Categories
гадаад мэдээ

“Clubhouse” аппликейшн удахгүй андройд утсан дээр ашиглагддаг болно

Нээлтээ хийгээд удаагүй ч өдгөө 10 сая гаруй хэрэглэгчтэй “Clubhouse” хэмээх сүүлийн үед дэлхий нийтэд хурдацтай тархаад буй аудио-чат сошиал хэрэглүүр нь зөвхөн Iphone утсан дээр ашиглах боломжтой байсан бол андройд хувилбараа гаргах эхний алхмаа хийжээ.

Тодруулбал тус аппликейшнийг эзэмшигч “Alpha Exploration Co” компани Мопева Огундипе хэмээх андройд үйлдлийн систем дээр хөгжүүлэлт хийдэг инженер ажилд авчээ.

Мопева Огундипе өчигдөр (2021.02.23) твиттер хуудастаа “Өнөөдөр “Clubhouse”-т нэгдсэн анхны өдөр маань байлаа. Хэрэв та бүхэн намайг мэддэг бол надад IOS хэрэглүүрүүдийг Андройд дээр гарах санаа бий. Энэ гайхалтай багт нэгдэж, үдэшлэгт Андройдуудыг урих болсондоо баяртай байна” хэмээн жиргэжээ.

2020 онд байгуулагдсан “Alpha Exploration Co” старт-ап компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 100 сая ам.доллар байсан бол өдгөө нэг тэрбум ам.долларт хүрчээ .”Clubhouse” нь өнгөрсөн оны гуравдугаар сард нээлтээ хийсэн бөгөөд өдгөө Цахиурын хөндийн хамгийн өсөлттэй компаниудын нэг болоод байна.

Categories
мэдээ цаг-үе

Энэ сарын 25-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирнэ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хоёрдугаар сарын 25-ны 01:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор БНТУ-аас 191, Европ, Африкийн орнуудаас транзитаар 63, Иргэдэд туслах сан, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр 42, нийтдээ 254 иргэн эх орондоо ирэх юм.

Эдгээр иргэдийг учир шалтгаанаар ангилан үзвэл, жирэмсэн-12, бага насны хүүхэдтэй гэр бүл-45, эрүүл мэндийн шалтгаантай-25, өндөр настан-11, бусад шалтгаантай 161 иргэн байна.

Иргэдийг “Зүчи”, “Улаанбаатар”, “Тайж”, “Тэмүүжин” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​Амьдралыг хөнгөвчлөх сонирхолтой 10 төхөөрөмж

Хүн төрөлхтөн амьдралаа хөнгөвчлөхийн тулд элдэв шинэ төхөөрөмж, багаж хэрэгсэл зохион бүтээхийг оролдож байна. Цаг хугацааны эрхэнд эдгээр багаж хэрэгсэл нь улам төгс төгөлдөр болохоос гадна өдөр тутмын хэрэглээнд өргөн ашиглагддаг болжээ. Ингээд хүмүүсийн амьдралыг улам хөнгөвчилж буй багаж хэрэгслүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээрийн заримыг нь та амьдралдаа огт харж байгаагүй ч байж мэдэх юм.

1. Зэв арилгагч лазер төхөөрөмж

2. Пончик зүсэгч ролик

3. Хэдэн зуун хүнд шорлог хийх хэрэг гарвал

4. Зүсэм пицца авах зориулалтын хэрэгсэл

5. Текст устгах лазер

6. Плитаны нүхийг алдаагүй авах төхөөрөмж

7. Хашаа, хашлага угаах машин

8. Үлээсэн шаар хагалах төхөөрөмж

9. Өргөст хэмхийг нимгэн хэрчих мод

10. Модны цахилгаан шат


Эх сурвалж: news.xorom.com

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл нуурын мөсний зузаан нимгэрч байгаа тул иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байна

Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, Хөвсгөл нуурын мөсний зузаан нимгэрэн, зарим газарт хар, цагаан хил гарсан тул ард иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.

Ялангуяа иргэд ихээр зорчдог Ханхын замын чиглэлд буюу “Хадан хүй” орчимд хар, цагаан хил гарсан байна.

Цагаан хил гэдэг нь мөс хагарч, хоорондоо мөргөлдөн овоорч, барааны газраас мөсөн уул мэт харагддаг бол хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч, дундуур нь ус мэлтэлзэхийг хэлдэг.

Хар хилийн хэмжээ бүр өөр өөр байдаг бөгөөд гарсан хилийн нэг нь 1 метр хүртэл өргөнтэй байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

УБТЗ: Галын улмаас гурван хүүхдээ алдсан гэр бүлд 9 сая төгрөгийн тусламж үзүүллээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 3 дугаар гудамжинд хоёр монгол гэр шатаж, галд 5-13 насны гурван хүүхэд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.

Тухайн гэр бүлд УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн хамт олон 9 сая төгрөгийн тусламж үзүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМДЕГ: Хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь санхүүжүүлдэг болно

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМДҮЗ-ийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоолын талаар мэдээлэл хийж байна.

ЭМДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын дэд дарга Г.Гийхнаран “ЭМДҮЗ-ийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай” тогтоолд өмнө нь байгаагүй гол онцлог зүйлүүдийг танилцуулъя.

Иргэдийн дунд нэлээд танигдсан “Зүрх мартахгүй” төсөл дээр жишээ авч тайлбарлая. Өмнө нь тус төслийн хүрээнд хийгдэж байгаа зүрхний төрөлхийн гажиг заслын мэс засалд ЭМД-ын сангаас 3 сая төгрөг олгож байсан.

Харин шинэ тогтоолоор тохиолдол бүрд 8 сая төгрөгийн санхүүжилт гаргахаар болсон. Ингээд төрөлхийн гажиг засах мэс заслын бүх зардал 100 хувь ЭМД-ын сангаас гарахаар болсон.

Бас нэг том зарчмын өөрчлөлт нь хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээг 100 хувь ЭМД-ын сангаас санхүүжүүлэхээр болж байгаа.

Шинэчлэсэн тогтоолоор даагуулагчийг эрүүл мэндийн эрсдэлээс хамгаалах, санхүүгийн дарамтыг багасгах зорилготой.

Өмнө нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж олгоход ЭМД-ын сангаас санхүүжилт олгодоггүй байсан. Зөвхөн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг л санхүүжүүлдэг байсан бол шинэ тогтоолын хүрээнд даатгалын байгууллагатай хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний гэрээ байгуулсан бол хэвтүүлэн эмчлэх болон амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ЭМД-ын сангаас санхүүжилт олгохоор болж байгаа.

Өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээг төрийн өмчийн эмнэлэгт хийлгэхэд нэг тохиолдол 160 мянган төгрөгийн санхүүжилт олгодог байсан бол одоо төрийн болон хувийн хэвшлийн даатгалын байгууллагатай гэрээтэй эмнэлэг дээр өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэхэд даатгалын сангаас 70 хувь, иргэн 30 хувийг нь гаргахаар болсон” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

ШУА-ний гишүүн сонгох сонгуульд 12 эрдэмтэн бүтээлээ танилцуулж байна

ШУА-ийн ээлжит Их чуулган маргааш болно. Тус хурлаар ШУА-ийн 2020 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, мөн ШУА-ийн шинэ гишүүдийг сонгох юм.

ШУА-ийн гишүүн сонгох сонгууль 2 жилд нэг удаа явагддаг бөгөөд энэ жил дараах 12 эрдэмтэн нэр дэвшлээ. Эдгээр эрдэмтэд өнөөдөр бүтээлийнхээ танилцуулгыг хийж байна.

Монголд төдийгүй дэлхийд данстай эдгээр эрдэмтдийн шинжлэх ухаанд оруулсан бодит үр дүн, эрдэм шинжилгээний бүтээлээс товчлон танилцуулж байна.

ЦЭНДИЙН БААТАР /Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор/

Тэрээр 1993 онд “Хятадын шинэчлэлийн бодлого: Өвөр Монголын нийгэм-эдийн засгийн хөгжлийн зарим асуудал” сэдвээр түүхийн ухаанаар боловсролын доктор, 2007 онд “Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааг төлөвшүүлэх арга зам” сэдвээр эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

ЦЭДЭНДАМБЫН БАТБАЯР /Түүхийн шинжлэх ухааны доктор/

Ц.Батбаяр нь ХХ зууны Монголын түүх, ялангуяа гадаад харилцаа, геополитикийн судалгааг чанарын шинэ шатанд гаргах, бүс нутаг болон олон улсын түвшинд хүргэх зорилгоор монгол, орос, англи, хятад, япон зэрэг олон хэлээрх дэлхийн олон оронд хадгалагдаж буй Архивын анхдагч эх сурвалжийг түүх, геополитикийн үүднээс судалж, онол арга зүйн шинэ шийдэл, хандлагыг бий болгож, томоохон суурь бүтээлүүд туурвиснаар өөрийн гэсэн дэг сургууль бий болгох ажлын суурийг тавьсан.

ЗАЯАТЫН БАТСҮХ /Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор (ScD), профессор/

Тэрээр 1997 онд “Адууны ходоод гууртах өвчний үе дэх эзэн шимэгчийн хоорондох харьцааны онцлогийг судалж, тэмцэх арга хэмжээ боловсруулсан нь“ сэдвээр биологийн ухааны доктор (PhD)-ын зэрэг, 2010 онд “Адууны ходоод гууртах өвчний үе дэх дархлааны онцлогийг судалсан дүн” сэдвээр Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор (ScD)-ын зэрэг хамгаалсан. 2007 онд ХААИС-ийн дэд профессор, 2014 онд профессор цол хүртжээ.

ГОМБОДОРЖИЙН БАТХҮРЭЛ /Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор/

Тэрээр 1997 онд доктор (Ph.D) зэрэг, 2011 онд эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалжээ. Г.Батхүрэл нь эрдэм шинжилгээний бүтээл нийт 169, бичсэн ном сурах бичиг 29, редакторласан ном, бүтээл 21, монографи 21, нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл 92 үүнээс гадаадад 21, эрдэм шинжилгээний илтгэл нийт 56 үүнээс гадаадад 8 бүтээлийг бичиж хэвлүүлсэн, зохиогчийн эрхийн гэрчилгээ 10, удирдаж хамгаалуулсан доктор 16, зөвлөхөөр нь ажиллан докторын зэрэг хамгаалуулсан 19, нийт 35 эрдэмтэн төрүүлсний зэрэгцээ, олон улсын 3, гадаадын их сургуулийн хамтарсан 4, нийт 7 төслийн удирдагч, багийн гишүүнээр ажилласан.

ЖАВЫН ДАВААСАМБУУ /Физик-математикийн шинжлэх ухааны доктор/

Тэрээр 2003 онд ХБНГУ-ын Потсдамын Их Сургуулийн Физикийн Институтэд гадны цахилгаан орны нөлөөгөөр пьезоэлектрик кристаллд явагдах бүтцийн өөрчлөлтийн механизмыг судалж докторын (Dr.rer.nat) зэрэг хамгаалсан. 2020 онд физик-математикийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэргийг “Кристалл дахь фазын шилжилтийн синхротрон цацрагийн болон нейтроны сарнилын судалгаа” сэдвээр диссертац бичиж хамгаалжээ.

БЭГЗСҮРЭНГИЙН ДАГВАЦЭРЭН /Анагаахын шинжлэх ухааны доктор (ScD), профессор/

Б.Дагвацэрэн нь 1983-1985 онд ОХУ-д “Дөрөвт исэлдсэн паримаданы зарим шинэ уламжлалын психофармакологийн судалгаа” сэдвээр анагаах ухааны дэд доктор, 1995 онд “Монгол-Төвдийн уламжлалт анагаах ухааны онол арга зүйн үндсэн зүй тогтол” сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

ЦЭВЭЭНИЙ НАНЗАД / Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор/

Ц.Нанзадын нийт бүтээлийн тоо илтгэлүүдийг нэмж тооцвол 463 бөгөөд эрдэм шинжилгээний өгүүлэл 184 үүнээс гадаадад 46, дотоодод 138 хэвлүүлсэн, илтгэл 101 үүнээс гадаадад 22, дотоодод 79-ыг хэлэлцүүлсэн, нэг сэдэвт бүтээл 15, сурах бичиг 13, гарын авлага товхимол 26, эмхэтгэж редакторласан бүтээл 49, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэм шинжилгээний тайлан 41-ийг туурвисан, оновчтой санал, ашигтай загвар, зохиогчийн эрх 34, гадаадын шинжлэх ухааны хоёр академийн гишүүнчлэлтэй эрдэмтэн юм

САМДАНГИЙН НАРАНТУЯА /Химийн шинжлэх ухааны доктор, профессор/

С.Нарантуяа нь судалгаа шинжилгээний ажил хийж эхлэхээсээ урт хугацааны зорилтоо – Ургамлын бодисын химийн судалгаа болон бодлогын судалгааг олон улсын түвшинд хийж Монгол улсын нэрийг олон улсад гаргах гэж тодорхойлон дараах үр дүнд хүрчээ

ЖАДАМБААГИЙН НОРОВСҮРЭН /Биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D)/

Ж.Норовсүрэн нь 2001 онд ” Почвенные актиномицеты редких родов в основных экосистемах Монголии”” сэдвээр микробиологийн чиглэлээр (03.00.07) биологийн ухааны дэд эрдэмтний (Ph.D) зэрэг, 2007 онд “Экология редких родов актиномицетов в почвах Монголии и их роль в почвообразовании” сэдвээр хөрс судлал, микробиологийн чиглэлээр (03.00.27 ба 03.00.07) биологийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг тус тус хамгаалжээ.

НОРОВСАМБУУГИЙН ТОГТОХБАЯР /Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор/

Н.Тогтохбаяр нь “Ойт хээр, хээрийн бүсийн алаг өвс-үетэнт бэлчээрийн ургамлын тэжээллэг чанар” сэдвээр 1995 онд доктор (Ph.D)-ын, “Монгол орны нөхцөлд тэжээлийн шимт чанарыг солилцлын энергиэр үнэлэх нь” сэдвээр 2005 онд доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалжээ.

НАНЖИЙН ЭНХБОЛД /Биологийн шинжлэх ухааны доктор (ScD), профессор/

Тэрээр газар тариалан, ургамал хамгаалал, бэлчээрийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр 32 жилийн турш судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэж, 300 гаруй бүтээл туурвижээ. Доктор (Ph.D) 4, магистрийн 6 ажлыг удирдаж, 3 шүүмж бичиж, нэгэн сэдэвт бүтээл, ном, сурах бичиг 19-туурвиж, 5 ном хянан тохиолдуулж, эрдэм шинжилгээний илтгэл 37, эрдэм шинжилгээний өгүүлэл 100, үүнээс импакт фактортай сэтгүүлд 5- өгүүлэл хэвлэн нийтэлжээ. Шинэ бүтээл, ашигтай загвар 16, стандарт технологи 13-ыг батлуулж, бодлогын баримт бичиг 3, заавар, зөвлөмж 21-ийг боловсруулж, судалгааны төсөл, шинжлэх ухаан, технологийн төсөл 21-ийг хэрэгжүүлсэн байна.

БАЛГАНЫ ЭРДЭНЭБАТ /Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор/

Б.Эрдэнэбат нь 1981 онд “Техникийн ухааны дэд эрдэмтний”, 1994 онд “Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын” зэрэг тус тус хамгаалсан.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол модель Ж. Энэрэл Mercedes-Benz брендийн нүүр царай болжээ

Монгол модель Ж. Энэрэл Mercedes-Benz C-Class (W206) 2021 оны шинэ загварын нүүр царай боллоо.

