Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 3-5 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 19-24 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 10-15 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 10-15 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Categories
мэдээ спорт

Саид Моллаей хэсгийн аваргын төлөө барилдана

Саид Моллаей-н зурган илэрц

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Тел Авивын Гранд Сламын хоёр дахь өдрийн барилдаанууд өнөөдөр /2021.02.19/ явагдлаа. Энэхүү тэмцээнд Монгол улсыг төлөөлж оролцож буй Саид Моллаей эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Азарбайжаны Зелим Цкаевыг иппон үнэлгээгээр яллаа. Тэрбээр гуравдугаар тойрогтоо Италийн Антонио Испоситотой барилдах болно.

-81 кг-ийн жинд Саид Моллаейтай ширүүхэн өрсөлдөөн үзүүлнэ гэж байсан Израилийн Саки Муги хоёрдугаар тойрогтоо Бельгийн Сами Чучид ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ. Мөн Гүржийн алдарт бөх Лука Майсурадзе Германы Александр Вицерзакт ялагдаж, хасагдаад байсан. Тел Авивын Гранд Сламд зодоглож буй Саид Моллаей Италийн Антони Испоситог ялж, В хэсгийн аваргын төлөө барилдахаар боллоо. Тэрбээр хэсгийн аваргын төлөө Германы Доминик Ресселтай барилдах болно.

Саид Моллаей, Доминик Рессел нар хамгийн сүүлд 2018 оны Санкт Петербургийн мастерсын тэмцээнд учраа таарч, тухайн үед Моллаей ялж байжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Брент” маркийн түүхий нефтийн ханш 1.2 хувиар өсчээ

“Брент” маркийн түүхий нефт-н зурган илэрц

Брент маркийн түүхий нефтийн дөрөвдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ 1.2 хувиар өсч, нэг торх нь 65 ам.долларт хүрээд байна.

2020 оны нэгдүгээр сараас хойш Брент түүхий нефтийн ханш анх удаагаа 65 ам.долларт хүрч буй нь энэ юм. Энэ хооронд Америкийн Баруун Техас ангилалын түүхийн нефтийн үнэ 1.7 хувиар нэмэгдэж, нэг торх нь 62 ам.доллар болоод байна.

Categories
мэдээ нийгэм

Нэг удаагийн бээлий өмсөхийг уриалж байна

Нэг удаагийн бээлий өмсөхийг уриалж байна-н зурган илэрц

“COVID-19” халдвараас сэргийлж нэг удаагийн бээлий өмсөж хэвшээрэй. Нэг удаагийн бээлий нь таны гарыг халдвартай, эсвэл бохир зүйлд хүрэлцэхээс сэргийлж байгаа хамгаалах хэрэгсэл юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Pfizer вакциныг 18-аас дээш насныхан 21 хоногийн зайтай 0.3 мл хоёр тунг хийлгэнэ

Одоогийн байдлаар дэлхий дахинд “Ковид-19”-ийн эсрэг 232 вакцин хөгжүүлэх судалгаа хийж байгаагаас 60 гаруй нь эмнэл зүйн туршилтын шатанд байна.

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ДЭМБ-аас Pfizer/BioNTech вакциныг (Comirnaty COVID-19 mRNA) яаралтай горимоор хэрэглээнд гаргах зөвшөөрөл олгосон. Pfizer вакцин нь -70°C хэмд хадгалж тээвэрлэх, 2-8°C хэмд 5 хоног хүртэл хадгалах горимтой, 6 хүн/тунгаар савлагдсан, 0.3 мл-ээр таригдах дэлхий дахинд анх удаа шинэ технологиор хөгжүүлэн гаргаж авсан.

Pfizer вакцины хувьд харшлын суурьтай хүмүүст урвал өгөх магадлал байна гэж үзсэн.

