Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Блокчэйн технологиор 470 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК үйл ажиллагааныхаа шинэчлэлийн хүрээнд “Блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн систем”-ийг бүрэн ашиглалтад оруулахаар зарим хөгжүүлэлтийн ажлыг хийж байна.

Өнгөрсөн оны тавдугаар сараас хэрэглээнд нэвтрүүлэн ашиглаж байгаа тус технологийн хөгжүүлэлтийн ажил бүрэн дууссанаар Хөдөө аж ахуйн биржийн системд дараах давуу тал бий болох юм.

  • Оролцогч талуудын итгэлцлийг технологиор дамжуулан бий болгоно.
  • Арилжааны найдвартай бүртгэлийг блокчэйнд бүртгэснээр арилжааны цагийг 24/7/365 болгох боломжтой.
  • Тус технологид суурилсан автоматжуулалт, интеграцийг хийснээр зардлыг хэмнэх, бууруулах боломжтой.
  • Иргэд буюу эцсийн хэрэглэгчид гар утаснаасаа шууд оролцох боломжтой бөгөөд ингэснээр зах зээлд нэвтрэхэд илүү хялбар, зардал багасаж, оролцогчдын тоо тэлж, арилжааны хэмжээ нэмэгдэх юм.

Биржийн хуулиар байнгын (брокерын компани) болон байнгын бус гишүүд (хоршоод) арилжаанд оролцох эрхтэй байдаг. Байнгын гишүүд өдөр тутмын арилжаанд оролцож байна. Байнгын бус гишүүдийг арилжаанд оролцуулах нөхцөл бололцоог биржийн зүгээс идэвхжүүлэх төлөвлөөгөөтэй ажиллаж байна.

Блокчэйн технологи нэвтэрснээс хойш 2021 оны хоёрдугаар сарын 23 хүртэлх хугацаанд биржээр хөдөө аж ахуйн гаралтай 6 төрлийн бараа, түүхий эдийн төрлөөр 140 удаагийн арилжаа зохион байгуулан 1376 хэлцлээр нийт 470 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ.

Оролцогч талууд заавал биржийн байранд ирэх шаардлагагүй, интернеттэй орчинд орон зайнаас үл хамааран арилжаанд оролцох боломжийг бий болгож буй тус системийн зарим хэсгийн хөгжүүлэлтийг энэ оны гуравдугаар сард багтаан дуусгахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Улаан буудайн урамшууллыг энэ сард багтаан олгоно

Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн хүнсний улаан буудайнд олгох мөнгөн урамшууллын иж бүрэн материалыг орон нутгаас цахимаар болон эх материалаар нь хүлээн авч, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 14 өдрийн 1/38 тоот тушаалаар 5 ажлын хэсэг байгуулагдаж хоёр сарын турш ажиллан мөнгөн урамшууллын нэгтгэлийг гарган хянаж баталгаажуулаад байна.

Энэхүү нэгтгэлээр Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 14.4. дэх хэсэг, Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2020 оны 15 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2019 оны 290/А-504 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2020 оны ургацаас стандартын шаардлага хангасан 254.3 мянган тонн хүнсний улаан буудай нийлүүлж, урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлсэн 13 аймгийн 767 иргэн, хуулийн этгээдэд 22.5 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргалаа.

Гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайн тонн тутамд 55.0-100.0 мянган төгрөг олгохоор болсон. Мөнгөн урамшууллын санхүүжилтийг энэ сарын 28-ны дотор багтаан аж ахуйн нэгж, иргэдийн дансанд шилжүүлэх ажил явагдаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цэрэг, иргэний харилцааг дэмжих нэгжээс хандив өргөлөө

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэрэг иргэний харилцааг дэмжих нэгжээс коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж хандив өргөлөө.

Тус нэгжээс 10 мянган ширхэг амны хаалт, 3000 ширхэг нүүрний хаалтыг Улсын Онцгой комисст хүлээлгэн өгсөн юм.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг “Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэр, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг дэмжин, халуун сэтгэлийн хандив өргсөнд талархал илэрхийлэн, ажлын амжилт хүслээ” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

АТГ: Цахим орчинд бичлэгт дүрс, зураг нь цацагдсан ажилтанг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

“Шүүхийн шүүгч, АТГ-ын болон ҮАБЗ-ийн ажилтнуудын ёс зүйгүй бичлэг задарлаа” гэсэн гарчигтай бичлэгт гарсан Авлигатай тэмцэх газрын ажилтанг ажлаас нь чөлөөлжээ.

2021 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр цахим орчинд тарсан бичлэгт АТГ-ын ажилтны нэр дурдагдаж дүрс, зураг нь тавигдсан асуудалд тус газрын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалт хариуцсан нэгжээс ажилтан, комиссар П.Чулуунбаатарт холбогдуулан албаны шалгалтыг хийсэн байна.

Шалгалтын дүнг үндэслэн АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлтийн албаны ажилтан, комиссар П.Чулуунбаатарыг 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

П.Чулуунбаатар “Байгууллагынхаа албаны нэр хүндийг унагаж, олон нийтэд буруугаар ойлгогдох нөхцөл байдлыг бий болголоо, ёс зүйн хувьд цаашид ажиллах боломжгүй гэдгээ ухамсарлаж байна. Хамт олноосоо уучлалт хүсье” гэсэн байна.

П.Чулуунбаатар нь авлигын гэмт хэрэг шалгадаг мөрдөгч мэтээр мэдээлсэн нь ташаа бөгөөд Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байгаагүйг АТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Covid-19” вирусыг илрүүлэх идэвхтэй тандалтын үйл ажиллагаа үргэлжилнэ

Нэг хаалга- Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгуулж шинэ голомтыг илрүүлж, тандал судалгааг хийсэн билээ.

Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид идэвхитэй коронавирус халдварын тандалтын үйл ажиллагааг цаашид нарийвчлан үргэлжлүүлж ажиллана гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд харьяа эмнэлгийн удирдлагуудтай цахимаар хуралдахдаа онцлов.

Монгол улсад “Covid-19”-ийн эсрэг вакцинжуулах ажил эхэлсэн.

Эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид вакцинд хамрагдана. Эмнэлгүүд вакцинд хамрагдах эмч ажилчдадаа өрөө гаргаж бэлтгэлээ бүрэн хангасан гэдгийг эмнэлгийн удирдлагууд хурлын үеэр хэлж байсан юм. Түүнчлэн цаашид коронавирусийн тандалт судалгааны ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд ХӨСҮТ болон Нийслэлийн эрүүл мэндийн газар дүүргййн нэгдсэн эмнэлэгүүдийн шинжилгээ авах лабораториуд нэгдсэн ажлын хэсэг гаргаж нарийвчлан зохион байгуулж ажиллах юм.

Хуралд оролцсон Нийслэлийн эрүүл мэндийн газар болон дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд Нэг хаалга- Нэг шинжилгээ арга хэмжээний үед хуримтлуулсан туршлагаа хуваалцаж, цаашид нэмэгдэх эрсдэлийг тооцож бэлтгэлтэй байгаагаа онцлов. Хурлын төгсгөлд Эрүүл мэндийн сайд С.Энхболд 12 хоногийн турш “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г амжилттай зохион байгуулсан эрүүл мэндийн салбарын эмч ажилчдад талархал илэрхийлж буйгаа эмнэлэгийн удирдлагуудаар дамжуулан илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

Аялал жуулчлалын салбар шинэ хуудас эхлүүлэх шинэ бодлого явуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын таван сайдын хамт Аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй чөлөөт уулзалт, ярилцлага хийж, салбарын мэдээлэл сонсож, оролцогчдын сонирхсон асуултад хариулж, тайлбар өгөв.
2 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болноУулзалтын эхэнд Аялал жуулчлалын салбарынхан өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвлөгөө, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарцынхаа талаар чиглэл бүрээр нэгтгэсэн товч танилцуулгуудыг хийв.
КОВИД19 халдварт цар тахлын хамгийн том хохирогч нь Монголын төдийгүй дэлхийн улс орнуудын аялал жуулчлалын салбар гэдгийг уулзалтад оролцогч талууд дуу нэгтэй зөвшөөрөв. Тус салбарын нэгтгэсэн тоон мэдээллүүд ч үүнийг нотлон харуулж байв. Иймд хэрхэн тус салбарыг богино хугацаанд хөл дээр нь босгож, үйл ажиллагааг шинэ менежмент, шинэ зохион байгуулалт, алсын хараатай хөгжүүлэх вэ гэдгийг ярилцахаар Ерөнхий сайдын санаачлагаар тус уулзалтыг зохион байгуулж буй нь цаг үеэ мэдэрсэн, өгөөжтэй чухал уулзалт ярилцлага болж байна гэдгийг аялал жуулчлалын салбарынхан онцолсон.
Засгийн газар улс, орноо хөгжүүлэх тэргүүлэх зургаан чиглэлийн нэгээр аялал жуулчлалын салбарыг тодорхойлж харж буй. Шинэ бодлогоор, шинэ арга барилаар, шинэ хуудас нээж ажиллана. Үүний тулд салбар дахь асуудлаа ярилцаад маш тодорхой төлөвлөж Засгийн газар, УИХ-аас шийдвэрлүүлэх жагсаалтаа гаргаж авах нь зөв гэдгээ Ерөнхий сайд онцлоод салбарынхны мэдээллийг сонссон.
КОВИД-19-ийн халдварт цар тахлын нөлөөнөөс үүдэн аялал жуулчлалын салбар урт хугацаандаа нийт 13-17 сар сул зогссоноор 2300 гаруй аж ахуйн нэгжийн 88,700 ажлын байрны 95 хувь цалин орлогогүй болсон. 2019 онд 1,6 их наяд төгрөгийн орлого олж, ДНБ-ний 7,2 хувийг эзлэх мөнгөний урсгал эргэлдэж байсан ч 2020 онд салбарын орлого 65,8 хувиар, тэр дотроо тур оператор компаниудын борлуулалт 97,6 хувь хүртэл буурчээ.
Энэ мэтчилэн аялал жуулчлалын салбар их хэмжээний хохирол амсжээ. Гэхдээ Монгол Улсад дархлаажуулалт эхэлж, халдварын голомтуудыг хумьж чадсантай холбоотойгоор аялал жуулчлал удахгүй сэргэх итгэл байгаа тул салбарын 14 ТББ-ын төлөөллийн 300 гаруй саналд үндэслэн ойрын хугацаанд;
Хил нээх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, иргэний нисэхийн багтаамжийг нэмэгдүүлэх, маркетинг үйлчилгээ, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд төр хамтран дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэсэн юм. Урт хугацаандаа дэлхийн зах зээлд чиглэсэн Монголын аялал жуулчлалын таван кластер хөгжлийн төв бий болгон ажиллах зураглалыг ч мөн танилцуулсан.
дотор гэх мэтийн зураг байж болноТухайлбал, Таван богд группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “Аялал жуулчлалын салбар цар тахлаас үүдсэн энэхүү хямралыг боломж гэж харах хэрэгтэй. Монгол Улс 2029 он гэхэд 3 сая жуулчин хүлээж авах боломжтой. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа Алсын хараа хөгжлийн хөтөлбөртэй нийцнэ гэж үзэж байна. Манай бүс нутагт дэлхийн өнцөг булан бүрээс жилд Орос, Хятад, Хонгконг, Солонгос гэсэн 4 улсад жилд ирдэг 1,7 тэрбум жуулчны 0,2 хувийг л хүлээж авахад бид дээрх зорилтдоо хүрнэ.
Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоооны тэргүүн Н.Нарангэрэл: КОВИД19-ын хамгийн том хохирогч. Ажилгүй болсон 88 мянган хүний нэг би өөрөө. Бидний ажил эрхлэлт бүрэн зогссон. 100 хувь орлогогүй болсон байна. Тиймээс ХНХ-ын сайд болон БОАЖ-ын сайдад тодорхой хүсэлт тавья. Сайн дурын даатгалд хамрагддаг хүмүүсийн тасалдсан даатгалын асуудлыг шийдэж өгнө үү” гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд уулзалтыг хааж хэлсэн үгэндээ; “Монгол улсын Засгийн газар Зах зээлийн эдийн засгийнхаа чөлөөт цусны эргэлтийг нээе гэсэн бодлого барьж байна. Бид 513 мянган өрхдөө тандалт шинжилгээ хийж, халдварын тархалтыг хумьж чадсан. Тиймээс хөл хориогоо сулруулж, цаашлаад хилээ нээнэ. Энд яригдсан асуудлуудыг нэгтгэн ирэх 7 хоногийн лхагва гаригийн Засгийн газрын хурлаар хэлэлцэн танхимын сайд нараа мэдээллээр хангаж, байр сууриа нэгтгэнэ. УИХ, хувийн хэвшлийнхэнтэйгээ хэрхэн хамтарч ажиллах бодлогоо тодорхой гаргана. Өнөөдрийн уулзалтаас та бүгдийн тавьж буй асуудлуудыг нэгтгэн дараах таван чиглэлээр анхаарч дэмжлэг үзүүлж ажиллана
1. КОВИД19- ын хүндрэлийг даван туулах эдийн засгийн дэмжлэг үзүүлнэ
2. Агаарын тээврийн либералчлал хийнэ
3. 2021.05.01-ээс хил нээх саналыг нухацтай судалж шийдвэрлэнэ
4. Визний үйлчилгээг цахимжуулж, цахим консул ажиллуулах эрхзүйн орчныг бүрдүүлнэ
5. Салбарын хэмжээнд нэгдсэн маркетинг хэрэгжүүлэхийн төлөө бүх талаар хамтарч ажиллана” гэв
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Л.Ганбат: ЭЕШ-ыг танхимаар судалсан хичээлийн агуулгаар авна

