Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Сумъяабазар: Вакцинжуулалт бүрэн дуустал бид ковидтой зэрэгцэн амьдрах эрсдэлийн менежментийн төлөвлөгөөг батална

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг дүүрэг дүүргээр нь “самнах” байдлаар амжилттай зохион байгуулж байна. Энэ ажлын үр дүнд халдварын шинэ тохиолдлуудыг тандан илрүүлж, Улаанбаатар хотыг халдваргүй бүс болгохоор ажиллаж буй. Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын Орон зай дүн шинжилгээны багийн мэргэжилтнүүд өнгөрсөн хугацаанд хийсэн шинжилгээнүүдийн батлагдсан тохиолдлуудыг нэгтгэн судалсан. Улмаар халдварын шинэ голомт үүсэж болзошгүй байршлуудыг нарийвчлан хороо тус бүрээр гаргасныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт танилцуулав.

Вакцинжуулалт бүрэн дуустал бид ковидтой зэрэгцэн амьдрах

эрсдэлийн менежментийн төлөвлөгөөг батална

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэлэхдээ “Нэг хаалга- Нэг шинжилгээ” арга хэмжээ зохион байгуулалт сайтай үргэлжилж байна. Өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулсан шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, төр засгийнхаа шийдвэрийг даган биелүүлж байгаа иргэддээ баярлалаа. Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 23-наас суллахаар төлөвлөн ажиллаж байгаа. Шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудын хавьтлыг тодорхойлох, шинэ голомт үүсэж болзошгүй байршлуудын тооцооллыг технологийн дэвшил ашиглан гаргасан.Уг мэдээллүүдийг нэгтгэн УОК-ын шуурхай штабт танилцуулна гэлээ.

Нийслэлийн өрх бүрийг шинжилгээнд хамруулсны дараа вакцинжуулалтын ажил эхлэх бөгөөд Улаанбаатар хот, бусад дүүргүүдийн хувьд төр, засгийн зүгээс гаргаж буй шийдвэр, үүрэг чиглэлийг биелүүлэх арга туршлагатай болсон гэдгийг Засаг дарга Д.Сумъяабазар мөн тодотгов. Гол нь халдварын голомтуудаа хумьж, Улаанбаатар хот нийгэм, эдийн засгийн энгийн амьдралдаа шилжих, бизнесүүдээ дэмжиж, ажлын байрыг хадгалах арга хэмжээг яаралтай авах ёстой гэдгийг мөн онцоллоо.

Засаг дарга Д.Сумъяабазар “Вакцин орж ирсэн ч нэг хэсэгтээ бид ковидтой зэрэгцэн ажил, амьдралаа зохицуулж явуулах эрсдэлийн менежментийн төлөвлөгөө гаргах шаардлагатай болж байна.

Удахгүй 57 чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг зохицуулах тусгай журам гарна” гэлээ.

Лабораторын хүчин чадлаас хамаарч шинжилгээний хариу

бага зэрэг удаашрах тохиолдол байна

Хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд чатбот үүсгэн ажиллаж байна. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа юм. Тухайлбал “Нийслэлийн мэдээ” албан ёсны фэйсбүүк хуудасны чатботод энэ сарын 11-нээс иргэд шаардлагатай мэдээ мэдээллээ автомат хариулагч болон мэдээллийн ажилтантай холбогдох хэлбэрээр авч эхэлсэн.

Түүнчлэн өнөөдөр Чингэлтэй дүүрэгт зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний явцын талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Р.Чингис мэдээлэл өглөө. Тэрбээр “Чингэлтэй дүүргийн иргэд шинжилгээнд маш идэвхтэй хамрагдаж байна. Дүүргийн хэмжээнд явуулын 61 баг, суурин 10 цэгт шинжилгээ авч байгаа. Одоогийн байдлаар 21,700 өрх айлаас шинжилгээг авсан. 17:00 цаг гэхэд төлөвлөсөн бүх өрхийг хамруулж дуусах дуусах төлөвтэй байна” гэв.

Харин “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хариу ямар хугацаанд гарч байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Сорьцуудыг шинжлэх лабораторын хүчин чадлаас хамаарч хариу бага зэрэг удаашрах тохиолдол байна. Гэхдээ товлосон хугацаанд хариуг гаргахаар ажиллаж байгаа” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг энэ сарын 23-наас эхлүүлэх бэлтгэлээ хангажээ

хот хооронд тээвэр-н зурган илэрц

“Ковид-19” цар тахал гарсантай холбогдуулан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжиж энэ сарын 11-ний өдрөөс 23-ний 06:00 цаг хүртэл хатуу хөл хориог тогтоосон.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 2021 оны хоёрдугаар сарын 23-ний өдрөөс дуусгавар болж байгаатай холбогдуулан Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 2021 оны хоёрдугаар сарын 23-ний өдрөөс эхлүүлэх аж.
Иймд иргэд та бүхэн дараах зааварчилгааны дагуу хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлүүлнэ үү.


“АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮ
Categories
мэдээ нийгэм

Барилга угсралт, их засварын ажил 3.6 хувиар буурчээ

Барилга угсралт, их засварын ажил 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 4.7 их наяд төгрөгт хүрчээ. Үүний

  • 97.6 хувь буюу 4.6 их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага,
  • 2.4 хувь буюу 114.3 тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.

Барилга угсралт, их засварын ажил 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оноосоо 3.6 хувь буюу 174.2 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Хэдийгээр дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн ажил 17.6 тэрбум төгрөгөөр өссөн ч гадаадын барилгын байгууллагын гүйцэтгэсэн ажил 191.8 тэрбум төгрөгөөр буурсан нь ийнхүү нөлөөлжээ. Дотоодын байгууллагаас төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 521.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 3.5 дахин буюу 371.9 тэрбум төгрөгөөр, гадаадтай хамтарсан байгууллагынх 78.3 тэрбум төгрөгт хүрч, 49.7 тэрбум төгрөгөөр тус тус өссөн бол хувийн байгууллагынх 4 их наяд төгрөг болж 404 тэрбум төгрөг буюу 9.2 хувиар буурсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр нийт тээврийн хэрэгслийн 8.2 хувь нь хөдөлгөөнд оролцож байна

Улаанбаатар хотын замын удирдлагын төвөөс хотын автозамын гол уулзварууд болон бусад хэсгийг 200 орчим камераар хянан ажиллаж байна.

Нийслэлийг Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ өдрүүдэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс буурсан байсан. Сар шинийн өдрүүдэд өдөртөө зургаа орчим хувь нь хөдөлгөөнд оролцож байсан бол энэ сарын 16-наас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэн байна. Энэ нь зайлшгүй ажиллах шаардлагатай 14 чиг үүргийн байгууллагын ажилтнууд, худалдаа, хүнсний салбарынхан ажилдаа ирж буцах оргил цагаар өссөн байна.

Өнөөдөр нийслэлийн автозамын хөдөлгөөнд 06:00-14:00 цагийн байдлаар 33.834 тээврийн хэрэгсэл буюу нийт тээврийн хэрэгслийн 8.2 хувь нь оролцсон байна. Замын хөдөлгөөний удирдлагын төв нь хөдөлгөөнд оролцож буй нийт машины тоон мэдээллийг хоёр цаг тутам гаргаж байгаа. Энэхүү тоон мэдээллээс харахад 08:00-10:00 цагийн хооронд буюу үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтан, албан хаагчид ажилдаа ирэх цагаар замын хөдөлгөөн эрчимжиж байна. Тээврийн цагдаагийн алба хаагчид хувийн унаагаараа хөдөлгөөнд оролцож байгаа иргэдэд PCR-ийн шинжилгээ, байгууллагын тодорхойлолт, ажлын үнэмлэхийг нь үндэслэн хөдөлгөөнд оролцуулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн уулзалт боллоо

НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан (IFAD)-ийн Удирдах зөвлөлийн 44 дүгээр уулзалт энэ сарын 17-18-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Уулзалтад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, сайдын зөвлөх Н.Цэрэнбат, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ганзориг нар оролцсон юм.

Энэ жилийн уулзалтаар IFAD11 санхүүжилтийн жилийн тайлан, IFAD12 санхүүжилтийг зарцуулах төлөвлөгөө, 2019 оны санхүүгийн тайланд хийсэн дотоод аудитын хяналтын үр дүн зэрэг асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн НҮБ-ын ХААХОУС-гийн Ерөнхийлөгчийн томилгоо, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд болон орлогч гишүүдийн сонгуулийг зохион байгуулсан юм.

НҮБ-ын ХААХОУС-ийн Ерөнхийлөгчид Канадын Засгийн газраас одоогийн Ерөнхийлөгч Жилберт Хунгбог нэр дэвшүүлж, томиллоо.
Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ангараг гариг дээр газардсан NАSА-гийн робот анхны зургаа илгээжээ

Долоон сарын өмнө дэлхийгээс хөөрсөн робот 470 сая км зам туулж өнөө өглөө Ангараг гаригт амжилттай газардлаа.

АНУ-ын сансар судлалын агентлаг( NАSА)-ийн Perseverance станц нь тэнд амьдрал оршиж байсан эсэхийг судлах юм. Хоёр жилийн хугацаанд Езеро гэгддэг эртний нуурын ёроол байсан хонхорт ажиллах зургаан дугуйтай дээрх станц газардсан даруйдаа хоёр ч гэрэл зураг илгээгээд байна.

No description available.

Робот газардах ажиллагаа долоон минут үргэлжилжээ. Эхлээд аппаратын хурдыг бууруулахын тулд түүний шүхэр нээгдэж, өндөр температурын нөлөөллөөс хамгаалах зориулалттай бүрхүүл сална. Сүүлчийн шатанд газардуулагчийн тоормосны мотор ажиллаж эхэлжээ. Улмаар төхөөрөмжийг гаригийн гадаргуу дээр олсоор буулгав. Энэ бүх үйл явцыг автоматаар удирдсан юм.

Ангарагаас цуглуулсан дээжийг агуулах 40 ширхэг тусгай бортого уг роботод бий. 2026 онд эдгээр дээжийг авах өөр нэгэн аппарат дэлхийгээс хөөрөх аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

БНСУ-аас 256 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 256 иргэн эх орондоо ирэхээр тус улсын нисэх буудалд бүртгүүлсэн байна. Тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19 цагт газардах юм.

Эрүүл мэндийн шалтгаантай – 24

Бага насны хүүхэдтэй гэр бүл – 12

Жирэмсэн – 11

Өндөр настан – 13

Хөгжлийн бэрхшээлтэй – 3

Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай – 53

Түр саатуулах байр – 20

Арваннэгдүгээр сарын нислэгт нэрс баталгаажсан, онгоцны тасалбараа авсан – 92 иргэн ирнэ.

Энэ удаагийн нислэгээр арваннэгдүгээр сард нислэг нь цуцлагдаад ирж чадаагүй үлдсэн иргэдийн сүүлийн хэсэг ирж дуусаж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Бороо гоулд” ХХК-ийн 267 ажилтны шинжилгээний хариу сөрөг гарчээ

Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Бороогийн алтны уурхайд ажиллах 267 иргэний PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 18-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн газрын тандалт шинжилгээний найман хүний бүрэлдэхүүнтэй гурван баг Баянгол, Мандал сумын нутаг болох Их таширын хөндийд үйл ажиллагаа явуулж буй “Бороо гоулд” ХХК-ийн алтны уурхайд ажиллаж, уурхайн 267 ажилчдаас PCR шинжилгээ авчээ.

Мөн өчигдөр Улаанбаатар хотоос “Шаамар-6”-гийн постоор нийт долоон иргэн нэвтэрсэн. Үүнээс Сүхбаатар суманд дөрөв, Алтанбулаг суманд хоёр, Цагааннуур суманд нэг иргэн тус тус ирж, тэднээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан байна.

.

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ЗДТГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав

Нийслэлийн Засаг даргын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Тус хуралд Монгол Улсын Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг НИТХ-ын төлөөлөгч, тус хуулийн ажлын хэсгийн ахлагч Р.Дагва танилцуулав.

1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн”, 2 дахь хэсэгт “Монгол Улсын нийслэлийн эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Их хурал Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 1994 оны долдугаар сарын 05-ны өдөр баталсан. Үүнээс хойш 26 жил нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг уг хуулиар зохицуулж иржээ.

Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагадаа “Улаанбаатар хотод үйлчилж буй хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан зэрэг зөрчил бий болсон. Мөн нийслэл хотын эдийн засаг, нийгмийн амьдралын онцлогт тохирсон эрх зүйн зохицуулалтгүйгээр явж ирсэн. Эдийн засаг, санхүүгийн асуудлаа бие даан шийдвэрлэх эрх зүйн боломж зарим талаараа хязгаарлагдмал зэрэг олон асуудал бий. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай байна” гэлээ.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн бүтэц, зүйл заалтын 50-иас дээш хувьд нь өөрчлөлт орж байгааг харгалзан Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулах юм байна.

Уг хуулийн төсөл нь нийтлэг үндэслэл, нийслэл хотын чиг үүрэг, нийслэл хотын эдийн засаг, санхүүгийн үндэс, нийслэл хотын удирдлагын тогтолцоо, нийслэл хотын удирдлагаас бусад этгээдтэй харилцах харилцаа, нийслэл хотын дагуул хот, хаяа тосгон, бусад гэсэн долоон бүлгээс бүрдэх юм байна.

Тухайлбал, Нэгдүгээр бүлэгт тухайн хуулийн үйлчлэх хүрээ, хэрэглэх хууль тогтоомж, нийслэл хотын зохион байгуулалтын үндэс нь нийслэл хотын онцлогтой холбоотой байхаар тусгах аж.

Мөн нийслэл хот ба бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хоорондын харилцааны үндсийг энэ бүлгээр зохицуулах юм байна. Энэ хуулиар нийслэл хотын эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг Газрын тухай хууль, бусад хуультай уялдуулан нарийвчлан зохицуулж, эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийвэрлэх бодит чадвартай байх үндсийг тусгах аж.

Түүнчлэн нийслэл хот өмчтэй байхаар хуульд нарийвчлан тусгана гэлээ. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НИТХ-ын онцлог бүрэн эрхийг хуулиар тодорхойлж өгөх бөгөөд Хотын ерөнхий менежерт хотын зарим эрхийг шилжүүлэх аж. Хуулийн төсөл батлагдсанаар нийслэл хот, түүний удирдлагын эрх зүйн орчин боловсронгуй болж, хууль хэрэглээний болоод зохион байгуулалт, удирдлагын хувьд нэг мөр, ойлгомжтой болохоос гадна Үндсэн хуулийн үзэл баримтлалтай бүрэн нийцэх бөгөөд хууль хоорондын уялдаа хангагдана хэмээн үзэж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод цаашид хууль, засаглал, эдийн засгийн хувьд реформ хийж, санхүү, эдийн засгийн бие даасан, орчин үеийн шаардлагад нийцсэн өнгө төрхтэй, авлигалгүй Улаанбаатар хотыг бий болгохын төлөө ажиллана” гэдгээ хэллээ. Тэрбээр Монгол Улсын Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Улмаар уг хуулийн төсөлд Зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, мөн хариуцсан салбарын чиглэлээр хуулийн төсөлд санал өгөх ажлыг эрчимжүүлэхэд анхаарч холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэхийг Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва болон Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шатрын дэлхийн аваргад Төрийн банк оролцож байна

Шатрын дэлхийн аварга шалгаруулах Корпорациудын анхдугаар онлайн тэмцээн энэ сарын 19-нээс 21-нд болно. Тэмцээнд 78 улсын 282 багийн 1467 шатарчин оролцох бөгөөд дэлхийн топ 30 их мастер багт багтан тоглох мэдүүлгээ өгөөд байгаа аж.

Тус тэмцээнд оролцох дэлхийн топ корпорациудаас дурьдвал: “Credit Suisse”, “Microsoft”, “Deutsche bank”, “Paypall”, “Emirates”, “Bosch”, “Google”, “Goldman Sachs”, “Chase”, “Oracle”, “Deloitte”, “Bloomberg”, “American Express”, “Morgan Stanley”, “Samsung Electronics”, “Amazon” зэрэг шилдэг компаниудын нэрийн өмнөөс их мастерууд өрсөлдөх юм. Харин анхдугаар тэмцээнд дэлхийн супер их мастер Магнус Карлсэн Киндеред группын 1-р ширээнд тоглох бол ОХУ-ын супер их мастер Ян Алекса́ндрович Непо́мнящий Сбер банкны 1-р ширээнд, Голландын их мастер Аниш Кумар Гири Европа группын 1-р ширээнд тоглохоор мэдүүлгээ өгчээ.

Тус тэмцээн нь ямарваа нэгэн төлбөр хураамжгүй цахимаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Оюуны спортыг дэмжигч, Төрийн банкнаас дараах бүрэлдэхүүнийг Корпорациудын дэлхийн аваргад оролцуулахаар бэлтгэл сургуулилтыг базааж байна. Багийн ахлагч Арена Их мастер И.Отгонбат оролцох бол 1-р ширээнд Төрийн банкны ажилтан, тамирчин Их мастер Ц. Батчулуун, 2-р ширээнд Төрийн банкны “Зам тээврийн яам” Тооцооны төвийн захирал Ж. Цогзолбоо, 3-р ширээнд Их мастер Б. Мөнгөнтуул, 4-р ширээнд Төрийн банкны “Нарлаг дэнж” Тооцооны төвийн захирал Г. Лхагвадорж, 5-р ширээнд Төрийн банкны элч тамирчин дэлхийн шатрын холбооны мастер Д. Мөнхзул, 6-р ширээ Төрийн банкны “Өргөө” Тооцооны төвийн захирал С. Содгэрэл нар Монгол Улсаа төлөөлөн оролцох юм байна.

Тэмцээнийг 47.5 сая хэрэглэгчтэй www.chess.com вэбсайт шууд дамжуулна.

Дээрх шилдэг компаниудтай өрсөлдөж, Монгол Улсаа төлөөлөн тэмцээнд оролцох шатарчиддаа өндөр амжилтыг хүсье!

Багуудын жагсаалт: www.chess-results.com/tnr549090.aspx?lan=1&art=16&flag=30

Арга хэмжээний вэбсайт: https://worldcorporate.fide.com