Categories
мэдээ нийгэм

Иргэдийн бөөгнөрөл үүсгэсэн худалдааны төвийн үйл ажиллагааг түр зогсоожээ

Баянзүрх дүүрэгт байрлах худалдааны төвийн гадна өчигдөр (2021.02.23) “Бүх бараа 1999 төгрөг” гэсэн хямдралтай худалдаа зарласны улмаас иргэд бөөгнөрсөн тухай мэдээлэл гарсан билээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Баянзүрх дүүрэгт байрлах худалдааны төв хямдрал зарлаж, олон хүний бөөгнөрөл үүсгэсэн зөрчил гарлаа. Иймд зөрчлийг арилгуулж, үйл ажиллагааг нь түр зогсоосон” гэв.

НМХГ-аас мэдээлснээр, тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг, 13 дугаар хороолол, “Хулан уул” ХХК-ийн Efes 13 дугаар салбарын хоёрдугаар давхарт талбай түрээслэгч иргэн П.Баярбат УОК-ын даргын түр журмыг зөрчсөн гэж үзжээ. Тэрбээр түрээсийн гэрээгээр талбай түрээслэн, хувцасны худалдаа эрхэлдэг ба УОК-ын даргын Сovid-19-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах түр журмыг зөрчиж, олон хүний бөөгнөрөл үүсгэжээ.

Иймд НМХГ-аас цагдаагийн байгууллагатай хамтран үйл ажиллагааг нь түр зогсоосон байна. Иргэдийн бөөгнөрөл үүссэн талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Баттулга: Бичлэг дээрх эмэгтэйчүүдэд эрүү шүүлт тулгасан байж болзошгүй

Өмгөөлөгч Д.Баттулга нар өнөөдөр /2021.02.24/ Тагнуулын байгууллагад гэмт хэргийн гомдол мэдээлэл гаргалаа.

Энэ талаар тэрбээр “2021 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр БЗД-ын нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны орцны бичлэг цацагдсан. Эрүүгийн хуульд заасан гүйцэтгэл ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй байгаа. Тиймээс бичлэгт гарсан эмэгтэйчүүд өмгөөллийн туслалцаа авахаар бидэнд хандсан. Иймд өмгөөлөгчдийн зүгээс ТЕГ-т гомдол гаргалаа.

Тухайн эмэгтэйчүүдийг амралтын өдрөөр, ажлын бус цагаар, ман олон нэр бүхий цагдаа нар гэрээс нь баривчилж, 10 гаруй цаг мэдүүлэг авсан. Ингэхдээ эрүү шүүлт тулгасан байж болзошгүй байгаа юм” гэлээ.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Дансаар мөнгө өгсөн, авсан тухай яригдаад байна. Энэ нь ямар учиртай гүйлгээ юм бэ?

-Дансаар мөнгө шилжүүлсэн тухай яригдаж байгаа. Миний үйлчлүүлэгчийн өгч буй мэдээллээр бол тухайн дансны мэдээллийг бүрэн авсан бол цацагдаад байгаа үйл хэрэгтэй холбоотой зүйл биш гэдэг тайлбар өгдөг. Тэгэхээр энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдох байх.

Миний үйлчлүүлэгч бол цахим орчинд ярьж байгаа шиг биеэ үнэлж байгаагүй. Харин үүнийг мөрдөн шалгаж тогтоогоогүй, зөвхөн дансанд орж ирсэн гүйлгээг үндэслэн ингэж үнэлж байгаа нь харамсалтай гэдэг байр суурьтай байгаа. Нийт дансанд орж гарсан мөнгөн гүйлгээг харах юм бол найзуудын хооронд өгч авсан өр авлага, зээлийн асуудал байсан. Шүүгч нарын зүгээс мөнгө орж ирсэн зүйл байхгүй. Найзуудын хоорондын асуудал гэж тайлбарлаж байгаа.

Орлого нь ямар утгатай орж ирсэн, зарлага нь ямар утгатай гарсан тухай харах юм бол тодорхой болно.

-Гэр бүлийн найзууд гэдэг тайлбар яваад байсан. Тухайн бичлэгт хэдэн хүн гэр бүлээрээ уулзсан юм бэ?

-Гэр бүлийн хүмүүс байсан. Хэдэн гэр бүл байсныг би хэлж мэдэхгүй байна. Холбогдох нэр бүхий хүмүүсийг найз нөхдөөрөө уулзаж байхад нь хууль зөрчиж байна гэж ойлгож болохгүй. Зарим хүн хөл хорио тогтоосон үед уулзсан гэж үзээд байгаа юм билээ. Үүнийг тодруулахад хөл хорио тавиагүй байх цаг хугацаанд уулзсан асуудал юм билээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Цагдаагийн ээлжит “сайн ах” ажиллагаа явагдав бололтой

Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад цагдаагийнхан “сайн ах” нэртэй ажиллагаа явуулж огцруулж байсан. Энэ ажиллагаанд биеэ үнэлэгч ашигласан. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө нэр бүхий гурван шүүгч, АТГ-ын ажилтан нарын дуулиан шуугиан болсон бичлэг цагдаагийн ээлжит “сайн ах” ажиллагаа бололтой.

Яагаад “сайн ах” ажиллагаа гэж үзээд байна гэхээр хуучин Х.Тэмүүжинд хэрэглэсэн арга шигээ биеэ үнэлэгчийг ашигласнаараа төстэй байгаа юм. Учир нь тэнд улстөрчдийн “гар хөл” болсон АТГ, шүүгч, ҮАБЗ, өмгөөлөгчид уулзалдсан. Цагдаагийн байгууллага өөрийн хэвлэл мэдээллийн байгууллагаараа дамжуулж мэдээлэл өгдөг болоод удаж байна. Энэ бүх үйл ажиллагааг гардан зохион байгуулж байгаа улсууд энэ албаныхаа ард нуугдаад нийгэмд ил гардаггүй юм аа. Тэд залуусыг ажилд авч тэднээр өөрсдийнхөө хийсэн булхай, луйврыг хэлүүлдэг болсон. Ингэж гар хөл болж байгаа залуучуудын ирээдүй бүрхэг болсон. Нийгэмд ахиц дэвших шаансгүй болчихдог. Ерөнхийдөө цагдаа болон хүчний байгууллага хэвлэл мэдээллийн байгууллагаараа улстөржсөн ажиллагаагаа хийлгэдэг гэсэн үг.

Энэ мэтээр хэвлэл мэдээллийн хүчирхийлэл хийдэг байдал аль дээр үеэс эхтэй. Саяных ч юм биш. Үүний нэг жишээ, тухайн үедээ Ё.Отгонбаярын эхнэрийн дансанд 300 сая.ам доллар байршиж, мөнгө угаасан байж болзошгүй талаар бөөн шуугиан дэгдэж байв. Гэтэл энэ нь худлаа байж таарсан. Угтаа зориудаар тархи угаалт явагдсан. Энэ бүгдийг цагдаа хүчний байгууллага хэвлэл мэдээллийн албаараа дамжуулдаг болоод удаж байна. Хэвлэл мэдээллийн албаа сошиал сүлжээтэй холбоод өгчихсөн учраас аливаа нэг ажиллагааг нийгэмд үүгээрээ сэвүүлж, шүүх шийдвэр гаргахаас өмнө ард түмэнд өөрсдийнхөө гаргах шийдвэрийг танилцуулдаг болгочихсон. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө ямар шийдвэр гарахыг урьдчилаад хүмүүст үнэмшүүлдэг. Саяын гурван шүүгчийн шуугиан дээр ч ийм зүйл давтагдлаа. Учир нь ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү шүүгчдийг биеэ үнэлэгч авсан гэж шившиглэсэн. Шүүхээс түрүүлж хэн нэгнийг буруутгаж болохгүй. Энэ бол шүүхийг атгасан бүдүүлэг үйлдэл. Энэ бүгдээс харахад Ерөнхийлөгчийн талын шүүгчдийг намнах цагдаагийн “сайн ах” үйл ажиллагаа эхэлжээ гэж дүгнэхээр байна.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Н.Алтанбаатар: Цагдаагийн алба хаагчид тэтгэвэрт гараад 1-2 жил, цаашлаад таван жил болоод өвчний улмаас таалал төгсөх тохиолдлууд их гарч байна

Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Н.Алтанбаатартай ярилцлаа.


No description available.-Танай холбооноос саяхан ХЭҮК-т гомдол гаргасан. Шалтгаан нөхцөл юу байв?

