Categories
мэдээ

Хүн хэдэн хоног нойргүй явж чадах вэ?

Хичнээн эрүүл чийрэг хүн байлаа ч 7-8 хоногоос илүү нойргүй явж чаддаггүй байна. Учир нь 3-5 хоног нойргүй явах нь үхэлд хүргэх магадлалтай байдаг аж.

Тэгвэл нойргүй удаан явах нь ямар үр дагавар гардаг вэ?

  • Нэг хоног нойргүй явбал толгой өвдөх, чих нь шуугиж орон зайгаа мэдрэхэд асуудал гарч эхэлдэг
  • Хоёр дахь өдрөөс нүдэн дор хөхрөлт үүснэ.
  • Бие хөнгөн чичирхийлж, биеийн хэм 35,8 градус болтлоо буурна.
  • Гурав дахь өдөр нь хүн хөдөлгөөн нь удааширч, дэмийрч эхэлдэг байна.
  • Дөрөв дэх өдөр нь хий хоосон юм сонсож, нүдэнд нь элдэв зүйл харагдаж эхэлнэ.
  • Тав дахь өдрөөс нь энэ үйл явцууд байнга үзэгдэх болно. Маш их ядралтыг авч эхэлнэ.
  • Зургаа дахь өдрөөс айдас хүйдэс бий болж, ширүүн догшин зантай болдог аж. Уураг тархины үндсэн хэсгүүд удаан ажиллаж эхэлнэ.
  • Долоо хоногийн дараа хэл яриа нь ойлгогдохоо больж, үе мөчнүүд хөшиж эхэлнэ. Тухайн хүн энгийн даалгавруудыг ч гүйцэтгэж чадахаа больдог аж.
Categories
мэдээ цаг-үе

“Хонх”-ын С.Цогтсайханы хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр ардчилалын дууч гэгддэг С.Цогтсайханы хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа төв талбайд болж байна. Түүнтэй мөр зэрэгцэж ардчилалыг авчрах үйлд хүчин зүтгэж явсан иргэд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлж байна.

Энэ өдөр Монголын Ардчилсан холбоо байгуулагдсны 30 жилийн ой, Монголын ардчилсан үзэлтэй намууд нэгдсний 20 жилийн ой тохиож буй юм.

Categories
мэдээ

Тамхи татдаг эмэгтэйчүүд ганцаардлаас үүдэлтэй сэтгэлзүйн хямралыг туулсан байдгийг тогтоожээ

Судалгаанаас үзвэл тамхи татдаг эмэгтэйчүүд ганцаардлаас үүдэлтэй сэтгэлзүйн хямралыг туулсан байдаг гэнэ. Түүнийг даван туулах хамгийн ойр дөт арга нь тамхи. Бусадтай хуваалцаж боломгүй сэтгэлийн зовлонд өртсөн эмэгтэйчүүд хэзээ ч түүнээс татгалзаж чадахгүй болтлоо тамхинд орсон байдгийн шалтгаан энэ юм.

Тэгвэл ганцаардлыг хэрхэн даван туулах вэ?

1. Өөрийнхөө аз жаргалын савыг хий.Ганцаараа байхдаа, таныг аз жаргалтай болгодог мөн хийх дуртай зүйлсээ цаасан дээр нэг нэгээр нь бичиж “Миний Аз Жаргалын Сав” нэртэй хайрцганд хадгал. Таныг жаргалтай болгосон мөч, таалагдсан зүйлс бүрээ тэр дор бичээд хайрцгандаа хий. Хэрэв танд гунигтай, сэтгэлийн дарамттай, ганцаардмал мэдрэмж төрвөл, зүгээр л хайрцаганаасаа нэг цаас авч юу бичсэнээ уншаарай.

2. Урам зориг өгөх зүйл хийж бүтээ

Хэдийгээр харандаа таны найз биш боловч, үг холбон энгийн зүйлс бичиж далд авьяасаа нээгээрэй. Гэрийн тань хаа сайгүй байж л байдаг сонин, сэтгүүл, үзэг гээд өөр бусад зүйлсийг ашиглаарай. Өөрийн төсөөллөөрөө галзуу санаагаа хэрэгжүүлээд хийснийхээ дараа ханандаа өлгөх ч юм уу ямар нэг байдлаар ашигласныхаа дараа өөрийнхөө нуруун дээр зөөлөн алгадаж баяр хүргээрэй.

3. Шинэ хот руу аяла
Хэрэв та яахаа мэдэхгүй, гиюүрч, өөрийгөө олохгүй байгаа мэт мэдрэмж төрвөл, үүнийг хийх цаг нь иржээ. Хаа сайгүй явж, юу хүссэнээ ид. Ямар ч цагийн хуваарьгүйгээр дэлхий ертөнцийн сайхныг мэдэр.

4. Хүүхэлдэйн кино үзэхдээ театрт хамгийн урд суу.

Та энэ үед галзуу инээгчдийн хамт ойролцоогоор 2 цагийг дэлгэц ширтэж өнгөрөөдөг. Энэ цагийн ихэнх хэсэгт та хэнтэй хамт ирснээ мартчихсан байдаг ч бүтэн попкорн ганцаараа идэж, хэнээс ч санаа зовохгүйгээр үзэж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулж чангаар инээж чадна.

5. Өөрийнхөө талаар нэг бодоод үзээрэй

Ганцаараа байхдаа хийх зүйлсээс мэдээж таныг хамгийн сайн сэргээж чадах зүйл бол бясалгал. Өөрийн хийсэн, хийх гэж байгаа зүйлсийнхээ талаар сайн бодох цаг гарга. Ингэснээр өөрийн дотоод мөн чанараа нээж, илүү тайван болно.

6. Дэлгүүр хэс
Гадаад байдлаа өөрчлөх, гайхалтай санаа олохоор дэлгүүр хэс. Төрөл бүрийн дэлгүүр хэс. Шинэ зүйл харах нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.

7. Хийх зүйлсийнхээ жагсаалтаас амьдралын тань хамгийн урт хугацаа авах зүйлийг хас

Таны өнөөдөр хийхээр төлөвлөсөн эсвэл, өнгөрсөн сараас хойш төлөвлөгөөнд тань байгаа хамгийн их цаг авсан зүйл юу вэ? Амралтын өдрөөр түүнийг хийж дуусга. Амьдралынхаа жижиг зүйлүүдээс амжилт ололтынхоо мэдрэмжийг ол.

Categories
мэдээ цаг-үе

Харцага цолтнуудын барилдаан ирэх сарын 14-нд зохиогдоно

Цар тахлын улмаас Монголын Үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос зохион байгуулагддаг олон барилдаанууд цуцлагдсан билээ.

Онцгой дэглэмийн энэ үед спортын уралдаан, тэмцээнд оролцох тамирчдын тоо, зохион байгуулагдах хэв маяг өөрчлөгдөж байгаатай холбогдуулан үндэсний бөх сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, бөхчүүдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулах, бөхийн барилдаан зохион байгуулах эрх үүргийнхээ дагуу МҮБХ “Грийн шоу продакшн”-тай хамтран “Хийморь” төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.

Тус төслөөр шинэлэг хэлбэрийн, онц сонирхолтой, шагналын сан өндөр, бөх сонирхогчдын таашаалд нийцсэн энэ цагийн идэр залуу улс, аймгийн цолтой шилдэг бөхчүүдийн цуврал барилдаан зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Эхний барилдаанд Монгол Улсын харцага цолтой бөхчүүд оролцох бөгөөд барилдаан гуравдугаар сарын 14-ний Ням гаригт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймаг PCR оношилгооны лабораторитой болжээ

Монгол улсын эдийн засгийн гол бүс нутаг болох Өмнөговь аймагт НҮБ-ын Хүн амын сан, Рио Тинто Монгол ХХК-иас КОВИД-19 халдварын иж бүрэн PCR оношилгооны лабораторийн тоног төхөөрөмжийг хүлээлгэж өглөө.

Мөн хувийн зүгээс БОЭТ-д халдвар хамгааллын хувцас, халаадын хамт гардуулан өглөө.

Categories
мэдээ нийгэм

Ажлын байрыг дэмжих зээлд хамрагдах ААН-үүд 60 хүртэлх хувийг батлан даалгах боломжтой

Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-г баталсан. Энэ арга хэмжээний хүрээнд ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулан жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, эхний 12 сар хүртэл үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй олгох ажил эхлээд байна.

Тус зээлд хамрагдах аж ахуйн нэгж барьцаа хөрөнгө хүрэлцээгүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаар 60 хүртэлх хувийг батлан даалгах боломжтой.

Зээлийн батлан даалтын санд хандах аж ахуйн нэгж нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шаардлагыг тус тус хангасан байх ёстой. Арилжааны банканд хүргүүлсэн материалд үндэслэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч мөн эсэх тодорхойлолтыг Жижиг, дунд үйлдвэрийн газраас Зээлийн батлан даалтын санд уламжилна.

Иймд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолт авахаар төрийн байгууллагад хандах шаардлагагүй болж байна.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Коронавирусийн дархлаажуулалтад 7460 хүн хамрагдаад байна

Коронавируст халдварын нөхцөл байдал хийгээд дархлаажуулалтын үйл явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл хүргэж байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Одоогийн байдлаар 17 байгууллагын эрүүл мэндийн ажилтнууд болох 7460 хүн буюу нийт вакцинд хамрагдах иргэдийн 11.4 хувь нь АстраЗенека вакцинд хамрагдаад байна” гэлээ.

Харин дэлхий дахинд 103 улс оронд 236 сая тун вакцинд өдөрт дунджаар 6.7 сая хүн хамрагдаж байгаа бөгөөд АстраЗенека вакциныг 53 улсад ашиглаж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: 41 хүнээс халдвар илэрсний 20 нь халдвартай иргэдийн ойрын хавьтлууд байна


Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын талаарх цаг үеийн ээлжит /2021.02.28/ мэдээлэл хийлээ.


ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА

“Сүүлийн нэг хоногт 41 хүнд халдвар илэрсэн. Үүнээс 40 тохиолдол нь Улаанбаатар хотод, 1 тохиолдол нь Алтанбулаг боомтоор орж ирсэн иргэнээс илэрлээ.

Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 2907, үүнээс 2249 иргэн эдгэрсэн. Одоогоор 643 хүн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт 66 хүн эдгэрч, эмнэлэгээс гарсан” гэлээ.

Одоогоор 643 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал:

  • Маш хүнд 1,
  • хүнд 8,
  • хүндэвтэр 73,
  • хөнгөн 555 хүн байгаа аж.
Categories
гадаад мэдээ

Японд юм идэхгүйгээр амт мэдрэх боломжтой төхөөрөмж бүтээжээ

Японы Мэйжигийн их сургуулийн судлаач Хоуми Мияшит нь үзүүрийг нь долооход хоолтой холбоотой бүхий л амт мэдрэх чадварыг сэргээж чаддаг гар дижитал төхөөрөмж бүтээжээ. Судлаачийн үзэж байгаагаар цахилгаанаар цэнэглэгддэг төхөөрөмжийг бага хүчдэлээр бүтээсэн бөгөөд ямар ч хор хөнөөл учруулахгүй тул санаа зовох зүйлгүй гэнэ. Мияшита “Синтезатор нь хэрэглэгчдэд бохь чихрээс эхлээд суши хүртэл амандаа ганц ч хоол оруулахгүйгээр амтыг мэдрэх боломжийг олгосон” гэжээ.

Норимаки синтезатор гэж нэрлэгддэг энэхүү “долоох дэлгэц” төхөөрөмж нь исгэлэн, чихэрлэг, гашуун, давс, умами (Япон хэлээр “амтат” гэсэн үг) гэсэн таван үндсэн амтыг хянах таван гельнд оруулсан электролитийг ашигладаг. Таван хоолойт уг төхөөрөмжинд хэлээ хүргэх үед амт мэдрэх чадварыг өдөөдөг. Гэхдээ өөр өөр цахилгаан цэнэг хэрэглэвэл зарим амт нь нэмэгдэж, зарим нь алга болдог.

“Хэл дээр хүчдэлгүй түрхэхэд хэрэглэгч таван амтыг нь бүгдийг нь амталдаг. Гэхдээ цахилгаан потенциал хэрэглэхэд гель дэх катионууд катодын тал руу шилжиж, хэлнээс хол байх тул амт нь сул амтлагддаг”гэж Мияшита тайлбарлажээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын залуу циркчид хос цомын эзэн болжээ

Монголын циркийн урлагийн залуу жүжигчид Австрали улсад зохиогдсон залуу циркчдийн тавдугаар тэмцээнээс хос цом авлаа. Тодруулбал, Т.Буд багштай “Xroses” уран нугаралтын жүжигчид алтан цом хүртжээ. Мөн У.Энхбаяр багштай жүжигчид мөнгөн цомын эзэн болов.

Монголын циркийн урлагийн түүхэнд хэцэн дээрх тэнцвэр төрлөөр олон улсын тэмцээнд үзүүлсэн анхны үзүүлбэр бөгөөд мөн энэ төрлийн үзүүлбэрээр авсан анхны олон улсын шагнал юм байна.