ЕЭШ-ын Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл өглөө.

Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат “Та бүхэн help.eec.mn сайтаас ЭЕШ-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Монгол, Англи, Орос хэлний шалгалтын хувьд сонсоод ойлгох чадварын даалгаварыг энэ жил оруулахгүй. Тест, нөхөх юм уу өөр хэлбэрээр зохион байгуулна.

Энэ жил 12 дугаар анги төгсч буй 35700 суралцагч бий. Дээр нь
өмнөх оны 3500 орчим төгсөгч нийтдээ 39 мянган шалгуулагч ЭЕШ өгөх урьдчилсан
тооцоолол байна. Цахимаар хаанаас ч бүртгүүлж болох давуу талтай. Бүртгүүлэхийн
тулд хамгийн түрүүнд 10 хичээлээс сонголтоо хийх хэрэгтэй. 

Ямар мэргэжлээр
суралцахад ямар хичээлээр шалгалт өгсөн байх ёстойгоо урьдчилж маш сайн судална
гэсэн үг. Өмнөх жилүүдэд хичээл сонголтыг хийсний дараа өөрчлөх хүсэлтэй цөөн
тохиолдол гарч байсан.

Боловсролын үнэлгээний төвөөс чат бот ашиглалтад оруулж байгаа. ЭЕШ-д оролцогчид өөрийн гэсэн и-мэйл хаягтай байх нь чухал.

Шалгуулагч иргэний үнэмлэх, арын фон нь цайвар цулгуй өнгөтэй цээж зураг шаардлагатай. Мөн шалгуулагч өөрийн и-мэйл хаягтай байх хэрэгтэй. Нэг шалгалт 5,800, батламж 700 төгрөгийн үнэтэй. Төлбөр төлөх карт нь заавал тухайн шалгуулагчийн нэр дээр байх шаардлагагүй.

Овог, нэр, регистрийн мэдээлэл зөрсөн тохиолдолд сургуулийн сургалтын албанд хандсанаар манай үнэлгээний төвд мэдээлэл засагдана. Өмнөх жилийн төгсөгчид хувийн мэдээлэл зөрсөн бол заавал улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж байж дараа нь үнэлгээний төв дээр засагдах боломжтой. ЭЕШ-ыг зургаадугаар сарын дундуур, Монгол хэл, бичгийн шалгалтыг тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна” гэсэн мэдээллийг өглөө.

ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 20-н хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Иргэн Г.Загдаа нарт оноосон хорих ялыг хэвээр үлдээлээ

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа, эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд боллоо.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд Г.Загдаад зургаан жил хоёр сар, түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн хорил ял оноосон.

Тэд анхан шатны шүүхээс гаргасан дээрх ялыг үндэслэлгүй хэмээн үзэж, давж заалдаад байсан юм. Нийслэлийн давж заалдах шатны шүүх Г.Загдаа нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Categories
мэдээ спорт

Монголын цаначид ДАШТ-д өрсөлдөж байна

Герман улсын Оберстдорф хотноо 2021 оны гүйлтийн цана, трамплейн харайлтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.

