнөөдрийн байдлаар 40 гаруй худалдааны төв, хүнсний захын үйл ажиллагааг нээж, халдвар хамгааллын дэглэм дор ажиллуулж байна. Гэхдээ хөл хорионы хугацаанд дээрх төвөөр иргэд үйлчлүүлэх боломжгүй зөвхөн түгээлтийн аж ахуйн нэгжүүд хүнсний бараа бүтээгдэхүүнээ эндээс татаж, дэлгүүрүүдэд түгээнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

А.Амбасэлмаа: “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр 10 тохиолдол нэмж бүртгэгдсэн

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сүүлийн 24 цагт 47,110 хүнд шинжилгээ хийж халдварын 58 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 10 тохиолдлыг “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд илрүүлсэн. Энэ 10 хүний хоёр нь эхний шинжилгээгээр илэрсэн бол бусад 8 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал байна.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 253.617 хүнийг шинжилгээнд хамруулж, нийт 47 халдварын батлагдсан тохиолдол илэрлээ. 

Халдварын нэг тохиолдлын ард маш олон хүн байж болох учраас чухал ач холбогдолтой. 47 тохиолдлын 20 нь шинжилгээний явцад илэрсэн бол 27 нь тэдгээр батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүс юм. Тандалт судалгааны явцад “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд илэрсэн дийлэнх тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал, хавьтлын хавьтал байсан болох нь тогтоогдож байгаа.

Батлагдсан тохиолдлын байршлуудыг танилцуулбал:

БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо

БЗД-ийн 26 дугаар хороо

СБД-ийн 18 дугаар хороо

СХД-ийн 6, 7, 18, 31, 39 дүгээр хороо

ХУД-ийн 2, 4 дүгээр хороо

ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагт 17 хүн эдгэрч гэртээ гарсан.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,551 болсон бол үүнээс 1,819 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 717 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 84, хөнгөн 615 байна” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржийн арилжаанд өдөрт дунджаар 2000-2500 иргэн оролцож байна

2021 оны хоёрдугаар сарын байдлаар Монголын хөрөнгийн бирж/МХБ/-ийн арилжаанд өдөрт дунджаар 2000-2500 иргэн, ААН оролцож байна. Үүний 85-90 хувь нь МХБ-ийн гишүүн үнэт цаасны 9 компаниар зуучлуулан онлайнаар арилжаанд оролцож байгаа юм.

Монголын хөрөнгийн зах зээлд “Миллениум Ай Ти” систем 2012 онд нэвтэрснээр хөрөнгө оруулагчид гар утас, компьютер, таблет гэх мэт дурын цахим төхөөрөмж ашиглан онлайнаар арилжаанд шууд оролцох боломжтой болсон.

Улмаар жил ирэх тусам онлайнаар арилжаанд оролцогчдын тоо эрчимтэй нэмэгдэж байна. Тухайлбал, 2019 онд МХБ-ийн арилжаанд оролцож буй хөрөнгө оруулагчдын 33 хувь, 2020 онд 70 хувь нь онлайнаар оролцсон гэсэн судалгаа байна.

Ийнхүү Ковид-19 цар тахлын улмаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэд, аж ахуй нэгжүүд цахим хэрэглээнд шилжиж, үнэт цаасны арилжаанд оролцож байгаа нь цаашид хөрөнгийн зах зээл тэлэх, хөгжих явцад эерэгээр нөлөөлж, иргэдийн идэвх оролцоо, сонирхол нэмэгдэх чухал хөшүүрэг болж байна гэж МХБ-ээс мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойлов

Завхан аймгийн Онцгой байдлын газраас Улиастай сумын зургаан багийн төлөөллийг оролцуулж, гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж сумын гамшгийн эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойллоо.

Үнэлгээг олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх индикаторын аргачлалаар хийхэд Улиастай сум дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Мөн баг тус бүр гамшгаас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг эрсдэлийн түвшин дунд болон өндөр эрсдэлтэй гамшиг бүр дээр төлөвлөн, хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тодотголоо гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.