Энэ оны 2 дугаар сарын 15-нд ДЭМБ-аас АстраЗенека /Оксфордын их сургуулийн хамтарсан вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад орсон вакцины чанар, аюулгүй байдал, үр дүнг ДЭМБ үнэлдэг бөгөөд улс орнууд үндэснийхээ түвшинд зөвшөөрөл олгох, бүртгэх, баталгаажуулалт хийх боломжтой. Уг вакцин нь гүн хөлдөөгчид хийх шаардлагагүй 2-8°C хэмд хадгалдаг.

Халдварт өвчний эсрэг өвөрмөц дархлал үүсгэдэг бэлдмэлийг вакцин гэнэ. “Ковид-19”-ийн эсрэг вакцин нь халдвараас сэргийлэх, тархалт, хүндрэл эндэгдлийг бууруулах зорилготой. Вакцины үйлдвэрлэл, төрлөөс шалтгаалан тодорхой товлолоор хийдэг. Тухайлбал: Pfizer-BioNTech КОВИД-19 вакциныг 18-аас дээш насныхан 21 хоногийн зайтай 0.3 миллилитр хоёр тунг хийлгэнэ.

ДЭМБ-аас гаргасан вакцины зорилтот бүлэг:

Эрүүл мэндийн байгууллагын ажилтан

Халдварын голомтод ажиллаж байгаа онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын ажилтан

50 ба түүнээс дээш насны хүмүүс, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд …гэх мэт.

ДЭМБ-аас зөвшөөрөл авсан болон бүтээгдэж байгаа вакцинуудын хувьд судалгааны бүтээл хангалттай биш байгаа учраас жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийлгэхийг зөвлөхгүй байгаа.

Халдвар аваад эдгэрсэн хүнд гурван сарын дараа вакцин хийхийг зөвлөж байна. Ингэхдээ улс орон бүр дотооддоо мэргэжлийн байгууллагууд нь зөвлөлдөөд хэдэн тунгаар дархлаажуулахаа шийдэж байгаа.

Эх сурвалж: ЭМЯ

Categories
гадаад мэдээ

Нью Йоркт коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн 23 хүн нас баржээ

АНУ-ын эрх баригчид Нью Йорк мужид коронавирусийн вакцин хийлгэсний дараа нас барсан 23 хүний тохиолдлыг судалж байна. Үхлийн шалтгааныг тогтоож байгаа бөгөөд вакцин хийлгэсэнтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байна гэж АНУ-ын Өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.

Нью Йоркт АНУ-ын бусад мужуудын адил эрсдэлтэй бүлгийн иргэдийг вакцинжуулах ажил үргэлжилж байна. Эрсдэлт бүлэгт эхний ээлжид 70, дараа нь 65-аас дээш насныхан, эмнэлгийн ажилтнууд, өндөр настны асрамжийн газрын үйлчлүүлэгчид, хууч өвчтэй хүмүүс, цагдаа, гал түймэртэй тэмцэх алба, нийтийн тээврийн ажилчид болон шуудан хүргэгчид орж байна.

Нью Йорк мужид мөн вакцинтай холбоотой гаж нөлөө илэрсэн 643 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр тохиолдлын мэдээлэл дээр үндэслэн гаж нөлөөнүүд эмнэлзүйн туршилтын явцад ажиглагдаж байсан толгой өвдөх, чичрэх, бага зэрэг халуурах, ядрах зэрэг шинж тэмдэгтэй ижил болохыг мэргэжилтнүүд тогтоосон байна. АНУ-д “Moderna”, “Pfizer/BioNTech” компаниудын вакциныг хэрэглэж байна.

