Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга коронавирусийн эсрэг вакцин боловсруулж буй “AstraZeneca” компанийнхантай цахимаар уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Англи-Шведийн хамтарсан “AstraZeneca” эмийн үйлдвэрийн компанийн удирдлагатай цахим уулзалт хийж, тус компанийн боловсруулж буй коронавируст цар тахлын эсрэг вакциныг Монгол Улсад нийлүүлэх талаар санал солилцлоо.

“AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн хамтран боловсруулж буй “AZD1222” вакцин 70 хувийн үр дүнтэй байгааг тус компани арваннэгдүгээр сарын 23-нд мэдээлсэн билээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын халдвартай тэмцэхэд нэн тэргүүнд шаардлагатай байгаа вакциныг боловсруулж, нийлүүлэх чиглэлд “AstraZeneca” компани өндөр хүчин чармайлт гарган ажиллаж байгааг сайшаав.

Тэрбээр үргэлжлүүлэн, Монгол Улсын хувьд хүн амын талаас илүү хувь нь нийслэлдээ төвлөрсөн байдаг нь өндөр эрсдэл дагуулж буй учраас коронавируст цар тахлын эсрэг вакцин гарсан даруйд нийт хүн амаа богино хугацаанд хамруулах нь чухал болоод байгаа гэлээ.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тус компанийн боловсруулж буй вакциныг үйлдвэрлэж эхлэх үед тэргүүн ээлжинд худалдан авах сонирхлоо илэрхийлэв.

“AstraZeneca” компанийн зүгээс, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр ач холбогдол өгч, манай компанитай холбогдсонд туйлын баяртай байна гээд, коронавируст цар тахлын эсрэг вакциныг худалдаанд гармагц тэргүүн ээлжинд нийлүүлэх орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтаан, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “AstraZeneca” компанийн вакциныг худалдан авах асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисст чиглэл өгч, бэлтгэл хангуулахаа мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийн Батцэнгэл сумын 120 иргэнээс шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ

Архангай аймгийн Батцэнгэл сумын хэмжээнд ТЭГ зогсолт хийх Засаг даргын захирамжийн дагуу АОК-ын шуурхай бүлэг тус суманд ажиллаж байна. Өнөөдөр \2020.11.30\ Батцэнгэл сумын 120 гаруй иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад коронавирусний тохиолдол бүртгэгдээгүй байна.

Хатуу хөл хорионы дэглэмийг биелүүлж байгаа Батцэнгэлчүүд болон хамтран ажиллаж буй Сумын Онцгой Комиссынхондоо баярлалаа гэж Архангай аймгийн Онцгой комисоос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймгийн цагдаа усанд осолдсон 26 иргэний амийг аварчээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс 42 км зайд байдаг Үүрийн голд гурван тээврийн хэрэгсэлтэй нутгийн 26 иргэн усанд урсаж, эрсдэх аюулд орсон тухай мэдээллийг тус сумын хэсгийн цагдаа цагдаагийн ахлагч Г.Ширэндэв хүлээн авчээ. Тэрбээр нутгийн иргэдийн хамт цаг алдалгүй түргэн шуурхай очсон байна. Усны голд хөдлөх боломжгүй болсон тээврийн хэрэгслүүдийг уснаас татаж гарган, иргэдийн амь нас эрүүл мэнд эд хөрөнгийг усны аюулаас авран хамгаалжээ. Цаг агаарын нөхцөл байдалд тохируулан иргэд баталгаат бус замаар зорчихгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохгүй, алсын замд явахдаа тээврийн хэрэгслийн болон иргэдийн аюулгүй байдлыг хангаж явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Зээрийн сүргийг хотоос гаргахаар ажиллаж байна

Энэ сарын 29-нд буюу өчигдөр Айдасын даваагаар зээрийн сүрэг хот руу орж ирсэн билээ. Холбогдох байгууллага нь шуурхай арга хэмжээ авч 200 гаруй зээрийг тухайн өдөртөө хотоос гаргасан бол өнөөдөр Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Байгаль орчны газар, “Богдхан уул” ДЦГ-ын Хамгаалалтын захиргаа, “Амьтан асралт” компанийн албан хаагчид хамтран явган болон машинаар сүргийг хотоос гаргахаар ажиллаж байна.

Зээрийн сүрэг айлын нохдод туугдан цөөн тоогоор салах, байгалийн зэрлэг амьтан учраас амар туугдахгүй байх зэрэг бэрхшээлүүд гарч байгаа аж. Одоогоор сүргийг бүрэн гаргаж амжаагүй байгаа бөгөөд 4 байгууллага дахин хүч нэмэгдүүлэн 10 гаруй морь, 5 машин болон явганаар тал бүрээс нь хашиж хотоос яаралтай гаргахаар ажиллаж байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Цахимаар шүүх хуралдаанд оролцох боломжтой боллоо

Дуу, дүрсний төхөөрөмж ашиглан шүүх хуралдаанд оролцох зааврыг Захиргааны хэргийн давж заалдах шүүхээс гаргалаа.

Хэргийн оролцогч техникийн нөхцөл, бололцоог бүрдүүлсэн тохиолдолд “Zoom” аппликэйшн ашиглан, өөрийн байгаа газраасаа шүүх хуралдаанд оролцох боломжтой болж байна. Хэргийн оролцогч нь интернэт сүлжээ, камер, чихэвч, микрофон, чанга яригч зэрэг техникийн бүрэн бүтэн байдал, мөн технологийн горимтой холбоотой хувийн нууцлалыг өөрөө хариуцах юм байна.

Зарлагдсан шүүх хуралдаанд оролцох хэргийн оролцогч, хуульч, өмгөөлөгчид тус заавартай ЭНД ДАРЖурьдчилан танилцаж бэлтгэлээ хангахыг тус шүүхээс зөвлөж байна.

5fc493d916ee8 Цахимаар шүүх хуралд оролцох боломжтой боллоо

Ташрамд дурдахад, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед баримтлах Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн хөдөлгөөний түр аргачлалыг баталсан.

Тус аргачлалд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийг анхан болон давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд шүүх хэрэг, гомдол, хүсэлт, санал, дүгнэлт хүлээн авах, шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүх хуралдаанд оролцогчийг дуу-дүрсний төхөөрөмж ашиглан цахимаар оролцуулах, шүүхийн шийдвэрийг гардуулах буюу хүргүүлэх, давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлтэй, прокурорт буцаасан хэргийг холбогдох шүүх, прокурорын байгууллагад хүргүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан юм.

4596af944093c9d06f5880e2be9e8074 Цахимаар шүүх хуралд оролцох боломжтой боллоо

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэг ширхэг оношлуурыг 4.9 ам.доллароор захиалж авсан

Сүүлийн үед Коронавирусний шинжилгээг иргэдэд хийхтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас оношлуурыг өндөр үнэтэй худалдан авч байгаа мэт албан бус мэдээ тарах болсон. Энэ талаар албан ёсны мэдээллийг баримттай нь хүргүүлж байна.

Эрүүл мэндийн яам Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн, чанар стандартыг хангасан оношлуурыг БНСУ-аас захиалан, ашиглаж байна. Тус оношлуур нэг хайрцагтаа 24 ширхэгтэй, 124.25 ам. долларын өртөгтэй юм. Нэг ширхэг оношлуур 4.9 ам.доллар болж байгаа юм. ЭМЯ-аас тус оношлуурыг иргэдээ шинжилгээнд хамруулах зорилгоор 80 мянган хайрцгийг захиалан, ашиглаж байна. Түүнчлэн ДЭМБ-аас бүртгээгүй, чанарын шаардлага хангаагүй оношлуур, хэрэгслийг Эрүүл мэндийн яам аваагүй болохыг албан ёсоор мэдэгдье.

Мөн УОК, ЭМЯ-аас иргэдээ коронавирусний шинжилгээнд үнэгүй хамруулж байгаа болно.

Categories
мэдээ нийгэм

“Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа 2019”-ийг танилцуулж байна

Дэлгэрэнгүйг http://forum.mn/index.php?sel=content&obj_id=5874 цахим хуудаснаас үзнэ үү.

Эх сурвалж: International Budget Partnership (2020). Open Budget Survey 2019 (www.internationalbudget.org/open-budget-survey).

Нээлттэй Нийгэм Форум

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын дарга, Ерөнхий сайдын цалин нэмэгдээгүй гэв

УИХ-ын дарга, Ерөнхий сайд цалингаа хоёр дахин нэмсэн гэсэн агуулгатай нийтлэл өчигдөр нийгмийн сүлжээнд тавигдсан. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга С.Батбаатар тодруулга өглөө.

-Коронавирусийн цар тахлын энэ хүнд үед УИХ-ын дарга, Ерөнхий сайд, бусад төрийн өндөр албан тушаалтан, дарга нар цалингаа нэмсэн тухай мэдээлэл гарчээ?

-Коронавирусийн цар тахлын цаг үетэй холбох хэрэггүй байх. Засгийн газрын 2019.12.25-ны 472 дугаар тогтоолоор төрийн нийт албан хаагчдын цалин 8 хувь нэмэгдсэн. Түүнээс хойш огт нэмэгдээгүй. 2019 оны сүүлч гэхээр цар тахлын үетэй хамаарахгүй л дээ.

-Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 75 дугаар тогтоолыг дурдсан байсан л даа.

-Тэр 75 дугаар тогтоол төрийн улс төрийн албан тушаалтан буюу УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хамаарахгүй. Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга, Ерөнхий сайдын цалин нэмэгдээгүй.

-Дарга нар удаан жилийн, зэрэг дэвийн гээд овоо нэмэгдэл авдаг юм биш үү?

-Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд бол улс төрийн албан тушаалтан гэж би сая хэлсэн. Эдгээр хүмүүст төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн гэх нэмэгдэл байдаггүй юм. Төрийн жинхэнэ албан хаагч буюу захиргааны, тусгай албан тушаалтанд л хамаардаг ойлголт.

-Цалингаа нэмээд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 8.0 сая орчим төгрөг авна гэж бичсэн байсан.

-Ийм хэмжээний цалинг хувийн компанийн захирлууд л авдаг байх. Төрийн өмчит зарим компанийн захирал 8-10 сая төгрөгийн цалин авдаг байж магадгүй мэдээлэл саяхан гараад байсан. Төрийн албан хаагчдаас хамгийн өндөр цалинтайд тооцогддог шүүгч нарын цалин ч наад яриад байгаа 8.0 саяын чинь талд нь ч хүрэхгүй.

Сэтгүүлч нөхөд маань буруу ойлголт, ташаа мэдээллээр олон нийтэд энэ мэт буруу мэдээлэл түгээхгүй баймаар байна. Ялангуяа цар тахлын энэ хүнд цаг үед. Олсон мэдээллээ сайтар нягтлах, холбогдох эх сурвалжаас нарийвчлан тодруулах нь сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны наад захын шаардлага шүү дээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөдөө аж ахуйн салбарын мэдээллийг цахимжуулах төсөл хэрэгжүүлнэ

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа болон Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр “Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нөлөөллийг бууруулах”, “Монгол Улсад цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх” техникийн хамтын ажиллагааны хоёр төслийн баримт, бичигт гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд, 2020 оны зун хур тунадас багатай зуншлага тааруу байсан аймгуудад шаардлагатай өвс тэжээл бэлтгэх, зудын эрсдэлийг бууруулах чиглэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.

“Монгол Улсад цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлснээр, ХХААХҮ-ийн салбарт мэдээлэл, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа цахимжуулах, салбарын нэгдсэн цахим мэдээллийн сан платформыг бий болгох ач холбогдолтой юм.

Мөн ХХААХҮЯ-наас санаачилан “Хөдөө аж ахуйн салбарын зохицуулалтын нэгдсэн платформ”-ыг НҮБ-ын ХХААБ болон АХБ-тай хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. Ингэснээр олон улсын хөгжлийн түнш байгууллагуудаас Монгол Улсын ХХААХҮ-ийн салбарт хэрэгжүүлж байгаа мега төсөл, техник туслалцааны төслүүдийн уялдааг зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах механизм бий болж, үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой болох юм.

Categories
гадаад мэдээ спорт цаг-үе

​Грожан хоёр хуваагдсан машинд хагас минут шатсан ч амьд үлдлээ


F-1 авто уралдааны Бахрейны гранприд уралдсан “Хаас” багийн нисгэгчРомэн Грожаныгус уух хувьтай төрсөн хүн гэхгүй бол өөр юу гэх билээ. 221км/цагийн хурдтай давхиж явсан машин хашлага мөргөн хоёр хуваагдаж, тэр дороо шатахууны сав нь дэлбэрч гал маналзаж хавчиг бүхээгнээс ослын бүсээ тайлж гарах гэж хагас минут хэртэй хугацааг өнгөрөөсөн франц залууг амьд үлдэнэ гэж төсөөлөхөд тун хэцүү байлаа. Харин энэ залуу хоёр гар бага зэрэг түлэгдсэн, нуруу, хөлөндөө бяцхан гэмтэл авснаас өөр осолгүйгээр тэр том ослоос мултарч чаджээ. Энэ бүхэн сүүлийн гуч гаруй жил F-1 нисгэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд шинжлэх ухааны сүүлийн ололтуудыг өргөн ашиглах болсны гавьяа гэж ярьж байна.


Гало буюу нисгэгчийн нүүрний өмнөх чавхыг зургаан жилийн өмнө Жюль Бьянкиг амь үрэгдсэнээс хойш шинээр нэвтрүүлсэн технологи агаад тэр өнөөдөр Грожаны амийг аврахад асар их нөлөө үзүүлжээ.

“Хэдэн жилийн өмнө галог нэвтрүүлэхэд эсэргүүцэж байсан хүмүүсийн нэг нь би. Уралдаанд нүдний өмнө нэг юм саад болоод тун хэцүү байсан. Харин өнөөдөр үгээ зуун хувь буцаан авч байна. Гало байхгүй байсан бол би өнөөдөр та нартай яриад сууж байхгүй байлаа. Зохион бүтээгчдийн хамгийн төгс шийдэл энэ байсан юм байна” гэж Грожан хэлжээ.