Энэ нь Монгол хүн 120 жилийн түүхт, дэлхийн алдарт Mercedes-Benz брэндийн зураг авалтанд албан ёсоор оролцсон анхны тохиолдол юм.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам барих зэрэг томоохон төслүүдийн явцыг эрчимжүүлэхийг даалгалаа

Хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламж шинээр барих, Улаанбаатар хотын нийтийн ус хангамжийг нэмэгдүүлэх, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Солонго-1 орон сууцны хороолол, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам барих зэрэг томоохон төслийн явцыг эрчимжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Мөн Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газартай байгуулсан Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг нэг жилээр сунгахаар болов.

Хэлэлцээрийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дууссан байна. Хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах 71 машин, тоног төхөөрөмж авахаас 58-ыг нь дагалдах хэрэгслийн хамт хүлээн авчээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Хуулиа дагая, хүүхдээ хүмүүжүүлье


Нэг. ХОРИО ЦЭЭРИЙН ҮЕИЙН МЭДЭЭ, СУДАЛГАА ЮУ ӨГҮҮЛЭВ

“Ковид 19”-ийн хөл хориотой энэ цаг үед гэр бүлийн хүчирхийллийн тоо буурахгүй байгаа төдийгүй, харин ч ихсэх хандлагатай байна. Он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хоногт дунджаар 100-гаас 150 дуудлага ирдэг байсан бол үхэр жилийн шинийн нэгэнд буюу 2021 оны 2 сарын 12-ны өдөр гэхэд 200 болж өссөн байна. Энэ бол Цагдаагийн Ерөнхий газрын 102 дугаарт ирсэн хоногийн дуудлагын тоо. Хохирогчид нь ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд. Үйлдэгдэж байгаа цагийн хувьд авч үзэхэд ихэвчлэн оройны 6 цагаас өглөөний 6 цаг буюу гэр бүлээрээ, халуун ам бүлээрээ, хүүхдүүд амар амгалан унтаж байх цаг. Дуудлага өгсөн нь 200. Цаана нь хэлж мэдээлж, тусламж авч чадахгүй нь хэд бий бол? Бид зөвхөн мөсөн уулын орой дахь тоог тоолж байна. Учир нь гэр бүлд үйлдэгддэг хүчирхийлэл далд үйлдэгдэж, давтагдаж, даамжирч байдаг. Мөн өдөр бүр урьдчилан сэргийлж болох байсан осол гэмтлээс болж нас барсан, бэртсэн гэмтсэн хүүхдийн тоог хоёр гурваар нь хуруу даран тоолж байна. Цаад шалтгаан нь эцэг эх нь хүүхдээ үл хайхрах явдал. Цар тахлын хөл хорионы үед, эцэг эх, асран хамгаалагчидтайгаа хамт байх үедээ осол гэмтэлд өртөж байгаа нь үл хайхрах явдал хэр газар авсныг дахин нотолж байна.

Хүүхдийг Ивээх Сангаас 2020 оны 5-6 сард “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхээр тогтоосон хөл хорио нь гэр, бүл, хүүхдийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг судалж, хэрэгцээг тодорхойлох зорилгоор “Корона вируст цар тахлын нөлөөний түргэвчилсэн үнэлгээ”-г хийсэн. Үнэлгээний гол дүгнэлтүүдээс харахад эцэг, эх, асран хамгаалагчид руу чиглэсэн хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд, хүүхдийн эрх болон хүүхэд хамгааллын талаарх нөлөөлөл сурталчилгааны ажлуудыг үргэлжлүүлэн хийх хэрэгцээ шаардлага ихээхэн байна. Тухайлбал, судалгаанд хамрагдсан хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгчдийн 45.9% нь “Ковид-19” вирус гарснаас хойш хүүхдийн эсрэг хүчирхийлэл ихэссэн гэж хариулжээ. Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгчдийн мэ¬дээлснээр хүүхдийн эсрэг хүчирхийллийн ихэссэн төрлөөр нь нарийвчлан шинжлэхэд хамгийн их тохиолдол нь хүүхдийн эсрэг сэтгэл санааны дарамт, үл хайхрах хүчирхийлэл байж, хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийлэл удаалж, сүүлд нь бэлгийн хүчирхийлэл орж байна гэж хариулсан байна.

Хоёр. ХӨЛ ХОРИО БА ЭЦЭГ ЭХИЙН ЭРХ, ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА

Хүүхэд хорио цээрийн үед гэр бүлдээ ихэнх цагаа өнгөрөөж байна. Гэр бүл бол хүүхдийн хувьд хамгийн аюулгүй орчин байх ёстой бөгөөд хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, сэтгэл зүйн хөгжилд эцэг эхийн хайр халамж, анхаарал нь тун чухал нөлөөтэй. Хүүхдийн Эрхийн тухай Конвенцод хүүхдийг аз жаргалтай, хайр энэрэл бүхий гэр бүлийн орчинд өсөн бойжих ёстой гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд үүнийг баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн нь шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүрэгтэй хэмээн заасан.

Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулиар эцэг, эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхрах, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах арга хэмжээг авах үүрэг хүлээсэн. Хэдий тийм боловч гэр бүлийн орчинд хүүхдээ хүмүүжүүлэх, заах, сургах нэрээр шийтгэж, хүчирхийлэл үл хайхрах байдлын хохирогч болгож байна. 2020 онд хүүхдийн тусламжийн утас 108-д ирж буй гэр бүлийн харилцааны зөрчлийн талаар зөвлөгөө авахыг хүссэн дуудлага өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 108,8 хувь өсөж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны ачаалал 115 хувь нэмэгдсэн үзүүлэлт бол түгшүүрийн дохио билээ.

Хүүхдийн Эрхийн тухай Конвенцын дагуу эцэг эх, амран хамгаалагч нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхдээ дэмжлэг туслалцаа авах эрхтэй бөгөөд энэ үүргээ биелүүлж чадахгүй бол төрөөс оролцож, дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой.

Иргэн ч үүргээ биелүүлье, төрөөс ч бас үүргээ биелүүлье.

Хүүхдийг Ивээх Сангаас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын дэмжлэгтэйгээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн үндсэн нэгэн чиглэл бол хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхэд эцэг эхэд туслах үйл ажиллагаа бөгөөд 2015 оноос хойш төсөлд хамрагдсан сум, баг, хороотойгоо хамтран сургалтыг явуулж байна. Нэг удаад 15 орчим эцэг эхчүүдийг нэг анги болгож, 2 сарын хугацаанд хүүхдээ хэрхэн зөв, сайн хүн болгох тухай, хүүхэд төрөхөөс эхлээд 18 нас хүртэлх хугацаанд хэрхэн яаж хүмүүжүүлж, юуг анхаарах шаардлагатайг олон улсын хөтөлбөрөөр сургагдаж бэлтгэгдсэн мэргэжлийн багш нар заадаг. Сургалтад гол төлөв ээжүүд сайн дураараа суух бөгөөд хааяа ганц, хоёр аавууд орж ирнэ. Анги танхимд цугласан эцэг эхчүүдээс харахад л хүүхдийн хүмүүжилд хэн үүрэг, хариуцлага хүлээж байгаа нь харагдана. Дунджаар 2-оос 4 хүүхэдтэй тэднээс сургалтын эхэнд “Хүүхдээ хэрхэн яаж хүмүүжүүлэх талаар хаанаас яаж суралцсан вэ?” гэж асуухад “Ээж аав маань намайг яаж хүмүүжүүлсэн түүнийгээ бодож л хүүхдээ хүмүүжүүлдэг, хамаатнууд ойр дотны хүмүүсээ харж хүмүүжүүлдэг” гэсэн туршлагад суурилсан арга барилтай байв. Ерөнхийдөө эх, эцэг хүний зөн совингоороо хүмүүжүүлсэн байх жишээтэй.

Эцэг эхчүүд өөрийг нь яаж хүмүүжүүлж ирсэн тэр туршлагаар хүүхдээ хүмүүжүүлэх гэж үзнэ, мухардалд орно. Тиймээс л намайг багад ингэдэг байсан, тэгдэг байсан, энэ арга үйлчлэх ёстой гэж үзээд бүтэхгүй болоод ирэхээр “Одоогийн хүүхдүүд хачин болж, үг сонсохгүй байна, чихэнд нь биш маханд нь хэлье” гэнэ. Энэ нь хууль болоод мэргэжлийн үг хэллэгээр бол хүүхдийн эсрэг хүчирхийлэл, сэтгэл санааны дарамт болж хувирна. Арга барилаа өөрчил гэсэн хэрэглэгчийн үг болох “Таны үе өөр, бидний үе өөр” гэсэн үгийг хүүхдээсээ ч сонсоно.

Зарим эцэг эхийн хувьд бүр ч эсрэг. Хүүхдээ хэт бөөцийлнө, бүх зүйлийг өмнөөс нь хийнэ, шийдэж өгнө. Тусдаа гарсан ч амьдралд нь хуруу, хошуу нэмнэ. Ийм эцэг эхчүүд хүүхдийнхээ үйлчлэгч, хамгаалагч, өмгөөлөгч, нарийн бичгийн үүргийг гүйцэтгэх бөгөөд хүүхдийн бие даан амьдрах хүмүүжилд, ирээдүйд сөргөөр нөлөөлнө гэж боддоггүй.

Энэ мэтчилэн эцэг эхчүүдэд хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд олон асуудлууд тулгардаг, бэрхшээл ч гардаг. Түүнийгээ өөр өөрсдийн аргаар шийдэх гэж оролддог ч заримдаа зөв, заримдаа буруудах нь бий. Эцэг эхчүүдэд тулгамддаг, шийдвэрлэх ёстой асуудал бол хүүхдийн хүмүүжлийн асуудал бөгөөд төрөөс тэдэнд туслах хэрэгтэй байна.

ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА ХЭРЭГЛЭСЭН САЙН ТУРШЛАГА: Шийтгэлийг хориглоод, эцэг эхийг дэмжих бодлого боловсруулж, хэрэгжүүлээд, үр дүнд хүрсэн улс орон дэлхийд олон байна. Жишээлбэл, Швед улс 1979 онд бүх орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг хориглосон хууль гаргасан бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх ёстойг зааж өгсөн. Хуулиа хэрэгжүүлэхийн тулд гэр бүлийг дэмжих олон янзын бодит хөтөлбөр үйл ажиллагааг явуулсан. Тухайлбал, сүүний хайрцаг дээр мэдээлэл гаргаж, ажлыг цагийг барьж, эцэг эхчүүд гэр бүлдээ зориулах цагийг гаргаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газруудыг нээж, цэцэрлэгт хүрээлэнгээ тохи¬жуулж, эцэг эхчүүдэд хүүхдээ хүмүүжүүлэх талаар төрөл бүрийн сургалт, үйл ажиллагааг хийсэн. Ажил олгогчид эцэг эх байх үүргээ хэрэгжүүлэхэд нь ажилтнуудаа дэмжиж ажиллаж, чанартай амралтын цагийг шийдэж өгсөн нь дэлхий даяар сайн туршлага болсон. 30 жилийн дараа буюу 2009 онд үр дүнгээ судлахад гайхалтай эерэг амжилт гаргасан байсан түүхтэй. Хүчээр, нударгаар асуудлыг шийддэггүй бүхэл бүтэн нэгэн үеийг гаргаж ирж чадаж байна.

Гурав. ХУУЛЬ ЖУРМАА ХЭРЭГЖҮҮЛЬЕ БУЮУ ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА

Улс үндэсний баялаг нь иргэн. Хүүхдээ зөв хүмүүжүүлж, үлгэрлэн хайрлаж байж улс орон хөгжинө. Учир нь тэд бол 10, 20 жилийн дараа энэ улсыг авч явах эзэд. Иймээс хүнээр хүн хийх монгол ухааныг өвлүүлэн, эцэг эхийн боловсролд төр, төрийн бус, хувийн хэвшил бүгд анхааръя. “Хүн” капиталын бүтээмжийг томьёолсон Вильфредо Паретогийн 80/20-ийн зарчмаар авч үзвэл, хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлбэл цаашид улс оронд 80 хувийн үр дүнг бий болгоно.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тохиолдол бүр дээр бид араас нь ярьж, хэн нэгнийг буруутгах биш харин хүүхдийн хамгийн анхдагч орчин болон эцэг эхийг дэмжиж, тэдэнд тусалснаар тэд хүүхдээ зөв сайн хүн болгон өсгөн хүмүүжүүлэх журамт үүргээ биелүүлж чадна.

Айл, гэр бүл бүрд хүрч ажиллах нөөц, боломж байна. Үүний тулд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн 2018 оны тогтоолын 5.1 дэх заалтыг хэрэгжүүлэх шаардлагыг тавьж, албан байгууллага бүр эцэг эхийн зөвлөл ажиллуулах тогтоол гарсан. Эцэг эхийн зөвлөлүүд сайн ажиллавал хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулна.

Байгууллага бүр ажилтан, албан хаагчдынхаа хүүхэд гэр бүлд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн зохион байгуулах үүргээ, тогтоолын дагуу биелүүлье. Ингэхдээ харьяа нутаг дэвсгэрт байгаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн дэмжлэгийг авч болно. Учир нь энэ байгууллагын ажлын чиг үүрэгт гэр бүлийн хөгжлийг дэмжих, хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх үүрэг бүхий мэргэжлийн хүмүүс ажилладаг.

Гэр бүл, хүүхдийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн арга хэмжээг Ковид 19-ийн цар тахлын үед сонирхолтой байдлаар авч хэрэгжүүлснээр, иргэдийн стресс бухимдлыг арилгахад нэмэр болж, гэр бүлийн харилцаа сайжирч, эцэг эхийн үр хүүхдэдээ тавих анхаарал халамж сайжрах юм. Цаашлаад гэр бүлдээ аз жаргалтай бол ажлын бүтээмж сайжирч, амжилт гаргана, алдаа эндэгдэл ч бага гаргана.

Эцэг эхийн зөвлөлөөс эцэг эхчүүдэд зориулж стресс бухимдлаа тайлах арга, хэрхэн үр хүүхдээ хүмүүжүүлэх, хүүхдийн насны онцлогийг талаарх сургалт, үйл ажиллагааг багш сурган хүмүүжүүлэгч нараас авч зааж сургаж болно. Судалгаа гаргаж, хэн хэдэн хүүхэдтэй, ямар насны болохыг нь судалж, онцлог хэрэгцээнд нь тааруулж үйл ажиллагаа хөтөлбөр, үйл ажиллагааг мэргэжлийн байгууллага хүмүүстэй хамтран зохион байгуулбал улам илүү үр дүн гаргана.

Сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч нар бол хүүхдийг хүмүүжүүлэх, тэдний талаар судалсан мэргэжилтэн юм. Хүүхдүүдэд ном эрдэм заахаас гадна эцэг эхчүүдэд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх талаар зөвлөгөө өгөх нь тэдний ажлын нэгэн чиглэл болгож ажил үүргийн хуваарьт нь суулгавал тогтвортой үргэлжлэх болно. Сургууль, цэцэрлэг бүр эцэг эхийн хурал хийдэг, түүндээ эцэг эхчүүдэд хүүхдийн насны онцлог, тухайн насанд хүүхдэд ямар өөрчлөлт гардаг болох, эцэг эхчүүд юуг анхаарах ёстой зааж сургах багц хөтөлбөртэй, түүнийгээ хуваарийн дагуу заадаг бол багш нар өөрсдөө ч хөгжинө, ээж аав нарыг ч хөгжүүлнэ. Сургууль бол том нөөц. Сайн туршлагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд түгээе, дэлгэрүүлье. Ингэж хүн бүр, байгууллага бүр хүүхдэдээ анхаарч, гэр бүлд дэмжлэг үзүүлвэл үлдэж хоцрох хүүхэд үгүй болох билээ. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах вакцин бол хүмүүжлийн эерэг арга бөгөөд хэрэгжүүлэгчид нь эцэг эх, асран хамгаалагч нар юм.

Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн ажилтан Э.ДУЛАМСҮРЭН