Categories
мэдээ цаг-үе

Ясны хавдартай хүү тусгай үүргийн онгоцоор Турк руу нисэхийг хүсч байна

Ховд аймгийн Ховд сумын ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч 16 настай Сайпилмүлик овогтой Ханатбек ойрын хугацаанд үйлдэх тусгай үүргийн нислэгт багтан Турк улсыг зорих шаардлагтай болжээ.

Тодруулбал, С.Ханатбек 2020 оны тавдугаар сараас эхлэн ГССҮТ-д хоёр удаа хагалгаанд орсон ч тодорхой оношгүйгээр “дархлааны сулрал” гэсэн онош өгч орон нутаг руу буцаасан байна. Гэсэн ч өвчин нь улам дамжирсаар Ховд аймгийн БОЭТ-ийн шийдвэрээр 2020 оны 12 дугаар сарын 5-нд ХСҮТ-ийн хүлээн авах тасагт шилжүүлжээ. Улмаар гурван хоног хэвтэн эмчлүүлж шинжилгээ өгөхөд хавдрын шинж тэмдэггүй хэмээн ГССҮТ-д хандахыг зөвлөсөн байна.

Хүүхдийн өвдөлт улам нэмэгдэж “Бриллант” хувийн эмнэлэгт 5 хоног өвчин намдаах эмчилгээ хийлгэж 2020 оны 12 сарын 18-нд Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт хувиараа үзүүлж MRI шинжилгээ хийлгэхэд “хавдартай байж магадгүй” гэж оношлон яаралтай хэвтүүлжээ.

Үргэлжлүүлэн биопсийн шинжилгээ өгөхөд ясны хавдар буюу “Ewing’s Sarcoma” гэж оношлогдов. Улмаар 2021 оны нэгдүгээр сарын 8-ний өдрөөс ЭХЭМҮТ-ийн цусны эмгэг хавдар судлалын тасагт хэвтэн химий эмчилгээ хийлгэж эхэлжээ.

Турк улсын Мемориал эмнэлгээс хавдрыг эмчлэх боломжтой гэсэн урилга ирсэн тул ойрын хугацаан дахь тусгай үүргийн нислэгт нэн яаралтай багтааж өгөх хүсэлтийг С.Ханатбек хүүгийн гэр бүлийнхэн уламжиллаа.

Categories
мэдээ нийгэм

Үсчин, гоо сайхан, маникюрын 3630 ажилтныг PCR шинжилгээнд хамруулжээ

Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй үсчин, гоо сайхан, хумс заслын салбарын 4660 ажилтны 80 орчим хувь буюу 3630 ажилтныг PCR шинжилгээнд хамруулжээ. Тодруулбал, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос Улаанбаатар хотод үйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй

  • үсчин (954 цэг, 2751 ажилтан),
  • гоо сайхан (533 цэг, 1458 ажилтан),
  • хумс заслын (313 цэг, 451 ажилтан) ажилтнууд буюу нийт 1800 байгууллагын 4660 ажилтны 3630-аас нь өчигдөр 09:00-14:00 цагийн хооронд Нийслэлийн эрүүл мэндийн газраас бэлтгэсэн 26 цэг дээр PCR шинжилгээ авчээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зургаан хэлтсийн 45 албан хаагч төвийн зургаан дүүргийн ЗДТГ, хороодтой хамтран үсчин, гоо сайхан, хумс заслын газар нэг бүрээр биечлэн явж, нийт 30 цэгт шинжилгээнд хамруулах ажлыг танилцуулах, идэвхжүүлэх, заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулав.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД СУМ: Дорноговь аймгийн хүн ам 71014 болжээ

Өнгөрсөн онд зохион байгуулсан хүн ам орон сууцны толллогоор Дорноговь аймгийн хүн ам 71014 болжээ.

Хүн амын 32.0 хувь нь 15-аас доош насны хүүхдүүд, 65.9 хувь нь 15-69 насныхан, харин хоёр хувь нь 70-аас дээш насныхан байна. Аймгийн төв болон бусад сум сууринд эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үйлчилгээний хүртээмж сайжирснаас гадна ажлын байр нэмэгдэж байгаа нь хүмүүс шилжин ирж суурьшин амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгааг судалгааны тайланд дурджээ. Дорноговь аймгийн хүн амын тоо өссөнтэй холбоотойгоор хүн амын нягтрал ч өсчээ. 2010 онд нэг квадрат километр нутаг дэвсгэрт 0.5 хүн ногдож байсан бол 2020 онд 0.6 болсон аж.

Categories
гадаад мэдээ

Навальныйг дэмжигчдийн жагсаал дахин эхэллээ

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйг суллахыг шаардан ОХУ-ын хэд хэдэн хотод төдийгүй олон улсад олон мянган хүн жагсаж, үзэл бодлоо илэрхийлцгээсэн билээ. Жагсаалыг Оросын эрх баригчид хууль бус хэмээн үзэж, хүчээр тараан, Навальныйн эхнэр тэргүүтэй 4000 гаруй хүнийг баривчилсан юм. Мөн жагсаал тарсны дараа ч Навальныйн дүү гэх мэт хүмүүсийг цагдаа нар саатуулжээ. Навальныйг дэмжигчид бууж өгөлгүй, өнөөдөр (2021.1.31) дахин жагсахаа зарласан билээ.

Цагдаа нарын зүгээс жагсаал цуглаан хийхийг хууль бус хэмээн үзэж, шаардлагатай бол хүч хэрэглэн тараахаа удаа дараа мэдэгдсэн ч ард түмэн үл ойшоож байгаа юм. Тиймдээ ч нийслэл Москва хотод эрх баригчид өнөөдөр хүмүүсийн хөдөлгөөнийг нарийн ажиглан зохицуулж, метро, нийтийн тээвэр, зарим дэлгүүр, үйлчилгээний төвүүдийг албадан хаажээ.

Эхний жагсаалууд ОХУ-ын Алс Дорнодын хэд хэдэн хотуудад эхэлсэн байна. Цахим орчинд цацагдаж буй зарим бичлэгүүдээс залуучууд голдуу хүмүүс цугларан, “Путин бол хулгайч” гэх мэтээр хашгиран, тойрон бүжиж, цагдаа нартай хөөцөлдөн, зарим нь баривчлагдаж, зодуулж байгаа нь харагдах аж.

Өнгөрсөн долоо хоногт болсон жагсаалын үеэр Навальныйн эхнэр Юлия баривчлагдаж, түүнээс хойш дүү Олег, идэвхтэн Мария Алёхина, хүний эрхийн талаар мэдээ бэлтгэдэг агентлагийн ерөнхий эрхлэгч Сергей Смирнов нарын хэд хэдэн хүнийг баривчилж, гэрийн хорионд байлгаж байгаа юм. Мөн жагсаалын үеэр баривлагдсан хүмүүсийг хорих шоронгийн камер Москвад хүрэлцэхгүй байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн билээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-д өдөрт 1 сая гаруй хүн коронавирусийн эсрэг вакцин хийлгэж байна

НЬЮ-ЙОРК. /CBS/. АНУ-д коронавирусний вакцинжуулалтын үзүүлэлт өдөрт 1.2 сая тун орчимд хүрч байна.

Энэ тухай Цагаан ордны дэргэдэх цар тахалтай тэмцэх ажлын хэсгийн ахлах зөвлөх Энди Славитт мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт долоон муж улсад насанд хүрсэн хүмүүсийн 10 гаруй хувь нь вакцины эхний тунг хийлгэжээ. Эмнэлгийн байгууллагуудад 48 сая тун вакцин хүргэгдсэнээс 27 сая тунг нь хийгээд байгаа аж.

“Worldometers” цахим хуудасны мэдээлснээр, АНУ-д коронавирусний халдварын 26.6 сая тохиолдол бүртгэгджээ. Халдварын улмаас 450 мянга гаруй хүн нас баржээ.

Categories
мэдээ цаг-үе

Ирэх 7 хоногийн теле хичээлийн хуваарь

Маргаашаас буюу хоёрдугаар сарын 1-нээс ЕБС-ийн хичээлийн хоёрдугаар улирал эхэлж, сурагчид хичээлээ теле хэлбэрээр үзэхээр БШУЯ-наас шийдвэрлэсэн.

2021 оны хоёрдугаар сарын 01-05-ны сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсрол, Тусгай хэрэгцээт боловсрол, Насан туршийн боловсролын теле хичээлийн хуваарийг хүргэж байна.

Теле хичээлийн хуваарийг Econtent.edu.mn сайтын хичээлийн ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ хэсэгт байршуулдаг боллоо.

Эх сурвалж: БШУЯ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Говьсүмбэр аймагт нэгдсэн эмнэлгийн 6 ажилтан, 30 өвчтөнийг тусгаарлажээ

Дорноговь аймагт нийслэлээс замын ажил хийхээр очсон хүний шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарч, PCR шинжилгээгээр өчигдөр (2021.01.30) баталгаажсан. Тухайн иргэн нэгдүгээр сарын 29-нд нийслэлээс Сайншанд руу ирэх замдаа 14.00-16.00 цагийн хооронд Говьсүмбэр аймгийн “Гоё амтат зоог” хоолны газарт хоол идсэн байна. Тиймээс Говьсүмбэр аймгийн Онцгой комиссоос өнөөдөр Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Онцгой комиссын нарийн бчигийн дарга, хошууч Батболд, тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Одмэдэээл хийлээ.

Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од “Дорноговь аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 63 хүнийг гэрт нь тусгаарлаж хязгаарлалтын дэглэм тогтоолоо. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар “Гоё амтат зоог” хоолны газарт ижил цагт хооллож таарсан. Тиймээс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотор, мэс заслын тасагт 30 өвчтөн, 2 эмч, эрүүл мэндийн 4 ажилтан тусгаарлалтад орсон. Эдгээр хүмүүс долоо хоногийн хугацаанд тусгаарлалтад байна. Зөвхөн 2, 3 дахь өдөр эргэлт оруулна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийнхээ хоолны порцыг нэмж, өдөрт 5 удаа хооллоно. Тиймээс ар гэрийнхэн нь эмнэлэг рүү заавал хоол оруулах шаардлагагүй.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 91 хүнээс шинжилгээ авч, өчигдөр ХӨСҮТ рүү илгээхэд хариу нь сөрөг гарсан. Эхний шинжилгээний хариу сөрөг гарлаа гээд тайвшрах асуудал биш. 6-7 хоногийн дараа давтан шинжилгээ авч түүний үр дүнгээр хязгаарлалтын ажлыг зохион байгуулах ёстой. Ойрын хавьтлаар тогтоогдсон иргэд 14 хоног гэрийн дэглэмийн хязгаарлалтыг мөрдөнө.

Говьсүмбэр аймгийн хэмжээнд сүүлийн тохиолдлыг оролцуулан түргэвчилсэн шинжилгээгээр 13 орчим мянган иргэн, PCR шинжилгээнд 5000 орчим хүнийг хамруулж байна. Өнөөдрийн байдлаар Говьсүмбэр аймгийн хэмжээнд гэрийн хязгаарлалтад 175 хүн байна.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн зарим тасгуудын үйл ажиллагаа ийнхүү хязгаарлагдаж байгаа учраас онцын шаардлагагүй бол иргэд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд гэрийн хязгаарлалтын дэглэмд 175 хүн байна. Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан сумдаас манай аймагт ирж, эрүүл мэндийн үйлчилгээ авдаг иргэн олон бий. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан иргэд өөрийн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах зохицуулалт хийлээ” гэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

УВС АЙМГИЙН УЛААНГОМ СУМ: Цэргийн алба хаагчдын ар гэрт дэмжлэг үзүүлэв

Батлан хамгаалахын сайд болон Увс аймгийн Засаг дарга нарын хамтран ажиллах гэрээнд заасны дагуу цэргийн алба хаагчдын ар гэрт дэмжлэг үзүүлэх ажлыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас зохион байгууллаа. Тодруулбал, зэвсэгт хүчин болон хилийн цэрэгт алба хааж буй цэргийн албан хаагчдын ар гэрээс зорилтот бүлгийн 48 өрхийг сонгон авч нэг өрхөд 50 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүний дэмжлэгийг үзүүлсэн байна. Эдгээр өрхүүдийг аймгийн 19 сумын 12-оос нь сонгон авсан бөгөөд нийтдээ 2.4 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хүнд цаг үед хугацаат цэргийн албан хаагчдын ар гэрт ийнхүү тусламж үзүүлсэнд дээрх өрхийн гишүүд баяртай байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Банкны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдүгээр сарын 28-ны өдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Энэхүү хууль нь банкны хувьцаа эзэмшлийн төвлөрөл буурч, өмчлөл-удирдлага-хяналтын тэнцвэртэй байдлыг бүрдүүлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн арилжааны банкуудад хувьцаа эзэмшил, удирдлагын төвлөрсөн байдлаас үүдэлтэй эрсдэл буурч, банкны хувьцааны эзэмшил, мэдээллийн хүртээмжээр дамжуулан олон нийтийн хяналт бий болох, зах зээлийн дохиолол бүрдэх, банкны хяналт шалгалтын бие даасан байдал нэмэгдэхээс гадна хөрөнгийн зах зээлийн хөгжилд эерэгээр нөлөөлөх олон давуу тал бий болгоно.

Монгол Улсын арилжааны банкуудад хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл хэт өндөр буюу 3 хүртэлх тооны хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 90-ээс дээш хувийг эзэмшиж байгаа дүр зурагтай байна. 2020 оны 11 сарын эцсийн байдлаар банкны салбарын нийт активын хэмжээ 35.8 их наяд төгрөг байгаа бөгөөд үүний 90 орчим хувийг бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө, үлдсэн 10 гаруй хувийг банкны эздийн өмч бүрдүүлж буй аж. Тиймээс уг салбарын засаглалыг ахиулж, илүү ил тод, нээлттэй болгох нь зүйтэй гэж үзэн, Банкны тухай хуульд дараах дөрвөн үндсэн зарчмыг баримтлан нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон. Үүнд:

1. Банкийг нээлттэй болгох. Банкны системийн хэмжээнд нийт 12 банк үйл ажиллагаа явуулж байгаагаас системд нөлөө бүхий таван банк хуулийн зохицуулалтын дагуу 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргасан байх үүрэгтэй болно. Харин бусад банкуудад нээлттэй, эсхүл хаалттай хувьцаат компани байх сонголтыг нээлттэй үлдээв.

2. Хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулна. Нэг хувьцаа эзэмшигч дангаараа болон холбогдох этгээдийнхээ хамт тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20-иос хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмшихээр тусгаж өгсөн. Хуулийн энэхүү шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүх банк хангах үүрэгтэй.

3.Банк татан буугдсан үед төлбөр барагдуулах дарааллыг ойлгомжтой болгох, хуримтлалтай иргэн, өрхийн хууль ёсны эрхийг хамгаалахад чиглэсэн байдлаар оновчтой байлгах зохицуулалтыг хуульд тусгав. Энэ хүрээнд иргэд тэргүүн ээлжинд хадгаламж болон харилцах дансанд байгаа өөрийн мөнгөн хөрөнгийг хуулийн этгээдийн өмнө буюу тэдгээрээс тэргүүн ээлжинд авна.

4. Банкны систем дэх нөлөө бүхий банкны тодорхойлолтыг нарийвчлан боловсронгуй болгох. Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд зааснаар нийт системийн таваас дээш хувийг эзэлж байгаа бол системийн нөлөө бүхий банк гэж тодорхойлсон. Харин энэ зохицуулалтаар зөвхөн зах зээлд эзлэх хувиар бус банкны хөрөнгө, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоо дахь хамаарал, мөн харилцагчдын тоо бусад хүчин зүйлсийг авч үзэхээр тусгав. Цаашид банкууд хувьцаат компани болж, хөрөнгийн захад үнэт цаас гаргах тохиолдолд ил тод байдал, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, ашигт ажиллагааны тодорхой шалгуур тавих, зохистой засаглалын зарчмын шаардлага нь өргөн хүрээнд тавигдах болж байна.

Categories
мэдээ нийгэм

“Таван толгой түлш” ХХК-ийн ажилчид 4 иргэний амийг галын аюулаас аварлаа

Чингэлтэй дүүргийн 15-р хорооны “Таван толгой түлш” ХХК-ийн хяналтын ажилчид ажил үүргээ гүйцэтгэж явахдаа тус хорооны жаргалантын 55-ын *** тоот айлд гал гарч буйг гаднаас харж, мэдэн хаалгыг эвдлэн орж дотор байсан хоёр том хүн, хоёр хүүхдийн амь насыг нь аварчээ. Галын дуудлага шуурхай өгч Онцгой байдлын албан хаагч нарыг ирэх хүртэл тус хорооны хяналтын ажилчид галыг намжаах арга хэмжээ авсан байна. Хяналтын ажилтан н.Наранхүү галын голомт руу орон гэрт үлдсэн бага насны хүүхдийг аварч гаргажээ.

No description available.

No description available.