Коронавирусийн цар тахлын эхний давалгааны үеэр Нью Йорк муж халдварын голомт болоод байсан билээ. Халдварын ид оргил үед тус мужид халдварын тохиолдол нэг өдөрт гурван мянга гаруйгаар нэмэгдэж, 700 гаруй хүн эндэж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүрэгт 21700 өрхөөс шинжилгээ авч, явуулын 61 цэгийг зогсоолоо

Хотын дарга Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.02.19/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Улаанбаатар хотод зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг өргөн хүрээнд, зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын сайд 40 мянгаас дээш гаргахгүй гэдэг албан бичгийг нийслэлийн Онцгой комисст ирүүлсэн. Иргэд PCR шинжилгээнд хамрагдах идэвх сайн байна. Бид ажиллах хүчээ тооцоолж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч нэг өрхөөс давхардаж шинжилгээ өгөх тохиолдлууд гарч байгаа. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт хамгийн өндөр эрсдэлтэй дүүрэг, хороодыг газрын зураг дээр гаргаж байна. Нийслэлийн удирдлагууд дараагийн вакцинжуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлээ хангасан. Хамгийн гол нь халдварын голомтуудыг хяналтад авч, бизнесийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх шаардлагатай байна. Хотын эдийн засаг 21 их наяд төгрөг байдаг. Нийт 57 чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийг зохицуулсан журмыг гаргана.

Өнөөдрийн байдлаар нийт 448 дуудлага ирсэн байна. Эдгээр дуудлагын 68 хувийг “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээтэй холбоотойгоор мэдээлэл авчээ. Нийт дуудлагын таван хувь нь “Шинжилгээний хариу гарахгүй удаж байна” гэсэн гомдол саналыг хэлжээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Чингэлтэй дүүрэгт өнөөдөр PCR шинжилгээ авах 61 явуулын цэг, суурин 10 цэг ажиллаж байна. Одоогийн байдлаар 21700 өрхөөс шинжилгээ авлаа. Сая явуулын 61 цэгээ зогсоочихлоо. Одоо суурин 10 цэгээр шинжилгээ авч байна. “Нэг хаалга-Нэр шинжилгээ” арга хэмжээг сайн зохион байгуулж, шинжилгээний хариу гарахгүй удаж, лабораторийн ачаалал эрс нэмэгдэж байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн өрхүүдээс авсны дараа үлдсэн хоёр өдөрт Баянзүрх дүүргийн өрхүүдээс шинжилгээ авна” гэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Их Британиас Астразенека вакцин авахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын талаар товч мэдээлэл өгөв. Эдийн засгаа сэргээх зорилгоор энэ сарын 23-ны өдрөөс бизнесийн салбараа нээхтэй зэрэгцэн иргэдээ вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байгааг хэлэв.

150 мянган тун Оксфордын Астразенека вакцин авах болсныг дурдаж цаашид нэмж авахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. 

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдөгөө илэрхийлж, улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэв.

Монгол Улсын Засгийн газар цар тахлын голомтыг хумих, тархалтыг зогсоохоор үр дүнтэй ажиллаж байгааг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Филип Малоун тэмдэглэв. Цаашид Ковакс хөтөлбөр болон бусад шугамаар вакцин авчирч иргэдээ хамруулна гэдэгт итгэлтэй байна гээд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Уулзалтын үеэр төмөр зам, цахилгаан станцын бүтээн байгуулалттай холбоотой төсөл, хүлэмжийн хийг бууруулж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр АНУ болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески, Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзан вакцин худалдан авахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 20 мянган тонн мах, 1.4 сая ширхэг өндөгний нөөцтэй байна

өндөг мах-н зурган илэрц

Хоёрдугаар сарын 16-нд хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 20 мянган тн малын мах, 1.4 сая ширхэг өндөгний нөөцтэй байна.

Мөн 154.6 мянган тн гурил, 1.6 мянган тн гурилан бүтээгдэхүүн, 13.8 мянган тн төрөл бүрийн будаа, 1.3 мянган тн хуурай сүү, 4.0 мянган тн ургамлын тос, 81.8 мянган тн төмс, 37.2 мянган тн хүнсний ногоо, 3.0 мянган тн элсэн чихэр, 0.9 мянган тн давсны нөөц байгааг ХХААХҮ-ийн яамнаас мэдээллээ.