Энэ сарын 24-ний өдрөөс гуравдугаар сарын 7-ны өдөр хүртэл үргэлжлэн явагдах 42 дахь удаагийн ДАШТ-д Монгол улсаас ОУХМ Б.Ачбадрах, О.Золбаяр, спортын мастер Д.Мөнхгэрэл, Б.Ганбаяр нарын эрэгтэй дөрөв, ОУХМ А.Энхтуул, Б.Номуунаа, Б.Номин-Эрдэнэ нарын эмэгтэй гурван тамирчин буюу нийт долоон тамирчин дасгалжуулагч, багш Б.Энх-Амгалангийн удирдлага дор оролцож байна.

Enkhtuul Ariunsanaa of Mongolia competes in the Women's 5km Cross... News  Photo - Getty Images

2021 FIS World Alpine Championships: Women's Slalom - Run 2 | CBC.ca

Diggins aiming for first individual title at FIS Nordic World Ski  Championships

Өчигдөр тэмцээний эхний өдөр эмэгтэй 5км, эрэгтэй 10км зайн урьдчилсан уралдаанд манай тамирчид бүгд оролцсон ба ОУХМ А.Энхтуул, Б.Ганбаяр нар 13-р байрт орсон байна.

Тэмцээн өнөөдөр /хоёрдугаар сарын 25-ны өдөр/ эрэгтэй, эмэгтэй спортын зайн уралдаанаар үргэлжлэн явагдана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Сумъяабазар: Жижиг, дунд үйлдвэрүүдээ хотын зүгээс дорвитойхон дэмжинэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийг болон аж ахуйн нэгжүүдээ дэмжих тал дээр баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Энэ сарын 23-наас Улаанбаатар хотод хөл хорио суларч аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжүүлж эхлээд байна. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гарган халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж, Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас арга зүйн зөвлөгөө үзүүлэн ажиллаж байгаа юм.

-Хөл хорионы хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон аж ахуйн нэгжүүдээ хотын зүгээс хэрхэн дэмжих вэ?

-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн бизнесээ хурдан хугацаанд сэргээн, босгож ирэх ёстой. Тийм учраас жижиг, дунд үйлдвэрүүдээ хотын зүгээс дорвитойхон дэмжинэ. Энэ чиглэлээр Засгийн газраас хоёр их наяд төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө гарсан. Нийт жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийн 72 хувь нь Улаанбаатар хотод байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжсэн шиг дэмжье. Хэн нэгэн эрх мэдэлтэй хүмүүс урдуур нь ороод авдаг бусармаг зүйлийг таслан зогсооно. Иргэд, аж ахуйн нэгжийнхээ ажлын байрыг нь хамгаалж өгнө. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын багт жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн урдуур орж, хийж байгаа зүйлийг нь авдаг бусармаг зүйл огтоос гарахгүй. Хэрвээ тийм зүйл гарвал, нийслэлийн 1800-1200 дугаарын утсанд хандаарай. Тал, талдаа хяналттай явах ёстой. Хотын ажилд иргэдийн хяналт хамгийн чухал.

-Хууль, эдийн засгийн чиглэлээр өөрчлөлт хийнэ гэж хэлж байсан. Ямар өөрчлөлтүүд хийх гэж байгаа вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд хөгжлийн дэвшил авчрах гол зүйл бол УИХ-аар батлагдсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль байгаа. Тус хуульд хотын эдийн засгийг дэмжих чиглэлээр концесс, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь орон нутагтаа үлдэх зохицуулалт, үнэт цаас буюу бонд гаргах эрхтэй гэсэн заалтууд орсон. Хотын эдийн засгийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх ажлыг том бодлогоор хийнэ. Үүнтэй холбогдуулан Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-д өргөн барина.

Энэ хуулиар нарийвчилсан зохицуулалтууд орж ирнэ. Хууль, эрх зүйн шинэчлэлт хийж байж хотын эдийн засаг тулгамдаж байгаа асуудлаа шийднэ гэж бодож байгаа. Энэ зохицуулалтууд Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийг шинэ түвшинд гаргана гэж харж байна. Үүний төлөө амбицтай, зоригтой ажиллана гэж бодож байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС