Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр коронавирусийн халдвар нэмж бүртгэгдээгүй

Монгол Улсад коронавирусийн халдварын зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол өчигдөр зургаагаар нэмэгдэж нийт 346 болсон.

Харин өнөөдөр халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүйг ЭМЯ-наас мэдээллээ.

Батлагдсан 346 тохиолдлоос 313 нь эдгэрсэн бол эмчлэгдэж байгаа 33 хүн байна. Эдгээрийн 27 хүний биеийн байдал хөнгөн, 6 хүн хүндэвтэр байна.

Дотоодын хоногийн мэдээ:

Дэлхий дахинд:

Categories
мэдээ цаг-үе

Орчин үеийн дайнд ялагчийг дрон тодорхойлно

2019 оны хавар Башар Асадын арми, босогчдыг элдэн хөөж Сирийн хойд нутаг Идлиб рүү шахчихсан байсан үе. Тэр хавийн нутаг нь Турктэй хил залган оршдог ба турк угсаатнууд олноор суурьшин амьдардаг газар байсан тул Реджеп Тайип Эрдоган “Хаврын бамбай” ажиллагааг эхлүүлэн Туркийн зэвсэгт хүчинг Сирийн нутагт цэргийн ажиллагаа явуулах тушаал өгч байж билээ. Туркүүд яасан гээч. Эхний ээлжинд маш олон дрон нисгэж Сирийн армийн хүнд техникийг устгасан. Ганц өдрийн дотор Оросын “Панцирь” хэмээх нэршилтэй агаарын хамгаалалтын пуужинт комплексийг найман ширхэгээр нь устгаж байлаа шүү дээ. Асадын армийн давшилт тэгсхийгээд зогсож, Турк-Оросын гэрээ тун шуурхай байгуулснаар уг дайн түр намжиж байлаа. Тэгэхэд л Туркийн Bayraktar хэмээх дроны нэр цуурайтаж эхэлсэн дээ.

Бүтэн өдрийн туршид агаарт байж чаддаг, хэдэн зуун км-ийн холоос оператор нь удирдаад лазеран овоотой дөрөв хүртэл пуужинг есөн км-ийн өндрөөс яг таг чиглүүлсэн бай руу унагаж чаддаг Bayraktar TB2 хэмээх дрон зэвсгийн зах зээл дээр их үнэд орж байгаа сурагтай. Украинчууд, сербүүд худалдан авч азербайжанчууд байлдааны талбарт өргөн ашиглаж байгаа. Ер нь Нагорный Карабахын төлөөх энэ цаг үед ид өрнөж байгаа дайныг дронуудын хоорондох дайн гэж их нэрлэх боллоо. Учир нь Армян, Азербайжан хоёулаа дайны талбарт төрөл бүрийн зориулалттай дронуудыг өргөн ашиглах болсон тул. Дрон өөрөө пуужин зөөж өрсөлдөгчийнхөө зэвсэгт хүчинд хор хөнөөл үзүүлэхээс гадна, тагнуулын зориулалттай, мэдээллийн зориулалттай, богино долгион сатааруулах зориулалттай гэх мэт өөр, өөр үүрэг, чиглэлтэй болчихсон тэнгэрт нисч явдаг болжээ. Азербайжанчууд тухайлбал, Туркийн Bayraktar TB2-оос гадна Израилийн SkyStriker, Orbiter, Harop хэмээх дронуудыг Карабахын дайнд ашиглаж байна. Harop буюу “амиа золиослогч дрон” гэж нэрлэдэг уг техникийг азербайжанчууд 2019 онд Израилиас 13 сая ам.доллараар овоо ихийг худалдан авч байжээ. Harop нь устгах байг тодотгоод хэдэн зуун км-ийн цаанаас нисгэсэн байхад тэр бай нь байрнаасаа хөдөлсөн ч гэсэн хөөж байгаад дээр нь унаж устгадаг “нэг удаагийн” дрон тул “амиа золиослогч” гэж нэрлэжээ. Армянчууд ч өөрсдийнхөө дроныг нисгэж байгаа. Тэд хөрш улсаа бодвол эдийн засгийн боломж дутуу ч гэлээ ухаалаг хүмүүсээр дутахгүй. 2011 оноос эхлэн өөрсдийн “Крунк” хэмээх байлдааны дроныг бүтээж эхэлсэн. Уг загвар нь сайжирсаар одоо “Крунк-9”, “Крунк-11” гэсэн загварууд нь Карабахын тэнгэрт нисч байх.

Дрон яагаад сүүлийн үед тулалдааны талбарт ийнхүү өргөн ашиглаж, нэр хүнд нь өсөх болов оо. Түүнд хэд хэдэн шалтгаан бий гэж зэвсгийн мэргэжилтнүүд бичиж байна. Байлдааны онгоцнууд асар өндөр өртөгтэй, дээр нь заавал амьд хүн жолоодож удирддаг, тиймээс хүнээс шалтгаалсан алдаа, дутагдал гаргах магадлалтай. Байлдааны онгоц төгс болох тусам түүнийгээ дагаад агаарын хамгаалах систем сайжраад байдаг. Гэтэл дрон бол хямд төсөр, радарт баригдалгүй доогуур нисдэг тул байгаа устгах өндөр магадлалтай. Түүнчлэн дрон устгаж буй байгаа зурагжуулж, дүрсээ дамжуулж чаддаг тул хэвлэл мэдээлэл талдаа тун чухал үүрэг гүйцэтгээд эхэлсэн. Учир нь орчин үеийн дайнд галт зэвсгээс дутахгүй үр дүнтэй зэвсэг нь яалт ч үгүй мэдээллийн дайн болсон тул устгагдсан техникийг бодитой харуулж чадна гэдэг тун ч их ач холбогдолтой болжээ. Дронд ямар ч энэрэх сэтгэл байхгүй. Устгах байг тодорхойлоод нисгэсэн байхад ойр орчим нь энгийн иргэд байсан ч хамаагүй дэлбэлнэ. Америкчууд Ираны генерал Касем Сулейманийг дроны тусламжтай устгахад зэргэлдээ явсан найман хүн амь үрэгдэж байсан нь үүний баталгаа. Хамгийн гол нь дрон харьцангуй хямд. Зарим тохиолдолд ахуйн зориулалтын дроныг ашиглаад их биед нь жижиг оврын бөмбөг бэхлээд дайсан руугаа довтолдог болжээ. Жилийн өмнө Саудын Арабын нутаг дахь нефтийн барилга байгууламж руу Йемений босогчид пуужин бэхэлсэн энгийн дронууд нисгээд баахан түйвээж байлаа. Гэтэл уг байгууламжийг Америкийн хэдэн тэрбум ам. долларын өртөгтэй “Пэтриот” хэмээх агаарын пуужинт систем хамгаалж байсан юм шүү дээ.

Уг нь дрон байлдааны зэвсэг болсон түүх нь шинэхэн юм билээ. 2001 оны арваннэгдүгээр сард америкчууд “Талибан” хөдөлгөөний эсрэг анх удаа байлдааны дрон ашиглаж эхэлсэн юм гэнэ. Тэр үеэс Израиль, АНУ хоёр байлдааны дроныг шинэчлэх, сайжруулах, үйлдвэрлэх тал дээр бусдаас илүүц ажиллаж, дэлхийд ноёрхож байсан. Харин шинэ юмнаас хоцордоггүй хятадууд сүүлийн үед энэ чиглэлд их түлхүү ажилласны үр дүнд огцом амжилтад хүрч буй. Ойрхи Дорнодын үймээнтэй газруудаар үүргээ гүйцэтгэж дуусаад газар унасан дроны хэлтэрхий дээр ханз үсэг торойж байх нь элбэг болсон байна лээ шүү.

Б.ХУЛАН