ХҮНСНИЙ НӨӨЦИЙН СУДАЛГАА

Хүнсний нэр

Хэмжих нэгж

НИЙТ

Хүн амын хүнсний зохистой хэрэгцээ

Нөөц

жилээр /мян тн/

хоногоор /тн/

хоногоор*

1

Малын мах

тн

20091.21

116.1

318.1

63

2

Гурил, гурилан бүтээгдэхүүн

тн

154657.04

225

616.4

251

3

Төрөл бүрийн будаа

тн

13853.76

48.5

132.9

104

4

Хуурай сүү

тн

1346.96

18

49.3

27

5

Өндөг

тн

74.02

19.3

52.9

1

6

Ургамлын тос

тн

4063.51

22.3

61.1

67

7

Төмс

тн

81864.72

116.1

318.1

257

8

Хүнсний ногоо

тн

37204.42

251.5

689.0

54

9

Элсэн чихэр

тн

3093.00

31.8

87.1

36

10

Давс

тн

984.73

9.6

26.3

37

Судалгаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн худалдааны зах, төв, дэлгүүрүүд, хүнсний үйлдвэрүүд дэх хүнсний нөөцийг хамруулсан байна.

Мөн дотоодын гурилын үйлдвэрүүдийн агуулахын улаанбуудайн нөөцийг гурилд шилжүүлж тооцсон. Харин нийслэл, орон нутгийн мухлаг, жижиг дэлгүүр, айл өрхийн түвшинд хадгалсан нөөц, мөн хөдөө орон нутгийн төмс, хүнсний ногооны жижиг зоорийн нөөц ороогүй болно.

Импортын хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хувьд, томоохон импортлогчдоос авсан судалгаагаар 2021 оны 2-3 дугаар сард 4.0 мянган тн цагаан будаа, 6.3 мянган тн элсэн чихэр, 175 тн ургамлын тос импортоор орж ирэх захиалгатай байна. Импортоор 3.3 мянган тн цагаан будаа, 1.1 мянган тн ургамлын тос ачигджээ. Гол нэрийн бүтээгдэхүүний одоо байгаа нөөц, мөн хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, зохицуулалтын арга хэмжээний дүнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байхаар байна. /Хавсралт/

Үндэсний статистикийн хорооны 7 хоног тутмын албан ёсны үнийн дундаж мэдээг сайтар ажиглаж, дүн шинжилгээ хийн ажиллаж байна. Статистик дүнгээр 2020 оны 02 дугаар сарын 10-ны байдлаар Улаанбаатар хотод нэгдүгээр, хоёрдугаар гурил, савласан сүү, цагаан будаа, элсэн чихэр, өндөг, ургамлын тосны үнэ өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй тогтвортой байна. Хонины ястай махны үнэ 0.2 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 2 хувиар, үхрийн цул махны үнэ 1.9 хувиар, адууны ястай махны үнэ 0.7 хувиар тус тус буурчээ. Ямааны ястай махны үнэ өнгөрсөн 7 хоногийн хэмжээнд өөрчлөлтгүй байна. Дотоодын ургацын төмс, луувангийн үнэ болон импортын сонгино, байцааны үнэ өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад тогтвортой байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БЗД-ийн Онцгой комисс усны халиа гүйж мөстсөн хороодод ажиллав

Баянзүрх дүүргийн 21, 27-р хорооны иргэдийн гомдлын дагуу усны халиа болсон газар дээр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв, Тохижилт үйлчилгээний хэлтэс хамтран шуурхай ажиллаж байна.
Тухайн хорооны иргэдийн хэлж буйгаар усны халиа гүйж, хөрсний ус халианд автсанаас болж хашааны доторх байшин, машин, эд хөрөнгө мөстөж эвдэрсэн талаар хэлж байна.

автомашин болон авто зам гэх мэтийн зураг байж болно

Халиа гэдэг нь товчоор хэлэхэд хүйтний улиралд газрын гадарга дээр их бага янз бүрийн хэмжээтэй ус хальж мөсөн хучаас бий болох үзэгдэл юм.

тэнгэр гэх мэтийн зураг байж болно

гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно