Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗГ: БНХАУ-аас илгээсэн цар тахлын эсрэг дархлаажуулалтын 300 мянган тун вакциныг хүлээж авлаа

Монгол Улс хөрш орон БНХАУ-аас КОВИД-19 халдварт цар тахлын эсрэг Синофарм компанийн үйлдвэрлэсэн дархлаажуулалтын 300 мянган тун вакциныг хүлээж авлаа.

Тус 150 мян/хүн тун вакциныг хүлээн авах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй зэрэг албаны хүмүүс оролцов.

Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “БНХАУ-ын Засгийн газар, ард иргэдээс Монгол Улсад цар тахал дэгдсэн цагаас эхлэн дэмжлэг үзүүлж, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж зэргийг хандивласаар ирсэнд гүнээ талархаж байна. Энэ удаа вакцин илгээж буй нь цар тахлын эсрэг хийж буй бидний тэмцлийг богино хугацаанд илүү үр дүнд хүргэхэд багагүй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. ДЭМБ-аас Синофармын вакциныг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг яаралтай горимоор олгоно хэмээн итгэж байна” гэсэн юм.

БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн тус вакциныг яаралтай горимоор хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ судалж байгааг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн билээ. Монгол Улсын ЭМЯ-ны харьяа Хүний эмийн зөвлөл энэхүү вакциныг зөвшөөрөлтэй эмийн бүтээгдэхүүний жагсаалтад бүртгээд байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Баасанцогт: Бидний бичлэг цахим орчинд цацагдсанаар хоёр, гурван гэр бүл салах, зарим нь амиа хорлох хэмжээнд тулж байна

Бүх нийтээр коронавирусийн халдвартай тэмцэж байгаа энэ үед хууль, шүүхийн байгууллагын эрх мэдэл бүхий албан тушаалтнууд PARKVIEW хотхоны 752 дугаар байранд бөөгнөрөл үүсгэж, архидан согтуурч, наргисан гэх бичлэг хоёр хоногийн өмнө цахим орчинд цацагдсан юм. Тухайлбал, олон нийтэд ил болсон тус бичлэгт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Улсын дээд шүүхийн ТГн ХНХийн дарга асан Д.Отгонбаатар, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нар тус тус байж, секс үдэшлэг хийсэн хэмээн “Шударга монголчууд” цахим хуудас нийтэлсэн билээ. Тэгвэл тус асуудалтайхолбоотой сэтгүүлчид болон хуульчид Clubhoused хэлэлцүүлэг өрнүүлэх үеэр тус бичлэгт холбогдсон ҮАБЗ-ийн ажилтан гэх Б.Баасанцогт энэ асуудалтай холбоотойгоор тайлбар өгч асуултад хариулсан юм.


-Та бичлэгийн талаар юу хэлэх вэ?

Би тухайн бичлэгт нэр дурдагдсан хүмүүстэй 2003 оноос хойш гэр бүлийн найзуудын харилцаатай байсан. Энэ мэдээлэлд намайг ҮАБЗ-ийн ажилтан хэмээн зохион байгуулалттайгаар олон нийтийн сүлжээнд тарааж байгаад үнэхээр харамсаж байна. Би ҮАБЗ-д ажиллдаг биш өмгөөлөгч хүн. Бид хууль шүүхийн байгууллагад 10 гаруй жил хамт ажилласан хүмүүс, гэр бүлийн найзууд. Тухайн бичлэгт гарч байгаа эмэгтэйчүүдийн нэг нь манай нэг найзын эхнэр. Одоо хамтран амьдрагч ч гэдэг юм уу. Хэдэн цагийн өмнө энэ бичлэг цахим орчинд цацагдсанаар хоёр, гурван гэр бүл салж сарних, зарим нь амиа хорлох хэмжээнд тулж байна. Би энд орж ирсэн нь бодит нөхцөл байдлыг ярих гэсэн юм. Коронавирус гарсантай холбоотойгоор уулзаагүй удсан багийн найзууд цуглаж, уулзсан ийм л асуудал байгаа юм. Түүнээс биш бид зохион байгуулалттайгаар уулзалт зохиосон зүйл байхгүй.

-Тус бичлэг дээр хэзээний үйл явдал гарч байгаа юм бол?

-Миний санаж байгаагаар 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр болов уу. Камерын бичлэг дээр нь огноо нь байсан байх.

-Тэгэхээр та бүхэн багын найзууд гэсэн үг юм уу?

-Зарим нэгнийх нь фэйсбүүк хаяг руу ороод үзвэл бидний гэр бүлийн зургууд байгаа болов уу гэж бодож байна. Түүнээс биш бидний уулзалтыг шүүгч нарын албан тушаалтай холбоод улс төр болгоод ярьж байгаад үнэхээр харамсаж байна.

-Таныг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүхтэй ойрхон ажилладаг хүн гэх мэдээлэл гарсан байсан шүү дээ?

-Албан тушаалтан, улстөрчдийн л яриа. Би бол тэр байгууллагад ажилладаггүй. Харин дээр дурдагдаж байгаа хүнийг бол мэднэ. Сая Бат инженер миний талаар МИАТ-д ажиллаж байсан гэж хэлж байх шиг байна. Үнэн. Би Гансүх даргыг Зам тээврийн сайдаар ажиллаж байхад МИАТ-д ажиллаж байсан. Тэгэхээр энэ асуудал дээр архидалт болоод, олон тооны биеэ үнэлэгчид авч ирээд, найрлаж наргиад байсан асуудал байхгүй. Зарим хүмүүсийн хэлж байгаагаар бид хэрэг наймаалцсан юм шиг байна. Өндөр албан тушаалтнуудын хэрэг шийдсэн түүний захиалагч нь би болж хувираад байгаа юм уу хаашаа юм. Ингэж хүнийг ул мөргүй гүтгэж болохгүй ээ. Хүн гүтгэх хуультай. Тиймээс мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангаач ээ гэдэг үүднээс ийшээ орж ирж бодит байдлыг ярьж байгаа юм. Түүнээс биш Идэр, Болдбаатар шүүгч, тэр хүний хэрэгтэй нь холбогдуулаад намнаж, түүнд нь намайг ҮАБЗ-ийн ажилтан болгож холбоод ийм зохион байгуулалттай найруулга хийж байна. Шүүгч хүн халдашгүй дархан байх ёстой. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй. Үнэхээр гэмт хэрэг үйлдэж байвал үйлдэл дээр нь барихаас бусад тохиолдолд гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглодог. Гүйцэтгэх ажиллагаа нь прокурорын байгууллагын зөвшөөрлөөр явагддаг. Тиймээс ийнхүү олон нийтэд цацсан бичлэг дээр хэд хэдэн хууль тогтоомжийг маш ноцтойгоор зөрчиж байна гэж би харж байгаа.

-Энэ бичлэгийг гүйцэтгэх ажлын шугамаар биднийг тагнаж, чагнаж, мөрдөж бичлэг хийсэн хэмээн үзэж байна уу?

– Би бол Булганд байгаа хүн. Эрхэлсэн ажилгүй. Тэгэхээр эрхбиш над дээр гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй байх гэж бодож байна. Тэр улстөрчдийн хэргийг шүүсэн шүүгч нар дээр гүйцэтгэх ажиллагаа явагдсан юм биш биз дээ гэх хардлага бий. Өөрөөр хэлбэл, тэр байрны камерын бичлэг байгаа юм. Би бас өнөөдөр очоод тэр байрыг шалгаад үзлээ л дээ. Хаана нь камер байна гээд харлаа.

– Та Булганд байгаа гэсэн үү?

-Би хотод байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр ямар ч байсан хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явагдсан уу. Хэрэв найз нөхөд цуглаад уулздаг үйл ажиллагааны бичлэгийг хуулж аваад олон нийтэд цацаж байгаа үйлдэл нь гүйцэтгэх ажиллагаа гэж хардахаас өөр сонголт үлдээхгүй байгаа юм. Энэ камерын бичлэгийг дурын нэг иргэн аваад олон нийтэд задалж, цацаж чадахгүй байх гэж бодож байна. Миний ойлгож байгаагаар прокурорын зөвшөөрлөөр энэ бичлэгийг авдаг. Гэтэл прокурорын зөвшөөрлөөр авагдсан бичлэг эрүүгийн хэргийн нотлох баримт болдог учраас олон нийтэд задрах ёсгүй. Энэ чинь хүний нэр төр, алдар хүнд, бүхэл бүтэн 4-5 айлын аж амьдрал цаана нь байгаа. Тэгэхээр хууль бус аргаар энэ бичлэгүүдийг авсан байна гэж бодож байгаа.

-Хэн ямар зорилгоор энэ бичлэгийг цацсан гэж хардаж байна вэ?

– Би маш олон хүнийг хардаж байна. Тухайлбал, бичлэг дээр гарч байгаа шүүгчдийн шийдсэн хэрэгтэй холбоотой тодорхой нам, улс төрийн бүлэглэлүүдийн хийж байгаа үйл ажиллагаа гэж харж байгаа.

-Тухайлбал, СБД-ийн шүүгч Болдбаатар ямар улстөрчийн хэргийг шийдсэн юм бол?

-Шүүгчид дотор улстөрчийн хэргийг шүүдэг шүүгч, бусад хэргийг шүүдэг шүүгч гэж байхгүй. Шүүгч дээр хуваарилагдаж ирсэн хэргийг л шүүдэг. Яг ямар ямар хэрэг шүүснийг одоогоор би хэлж мэдэхгүй байна. Хүсвэл өөрөөс нь тодруулж асуугаад энэ өрөөнд ярихад бэлэн байна.

-Хуульчид, шүүгчдийн хооронд найз нөхдийн холбоо байгаад байна л даа. Ажил үүрэг гүйцэтгэж байх үед найз нөхдийн холбоо ямар байх ёстой юм бол. Ингээд уулзаад байж болдог юм уу?

-Бид нар 2004 оноос хойш гэр бүлийн найзууд байсан. Шүүхэд жижүүр, нарийн бичиг, туслах хийхээс бид ажлын гараагаа эхлүүлсэн. Би ҮАБЗ-д ажиллаж байгаагүй. Ажиллаж ч үзээгүй.

Та гомдол гаргах уу?

-Гомдол гаргана.

-Яг ямар үр дагаврууд гараад байгаа юм бол?

-Тухайлбал, тэр бичлэг дээр байгаа хүмүүсийн гэр бүлийн харилцаанд томоохон хэрүүл гарч, амиа хорлох түвшинд асуудал гарч байна.

-Нэг эмэгтэй нь тэнд байсан эрчүүдийн нэгнийх нь эхнэр байсан гэхэд заавал амиа хорлох түвшинд асуудал хурцадна гэж үү?

-Цахим орчинд гарч байгаа яриа гүтгэлэг, бичиж байгаа асуудалд хүмүүс тийм байдал руу орж байна. Өөрөөр хэлбэл, тэнд байсан бүх хүмүүсийн ар гэр ойлгож хүлээж авахгүй шүү дээ. Тийм ч учраас цахим орчинд бичиж байгаа мэдээлэлд итгэснээр ийм байдал үүсч байна. Бид хэн нэгэн охидоор түрий барьж хүн амиа хорлох гэж байна гэж байгаа асуудал биш. Энэ бичлэгт дурдагдсан бүх хүмүүсийн ард амьдрал бий. Тэр хүмүүсийн хооронд үл ойлголцол үүсээд байгаа юм.

-Та өмгөөлөгч гэлээ. Тэгэхээр бичлэгт гарч байгаа шүүгчдийн шүүж байгаа хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа юу?

-Үгүй. Би хуулийн дагуу өмгөөллийн үйл ажиллагааг эдгээр шүүгчид дээр орж болохгүй. Яагаад гэхээр найз нөхдийн харилцаатай асуудалд шүүгч болон өмгөөлөгч татгалзах ёстой. Эдгээр шүүгчдийг шүүгч болсон цагаасаа хойш шүүсэн нэг ч хэрэг дээр би өмгөөлөгчөөр орж байгаагүй.

-Тэгэхээр та тус бичлэгтэй холбоотойгоор бидний буруу байгаагүй гэж үзэж байгаа юм уу?

– Хүний амьдрал юм чинь найз нөхдүүд хоорондоо цугласан уулзалтыг хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа. Бид олон жил найзалсан гэр бүлийн найзууд…

-Та гэр бүлийн найзууд гэлээ. Бичлэгт гарсан эмэгтэйчүүд гэр бүлийнх нь хүмүүс гэсэн биз дээ?

-Зөвхөн нэгнийх нь гэр бүлийн хүн. Өөрөөр хэлбэл, тэнд чинь таван хүн байна шүү дээ. Таван хүний нэг нь биеэ үнэлэгч гэж бичсэн байсантай холбоотой хүн. Тэр хүнтэй бид гэр бүлийн найзууд биш. Чулуунбаатар, Болдбаатар, Идэр бид дөрөв гэр бүлийн найзууд. Тэгэхээр би найз нөхөдтэйгөө уулзсан, миний найзууд надтай уулзсан асуудал яагаад цахим орчинд сэвэх хэмжээний гэмт хэрэг болчихов гэдгийг гайхаад байгаа юм. Бидний бичлэг задарсан асуудлыг гэмт хэрэг гэж харж байгаа. Тиймээс цагдаагийн байгууллагаар шалгуулна гэж бодож байна.

П.БАТЗАЯА

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хар бар өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 23.Ангараг гариг. Билгийн тооллын 11, хар бар өдөр. Өдрийн наран 07:44 цагт мандан 18:27 цагт жаргана. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 2-4 хэм хүйтэн байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай болон Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 27-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангийн тал нутгаар 22-27 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Их нууруудын хотгороор 8-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай, энгэр ээвэр газраар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Ерөнхий сайдад намын даргыг нь өгөх хэрэгтэй” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 15 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт БНЭУ-ын элчин сайд М.П.Сингх “Энэтхэгийг Дэлхийн эмийн сан гэж нэрлэж эхэлсэн” хэмээн I, V нүүрт өгүүллээ.

Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга асан З.Энхболд “Тэр битгий хэл, төрийн тэргүүн асан Намбарын Энхбаяр ч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй” хэмээснийг I-II нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Ерөнхий сайдад намын даргыг нь өгөх хэрэгтэй” хэмээн өгүүллээ.

Зүй Ёс намын дарга Б.Насанбилэг “Өнөөдөр бид тусгаар улс ч маргааш аль нэг улсын хараат болсон байхыг үгүйсгэхгүй” хэмээв.

МУСГЗ, Аюулгүй байдлын ухааны доктор, профессор Ж.Цогтсугар”Монголчуудын хувьд архидалт коронавирусээс илүү нийгмийн аюулт үзэгдэл болсон” гэснийг IX нүүрнээс уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа

Монгол Улсын Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Эрсдэлийн мэдээлэл харилцааны Түр хороо байгуулж, тус хорооны үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