-Дэлхий даяар 2020 онд “COVID-19” хэмээх цар тахал тархсантай холбоотойгоор Монгол Улс энэхүү тахлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх зорилгоор 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос эхлэн өндөржүүлсэн бэлэн байдал, бүх нийтийн бэлэн байдал гэх мэт дэглэмээр өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Энэхүү хугацаанд цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн дарга, цэрэг гэлтгүй ахлагчаасаа хурандаа хүртэл цаг наргүй, нойр хоолгүй үүрэг гүйцэтгэн ажилласаар ирсэн. Энэ хугацаанд эдгээр алба хаагчдын гэр бүлээс маш их гомдол, санал манай холбоонд ирсээр байгаа.Тухайлбал, алба хаагчид амрах цаг завгүй уртасгасан цагаар болон 24/24 буюу тулаа гарч ажилласнаар ядарч сульдах, өвдөх, зарим алба хаагчид ажлын ачааллаас улбаалж, саажилт, харвалт өгөх зэрэг нөхцөл байдлууд үүсч буй талаар та бүхэн цааш нь шийдвэр гаргах хүмүүст уламжилж ажиллаач гэсэн гомдол, мэдээллийн дагуу ХЭҮК-т хандсан.

-Цар тахал гарснаас хойш цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид ачаалал авч ажилласныг иргэд маш сайн ойлгож байгаа. Энэ үед тэдний ажиллах орчин нөхцөл ямар байв?

Алба хаагчид маань маш их ачаалалтай ажиллаж байгааг иргэд маань ойлгож, тэдний тавьж буй хууль ёсны шаардлагыг хүлээн авч үйл ажиллагааг нь дэмжин ирсэнд талархалтай байна. Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын ажлын ачаалал маш их, амрах цаг хомс ажиллаж байгаа нь цагдаагийн байгууллагын хүн хүч, орон тоо дутуу байдлаас улбаатай. Цагдаагийн байгууллагын зарим ажил үйлчилгээ, хангалтын жишиг нормативын талаар 2011 онд баталсан Засгийн газрын 153 дугаар тогтоол байдаг. Цагдаагийн байгууллага алба хаагчдаас иргэдэд чанартай, жигд, хүртээмжтэй, шуурхай үйлчлэх, алба хаагчийн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, эдийн засгийн үр ашигтай нөхцөлийг бий болгоход энэхүү жишиг нормативын зорилго оршдог боловч үндсэн зорилгодоо хүрэх хүн хүч, орон тоо дутуу байна. Өнөөдрийн байдлаар 5800 гаруй орон тоо дутуу ажиллаж байгаа нь нэг хүнд оногдох ажлын ачаалал ихэсч, амарч, хооллож ундлах зөв дэглэм алдагдсанаас алба хаагчдад стресс, бухимдал үүсэх, бие организмд өөрчлөлт гарч эд, эрхтнүүд нь өвчлөх байдал түгээмэл болсон.Түүнчлэн үүрэг гүйцэтгэж байх үед хоол унд муутай, бие засах боломж бололцоо байхгүй талаар ч нэлээд гомдол ирж байсан. Мөн цар тахалтай тэмцэх хөл хорионы үед алба хаагчдад тулгарч байсан хүндрэлтэй асуудал бол УОК, НОК-оос гаргаж буй шийдвэрүүд нь хоорондоо уялдаа холбоогүй, зөрчилдсөн, нэг мөр ойлголтгүй,аливаа шийдвэрийг цаг хугацааны хувьд тулгаж гаргадаг зэрэг нь иргэд алба хаагчдын хооронд үл ойлголцол, маргаан, бухимдал үүсгэх тохиолдол байсан. Зарим нэг иргэд маань бухимдлаа үүрэг гүйцэтгэж буй алба хаагч нарт гаргаж биед нь халдах, хэл амаар доромжлох тохиолдлууд нэлээдгүй гарч байсныг та бүхэн бас анзаарсан байлгүй дээ.

-Алба хаагчид ар гэртээ зарцуулах цаг зав муу байгаагаас үл ойлголцол гарах, зарим нэг гэр бүл салах дээрээ тулсан асуудал гарсан гэдгийг цагдаагийн алба хаагчийн ар гэр танай холбоонд мэдэгдсэн байсан шүү дээ?

-Дээр дурдсан Засгийн газрын 153 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбоотой асуудал дахиад л хөндөгдөж байна даа.Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид 14 хоногоор үүрэг гүйцэтгээд тэндээсээ гарч ирээд 2-3 хоног амраад дахиад л 14 хоногоор үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь тухайн хүнээ солих, сэлгэх хүн хүч дутуу байдлаас шалтгаалж байгаа. Зарим тохиолдолд тухайн хуваарь хийж буй албан тушаалтнуудын сэтгэлгүй байдлаас улбаалж байхыг үгүйсгэхгүй. Тусгаарлах байранд ажиллаж буй алба хаагчид 14 хоногоор үүрэг гүйцэтгэж, дэнд нь 2-3 хоног амарч явсаар 7-8 сар болоход гэртээ бараг 20 орчим хоног үзэгдсэн гэж байна. Алба хаагчдын ажлын ачаалал, орчин нөхцөлийг нь гэр бүлийн хүн нь ойлгохгүйн улмаас үл ойлголцол гарч, гэр бүл салах дээрээ тулж байгаа талаар гомдол ирж байсан. Цаашлаад энэ асуудал алба хаагчдын сэтгэл зүй, гэр бүлийн тогтвортой байдалд хүртэл нөлөөлж байна.

-Хөдөлмөрийн хуульд зааснаас илүү цагаар ажилласан хэрнээ нэмэгдэл цагийн хөлс олгохгүй байгаа талаар та хэллээ. Яагаад илүү цагийн нэмэгдэл цалин хөлсийг бодож олгохгүй байгаа юм бол?

-ХЭҮК-оос 2015 онд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлдээ цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн талаар дөрвөн саналыг тусгаж шийдвэр гаргуулахаар УИХ-д хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй. Энэхүү саналын нэг нь илүү цаг, амралтын болон бүх нийтийн баярын өдөр ажилласан алба хаагчдад хуульд заасан нэмэгдэл цалинг заавал олгож хэвших, шаардагдах төсвийг баталж өгөх талаар тусгасан байдаг. Манай шийдвэр гаргагчид буюу ЗГ, УИХ маань алба хаагчдын хөдөлмөрлөх эрх болоод нийгэм, эдийн засгийн баталгааг бүрдүүлэхэд анхаарч асуудлыг шийдвэрлэхгүй байгаагаас энэхүү нэмэгдэл хөлсийг бодож олгохгүй байна. Эдгээр алба хаагчдын талаар анхаарч үзэхгүй байгаад харамсалтай байна.

-Эх орон, ард түмнийхээ амгалан тайван амьдралын төлөө жилийн дөрвөн улирлын турш зүтгэж байдаг цагдаагийн алба хаагчид халуунд халж, хүйтэнд хөрч, хэцүү бэрхтэй нүүр тулдаг. Тэдэнд албанаасаа ухрах, шантрах эрх байхгүй. Тэглээ гээд эрүүл мэндийн асуудлаа орхигдуулж боломгүй санагддаг юм. Энэ асуудалд хэр анхаарч ажиллаж байна?

-Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид маань өргөсөн тангарагтаа үнэнч байж хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаа. Алба хаагчид хүнд хэцүү нөхцөлд үүрэг гүйцэтгэн цаг наргүй ажиллаж буй ч хэзээ ч шантарч, зовлон бэрхшээл тоочиж явдаггүй. Хэдийгээр маань чимээгүй, явдаг ч эдгээр хүмүүсийн ард гэр бүл нь байдаг. Гэр бүлийн гишүүд нь учрах, тохиолдох зовлон бэрхшээлийг хамтдаа үүрдэг учир энэ хүмүүсийн төлөө сэтгэл зовж, дуу хоолойгоо илэрхийлж явдаг. Алба хаагчдын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай. Цагдаагийн албаны тухай хуулийн 86.8-д “Цагдаагийн алба хаагчийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж, зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэж заасан боловч энэ маань нэр төдий явагддаг. Зарим тохиолдолд алба хаагчдаас шинжилгээний төлбөрийг нь гаргуулж авах тохиолдол ч гардаг. Алба хаагчдыг өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эмчилгээнд онцгой анхаарах ёстой. Алба хаагчид ажлын ачаалал, дарамт зэргээс улбаалж амрах, хооллох хэвийн горим алдагдаж, стресс, бухимдалд өртөж зүрх судас, элэг, дотор болон хоол боловсруулах эрхтний архаг өөрчлөлттэй байдаг. Хэдийгээр цэрэг цагдаагийн байгууллагад ажилласан хүмүүс 40 гаруй насандаа тэтгэвэртээ гардаг боловч сүүлийн жилүүдэд алба хаагчид тэтгэвэрт гараад 1-2 жил, цаашлаад таван жил болоод өвчний улмаас таалал төгсөх тохиолдлууд их гарч байна даа. Тухайлбал, 2021 оны нэгдүгээр сард тэтгэвэртээ гарсан 45 настай алба хаагч маань тэтгэвэрт гараад хоёр сар ч хүрээгүй байхдаа таалал төгслөө дөө. Энэ мэт олон тохиолдлууд байдаг.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд болон цагдаагийн байгууллагын удирдлагуудын өгч байгаа мэдээллээс харахад цагдаагийн алба хаагчдад төр чадлынхаа хэрээр эд материалын болон мөнгөн тусламж дэмжлэг үзүүлж байгаа гэж ойлгож байгаа шүү дээ?

-Хууль зүйн сайд болон цагдаагийн байгууллагын удирдлагууд алба хаагчдынхаа төлөө анхаарч ажиллаж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ алба хаагчдад учирсан өвчин, зовлонг ойлгоод мөнгөн тусламж, дэмжлэг үзүүлэх ямар ч хуулийн зохицуулалт, түүнд зориулсан төсөв гэж байхгүй.Харин Цагдаагийн байгууллага, алба хаагчдын ажил үүргээ хэвийн явуулах нөхцөл, боломжийг хангах хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд ХЗДХ-ийн сайд болон Цагдаагийн байгууллагын дарга, удирдлагууд анхаарч ажиллаж байгаа юу гэвэл анхаарч ажиллаж байгаа. Хөл хорионд ажилласан алба хаагчдад нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох асуудлыг ХЗДХ-ийн сайд уламжилж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлсэн нь алба хаагчдад маш их урам дэм өгсөн.

П.БАТЗАЯА

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ сар бүрийн нэг өдрийг “Даргаа загнах өдөр” болгожээ

ШӨХТГ сар бүрийн сүүлийн долоо хоногийн хоёр дахь өдрийг албан ёсоор “ДАРГАА ЗАГНАХ ӨДӨР” болгосноо зарласан байна.

Энэхүү өдөр нь төрийн байгууллагуудад хэрэгжих анхны санаачлага юм.

Энэ тухай тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ “Дарга нар албан хаагчдын жаргал, зовлонг ойлгож, удирдлага арга зүйгээр хангахдаа анхаарч байх ёстой. Дарга нарын буруу харилцаа, нийтлэг бус байдал, ажил дээр гарч буй асуудлууд байвал энэ өдөр бүх дарга нартаа нээлттэй хэлж, сануулж загнана. Дарга нар эсэргүүцэлгүй хүлээн авч, дүгнэлт хийх ёстой” шүү гэжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Даба-Жалсан Чирипов: Надад Монголтой холбоотой халуун дулаан, сайхан дурсамж их бий


ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын тэргүүн Алексей Цыденов хоёрдугаар сарын 19-нд Монгол Улстай харилцах, хамтын ажиллагааг хариуцах сайд хэмээх шинэ албан тушаал гаргаж, Чирипов Даба-Жалсан Шагжиевичийг томилсон байна.

Буриадын тэргүүн холбогдох зарлигт гарын үсэг зурсны дараа өдөр тэрбээр үүрэгт ажилдаа албан ёсоор оржээ. Энэ талаар Буриад улсын Засгийн газрын албан ёсны цахим хуудаст мэдээлсэн байна. Чирипов Даба-Жалсан Шагжиевич бүс нутгийнхаа улс төрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн гишүүн бөгөөд Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан нэгэн. Тэрээр 1962 онд Буриадын Курумкан дүүргийн Аргада тосгонд мэндэлжээ. Түүнтэй холбогдож дараах тодруулгыг авлаа.


No description available.-Юуны өмнө шинэ албанд томилогдсонд баяр хүргэе?

-Өдрийн мэнд хүргэе. Баярлалаа.

-Буриад улсад Монгол Улстай харилцах, хамтын ажиллагааг хариуцах сайд хэмээх шинэ албан тушаал бий болсон нь монголчуудын анхаарлыг татаж байна. Та өөрийгөө танилцуулж болох уу?

-Намтар, түүхийнхээ талаар товчхон дурдахад, би Буриадын хойд хэсэг оршдог Курумкан дүүрэгт төрсөн. Багш болон хууль эрхзүйчээр суралцаж төгсөөд мэргэжлээрээ ажиллаж, дунд сургуулийн захирлаар ажиллаж байлаа. 1992 оноос хөдөө аж ахуйтай холбоотой бизнест хөл тавьж, хувийн аж ахуй эрхэлж эхэлсэн л дээ.

-Таныг Монголд бизнесийн зорилгоор хэд хэдэн удаа ирж байсан гэж сонссон?

-1999, 2001 онд Монголд очиж Булган аймгаас үхэр худалдаж авсан юм. Тухайн жилүүдэд Айнек голоор дамжин Закаменскийн мах боловсруулах үйлдвэрт 3000 гаруй толгой мал нийлүүлсэн юм даг. 2002 онд үр тариа, тэжээлийн ургамал тариалах зорилгоор хөдөө аж ахуйн үйлдвэр байгуулж байлаа. Манай компани 2009 оныг хүртэл Монголд улаанбуудай, овъёос нийлүүлж байсан. Бас хурдан морины тэжээл ч нийлүүлж байлаа.

No description available.No description available.







-Тэгвэл та Монголтой, монголчуудтай харилцаж ирсэн, олон салбараар холбогдож байсан туршлагатай хүн юм байна?

-Ер нь Монголтой холбоотой халуун дулаан, сайхан дурсамжууд их бий. Монголд миний маш олон найз байдаг.

-Та хашиж байсан албан тушаалуудаа дурдвал?

-2009-2014 онд Курумкан мужийн даргаар ажиллаж байсан. 2014-2021 онд Буриадын Засгийн газрын Орлогч дарга, Буриад улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайдаар ажилласан.

No description available.

No description available.

No description available.


www.admin.dnn.mn


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Орон нутгийн сургууль, цэцэрлэг ирэх сарын 1-нээс танхимаар хичээллэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна.

Хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь хамрагдахаа сонгох юм. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй. Боловсрол, шинжлэх ухааны яам нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс, цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр бэлтгэлээ хангасан байна.

Хэдийгээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ажил, амьдрал, бизнесийн хэвийн горимд оруулж, дархлаажуулалт эхэлсэн ч энэ нь цар тахлын аюул ард хоцорсон гэсэн үг биш. Иймээс хатуу хөл хорио тогтоосон 12 хоногт голомтыг хумьж, тархалтыг зогсоох чиглэлээр хийсэн ажил болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүнг бататгах, эрсдэлээс сэргийлэх, халдварын нөхцөл байдал зэргийг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэхээр болов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдахгүй

Эрүүл мэндийн яамнаас короавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа вакцины талаарх мэдээллийг өглөө.

Коронавирусийн вакциныг дараах тохиолдлуудад хийлгэхгүй юм байна.

Вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлст:

-Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх

-Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх

-Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

-Халдвар хамгааллын дэглэм сахих

-Халуурах, ханиах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах

-Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

-Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх

Categories
мэдээ нийгэм

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, С.Амарсайхан нар маргааш давж заалдана

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын байгууллагын тэргүүн Г.Загдаа болон түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 25-нд буюу маргааш Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ.

Хэргийг эргэн сануулахад, иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд иргэн Д.Халиунаа мэдээлэл хийх үеэрээ “Г.Загдаа намайг гурав хоног дараалж хүчирхийлж байсан. Хүүхдээр минь сүрдүүлж, заналхийлдэг байсан. Би худлаа зүйл ярьсан бол өөрөө хариуцлагаа хүлээнэ. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө” хэмээн мэдэгдэж байв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдааг хүнийг хүчиндэх, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүчирхийлэх, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцсон. Харин С.Амарсайханыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Өмнөговь аймагт хоёр удаа газар хөдөлжээ

Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн Хөх толгой гэдэг газарт өчигдөр өглөө 07.47 цагийн үед 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас ямар нэг хохирол учраагүй, иргэдэд чичирхийлэл сулхан мэдрэгдсэн. Эхний хөдлөлтийн дараахан мөн аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн Улаан бут гэдэг газарт 09.41 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Аймгийн ЗДТГ-аас мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй ажээ.