Categories
мэдээ үндэсний-бөx

МҮБХ: Шинэлэг хэлбэрийн барилдаан зохион байгуулна

Дэлхий даяар тархаад байгаа цар тахлын улмаас Монгол Үндэсний Бөхийн Холбооноос зохион байгуулдаг олон барилдаанууд цуцлагдаад байгаа билээ.

Цар тахлын энэ үед үндэсний бөхийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үүднээс МҮБХ “Грийн шоу продакшн”-тай хамтран “Хийморь” төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.

No description available.

Categories
мэдээ нийгэм

Шинээр нүүрс баяжуулах үйлдвэр байгуулна

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Алтанзул “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон бусад албаны хүмүүстэй уулзаж, шинээр барьж байгуулахаар ажиллаж байгаа Нүүрс баяжуулах үйлдвэр /НБҮ/-ийн явцын талаар ярилцаж санал солилцлоо.


Өнөөдрийн байдлаар Нүүрс баяжуулах үйлдвэр /НБҮ/ байгуулах техник, эдийн засгийн үндэслэл/ ТЭЗҮ/-ээ боловсруулж дуусаад байгаа бөгөөд, үйлдвэр ашиглалдтад орсноор түлшний шаталтаас ялгарах хүхэрлэг хий (SO2)-г бууруулах, эрчим хүчний баяжуулсан нүүрсэнд агуулагдах хүхэрийн хэмжээг бууруулах өндөр ач холбогдолтой юм.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ОББҮХ-оос шинээр барьж байгуулах үйлдвэрийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлнэ.

Тавантолгойн уурхайн түүхий нүүрсийг цэвэршүүлэх технологийг нэвтрүүлэн ажилласнаар нүүрсэд агуулагдах хүхрийн хэмжээг 0.85 хувь, үнслэгийн хэмжээг  18 хувь хүртэл тус тус бууруулахаар тооцоолж, энэ онд багтааж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Дашрамд мэдээлэхэд Тавантолгой түлш ХХК нь Тавантолгойн орд газрыг түшиглэн, өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан, нэмүү өртөг шингэсэн коксжих чанартай нүүрсний үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа тэлэх зорилт тавин ажиллаж байна.

ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Сумъяабазар: Цар тахлын үед төр, иргэн, аж ахуйн нэгжүүд уялдаа холбоотой ажиллах ёстой

Өнөөдрөөс эхлэн нийслэлд хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн эхлүүлээд байна. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гарган мөрдүүлж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргийн “Номин” худалдааны төвөөр орж, халдвар хамгааллын дэглэм хэрхэн баримталж байгаатай танилцав.

Тус худалдааны төв өглөө 09:30 цагт нээгдсэн бөгөөд 12:00 цагийн байдлаар 128 хүн үйлчлүүлсэн байна. Иргэд худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ халуунаа хэмжүүлж, гараа ариутган, QR кодоо заавал уншуулан орж байгаа юм. Мөн хүн хоорондын зайгаа баримталж, халдвар хамгааллын дэглэм сайн мөрдөж байгааг тус худалдааны төвийн ажилтан хэлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Хотын удирдлагын зүгээс иргэд, аж ахуйн нэгжүүдээ бүх талаар дэмжин, зөвлөж ажиллана. Хамгийн гол нь иргэд дүрэм, журмаа сайтар мөрдөж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажиллаарай. Цар тахлын энэ үед төр, иргэн, аж ахуйн нэгжийн уялдаа холбоог сайжруулах ёстой” гэлээ.

Мөн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэн ажиллаж байна. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа юм. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд санал хүсэлт, гомдол байвал 1800-1200 дугаарын утсанд хандахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар зөвлөлөө. Цаашид ч “Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар сонсож байна” ажлыг үргэлжлүүлж, иргэдээ сонсож ажиллана гэдгээ хэлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд 58.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгов

Орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд өнгөсрөн онд нийт 77.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөгдсөн хэдий ч, оны төгсгөл буюу 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх зарцуулалтын мэдээллийг хүргэж байна. Нийтдээ 2020 онд 58.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 24 арга хэмжээнд санхүүжилт олгож санхүүгийн гүйцэтгэл 75.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Үүнээс агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 10.41 тэрбум төгрөг, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах, тоног төхөөрөмж худалдан авах, түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, хяналт тавих арга хэмжээнд 25.91 тэрбум төгрөг, айл өрхийн цахилгаан хангамж, шөнийн тарифын хөнгөлөлт, эрчим хүчний шугам сүлжээг сайжруулах ажилд нийт 16.25 тэрбум төгрөг, хөрсний бохирдол, хог хаягдлыг бууруулах арга хэмжээнд 5.778 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдлын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор Сангийн яамнаас санхүүжилт хүлээгдэн удааширч, зарим гэрээт ажлууд эхлээгүй тул он дамнан хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү ажлыг агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 6.345 тэрбум төгрөг, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх, угаарын хийн мэдрэгчийн автомат сүлжээ мэдээллийн нэгдсэн төв байгуулах ажилд 942 сая төгрөг, айл өрхийн цахилгаан хангамж, шөнийн тарифын хөнгөлөлт, эрчим хүчний шугам сүлжээг сайжруулах ажилд 2 тэрбум төгрөг, хөрсний бохирдол, хог хаягдлыг бууруулах ажилд 3.311 тэрбум төгрөг нийт 12.598 тэрбум төгрөгийн 42 гэрээт арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Categories
гадаад мэдээ

БНСУ гадаад оюутны “D-2” визийг олгох түр журам гаргалаа

БНСУ-ын ХЗЯ-аас коронавируст халдвар /Covid-19/ цар тахлын улмаас нутаг буцах хугацаа нь хойшлогдсон, тодорхойгүй байгаа дараах гадаад иргэдийн их, дээд сургуульд суралцах “D-2” ангиллын виз авах хүсэлтийг 2021 оны хоёрдугаар сарын 18-ны өдрөөс 3 дугаар сарын 05-ны өдрийн хугацаанд хүлээн авч шийдвэрлэх түр журмыг гаргасан байна.

БНСУ-ын их дээд сургуульд суралцах боломжтой “D-2” ангиллын виз авах хүсэлтийг дараах иргэд гаргах боломжтой. Үүнд:
1. 2021 оны нэгдүгээр улиралд эхлэх хичээлийн жилд суралцахаар их дээд сургуульд элсэж, суралцах эрхээ авсан иргэд.
2. 2020 оны хоёрдугаар улирлын хичээлээс чөлөө авч 2021 оны нэгдүгээр улиралд тухайн суралцаж байсан сургуульдаа эргэн суралцах хүсэлт гаргаж, суралцах эрхээ авсан иргэд тус тус хамаарна.
Дараах нөхцлүүдийн аль нэг нь байгаа тохиолдолд түр журмын хүрээнд виз олгохоос татгалзана. Үүнд:
1. Оршин суух хугацаа сунгахаас татгалзсан тухай мэдэгдэх хуудас авсан эсхүл БНСУ-ын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хуулийн дагуу хилээр гарах мэдэгдэл авсан.
2. Одоо мөрдөгдөж буй журмын дагуу “D-2” ангиллын виз рүү “D-3”, “E-9”, “E-10”, “G-1” ангиллын визтэй иргэд ангилал өөрчлөх боломжгүй.
3. Өмнө суралцах хугацаанд хичээлдээ бүрэн хамраагүй зэрэг суралцах виз олгохоос татгалзах үндэслэл болох зөрчил гаргасан зэрэг болно.
Түр журамтай холбоотой нарийвчилсан мэдээллийг БНСУ-ын ХЗЯ-ны тусгай дугаар “1345” болон www.hikorea.go.kr цахим хуудаснаас авна уу.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС
Categories
мэдээ нийгэм

Аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

Өнөөдрөөс эхлэн хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гаргасан. Харин олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хориглож байгаа юм.

“Иргэд, аж ахуйн нэгжүүд дүрэм, журмаа баримтлаад, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж ажиллах ёстой”-г НОК-оос сануулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шүүхийн Ерөнхий зөвлөл бичлэг нь цацагдсан шүүгчидтэй холбоотой мэдэгдэл гаргалаа

Сошиал орчинд нэр бүхий шүүгч, АТГ-ын ажилтнуудын бичлэг цацагдсан. Энэхүү асуудлын талаар ШЕЗ-өөс мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Мэдэгдэл

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр нэр бүхий шүүгч, хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой дүрс бичлэг, мэдээлэл гарч, иргэд, олон нийтийн дунд эргэлзээ үүсгэж байгаад харамсаж байна.

Үүсээд буй нөхцөл байдлыг эрх бүхий байгууллагаас холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хяналт, шалгалтын ажиллагааг цаг алдалгүй, шуурхай явуулахад дэмжлэг үзүүлэн, иргэд, олон нийтийг үнэн зөв, бодит мэдээллээр хангахад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хамтран ажиллах болно.

Харин дээр дурдсан мэдээ, мэдээллийг олж авсан, тараасан, цаашид тараах талаар удаа дараа мэдэгдэж байгаа нь хүнийг хууль бусаар мөрдсөн, тагнасан байж болзошгүйн зэрэгцээ эрх бүхий байгууллагаас эцэслэн шалгаж тогтоогоогүй мэдээ мэдээллийг зохион байгуулалттайгаар олон нийтэд түгээж байгаа үйлдэл нь нийт шүүгчдийн хараат бус байдалд халдаж байна гэж үзэж байна.

Иймд дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенц, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг хүний эрхийн болон хууль хяналтын байгууллагад хандан шалгуулах болсныг мэдэгдье!

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БНХАУ-аас Монгол цэргийн алба хаагчдад 100 мянган тун вакцин хандивлалаа

БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламж хэлбэрээр Монгол Улсын Батлан хамгаалах яаманд коронавирусийн халдварын эсрэг вакцин хандивлалаа.

Энэ үеэр Элчин сайд Цай Вэньрүй “БНХАУ-ын БХЯ-аас Монгол Улсын цэргийн алба хаагчдад зориулж 100 мянган тун коронавирусийн эсрэг вакцин хандивлаж байна. Монголчууд “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэж ярьдаг. Тэр ч утгаараа БНХАУ-д коронавирус дэгдэж, биднийг хүнд нөхцөлд ороод байхад Монгол Улс тэр дундаа Монгол цэргийн нэгдсэн холбооноос манай улсад гаднын анхны тусламжийг үзүүлсэн юм. Энэ бол хоёр улсын Батлан хамгаалах салбар ямар гүн гүнзгий нягт харилцаатай байдгийг харуулсан тод жишээ юм. Тиймээс бид та бүхний сайхан сэтгэлийн хариуд уг буцалтгүй тусламжийг үзүүлж байна. Хэдий манай улсад тус вакцины хэрэгцээ шаардлага өндөр байгаа ч энэ үйл явдал нь хоёр улсын стратегийн иж бүрэн түншлэл хийгээд ард түмний өнө удаан жилийн найрамдалт харилцааг бүрэн харуулж байна” гэж хэлсэн юм.

Дараа нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Хятадын ард түмэн, ХАЧА-ийн бүрэлдэхүүний сайхан сэтгэлийн тусыг эрхэм Элчин сайд та өөрийн биеэр хүрэлцэн ирж, бид бүхэнд гардуулан өгч байгаад маш их талархаж байна. Манай улс хэдий 10 гаруй сарын хугацаанд коронавирусийн халдварыг алдалгүй барьж чадсан ч өнгөрсөн 11 дүгээр сараас дотооддоо алдсан. Энэ бэрх цагт тус буцалтгүй тусламж нь хоёр улсын Батлан хамгаалах салбарын найрсаг харилцаа ямар өндөр түвшинд байдгийг бүс нутагт харуулсан тод жишээ боллоо. Бид тус вакцинаар эхний ээлжид цар тахлын голомтод ажиллаж байгаа цэргийн эмч, мэргэжилтнүүдээ хамруулахаар төлөвлөсөн. Цаашдаа нийт Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг шат дараатайгаар вакцинжуулах ажлыг хийх болно” гэлээ.

Элчин сайд Цай Вэньрүй коронавирусийн вакцины дээжийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт гардуулан өгсөн юм. БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн тус вакцин нь эмнэл зүйн гурван удаагийн туршилт, судалгаанд орж баталгаажаад байгаа бөгөөд ДЭМБ-аас ирэх сарын эхээр хүлээн зөвшөөрөх асуудлыг танилцуулахаар бэлтгэж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Бээжинд төмөр замын газар доорх өртөө байгуулна

Газар доор баригдаж байгаа төмөр замын өртөө буюу БНХАУ-ын Бээжин хотын дэд төвийн өртөө өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-наас барилгын ажлаа эхлүүлжээ.

Нийт талбайн хэмжээ нь 15.87 км.кв, 16 шугам бүхий төмөр зам зэрэг барих дээрх өртөөг Бээжин хотын газар доорх төмөр замын цогц төв болгохоор төлөвлөжээ. Тус өртөөнөөс Бээжингийн шинэ дагуул хот Шюнь-Ань болон Тяньжин, Таншань хүрэхэд нэг цаг, Дашин олон улсын нисэх буудал хүрэхэд 35 минут, Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал руу 15 минут зарцуулах юм байна.

Түүнчлэн дээрх шинэ өртөө ашиглалтад орсноор “Бээжин-Тяньжин-Хэбэй” эдийн засгийн коридор хооронд төмөр замаар зорчиход хамгийн богино хугацаа зарцуулах боломжоор хангагдахаас гадна Бээжин хотын ачааллыг бууруулахад чухал ач холбогдолтой хэмээн CCTV мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хустайн нурууны бугын тоо толгой өсч, өвс тэжээлийн хомсдолд оржээ

Төв аймгийн Хустайн байгалийн цогцолбор газрын 200 гаруй бугууд ойр хавийн малчин айл өрхүүдэд өвөлжиж байна. Тухайн бугануудын нөхцөл байдал хүндэрсэн бөгөөд эхнээсээ өвс, тэжээлгүй болж, тэжээлийн хомсдолд оржээ.

Хустайн байгалийн цогцолбор газарт 1400 орчим буга байгаа бөгөөд бэлчээрийн даац хэтэрсэн тул ойр орчмын айлын хашаа руу орж өвс, тэжээл хайж эхэлжээ.

Үүний нэг нь малчин өрх Б.Болор “Одоогоор 10 гаруй буга өвөлжиж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард манайд орж ирсэн. Гэвч хажуу айлын хашаа руу орж өвс, тэжээл идээд байсан тул тус айл өргөстэй хашаа татсанаар нэг буга нь үхсэн одоо хүртэл сэг, зэм нь байгаа. Манайх малдаа өвс тэжээл бэлдсэн байсан ч буга нарт өдөрт 2 боодол өвс өгч байгаа учраас гуравдугаар сарын 10-н гэхэд дуусахаар байна. Манайд өвөлжиж байгаа буга нар одоо үхэр, хүнээс айж үргэхээ больсон. Хангайн бугад тусалцгаая фэйсбүүк хуудас ажиллуулж, иргэдийг өвс, тэжээл өгөхийг уриалж байгаа” хэмээлээ.

Хустайн байгалийн цогцолбор газрын мэргэжилтэн “Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд бугын тоо толгой өсөөгүй. Харин Хустайн нурууны бугын тоо толгой 3-4 дахин ихсэж, 1400 орчим байгаа. Идэш тэжээл хомс, бэлчээрийн даац хэтэрсэн тул айлын хашаа руу орж, өвс тэжээл эрэх явдал байгаа. Энэ бол зэрлэг амьтан бэлчих бэлчээргүй болсны жишээ” гэв.

Б.Хаш-Эрдэнэ