Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 7-9 хэм хүйтэн байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө хүйтэрч 7-9 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 23-28 градус, Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 15-20 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 8-13 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө хүйтэрч 6-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө хүйтэрч 7-9 градус хүйтэн байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Хачирхалтай шалтгааны улмаас Өмнөд Солонгост гаргахыг хориглосон 5 дууны клип

Солонгос дуучдын клип гоёмсог хувцаслалт, хөдөлгөөний эвсэл бас этгээд содон тайзны засалтаараа үзэгч, сонсогчдын сонирхлыг өөрийн эрхгүй татдаг. Дэлхий даяараа тэдний клипийг хэдэн сая удаа үздэг ч орон нутгийн телевизээр зарим клипийг хачирхалтай шалтгаанаар цацахыг хориглодог гэнэ.
Blackpink — Kill This Love

Солонгосын алдартай охидын хамтлагуудын нэг болох “Blackpink” нь энэхүү клипээ 2019 онд гаргасан юм. Гэвч клипийг зурагтаар цацахыг шууд хоригложээ. Шалтгаан нь хамтлагийн дуучин бүсгүй суудлын бүсээ зүүлгүй машин жолоодож байгаа учраас гэнэ. Гэхдээ тус хамтлагийн шүтэн бишрэгчид нь гэр бүлийн хvчирхийллийг зөвтгөж байгаа учраас хориглосон гэж үздэг.

T.O.P — Turn It Up

Рэппер T.O.P энэ клипийг 2010 онд гаргасан. Түүний дуунд ёс бус үг хэллэг бүхий мөртүүд байдаг. Энэ л шалтгааны улмаас уг клипийг хориглосон гэж үзэх боловч МВС сүлжээ телевиз өөр шалтгаануудыг мөн нэрлэжээ. Уг дуунд брэндүүдийн маш их “далд сурталчилгаа” байдаг. Чухам Dior, Louis Vuitton болон YSL брэндүүд – T.O.P-ын энэ дууны нэг мөрөнд бүгд дурдагддаг ажээ.

PSY — Gentleman

PSY-ийн Gangnam гарснаас хойш нэг жилийн дараа Gentleman синглээ гаргасан байдаг. Уг дуу 2013 онд YouTube дээр хоногт хамгийн их үзэлттэй клип болж байсан бөгөөд бүтэн дөрвөн жилийн туршид энэ байраа тавьж өгөөгүй. PSY энэ клип дээрээ “зaвхай” дүр ч гаргадаг Жишээ нь, бүсгүйн усны хувцсыг тайлах гэж оролддог. Клип эхэлснээс хоёр дахь секунд дээр замын анхааруулах тэмдгийг өшиглөж байгаа хэсгээс болж хоригложээ. Энэ явдлыг олон нийтийн өмчид хaлдсан хэрэг гэж үзсэн байна.

Park Ji-yoon — Beep

2014 он дуучин Пак Жи Юн Америкийн “Soul Train” дуу, бүжгийн шоунд зориулж “Beep” синглээ гаргажээ. Клип дээр ретро хувцас өмссөн хүмүүстэй дуулж, бүжиглэнэ. Мөн “Soul Train” шоуны хэсгээс оруулсан бөгөөд клипний төгсгөлд уран бүтээлчдийн нэрсийг нь бүгдийг жагсаан гаргадаг. KBS суваг уг жагсаалтыг хэтэрхий урт гэж үзсэн тул гаргахыг хоригложээ.

Orange Caramel — Catallena

Orange Caramel хамтлагийн 2014 оны 3 дугаар сард гаргасан Catallena клип нь “болливуд хэв маяг”-аар хийгдсэн. Гурван бүсгүй хуванцарт савлагдсан роллын дүрд хувирчээ, роллын үнэ 4000 вон. Телевизийн боссуудад энэ нь таалагдаагүй бололтой, ингээд л зурагтаар нэвтрүүлэхийг хориглосон гэдэг.

Categories
мэдээ нийгэм

Малын хивэг тэжээлийн үнэ найман хувиар буурчээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам өвөл, хаврын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор тэжээл импортлох чиглэлээр 50 гаруй аж ахуй нэгжтэй, 120 орчим мянган тонн тэжээл импортлох гэрээ байгуулжээ. Ингэснээр шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдсэн байна.

Өнөөдрийн байдлаар нийт 20 гаруй мянган тонн бүх төрлийн тэжээл импортолжээ. Малын бүх төрлийн тэжээл импортолсноос хойш зах зээл дээрх үнэ нь найман хувиар буурчээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-нд хийсэн үнийн судалгаагаар 25 кг савлагаатай хивэгний дундаж үнэ 19465 төгрөг байсан бол тэжээл импортолсноос хойш 17965 төгрөг болжээ. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймагт 1200, Дорнодод 200, нийслэлд 300 тонн, нийт 1700 тонн өвсний нөөц байгаа гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Зах зээл дээр 20 кг боодолтой өвс 8000-12000 төгрөгийн үнэтэй байгаа ажээ.

Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 17-ноос эхлэн Баян-Өлгий аймгийн “Цагааннуур”, Увс аймгийн “Боршоо” хилийн боомтоор малын тэжээл имплортлох шийдвэр гаргасан юм. Ингэснээр баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, хаваржилтын эрсдлийг буруулах боломж бүрдэнэ гэж үзжээ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Ганзориг: “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын үр дүнд 13 голомтыг хяналтдаа авч, 56 тохиолдлыг илрүүллээ

Улсын Онцгой комисоос 2021 оны хоёрдугаар сарын 23-наас хөл хориог сулруулж, үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний салбаруудыг танилцуулж байна.

УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г үндсэн гурван зорилгын хүрээнд үргэлжилж байна. Хоёрдугаар сарын 23-аас хойшоо эдийн засгаа суллахад, хоёрдугаарт вакцинжуулалтын ажлыг эхлэхэд суурийг бэлтгэх, гуравдугаарт Улаанбаатар хотод идэвхтэй байсан 130 гаруй голомтуудыг хумихад чиглэсэн.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”- 10 дахь өдрөө үргэлжилж, нийт 54 тохиолдлыг илрүүлж, 13 голомтыг хяналтдаа аваад байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар илрэхгүй нуугдмал үлдэх магадлалтай найман томоохон голомт энэ 13 голомтод багтаж байна.

Categories
мэдээ

Стрессээс ангижрах хамгийн үр дүнтэй 7 арга

Хөл хорионы үеэр нийгмийн харилцаанд оролгүй гэртээ байх хугацаанд стрессдэж бухимдах зэрэг сэтгэлзүйн хямралд өртөх нь бий. Тэгвэл стрессийг хэрхэн даван туулах талаар шалгарсан аргуудыг хүргэе.

Стрессийг анх 1950-иад оны үед эндотронологич мэргэжилтэй Ханс Сели гэдэг хүн судалж, илрүүлж гаргаж ирсэн түүхтэй. Түүний хийсэн судалгаагаар орчин үеийн өндөр хурд, хэмнэлтэй хотын амьдрал үүсэн бий болохоос өмнө хүн төрөлхтөнд стрессийн зохих шинж тэмдэгүүд илэрдэг байсан боловч өнөөгийн хүмүүс бидэнд илэрч байгаа шиг ийм хүчтэй стрессддэг хүн олон зуун жилийн өмнө байгаагүй гэнэ.

Нэг. Хөгжим сонсох

Дуртай хамтлаг дуучин, эсвэл симфони оркестроо сонсох нь хүний тархи болоод бие махбодид эерэг нөлөө үзүүлж, цусны даралтыг бууруулж, кортизол хэмээх стрессийг үүүсгэдэг гол дааврыг багасгадаг аж. Ялангуяа нэгэн ижил хэмнэлтэй уянгын хөгжмүүдийг хойно хойноос нь дараалж сонсох нь хүний тархийг амрааж, оюун бодлыг эмх цэгцтэй болгоход нэн тустай болохыг эрдэмтэд олон жилийн өмнөөс судалж, тогтоосон байдаг аж.

Хоёр. Өөрийг чинь хамгийн сайн ойлгодог хүнтэй ярилцах

Барууны эрдэмтэд таны зовлонг ойлгож, хуваалцах хүн нь заавал сэтгэл зүйч байх албагүй гэдэг зөвлөгөөг өгч байна. Учир нь огт танихгүй сэтгэл зүйч нэртэй хүний өмнө очиж суугаад хамаг байдаг далан булчирхайгаа тоочиж байснаас өөрийг тань хамгийн сайн ойлгодог дотнын хүнтэйгээ асуудлаа ярилцах нь стрессээ тайлах хамгийн шилдэг аргуудын нэг юм.

Бүр өнгөрсөн зууны тавиад оноос эхлэн мэргэжлийн хүмүүсийн санал болгосоор ирсэн энэ арга хэзээ ч хуучирж, хоцрогдохгүй гэж хэлж болно. Яагаад гэвэл хүмүүс хоорондын амьд харилцаа, нэг нэгнээ гэсэн халуун дулаан сэтгэлийг ямар ч техник, гар утас, сошиал орлож чадах ёсгүй бөгөөд хүний стрессийг тайлж чадах хамгийн шилдэг субъект бол амьд хүн өөрөө билээ.


Гурав.
Түүнчлэн та өөртөө хамгийн шилдэг зөвлөгч байж чадна

Учир нь хүний хамгийн том дайсан, бас дотно найз нь хүн өөрөө л байж чадна хэмээн дээрх суутнууд үзсээр иржээ. Тиймээс заавал ойр дотнын хүн, найз нөхөд гэхгүйгээр өөрөө өөртэйгээ ганцаархнаа ярьж, асуулт асууж, түүндээ хариулж сурах нь тархи, бие махбодио амрааж, оюун санаагаа цэгцлэх хамгийн найдвартай арга юм.

Дөрөв. Хоол идэх. Гэхдээ мэдээж зөв хооллолт

Стрессийн түвшин, зөв хооллолт хоёр хоорондоо чухал хамааралтай болохыг бүр 1980-аад оны үеэс эрдэмтэд судалж, тогтоожээ. Та их стрессдээд байгаа үедээ амттан, бэлэн хоол, амьтны гаралтай мах зэргээс аль болох татгалзаж, оронд нь далайн гаралтай болон хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс зэргийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Нэг биш, бүр их олон төрлийн хоолыг өөрөө жорыг нь зохиогоод хийгээд идээд үзээрэй.

Тав. Инээдмийн кино үз

Инээх нь стрессийг тайлж, хүний сэтгэл санааг сайхан болгодог гэдгийг бүр эртний Ром, Египет, Месопотамын үеэс хүн төрөлхтөн сайн мэддэг байжээ. Тиймээс ч тэр үеийн эзэн хаадууд ордондоо алиалагч, алиа салбадай нарыг байнга байлгаж, тэднээр хошин шог тоглуулан үзэж, ханатлаа инээлдэн хөхөрдөг байсан гэдэг.

Зургаа. Халуун цайгаар стрессээ тайлж болно

Цайнд хүний бие махбодийг тайвшруулагч үйлчилгээтэй бодисууд багтдаг. Ингэж өдөртөө нэг бус, нэлээд хэдэн аяга халуун бүлээн цай уух нь зөвхөн стресс тайлаад зогсохгүй эрүүл мэндэд сайн гэдэг нь шинжлэх ухаанаар нэгэнт батлагдсан билээ. Зарим хүмүүс цайнаас кофег илүүд үздэг. Гэвч кофе нь цусны даралтыг богино хугацаанд хүчтэй нэмэгдүүлдэг учир стресс тайлах биш, эсрэгээрээ сэтгэл хөөрлийг нэмэгдүүлэх магадлал өндөртэй хэмээн зарим судлаачид үздэг. Тиймээс кофены оронд сайн чанарын аагтай халуун бүлээн цайг санал болгож байгаа юм.

Долоо. Бөх унтаж амрах

Дутуу нойр бол стрессийг үүсгэдэг хамгийн гол хүчин зүйл. Эмч нар хүн өдөрт наймаас доошгүй цаг, их ядарч, өндөр ачаалал авсан бол араваас доошгүй цаг унтаж амрахыг зөвлөдөг. Тамхи байнга татаж, согтууруулах ундаа багагүй хэрэглэдэг атлаа эрүүл, урт насалсан хүмүүсийн нууцыг анагаах ухаан тэдгээр хүмүүс шөнийн нойроо маш сайн авч чаддаг байсантай холбон тайлбарлаж байна.

Categories
мэдээ нийгэм

Бөмбөгөр худалдааны төв өнөөдрөөс нээгдэж байна

Засгийн газрын тогтоолоор 14 салбарын үйл ажиллагааг хатуу хөл хорионы үед хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний нэг нь хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдааны салбар. Хоёрдугаар сарын 16-наас эхлэн 49 худалдааны төвийг үе шаттайгаар нээхээр төлөвлөсөн. Үүний дагуу өнөөдөр нэг зах, гурван худалдааны төвийн үйл ажиллагааг эхүүлж байна. Гэхдээ зөвхөн хүнсний худалдаа эрхлэгчид үйлчлүүлж, бараа татах эрхтэй бөгөөд иргэдийг гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс хэрэгцээт бүтээгдэхүүнээ авахыг зөвлөж байгаа юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК: Гуравдугаар сарын 10-наас танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ

Улаанбаатар хотод тогтоосон хөл хориог 2021 оны хоёрдугаар сарын 23-наас сулруулж, үйлчилгээний байгууллагуудаа нээх болсон тухай УОК-оос мэдээлж байна.

УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайхан “Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан танхимаар хичээллэх бэлтгэлийг хангаж, гуравдугаар сарын 10-наас үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Хүүхдүүдэд вакцин хийх боломжгүй. ААН-үүдийг нээж байгаа тул эрсдэлийг үнэлсэний үндсэн дээр сургууль, цэцэрлэгийг нээх эсэхийг авч үзнэ” гэлээ.

Хэдийгээр сургууль, цэцэрлэгийг нээгээгүй хэдий ч сургалтын төвүүд энэ сарын 23-наас нээгдэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК: Диско баар, цахим тоглоомын газрын үйл ажиллагааг нээхгүй

Хөл хориог сулруулж, аж ахуй нэгж байгууллагуудыг нээхтэй холбоотойгоор мэдээ УОК-оос мэдээлэл хийж байна. УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайхан “ААН-үүдийн 95 хувь нь энэ сарын 23-наас дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж болно. Нийт 14 чиглэлийн 86 байгууллагад хамаарах “Түр журам”-ыг боловсруулж дууслаа. Эрсдлийн түвшингээр нь “улаан, улбар шар, шар болон ногоон” гэсэн 4 түвшинд хуваалаа. Дотоодод халдвар тархсан, хатуу хөл хориотой одоогийн үеийг “улаан түвшин”-д хамааруулна. Энэ сарын 23-наас дараагийн буюу “шар түвшин” рүү шилжинэ. Ингэснээр иргэд, ААН байгууллага бүр хичээж ажиллах хэрэгтэй болж байна. Ямартаа ч бид голомтыг илрүүлсэн. Тодорхой бүсүүдэд дахин тандалтыг хийнэ. Бидний зорилго цаашдаа халдвар гармагц нийтээр нь хөл хорио тогтоолгүй зөвхөн тухайн бүсийг хязгаарлах замаар халдварыг хумьж ажиллана.

Гадаадаас ирсэн иргэдийг 10-14 хоног тусгаарлана. Онгоцны тийзийг хөнгөлөх арга хэмжээ мөн авч байна. Цаашдаа цахим зөвлөгөө өгөх замаар гэрт нь тусгаарлах ажлыг 23-наас эхлүүлэхээр ажиллаж байна. Гэрийн тусгаарлалтын дэглэмийг цахимаар, гар утасны аппликейшнаар хянана” гэлээ.

Үйл ажиллагааг нь хязгаарлах чиглэлүүдэд:

-Уралдаан, тэмцээн

-Аялал зугаалга

-Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

-Диско баар

-Цахим тоглоомын газар

Categories
мэдээ нийгэм

НДШ-ийн нэмэгдлийн асуудлаар МҮЭХ салбарын сайдтай даваа гаригт уулзана

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны гишүүн байгууллагууд Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн асуудлыг эсэргүүцсээр байгаа юм.

Тэгвэл МҮЭ-ийн Холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ХНХ-ын Сайд А.Ариунзаяа, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нартай өчигдөр /2021.02.19/ уулзаж ирэх даваа гарагт буюу хоёрдугаар сарын 22-нд Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар хамтарсан албан уулзалт хийхээр тогтсон байна.

Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ …. 2021 оноос эхлэн тус бүр 9.5 хувь байна” гэж заасан.

Энэ дагуу 2021 онд ажил олгогч болон албан журмын даатгуулагч тэтгэврийн даатгалд тус бүр 9.5 хувиар тооцож шимтгэл төлнө. /Тэтгэврийн даатгалын сангаас бусад санд төлөх хувь 2020 онтой адил/

Иймд 2021 оны 1 дүгээр сараас эхлэн ажил олгогч нийгмийн даатгалын таван төрөлд нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос үйл ажиллагааны чиглэлээсээ хамааран 13.5, 14.5, 15.5 хувиар, албан журмын даатгуулагч 12.5 хувиар төлнө.

Categories
мэдээ цаг-үе

ЦЕГ: Өчигдөр 229 хүн эрүүлжүүлэгджээ

Энэ сарын 19-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1257 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1160, хулгайтай холбоотой 10, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 121, гэмт хэргийн шинжтэй 56 мэдээлэл ирсэн байна. Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 83, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 96, хүний биед халдсан 55, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 79, эрүүлжүүлэх байранд хоносон 229, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 86 тохиолдол гарчээ.