Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 46 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2801 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр хүнд 16777 хүнд PCR шинжилгээ хийхэд 46 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 22 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс бүртгэгдсэн. Харин үлдсэн нь өмнөх хавьтлуудын ойрын болон дам хавьтлын анхны болон давтан шинжилгээгээр илэрлээ.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2801 байна. Үүнээс эдгэрсэн 2097 буюу 74.8 хувь нь эдгэрээд байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эвдэрсэн хайс хашлага, замын тэмдгүүдийг засаж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дотоод хяналтын хэлтсээс явуулж буй үзлэгээр нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн эвдэрч хэмхэрсэн хайс хашлага, замын тэмдэг тэмдэглэгээг засаж сэлбэх, янзалж тэгшлэх ажлыг УБЗЗАГ ОНӨААТҮГ-аар тогтмол гүйцэтгэж байна.

Өчигдрийн байдлаар л гэхэд Богд уулын арын зам дагуу 3 байршилд туузан хашлага нийт 8м урттай хэсэг газар хазайж, эвдэрч хэмхэрсэн байсныг засварлаж хэвийн болгожээ.

Өнөөдөр үргэлжлүүлэн засах байршил тоо хэмжээг гаргаж Маршалын гүүрнээс зүүн тийш замын хойд талдаа 3 байршилд 5 туузан хайс засахаар төлөвлөж байна.

Мөн Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр буюу Эрхүүгийн гудамж, Бээжингийн гудамжны уулзварын хойд талд ашиглагдахгүй, өнгө үзэмжгүй 5ш блокон хашлагыг авч, талбайг цэвэрлэлээ.

Эх сурвалж: Улаанбаатар хотын ажлын алба

Categories
мэдээ нийгэм

Автомашин нь онхолдож, шатсаны улмаас нэг хүн нас баржээ

Хөдөө орон нутгийн замд өчигдөр автомашин нь онхолдож,
шатсаны улмаас нэг иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Удган багийн “Удган сэрүүний нам даваа” гэдэг газар суудлын автомашин онхолдож шатжээ. Ослын улмааснэг хүн нас барж, өөр нэг хүн хүнд гэмтсэн байна.

Мөн өчигдөр
/2021.02.24/ 59 настай эрэгтэй А, 38 настай эрэгтэй А
нар Териос загварын суудлын автомашинаар Эрдэнэбулган сумаас Түнэл
сумын чиглэлд зорчиж яваад автомашин нь онхолдож шатсанаас 59 настай, эрэгтэй А
нас баржээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид
ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Алба хаагчид 178 байршилд гурван ээлжээр хөл хорионы дэглэмийг мөрдүүлж ажиллав

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 27 дугаар тогтоолоор нийслэлд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хоёрдугаар сарын 11-23-ны өдрүүдэд нийслэлийн хүрээний алба хаагчид иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, хөл хорионы дэглэмийг мөрдүүлж ажиллалаа.

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төв, нийслэлийн Аврах 105, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүд, Дулааны цахилгаан станц 3, 4 гэрээт галын хэсгийн алба хаагчид, Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн сонсогч зэрэг нийт 350 гаруй алба хаагч 178 байршилд, гурван ээлжээр 288 цагийн үүрэг гүйцэтгэсэн байна.

Алба хаагчид өглөөний /07:00-15:00/, өдрийн /15:00-23:00/, шөнийн /23:00-07:00/ тогтоосон цагуудад иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, хөл хорионы дэглэмийг мөрдүүлж ажиллажээ.

Үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг ZOOM аппликейшн ашиглан тодорхой цагуудад бүртгэж, үүрэг гүйцэтгэж байгаа байршилд дээрх нөхцөл байдлын талаар шууд мэдээлэл хүлээн авч байснаараа онцлог байлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Барсболд: Нэг жилийн хугацаанд орлогогүй суусан учраас бид хөнгөлөлттэй зээл авах хүсэлт гаргасан

Засгийн газрын тэргүүн болон аялал жуулчлалын салбарын төлөөллүүдийн уулзалт үргэлжилж байна.
Монголын Аялал жуулчлалын холбоонй ТУЗ-ийн гишүүн, Discover Mongolia компанийн захирал Б.Барсболд салбарын өнөөгийн нөхцөл байдал болон Засгийн газарт хүргүүлэх гарц, шийдлийн талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
“Монголын аялал жуулчлалын салбарын сүүлийн 30 жилд тур оператор компани онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Харамсалтай нь цар тахалтай холбоотой нэг жил гаруйн хугацаанд хүнд байдалтай өнгөрөөж байна. Нийт 570 компанийн 15 хувь буюу 85 компани үүд хаалгаа барьсан. Нийт ажилчдын 49 хүн цомхтголд орсон байна. Үлдсэн 5800 гаруй хүн нь ч ажлын байрны эрсдэлд ороод байна. 2020 онд ямар ч орлогогүй ажилласан.
Аялал жуулчлалын эргэлт гаднаас ирж байгаа гаднаас ирж байгаа жуулчдад дээр тогтдог байсан. Эдийн засгийн 98 хувь нь хумигдсан. 607 гаруй сая ам.доллар салхинд хийссэн. Сэхээний өрөөнд байгаа хувийн хэвшлийн үйл ажиллагааг яаж амь оруулах юм бэ.
Хоёрдугаарт урт хугацаанд тогтвортой байлгах талаар бодолцох ёстой. Нэг жилийн хугацаанд орлогогүй суусан учраас бид хөнгөлөлттэй зээл авах хүсэлт гаргасан. Мөн нийгмийн даатгалаа төлж чадахгүйд хүрсэн тул үүнийг улсаас дааж үзэж болох уу. Харин нөгөөх нь санхүүгийн дэмжлэг үзүүлээчээ. Ямар нэгэн татвар төлөх байтугай ажилчдынхаа цалинг өгч чадахгүй байдалд хүрсэн” гэсэн юм.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн хувьд илүү нэмүү өртөг шингээх талын бодлого баримтална

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарынхантай уулзлаа.

“Өнөөдрийг хүртэл бид дэлхийд хангалттай импортлогч улс болж чадахгүй байгаа нөхцөл байдалтай байна. Өргөн уудам газар нутагтай. Сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усан цахилгаан станц манай баруун бүсийн аймгуудад хөгжих бүрэн боломжтой гэж судлаачид үздэг. Тийм учраас эрчим хүчний салбарыг тэргүүн чиглэл болгон дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангана. Цаашдаа бид эрчим хүч экспортлогч улс болох боломжтой. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцаас эхлээд олон төслийг зайлшгүй эхлүүлэх шаардлагатай.

Нийслэлийн хувьд аж үйлдвэржсэн байдлаар хөгжихөд эрчим хүч, дулаан цахилгааны хэрэглээ хангалттай биш. Иймээс газрын гүнд зайлшгүй хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Тэгж байж газрын дээрх ертөнц хөгжих боломжтой гэсэн зорилт дэвшүүлж байгаа.

Манай далайд гарцгүй орны хувьд тээвэр ложистик чухал. Богд уулын урд руу томоохон худалдааны төвүүдийг гаргах бодлогыг үе шаттай хэрэгжүүлэх ёстой. Энэ бодлогын дагуу ажиллаж байна. Мөн тээвэр ложистикийн чиглэлийн компаниудтай уулзах чиглэл барьж байна. Монгол Улс цаашдаа зөвхөн “импортлогч” биш “экспортлогч” улс болох чиглэлээр ярилцана.

Уул уурхайн хувьд илүү нэмүү өртөг шингээх талын бодлого баримтална. Нүүрсээ угаах, зэсээ боловсруулах энэ тал руу илүү ажиллана. Энэ бодлогыг эхний 10 жилд хэрэгжүүлж чадвал Монгол Улсын эдийн засаг одоогийн байгаагаас хэд дахин томрох орон зай байна гэж үзэж байгаа.
Монгол Улсыг тойрсон буюу дараах улсуудад:
БНХАУ 150 сая хүн
Япон 19 сая
БНСУ 28.6 сая
Турк 8.4 сая
Шууд нислэгтэй:
Герман Улс 108 сая
ОХУ 42 сая
Казахстан 10 сая жуулчин аялж байна.
Тэгэхээр Монгол Улсыг тойрсон маш том боломж байгаа нь харагдаж байна. Манай улстай түүхээрээ холбогддог, шууд нислэгтэй улсуудын хувьд үзүүлэлт ийм байна.
Энэ салбарыг эхлээд төр 100 хувь авч явж байсан. Үүний дараа төр огт оролцохгүй хувийн хэвшлийнхэнд даатгаад орхисон.
Өнөөдрөөс шинэ хуудас нээнэ. Төр хувийн хэвшлийн түншлэлийн цоо шинэ хугацаа өнөөдрөөс бодитой утгаараа эхлээсэй. Иймээс уламжлал хурал биш цөөн асуудлыг хэлэлцэн ажлын төлөвлөгөө гаргана. Улмаар УИХ болон Засгийн Газрын түвшинд шийдвэрлээд явна.
Аль болох зөвлөмж гаргадаг уламжлалт үр дүнгүй уулзалтуудаас татгалзаж, нэг шийдвэр гарч, ажил эхэлдэг байх нь зүйтэй юм.
Засгийн Газраас дундаж давхаргаа дэмжих бодлого барина. Аялал жуулчлалын салбарын орлого хүмүүст чиглэж очдогоороо онцлог. Иймээс манай улсад хөгжих бүрэн боломжтой. Нөгөө талаар маш үр өгөөжтэй салбар.
Манай аялал жуулчлалын салбарын хувьд агаарын тээвэр дээр сул. Билетний үнэ, өрсөлдөөн, глобачлал, нээлттэй байдал сул. Мэдээлэл нэгдсэн урсгалд орж чадахгүй байна. Компаниуд өөрсдөө маркетинг хийж, дэлхий дахинд нэгдсэн нэг ойлголт, сурталчилгааг хийж чадахгүй байгаатай холбоотой.
Байгалийн нөөцийн хувьд боломжтой, сурталчилгаа их муу. Дэд бүтэц сул. Орон нутгийн нислэгтэй холбоотой асуудлыг зайлшгүй хийх шаарддагатай. Дэлхийн орнууд буюу Япон, БНХУ, ОХУ, Хятад энэ асуудлууд дээр цогц.
Монгол Улсын аймаг, бүс нутгийн онцлогоор нь асуудлыг авч үзвэл илүү зохимжтойг Алсын хараа- 2050 хөтөлбөрт тусгасан.
Баян-Өлгий, Увс, Ховд аймгийг өвлийн аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний тал руу хөгжүүлэх нь зүйтэй. Хөвсгөл бол байгалийн аялал жуулчлалын бүс, Улаанбаатар хот соёлын аялал жуулчлалын бүс гэдэг байдлаар харах нь зүйтэй юм.
Хөшигийн хөндий морин спорт, казиногийн асуудлыг зайлшгүй хөндөх ёстой. Хэдийгээр шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулах ч хожмын нэг өдөр Монгол Улсад хэрэгтэй бол давс шиг үг хэлж, зоримог ажиллахаа илэрхийлсэн.
Аялал жуулчлалын салбарын хувьд 2020 онд цар тахалтай холбоотойгоор хүндрэл бэрхшээл тулгарч, нуруун дээрх ачаалал нэмэгдэж, 70.000 орчим ажлын байр шууд байхгүй болж, 130.000 орчим ажлын байр шууд бус утгаар эрсдэлд орсон гэдгийг статистик мэдээллээс харсан.
Наадмыг дэлхийн фистиваль болгох зорилт бий. Энэ мэтчилэн ямар баяр, тэмдэглэлт өдрүүдийг дэлхийн дахинд сурталчлан таниулах, цар тахлын дараа аялал жуулчлалын салбарыг хэрхэн дэмжих ажиллах боломж, дэд бүтэц, бүс нутгийн онцлогийг хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэж, богино хугацаанд буюу 2-3 сарын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргахыг хүслээ.
Вакцинжуулалт эхэлсэн. Хэрэв дархлаажуулалт амжилттай хэрэгжвэл хилээ нээнэ. Мөн гадаад худалдаа, дипломат уулзалтуудад уян хатан хандах бодлого баримталж байгаа” гэлээ.
Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Модид захидал илгээв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Модид захидал илгээжээ.

Тус захидалд, Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг шуурхай хүлээн авч, анхны 150 мянган тун КОВИД-19-ийн эсрэг вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар олгосонд Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Танд болон Энэтхэгийн ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэтхэг Улсаас вакцин хүлээн авсны маргааш буюу энэ сарын 23-нд бид КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын аяныг эх орондоо эхлүүлж, миний бие анхны тунг хийлгэснийг Танд сонордуулахдаа таатай байна. КОВИД-19 цар тахлын хүндрэл, бэрхшээлийг даван туулж, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахад Энэтхэг Улсын Засгийн газраас үзүүлсэн энэхүү сайн санааны дэмжлэг туслалцаа онцгой үүрэг гүйцэтгэж, Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бататгалаа.

Ерөнхий сайд Тантай ойрын үед утсаар ярьж, өөрийн биеэр гүн талархлаа илэрхийлэх завшаан тохионо гэдэгт итгэлтэй байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баасанцогт: Тэнд уулзалт болохыг мэдэж, зориуд бичиж, цацаж байгаа нь гүйцэтгэх ажиллагаа явуулсныг нотолж байна

“Parkview”хотхонд хууль хяналтын байгууллагад ажилладаг хүмүүсийн цугларалт болсон тухай видео бичлэг цацагдаад байгаа билээ. Энэ бичлэгт нэр дурдагдаад буй өмгөөлөгч Б.Баасанцогттой ярилцлаа.


Хэзээ, ямар уулзалт болоод яагаад нийтэд цацагдчихав аа?

-Найз нөхөдтэйгөө уулзсан,орж гарч байгаа орон сууцны хяналтын камерын бичлэг юм. Найзуудын жирийн уулзаж, ярьж хөөрч сууж байгаа үйл явдал шүү дээ. Амьдралын жаргал, зовлонгоо хувцаалцаж, он цагийг туулж яваа анд нөхдийн нэг оройны уулзалт Монголын нийгэмд дуулиан шуугиан тарьж, олон хүний ажил амьдралд заналхийлсэн зүйл болж хувирна гэж огт бодож, төсөөлж явсангүй. Нэг зүйлийг яс махандаа шингэтэл ойлгож авлаа. Монгол Улсад хүний эрх чөлөөг хууль хяналтынхан улан доороо гишгэлж, хэлмэгдүүлдэг болжээ. Бүр гэмт хэргийн бүлэглэл бий болчихсон байна, цаана чинь. Тэдгээр улс төр, хууль хяналтынхан багтсан бүлэглэл ямар ч хүнийг гутаан доромжилж хэн ч биш болгож чадах юм байна. Сүүлийн хэд хоногт болж өнгөрч байгаа үйл явдлуудаас харахад бусдын нэр хүнд, амьдралаар тоглоод зогсохгүй, анд найзуудын нөхөрлөлийг доромжилж байна шүү дээ. Хар бага наснаасаа найзалж, нөхөрлөж яваа бидний сайхан харилцааг биеэ үнэлэгч авч, зугаацаж цэнгэдэг гэсэн хямдхан, худал хуурмаг зүйл болгож, олон нийтэд буруу ойлголт төрүүлж байгаад маш их уур хүрч байна. Бас хүний хамгийн ариун нандин гэр бүлийн харилцаанд сэв суулгаж байгаад бүүр ч их уур хүрч байгаа. Хүн яагаад найз нөхөдтэйгөө уулзаж болдоггүй юм бэ. Тэнд байгаа төрийн албан хаагч, шүүгч болон бусад хүмүүстэй олон жил найзалж нөхөрлөж, хааяа уулзаж хоол идэж ярилцаж суудаг. Энд юу нь буруу юм байгаа юм бэ. Улстөржүүлж байгаагаас гадна гүйцэтгэх ажиллагаа явуулав уу гэж харж байна.

ЦЕГын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү албан ёсоор мэдээлэл хийхдээ арай зохисгүй зүйл болсон байж болзошгүй гэж шалгаж байгаа гэсэн….

-Тэр эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхэлж яваа, амьдралтай эмэгтэйчүүд юм билээ. Бүр тодруулж хэлэх юм бол манай найзын найз нар нь найзтайгаа уулзахаар ирснийхээ төлөө бохир улс төрийн золиосонд хэлмэгдэж, зарим хүний хэлж байгаагаар биеэ үнэлэгч болон хувирчихаад зогсож байна. Тухайн үед манай найз дээр ирээд, хамт сууж байгаад л гарцгаасан.

Хоёрдугаарт, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаныхан тэдгээр эмэгтэйчүүдийг амралтын өдрөөр ковидын шинжилгээ авна гэж хуурч хаалгыг нь онгойлгуулаад хүч хэрэглэн Эрүүгийн Цагдаагийн байранд аваачиж, 10 гаруй цаг хоол ундгүй дарамталж, хүч хэрэглэж байцаалт авсан юм байна билээ. Эрүүдэн шүүж, дарамтлан мэдүүлэг авсан асуудлаар дээрх эмэгтэйчүүд Хүний Эрхийн Үндэсний Комисс, Улсын Ерөнхий Прокурорын газар, Баянзүрх дүүргийн Прокурорын газар, ЦЕГ-ын тусгай субьектийн гэмт хэргийг мөрдөх хэлтэст гомдол гарган шалгуулж байгаа юм билээ. Дээрх байгууллагууд цагдаагийн ажилтнуудын эрүүдэн шүүсэн, дарамталсан асуудлыг шалгаж үнэн мөнийг тогтоох байх. Шуудхан хэлэхэд, хуулийг хамгийн сайн мөрдөх ёстой тангараг өргөсөн цагдаа нар хууль зөрчсөн маш ноцтой асуудал энд яригдаж байна.Дараа нь хууль зөрчсөнийхөө төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх нөхцөл байдал үүсээд байгааг тэд мэдэж байгаа болов уу.

Цагдаагийн байгууллагаас биеэ үнэлэгч авсан, данс руу нь мөнгө хийсэн гэж ярилцлага өгсөн шүү дээ. Цагдаагийн байгууллагын хариуцлагатай албан тушаалтан худлаа хэлсэн гэж үү. Танаас мэдүүлэг авсан уу?

-Надаас авсан. Гурван эмэгтэйг цагдаагаас дарамталж айлгаж, машин дотор авч яваад “Чи тэгж хэл, ингэж хэл” гэж шахаж шаардан, гурван өөр өрөөнд суулгаж байгаад “Тэр чинь хэргээ хүлээчихлээ. Одоо чи хүлээ, тэгж ярь”, “Та нар биеэ үнэлсэн гэж хэл, мөнгө авсан гэж хэл” гэх мэтээр огт болоогүй зүйлийг болсон мэтээр ярь гэж дарамтлан хүчээр мэдүүлэг авсан. “Биеэ үнэлсэн мөнгө авсан гэж хэл, үгүй бол чамайг шоронд хийнэ” гэж хүртэл дарамталсан гэсэн.

Нууц биш бол тэр бичлэг дээрх эмэгтэйчүүд яагаад цуварч орж гараад байсан юм?

-Бичлэг дээр байгаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бие биенээ мэддэг найз нөхөд. Эрэгтэй дээр эмэгтэй нь ирээд биднийг хүргэж өгсөн л асуудал. Дунд нь хоёр эмэгтэй орж гараад байгаа нь найз дээрээ ирээд түлхүүр өгч авалцаж явсан л хүмүүс. Үнэнийг хэлэхэд эрх барьж байгаа намын сайд, түүний мэдэлд байдаг Цагдаагийн байгууллагын алба хаагчдын зохион байгуулалттай, тодорхой зорилготойгоор хийгдэж байгаа ажиллагаа гэж харж байна.

Тангараг өргөж, мөрдөс зүүсэн төрийн тусгай албаныхан ийм ажиллагаа явуулж, хутгалдаж байгаад маш их харамсаж байна.

Цацагдсан бичлэг хаанаас гарсан бичлэг вэ. Эсвэл зорилготойгоор тусдаа хийгдсэн бичлэг үү?

-Тэр бичлэг дээр хэн нэгэн гар утсаараа юм уу, бичлэг хийдэг аппаратаар бичсэн юм болов уу гэж бодсон. Яагаад вэ гэвэл тэр бичлэгийн дүрс нааш, цаашаа татагдаж харагдаж байна лээ. СӨХ-оос авсан камерын бичлэг байлаа гэхэд захын хүн авах эрхтэй юу. Хууль хүчний тусгай эрхтэй байгууллага тэр бичлэгийг гаргаж тавьж байгаа гэдэг нь тодорхой.

АТГ, цагдаа, тагнуулын байгууллагад ажилладаг хүмүүс нэг дор цуглаж, уулзана гэдэг чинь хэн ч хар төрөхөөр шүү дээ. Зарим хэрэгт хамтарч, ярилцаж тохирдог байж болзошгүй гэх яриа сошиалд өрнөөд байгаа?

-Бид 2004 оноос хойш найзалсан найзууд. Нэг байгууллагад хамт ажиллаж байгаад одоо өөр, өөр ажил хийж яваа хүмүүс. Бид нар гэр бүлийн найзууд. Үүнийг нотлох зураг, хөрөг байгаа. Бас урьд нь хамт ажиллаж байсныг нотлох зураг байгаа. Тэр байранд уулзсан шиг уулзалтууд өмнө нь болдог л байсан. Чөлөөт цагаараа баар ресторан, гэр орондоо бид орж гарч уулзалддаг уулзалт өмнө нь зөндөө л байсан. Жирийн уулзалтыг зориуд улс төр болгож сошиалд сэвсэн. Анхнаасаа гүтгэж, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс цугларсан мэтээр харагдуулахыг зорьсон. Тэнд уулзалт болохыг мэдэж, зориуд бичиж, цацаж байгаа нь харин тэнд гүйцэтгэх ажиллагааг явуулсныг нотолж байна. Гүйцэтгэх ажиллагаа явуулаад дараа нь улс төр болгосон энэ бусармаг үйл ажиллагааных нь золиосонд ажлаа хийж явсан хэдэн шүүгч, найз нөхөдтэйгөө уулзах гэж очсон хэдэн эмэгтэйчүүдийн нэр хүнд, амь амьдрал сүйрч байх шиг байна. Энэ их хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр дагуулсан улс төрийн золиосонд эрдэнэт хүний амь үрэгдчих вий гэж айж байна.

Та зорилготой гэлээ. Зорилго нь юу гэж ?

-Харин та юу гэж бодож байна. Нэг орцны камерын бичлэг тавиад л, бүх сошиал хуудсууд, шар сайтуудаар төлбөртэй тараалгаад л, хэн нь ч мэдэгдэхгүй хуурамч аккаунтуудаар пост бичүүлээд л. Ер нь миний найз нөхөдтэйгөө нэг байранд уулзсан бичлэг энэ нийгэмд тийм сонин юм уу? Шуудхан хэлэхэд, энэ үйл ажиллагааг цагдаагийн байгууллага, эрх барьж байгаа намын пиарын баг бүх бүрэлдэхүүнээрээ хийж байна гэж хардаж байна. Мэдээж зорилго нь жирийн нэг өмгөөлөгч би биш. Сонгууль угтсан шүүх, болон тодорхой улстөрчийг онилсон зорилготой ажиллагаа. Шүүгч нарын шийдсэн хэрэгтэй холбоотой, Шүүхийн тухай хууль, өөрсдийн хууль бус үйл ажиллагаагаа далдлах, нийгмийн сэтгэл зүйг өөр тийш хандуулах гэсэн үйлдэл. “Төрийн ордны 3 давхарт шүүгчийг дуудаж хэнд хэдэн жилийн ял өгөхийг ярьдаг” гэх зохиолоо амилуулах гэсэн, түүнийгээ бодит болгохын тулд хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж, нийгэмд зохион байгуулалттайгаар тарааж байна. Гэтэл яагаад иргэдийн эрх ашгийг хөндсөн, бусдыг тагнаж чангасан гэх үйл явдал, баримтыг шалгахаас илүү шүүгч нар биеэ үнэлэгч авсан, мөнгө шилжүүлсэн гэж гүжирдэж байгаад маш их цочирдож, гайхаж байна.Өөрсдийн хуулиар олгогдсон эрхийг ашиглаж олсон баримтаар бусдын нэр төрд халдаж, нотлох баримт гэх зүйлийг захиалгаар олон нийтэд задруулж байгаа нь өөрөө гэмт хэрэг. Дахиад “Энканто” хотхонд нэр бүхий шүүгч нартай уулзсан байна гээд баахан хуурамч мэдээлэл тарааж, хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан зохиомол эвлүүлэг бүхий баримтаа тараах байх. Үнэхээр их мөнгө, эрх мэдэл явж байна. Өөрсдийн хэргийг энэ сэдвээр дарах гэж л оролдож байна. Хэн ч мэдэхгүй хэдэн нөхөд уулзаал биз. Тэр нь яагаад нийгмийн ийм том сэдэв болчихов оо гэдэгт дүгнэлт хийнэ биздээ.

Таныг ҮАБЗд ажилладаг гэсэн мэдээлэл явж байсан. Дараа нь ҮАБЗ таныг байгууллагадаа ажилладаггүй гэж мэдэгдэл гаргасан байна лээ. Аль нь үнэн юм бэ?

-Хариуцлагатайгаар мэдэгдэхэд би ҮАБЗ-д хэзээ ч ажиллаж байгаагүй, одоо ч ажилладаггүй. Ерөнхийлөгчийн Тамгын газарт хууль зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байсан. Тэр үед Төрийн ордонд нэвтрэх үнэмлэх олгож байсан. Тэр үнэмлэхийг л сошиалаар явуулаад байна билээ.

Зорилго нь намайг Ерөнхийлөгчийн хүн болгож, шүүгч нартай уулзаж хүнд ял өгүүлдэг, энэнийг байхгүй болгох үүднээс шүүхийн тухай хуулийг санаачилж, өөрчлөлт орууллаа гэж, шударга үнэний маск зүүж тоглож байна. Үнэхээр харамсаж байна. Би энэ хууль бус үйлдэлтэй тэмцэх болно. Нэр төрөө ч сэргээж, тийм ёс бус зүйл хийгээгүй гэдгээ баримттайгаар баталж харуулна. Улс төр хийж, тоглож болно. Гэхдээ хүний амьдрал, алдар нэр, эрх чөлөөгөөр тоглож болохгүй.

Та нарыг нэг хэрэг дээр хамт оролцож, шийдэж байсан гэх яриа бас гарсан. Ийм тохиолдол байгаа юм уу?

-Нэг хэрэг дээр хамт оролцож шийдсэн зүйл огт байхгүй. Шүүгч нар хуульд заасны дагуу өөрсдөд хуваарилагдсан хэрэг дээрээ ажилладаг. Тэр хэрэгт нь бусад найз нөхөд бид нэг ч оролцоотой байгаагүй. Өмгөөлөгч миний хувьд гэхэд хоёр шүүгч найзынхаа хэрэг дээр өмгөөлөл хийж байсан зүйл байхгүй. АТГ-т ажилладаг гэж хэлээд бгаа нь төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг компьютерт шивдэг хүн. Тэр хүн мөрдөн байцаалтын болон гүйцэтгэх ажиллагаа хийдэг эрхтэй хүн биш.

Шүүгч найзуудын чинь хувьд М.Энхсайхан, Б.Болор гэх мэт олны танил ултөрчдийн хэрэг дээр ажиллаж байсан гэж сошиалаар нэг ярьж байгаа?

-Анх Бат инженер энэ тухай сошиалд бичсэн гэж харсан. Түүнээс үүдэлтэйгээр буруу зөрүү мэдээлэл даамжирч цацагдсан. Надтай хамт нэр холбогдоод байгаа миний найз нар дотор улстөрчдийн хэргийг шийдсэн хүмүүс байж таарсан. Миний найз шүүгч Идэр Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийг шийдсэн. Нөгөө шүүгч найз маань М.Энхсайханд холбогдох хэргийг шийдсэн. Шүүгчийн хувьд хуваарилагдсан хэрэг дээрээ ажилласан шүүгч нар. Түүнээс биш нэг хэрэг дээр хэзээ ч хамт шийдэлцэж оролцож байгаагүй гэдгийг дахин хэлье. Шүүх үнэн цагааны дэнс, эрүүгийн хэргийн хувьд мөрдөн байцаалт явуулж, прокурор яллах дүгнэлт үйлдсэн хэрэгт яллах дүгнэлтийн хүрээнд л шийдвэр гаргадаг. Яагаад шүүгч, шүүх гээд дайраад байдаг юм. Шүүгч хүн хүн биш юм уу. Шууд хэлэхэд, энэ бол шүүгч нарт өгч байгаа сануулга, нөлөөлөх оролдлого гэж үзэж байна. Үүнийгээ саяхан баталсан Шүүхийн тухай хуулиараа нотолсон. Би шүүхийн байгууллагад жижүүрийн албанаас ажлын гараагаа эхэлсэн. Шүүх энэ хүмүүсийн улс төрөө хийдэг орчин, талбар биш. Шүүх шударга ажиллаж байгаа, улстөрчдийн нөлөөллийг сонсохгүй байхаар шүүх болохгүй байна, шүүхийн хонгил бий болсон гэж яриад байгаа улстөрчдийг илүү анхаарах хэрэгтэй.Бодит байдал дээр захиалгаар нийгмээр нь зүхүүлэх арга хэмжээг их мөнгөөр зохион байгуулж, сайтар найруулж хийж чадаж байна шүү дээ.

Шүүгч нарын шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбоотойгоор ийм үйл ажиллагаа явуулж байгаа гэх гээд байна уу?

-Тийм гэдэгт бүрэн итгэлтэй байна. Мөн эрх барьж байгаа нам, тэр намын сайдын шүүхийн тогтолцоог харлуулах гэсэн, УИХ-ын танхимд Ерөнхийлөгчийг гүтгэж байсан гүтгэлгээ үнэн болгох гээд л ЦЕГ-ыг хөдөлгөж байна шүү дээ. Эрх барьж байгаа нам, ЦЕГ хөдөлж байхад жирийн нэг өмгөөлөгч би ярилцлага өгч, олон нийтэд болж байгаа үйл явдлыг тайлбарлахаас өөр юу хийж чадах билээ. Эрх барьж байгаа намд цагдаа, тагнуул, АТГ гээд бүх хүчний байгууллага байна. Одоо шүүхийн нэр хүндийг унагааж, шүүгч нарыг тагнаж, нэг, хоёр шүүгч нараар туг тахиж, нийгэмд харлуулж байгаад шүүхийн тогтолцоог өөрийн хяналтад оруулах зорилготой үйлдэл юм. Шударга сайд, гишүүний дүрд тоглож, түүнийг бодит болгохын тулд золиос нь бидний хэдэн нөхөд байж. Шаардлагатай бол хэвлэлийн хурал хийж баримт мэдээлэл, бодит үнэнийг дахин дахин ярих болно.

Та нар хууль хяналтын байгууллагад хандсан уу?

-Би болон энд нэр дурдагдаад байгаа бүх хүн хууль болон хүний эрхийн бүхий л байгууллагад гомдол гаргасан. Гэхдээ энийг хэн нь ч шалгахгүй биз. Учир нь, өөрөө өөрсдийгөө шалгаж чадахгүй, тодорхой цаг хугацааны дараа эрүүдэн шүүсэн хэрэг шиг задарна. Гэхдээ цагдаагийн байгууллага өөрсдийн хууль бус гүйцэтгэх ажиллагааны баримтаа бүгдийг устгасан байх. Эдний үндсэн арга нь энэ юм байна. Мөн эрүүдэн шүүж дарамталсан асуудал дээр цагдаагийн дотоод тусгай байгууллагад нь мөн гомдол гаргасан.

Хуулийн байгууллагыг хувийн улс төрийн ашиг сонирхолдоо ашиглаж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл. Үүнийг нь гардаж хийж байгаа ажилтнуудыг цаг хугацаа шүүнэ. Эмэгтэй хүн ороод гараа л биз, тэр хүмүүсийг цагдаа хүч хэрэглэн авч явж, мэдүүлгийг нь зааж өгч, дарамталж гарын үсэг зуруулж, янхан гэх нэрийг зүүж өгсөн. Мөн хойноос нь хөөцөлдөж “Дахиж уулзах хэрэгтэй байна. Мэдүүлгээ нягталъя. Нөгөө газраа уулзмаар байна. Манай дарга бас уулзъя гэсэн, хүн явууллаа” гэх мэтчилэн утсаар ээлж дараалан яриад байгаа бичлэг нь байгаа.

Яагаад гэхээр ярьсан зүйлээ яриагүй гэх учраас яриаг нь бичиж авсан байгаа. Эдэнд баримтаа устгах хангалттай эрх байгаа. Үнэхээр том байна. Хэнд ч зохиомол хэрэг тулгаж, хэнийг ч худалдаж авч, худлаа хэлүүлж, хэнийг ч хүчирхийлж хэрэг хүлээлгэдэг юм байна гэдгийг харлаа. Үүний цаана нийгэмд өөрсдийгөө шударга гэж харуулах гэсэн зохиомол жүжиг. Хүний эрх, аюулгүй байдал, хувь хүний нууц гэх зүйл үнэндээ байхгүй болж. Эд нар зохиосон жүжгээ амь оруулахдаа үнэхээр мэргэшсэн юм байна. Улс төрийн золиосонд хэдэн хүмүүсийн гэр бүлийн амьдрал сүйрч байна. Бүр зарим нэг хүн нь амиа хорлох тухай яриа гарч байгаа. Дори гэх эмэгтэй манай найз руу утасдаж “Энд юу болоод байгаа юм бэ. Би амиа хорлолоо” гэж ярьсан байна лээ. Мөн өөр хоёр эмэгтэй нэгэн рүүгээ “би очихгүй, үхмээр байна” гэсэн мессэж бичсэн байна лээ. Улс төр хийх нь яах вэ. Түүндээ зүгээр ажлаа хийгээд явж байсан хүмүүсийг хутгахаа л больчих.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Дарханы замын бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болж байна

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай ярилцлаа.


УлаанбаатарДархан чиглэлийн авто замын өвлийн бэлтгэл ажил хэр хангагдав. Үүнээс яриагаа эхлэх үү?

-Дархан-Улаанбаатар чиглэлийн өвлийн бэлтгэл ажил, тэр дундаа Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр баригдах дараагийн хоёр урсгалын замын бэлтгэл ажлын төлөвлөгөөг энэ өвөлжингөө хийлээ. Өнгөрсөн намар тендер зарлагдаж, гүйцэтгэгчид тодорсон. Ингэхдээ Азийн хөгжлийн банкны зээлээр баригдаж байгаа замын нэгэн адил таван багц болгож зарласан. Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 24-нд бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж, долоо хоног бүрийн лхагва гариг болгон гүйцэтгэлээ шалгаж байна. Өнөөдрийн байдлаар замын бэлтгэл ажил 80 хувьтай явж байна. Гуравдугаар сарын 1 гэхэд 95, харин гуравдугаар сарын 15 гэхэд 100 хувь болгоно гэсэн төлөвлөгөөтэй байна.

Ийн ярихаар ДарханУлаанбаатар чиглэлийн зам 100 хувь ашиглалтад орно гэж ойлгоод байдаг шүү дээ. Аль багцын ажил вэ?

-Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа эхний хоёр урсгалыг шинэчилж байгаа юм. Шинэчилнэ гэдэг нь хуучин замыг нь хуулж, гүүр хоолойг нь сайжруулж шинээр хучилт хийнэ гэсэн үг.

Харин Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх багцын ажил бүр шинээр эхлэх юм. Уг банкных хоёр жилийн гэрээтэй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил гэрээ байгуулсан. 2023 оны арванхоёрдугаар сард гэрээ дуусна. Иймээс 2023 оны зун гэхэд ажил дуусчих болов уу. Гэхдээ байгалийн гэнэтийн гамшиг тохиолдохгүй бол шүү дээ. “Ковид-19” шиг хөндлөнгийн нөхцөл үүсэхгүй бол ажил цалгардахгүй явна гэсэн тооцоо, төлөвлөгөөтэй байгаа юм.

Таныг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдож ажлаа хүлээж авахад Дархан чиглэлийн замын ажил ямар түвшинд байсан бэ?

-Ажлаа хүлээж авахаас өмнө би дэд байсан шүү дээ. Гэхдээ Зам тээврийн сайдын тушаал гарч яам дотроо ажлын хуваарилалттай байсан. 2019 онд би хоёр том төсөл дээр голлож ажилласан. Тодруулбал, Зүүнбаян-Таван толгойн төмөр зам болон Налайхын авто замын төсөл дээр ажилласан. Иймээс Дархан чиглэлийн замын төсөлд тэр бүр орж ажиллаж чадаагүй.

2020 оны долдугаар сард Зам, тээвэр хөгжлийн сайдын албыг хүлээж авахад нэн тэргүүний ажил маань Дархан-Улаанбаатар чиглэлийн замын ажил байв. Тэр үед хоёр, дөрөвдүгээр багцын замын ажил гацчихсан, мэргэжилтнүүд нь орж ирээгүй, харин нэг, гурав, тавдугаар багцад ажиллах эхний хүч 2020 оны долдугаар сарын 10-нд ирсэн. Харин Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж байгаа таван багцын ажил наймдугаар сарын 15-нд эхэлсэн.

Өнгөрсөн онд Улаанбаатараас гарсан 37 км замыг бүрэн хучсан. Гурав, тавдугаар багцын тодорхой хувийг нь хучиж, бүх далангийн ажлыг дуусгасан. Үүнээс гадна дөрвөлжин болон дугуй хоолойн ажил дууссаны дараа буюу арваннэгдүгээр сарын 6-нд зорчих хөдөлгөөнийг нээсэн. Азийн хөгжлийн банктай хамтарч хоёр, дөрөвдүгээр багцад тендер зарлагдсан. Гуравдугаар сарын 20-ны үед тендерийн шалгаруулалт эцэслэгдэнэ.

Үүний дараагаар гэрээ байгуулж, гүйцэтгэгчид орж ирнэ гээд тооцоолохоор тавдугаар сарын 1-нээс хоёр, дөрөвдүгээр багцын ажил эхлэх болов уу. Гэхдээ өнгөрсөн намар Баянчандмань АЗЗА, Дархан АЗЗА компаниудаар хоёр, дөрөвдүгээр багцын 44 км замын далангийн өргөтгөлийг хийлгэсэн. Мөн хуучин хуулсан хэсэгт хусалт хийлгэж асфальт дээр байсан хэсгүүдийн бүх нүхийг бөглүүлсэн.

2020 оны өвөл хөдөлгөөн бага байсан ч “Дугуй хагарлаа, Зам муу байна” гэсэн зүйл гарсангүй. Тэгэхээр ахиц гарсан. Одоо гуравдугаар сарын 1-15-ны хооронд нэг гуравдугаар багцын гүцэтгэгчид ажлын талбайдаа гарна. Долдугаар сарын дундуур хучилтын ажлыг дуусга гэсэн шаардлага тавьж байгаа. Тавдугаар сараас хоёр, дөрөвдүгээр багцын гүйцэтгэгчид ажилдаа орчихвол бас учиртай. Гуравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 1-нд Европын сэргээн босголт хөгжлийн банкны таван гүйцэтгэгч ажлын талбайдаа гарна. Бид газар чөлөөлөлтийн ажлыг дуусгаж өгнө.

-Газар чөлөөлөлтийн ажил хэр түвшинд байна. Гарч байгаа хүндрэл бэрхшээл юу байна вэ?

-Нэгдүгээрт, Дархан-Сэлэнгэ газар тариалангийн бүс нутаг. Манайхан замаас хоёр гурван метрийн зайд тариан талбайн хашаагаа татчихдаг. Угтаа авто замын хуулиар хоёр урсгалыг заагласан замын голоорх тасархай цагаан зурааснаас хоёр тийшээ 50 метрийн зай Зам, тээврийн хөгжлийн яамны эзэмшилд байдаг. Харамсалтай нь салбарын энэ хуулийг орон нутгийн засаг захиргаа үл ойшоон газар олгочихдог. Ийм цөөнгүй хүндрэл гарлаа. Хоёрдугаарт, худалдаа үйлчилгээний объектыг бий болгохдоо замын хажууд байгуулчихдаг. Бараг замаас гарахгүй далангийн шороон дээр зогсож байгаад ногоо, жимсээ худалдаж авахаар байгуулдаг. Үүнийг зайлуулахад нэлээд асуудал гарлаа. Гуравдугаарт, төв суурин газруудад дулааны шугам сүлжээг зам руу ойртуулаад барьчихсан тохиолдлууд байна. Гэхдээ манай эрчим хүчнийхэн сайн ажиллаж байгаа. Өвлийг эс тооцон газраа ухаж хоолойнуудыг шилжүүлсэн. Дөрөвдүгээрт, шилэн кабелиудыг замын трасстай зэрэгцүүлээд тавьчихдаг. Нөгөөхийг нь шилжүүлэх ажил гарлаа. Үүнийг харилцаа холбооны газрынхан тодорхой хэмжээнд хийж байна. Ажлын явц ахицтай сайн байгаа. Тавдугаарт, холбоо, эрчим хүчний шугам яг замын хажуугаар явж өнгөрдөг. Бид “Энэ зам ирээдүйд дөрөв, зургаан урсгалтай болно” гэдгийг ерөөсөө тооцоохгүй байна. Бүр өндөр хүчдэлийн том багануудаа замын хажууд хийчихсэн нь нэлээд хүндрэл учруулж байна. Гэхдээ үүнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тусалж байгаа. Зургадугаар асуудал нь, мод тарьдаг. Мод тарих сайн. Гэхдээ замын хажуугаар тулгаад мод тарьчих юм. Яагаад замаас 10, 15 метрийн зайд тарьж болдоггүй юм. Тиймээс зам дээр тарьсан модыг шилжүүлсэн.

Засгийн газраас газар чөлөөлөлтөд зарцуулагдах төсвийг шийдэж, орон нутгийн засаг захиргаанд нь өгсөн. Орон нутгийн засаг захиргаанаас тайрсан модыг шинээр , зөөсөн модныхоо нүхийг ухаж услах, хавар газар гэсэхээр үргэлжлүүлэн ургуулах ажлыг хийж байна. Ийм зургаан нөхцөлтэй хүндрэл гарсан. Үүнээс гадна “Дарханы зам дөрвөн эгнээ болох нь” гэсэн сургаар төвлөрсөн газруудад замтай тулгаж хашаа барьчихдаг. Зарим нэг айлууд нь кадастраасаа илүү гаргаад барьчихсан, зарим нь кадастртай байсан ч газар чөлөөлөлтөд орчихсон байгаа юм. Энэ нь жаахан хүндрэлтэй, маргаантай байсан. Өнгөрсөн жил У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Хууль зүй дотоод хэргийн яаманд үүрэг өгч, тэр дундаа Сонгинохайрхан дүүрэгт байгаа айлуудын газар чөлөөлөлтийг сайн хийж өгсөн. Үүний хүчинд газар чөлөөлөлтийн ажил маш ахицтай явж байна.

-Дархан чиглэлийн замын ажилд Хятадаас ажиллах хүч орж ирэхүү?

-Ажиллах хүч гэхээр зам дээр ажиллах гэж байгаа бүх хүнийг Хятадаас орж ирнэ хэмээн буруу ойлгоод байгаа юм. Өнгөрсөн жил нэг, гурав, тавдугаар багцад нийт 32 хятад хүн ажилласан. Тэд бол төслийн удирдагчид, санхүүгийн болон үйлдвэр ажиллуулдаг нарийн мэргэжлийн хүмүүс. Бусад нь дан монгол ажилчид байсан. Энэ жил яг адил явна. Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголтын банкны төсөл нийлээд арван багц болно. Үүний нэг нь Монгол, бусад нь Хятадын гүйцэтгэгч компаниуд шалгарсан. Тэгэхээр энд арван багцын нийт 132 хятад мэргэжилтэн орж ирнэ. Бусад ажилчдаа бид дотоодын туслан гүйцэтгэгчдээс ажиллуулна.

-Дотоодоос гэхээр бас асуудалтай харагдсан. Өнгөрсөн намар замын ажилтай танилцаж байхад зам дээр ажиллах монгол залуус олдохгүй байна гэж албаныхан нь ярьж байсан?

-Өнгөрсөн жил тийм асуудал гарсан. Яг үнэнийг хэлэхэд манайхан бас их хариуцлагагүй. Дархан-Сэлэнгийн район бол газар тариалангийн бүс нутаг. Тиймээс намар наймдугаар сарын сүүл есдүгээр сарын эхээр нэг хэсэг нь хадлан тэжээлээ хадах, нөгөө хэсэг нь жижиг талбай, хашаандаа тарьсан хүнсний ногоогоо хураах, үлдсэн хэсэг нь үтрэм ургацын талбай дээрх улаанбуудайгаа хураах гээд явчихдаг. Ингээд ажиллах хүчгүй болдог хүндрэл хаа сайгүй байна.

Энэ хавиар би Монголын залуучуудын холбоонд хүсэлт тавина. Зарим Их дууд сургуулиудад ч хүсэлт тавина. Хуучин социализмын үед оюутнуудыг зуны хөдөлмөрийн талбарт ажиллуулдаг байсан. Тэр байтугай арван жилийн хүүхдүүд жилд хоёр удаа 14 хоног ажил хийдэг байлаа. Ингэж хүүхдүүдийг ажлын дөртэй болгодог байсан. Яг үнэндээ одоогийн оюутнууд хүрз барьж үзэлгүй төгсөж байна шүү дээ. Зам дээр нэг ажиллад “хөрс хуулалт гэж ийм юм байна, суурийн далангуудыг ингэж тавьдаг юм байна, хучилтыг ингэж хийдэг юм байна, цементээр бэхжүүлсэн үеийг ингэж тавьдаг юм байна, тоног төхөөрөмж нь ингэж ажилладаг юм байна гэдгийг үзэг, мэдэж аваг. Мянга сонсохоос нэг үз гэдэг. Ингэж байж сайн инженерүүд гарч ирнэ. Ер нь цаашдаа ХААИС, ШУТИС-ийн уул уурхай, барилга, зам ч гэдэг юмуу, ийм чиглэлээр төгсөж байгаа оюутнуудыг зуны бүтээн байгуулалтад ажиллуулбал тухайн оюутан төгсөөд үйлдвэрт ажиллахад наад захын мэдэгдэхүүнтэй болох юм байна лээ. Тиймээс энэ жил зам дээр ажиллуулах хүсэлт гаргана. Миний бодох нэг хэрэг, сургуулиуд үүнийг хэрхэн хүлээж авах нь мөн өөр асуудал. Болно бүтнэ л гэж төлөвлөж байна.

-Дарханы дөрвөн эгнээ замын хоёр эгнээг нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, нөгөө хоёр эгнээг нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгаа. Зам барих гүйцэтгэгчийн тендерийн шалгаруулалтад Засгийн газар оролцдогуу?

-Эцсийн шийдвэрийг дээрх банкууд гаргана шүү дээ. Яам зөвхөн зарлаж байгаа. Гэхдээ тендерийн бичиг баримт, нөхцөлөө банкуудад өгдөг. Банк санхүүгийн байгууллага бүгдийг нь хянасны дараа эцсийн шийдвэрийг яаманд өгнө. Тэрийг бид өөрчлөх ямар ч боломжгүй. Санхүүжүүлж байгаа байгууллага өөрийн дотоод журамдаа тааруулж хийнэ. Хүнээс юм гуйж байж “Үгүй ээ, энэ компанид өгье” гээд суугаад байж болохгүй. Тендерийн шалгаруулалтыг яамнаас хийгээд “Ийм кмопаниуд оролцлоо, материал нь энэ” гээд өгөхөөр дээрх банкууд эцсийн шийдвэрийг өөрсдөө гаргадаг. Үүнийг хүмүүс яаманд хэдэн хүн тойрч сууж байгаад хэдэн хятад компаниуд тендер өгчихсөн мэтээр ойлгоод байгаа юм. Нөгөө талаас манай үндэсний авто замын компаниудад нэг дутагдал байгаа нь олон улсын банк санхүүгийн шаардлагыг хангаж чадахгүй байна.

-Яагаад, ямар шаардлагыг нь хангаж чадахгүй байна гэж?

-Хийсэн ажил нь тэдэн сая доллараас дээш байна гэдэг юм уу, эсвэл банкны барьцаанд хоёр сая ам.доллар байршуулна гэхээр тэр мөнгийг нь байршуулах компани байхгүй байна шүү дээ. Харин Европын сэргээн босголт хөгжлийн банкны тендерийн нэгдүгээр багцад “Арж капитал” болон “М-Ойл” гэдэг хоёр компани нэгдэж ороод тендерт ялсан. Энэ бол олон улсын том тендерт монгол компани ялж байгаа анхны тохиолдол. Үүнд би их сайшаалтай хандаж байгаа. Тиймээс Монголын авто замын компаниудад “Та нар олон улсын тендерт гурав дөрвүүлээ нэгдээд баг болж орооч. Өсч томрохоо бод. Үндэснийхээ зах зээлийг хамгаалаач ээ” гэдгийг байнга хэлдэг. Надад хэлэхээс цааш арга байхгүй шүү дээ. Ямар тушаал гаргалтай биш. Цаашид үндэсний компаниуд ийм маягаар ажиллавал их л сайн байна. Энэ бол сүүлчийн тендер биш. Ирээдүйд олон төсөл зарлагдана.

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2, 4 дүгээр багцын замыг барих гүйцэтгэгч компани нь гэрээгээ цуцалсан. Үүний оронд ажиллах гүйцэтгэгч компанийн тендер шалгаруулалт зарлагдсан уу?

-Зарлагдсан. Энэ хоёр багцад Шинжаан уйгарын компани шалгарсан байсан. Бид ажлаа хий гэдэг шаардлага тавьсан. сүүлдээ Азийн хөгжлийн банкинд “Энэ компани чинь ажил хийхгүй байна. Сольж өгнө үү” гэдэг хүсэлт явуулсан. Тэр хоёр компани нь “Бид гэрээнээсээ татгалзъя” гэсэн мэдэгдлийг Азийн хөгжлийн банкинд өгсөн байсан. Ингээд бид тендерийн бичиг баримт боловсруулах ажилдаа орсон. Боловсруулаад Азийн хөгжлийн банк хянаж, тодорхой засваруудыг хийсэн. Үүний дараагаар олон улсын тендер зарлагдсан. Гуравдугаар сарын 15-ны үеэр энэ тендер нь нээгдэх болов уу. Ингээд 45 хоногийн хугацаанд тендер шалгаруулж, мэдэгдлийг нь гаргаснаар Азийн хөгжлийн банк эцсийн хариуг манайд өгнө. Үүний дараа шалгарсан компанитай яам ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулна. Ингээд ажлын талбарт гарна.

-Зам барихаас гадна арчлалтын асуудал чухал. Энэ чиглэлд хэр анхаарч ажиллаж байгаа вэ?

-Сүүлийн 30 жил хатуу хучилттай авто замыг маш эрчимтэй барьсан Харамсалтай нь бид барьсан замаа арчлах асуудлыг орхигдуулсан. Зам эвдрэх нь хоёр шалтгаантай юм билээ.

Нэгдүгээрт, зам арчлалтад төсвөөс өгдөг мөнгө аманд ч үгүй хамарт ч үгүй дуусдаг. Өгсөн төсөв нь авто замын засвар арчлалтын (АЗЗА) компанийн хэдэн хүний цалинд явчихдаг. Яг талбайд хийгдэх ажилд хүрэлцдэггүй. Хоёрдугаарт, барихаа урьтал болгоод засах ажлаа хойш тавьчихдаг. Энэ хоёр шалтгаанаас болж сүүлийн 30 жил баригдсан замын арчлалт туйлын хангалтгүй байсан. Азийн хөгжлийн банкны зээлээр баригдсан замын босоо чиглэлийн замуудаас хэдэн доллар үлдсэн. Түүгээр бид гадаргуугийн боловсруулалт хийдэг тоног төхөөрөмж авахаар Азийн хөгжлийн банкны олон улсын тендер зарлагдсан. 10 жилд хатуу хучилттай зам хоёр см-ээр элэгддэг юм байна. Тэгэхээр 8-10 жил тутамд хоёр см-ийн элэгдлийг нөхөх ёстой. Гадаргуугийн боловсруулалт хийдэг тоног төхөөрөмж нь хялбарчилсан байдлаар зам дээрээ шууд хоёр СМ-ийн асфальтан хучилт хийгээд зузаатгачихдаг. Олон улсын тендер зарлагдаж тоног төхөөрөмж ороод ирэхээр хамгийн өндөр насжилттай зам дээр гадаргуугийн боловсруулалтыг хийнэ.

Монгол Улсад 32 авто замын засвар арчлалтын компани бий. Үүний 12 нь хувийн хэвшлийнх, 20 нь төрийн өмчийнх. Эдгээр компаниудтай онлайн хурал хийх гэж байна. 2021 онд авто замын нүхийг арилгая гэж байгаа. Манайхан хурдны замаар давхиж байгаа аятай явдаг. Тэгээд жижигхэн нүх таарахаар тойрч гарах гээд онхолддог асуудал бий. Нуух юм байхгүй. Тиймээс энэ нүхнүүдийг бөглөе. Хоёрдугаарт, есөн метрийн өргөнтэй голоороо цагаан зураастай зам байлаа гэхэд гадна талаар нь нэг метрийн шороон далан байдаг. Бороо орохоор шороон дээр ус тогтож доошоогоо шингээд даланг норгочихдог. Ингээд чийгтэй далан дээгүүр даацтай машин явахаар суулт өгч хатуу хучилттай зам хагардаг. Ерөөсөө л эвдрэлийн гол шалтгаан нь энэ. Дээрээс нь тэмдэг тэмдэглэгээ гэсэн гурван зүйлд илүү анхаарч ахиу мөнгө төсөвлөе гэдэг байдлаар бодлогоо гаргаад явж байна.

-Үүнээс гадна “энэ гүүрэн дээгүүр тэдэн тоннын машин зорчино” гэсэн тэмдэглэгээ байдаг ч үүнийг зөрчдөг шүү дээ. Үүнийг яаж засах вэ?

-Хамгийн их даац хэтрүүлдэг зам нь Зам-Үүд-Улаанбаатар чиглэлийн зам. Эрээнээс 50-70 тонн ачаатай машинууд орж ирдэг. Орж ирээд ачаагаа зохицуулсан гэдэг ч нэг гол дээрх даралт 10 тонн байвал 16, 17 тонн болгоод нийслэл рүү явчихдаг. Үүнтэй холбоотой янз бүрийн яриа гардаг. Өөрөөр хэлбэл, хэмждэг газрынх нь хүмүүс наана цаана будлиан үүсгэдэг, зогсоож байгаад шөнө гаргадаг гэдэг хардлагууд олон бий. Энэ нь ч үнэний ортой. Өнөө өглөө би Авто тээврийн төвүүдтэй цахим хурал хийж Баян-Өлгий, Увс, Замын-Үүдийн Авто тээврийн төвийн дарга нарт даацын хэтрэлтийн асуудлаар ярилцлаа. Хурлаар “Энэ асуудлыг яаж шийдэх, хэрхэн хязгаарлах шийдлээ гаргахгүй бол зам засвар дээр нь нэг ч төгрөг тавихгүй” гэдгээ хэлсэн. Учир нь зам зас гээд хэдэн төгрөг өгдөг. Нөгөө даац хэтрүүлсэн машинууд яваад буцаагаад эвдэлчихнэ. Ингэж мөнгө үрээд яах юм бэ. Үүнээс гадна энэ долоо хоногт АЗЗА-уудтай хурал хийнэ. Ингэхдээ “Зам засварын төсвийг нь өгнө. Хамгийн түрүүнд замын нүхнүүдээ чанартай бөглө. Хоёрдугаарт, хөвөөнүүдээ тэгшитгэ. Гуравдугаарт, тэмдэг тэмдэглэгээнүүдээ янзал. Удахгүй дулаарахаар шар усны үер болно. Тиймээс дугүй болон дөрвөлжин бүх хоолойнуудынхаа цэвэрлэгээг хий” гэдгийг үүрэг болгоно. Тэгэхгүй бол хог шороонд хоолой нь битүүрчихээд ус нь хуримтлагдаад зам дээгүүр гарчихдаг. Ус ширүүхэн орж ирвэл замын даланг сэт татчихдаг. Ийм хэдэн зүйлийг хийх гэж байна.

-2021 онд Дарханы замаас гадна авто замын томоохон ямар бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа вэ?

-Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн хоёр том суурин газрыг холбосон авто зам давдаг Монголын хамгийн өндөр даваа бий. Энд одоогоор 20 орчим км замын ажил үлдсэн. Үүнийг дуусгах төлөвлөгөөтэй байна. Мөн Баян-Өлгий аймгаас цааш Цагааннуур боомт руу чиглэсэн 25.8 км хатуу хучилттай авто замыг Азийн хөгжлийн банкны зээлээр хоёр жилийн хугацаатай барина. Ажлаа гуравдугаар сарын 15-нд эхэлнэ шүү гэдгийг боомтын хурлаар Аймгийн Засаг даргад нь хэлсэн. Гуравдугаар сарын сүүлчээр би газар дээр нь очиж ажлын явцтай танилцана. Дээрээс нь Баян-Өлгий аймгийг тойрсон 18.86 км зам бий. AH4 буюу олон улсын чанартай зам Баян-Өлгий аймгийг тойрч баригдаж байгаа. Мөн Ховд голын 200 метр гүүр гэсэн гурван том ажил босоо чиглэлийн авто замд байна. Энэ ажил үргэлжлээд явна.

Харин Налайх чиглэлийн зам энэ жил дуусна. Одоогоор 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Одоо хоёр дахь хучилт хийгдэнэ. Таван ширхэг явган хүний гүүр баригдана. Хажуугаар нь явган хүний болон дугуйн зам тавигдана. Мөн замын дагуу гарцуудаас бусад бүх газруудад туузан хашлага хийнэ. Ингээд бүрэн утгаараа энэ жил ажил нь дуусна. Гуравдугаар сарын сүүлээс гүйцэтгэгч компани ажлын талбайдаа гарна. Дарханы замаас гадна барьж байгаа томоохон замуудыг дурдвал эдгээр байна. Үүнээс гадна жижиг замын ажил олон бий.

-Засгийн газраас Богдхан төмөр зам төслийг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Үүний судалгаа тооцоолол нь гарсан болов уу?

-Төмөр замын тээврийн хэрэглээ нэмэгдэж байгааг та бүхэн сонин хэвлэлээс уншиж байгаа байх. Өнгөрсөн онд 30 сая тонн ачаа тээвэрлэлээ. Үүний ихэнх нь Улаанбаатар хотын дундуур тавигдсан төмөр замаар явж байгаа. Тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж галт тэрэгний тоо олшрох тусам авто болон төмөр замын нэг түвшинд огтлолцсон замуудад тэр хэмжээгээр түгжрэл үүснэ. Тиймээс Улаанбаатар руу орж ирэх ачаанаас бусад бүх ачааг Богд уулын урдуурх замаар явуулна гэсэн төсөөлөл олон жилийн өмнөөс яригдсан.

Зам дагаж хөгжил гэдэг бол зүгээр нэг үг биш. Би ганцхан жишээ хэлье. 1949 онд Улаанбаатараас Сүхбаатар хүртэлх 400 км төмөр зам нээгдэж, Улаанбаатар төмөр зам ашиглалтад орсон. Дараагаар нь 1955 онд Замын-Үүд хүртэл баригдаж, 1956 оны нэгдүгээр сарын 1-нд Монгол-Хятадын хооронд төмөр замын хөдөлгөөн нээсэн байдаг. Ингээд Эрдэнэт, Сэлэнгэ, Дархан, Зүүнхараа, Багахангай, Багануур, Чойр, Сайншанд, Улаан-Уул, Замын-Үүд гээд суурьшлын бүсүүд төмөр замаа дагаад суурин газрууд бий болсон. Тэгэхээр бидэнд ямар оюуны өвчин байна гэхээр хот руу л ороод ирвэл жаргал байгаа мэтээр нэг газар бөөгнөрч байна. Албан бус тоогоор 1.3-1.5 сая хүн Улаанбаатар хотод амьдарч байна гэсэн мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын бараг 50 хувь нь Улаанбаатар хотдоо шигсэн. Засгийн газраас Улаанбаатарыг тэлэх бодлого явуулж байгаа. Дээрээс нь суурьшлын бүсүүдийн төвлөрлийг сааруулах эх үүсвэр нь Богд уулыг урдуур нь тойрсон 100 гаруй км төмөр замын ажил. Энэ зам нь Рашаант өртөөнөөс салаад Хангай зөрлөг дээр ирнэ. Ногоон толгойгоос Рашаант хүртэлх, Хангай зөрлөгөөс Багахангай хүртэлх замын хэвгийг өөрчилнө. Нийтдээ гар хүрч хийх ажил нь 166 км замын бүтээн байгуулалт байна.

-Ажил нь хэзээнээс хийгдэх вэ?

-Ер нь шахуу төлөвлөгөөтэй. Ерөнхий сайд чиглэл өгсөн. Бид бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж байна. Энд санхүүгийн асуудал хамгийн хүнд байна. Учир нь улсын төсөвт суугаагүй. Олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээл авна гэвэл хоёр жил болно. Та бүхэн мэдэж байгаа байх. Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил 2019 оны долдугаар сарын 26-нд эхэлсэн шүү дээ. Ирэх зургадугаар сард эхний галт тэргийг явуулах гэж байна. Өөрөөр хэлбэл, дэлгэмэл уртаараа 463 км замын бүх гүүр хоолойг хоёр жилийн дотор барилаа. Тэгэхээр 166 км зам барина гэдэг бол нэг их ядаад байх ажил биш. Үндэсний компаниуд ороод өлхөн хийчихнэ. Энд гурван том туннель байгаа. Тэр тунелиүдийг яах вэ гэдэг толгойн өвчин байна. Техникийн шинэчлэлийг хайж байна. Гадныхантай манай Төмөр замын бодлогын газрынхан холбогдож байна. Ямартаа ч бэлтгэл ажлын төлөвлөгөөг гаргаж Засгийн газарт танилцуулна. Бэлтгэл ажил дууссаны дараа зам барилгын ажил ийм хугацаанд явна гэдэг зүйлээ гаргаж өгөх нь бидний үүрэг.

-Ажиллах хүч нь дотоодоосоо юу?

-Тэгнэ. Цэрэг болон үндэсний компаниуд ажиллана. Зүүнбаян-Таван толгойн ажлыг Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа анги нэгтгэлүүд, Монголын замын 96 компани орж хийсэн. Монголчууд өөрсдөө 6-8 мянган тоннын жинтэй галт тэрэг явах замыг барьчихсан байгаа биз дээ. Хамгийн урт гүүр нь 202 метр. Өнөөдрийн байдлаар 10 гүүр нь 100 хувийн гүйцэтгэлтэй, бусад гүүр нь 90-ээс дээш хувийн гүйцэтгэлтэй явж байна. Тавдугаар сарын 15-нд дуусгана гээд сууж байна.

-Гашуусухайт, Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил хэр ахицтай явж байна?

-Энэ өвөл тасралтгүй явсан. Зэвсэгт хүчний жанжин штаб, Улаанбаатар төмөр замынхан тасралтгүй ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 463 км замын 330 км-т нь төмөр замын дээд бүтцээ угсарсан байна. Одоо чигжих ажил үлдэж байна. Цаана нь 133 км замын ажил үлдэж байна гэсэн үг. Зургаан зөрлөг байгаа. Тухайлбал, хоёр, гурав, зургадугаар зөрлөгийн замын ажил 100 хувь, нэгдүгээр зөрлөгийнх 90, дөрөвдүгээр зөрлөгийнх 20, тавдугаар зөрлөгийнх 95 хувьтай байна гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, зөрлөг гэдэг нь хэд хэдэн замтай, замуудаа сумаар холбодог, шилжүүлдэг нүсэр ажил. Тавантолгой-Гашуусухайт, Таван толгой-Зүүнбаян төмөр замын ажил өвлийн хүйтнийг үл харгалзан бүтээн байгуулалт хийгдсэн. Энэ дашрамд, тэнд ажилласан бүх замчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлмээр байна.

-Гашуунсухайтын төмөр зам хилтэйгээ яаж огтолцох вэ?

-Ямар нэгэн асуудал байхгүй. Гадаад яам хил огтлолын цэгээ урьдчилсан байдлаар тохирсон. Одоо эцсийн байдлаар тохирч цаасан дээр буулгаж албажуулна. Үүний дараагаар Монгол-Хятадын 1955 онд байгуулсан төмөр замын хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудлыг Монгол-Хятадын Зам тээвэр, хөгжлийн яам хооронд хийгдэнэ. Оны өмнө арванхоёрдугаар сарын эхээр БНХАУ-ын Тээврийн яамны сайдтай онлайн уулзалт хийж хоёр талаасаа ажлын хэсэг гаргая гэж ярьсан. Манай яамны ажлын хэсэг гарсан, нэрсийг нь Хятадын тал руу явуулсан. Удахгүй Хятадын талаас ажлын хэсгийнхээ нэрсийг ирүүлнэ. Ингээд хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг хоёр талын ажлын хэсэг хийнэ.

-Цариг зөрөх үү?

-Зам-Үүд-Эрээн шиг л гэсэн үг. Манай өргөн царигтай буюу 1520 мм-тай галт тэрэг Эрээн рүү гараад талбай дээр нь ачаагаа буулгасны дараа Эрээний талаас нарийн цариг руугаа шилжүүлээд аччихдаг. Цаанаас ирэх нарийн цариг Замын-Үүдээр орж ирдэг шүү дээ. Нарийн царигаар орж ирсэн Хятадын вагонтой ачааг буулгаад өргөн цариг руу шилжүүлээд ачдаг.

Яг ийм ажиллагаа Ганцмод Гацуусухайт хооронд хийгдэнэ гэсэн үг.

-Шилжүүлэн ачилтын төлбөрийг аль тал нь хариуцах вэ?

-Хүлээж авч байгаа тал хариуцна. Өөрөөр хэлбэл, манайх хүлээж авбал манайх хариуцна. Нөгөө тал хүлээж авлаа гэхэд нөгөө тал хариуцна

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй: Эхний ээлжинд тусламжийн вакцин өгөх орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулсан

БНХАУ-ын Засгийн газар болон Ардын чөлөөлөх армиас тусламжаар илгээсэн 300 мянган тун коронавирусийн вакцин тээвэрлэсэн Монгол Улсын агаарын тээврийн тусгай үүргийн онгоц 22ны өдрийн орой Улаанбаатар хотын Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд газардсан юм. Энэ талаар БНХАУаас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай ярилцлаа.


БНХАУаас Монгол Улсад хандивласан коронавирусын вакцин 22-ны орой Улаанбаатар хотод ирж Монголын талд албан ёсоор хүлээлгэн өглөө

-COVID-19 цар тахал дэгдсэнээс хойш, хоёр улс цар тахалтай тэмцэхээр хамтран ажиллаж, холбогдох яамд, байгууллага вакцины асуудал болон бусад салбарт нягт харилцаа холбоотой ажиллалаа. Хятад улсын вакцин гаргаж авах судалгаа амжилттай болж хэрэглээнд нэвтрүүлсний дараа тусламжийн вакцин эхний ээлжинд өгөх орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулсан юм. БНХАУ-аас Монгол Улсад 300 мянган тун буюу 150 мянган хүний вакцин хандивласан бөгөөд энэ нь Хятадын эмийн үйлдвэрийн Синофарм групп үйлдвэрлэсэн идэвхгүйжүүлсэн вакцин юм. Талуудын хамтын хичээл зүтгэлээр вакцин тээвэрлэсэн тусгай үүргийн онгоц 22-ны өдрийн орой ойролцоогоор 23 цагийн үед Улаанбаатар хотод саадгүй газардаж, вакциныг амжилттай тээвэрлэн хүргэсэн. Талууд онгоцны буудал дээр вакцин хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа зохион байгуулж, миний бие Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы хамт уг үйл ажиллагаанд оролцсон.

Монгол Улс бол Хятад улсын тусламжийн вакцин хүлээн авч буй орнуудын нэг гэдгийг та сая дурдлаа. Энэ нь Хятадын тал Монгол Улсын цар тахлын эсрэг тэмцлийг ихээхэн дэмжин тусалж буйг бүрэн илтгэж байна. Цар тахлын эсрэг хоёр улсын өрнүүлсэн хамтын ажиллагаанаас та товч танилцуулна уу?

-Хятад, Монгол хоёр улс нь хаяа залгасан найрсаг хөршүүд. Хоёр улсын ард түмэн уламжлалт бат бэх найрамдалтай. Цар тахлын үед хоёр улс харилцан тусалж, нэг нэгнээ дэмжин, үүгээрээ хөрш орнууд хамтран цар тахалтай тэмцсэн түүхэн хуудсыг хамтдаа бичлээ. Энэхүү үйл явдал Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөр түвшинг бүрэн дүүрэн харуулж байна.

Цар тахал дэгдсэний дараа Монголын ард түмэн Хятадын цар тахлын эсрэг тэмцлийг идэвхтэй дэмжин тусалж, Хятадын ард түмэнд 30 мянган хонь хандивласан явдал Хятадын ард түмний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн. Хятад улс лийрийн хариуд тоор барьж, халдвар тархалтаас урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлсэн ажлын туршлага, мэдээллээ шуурхай хуваалцсан төдийгүй олон удаагийн буцалтгүй тусламжаар Монголын талд дэмжлэг үзүүлсэн.

Хоёр улсын холбогдох яамд, байгууллагууд цар тахлын эсрэг нягт хамтран ажиллаж, эрүүл мэндийн нэгдлийг бий болголоо. Хятад, Монгол хоёр улсын хуурай газрын хил урт хэдий ч бид хил дамнасан халдварын тохиолдолгүй байх зорилтоо амжилттай биелүүлэн хоёр улсын ард түмний эрүүл мэндийг үр дүнтэй хамгаалсаар байна.

Талууд “Нэг бүс нэг зам” санаачилга болон Монголын хөгжлийн стратегийн уялдааг бэхжүүлж, ажил үйлдвэрлэлийг сэргээх, цар тахлын сөрөг нөлөөллийг даван туулахаар хичээн ажилласан. Бид “Ногоон гарц”-ыг шуурхай нээснээр хоёр орны худалдааг дэмжин, томоохон хамтарсан төслүүдээ тогтвортой үргэлжлүүлж байна. Өнгөрсөн жилийн байдлаар Хятад улс Монгол Улсын хамгийн том худалдааны түнш хэвээр байгаа ба хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөн ирээдүйтэй гэдгийг харуулсан. Хоёр улсын харилцаа цар тахлын сорилтыг давснаар илүү амжилттай хөгжих болно гэдэгт итгэж байна.

Өдгөө, дэлхий нийтэд вакцины эрэлт, нийлүүлэлтийн асуудал маш хүнд байна. Хятад улс Монголын талд вакцин хандивласныг та юу гэж харж байна?

-Хятад улс Си Жиньпин даргын дэлхий нийтэд хандан мэдэгдсэн “Хятад улсын “Covid-19”-ийн эсрэг вакциныг дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгож, хөгжиж буй орнуудад вакцины хүртээмжтэй, үнийн боломжит байдлыг биелүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулна” гэсэн амлалтаа тууштай хэрэгжүүлж байна. Хятадын судалж гарган авсан коронавирусийн вакцин хэрэглээнд нэвтэрмэгц хамгийн түрүүнд хөгжиж буй орнуудад хандивлаж байгаа. Монгол Улс бол Хятадын тусламжийн вакциныг хүлээн авсан эхний орнуудын нэг. Энэхүү вакцин бол Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн нэг, мөн Хятад улс хүн төрөлхтний эрүүл мэндийн нэгдлийг бий болгоход оруулж буй бодит хичээл зүтгэлийн илэрхийлэл юм.

Хятад, Монгол хоёр улс нь цар тахлын эсрэг хамтран тэмцэж, чин сэтгэлээрээ харилцан тусалдаг найрсаг түншүүд. Хятад улсын хандивласан 300 мянган тун вакцин нь Монголын ард түмнийг гэх Хятадын ард түмний нөхөрсөг сэтгэлийг тээж байгаа. Мөн Хятад улс Монголын талын цар тахлын эсрэг тэмцэлд үзүүлж буй бодит дэмжлэг юм.

Таны хэлсэнчлэн, одоо дэлхий нийтэд коронавирусийн вакцины үйлдвэрлэл дутмаг, эрэлт, нийлүүлэлт бэрхшээлтэй байна. Хятад улс дотооддоо вакцины нийлүүлэлт хангалттай биш байгаа нөхцөлд, бэрхшээлийг даван туулж, эргэлзэлгүй Монгол Улсад 300 мянган тун вакцины буцалтгүй тусламж үзүүлж байгаа нь хоёр улс цар тахлын дарамтыг давж чадахуйц нөхөрлөлтэй, жинхэнэ найзууд гэдгийг дахин баталж байна.

Эдгээр тусламжийн вакцин хоёр улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж цар тахлыг хамтдаа ялахад шинэ эрч хүч өгч байна. Мөн ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах гэсэн Монголын талын хичээл зүтгэлд нааштай үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна.

Хятад улс Монгол Улсаас гадна өөр ямар орнуудад тусламжийн вакцин өгсөн бэ?

Хариулт 4: Вируст хил хязгаар гэж байхгүй. Хүн төрөлхтөн нийтлэг нэг хувь заяатай. Нэгдмэл байж, хамтран ажиллах нь цар тахлыг ялах хамгийн хүчтэй зэвсэг. Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн үзэл баримтлалыг ямагт баримталж, олон улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулж байна. Өнөөдрийн байдлаар Хятад улс 53 хөгжиж буй оронд вакцины тусламж үзүүлээд байна. Мөн 22 оронд вакцинаа экспортолсон. Хятадын тал ДЭМБ-ын “COVAX” хөтөлбөрт идэвхтэй оролцож, “CO­VAX” хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлэх шийдвэр гаргасан. Эдгээр вакцин голчлон хөгжиж буй орнууд хэрэглэхэд зориулагдсан. Хятадын тал холбогдох улс орнуудтай үргэлжлүүлэн олон хэлбэрээр хамтран ажиллаж, эрэлт хэрэгцээний дагуу чадах хэмжээгээр тусламж, дэмжлэг үзүүлэн, цар тахлыг аль болох даруй ялахын төлөө илүү их хувь нэмэр оруулах болно.

Вакцин цар тахалтай тэмцэх чухал зэвсэг болохын хувьд түүний аюулгүй, үр дүнтэй байдал хүмүүсийн анхаарлыг татаж байгаа. Хятадын вакцины аюулгүй байдал, үр дүнгийн талаар та танилцуулна уу?

-Хятад улсын Засгийн газар коронавирусийн вакцины аюулгүй байдал, үр дүнг ямагт нэгдүгээрт тавьж байгаа. Тиймээс Хятадын вакцин судалгаа, үйлдвэрийн компаниуд шинжлэх ухааны хэв журам, хууль тогтоомж, хяналт шаардлагыг ямагт чандлан мөрдөж, вакцины судалгаа, үйлдвэрлэлээ хуулийн дагуу эрхэлж, олон улсын идэвхтэй хамтын ажиллагааг явуулж ирсэн. Та бүхэнд зарим статистикаас дурдвал, Арабын Нэгдсэн Эмират Улсын Эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх яамнаас Синофарм группийн биотехнологийн вакцинд хийсэн шинжилгээний дүгнэлтээр, уг вакцин 86%-ийн үр дүнтэй, саармагжуулсан ийлдэсний эсрэг биетийн сероконверийн түвшин 99%, дунд болон хүнд хэлбэрийн өвчлөлөөс 100% сэргийлэх үр дүнтэй гэж дүгнэсэн. Одоогийн байдлаар маш олон улс Хятадын коронавирусийн вакциныг ашиглаж байна. Нэгэн дурдууштай зүйл бол Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо, Перугийн ерөнхийлөгч Франсиско Сагасти зэрэг олон орны төрийн тэргүүн Хятадын үйлдвэрлэсэн коронавирусийн вакцин хийлгэсэн. Энэ нь Хятадын вакцины аюулгүй байдал, үр дүнг бүрэн баталгаажуулж байна.

ДЭМБ-ын Хятад вакциныг яаралтай нөхцөлд хэрэглээнд ашиглах зөвшөөрөл олгох шалгалт ид явагдаж байна. Хятадын вакциныг илүү олон улс оронд өргөнөөр хэрэглэгдэж, хүн төрөлхтний цар тахлын эсрэг тэмцэлд илүү том үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би итгэлтэй байна.

Б.БАТ