Цар тахлын нөхцөл байдал, цар тахлын үеийн нийгэм, эдийн засагтай холбоотой болон үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг энэхүү Түр хорооноос өгөгдсөн чиглэлийн дагуу зөвхөн нэг сувгаар мэдээлж байх бөгөөд уг бүтцэд төрийн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, хууль сахиулах чиг үүрэг бүхий агентлагийн дарга нар багтжээ. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн 3.2-т “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” гэж заасныг илтэд зөрчсөний зэрэгцээ Үндсэн хуулиар иргэнд олгогдсон төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг хайх, хүлээн авах, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хаан боогдуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Цар тахлын аюулаас сэргийлэх, иргэдийг худал, ташаа мэдээллээс хамгаалах хэмээх халхавчийн цаана төрийн мэдээллийг иргэдээс нуух, цензурдэх, эх сурвалжийг хуулийн хариуцлагаар айлган сүрдүүлэх, зөвхөн Түр хороо гэгч төрийн бүтцийн тогтоосон үнэнийг тулган хүлээлгэх гэж байгаа нь үзэл суртал хийх, дарангуйлалд хүргэх, цаашид энэ нь жишиг болон давтагдан үргэлжлэх аюулыг авчирч буйг эрс эсэргүүцэж байна.
Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний эрх, эрх чөлөөг дайн байлдаан, гамшиг, онц байдлын үед л хязгаарлаж болохыг хуульчилсан атал нийтэд халдварлах өвчний жам ёсны үр дагавраар далимдуулан шинэ хууль, журам гаргах замаар улам бүр хязгаарлан хумисаар байгаад харамсаж байна.
Ардчилсан нийгэмд төр зөвхөн өөрөө мэдээллийн эх сурвалж байх, түүгээр дамжих мэдээллээ нэг сувгаар хянах буюу үнэнийг гагцхүү төр тогтоох гэсэн энэхүү санаархлаа зогсоохгүй бол хүний эрх, эрх чөлөө, хараат бус сэтгүүл зүй, чөлөөт хэвлэлийн төлөө тэмцлийн дараагийн шатны арга хэмжээг авахаа мэдэгдэж байна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Сүүлийн нэг хоногт гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгджээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр/2021.02.21/ хувийн өмчид гарсан гал түймрийн дараах дуудлагууд бүртгэгджээ.


Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут багийн 4 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 21-ний өдрийн 07:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 3.2 км замыг туулан 07:55 цагт очиж, иргэн Д-ийн хоёр метр хашаа шатаж байсныг хоёр минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 21-ний өдрийн 09:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 09:40 цагт очиход иргэн Х-ийн 8×9 метрийн хэмжээтэй байшингийн галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Заамар сумын Төв багийн 5 дугаар хэсгийн 3 дугаар гудамжинд иргэн Б-ийн байшин, амбаар, гарааш шатсан тухай мэдээллийг хоёрдугаар сарын 21-ний өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд иргэн Б-ын 12х10 метрийн хэмжээтэй байшин, амбаар, гарааш шатаж байсныг гурван цаг ажиллаж унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 21-ний өдрийн 15:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид дөрвөн км замыг туулан 15:32 цагт очиж, иргэн Б-ийн 15х23 метрийн хэмжээтэй дөрвөн давхар байшингийн 4х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг 4 цаг 30 минут цаг ажиллаж унтраасан.

Categories
гадаад мэдээ нийгэм

Нүүр рүү маскаар бууддаг буу зохион бүтээжээ

“Sufficiently Advanced YouTube” сувгийг үүсгэн байгуулагч, маск зүүхийг эсэргүүцэж буй хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх онцгой шийдлийг бодож олсон байна. Тэрээр нэгэн өвөрмөц буу зохион бүтээжээ. Тэрхүү буу нь маскаар бууддаг аж. Өөрөөр хэлбэл маск зүүгээгүй хүний нүүр рүү уг буугаар буудахад тухайн хүний нүүрэнд тэр дорхноо маск зүүгдэх юм.

Маск зүүхийг эсэргүүцэгчдийн асуудлыг шийдэх гарцыг Allen Pan бодож олжээ


Тэр маскаар бууддаг бууг зохион бүтээсэн бөгөөд энэ буугаар маск зүүгээгүй хүний нүүр рүү буудах юм
Буу ингэж харагддаг. Шинжлэх ухаан, уран зөгнөлт төрлийн кинон дээр гардаг буунуудтай адилхан харагдаж байгаа биз?
Тэрээр “Надад хүмүүс маск зүүхгүй байгаа юм шиг санагдсан. Тэд зүүх ёстой шүү дээ! Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн шийдэж болох вэ? Би юугаар туслаж чадах вэ? Эдгээр асуултуудыг өөрөөсөө асуусны эцэст энэ бууг зохион бүтээх санаа толгойд орж ирсэн юм. Цаашид миний буу амжилттай байвал, вирусын тархалтыг хумихад ач тустай гэж бодож байна.” хэмээн Pan хэлжээ. Интернет хэрэглэгчид түүнийг олон хүнд хэрэгтэй зүйл зохион бүтээсэнд нь баяртай байгаа бөгөөд цаг үеэ мэдэрсэн, оновчтой шийдэл хэмээн үзэж, ам сайтай байгаа ажээ. Гэхдээ Pan буугаар хэд хэдэн туршиж үзсэний дараа хүмүүст хэрэглэх талаар бодож байгаа гэнэ. Учир нь бууны зарим хэсгүүдийг тодорхой хэмжээгээр сайжруулах хэрэгтэй байгаа бөгөөд тэр хэн нэгнийг бэртээж гэмтээх зүйл хийхээс аль болох зайлсхийхийг хүсэж байгаагаа хэлсэн байна.

Categories
гадаад мэдээ нийгэм

Цар тахлын үеэр гэр бүлийнхээ санхүүд хувь нэмрээ оруулж буй 9 настай бизнесмен

9 настай Nong Weir бол залуухан бизнес эрхлэгч бөгөөд Накхон Хатчасима мужид байрлах Yen Daeng хүнсний зах дээр шарвин хийж зардаг байна. “Khaosod Online”-ийн мэдээлж буйгаар бага сургуулийн сурагч болох тэрээр аль хэдийн өөрийн гэсэн байнгын үйлчлүүлэгчтэй болсон бөгөөд хүмүүс түүний амттай шарвинг худалдаж авахаар хүлээдэг гэнэ. Хадам ах нь болох Sattaya Kham хэлэхдээ, Nong одоо 3-р ангийн сурагч бөгөөд хагас болон бүтэн сайн өдрүүдэд хүнсний зах дээр шарвин хийж зардаг гэжээ. Мөн хичээл амрах үеэр ч гэсэн шарвингаа зардаг юм байна. Khaosod Online Өмнө нь Nong хадам ах Sattaya-даа туслах зорилгоор түүний хүнсний зах дээрх мухлаг дээр гриллдсэн амтат будаа зардаг байжээ. Харин сүүлд нь Nong өөрийн гэсэн мухлагаа нээсэн байна.

Ковид-19 цар тахлаас болж, Nong-ийн гэр бүлийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн учраас тэр мөнгө олж, байшингийнхаа зарим нэг зардлуудыг төлөх болон өөрийнхөө халаасанд мөнгөтэй байхыг хүсжээ. Түүний хувьд өөрөө бие даан шарвин хийхийг сурсан бөгөөд ингэхдээ хэд хэдэн сайт болон YouTube-ээс бичлэгнүүд үзсэн гэнэ. Тэр өөрийнхөө амттануудыг зарж эхлэхээсээ өмнө аав ээждээ хандаж, чихэрлэг болон давстай шарвинг хоёуланг нь хийж байх үүднээс цахилгаан зуух худалдаж авч өгөхийг хүсэж байжээ. Тэрээр нэг ширхэг шарвинг 10 бахт буюу 950 орчим төгрөгөөр зардаг бөгөөд шарвингийнх нь амт илүү олон үйлчлүүлэгчийг тaтcаар байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Энэ сарын 23-наас эхлэн зарим чиглэлд ачааны галт тэрэг явуулна

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулмагц ачааны галт тэрэг явуулахаа мэдэгдлээ.

2021 оны хоёрдугаар сарын 23-ний өдрөөс эхлэн дараах чиглэлд тээшийн галт тэрэг явж эхэлнэ.
Тодруулбал, Улаанбаатар-Сүхбаатар, Улаанбаатар-Эрдэнэт, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд ачаа тээшийн галт тэрэг үйлчлэхээр болжээ.